《Sna》Дурлал

Advertisement

Би хүнд дурласан. Тэр хайрттай байв. Тэд салав. Би буруутан мэт болов.

Би дахин хүнд дурласан. Тэр найз охинтой байв. Гэхдээ тэдэнд хайр үгүй. Тэд салав. Би салгасан мэт болов.

Би өөр хүнд дахин дурлав. Тэр ч мөн дурлалт нэгэнтэй байв. Тэд салав. Би салгасан болов.

Би хэн нэгнийг хайрлах гэхэд үргэлж тэр өөр хүнийх байдаг. Тэгсэн ч би мэдсэн даруйдаа дуугүй л сэтгэлдээ түүнийг хайрлаж, ямар ч үйлдэл гаргалгүй догдлолоо хүртэл өөрөөсөө нуун хайрладаг. Би хичнээн сэтгэлтэй ч нэгэндээ хайртай хүмүүсийн голоор орж өөр шигээ эмэгтэй хүний нулимсыг үзэж үл чадна. Гэтэл тэд хагацахдаа хэн хэндээ бурууг тохон орхиж чадаагүйдээ хорсон дэмий л шаналж явсан намайг гуравдагч этгээдээр хардаж хамаг ялыг нуруун дээр минь үүрүүлэн цаазын тавцанг зүглүүлэн орхидог. "Тэд зүгээр л салчихсан. Би хохирогч" хэмээх өчих эрх үгүй юм болохоор дуугүй л би "Айл гэр салгагч" нэрт сэлмээр толгойгоо цавчуулан үхнэ.

    people are reading<Sna>
      Close message
      Advertisement
      You may like
      You can access <East Tale> through any of the following apps you have installed
      5800Coins for Signup,580 Coins daily.
      Update the hottest novels in time! Subscribe to push to read! Accurate recommendation from massive library!
      2 Then Click【Add To Home Screen】
      1Click