《Given&Taken|FOREST》001.|OUR STORY
Advertisement
✵
Энэхүү OUR STORY-нь тэдний яагаад цус сорогч болсон талаар өгүүлэгдэх өнгөрснийг харуулах хэсгүүд юм.
✵
•Last day,last gift•
=
Үдийн нарыг хучих мэт их үүлс тэнгэрт хурч,саяхан орсон цасан шуургаас үүдэн өтгөн ой цасаар хучигдан,гадаа хүн алхах зайгүй гүнзгий орсон байх аж.
Гэсэн хэдий ч хоолны ширээг тойрон сууцгаах жаргалтай хүүхдүүд,тэдний инээлдэх дуу танхимыг дүүргэн хэн ч харсан дулаахан хирнээ өөрийн мэдэлгүй жаргалтай болгох уур амьсгал бүрджээ.
"Төрсөн өдрийн мэнд хүргэе,хайрт Жэйк"гэсээр бүгд өнөөдрийн гол эзэн болох тэдэнрүү жаргалтайгаар ширтэх хөвгүүнд чинь дуулж өгнө.
"Хүслээ бодоод лаагаа үлээгээрэй,16 нас хүрч байгаад чинь баяр хүргэе"хүү лаагаа үлээж дууссаны дараа бүгд түүнд баяр хүргэн бэлдсэн бэлгүүдээ нэг нэгээрээ өгцгөөж байлаа.
Хамгийн сүүлд асрагч эх буюу тэдний хамгийн хайртай том ээж чамин хайрцагтай мөнгөлөг цаасаар бүрсэн зүйлийг түүнд өгөхдөө "Жэйк надад дахиад өөр ч нэг бэлэг бий,чи сонсмоор байна уу?"хэмээн хэллээ.
Жэйкийн үзэсгэлэнтэй нүд гялалзсаар жаргалтайгаар толгой дохино"Тиймээ"
"Чи гэр бүлтэй болсон,чамтай танилцсан гайхалтай хүмүүст чи таалагдсан бололтой.Чи үүнийг хүсэж байсан биздээ?"энэхэн мөчид Жэйк эргэн тойрноо гүйлгэн харлаа.
Тиймээ том ээжийн хэлдгээр тэр гэр бүлтэй болохыг маш ихээр хүсдэг байсан ч,цагаа тулсан гэнэтийн шийдвэрийг сонсоод өөрийнхөө нэг хэсэг болсон энэ гэр бүлийг орхиж явна гэхээс сэтгэл нь эмзэглэж байв.
"Гайхалтай сонсогдож байгаа ч" Жэйк санаа алдсан хэдий ч инээмсэглэхээ зогсоосонгүй"...би энд байхдаа дэндүү их дасчихажээ"
Түүнийг сонссон хүүхдүүд энэ байдлын ажиглан аль болох түүнд зориулан "Жэйк чиний хүсэл биелсэн байна шүү дээ.Бидэнд санаа зовох хэрэггүй ээ,хамтдаа захиа явуулж холбоотой байж болох болхоор"Үнэндээ тэд ч мөн адил дотроо Жэйк шиг зүйлийг мэдэрч байгаа ч түүнийг гэр бүлтэй болсныг сонсоод чинь сэтгэлээсээ баярлаж байлаа.
Гэр бүл гэдэг тэдний хувьд хамгийн гайхалтай,хамгийн сайхан зүйл мэт сонсогддог аж.Тиймээс нэгнийгээ гэр бүлтэй болсныг мэдвэл чинь сэтгэлээсээ баяр хүргэж түүнийг аз жаргалтайгаар явуулах ёстой гэсэн дүрэмийг асрамжийн газар зааж сургажээ.Эцэст нь бүгд баяраа тэмдэглэж,ширээгээ цэгцэлж дуусчихаад өрөө өрөөндөө орцгооно.
Энэ хүйтэн оройг дулаацуулах мэт Жэйкийн төрсөн өдрийг хамтдаа тэмдэглэсэндээ хэн бүхэн жаргалтай харагдана.
Хамгийн сүүлд Жэйк болон Сонхүн хамтдаа танхимаас гарахыг өмнө том ээж дуудсаар"Ойлгож байнаа Жэйк.Чи энд төрснөөсөө хойш байсан болохоор өөр газар байх ямар санагдахыг чинь.Гэхдээ чамайг илүү жаргалтай,илүү сайхан амьдралаар амьдраасай гэж хүсэж байна"
Advertisement
Жэйкийн хувьд том ээж яг л түүний ээж мэт санагддаг,дан ганц Жэйк-д ч гэлтгүй энэ асрамжийн газрын бүх хүүхдүүдэд тэгж санагддагийг хэнээс ч асуусан мэднэ.Тийм болоод л бүгд том ээж гэж дуудах дуртай.
