《Your Loving Heart /✔️/》03.
Advertisement
Өглөө болж нүдэн доогуур татсан хөх зураас, арзайсан үстэйгээ дээшээ өндийв. Шөнөжингөө Сонүгийн талаар бодоод унтаж чадаагүй. Үгүй ээ ер нь хэн тийм эгдүүтэй байдаг юм. Дээрээс нь тэр түүний хэлсэн үгс...
Би ч галзуурч дээ галзуурч. Танилцаад удаагүй байгаа хэр нь ингэтлээ бодож байхыг бодвол.
Хичээл дээр ирээд нойрмоглон сууж байтал нөгөө намайг шөнө нойргүй хонуулдаг хэргийн эзэн орж ирж байна.
"Өглөөний мэнд, эгдүү минь"
"Өглөөний мэнд, ноён асуудал таригч гуай."
"Өчигдөр орхиод явчихсанд уурлачихсан юм уу? Уучлаарай манай найзууд дуудаад би ажил дээрээ очих хэрэгтэй байсан юм."
"Найзууд? Ажил? Чи ажил хийдэг юм уу?"
"Мм ер нь нэг тиймэрхүү. Модель болдог юм. Хааяадаа л..."
Хөөх Сонү модель хийдэг байх нь. Энэ сайхан царай, тийм өхөөрдөм төрхийг хэн үгүйсгэнэ гэж?
"Өчигдөр чамаас болоод, ялангуяа чиний хэлсэн үгнээс болоод би ахад загнуулах шахсан."
"Аан тэгээд л өнөөдөр ийм урвагар дуу муутай байсан байх нь"
"Юу аан гэж! Чи найз залуу нтр гэж хэлээгүй байсан бол би бүтэн нойртой тухтай амрах байсан юм за юу!"
"Манай хөөрхөн эгдүү Сохи, миний хэлсэн үгнээс болоод догдлоод унтаж чадаагүй байх нь ээ? Юухан байхав хоёулаа тэр үгийг үнэн болгож болно шүү дээ сахиусан тэнгэр минь"
Ю-Юу вэ тэр сүүлийн үг нь? Эгдүү гэж дууддагт нь арай гэж дасаж байхад даа. Ичээд бас бага зэрэг догдлоод байгаа болохоор нүүрээ нууж ширээ дэрлээд хэвтчихэв.
"Удахгүй математик бүтэн гурван цаг орох болохоор би унтлаа. Багш наашаа дөхөх ч юм уу, намайг дуудвал сэрээгээрэй за?"
Би Сонүд ингэж хэлчихээд буцаад ширээгээ дэрлэн хэвтэв. Улайсан нүүрээ ч нуух, угаасаа юм хийдэггүй цаг дээр ч нойроо нөхөөд авах.
Нэг сумаар хоёр туулай. Бинго!
Багш орж ирэн хичээлээ эхлэж байгаа нь дуулдаж, аажмаар бүдгэрч байгаад би нэгмөсөн унтчихав.
—-
Хонх аль түрүүн дуугарах шиг болсон доо. Тийм ээ хонх хонх ХОНХ?
Гэнэт цочин сэрвэл ангид ганцаархнаа байв. Хүүхдүүд хааччихав? Утсаа гаргаж ирэн цаг хартал өө аль хэдийн хоолны цаг болчихож. Нээрээ нүүрэн дээр тусаад байсан нар яг эд унтаж байх үед тусахгүй байсан шт. Ангийн хүүхэд хөшиг хаасан юм байхдаа.
Advertisement
Явж юм олж идэх санаатай босвол ширээний буланд наалддаг цаасан дээр юм бичээд наачихаж. Надад юм байх даа?
Яах гэж байгаа юм бол.. Өлсөөд байхад даа.
Шатаар өгссөөр дээврийн хаалгыг түлхэн онгойлговол Сонү цаашаа хараад юм хийж байна. Очоод хүзүүдэн авбал тэр ширээгээр хоол өрчихсөн байв.
"Хөөх, арааны шүлс асгарч байна. Чи хийсэн юм уу."
"Өө ирчихсэн үү. Тийм ээ би хийсэн."
"Надад ингэж хоол бэлдэж өгдөг нь яаж байгаа юм?"
"Яах юу байхав дээ. Чамайг өөртөө дурлуулах гэж л."
Түүний хэлсэн энэ өгүүлбэрийг сонсоод будаандаа хахах шахав. Ус залгилан сууж байтал
"Яасан бэ? Иччихсэн юм уу. Зүгээр дээ би чамтай гэрлэхийн тулд бүхнийг хийнэ."
Ус ууж байсан би дахиад хахаж цацахад хөөрхөн инээгээд алчуур өгөв.
