《Given&Taken|FOREST》004.|OUR STORY
Advertisement
=
Бидний мэдэхгүй бид.
/үргэлжлэл/
=
"Биднийг тайван орхихгүй бол бүгд хойно үлдсэн адгуус наршиг болох болно шүү!"
Туршилтын байрнаас гарсны дараагаар тэднийг бүслэн чөтгөрүүд зогсох аж.
"Та нар эндээс яасан ч гарч чадахгүй.Одоо хийж байгаа үйлдэл чинь улам л дордуулах болно"
Тэдний өмссөн хувцас цусанд будагдаж өөрсдийгөө хянаж чадахааргүй бие нь өөрчлөгджээ.Харц нь,амьсгал нь хүртэл хэвийн биш байгааг нь илтгэх мэт сонсогдоно.
Чөтгөрүүдийн удирдагч Бэил гараа дохиход хаа нэгтээгээс тэднийг онилон сум зоогдох бөгөөд төд удалгүй бүгд газар унах нь тэр.Онилсон сум яг л хэдэн мянган хутгууд биенд нь зоох мэт аймшигтай өвтгөлдөөр дүүргэж,урьд урьдынхаасаа илүүтэйгээр аймшигтай мэдрэгдэв.
"Одоогоор бие нь өөрийгөө хамгаалах хүртэл өөрчлөгдөөгүй байгаа нь аз гэж бод.Тэгээгүй бол та нарын тэнэг алдаанаас болж бүгдийг сүйрүүлэх байсан юм!"
Ууртай гэгч нь зандрангүй хэлэн аль хэдийн сүйрч орхисон туршилтын байрыг харан тэнд байсан туслахуудыг алж орхив.
Газар унасан долоон хөвгүүнийг аван хаа нэг тийшээ дагуулсаар "Цамхагт очицгооё,тэнд бүгдийг нь өөрчилж чадах цор ганц зүйл байгаа.Хэрэв бүгд бүтэлгүйтэж тэд үнэхээр бодсон шиг минь өөрчлөгдвөл бүгдийг нь алах болно"
Бэил өөрийн хүмүүсээ бүгдийг нь дагуулсаар энэ газрыг орхин явах зуур замд хатагтай Ли морин тэргээсээ буун гарч ирэв.
"Миний буруу эзэнтэн минь,намайг уучилж өршөөгөөч.Дараагийн өгөх бараа минь эд нараас илүү байх болно гуйя"хоёр гараа хавсран газар суун толгой бөхийлгөх бөгөөд айдас түүний нүдэнд гүн шингэжээ.
"Чиний тэнэг алдаанаас болж бүхэл бүтэн өөрсдийнхөө гол зүйлсийг сүйрүүлчихээд байхад амь ирнэ гэнээ?"Бэил инээсээр түүний ирүүнээс зууран хэлэхэд хатагтай Ли зогсоо зайгүй хоёр гараа хавсран гуйхаа ч мартсангүй.
"Энэ чиний сүүлийн амьсгал"ганцхан эргүүлэлтээр хүзүүг нь хуга мушгин унагаахад тэр газар ухаангүй болон унасан юм.Магадгүй энэ түүнийг хүлээж үхэл бололтой.
"Одооноос хэсэг хугацаанд хүүхдүүд авахгүй,шинэ туршилтын байр бий болгох хүртэл бүх зүйл миний мэдэлд"гэж хэлсээр явахад сүйрч орхисон туршилтын байр ард нь үлдэн хаа нэг тийшээ долоон хөвгүүдийн хамт явцгаана.
"Эд нар яачихсан юм?"нэгэн эмэгтэй долоон хөвгүүдийг өрөөний цаанаас харсаар тайвнаар асууна.
"Манай чөтгөрүүд туршилтаа хийхдээ бүтэн сартай өдөр байсныг мэдээгүй хийчхэж.Тэгээд л тэд бидний хүсэж байсан зүйлээс өөр болоод өөрчлөгдчихсөн.Чи юу гэх гээд байгааг минь мэдэж байгаа биздээ?"
Advertisement
Бэил сүүлийн найдвар болох энэ эмэгтэйгээс найдвар горьдсоор урд нь зогсоно.
"Тэд зуун жилд дахин хэзээ ч төрөхгүй онцгой цустангууд.Бид тэднийг ашиглан өөрсдийн хүчээ нэмэгдүүлж илүү олон, болгох сүүлийн найдвар.Манай талынхан энэ дайнаас болж хангалттай цөөрсөн,
сая гэхэд л дахиад өөрсдийн талын чөтгөрүүдийг алдчихлаа.Бие нь бүрэн өөрчлөгдөөгүй гэдэгт бат итгэлтэй байна.Бүрэн өөрчлөгдөхөөс нь өмнө аварч болохгүй гэж үү?"