Том ээж Жэйкийг тэвэрсээр "Маргааш орой 6 цагт тэд чам дээр ирнэ,бэлэн байгаарай"гэсээр цааш явлаа.
"Чи бидэнрүү захиа бичнэ биздээ"Сонхүн санаа алдсаар түүнтэй хамт алхана.
"Тиймээ мэдээж шүү дээ"
"Эцэст нь ийм үе ирэхээр ингэж мэдрэгддэг байх нь.Сайн найзыгаа гэр бүлтэй болсныг сонсох жаргалтай байна"
Тэд бяцхан яриагаа өрнүүлэн өөрсдийн тасагын хаалгыг нээлээ.Энэ өрөөнд тэд долуулаа хамтдаа байрладаг.
Хисын,Жэй,Жэйк,Жонвон Сонхүн,Сонү, мөн энэ өрөөний хамгийн бяцхан Ники.
Никиг ах нар нь "бяцхан"гэж өхөөрдөх дуртай ч тэр энэнд нь дургүй.Эхэндээ дуртай байсан л даа,гэхдээ Хисын Жэй түүнд арай л хэтрүүлчихсэн юм.
"Эндээс гараад ямар байдыг бид нарт хэлж өгөөрэй,асрамжийн газраас өөр газарт яаж нар манддагыг,ямар орчин байдгийг гээд л"
Жонвон цонхоор орох цасыг харангаа ийн хэлэх бол Хисын Жэйкийн хажууд суусаар
"Чи л жаргалтай байвал,бидэнд ч мөн адил тийм байх болно.Бидэнд санаа зовох хэрэггүйг мэдэж байгаа биздээ?"
Жэйк өрөөндөө орж ирснээс хойш анх удаагаа л ийм орчин энэ өрөөг дүүргэх нь эвгүй санагдаж эхэллээ.
Үнэндээ тэд орой болгон унтахаасаа өмнө нэгнийхээ орон дээгүүр харайж,нууцаар танхимаар сэлгүйцэж,хоолны танхимаас амттан авцгааж,дээрээр байлдахаас авхуулаад орой болгон дэггүйтэж өнгөрөөдөг ч энэ орой нэг л өөр болчихсон байгааг тэр анзаарсан юм.
"Хөөе та хэд ийм байгаад байвал би улам гуниглах гээд байна шүү.Яагаад өмнөх шигээ хийдэг үйлдэлээ хийхгүй байгаа юм,намайг явахгэж байгаа болохоор бүгд гуниглачихсан юм уу?"
"Үгүй ээ!"бүгд зэрэг хэлцгээн толгой сэгсэрлээ.
"Тэгвэл өнөө орой ч бас дэрээр байлдахгүй юм уу?"Жэйк орноосоо дэр цуглуулж энгэртээ тэврэхэд бүгд нэг нэгэнрүүгээ харан инээлдсээр толгой дохилоо.
"Гэхдээ манайхан...бид сануулгатай байгаа.Хэрвээ дахиад шуугилдвал том шийтгэл хүлээх байхдаа"Сонү сандарсаар хэлхэд Жэй цаанаас нь "Тэгвэл хамтдаа том шийтгэлээ хүлээцгээе.Бэлдээд!"
Хөвгүүд хамтдаа дэрээр байлдацгааж эцэст нь Ники Жонвон хоёрт ялагдсаар амьсгаадан хамтдаа газар хэвтэцгээжээ.Тэд Жэйкийн бэлгээс гарч ирсэн асрагч нарын өгсөн амттай шоколадыг хамтдаа идэцгээн тааз ширтэнгээ өнөөдрийн хөгжилтэй мөчөө ярилцацгаана.
Advertisement
Энэ орой лааны бүдэг гэрэл,сарны гэрэлтэй холилдож гадаа орж буй цас гээд л бүх зүйл тэдэнд дэндүү онцгой сайхан санагдана.
Гэвч маргааш,тэрний дараа,үлдсэн хоног бүр нэгнийхээ биений хэсэг болсон нэгнээ дахин энд харахгүй гэх бодол гуниглуулах хэдий ч одоо өнгөрч буй мөчөө нандигнахыг хүссэндээ бүгд
бие шүргэх жижигхэн зайтайгаар ойрхон хэвтсэн нь нэгэндээ хэр их хайртай болохыг харуулах аж.