"Г-Гэхдээ Сонү чиний ярьж байгаа чинь арай л хурдан?"
"Мэднэ ээ. Тэгээд л би чамайг надад дурлатал чинь хүлээх болно."
—-
"Сайхан цадлаа. Баярлалаа Сонү^^"
"Зүгээр ээ."
Сонүгийн гарнаас чирсээр хичээл орох ангидаа арай гэж амжин орж ирж суув. Аяга савнуудаа яах юм гэж асуутал найзууд нь ирээд авчихна, санаа зоволтгүй л гэсэн.
Сонү ярьснаар тэд долуулаа найзладаг хоорондоо их дотно, хамт амьдарч байсан түүх ч бий гэсэн.
"Гэхдээ Сонү, би сэрээгүй тэр чигтээ унтаад чам дээр очоогүй бол яах байсан юм?"
"Зүгээр л иртэл чинь хичээлээ таслаад ч хамаагүй хүлээнэ."
Тэр яг мангар байх аа? Хэзээ ирэх нь мэдэгдэхгүй намайг хүлээгээд сууна гэнэ шүү.
——
"Хөөе Ким Сонү! Зүгээр аятайхан байж байгаад шийтгэлээ хурдан биелүүлчихээд хурдан харъя."
Тэгэхээр бид яг одоо шийтгэл аваад спортын заал цэвэрлээд зогсож байна.
Хичээл дээр хэтэрхий чанга шивнэлдээд бусаддаа саад болоод байсан болохоор гэсэн. Гэтэл Сонү зүгээр байхгүй намайг ирж өдөөд, ийш тийшээ гүйгээд ус асгачих гээд байх юм.
"Надад лав зүгээр байнадаг. Харин ч хоёулхнаа байх цаг дахиад зөндөө илүү гарч байна штээ охин минь."
"Хурдан хийчихээд гэртээ харъя л даа. Би ядраад байна. Шөнө ч олигтой унтаагүй штээ."
Advertisement
"Миний ирээдүйн найз охин ядарч болохгүй шүү. Би гялс угаагаад хаячихая. Манай Сохи тэнд сууж бай."
Түүний энэ эрх нялуун занг яалтай билээ. Бас ирээдүйн найз охин энэ тэр гэчихжээ.
Эцэст нь шийтгэлээ дуусгаад бид сургуулийн гадаа гарч ирэв. Яаж алхаж харина аа гэж бодоод санаа алдаж байтал Сонү
"Ядарч байна уу? Би хүргээд өгье."
"Чамаар хүргүүлсэн ч адилхан л явна штээ"
Би ингэж хэлж дуусаагүй байтал Сонү машины түлхүүр гаргаад ирэв. Арай үгүй байлгүй дээ.
"Би чамайг хүргэж өгөх гээд өнөөдөр авч ирсэн юм. Аав аль дээр надад өгсөн ч би унадаггүй байсан юм."
"Байз! Чи жолооны үнэмлэхтэй юм уу? Үнэмлэхгүй бол би суухгүй ээ нээрээ шүү. Амьдралаа дэнчин тавихгүй."
"Яахаараа ийм эгдүүтэй байдаг байна? Мэдээж би жолооны үнэмлэхтэй, машин барьж сураад удаж байна."
Эцэст нь би түүнд итгээд, бас үнэхэээр үнэхэээр ядарч байсан болохоор машинд нь суугаад хөдлөж байна.
Цонхоор зөөлхөн салхи орж ирээд л...
Би дуу тавихаар гараа сунгатал Сонү түрүүлээд дуу тавьчихав.
🎶Sasha Sloan-Dancing With Your Ghost🎶
Дуу эхлээд удаагүй байтал Сонү дагаж дуулаад эхлэв. Бурхан минь түүний хоолой. Тэр үнэхээр сайн дуулдаг юм байна.
"Чи их гоё хоолойтой юм."
"Баярлалаа Сохи"
Сонүгийн дуулахыг сонсоод, машин зөөлнөөр явж, хажуугаар нь салхи орж ирээд нойр хүрээд байна. Би унтмаар байна.
——
Анхилуун сүрчигний үнэр миний нөмөрч байгаа зүйлээс үнэртэх аж. Би гэртээ гэхэд их өөр байна даа. Хүлээгээрэй би хаана-?
Гялс өндийвөл Сонүгийн хүрмийг нөмөрчихсөн машинд нь унтаж байлаа. Салхинд цохиулж Сонүгийн хоолойнд бүүвэйлэгдээд унтчихаж...
Харин хажуу суудал дээр Сонү нүдээ анин сууж байсан юм. Магадгүй унтаж байж ч болно.
