《[Completed]••Just One Day••Park Jimin••Mongolia••》~~Chapter 14~~
Advertisement
Намайг цагдаагийн газар ирэхэд Жимин цааш харан сууж байв. Амьсгаагаа даран түүний хажууд очин цагдаатай мэндэллээ. Цагдаа ч олон юм шалгаалгүй гарын үсгийг минь нэг цаасан дээр зуруулж аваад биднийг явуулав. Тэр хэлтэсээс гаран Жимин лүү харвал түүний нүүрэн дээр бага зэрэг шарх бий болон мөн нүднийх нь ойролцоо хөхөрсөн байв. Би түүнийг эрүүнээс нь өргөн харж байгаад:
- Яа~, Чи энэ хөөрхөн царайгаа яачихаж байгаа юм бэ?
- Би чам дээр очих гээд явж байсан чинь хэдэн залуус гарч ирээд л намайг зодоод унасан шт. Удалгүй цагдаа нар ирээд биднийг энд авч ирсэн. Тэд бага зэрэг л удсан бол миний хавирга, нуруу гээд байж болох бүх юмнууд хугарах байсан байх. гэхэд нь би түүнийг тэврээд:
- Битгий гэмтэхгээд бай! Чамайг гэмтчихвэл би яаж ч чадахгүй штэ... Надад уйлахаас өөр ид шид байхгүй. гэхэд Жимин намайг зөрүүлэн тэврээд:
- Ойлголоо. гэж хэлэв. Би түүнийг тэвэрсэн хэвээрээ ч түүн лүү харж байгаад:
- Над дээр яах гэж ирэх гэж байсан юм?
- Аан... Чи намайг гомдоогоод, намайг гомдсонд чи гомдчихсон гэдгийг мэдээд чиний гомдлыг тайлахаар snickers аваад очиж байсан юм. гэж хэлэхэд нь түүний хэлсэн олон гомдол дунд толгой эргэж байлаа. Тийм ч учир тэр үгнүүдэд анхаарал хандуулсангүй.
- Snickers-ээ? Одоо байна уу? гэхэд тэр халааснаасаа бяцарсан snickers гаргаж ирлээ. Тэрийгээ надад өгөөд дагзаа майжингаа:
- Бид хамт зодуулчихжээ. гэж хэлэн инээд алдаж байв. Би түүн лүү муухай харж байсан ч инээмсэглэж байлаа. Түүний шархтай хэсгийг санан түүн лүү нухацтай хараад:
- Шархыг чинь цэвэрлэх хэрэгтэй, бохир орох нь... гэхэд Жимин бодож байгаа бололтой нүдээ удаанаар эргэлдүүлэн:
- Манайд очицгооё? гээд гарнаас барихад нь шууд л татаж аваад:
- Үгүй. гэхэд Жимин над луу гайхан харж:
- Шарх цэвэрлэж өгнө гэсэн биз дээ?
- Тэгээд яахаараа танайд байдаг юм. Аав ээж чинь гайхна шт...
- Аав ээж байхгүй болоод л манайд очъё гэж байна штэ? Тэд Хи Ёны аавынх руу явсан. Тэндээ хононо. гэхэд нь би түүн лүү хачин харсаар байлаа.
- Одоо Хи Ён болон Жонгүгийг дуудчихъя? Тэгээд манайд хоноцгооё?
Advertisement
- Ээж ч унтчихсан өглөө эрт явна л даа. гэхэд тэр миний ардаас түлхэнгээ:
- Тэгээд юуг нь бодоод байгаа юм бэ? Явцгаая! гэж байв.
.
.
.
