《Given&Taken|FOREST》002.|OUR STORY
Advertisement
=
secret&red blood.
=
"Өргөж авахгэж байгаа хүмүүс чинь чамд таалагдсан уу?"
"Таалагдсан л даа гэхдээ л..."Жэйк Никитэй яриа өрнүүлэн доош буухдаа өөрийг нь өнөө орой өргөж авах хүмүүсийн талаар ярьж байлаа.
"Бэлэн биш байгаа биз?"
"Тиймээ..."
"Дасах ёстой байх.Тэд сайн хүмүүс шиг санагдсан.Миний бодлоор гэр бүлтэй болно гэдэг өвсөн дундаас зүү хайх мэт гайхалтай зүйл гэж би боддог"
Хоолны танхимд орж ирмэгц амттай хоол,шинэхэн талхны үнэр,төрөл бүрийн жимсний шүүснүүдийг харсан хүүхдүүд аль дуртайгаасаа сонгон идэцгээн өглөөний цайгаа ууна.
Энд үргэлж л ийм байдаг.Элбэг дэлбэг амттай хоол хүнс,ямар ч үед шинэхэн.Мөн харсан хүн бүрийн идэх хүслийг дээд цэгт нь хүргэж чаддаг гэдэгт итгэж чадах уу.
Ийм ч учраас л хүүхдүүд энэ газраас явахыг хүсдэггүй нэг шалтгаануудын нэг.Амттай хоол,диваажин мэт газар.
"Жэйкид зориулж өнөөдөр дуртай хоолыг нь бэлдсэн.Сайн идээрэй.Бас та хэд минь ч бас их идэх хэрэгтэй шүү"том ээж шүүс аягалан тэдэнрүү харсаар хэлнэ.
"Ойлголоо"
Тэд хамтдаа ширээнд сууцгаан өглөөний цайгаа уух бөгөөд үүний дараа гадаа хамтдаа гарцгаах талаараа ярицгааж байлаа.
"Цадчихаад байхад том ээж дахиад л зөндөө зүйл шахаад байх юмаа.Бүүр хэтэрхий их идчихлээ"Хисын амаа арчсаар тавгаа цэгцэлнэ.
"Бид ингэж их идсээр байвал сарын дотор арван кг нэмэх юм шиг ээ.Тиймээс гарч жаахан дасгал хөдөлгөн хийцгээе"
"Тэгье,гадаа ч сайхан харагдаж байна.Цаасаар байлдацгаах уу?"
Өглөөний цайгаа ууж дуусчихаад тэд бүгд өрөндөө орон дулаан хувцасаа өмсөнө.Энэ хооронд өнөө орой тэд Жэйкид зарим нэг зүйлсийг нь бэлдэхэд туслах ёстойгоо ч мартсангүй.
"Жэйк яагаад урвайчихсан юм,зүгээр биздээ?"Жонвон санаа зовсоор түүнрүү харан хэллээ.
"Үнэндээ үгүй ээ,зүгээр биш.Гэхдээ цаг нь болчихсон шүү дээ,өнөөдөр ямартай ч хэдүүлээ хөгжилдцгөөе"Жэйкийг харсан бүгд санаа алдсаар дулаан хувцасаа өмсөж дуусан араас нь гарцгаасан юм.
Ихэнх хүүхдүүд өнөөдөр гадаа дулаахан байсан учраас цасаар байлдаж,бяцхан хүүхдүүд цасан хүн хийцгээн зарим нь зүгээр л өчигдөр орсон гүнзгий цасан дээр өнхрөх аж.
"Жэйк ахаа чоно туулай болж тоглоё тэгэх үү гуйя?"
"За яахав Жонвон Хисын ах бид гурав чоно.Үлдсэн бүх хүүхдүүд туулай шүү"гэсээр бусад хүүхдүүдэд хандан хэлэхэд бүгдээрээ догдолцгоон тал тал тийшээ гүйцгээнэ.
"Тоолж эхэллээ.Нэг...хоёр...гурав"
Асрамжийн газарын талбай хэр том гэдгийг таамаглах аргагүй ч цааш явбал төмөр өндөр хаашаа байдгийг хүүхэд бүр мэддэг.Энэ нь мөн адил эндэхийн хамгийн хатуу дүрмүүдийн нэг.
"Ямар ч үед асрамжийн газраас гарах хориотой.Зөвшөөрөгдсөн биш л бол ямар ч хүүхэд гарах ёсгүй.Учир нь гадаах ертөцөд бидэнд аюултай зүйл хүлээж байгаа учир хүн бүр дүрмээ баримтлах ёстой"хэмээх чанд хатуу дүрэмтэй байдаг аж.
