《[Completed]••Just One Day••Park Jimin••Mongolia••》~~Chapter 20~~
Advertisement
Цаг хугацаа харавсан сум мэт өнгөрч, цэцэг навч дэлгэрэн урин дулаан цаг ирж, нэг л мэдэхэд бидний төгсөх шалгалт хаяанд ирчихсэн байлаа. Жимин бид 2 өдөр болгон уулздаг ч урьдны адил бие биентэйгээ ярилцаж чадалгүй хоёр талд хичээлээ хийн суудаг болсон байв.
.
.
.
.
.
.
7 хоногийн хугацаанд бүх шалгалтаа өгч дуусаад сэтгэл амарч байх шиг санагдан орон дээрээ хэвтэж байлаа. Энэ шалгалттай өдрүүдээр Жимин бид 2 нэг ч уулзаагүй нь дотроос минь намайг идэн тамлагдаж буй мэт л болж байв.
Хэвтэж байхдаа би өөрсдийнхөө өнгөрөөсөн бүхий л дурсамжтай үйл явдал, анхны үнсэлт зэргээ бодон инээмсэглэсээр байлаа. Гэнтхэн утас минь чичирч эхлэхэд гараа сунган утсаа аваад харвал мэдээж Жимин минь залгаж байлаа. Догдлон утсаа аваад:
- Сайн уу, хонгор минь? Шалгалт нь амжилттай юу? гэхэд тэр:
- Тийм ээ, сайн. Хоёулаа 20 минутын дараа кафед уулзъя. гэж ямар ч сэтгэл хөдлөлгүй хэлчихээд утсаа тасалчихна тэр. Юу болоод байгааг ойлгож ч амжаагүй байхдаа хувцаслан гэрээсээ гарч байлаа.
Долоо хоног уулзаагүй байж ингэж ярьж болно гэж үү? Би санаад галзуурах гэж байхад тэр ямар ч сэтгэл хөдлөлгүй надтай ярьж байна гэж үү?
Би дугаараа зөв харсан эсэхтээ эргэлзэн дахин утсаа шалгавал яах ч аргагүй Жимин байлаа. Сэтгэл санаа минь тогтворгүй болж эхлэн, муу совин татаж байв. Хурдхан шиг түүнийг харахыг хүссэндээ товлосон цагаасаа хэдхэн минутын өмнө ирчихсэн байлаа. Кафед орон цонхон талдаа ширээн дээр суун захиалах зүйлээ түр азнан түүнийг хүлээлээ. Түүний ирэх нь цонхоор харагдаж байх бөгөөд тэр намайг харан дулаахнаар инээмсэглэлээ. Айдас бага зэрэг намжина. Тэр хаалга татан орж ирэхдээ сууж байсан ширээ рүү минь дөхөн над дээр ирээд гарнаас минь татан босгоод энгэртээ наан тэвэрлээ. Айдас ор мөргүй алга болж байх шиг санагдан түүний энгэрт улам шигдэн орлоо. Бид тэврэлтээ салган өөд өөдөөсөө харан суудалдаа сууцгаагаад Жимин хоёр кофе захиаллаа. Намайг түүний өөдөөс инээмсэглэсээр байхад тэр ч мөн адил инээмсэглээд:
- Намайг санасан уу? Би чамайг зөндөө саналаа. гэхэд нь би толгойгоо хажуу тийш болгон ичиж байгаа мэт болон:
- Би ч бас зөндөө их санасан. гэхэд Жимин миний хоёр гарнаас атгалаа. Үүний дараа инээмсэглэл нь алга болон намайг дахин айдас бүчин авлаа.
Advertisement
- Ямар нэг... гээд намайг асууж амжаагүй байхад Жимин:
- Минжи? гээд асуулт ирсэн харцаар харна. Би түүний нүд лүү ширтсээр байхад тэр:
- Би цэрэгт явахаар болсон. гэж хэлэхэд нь хэсэгтээ л юу болох гээд байгааг ойлгосонгүй. Нүд минь ийш тийш тэнүүчилсэний эцэст Жимин дээр буцан ирэн нүд лүү нь харлаа.
