《[FIRST] Last One》IV [ Difference ]
Advertisement
" Намайг гайхалтай гэж хэлсэн ч тэр өөрөө ч бас хэтэрхий гайхалтай оршихуй юм "
- Сайн уу, Сонү!
Би өөр юу гэхээ мэдээгүй ч мэндэлчхээд л ширээ рүүгээ явсан юм.
Өчигдөр хийлийн үзүүлбэр маань сайн дууссан болохоор одоо бүх анхаарлаа математикдаа хандуулж болох нь.
' Хэн нэгний итгэлийг алдахыг хүсэхгүй байна '
Зузаан хуудастай гарын алгатай дүйцэхүйц жижигхэн тэмдэглэлийн дэвтрээ гаргаж ирэн өнөөдрийн хуваариудаа бичлээ.
Орой 19 цаг хүртэл давтлагатай юм байна. Удаан хугацааны дараа давтлагандаа дахин суух нь байна.
Удалгүй эхний цагийн багш орж ирж бүгд хичээл номоо хийж эхэллээ. Өглөө юм идээгүйг ч хэлэх үү гэдэс бага зэрэг эвгүйрхэн эхний цагаа арай гэж давлаа.
Энэ бараг анхны удаа байх. Цайны цаг хурдан болоосой гэж хүссэн минь. Инээдтэй ч юм шиг. Ээжийг хүссэн бүхнээ хий гэхийг сонсчихсон болоод ч тэр үү бие минь хүртэл тэр үгийг нь дагаад байгаа бололтой.
Гэхдээ би шөнө хэсэг бодож хөрвөөсөн. Энэ их хичээл ном, давтлагууд миний хийхийг хүссэн зүйлс мөн үү гэж.
Харин миний олж чадсан хариулт бол ердөө л хүсэж байгаа зүйл минь ээжийн халуун дулаан тэврэлт юм шиг. Амжилт гаргаад дахин нэг удаа түүний бахархалт охин гэдгээ харуулчихвал тэр тэврэлтийг нь, дулаан атгалтыг нь мэдэрч чадах мэт.
Тэгээд л одоо би энэ хичээл ном миний хийхийг хүссэн зүйл мэт өөрийгөө хуурч байна. Тэнэг байгаа биз?
Гэхдээ л энэ цаг мөчдөө би баяртай байгаа.
Бусад сурагчид унтахыг хүсэн завсарлагааныг хүлээж байхад би хоёрхон цаг унтсан ч сэргэлэн цовоо явж чаддаг. Тэд шалгалтын хугацаа дөхөөд ирэх үед санаа зовж бэлддэг бол би төрөхөөсөө л бэлдэж байсан юм шиг амьдардаг. Миний үеийхэн өсвөр насны нандин үерхэлийг хүсдэг бол би 6 цагийн нойрыг хүсдэг. Бусад хүүхдүүд зуны амралтаар найзуудтайгаа хөгжилдөн цагийг зугаатай өнгөрөөдөг бол би хөгжилдөхийг хүсэвч надад хөгжилдөх найз байдаггүй. Цаг зав ч бас, өрөөний мухрыг л сахин суудаг юм.
Энэ л бидний ялгаа.
Advertisement
Өнөөдөр яагаад ч юм энд тэндхийн хэрэггүй зүйлсийг бодож өнгөрөөхөд сайхан өдөр байна. Цаг агаар ч бас ялимгүй бүрхэг. Тэгээд л бодолдоо дарагдчихаад хичээлээ ч олигтой хийхгүй байгаа бололтой.
Гэсэн ч математикийн хичээл дээрээ сайн төвлөрөхөө өөртөө амлаад цааш юу ч хамаагүй бодохыг хүслээ. Миний нуугдаж байсан хобби хэрэггүй зүйлс бодох юм шиг байна.
Бодлоо хөглөхөөр цонх руу ширтвэл цонхны хажуугын голын ширээнд суусан өчигдөрхөн танилууд болсон Ким Сонүгийн шаргал үс нь анхаарал татаж байлаа.