"Ийм хол явж болохгүй,энэ хаашаанд ойртсон л бол цааш явах ёстойг мэдэж байгаа биздээ Рүхина? баригдсандаа"
Advertisement
Жэйк хүүхдүүдийг нэг нэгээр нь барьцгаан хашаанаас холдуулж байлаа.Тэгэнгээ энэ хаалгыг харах бүрт бодогддог бодолоо ч хүртэл бодоод амжив.
"Үүний цаанаа юу байгаа бол?"гэсэн бодол.
"Жэйк ахаа та үнэхээр хурдан барих юмаа,намайг жаахан удаан барьчхаж болохгүй юм уу?"
"Тоглоомонд ийм дүрэм байхгүй ч чамд зориулаад удаан барья чи харин гүйгээрэй"
Жонвон Хисын хоёр мөн адил хүүхдүүдийг нэг нэгээр нь барьсаар бараг л хүүхэд үлдсэнгүй.Тэд үнэхээр энэ тоглоомыг тоглохдоо сайн бөгөөд хүүхдүүд ч дуртай байдаг учраас тоглох дуртай.
"За байз хэдэн туулай барьсаныг тоолцгооё"
"45!"
"Тэр бяцхан туулайг сүүлд баригдсаныг тооцвол 46 туулай болох юм байна"Хисын Никирүү инээсээр хэллээ.
"Тэглээ ч та намайг барихад улам хэцүү болж байгааг ойлгож байнаа.Дахиж битгий бяцхан гээд бай,сануулга шүү!"
Хөгжилтэй тоглоом өндөрлөж нэг л мэдэхнээ аль хэдийн өдрийн тал өнгөрснийг тэд анзаарлаа.Хамтдаа дулаацахаар өрөөндөө орцгоон Жэйкид өнөөдрийн бэлдэх зүйлд нь туслахаар болов.
"Ямар санагдаж байна даа,гэр бүлтэй болоод ярьдаг байсан зүйлээ хийнэ гэхээр"Жэй шүүгээг нь цэгцэлхэд туслангаа ийнхүү асууж байлаа.
"Мэдээж сайхан санагдаж байна.Намайг ямар зүйл хүлээж байгаа бол гэхээс"
"Хэлсэн шүү дээ.Гайхалтай зүйл хүлээж байгаа,битгий санаа зов"Хисын өөрийнхөө хамгийн хайртай зүүлтээ Жэйкид зүүлгэж өгсөөр хэлнэ."Бид хэзээ нэг өдөр дахиад уулзана.Бидний хүсдэг ертөнц дотор,бид илүү жаргалтай бас хүчтэйгээр.Тийм болохоор хэцүү байсан ч даваад гараарай"
Цаг аль хэдийн 5:40-ыг зааж Жэйкийн явах цаг аль хэдийн болжээ.Тэр сүүлийн удаа бүгдийг нь тэвэрчхээд найзуудруугаа удаанаар ширтэн зогсоно.
"Жэйк ахаа захиа явуулж байгаарай,та амалсан шүү!"
"Ойлголоо бяцхан Еүри"
"Хэлснээрээ надад ч бас эндээс гараад ямар байсныг,асрамжийн газраас өөр газарт яаж нар манддагыг бүгдийг нь бичээд захиа явуулахаа мартаваа"
"Мэдээж бүгдийг нь бичээд явуулнаа Жонвон"
Цаг 6 цагийг заахаас өмнө бүгдийг нь сүүлийн удаа чангаас чанга Жэйк тэвэрлээ.Хамгийн сүүлд тэврэх Сонүгийн тэврэлт явуулахыг хүсээгүй мэт дэндүү чанга байлаа.
"Уйлж болохгүй шүү Сонү,хэцүү байвал ярилцаж, өмнөх шигээ сайн хоолоо идээд сайн байгаарай.Бид хэзээ нэг өдөр уулзах шүү дээ"
"Жэйк..."Сонү энэ удаа Жэйкийг сүүлийн удаа тэврэхдээ тэсэлгүй уйлж орхисон юм.
"Явах цаг боллоо Жэйк,үрчилж авах хүмүүс аль хэдийн ирсэн бололтой"том ээж цагаа харсаар тэр сүүлийн удаа "баяртай"гэж хэлчхээд хаалгаар гарсан юм.