Тэднийд ирэн анхны тусламжийн хайрцгийг нь хайж олоод шархыг нь цэвэрлэж байхад надад үнэхээр эвгүй санагдаж байлаа. Зүрх секундэд хэдэн мянган удаа цохилоод хацар минь улайж байх шиг байв. Түүний хамран дээр байх шархыг цэвэрлэж байхад Жимин инээгээд:
- Чи яагаад улайгаад байгаа юм? гэхэд нь нүүр хийх газаргүй боллоо. Би шархыг нь цэвэрлэхээ болин нүүрээ гараараа хаагаад:
- Ёо... Чи намайг бүр их улайлгачихлаа. гэхэд тэр миний гарнаас бариад:
- Хөөрхөн байна аа... гэхэд нь түүн лүү ичингүйрэн харж байв. Түүнийг бага багаар над луу ойртоход нь анх удаа уруулд нь хүрэх гэж байгаа юм шиг л догдлож байлаа. Түүний уруул миний уруул дээр ирмэгц биеэр минь тог цахилгаан гүйж, цээжин дотор минь нэг зүйл орчихоод гарах гээд байж ядаж байгаа мэт л болж байв. Биднийг үнсэлцээд удаагүй байтал хаалга онгойн хэн нэгний уулга алдах сонсогдож байв. Биднийг сандран хаалганы зүг харвал Хи Ён, Жонгүг хоёр ороод ирсэн байв. Хи Ён:
- Хосууд ч халуухан байна даа... гэхэд нь Жимин бид хоёр бие биенлүүгээ харан инээчихээд Жимин доош харан амандаа:
- Тэрэнд түлхүүр байдаг гэдгийг мартчихаж... гэж байх нь сонсогдож байв. Хи Ён:
- Хоёулаа хэдхэн минутын дараа ирсэн бол бүүр ч гоё хэсэг дээр нь орж ирэх байлаа. гэхэд нь Жимин:
- Та хоёр яахаараа цуг ирдэг юм? гэхэд тэд бие биенлүүгээ хачин хараад:
- Гадаа тааралдаад орж ирсэн юм. гэж хэлэхэд нь би:
- Өлсөж байна уу? Хоол хийх хэрэгтэй юу? хэмээн хурдхан шиг энэ сэдвийг хааж орхилоо.
.
.
.
Бид кино үзэн, юм ярилцаж суусаар цаг шөнийн 12 болоход амрахаар болцгоолоо. Хи Ён бид 2 Жиминий өрөөнд харин Жонгүг тэр 2 Жихюн(Jihyun, Жиминий дүү)-ийн өрөөнд унтацгаахаар болов.
.
Хи Ён-ийг орон дээр, би өөрөө газар унтахыг санал болгосон ч тэр хүчтэй эсэргүүцсэнээр бид хоёул Жиминий орон дээр унтахаар боллоо. Бид өөд өөдөөсөө харан хэвтэж байхад Хи Ён:
- Та хоёр хэзээнээс үерхэж эхэлсэн юм? гэхэд нь би хэсэг бодлоо.
Advertisement
- Бараг сар болж байгаа юм байна.
- Удаагүй л юм байна. гэж хэлсний дараагаар бид элдэвийн зүйлс ярилцаж эхэллээ.
.
.
.
Зохиогчийн талаас:
Жимин дүүгийнхээ орон дээр харин Жонгүг газар хэвтэж байлаа. Жонгүг хоолойгоо засаад:
- Нээрээ наад нүүр чинь яачихсан юм?
- Зодуулчихсан юм. гээд Жимин хэнэг ч үгүй хэлэхэд Жонгүг дахин хоолойгоо засаад:
- Дахин иймэрхүү зүйлс болвол намайг дуудаж болно шүү. Зоддоггүй юмаа гэхэд ядаж л цуг зодуулъя. гэж хэлэхэд нь Жимин орон дээрээ гараараа тулж байгаад Жонгүг рүү харан:
- Бид найзууд юм уу?
- Найзууд??? гэж хэлсний дараа тэд хэсэг бие биенрүүгээ харлаа. Дараа нь Жимин инээгээд:
- Үгүй дээ, үгүй. гэж хэлэн буцан хэвтэхэд Жонгүг:
- Тийм ээ, үгүй штэ... гэж хэлэв. Гэвч хэдий тэд нүүрэн дээрээ ингэж хэлсэн ч цаанаа аль хэдийн бие биенийгээ "Найз"-аа гэж дотноор бодоцгоож байсан юм.
.
.
.
Тэдний үерхэлийг хүүхдүүд бага зэрэг гадарлаж байсан ч тэд болон Жонгүг, Хи Ён нар нэгдэн үгүйсгэсээр байгаад Жимин Минжи хоёр хажууд нь тэврэлдсэн ч ангийнхан нь бараг тоохооргүй болцгоож байв. Харин Намжүүний хувьд тэр Минжи Жимин хоёрыг үерхдэг гэж мэдсэн бөгөөд Хусог ч Минжид сэтгэлтэй байхаа больсныг мэдэн дахин Минжигээр оролдоогүй юм. Бас Жин болон түүний найзуудад зодуулсаны дараа Жиминтэй тааралдан уурандаа найзуудтайгаа нийлээд түүнийг зодоод цагдаад баригдсан нь тэр байсан юм.