- Юу? гэж арай ядан дуугарахад Жимин:
- Аав, ээж хоёртой ярилцаад шийдчихсэн. Би сая цэрэг татлаган дээр очоод бүртгүүлээд ирлээ. гэж хэлэхэд би түүнээс гараа татан авлаа.
- Юу? Би юу ч ойлгохгүй байна. гэж намайг хэлэхэд ширээн дээр минь аягатай кофенууд ирж байлаа. Тэр зөөгчийг явтал чимээгүй байсныхаа дараа:
- Минжи~ah, хэцүү гэдгийг мэдэж байна. Тэгэхдээ... гээд үргэлжлүүлэх гэхэд нь би мөн адил яриаг нь зогсоолоо.
- Хэцүү гэдгийг нь мэдсээр байж яагаад орхиж явах гээд байгаа юм? гэхэд Жимин юу ч хэлсэнгүй.
- Бид гэрлэнэ штэ? Бидний гэрлэлт, бидний хүүхдүүд, бидний ирээдүй. Хоёр жил хүлээгдэнэ гэсэн үг үү? гэхэд Жимин:
- Надад аав ээжтэй ярьсан юм байгаа. гэж хэлэхэд нь би гадуурх цамцаа аван кафегаас гаран явлаа. Надад бодох болон тайвширах хугацаа хэрэгтэй байна. Сэтгэл санаа тогтворгүй үед түүндээ буруу зүйл хэлчихэж мэдэх болохоор түүнийг орхин гарсан юм.
.
.
.
Гадаа хэсэг алхсаныхаа дараа гэр лүүгээ орон юу ч бодолгүй орой болтол унтчихсан байлаа. Өрөөнд ээж орон намайг сэрээсэн юм. Ээж толгойг минь илэн:
- Миний охин ядраа юу? гэхэд нь би толгой дохьлоо.
- Одоо бос доо? Хадмууд чинь ирж байгаа. гэхэд нь би год хийтэл босоод:
- Хадам? гэхэд ээж инээмсэглэн:
- Жиминий аав ээж хоёрыг ээж нь дуудчихсан юм. Бас аав чинь ирчихсэн. гэхэд нь миний нүд орой дээрээ гаран:
- Аав аа? гэхэд ээж инээмсэглэн толгой дохьно. Би ээжийг тэврээд:
- Ашгүй дээ. Би одоо бослоо. гэхэд ээж намайг орхин өрөөнөөс гарлаа.
"Аав ээж хоёр бас Жиминий аав ээж. Тэгэхдээ Жимин..." гэж амандаа үглэж байтал хаалга дуугарах сонсогдож байв. Тэднийг ирчихсэнд сандран шүүгээнээсээ цагаан нимэгхэн даашинз сонгон аваад өрөөнөөсөө гарлаа. Зочны өрөөнд ороход тэд юм ярин сууцгааж харин Жимин зурагт руу ширтэж байлаа. Би тэдэн дээр очин бөхийн мэндэллээ. Бүгд л нүүрэндээ инээмсэглэл тодруулсан байхад Жимин бид хоёр инээхэд хэтэрхий гунигтай санагдаж байсан юм.
Advertisement
.
.
Бид хоолны ширээний ард сууцгаан аав ээж нар хоорондоо юм ярьцгаана. Би Жимин лүү ч харалгүйгээр зөвхөн хоол руугаа хоосон ширтэж байхад Жиминий ээж:
- Бид Жиминийг цэрэгт явуулахаар шийдсэн. гэх энэ үг дахин намайг тамлаж эхэллээ. Харин аав:
- Сайн байна. Зөв шийдсэн байна. гэхэд нь Жиминий аав:
- Халагдаад ирэхээр нь Минжигээ аваад гэр лүүгээ явна даа. гэхэд тэд инээлдэж байлаа. Би тэдэн лүү харж байгаад Жимин лүү харвал тэр над луу "Би хэлсэн биз дээ?" гэж хэлэх шиг харцыг, дулаан инээмсэглэлтэй хослуулан харж байв. Энэ үед би шийдсэн юм. Түүнийг 2 жил хүлээж чадна гэдгээ. 2 жил ч биш 21 сарын хугацаат албыг хаахаар явж байгаа, харин ч зоригтой найз залуугаараа би бахархах ёстой гэдгээ ойлгосон. Биднийг хоолоо идэж дуусмагц Жимин бид хоёр миний өрөө лүү орлоо. Хаалга хаагдмагц түүнийг тэврэн аваад:
- Би хүлээж чадна аа. гэхэд Жимин намайг зөрүүлэн тэврэн:
- Баярлалаа. Маш их баярлалаа. гэж хэлэн намайг үнслээ.