Эмэгтэй инээсээр мөрөө хавчих нь түүнд улам л уурыг нь барж байв.
"Бид нэгэндээ өртэй байсныг мартаж орхижээ Сежин? би чамд аль хэдийн хүссэн зүйлийг чинь өгсөн,харин чи миний хүссэнийг биелүүлэх өртэй"ширээн дээр аягаа ширүүхэн тавьчихаад эгцлэн хархад эмэгтэй зүгээр л толгой дохив.
"Цаг алдахаас өмнө чиний хүслээр өөрчлөх гэж оролдоё.Гэхдээ нэгэнт туршилтанд орсон хүүхдүүдийг буцаж засахад ямар хэцүүг мэдэж байгаа биздээ"
"Мэдэж байна,хэрвээ үнэхээр болохгүй бол би тэднийг өөрийнхөө гараар устгахаас өөр сонголтгүй болох нь.Саяхан гэхэд л сэрчихээд туршилтын газрыг минь самраад хаячихсан шүү дээ.Илүү их хүчтэй болохоос нь өмнө үүнийг зогсоох хэрэгтэй"
Хаалганы цаана аль хэдийн сэрсэн хөвгүүдийг харсаар цаг уруу хархад 8 цагыг заана.
"7 хоногийн хугацаа...энэ хугацаанд нэг нь л түрүүлж өөрчлөгдвөл бүгдийг алахаас өөр сонголтгүй болох нь"сүүлийн үгээ хэлчхээд гарахад эмэгтэй өрөөнд үлдсээр өрөөнөөс ямар нэг зүйл хайх аж.
=
Тохиролцоо.
=
Энэ хооронд аль хэдийн сэрсэн хөвгүүдэд ямар нэг элдэв хөдөлгөөн хийсэнгүй сандал дээр сууцгаан нэг нэгэнтэйгээ чимээгүй яриа өрнүүлнэ.
Сэрээд хэтэрхий их хүчээ ашиглачихсандаа ч тэр үү саяхан оногдсон зүйлээс болж биеийн өвдөлт нь одоо хүртэл намдсангүй.
"Элдэв үйлдэл хийхээсээ өмнө хэдүүлээ сайн бодох хэрэгтэй байна.Боломжтой нөхцөлийг тохируулаад заавал эндээс гарах болно" Хисын бусадтайгаа чимээгүйхэн ярьцгаан гарыг нь хүлж орхисон төмөр гинжийг харан сууна.
"Жонвоны бие муу байхшиг байна,хэдүүлээ одоо яасан нь дээр вэ"
"Би зүгээрээ жаахан л өвдөж байна"хүйтэн хөлс нь цувсаар арай ядан үгээ хэлж байхыг нь харсан тэд дэндүү ихээр түүнд санаа зовсоор Жэйк гинжээ хэд хэдэн удаа татаж амжив.
Төмөр гинж ойр ойрхон чанга дуугаргасанд хэн нэгэн өрөөнд орж ирэн байдлыг ажиглана.Ингэх хооронд дахиад л өмнөх шиг нь хаа нэгтээгээс сувилагч нар гарч ирэн ширээний урд таваг засан дээр нь үл мэдэгдэх цагаан эм тавив.
Advertisement
"Та нартай тохиролцоо хийцгээе"хэмээн Сежин гарч ирэн эелдэгээр урд нь суух бөгөөд өрөөнд байсан туслахууд болон сувилагчдыг ч гаргаж амжлаа.
Харамсалтай нь тэр ганцаараа тэдэнтэй байхыг хүссэн ч Бэил орж ирэн хамтдаа байхаас өөр сонголтгүй болов.
"Хангалттай биш гэж үү? Биднийг ийм болгочхоод одоо бас юу хүсээд байгаа юм!"
Жэйк гараа хүчтэйгээр ширээн дээр тавихад төмөр гинж чанга гэгч нь дуугаран газарт өнөөх тавагтай зүйлс унах нь тэр.
"Энд бидний хэлснээр хэдэн зүйлсүүдийг хийж өгвөл тайван тавьж явуулъя"
"Итгэнэ гэж бодоо юу!"