Гадаа бүтэн сар тодоос тод гэрэлтэж Жэйк асрамжийн газарт үлдсэн дурсамжуудаа нэг нэгээр нь бодно.Эндхийн газарт алхах бүрт булан тохой бүрт дурсамж хэтэрхий их шингэчихжээ.
"Энд байсан хугацаандаа жаргалтай байсан биздээ?"том ээж Жэйкийн хажууд түүнээс асуухад тэр толгойгоо дохисоор "мэдээж,жаргалтай мөчүүд дэндүү олон шүү дээ"
"Тэгвэл харамсах зүйл байхгүй байх нь"
"Юунд харамсана гэж?"
"Зүгээр л..."
Тэд явсаар хаалганы өмнө ойртож байлаа.Уртаас урт төмөр хаалга онгойлгогдож нээгдэх мөчид Жэйк өөдөс тусах гэнэтийн хурц гэрэлд нүдээ анина.
Advertisement
"Үрчлэгдэх гэр бүл чинь дэндүү сайн хүмүүс.Би хүүхдүүдээ судалж байж явуулдагыг мэднэ биздээ.Тиймээс энэ удаа том ээж нь нэгэн гайхалтай хүмүүсийг сонгосон юм.Чи тэдэнтэй хамт зугаатай байх болноо,ямар ч өвдөх зүйлгүй.Бүх зүйл зүүд шиг л..."
"Яагаад та ямар ч өвдөх зүйлгүй гэж надад хэлээд байгаа юм?өвдөх ямар нэг зүйл байгаа юу гэх гээд л...үнэндээ таны өгсөн захиан дээр"
"Хөөх хардаа бүтэн сар тодоос тод гэрэлтэж байна.Яагаад гэдгийг нь мэдмээр байна уу Жэйк?"
"Тиймээ"
"Хариулт нь..."
Жэйкийг явсны дараа бүх зүйл чимээ аниргүй,хүүхдүүд нэг нэгээрээ өрөөндөө орцгооно.
"Ингээд тэр явчихлаа"
"Бидний нэг нь ч болтугай гэр бүлтэй жаргалтай амьдарч байвал хамгийн сайхан шүү дээ"
"Ники чи ч бас гэр бүлтэй болохыг хүсдэг үү?"
"Хүсдэг л дээ,гэхдээ одоохондоо үгүй ээ..."
Тэд хамтдаа өрөөндөө орж ирэн лаагаа асаахдаа Жэйкийн орыг байхгүй болсныг анзаарлаа.Асрагч эх нар аль хэдийнээ гаргасан бололтой.
Ингээд энэ өрөөнд зургаан хүн үлдлээ.Дараа нь хэн эндээс явах бол хэмээн бодоцгоон нэг нэгэнрүүгээ харцгаана.
"Хүлээгээрэй Жэйк хамгийн хайртай зүйлээ орхичихсон байна шүү дээ"
"Энэ бөгж..."
Хисын Жэй тавиур дээр байрлах Жэйкийн хамгийн хайртай бөгжийг үлдээсэн байхыг харчхаад цагаа харан сандарцгаана.
"Одоо гарвал амжиж магадгүй,тэд гараад 5 минут л болж байна.Сонү бид хоёр хүргээд өгье"Жонвон өнөөх бөгжийг гартаа атгасаар Сонүтай хувцасаа өмсөн Жэйкийн араас гүйцгээсэн юм.
Төв байрнаас хаалга хүртэл нилээн зайтай ч тэд хамтдаа хурдан гүйсээр очиход аль хэдийн хожимдожээ.Гэсэн ч төмөр хаалга онгорхой мөн гэрэл асаалттай байхыг хараад орох эсэхдээ эргэлзэв.
"Жэйк,Жэйк чи энд байна уу?..."
Сонү нэрийг нь дуудсаар тэд орж чадалгүй зогсоно.
"Үнэхээр орж болох юм уу Жонвон-аа?"
"Тэр энд байгаа,орж өгчихөөд л гараад ирье"
Тэд дүрэмээ санан эргэлзсэн ч Жэйкийг байгаа гэж бодоцгоон хамтдаа хаалгаар орцгоолоо.
"Жэйк....Жэйк"хэд хэд дуудсан ч хариу байгаагүй тул цаана харагдах бүхээгтэй машины өмнө тэд яван очино.
"Ийм хурдан явчихсан юм байхдаа"Жонвон машинруу ойртон харах бол Сонү эргэн тойрноо ажигласаар өөрийн мэдэлгүй машины арын бүхээгийг харж орхив.
"Ж-Жонвон-аа...."
"Яасан бэ Сонү?"