.
.
.
Цэрэгт явна гэдэг чинь үхнэ гэсэн үг биш шүү дээ. Солонгос эр хүн болж төрсөн л хойно цэрэгт явах хэрэгтэй. Байнга биш ч долоо хоногтоо нэг удаа Жиминтэйгээ уулзаж чадах болохоор баяртай байна.
Цэргийн анги руугаа явахаар татагдсан эрчүүд төв талбай дээр цугларчээ.(За хаанаас авч явдаг гэдгийг нь сайн мэдэхгүй юм. Ер нь Солонгосын цэргийн арми ямар байдгийг сайн мэдэхгүй шүү) Их олон эмэгтэйчүүд хайртай хүнээ цэрэгт явуулж байгаадаа нүдэндээ нулимстай хоцорцгоож байв. Би аав ээж нарынхаа дэргэд уйлахгүйг хичээн түүнийг тэврээд хацар дээр нь үнсэн явууллаа.
.
.
.
.
.
Тэр минь цэрэгт яваад хэдийн 3 сарын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд Жиминий аав ээжтэй очин эргэж байсан тул бидэнд тусдаа уулзах цаг олддоггүй байсан юм. Тийм ч учир би ганцаар түүний цэргийн анги луу явлаа. Жиминийг гарж ирмэгц түүнийг татан тэврээд уруул дээр нь удаан гэгч нь үнслээ. Жимин эхэндээ гайхаж байгаад аав ээжийг цуг ирээгүйг мэдэн зөрүүлэн үнсэж эхэлсэн юм.
Би түүнд өөрийн хийсэн хоолоо өгөөд ханатлаа харж байв. Тэгэхдээ яг үнэндээ түүнийг хараад ханана гэдгийг би лав мэдэхгүй. Жимин хоолоо идэж дуусаад над луу харан:
- Би нээрээ чамд сонирхолтой юм харуулах уу? гэж хэлээд эргэлтийн өрөөнөөс гараад явчихав. Би түүнийг хэсэг зуур хүлээсний эцэст хаалга онгойн тэр орж ирэн, араас нь харин танил хоёр залуу орж ирэв. Миний ам ангайж орхилоо.
- Яа~! Жон Хусог, Ким Намжүүн! гэхэд тэд инээд алдана. Би Хусог руу харан:
- Даан ч залгахгүй, зурвас ч бичихгүй байсан юм аа. гэхэд Хусог:
- Би зүв зүгээр байж байсан чинь л Намжүүн залгаад цэрэгт явъя гэсэн тэгээд л энд байж байна. гэхэд нь би Намжүүн лүү харлаа. Намжүүн:
- Минжи хоёулаа ярилцаж болох уу? гэхэд нь бид тэднээс холдон тусдаа уулзав. Намжүүн өмнө нь болсон бүх зүйлд надаас уучлалт гуйхад би аль хэдийн уучилсан гэдгээ хэлэн бид эвлэрцгээсэн юм. Намжүүн гараа сунган намайг тэврэхэд Жимин хүрч ирэн намайг түүнээс салган:
- Яа~, яа~, яа~. Зүгээр байж үзээрэй. гэхэд Хусог Намжүүн хоёр инээлдэж байв. Бид хэсэг ярилцсаны эцэст эргэлтийн хугацаа дуусан тэд явахаар боллоо. Би Хусог луу харж байгаад:
- Яа~, Жиминийг минь харж хандаж байгаарай даа! гэхэд Хусог:
- I'm your hope. Санаж байна уу? гэж хэлэн гараа дэлгэн намайг тэврэх гэхэд Жимин урдуур орон Хусогийг тэврээд:
- Тийм ээ тийн. Санаж байна. Та хоёр явж бай. гэхэд тэр хоёр бидэн лүү хачин харсаар яваад өгөв. Би Жимин лүү харан санаа алдаад:
- Хоол ундаа сайн идээрэй. Удахгүй хүйтрэнэ шүү! гэхэд Жимин толгой дохиод намайг үнслээ.
