《Your Loving Heart /✔️/》02.
Advertisement
Өчигдөр математик орчихсон болохоор өнөөдөр үнэхээр сэргэг сэрлээ. Бас өнөөдөр дандаа хэл, уран зохиолын хичээлүүд орно. Сайхан байна даа.
Формоо өмсөөд, оймсоо өмсөх гэж догонцож явж байхдаа шүүгээнийхээ буланг мөргөчихөв. Тэр даруйд өчигдрийн хүүхдийг мөргөсөн минь санаанд орж ирээд, царайг нь ч бас саначихлаа. Яахав үнэхээр царайлаг байсан л даа.
Өнөөдөр хүүхэд шилжиж ирэх сурагтай байсан. Арай өчигдрийн хүүхэд-
Аааа за больж үз У Сохи! Өчигдрийн хүүхдийг толгойноосоо гарга.
Сургууль дээр оччихоод дэвтрээ гарган их цомцойгоод уран зохиолын хичээлдээ бэлдэв. Би уран зохиолд дуртай.
Хажуу талын хүүхэд өөр сургууль руу явчихсан болохоор өнөөдөр ирэх хүүхэд аятайхан хүн байгаасай билээ.
Удалгүй багш орж ирлээ.
"Шинэ хүүхэд ирсэн. За ороод ирээрэй."
Гаднаас орж ирсэн хүүхдийг хараад би золтой л орилчихсонгүй. Өчигдрийн хүүхэд дүрээрээ.
"Сайн уу. Намайг Ким Сонү гэдэг. Цаашид туслаж дэмжээрэй."
Багш толгой дохисоор
"Суухыг хүссэн газраа очоод суучих" гэх үед ангийн охидууд:
"Хөөх царайлаг юм аа"
"Чи миний хажууд сууж болно шүү"
"Яасан өндөр юм бэ"
"Hi царайлагаа"
Хаа би та нараас өмнө энэ хөөрхөн царайг харчихсан юм чинь^^
Юу вэ би чинь юугаа бодоод?
Гэнэт хажуу талын сандал түлхэгдэж, ширээн дээр цүнх мэдрэгдэх үед нь харвал өнөөх хүүхэд миний хажууд суучихаж!
Цүнхээ сандландаа тогтоочихоод миний зүг инээсээр
"Сайн уу миний цээжийг мөргөдөг эгдүүтэй охин минь?"
"Сайн уу аятайхан хүүхэд ээ?"
Яахав, сүүлийн үг нь "Тоглогч" гэж бодогдуулсан ч аятайхан гэдэгтэй нь маргаж чадахгүй нь.
Тэр өхөөрдөмөөр инээмсэглээд эргээд урагшаа харав. Харин би багшийн ярианд анхаарлаа хандуулсан юм.
Хичээл тарж, би цүнхээ үүрсээр гарахаар зэхэхэд хэн нэгэн хүлээгээрэй гэх шиг болов. Эргэж хартал өнөөх хүүхэд бишээ Сонү надад хандаж хэлсэн байлаа.
"Би чиний нэрийг мэдэхгүй өнгөрчихсөн байна штээ. Одоо албан ёсоор танилцъя"
Түүний сургуулиас гараад хамт алхаж байхдаа хэлсэн үг энэ байлаа.
"Аан, намайг У Сохи гэдэг. Өчигдөр чамайг мөргөсөн, бас өнөөдрөөс нэг ангид нэг ширээнд суух болсон охин."
Advertisement
"Намайг Ким Сонү гэдэг. Өнөөдөр шилжиж ирээд чиний хажууд суух бас өчигдөр чиний мөргөдөг залуу."
"Танилцсандаа таатай байна."
Бид хоёр зэрэг ингэж хэлчихээд бие биен лүүгээ инээв.
"За тэгвэл баяртай Сонү" гээд би даллавал Сонү гарнаас татсаар орой болчихсон байхад охин хүүхэд ганцаараа гэж үглээд хүргэж өгөхөөр болов.
"За энэ манай гэр. Сайн яваарай баяртай өхөөрдөм Сонү" би үл ялиг инээсээр түүнд хэлвэл тэр их нухацтай царайлчихаж.
"Яасан юм?"
Нүд рүү минь ширтэж байснаа гарнаас зөөлөн атгав.
Б-Байж байгаарай...
"Яагаад гарнаас атгаад байгаа юм?"
"Учир нь чи эгдүүтэй болохоор."
Зүрх догдлоод миний хацар аймшигтай улайчихсан байгаа байхдаа.
Сонү дахин "Тиймээс-" гэж ам нээв үү үгүй юу гэрийн хаалга онгойж дотроос нь харцаа аймар болгочихсон манай аймшгийн ах гарч ирэв.