Урд талын онгорхой цонхоор орж ирэх хүйтэн ч гэлээ зөөлөн үлээх салхинд шаргал үс нь ийш тийш хөдлөнө.
Эндээс харвал өөгүй цайвар арьс, өндөр хамар, үнэгнийх гэмээр хурц нүд, үүн дундаас хамгийн их сонирхол татсан нь түүний сормуус байлаа.
Цайвар арьсны өнгөн дээр нь түүний өтгөн, урт, хар сормуус нь тодхон үзэгдэнэ.
Саяхан самбар луу анхааралтай гэгч нь ширтэж байсан нүд нь гэнэт миний зүг харах нь тэр.
Бидний харц мөргөлдчихлөө.
Урдаас нь түүний хөөрхөн төрхийг илүү сайн харж чадахаар юм. Эрэгтэй хүүхдэд ' хөөрхөн ' гэх тодотгол зохихгүй гэж мэдэх ч түүнд бол энэ үг төгс тохирч байсан юм. Лав миний амьдралдаа харсан хамгийн хөөрхөн хөвгүүн байх.
Тэр удалгүй харцаа дальдчуулан буцан бичиж байсан зүйл рүүгээ харах нь тэр. Ичсэн бололтой. Харин би харцаа бууруулсангүй. Түүний ичиж буй төрхийг дотроо төсөөлөн шоолж инээчхээд буцан хичээлдээ анхаарлаа.
–
Би сургуулийн хоол идэж чаддаггүй ч үнэхээр их өлсөж байсан тул цайны газар луу явлаа.
Өнөөдрийн цэсний талтай л тэнцэх хоолыг аван нүдээрээ сул ширээ хайвал бараг л бүгд дүүрэн байлаа.
Харин саяхан л хөөрхөн гээд ширтээд байсан хөвгүүний хажуудах сандал хоосон байх нь тэр.
- Суудал олддоггүй ээ, би суувал дургүйцэхгүй биз?
Би ч эргэлзэлгүй очоод хурдхан л хоолоо идэхийн түүс болж дуржигнуулж гарлаа.
- Болно оо, өөр хүн байхгүй.
Сонүгаас урьтан түүний урд сууж байсан улаан үстэй хүү ийн хэллээ.
- Баярлалаа.
Хөнгөхөн талархлаа илэрхийлчхээд, хоосон суудалдаа суун хоолоо нэг халбагадлаа. Яахав миний бодсоноос гайгүй байсан ч саяхан л өлсөөд намайг зүгээр суулгахгүй байсан ходоод минь гэнэт л юм идмээргүй байна гэж байгаа мэт болчихов.
Advertisement
Бусдад хүндэтгэлтэй хандахын тулд тэднийг хоолоо идэж дуустал нь хоолоороо оролдсоор байгаад таарлаа.
Бүгд болсон гэж үзээд босохын алдад хажуу тийш харвал Сонүгийн чих лооль шиг л улаан болчихсон байсан юм.
Гэхдээ одоо асуучихвал түүнд эвгүй байна байх гээд, хэлний үзүүрт ирсэн үгээ залгиад өнгөрлөө.
–
- Энийг надад өгч байгаа хэрэг үү?
Би урдаа байх соруултай сүү болон хачиртай талх хоёр луу гайхан харсаар ийн асуулаа.
- Тийм ээ, өнөөдөр чи сайн хоол идэж чадаагүй болохоор, өлсөөд ядрах байх гээд л.
Шаргал үстэй өнөөх хөөрхөн хүү чинь над дээр ирээд энэ хоёрыг өгсөн юм. Би гайхаж байсан ч битүүхэндээ түүнд баярлаж бас энэ бяцхан үйлдэлд нь догдолж байгаагаа мэдсэн юм.
- Дахиад баярлалаа. Амтархан иднэ ээ. Бас баярлалаа гэхээс өөр юу ч хэлж чаддагүйд уучлаарай.
Би үнэхээр надад сайн хандаж байгаа түүнд чин сэтгэлээсээ баярлан, инээмсэглэсээр өгүүлсэн нь тэр.