-------------------------------
A/N: За дууслаа даа дууслаа... Нэг парт л үлдэж дээ хонгорууд минь :'))
Тэгэхдээ би та нарыг бага зэрэг зовоохоор шийдлээ. :'))) 15 сэтгэгдэлийн дараа сүүлийнхээ партыг оруулнаа. Зүгээр энгийн нэг сэтгэгдэл биш өөрийнхөө бодол санааг илэрхийлсэн тийм сэтгэгдэл байвал баярлана шүү.
All the love.
Үжээнээ ✌✌✌
Advertisement
- In Serial7 Chapters
Son of Thunder
Right, I really suck at this synopsis crap. The story follows Taran as he grabs fate by the short hairs and makes his own destiny. Seizing a power that is not his by birth, he uses it to protect those he cares about. There will be magic, monsters and most likely some sex. (This is my first story here, give me some tips and pointers. My grammar may also not be up to snuff. As for a release schedule, nothing set in stone. Though I will try once ever week or two. Length of the chapters will vary. Mature 18+ Sex, violence, gore, strong language)(Holy shit, the old synopsis had some glaring errors.)
8 126 - In Serial57 Chapters
Wrath-book 1-seven dungeon worlds
What do Gods do when they're bored? What does anyone do? They play games. This game, however, has every living beings lives in the balance. The Gods have chosen their seven champions to complete each dungeon that they've made. The champions must complete the dungeons before time runs out or before they're killed by the combined numbers of every living being. Please, leave a comment for corrections or edits that need to be made. I would be most appreciative if you would, thank you.
8 106 - In Serial12 Chapters
Stone Mountain
Stone, the village sentry, is called upon by the village elders to descend their mountain home and understand the intentions of unknown invaders who fly in metallic birds. He must brave the lowlands that have been uninhabitable for thousands of years and if he is lucky, prevent a war between the groundling horde and the long eared lunarians.
8 198 - In Serial14 Chapters
Slowly But Surely
There was something Freudian in this, but Felix had a weak spot for women like his mother - outwardly soft and gentle, but strong and hard on the inside. And it was exactly the impression Ladybug left him with.Felix was smart enough to put two and two together.Maybe he still needed some proves, that would confirm his suspicions for 100%. Like the proves he needed to make sure Gabriel was Shadow Moth.But Felix used to trust his intuition and logic, so at this moment he was almost sure: the Marinette-girl was Ladybug.1 Another motive2 Time to pair up3 Ally or rival4 Family dinner5 Getting closer6 Among friends7 Bright future8 Emergency9 Movie night 110 Movie night 211 Illusions of perception12 Social collisions13 Stolen life14 Once is enoughOk, this is my old fic that I just noticed wasn't posted on Wattpad, so feel free to finish reading it on Ao3 (works/35900929) or wait for me to post it here!
8 218 - In Serial10 Chapters
Life After The End Of Times
What would you do after waking up in a world of magic and monsters with no memory?
8.18 112 - In Serial12 Chapters
Meggy X Reader: In Real Life
While messing around on the computer with Meggy and friends, Mario's stupidity leads to a mistake, and creates a brand new adventure which is one they will not forget...Along making friends with the creator, the evil SMG3 and his girlfriend Desti cause havoc, and our heroes must put a stop to their evil plans.Welcome... To the real world.(Image on cover belongs to WOR64 on Deviantart.)
8 181