"Ингэхэд том ээжийн өгсөн хайрцагтай бэлэг дотор юу байсан юм?"Жонвон Жэйкийн орны хажууд байх хайрцагуудаас сондгойрон харагдах хайрцагруу харсаар хэллээ.
"Нээрээ ингэхэд онгойлгож үзэх үү?"
"Тэгье!"
Жэйк дээш өндийсөөр өнөөх хайрцагтай зүйлийг онгойлгож эхэллээ.Цаасыг задлан доторхыг онгойлгоход хачирхалтай зүйл угтаж байсанд гайхан харна.
"Энэ хүүхэлдэй яагаад..."түүний гайхсан царайг харан бүгд өндийсөөр хайрцаг дотор юу байсныг харцгаалаа.
"Чиний багадаа тоглож байсан хүүхэлдэй мөн үү,гэхдээ чи энэнээс айгаад хаясан биздээ?"Хисын өнөөх хүүхэлдэйг гартаа атгасаар хэлэхдээ доор өөр нэг зүйл байгааг анзаарлаа.
"Улаан дугтуй..."
"Байзааарай,энийг үнэхээр том ээж өгсөн гэж үү?"Ники тэднийг задлахаас өмнө эргэлзсээр хэлнэ.
"Тиймээ том ээж энэ бэлгийг Жэйк-д өгсөн,гэхдээ би дотроо арай өөр зүйл төсөөлж байлаа"
Сонхүнийг хэлж дууссаны дараа Жэйк өнөөх дугтуйг задалсаар лааны гэрлийн доор захидлыг уншиж эхэллээ.
"Хайрт Жэйк-дээ төрсөн өдрийн мэндийг хүргэе.Чи энэ захидлыг уншиж байхдаа сүүлийн удаа жаргалтай мөчөө эргэн дурсаасай гэж хүсэж байна.Би чамайг дэндүү сайн мэднээ Жэйк.Чи дэндүү дэггүй ч гэлээ энэ газрын хамгийн ухаалаг хүүхдүүдийн нэг учраас чамд хайртайг минь мэднэ биздээ.Багаасаа л эрүүл чийрэг,ямар нэгэн зүйлд бууж өгөх дургүй зангаар чинь би бахархдаг байсан,мөн чамайг ийм болгож хүмүүжүүлж өсгөсөндөө өөртөө ч баярладаг.Ингээд 16 нас хүрч,гайхалтай гэр бүлтэй болж буйд баяр хүргэе.Эндээс гараад бүх зүйл сайхан байх болно.Ямар ч өвдөлтгүй,ямар ч гуниглах зүйлгүй.Эцэст нь чамд амьдралын чинь туршид жаргалтай мөчүүдийг бүтээж өгсөндөө баяртай байна.Сүүлийн өдрөө жаргалтай өнгөрүүлээрэй.
-Хайрт том ээжээс нь"
"Надад таалагдахгүй байна,нэг л сонсоход тухгүй юм"Ники Жэйкийг уншиж дууссаны дараа хайрцагтай зүйлсийг холдуулсаар хэллээ.
"Дулаахан үгтэй захидал шиг хирнээ хүйтэн мэдрэгдэж байна.Аль эсвэл би л хэтрүүлж бодоод байна уу?"Жэйк гартаа байх захидлыг одоо хүртэл харах аж.
"Хачирхалтай л юм,бидний асрамжийн газарт яагаад хүүхдүүд төрсөн өдрөөрөө гэр бүлтэй болдог юм бол?"
"Магадгүй зүгээр л төрсөн өдрийг илүү гайхалтай болгохыг хүссэндээ тэгдэг байх Сонү"
"Тэгвэл Жүнсог одоог хүртэл яагаад захидал явуулахгүй байнаа..."Жэй өмнө нь энэ өрөөний хамтрагч байсан Жүнсогын талаар гэнэтхэн дурьдахад тэд ч мөн адил санасан бололтой нэгэнрүүгээ бодол болсоор харцгаана.
Жүнсогыг явахаас өмнө тэд энэ өрөөнд наймуулаа байдаг байлаа.Тэр гэр бүлтэй болж эндээс явсанаас хойш аль хэдийн 2 сар өнгөрөн хэдий ч нэг ч захидал ирээгүйд санаа зовж байв.