"Жонвон..."Сонүгийн хоолой чичирч буйг сонсоод Жонвон түргэхэн шиг түүний хажууд очин харвал
"Жэйк..."
Тэд хоёулаа харсан зүйлдээ итгэж өгөхгүй мэт хамаг бие нь салгалж нүдэндээ харсан энэхүү зураглалд итгэж өгсөнгүй.
"Түрүүн хэн нэгэн энэ хавиар явахыг сонссон уу?" танил бус хоолойг тэд сонссондоо бушуухан нуугдан машины араар орцгоолоо.
"Тэрний цус ч үнэхээр дажгүй санагдсан шүү.Энэ хэвээрээ бидний туршилт бүтвэл гайхалтай зүйл хүлээж байгаадаа"
"Яг бидний хүсдэг төрөл!эндээс гарсан төрөлүүд үнэхээр янзтай байх юм гээч,дээд зэрэглэлийн төрөлийн чанар цаанаа л өөр байдаг бололтой.Цаашдаа бидний өргөл бас туршилт гайхалтай зүйлийг бий болгоно гэдэгт найдаж байна"
Үл мэдэгдэх хүмүүсийн яриаг сонсоод тэд хоёул хэтэрхий шоконд оржээ.Газраар дуслах цусыг хараад хүйтэн хөлс нь цувж амьсгалаа мэдэгдүүлэхгүй гэсэндээ амаараа дарцгаана.
"Энэ магадгүй эндээс гарч байгаа анхны ховор цустан уу? хатагтай Ли"
"Тиймээ бидэнд үлдсэн зургаан ховор цустан бий"
"Тун гайхалтай"
"Хатагтай Ли" гэх үгийг сонсоод тэд хоёулаа бүр ч их итгэж ядах аж.Үнэндээ том ээжийн жинхэнэ нэрийг Ли Жинсүн гэдэг бөгөөд энэ бүх аймшигтай зүйлсийг тэр хийсэн гэж үү?
"Одоо удахгүй улаан сар гармагц гайхуулаад байсан ховор цустануудыг чинь авахыг хүсэж байна.Бэлтгэлтэй байгаарай"
"Ойлголоо эрхэмээ"
"Хүүхдүүддээ илүү их хоол өгмөөр санагдсан,өмнөх бараа жаахан туранхай байсан шүү"
Машинаас туслах улаан цус,саяхан сонссон аймшигтай зүйлээс болоод тэдний сүнс биеэ орхиод явчихсануу гэлтэй хөлдөж орхижээ.Хэдэн минутын өмнө харсан дүр зураглал,ээж шигээ боддог байсан том ээж ямар аймшигтай зүйлд өөрсдийг нь хутгасныг хараад айдас болон үзэн ядалт зэрэг хүрч байв.
"Энд ямар нэг өөр зүйл үнэртэхгүй байна уу?"
"Юу үнэртсэн гэж"
Өнөөх этгээд хоёр хүн тэдний байгаа газарлуу алхаж амжихаас өмнө өөр нэгэн дуудан тэд цааш явцгаасан юм.Харин Жонвон Сонү хоёр энэ боломжийг ашиглан тэднийг мэдэхээс өмнө төв байрлуу чадахаараа хурдан гүйлээ.
Гүйгээд л байсан эцэст нь Сонү зогсон "Үнэхээр Жэйк гэж үү,түүний хүзүүг хазчихсан..."гэсээр нүд нь нулимсаар дүүрч эхлэв.
"Яагаад...яагаад..."Жонвон өөр хүмүүсийг сонсохоос өмнө Сонүгийн амыг дарж амжилаа.
"Гуйя эхлээд баригдахаасаа өмнө дотогшоо орох хэрэгтэй байна"Жонвоны гар аль хэдийн салгалж Сонүтай хамт хар хурдаараа гүйсээр төв байрлуу орж ирлээ.
Тэдний хөлс цувж,бие нь мөс шиг хүйтэн орж ирэхийг хараад бусад нь гайхан,сууж байсан газраасаа өндийлөө.
"Юу болсон бэ, Жэйкид хүргээд өгчихсөн үү?"Ники Сонүрүү ойртон гадуур хувцасыг нь авах бөгөөд одоо л түүнийг уйлчихсан байгааг анзаарч харав.
"Та хоёрт юу тохиолдсон юм? юу болчих нь энэ вэ?"Хисын байдлыг анзаараан тэр хоёроос асуухад тэд бүх харсан,сонссон зүйлээ нэг нэгэнгүй хэлж орхисон юм.
