《[FIRST] Last One》VI [ Feelings for You ]
Advertisement
- Чи их хөөрхөн юм аа. Чиний ярьж байгаа өнгө, инээж байхад чинь тодордог хацрын хонхорхой, үсээ ингээд боочихсон байгаа чинь хүртэл хөөрхөн юм.
Тэр анхны нэгэн байсан юм. Намайг хөөрхөн гэж хэлээд, намайг байгаагаар минь хүлээж авч буйгаа илэрхийлэн дулаанаар инээмсэглэсэн анхны хүн байсан юм.
Бас сүүлчийн нэгэн.
-
- Өглөөний мэнд, ширээний хамтрагч минь.
Сонү ердийн л адил өнөөх гэнэн инээмсэглэлээ тодруулан миний хажуугийн суудалд суух нь тэр.
- Чи байраа сольчихоо юу?
Би үнэндээ гайхаж цочирдсон ч үгүй. Тэгэхийг ч хүсэхгүй байна. Бүх зүйл болдгоороо л болж байгаа биз. Угаас ч би ийм зүйлсэд анхаардаг төрөл биш.
- Одооноос хичээлдээ анхаарахаар шийдсэн юм. Тэгээд багшид тэр талаар хэлээд энд суучихлаа.
Би уг нь асуугаагүй юм сан. Зүгээр л байраа сольсон эсэхийг нь тодруулж байхад хамаг юмаа тооччих юм.
Бурхан минь тэр ийм хөөрхөн байхыг хэнээс сурсан юм болоо?
- Эгдүүтэй юм аа.
- Юу?
Тэрний хацар, чих гээд бүхэлдээ улаан болчихлоо.
- Чи их эгдүүтэй юм аа л гэсэн юм.
- Юу?
Дахиад л. Одоо бүр ч илүү улаан болчихож. Түүний хацар бараг л шатах нь.
- Хичээлээ хий дээ. Хичээлдээ анхаарахаар шийдсэн гэсэн биз дээ.
Би хичээлээ гаргаж ирэн бэлдэж тавингаа ийн хэлээд дэвтэр дээрээ юм бичээгүй ч зүгээр л дэвтрээ ширтэн суухад тэр гайхширсаар над руу харсаар л байв.
- Уг нь эрэгтэй нь тэгж хэлэх ёстой шдээ.
Тэр гомдоллоод байгаа ч юм шиг өнгө аястай хэлэхэд нь түрүүнээс хойш түүнийг анзаарахгүй байхыг хичээсэн ч тэсэлгүй миний нүд түүн рүү гүйгээд байхад яалтай.
- Өчигдөр хэлчихсэн биш билүү?
Ингэж хэлэхдээ би ахиад л түүний нүд рүү цоолох мэт л ширтэж байсан юм. Өөрөө ч үүнийгээ мэдэж байгаа ч өөрийгөө хорихыг хүссэнгүй. Тэр ийм хөөрхөн байхад би яагаад харж болохгүй гэж, тийм биз дээ?
- Өдөр болгон хэлбэл догдолмоор биш гэж үү?
- Чи намайг догдлоосой гэж хүссэн хэрэг үү?
Advertisement
Дахиад л. Тэр улайчихлаа. Ингээд юу ч болоогүй байхад улайх нь түүний хобби бололтой.
- Яахав нэг тиймэрхүү л.
Түүний нүд над руу ер эгцэлж харалгүй юу руу ч юм харан эсвэл ангийг нүдээрээ гүйлгэн харж байлаа. Тийм ч их хайхралгүй гараа хуруугаа оролдсоор, сандран байж хэлсэн үг нь яагаад намайг ингэж их догдлуулаад байна аа?
- Би аль хэдийн догдлоод эхэлчихжээ.
Сая нэг юм багш ангийн хаалгаар орж ирэхэд түүн рүү харах харцаа салган үүд рүү харсан чигтээ ийн хэлэхэд түүний гайхан над руу харах нь нүдний буланд үзэгдэж байлаа.
-
- Чи юу мэдэрч байна?
Бид хоёр хоёул гартаа жижигхэн хуванцар савтай сүү барьцгаагаад манай гэрийн гадаа сууж байна.
Аль хэдийн гадаа бүрий орж эхэлсэн ч бид энд удтал суусаар л байсан юм.
Би харин түүнээс ийн асуусан юм.
Миний мэдэрч байгааг ч бас тэр мэдэрч байгаасай гэж хүссэндээ.
- Чамайг харахаар инээмсэглэмээр санагддаг.
- Яагаад?
- Намайг инээмсэглэвэл чи ч бас дагаад инээмсэглэх юм шиг санагддаг болохоор тэр.
Энэ удаад би өдрийнхөөс хэд дахин илүү догдлолыг яг ижил хүнээсээ мэдэрсэн юм.
Үнэхээр түүний хэлсэн үнэн байх. Тэр одоо сандарч байгаа ч инээмсэглэлээ нуун байж над руу ширтэж байна.
- Тэгвэл чиний бодсон зөв бололтой. Би ч бас чамайг хараад шалтгаангүйгээр инээмсэглэдэг. Гэхдээ тэр шалтгаан нь чиний гэрэлтсэн инээмсэглэл байсан бололтой.
- Харин энэ удаа би догдолчихлоо.
- Чи дахиад л улайчихаж. Энэ хоббигоо засахгүй л бол энэ чинь чамайг хүмүүст амархан барьж өгөхөөр байна шүү.
Бид хоёул инээлдээд босож манай гэрийг зүглэлээ.