Тэд огтхон ч итгэсэнгүй өөдөс нь харан суухад Бэил хажуунаас нь "Долоо хоног... долоо хоног бидний хэлснээр байвал жинхэнээсээ эндээс явуулах болно"
"Биднийг ийм болгосон та нарын үгэнд хууртахаасаа өнгөрсөн"
"Та нарын бие яагаад ийм өөр болсныг л судлах гэсэн юм.Ямар нэг муу зүйлс хийхгүй хэд хэдэн зүйлсүүдийг мэдчихээд л эндээс явуулна гэдгээ амлаж байна.Тэртээ тэргүй хүчтэй болцгоосон шүү дээ"
Сежин ийн хэлхэд тэд хоорондоо ямар нэг зүйл ярьсан бололтой нэгэнрүүгээ харан итгэхэд бэрх үгэнд итгэх эсэхдээ хангалттай ихээр эргэлзэнэ.
"Эелдэг тохиролцоо шүү дээ хэрвээ бид амлалтаасаа зөр-..."Бэилийг үгээ дуусгахаас өмнө Сонү урьтан "Энэ газрыг чинь туршилтын байр шиг чинь болгох болно.Та нарыг бусдын чинь араас явуулчхаж чадна шүү"
Ширүүн үгэнд нь инээд алдсаар тэр өөр ямар ч үг дуугарсангүй толгой дохин Сежинд юм хэлчхээд гараад явав.
"Энэ хугацаанд та нарын хийх зүйл ердөө л амархан.Нэгт та нар өдөр бүр үзлэгт орно.Хоёрт бүгд хуваагдаж өрөөнд орцгооно.Гуравт өгсөн эмүүдийг уухад л хангалттай"
Эргэлзсэн хөвгүүд юу ч дуугарсангүй,
хурдхан шиг Жонвонд туслахгүй бол тэр нэг л биш байлаа.
Хэрвээ тэдэнд итгээд хэлснээр нь байвал эндээс явуулна гэж үү?
"Долоохон хоног шүү дээ,тэр хөвгүүний байдал тийм ч сайн харагдахгүй байна.Ийм байхад хүртэл зөрүүлдсээр байвал саяны эрэгтэй хүч ашиглаж,та нарыг ухаан алдуулсан зүйлээрээ өвтгөж магадгүй"
Хисын ямар нэг зүйл бодсон аятай бусадтайгаа харцаараа ярилцах мэт нэг нэгэнрүүгээ харчхаад толгой дохив.
"Болж байна,хэрвээ байдал буруудвал та нарыг яахыг мэдэж байгаа биздээ"
Сежин толгой дохин гартаа байх түлхүүрээр эхнээс нь гинжийг суллаж эхэллээ.
"Жонвонаа алив яачих нь энэ вэ" Жэй хамгийн түрүүнд гинжээсээ тайлагдсаар түүний урд очин оногдсон хэсгийг нь шалган үзэв.
"Нойрсуулдаг сум гэж хэлсэндээ,алив би тусалъя..."
Тэр гинжээ тайлж дуусгачхаад өрөөнөөсөө ямар нэг зүйл аваад явсан хойгуур хөвгүүд түүнийг тойрсоор гарыг нь атгахад мөс шиг хүйтэн болжээ.
"Зүгээрээ одоо өвдөхгүй байна" Жонвон инээх аядан дээш өндийх гэж хичээсэн ч чадсангүй.
Сежинийг өрөөнөөс гарч ирхэд туслахууд орж ирэн түүнийг өргөсөөр түрдэг орон дээр хэвтүүлэн гархад хөвгүүд хамтдаа Жонвоны араас явна.
Цамхаг дотор нилээн олон өрөөнүүд харагдах бөгөөд хачирхалтай нь ямар ч цонхгүй,бас харагдах шилэн хэсгүүдийг хүртэл нэг нэгэнгүй хөшгөөр хааж орхижээ.
Сежин түүнийг эмчлэх гэж хэд хэдэн зүйлс хийсний дараа өрөөнөөс гарах бөгөөд хөвгүүд хамтдаа Жонвоны хажууд суусаар үлдэв.
"Хэрвээ бид зөрүүдэлсэн бол Жонвон ах яачих ч юм билээ.Хэлснээр нь хараад үзье"
Ники түүнрүү харангаа хэлхэд бусад нь одоо хүртэл санаа зовж эргэлзсээр л.
Чимээгүй хамтдаа энэ өрөөнд үлдэхдээ саяхан болж өнгөрсөн туршилтын байранд болсон өөрсдийнхөө шинэ дүр төрхийг ярихыг ч хүссэнгүй.Цус болсон ханцуйгаа харан өөрсдөөсөө айж эхлэх аж.
"Энэ эмэгтэйг нэг л харж байсан юмшиг.Зүүдэндээ харсан царайтай төстэй юм"
Сонү халхалж орхисон цонхны дэргэд очин өөрийгөө толинд харна.