Тэдний сургуулийн урлагийн үзлэг болон ангийнх нь хамтлаг бүжгийн номер эхэллээ. Минжиг сандарч байхад Жимин өөдөөс дулаахнаар инээмсэглэснээр түүнийг тайвшруулж байв. Жимин Минжи хоёр хослосон бол нөгөө талд Жонгүг Хи Ён хоёр хослож байлаа. Тэд үзүүлбэрээ төгс гүйцэтгэсний дараагаар ангидаа орж ирэн гайхалтай мэдрэмж төрснөө бие биендээ ярьцгаан хөгжилдөж байлаа. Оройтсон тул гэртээ харих ёстойгоо мэдэн сургуулиасаа гарахад гадаа хэдийнээ харанхуй болсон байлаа. Жимин Минжиг хүргэж өгөн гэрийнх нь ойролцоо явж байтал урдаас ирж байсан залуу Минжиг танин мэндэллээ. Тэр залуу Жин байсан юм.
- Oh... Жин убба... гэхэд Жимин юу ч ойлголгүй Жин болон Минжи рүү ээлжлэн харна. Жин ч мөн тэднийг ээлжлэн хараад Минжигийн үсийг бага зэрэг сэгсийлгэн:
- Найз залуутай болчихоод орой явдаг болчихсон юм уу? гээд инээхэд Минжи ичингүйрэн инээнэ. Жин:
- За Минжи, ах нь ингээд явлаа. Дараа тааралдана аа. гэж хэлээд явахад Минжи бөхийсөөр түүнийг үдлээ. Түүнийг явсны дараа Жимин:
- Хэн юм?
- Ах.
- Хамаатны чинь үү?
- Үгүй ээ.
- Ээжийн чинь найзын хүүхэд юм уу?
- Үгүй ээ.
- Хуурай ах чинь юм уу?
- Тийм ээ... Тийн бараг л...
- Бараг л гэнэ ээ? Тэгэхээр чи түүний нэр болон өөрөөсөө ах гэдгээс өөр зүйл мэдэхгүй хэрэг үү? хэмээн Жиминийг дуугаа өндөрсгөхөд Минжи айсандаа болоод түүний уруул дээр үнсчихээд зугтаачихав. Энэ үнсэлт түүнийг инээлгэж байсан ч уурыг нь бүрэн тайтгаруулж чадахгүй түүний араас хөөхөөр гүйлээ.
.
.
.
Жимин, Минжи хоёр амралтын өдрөөрөө болзохоор шийдэн кино үзээд, хоол идэн бусад хосуудын хийдэг зүйлсийг л хийв. Хүйтэн болчихсон болохоор тэд ихэвчлэн дулаахан газар байцгааж байлаа. Гэртээ орохоосоо өмнө бага зэрэг алхахаар шийдээд тэд цэцэрлэгт хүрээлэнгийн нүцгэрсэн моднуудаар хүрээлэгдсэн урт замаар алхана. Оройн 9 цаг болж гадаа тас харанхуй болжээ. Өвөл болоод эрт харанхуй болчихсон ч тэдний болзоог улам романтик болгож байлаа. Гэнт Жимин замынхаа голд зогсон Минжиг нүдээ анихыг хүслээ. Минжи ч хэлсэнээр нь аниад удалгүй нээхэд эргэн тойрон жижигхэн шар гэрлүүдээр дүүрэн байв. Моднууд бүхэлдээ гэрлээр чимэглэгдэн гэрэлнүүд тэр харанхуй замыг өдөр шиг л гэрэлтүүлж байлаа. Минжи үнэхээр их догдлож мөн баярлаж байв. Түүний баярлаж байгааг харах Жиминийг Минжигээс ч ялгаагүй жаргалтай болгоно. Жимин хоолойгоо засан Минжигийн анхаарлыг өөр дээрээ татан:
- Бён Минжи, өнөөдөр миний чиний араас гүйх сар дуусаж байна. Гүйж байхдаа зөндөө даварсан(үнсэлт, тэврэлт) гэдгээ мэдэж байгаа ч... Одоо би өөрийгөө чиний найз хөвгүүн гэж хэлүүлэхдээ бүрэн итгэлтэй болж байна. хэмээн ярьж байхад нь Минжи түүн лүү инээмсэглэсээр харна. Тэднийг бие биенлүүгээ хайрын харц шидлэж байхад удалгүй цас будран орж эхлэв. Тэд хоёул дээш харан инээмсэглээд буцан бие биенлүүгээ харахад Жимин:
- Анхны цас, бидний үнсэлт хоёр нийлвэл гайхалтай болох нь... гэж хэлэн Минжи рүү ойртон уруулыг нь үнслээ.