"Заа хэтрүүлж бодохоо больдоо,тэр шинэ гэр бүлдээ дасаад завгүй байгаа байх"
"Гэхдээ яагаад-..."Жонвоныг үгээ гүйцээхээс өмнө асрагч нар гэрэл барин хүүхдүүдийг унтсан эсэхийг шалгахаар явж буйг хараад тэд бүгд босоцгоон ор орондоо орцгоон энэ оройны яриа өндөрлөсөн юм.
Нойроо хүлээн хэвтэх Жэйк-д энд өнгөрүүлэх сүүлийн шөнө учираас өрөөгөө нэг нэгэнгүй гүйлгэн харлаа.Мөн газар хэвтэх бэлгийг ч мөн адил."Гэхдээ яагаад надад энийг өгсөн юм бол?"гэсэн асуултаар толгойгоо дүүргэж нэг мэдэхнээ нойрондоо ялагдсаар унтаад өгсөн юм.
A/N-"Удаан хугацааны дараах шинэ fic-ээрээ уулзлаа!та нарыг үнэхээр их санасан шүү 🥺
Энэ хугацаанд үнэхээр их бодож судалсны үр дүнд ENHYPEN-ны theory-гоос санаа аван энэхүү фикээ эхлүүлхээр болсон юм.
Эхний бүлгээрээ Given-Taken-ны талаарх өгүүлэгдэх бөгөөд та нарын зарим нь мэдэх "The Promised Neverland"anime/manga-гаас санаа аван бичсэн болно.
Яагаад санаа авж бичсэн талаар асууж магадгүй байх.
Бичих болсон шалтгаан маань ENHYPEN-ны concept-той энэхүү anime/manga-г холбогдсон байдгийг хараад эхнээс нь судалж эхлэхэд үнэхээр олон жижиг жижиг зүйлүүдээр төстэй байдаг юм байна лээ :>
Тийм учраас өөрийн харсан,олж мэдсэн theory-нуудаараа engene,болон уншигчдад сонирхолтой байх үүднээс бичиж байгаам шүү😊
Мөн мэдээж энэхүү фик маань 100% theory-г харуулхаар бичигдээгүй бөгөөд зарим нэг хэсгүүд theory-ноос өөр байх болно.
••••
Theory-ны талаарх бүх зүйлээ интернет,twitter,reddit...гэх мэтчилэн олж мэдэх боломжтой бүх зүйлээс судалсан шүү.
••••
⚠️
Advertisement
- In Serial51 Chapters
A Poor Day For Digging Graves
A graveyard is no place to raise a child, yet raised there Caj Donovan was. Despite his noble birth, despite his parents’ innocence of any crime, he was orphaned not long after birth by order of the King. The King's Executioner has been dirtying his hands with politics that he has no business in. The King's Executioner is gambling for power. When his game takes everything from Caj a second time, the young undertaker realizes that if he wants to stop the madman, he will have to beat him at his own game.
8 161 - In Serial38 Chapters
The Infected Progressive
Weekly thoughts by an inspiring expressionist prepping to take the world by storm through progressive poetry and lyrical precociousness. I hope you will follow me on this imagination rollercoaster that will loop the loop the insecurities of man and beyond.
8 410 - In Serial110 Chapters
Immortal System: Era of Adventure
First came the era of magic. Next came the era of the system. From the system came the era of divine spirits. The beginning and end of an era is not known until an era is gone. Zane stands at the beginning of the era of adventure. This story is about the experiences he will have in this era. First arc Zane spent more than half of his life preparing for a future with the system. One day the system invited everyone to participate in a trial that was rumored to have creatures from other worlds. The rumors made Zane hesitant about participating, but he decided to go in the end. He knew the trial would offer him the strength he desired, and he had no intention of missing the opportunity. The first arc is about Zane's experiences in the starting village and how they shape his path. [participant in the Royal Road Writathon challenge]
8 205 - In Serial18 Chapters
The Veil
In the year 6995, dragons, orcs, magic, and all the fantastical have all come into reality. Follow The Wanderer, a man who enters The Mesa, a place outside space and time, as he learns the truth of reality, and the consequences that come with it. (New chapters Every Monday, Wednesday and Friday 3 PM, slow start)
8 187 - In Serial18 Chapters
Mortal's Game (Gods Online)
Some outside the box thinking gods decide that they would like to spark some life into the other deities. They create a competition between themselves that may or may not spiral out of control. A new VRMMORPG suddenly hits the market, Gods Online. Bored rich boy Michael Estrisden joins. In game he meets someone... interesting and realizes that the game isn't as simple as it seems.
8 126 - In Serial15 Chapters
My Forever Confidant
A Rohika Story !How a stranger turns into a forever love ?Peep into the journey of friendship and love !
8 101