Бүх зүйлийг сонссон тэд итгэж өгөхийг хүсээгүй ч энэ бүхэн ямар учиртай байсныг анзаарах шиг л болов.
"Бид эцэст нь идшэнд явахыг тулд,тэдний туршилт болохын тулд амьдарч байгаа гэж үү.Өдөр бүр тийм их амттай хоол өгдөг нь,байнга сайн идээрэй гэж хэлдэг нь,жижигхэн шалбархай байсан ч тэгж их эмчилж өгдөг нь ийм учиртай байсан юм уу"
Ники сонссон зүйлээсээ болж,Жэйкид ямар зүйл тохиолдсоныг мэдээд амьсгалахад нь хүртэл хэцүү санагдаж эхэллээ.
"Хүүхдүүдийг гэр бүлтэй болсон гэж худал хэлчхээд биднийг аймшигтай туршилтандаа ашигладаг байх нь.Магадгүй дараагийнх нь бид...?"
A/N-"Энэ хэсэг эхний хэсэгийн хамт бичигдсэн ч,уншихад хэтэрхий урт санагдсан учраас 2 хэсэг хуваан орууллаа.
Таалагдсан бол сэтгэгдлээ үлдээгээй,дараагын хэсэг удахгүй орох болноо :))
Advertisement
- In Serial184 Chapters
I Will Be The Monkey God!
Our protagonist, Michu, one day received a chance to play the VR Game! A game that has given another view to the fantasy for all earthlings. Countless prodigies had been born ever since and their reach exceeds that of celebrities. Their battles, videos, and live streams were just simply more thrilling and interesting.
8 813 - In Serial9 Chapters
The Vampire's Never-ending Curiosity
“Being the strongest is often pretty convenient and cool. Sure. But what good does this power do for me if the disadvantages it brings prevents me from satisfying my curiosity!?” This is a slow paced story of the daily (or nightly?) life of a vampire, whose starting hand in life is “no home, no name, random knowledge, overpowered strength and seemingly endless curiosity”, in a world that is often not friendly and safe even to a member of a rare and overpowered race.
8 205 - In Serial15 Chapters
Programmable Magic
Our main character, Reo van Dijck, tries to survive in a world where magic-spells are stored in game-like-cartridges. Only a few lucky ones can use them though. These chosen ones are venerated and worshipped like celebrities, unbelievable riches lie only a single dungeon-exploration away for them, they are called Machia. What will happen to our protagonist when he awakens as a Machia and discovers that he can actually program these magic-cartridges?... The Earth also changed drastically since the dungeons appeared, how could it not? These unknown, giant towers suddenly started spewing out hordes of fiends and monstrosities. Only The Machia were able to defend against these attacks on humanity. Countries were destroyed, safe-havens were build and then yet again destroyed. Eventually humanity adapted, like it always does. The economy was rebuild and centered around these new towers, these dungeons, the treasures they hold outweigh their dangers. Life is relatively safe again, for most at least… Read about Reo’s exploits, an immigrant from the Netherlands, as he tries to honor his dead parents and… find love? Establish a Guild?! Live the Ideal Harem life?!! BECOME PIRATE KING?!!! Okay maybe not that last one, but Reo will definitely leave his mark behind on this world full of mystery. This story features romance, comradery, an interesting power system and a post-apocalyptic world with amusing characters, what more do you want?! No seriously, I’m always open to constructive feedback. This story also displays my interpretation of a magic-coding-language (based on JAVA). Although knowledge about coding helps, you can also enjoy the story without it 😊.
8 286 - In Serial8 Chapters
Spiritual Taoist
Is the fate of man really scheduled from the beginning? Even deep in despair I am looking for the meaning of my existence, and I have not stopped for a moment.
8 76 - In Serial16 Chapters
Sad oneshots
Dark stories about life. Just read if you want to. Not recommended if you don't like the following things: demons, voices, cutting, suicide, psychotic stuff, dead etc.✨Also please don't think this is who I am, I'm a writer and experience things, but not all of this✨🌸names won't be included🌸❄️slow updates❄️
8 147 - In Serial32 Chapters
Sakura TimeTravel
Madara/kaguya's won the 4th ninja war. Naruto sacrifices himself and sends sakura back to past.----------------------------------------------------------#1 in inosai (3rd July 2020)#1 in bijuu (2nd Feb 2020)#2 in teamseven (11th July 2020)#1 in madara (21st September 2020)#2 in sasusaku (22nd Dec 2020)#2 in sakura (9th Jan 2021)#4 in strong-female-character (9/1/21)#3 in kurama (1st April 2022)
8 193