-----------------------------------
Үжээнээ ✌✌✌
Advertisement
- In Serial26 Chapters
Enchant Gunner: Bullets and Magic
Year 2048, the current World War, or is known by the general public as the Great World War is still ongoing for over 10 years now and is almost reaching its peak. The soldiers are giving their all and risking their lives to protect their loved ones. Among them is Hans Schmidt, the said hope of their country as the ace soldier to fight off their invaders. But for some unforeseen reason, he was transported to another world. How will our ace soldier fare in a fantasy world that defies common sense from his former world?
8 196 - In Serial11 Chapters
The Forest's Guardian
Follow Iago, a man with a past unknown even to himself, who has dedicated his life to defending the Beasts of the Awakened Forest - sentient creatures with magical abilities highly sought after by poachers. He must battle Mages and foot soldiers alike, all while attempting to gain the trust of the Beasts as a whole, and grappling with his own motivations for what he does. Things were looking up for the Forest, until a new threat emerged, and the poachers gained far greater resources and numbers than ever before. Now he must face off against an Archmage - and the support of the Forest is not guarenteed. Old powers must be persuaded to assist, or the Forest will fall forever. I'm writing this for fun and don't think it's particularly good, but it's fun to write so I figure I may as well upload it here! If you give it a read, thank you, and I hope you enjoy! Trying my best to release a chapter every other day, barring most weekends/holidays (though I will still try to get them out, but I make no promises) [participant in the Royal Road Writathon challenge]
8 92 - In Serial16 Chapters
Charmed By A King ~Trollex x Reader~
Queen Barb, has a plan to unite the trolls under one genre of music, rock. You, as her assistant and younger sibling, will support your sister fully and even help out here and there. However, things start to change, after one of Barb's prisoners, King Trollex, starts talking to you more, and even shows you genuine hospitality. Will you choose your sister or the King of the Techno Trolls?-Warning: This has cussing and mature scenes(ik its a kid film, but its teenagers reading this) as well as spoilers for Trolls World Tour-This won't be exactly like the movie, in fact there will be a lot of changes
8 286 - In Serial21 Chapters
letters to richie | richie tozier
sequel to 'hot stuff' :)you may be thousands of miles away, but you're still the first thing on my mindwavyyrichie © 2018
8 103 - In Serial84 Chapters
Melo ball has been following singer, songwriter Kelly for awhile. He had a huge crush on her but never met her, he only seen her on his phone screen from instagram. Melo got a girlfriend, Ashley. Melo didn't think he had a chance with Kelly, so he soon got over this silly little insta crush and focused on making it work with his on and off girlfriend. What happens when Melo bumps into Kelly at one of Zo's Lakers games?
8 345 - In Serial22 Chapters
Grumbo (Grian x Mumbo) Fanfic
Okay so I need to point out a few things. 1. I only ship the characters Grian and Mumbo, not Charles and Oli. This means that I am just shipping fictional characters. Basically, I ship Grian and Mumbo (as real live people) but not as Charles and Oli. (hopefull that makes sense)2. I don't ship a sexual relationship between them, for those who don't know, I don't write things like that, and I also don't generally like that. 3. This is most likely gonna include other hermitcraft characters, (again, the characters, not the actual people who play the characters) but none will be in any relationships they'll just be the friendly background people and friends. Rankings: #1 in grianxmumbojumbo#3 in hermitcraft7#15 in Mumbo (out of 494 stories)This story will be taken down if any hermits related to the story state they are uncomfortable with being a part of shipping/fanfiction (or names will be changed, depending on the person). If either Grian or Mumbo states they are uncomfortable with being shipped the story will be taken down immediately! I think that's it... well, enjoy the story!
8 99