"У Сохи энд юу хийж байгаа юм? Бас чи хэн юм? Яагаад тэрний гараас атгачихсан байгаа юм?" гэж хэлэхэд нь би нүдээ эргэлдүүлэв. Ах минь дээ харцаа жаахан зөөллө. Сонүг айлгалаа.
Миний ах У Сэүн. Их сургуулийн царайлаг залуу, ардаасаа охидуудыг хуйлруулдаг. Амралтын өдөр болгоны өглөө цонхны доор охидууд орилолдож, ахыг харахыг хүсдэг. Би тэр чимээнд ямар дургүй гээч.
Сонү бага зэрэг ахаас сүрдсэн бололтой жаахан түгдэрсээр
"Би Сонү. Сохигийн н-найз.. найз залуу."
Би сая юу сонсчихов? Н-Найз залуу?
"Хөөе Ким Сонү чи чинь юугаа яриад-"
Үг дуусгахын завдалгүй Сонү хөтлөчихсөн байсан гараа ахад өгөөд өөрөө нүдээ ирмэчихээд яваад өгөв.
Хүн баахан асуудалд оруулчихаад яваад өгөх юм даа.
"Ахаа дараа тайлбарлая. Одоо би зүгээр өрөө рүүгээ орох хэрэгтэй байна."
Ахыг эвтэйхэн аргалчихаад өрөөндөө орж ирэн хаалгаа түгжээд ор луугаа үсрэв. Учир нь би Сонүгийн хэлсэн зүрх чичрүүлж, гар салгануулан, хацар улайлгасан үгнүүдийн талаар бодох хэрэгтэй байсан юм.
Би догдолж үхэх нь ээ. Хаанаас гарч ирээд зүрх догдлуулаад байгаа хүн бэ чи Сонү?
Ингэж ихээр догдолж, үргэлж өхөөрдөм инээмсэглэлийг нь бодоод байгаа нь би галзуурч буйн шинж үү?
Advertisement
- In Serial42 Chapters
The Last Duke's Memoirs
As the youngest son of a Knight, Klive has to follow his family to the village of Lothar. Claiming the land awarded by the king, the compensation for their participation in the Monster Subjugations. Growing a small village into a city metropolis, they face unknown and monstrous threats whilst seeking to prove themselves on the frontier. Unbeknownst to his family, Klive had a secret. The little lad had inherited an old velvety book that bore the secrets of a chaotic era. A mythical book that held interesting historical excerpts coming from the last dukes of the forgotten times.***Sporadic Release :(
8 178 - In Serial18 Chapters
Magus Lordavis conceives Another Plot
For years, Lordavis has been at odds with the Kingdom of Fourmikari and the Great Champion Gallivur. Fifty-seven times Lordavis has sought to bring about their ruin. Fifty-seven times Lordavis has failed. The time has come to conceive another plot.
8 206 - In Serial80 Chapters
The Human Conduit
On a mission to try and uncover clues about the mysterious fire on a space frigate, Milo Greene will discover his connection to one of the universe's deepest secrets and find himself caught in a tug-of-war that goes beyond nation versus nation or solar system versus solar system. Science fiction with some fictional science. No Lit-RPG elements. Some war, politics, sexuality, unapologetic supernatural elements, mystery, adventure, and weirdness.
8 108 - In Serial39 Chapters
Hikari Okami: Kitsune Series
Hikari is a Kitsune, member of the mighty demon fox race. He is also a royal, born heir to the powerful nine tail demon fox. His birthright is to rule his people, but instead, Hikari decides to escape his noble burden of leadership and enter the world of humans. There, he discovers excitement but also danger he never could have imagined.He is soon betrayed and captured with no means of escape. His hope is restored by the appearance of a reincarnated priestess. Miyako is a human who stumbled upon Hikari, not knowing of her own past incarnation. They form a close bond, but Hikari still isn't sure if Miyako is enemy or friend, destiny or downfall.
8 126 - In Serial216 Chapters
Chronicles of a Dungeon Core
A young man awakens to find himself in what he is told is the depths of a dungeon. He is told he will have a month to train before setting out on his own to make his own dungeon. Most dungeons cores are born with all the knowledge they are required to survive, but for some reason this young man has trouble adjusting. The story follows the life of dungeon core #212 while he discovers just what it means to be a dungeon core.
8 122 - In Serial28 Chapters
MLB Medieval Diaries
Medieval times mlb Marinette is the future queen of the Dupain-Cheng Kingdom. Her parents, Tom and Sabine, feel more assured with a king by her side; so there Marinette is, in search of a husband. Her crush, Adrien, is also in search of a wife. One question rises: can they find love together?•The characters are NOT mine! They belong to their creator, Thomas Astruc!•Credit to Ceejls on tumblr for the cover background pic•
8 185