Хүрмийг нь өөрт нь буцаан нөмрүүлэх гэсэн ч нүдээ нээчихэв. Унтаагүй байх нь.
"Манай эгдүү сэрчихсэн юм уу? Чамайг их тайван унтаж байхаар чинь сэрээж чадсангүй."
"Баярлалаа өхөөрдөм Сонү. Би одоо ингээд орлоо."
Ингэж хэлчихээд цагаа гарган харвал 18:34 хөөх. 2 цаг унтчихаж.
Сонү зөрүүдэлж оруулж өгнө гэсээр байгаад хаалганы өмнө авчрав.
"Баяртай Сонү-яа. Болгоомжтой хариарай. Өхөөрдөм Сонү баяртай"
Би даллаж байх бол Сонү инээсээр
"Эгдүүтэй Сохи ч бас баяртай. Зурвас бичнэ ээ." гээд нүдээ ирмэв. Би ч удахгүй зүрхний өвчтэй болох байх аа. Дэндүү эгдүүтэй байна энэ хүн.
Намайг л эгдүүтэй гээд байдаг өөрийгөө хэр эгдүүтэй гэдгээ мэддэг ч болоосой. Тийм эгдүүтэй байж бас лаг ах шиг аашилна аа. Ёстой нэг...
Өхөөрдөм Сонү👅
Сохи унтах гэж байна уу?
Эгдүүтэй Сохи🌸
Сонү сайн явж харьсан
биздээ?? Тийм ээ би
унтах гэж байна.
Өхөөрдөм Сонү👅
Сайхан амраарай
хөөрхөн минь❤️
Эгдүүтэй Сохи🌸
Сайхан амраарай
Сонү💗
Өхөөрдөм Сонү👅
❤️
seen 2 minutes ago
SeoHee_0829 offline.
Advertisement
- In Serial82 Chapters
Skyclad
Morgan Mackenzie had a very bad day. First at work, then at home, and then her bathtub fell through a portal to another world, with her in it. Now she's stuck thousands of miles from any sort of civilization with nothing but the bathtub and a lace puffball scrubby. But she learned magic, so that's sorta nice. Now if only she could find some clothes... Cover art by SourMonkey and Tox DISCLAIMER: This story has multiple characters and different points of view. Morgan is the main protagonist but she does not move through an empty world. This is a bigger story than just one main character fighting the monster of the week.
8 178 - In Serial14 Chapters
Space, Sex & Therapy
Federation space officer Aria Pantel's world is filled with challenge. Haunted by actions of her past, overworked and under served, and forever being hassled by the arrogant Dr. Hansel Heinrich, a lover turned pain in the ass from the Academy, she just wants to focus on her career and stick it to all the doubters that thought she would never crawl out from her father's military shadow. Yet her universe begins to spiral down a black hole when an unidentified ship of alarming origin blasts across her bow and risks destroying the fledgling humanoid settlement on the planet below that she's grown quite fond of. Will she open herself to resources that can heal her heart, save the humanoid settlement and her sexy pet, and all the while keep Hansel from mucking it all up?
8 186 - In Serial25 Chapters
Fallout Fanfiction (LitRPG)
Danik had never really had much luck in his real life, that is until he is transported into his favourite game, where he must win in order to survive.
8 134 - In Serial8 Chapters
we got reincarnated to be parents
a great disaster occurs and the world is changed forever, it is swarmed by monsters and strange beings.but luckily the gods have given the humans a chance to fight back but this chance comes at a price, this story follows a couple that has been together since they were 16 years old having chosen the power to fight they paid a price that seems insignificant to others but has had a great impact on their lives
8 102 - In Serial8 Chapters
Random Jojo One Shots and Headcannons
Hello!!! Welcome to my book! I'm genuinely so happy you literally noticed this abomination from God! Just to let you know before reading, my headcannons are something I'm confident in, but my one shots I'm not so sure about, but I'll let you know I'm like 90% sure the writing quality isn't the quality of a 13 year old who doesn't know the difference between they're, their, and there. I also try my best to make sure (y/n) isn't cringe or stupid. I put a lot of effort into everything I write and I'm willing to edit what seems OOC or just bad in general to make it better since I slip up sometimes, so feedback and votes are extremely appreciated :)This is a (character) x reader by the way, reader is fem in the one shots while the headcannons are gender neutral.UPDATES ARE RANDOM BECAUSE MY LIFE IS A MESS
8 77 - In Serial98 Chapters
teen on set ~ marvel cast
15 year old y/n y/l/n got a new job for marvel does she get a new family or be an outcast forever. had this idea for a while i do not own marvel characters and also am not an expert on how things work on set but i know enough i think
8 97