Хөөх, түүний чих дахиад л улайчихлаа.
- Чиний чих чинь лооль шиг л улаан болчихож.
- Ө-өө яадаг билээ, анги жаахан халуун байгаа бололтой шүү
Тэр ээрч ядсаар ингэж хэлээд хоёр гараараа чихээ дараад үнэхээр л халуун оргиж байгаа бололтой нүүр нь хувирал нь илт гайхсан байдалд орлоо.
' Уг нь сэрүүхэн л байна даа, хүүхдүүд бүгд гадуураа цамц өмсчихсөн байхад шүү. Өөрөө хүртэл цамц өмсчхөөд ' ингэж бодсон ч үүнийгээ ил гаргасангүй.
Тэр ч гараа даллачихаад буцан суудал дээрээ очлоо.
- Эгдүүтэй бас хөөрхөн юм.
Үүнийг би зөвхөн өөртөө л зориулж хамгийн аяархнаар шивнээд амжлаа.
–
2022.08.12
Advertisement
- In Serial32 Chapters
300 Moons Till Disconnect (Gamelit)
Luck is a speedrunner who’s been transported into the world of Briarwood Rebirth, an MMORPG he’s been playing for 17 years. Yet things are not as they seem. The world feels like it's missing pieces, and NPCs do not behave like they should. There are 30 others like him who've been dubbed Chosen Ones, and they're just as clueless as he is. And what is the 300 day countdown to this so called "Disconnect"? Is this a dream? Or something else? (Rewrite of Bad Luck) (Updates every Monday and Friday)
8 540 - In Serial60 Chapters
Tales from the Afterworld - short stories collection
Looking for something exotic? Then this book might be just for you! "Tales from the Afterworld" is a collection of short stories in different genres (fantasy, science fiction, magical realism, fairy tale). All of them are translated from Russian and illustrated by the author. Visit dozens of worlds and meet dozens of different characters on your journey through the stories and genres. Each story is short enough to read it in one go and is completely SFW; there are no such things as profanity, gore, and traumatizing content in this book. These stories are here not to shock you but to bring some joy and light into your life :)
8 146 - In Serial7 Chapters
Demons Drink Coffee
As a magically gifted elf of the conquered Conclave, Shikya must attend the Grand Arcane Academy and prepare for military service. While her fellow summoner and dear childhood friend, Sheyla, eagerly applies her talents, Shikya struggles to accept herself. Even so, she wills herself forward with the support of her friends and mentor. However, in performing her first summoning, everything goes awry, and the schemes of demons overtake her life... though Shikya hardly expected the unending, snide commentary from her contracted demon, Velzix. Beset on all sides by forces beyond her control, she must forge a path through the morass of hardships (with a healthy dose of sarcasm).
8 180 - In Serial11 Chapters
Darkness - Loki story ----- Finished!!
Well, this is my first Loki story, and I hope you guys like it. This story is about a childhood friend of both Thor and Loki. She grew up with them and is in love with someone else. Yet things change when Odin tells her that she has to make a choice...(Finished) This is one of my stories that I will be reposting do here thi. I do have this and other stories on other platforms.
8 194 - In Serial32 Chapters
Fractured
𝐟𝐫𝐚𝐜𝐭𝐮𝐫𝐞𝐝/ˈ𝐟𝐫𝐚𝐤𝐂𝐇ə𝐫𝐝/ 𝐛𝐫𝐨𝐤𝐞𝐧; 𝐜𝐫𝐚𝐜𝐤𝐞𝐝.
8 241 - In Serial6 Chapters
The Eighth Sin (Seven deadly sin fanfic)
Meliodas, Dragon sin of Wrath.King, Bear sin of sloth.Ban, Fox sin of Greed.Merlin, Boar sin of GluttonyDiane, Serpent sin of envy Escanor, Lion sin of pride.Gowther,Goat sin of lust.And....Antia, Wolf sin of Dishonor.She is a hidden sin no one knows about because she went missing right after they got framed.
8 52