- Би шударга байхыг хүсэж байна. Би уг нь чамтай илүү удаан байхыг хүссэн. Гэхдээ цаг оройтчихож.
Би түүнийг гэх мэдрэмжээ зөвхөн өөртөө л хадгалаад нуугаад явахыг үнэхээр хүссэнгүй. Миний хийж байгаа үйлдэл зөв ч бай үгүй ч бай би одоодоо л амьдрахыг хүсэж байна.
Уг шугамандаа хэдхэн хоногийн өмнөх би ингэж бодохгүй л байсан байх. Гэхдээ би шинээр амьдрахыг хүсэх болсноо ойлгосон. Тодорхой хэлбэл ээжийг надад тэдгээр үгсийг хэлснээс хойш л доо.
Advertisement
- Тэгвэл би чамайг удахгүй болзоонд урих болно оо. Тэр үед чиний хүссэн хугацаагаар чинь чамтай хамт байх болно. Тэр хүртэл зүрхээ бэлдээд байж байгаарай.
Тэр миний хэлсэн зүйлд ичингүйрсэн ч над руу нэг алхам ойртоод миний толгойг илэн ингэж хэлээд дахиад л зөөлнөөр инээмсэглэсэн юм.
Тэр миний инээмсэглэх шалтгаан болохоор би ч бас чин сэтгэлээсээ инээмсэглэн толгой дохиод гэр лүүгээ орлоо.
Энэ бүхэн хэтэрхий хурдан өрнөөд байна гэж үү? Магадгүй ээ. Гэхдээ би үүнд хэзээ ч харамсахгүй гэдэгтээ итгэлтэй байна.
Харин ч дараа нь үүнийгээ дурсаад инээгээд суухыг хүсэж байна.
" Амьдралд минь тийм л гэгээлэг, ' хөөрхөн ' гэх үгний төгс тодорхойлолт болсон хүү гарч ирээд богинохон ч бай урт удаан ч бай миний инээмсэглэх шалтгаан болж билээ " гээд яриад суухад харамсах зүйл байна гэж үү?
- Би ирлээ.
Намайг ороход гэрт хүн байгаа шинж байсангүй. Гал тогоо руу ороод харвал ширээн дээр намайг хоолоо идээд, унтаж байхыг захисан ээжийн гараар бичсэн зурвас байлаа.
-
2022.08.26
Long time no see :3 Зургаа оруулах гэсэн манай интернет битгий давар гэнээ ㅠㅠ
Таалагдаж байвал сэтгэгдлээ хуваалцаарай. Сэтгэгдлээ үлдээвэл их баярладаг шүү! 🤍
Сайхан амраарай 😘
Advertisement
- In Serial10 Chapters
Twisted Creation – Wicked World
In the beginning there was pain; unending and unbelievable pain. Tough there were also happy memories mixed together with the pain. Memories of her only friend and caretaker happily laughing at her misery. When he stopped visiting her in her small dark room, she decided to search and explore the outside world, trusting that she will reunite with him again.This is the story of a twisted, wicked girl and her very first steps in a new world.
8 116 - In Serial11 Chapters
until you love me back // dreamnotfound
trigger warnings are at the beginning of chapters, please read them!i do not ship dream and george in real life, this fic is just for fun. if i'm asked to take this down by them i will do so immediately! that being said, enjoy the fic!
8 200 - In Serial24 Chapters
one || eddie kaspbrak [1]
Believe it or not, Rylee Tozier, a quick witted, creative, and self confident girl, has some secrets. Rylee and Richie are thirteen year old twins, they're basically the same person, aside from height. Both wear glasses, both have short black hair, both have a quick wit, both are very stubborn, both have the same dark brown eyes, both have the same friends, point is, almost everything about them is the same, but not their height. Richie is about 5'6" while Rylee stands at 5'0"Rylee and Richie are part of the 'losers club' which are Bill Denbrough, Eddie Kaspbrak, Stan Uris, Richie Tozier, and Rylee Tozier. The Tozier twins have known them since they were five, but Rylee became best friends with Eddie when they were three. The biggest similarity between the twins; their fear. Clowns. [ BOOK 1/2 ]eddie kaspbrak x fem!oc #1 kindascary march 2020#1 kindascary april 2020#1 kindascary may 2020 #2 kindascary june 2020#4 billdenbrough july 2020
8 163 - In Serial19 Chapters
Shattered Schnee( Neglected Schnee X Tokyo Ghoul)
Meet Coal Schnee, son of Winter Schnee. Despite this she was never around for him. The only time he would see her was during training, and even then she didn't hold back. One day on a mission he gets captured by a man named Arthur Watts. He experimented and tortured Coal until he broke. Now Coal is a flesh eating monster who wants to destroy Atlas.
8 219 - In Serial32 Chapters
Adopted By My Chemical Romance
Jade, a sixteen year old girl, is trying to escape her past. She's spent most of her life being passed around families and adoption centres that didn't particularly want her. But when her idol, Gerard Way, turns up at her adoption centre, her life is turned upside down.
8 84 - In Serial10 Chapters
Unbelievers
Not my story - written by isthatyoularry on Ao3Summary:It's Louis' senior year, and he's dead set on doing it right. However, along with his pair of cleats, a healthy dose of sarcasm and his ridiculous best friend, he's also got a complicated family, a terrifyingly uncertain future, and a mortal enemy making his life just that much worse. Mortal enemies "with benefits" was not exactly the plan.Or: The one where Louis and Harry definitely aren't friends, and football is everything.Disclaimer: None of this is real. Nothing in this is meant to imply anything, nor does this reflect my personal beliefs about anything or anyone. This is fiction.
8 211