"Намайг зүүдэнд минь аварсан хүнтэй адилхан царайтай,мэдэхгүй юмдаа тэр яалтачгүй адилхан харагдсан"
Түүний хэлсэн ярианы эзэн удалгүй орж ирсээр "Цаг орой болсон байна,та нарын өрөөний хуваарилалт гарсан.Одоо өрөөндөө ороод хувцасаа солиод амарцгаагаарай"
"Жонвон дээрдэж байна уу?"
"Тэр зүгээрээ,одоо унтаж байна"
Тэдний өрөө Жонвоны байрлах өрөөнөөс холгүйхэн байсан ч орхиод явахыг хүссэнгүй.
"Явмааргүй бол үлдэж болно,би аргалчихъя харин хувцасаа солиорой"
Яг л мэдсэн юмшиг Сежин тэднийг харангаа хувцасыг нь авчирсаар өрөөнөөс гарсан юм.
Энэ долоо хоногийн хугацаанд тэдний бүрэн өөрчлөгдөөгүй биеийг буцан өөрчилж чадахуу,аль эсвэл тэд өөрчлөгдөхгүйгээр илүү хүчтэй болж тэдний яриад байсан зүйл болохыг цаг хугацаа харуулах өдөр үлдлээ.
A/N:OUR STORY-маань ганцхан хэсгийн дараа дуусаад гол үйл явдал маань эхэллээ дээ.Таалагдсан бол сэтгэгдэлээ үлдээгээрэй :>
Advertisement
- In Serial115 Chapters
Death Smith
Thirteen years ago, large Rifts occurred in our world, connecting us with something beyond our understanding. Survivors of these Rifts came back with strange and unique abilities that set them apart from the rest of humanity. When an unsuspecting young man finds his life turned upside down after surviving a Rift and suffering betrayal, he vows to take revenge on those who betrayed him and to battle the nature of the Rifts, no matter the cost. Sadly, the cost for him would mean to put aside everything he used to think was right and wrong, and to accept his new fate; A Death Smith.
8 165 - In Serial7 Chapters
Glitch
I always dreamed of being one of the Awakened, one of the heroes that fights back the Insanity on his own terms. They’re always pictured driving the newest cars, wearing the latest clothes, using the best gene-mods and implants. They’re supposed to be more than just human. At least, that’s what I thought until I Awakened. Now my life is a mess of corporate intrigue, shifty politics, cyberzombies and at least one group of revolutionaries whose ideas are sounding better every day. I never wanted to be the punk that brought the system down, but the temptation to just glitch out is growing by the minute. Glitch is a Cyberpunk LitRPG set in a near future where some people are given abilities that allow them to do things that no normal human could ever do. This fiction is written, maintained and owned by Edgar Malboeuf. Copyright 2018
8 230 - In Serial26 Chapters
Oaths: A Tale of Two Brothers
The Prismatic Dragon, the God of Conquest declared his dictatorship over the world. And sent his dragons and their servants to conquer it. The Platinum Dragon, the God of Order met his counterparts armies with his own. The two dragons fashioned servants in their images, made for war. And the world burned. But that was 1000 years ago. And this is a tale not of a pair of gods, but instead one of Brothers, and Oaths.
8 96 - In Serial18 Chapters
Hero 13
When a young, lost super with a bloody past receives the invitation to become one of the Twelve Heroes, his life is suddenly flipped upside down. It's his chance to start fresh. His chance to redeem himself and use his brutal talents for good. But the one who recruited him, the mysterious hero known as Thirteen, has other plans. Hoarfrost soon finds himself in a harsher world than the one he had left, and the stakes only get higher. He has to fight harder than ever to survive and become a true hero rather than stay as the bloodstained pawn he had been all his life. Posting daily for 18 chapters for the first arc, then schedule TBD
8 110 - In Serial13 Chapters
Blaze and the Monster Machines: Calling among Angel
The story begins where Secret Powers left off. But now Blaze travels alone.But he won't be alone for long. The bounty hunters are after him.Will he make it to pond or get captured by bounty hunters?
8 257 - In Serial7 Chapters
The Adventure will never end(Beyblade fanfiction)
'Gingka, I will keep challenging you a battle until I'm strong enough to defeat you! Believe it, Hagane! Me and Blazing Jaguar will be strong, I want to battle you now!' Momoko Tendo, older sister of Yu Tendo, are friends with Gingka and the others. Her beyblade, Blazing Jaguar, meant everything to her and she is determined to become strong. No matter what! She has battled multiple beybladers and won almost every single of them, she know she will win against the legendary Gingka Hagane! But the problem is....She can't help but fall in love with him...Published May 7 Thursday 2015 6:51pm
8 143

