《[Completed]••Just One Day••Park Jimin••Mongolia••》~~Chapter 9~~
Advertisement
Жимин намайг гэрт минь хүргэж өгөн бид хэсэг гадаа суусны эцэст би гэртээ орлоо. Инээд алдсаар гэр лүүгээ ортол ээж аль хэдийн ирчихсэн үүдэнд хөмсөг зангидан зогсож байв. Би сандарсан ч түүний өөдөөс инээмсэглэн:
- Ирчихсэн юм уу? Ядарсан биз дээ? Хоолоо идсэн үү?
- Би зүгээр. Чи харин хаашаа яваад ирэв? гээд гараа ташаандаа авч байв. Би ээжийн өөдөөс гэмгүй царайлан:
- Найзтайгаа л салхилаад ирлээ.
- Мотоциклтой найз уу? гэж хэлэн ээж хөмсөгөө өргөлөө.
- Э..ээж?
- Найз хөвгүүнтэй болсон бол ээждээ хэл. Араас чинь санаа зовохгүй тайван баймаар байна. Бас эртхэн шиг танилцуулсан чинь дээр байх шүү. гэж хэлэн буйдан дээр суулаа. Би савхиа тайлан өлгөхдөө:
- Одоохондоо алга даа, ээж минь. Болвол хамгийн түрүүнд таньд хэлнэ шүү дээ. гэж хэлчихээд хурдхан шиг өрөөндөө орлоо.
Ээжтэй анх удаа иймэрхүү зүйлсийн талаар ярилцаж байгаа болохоор надад бага зэрэг эвгүй санагдсан тул түүнд худлаа хэлж байна. Ahh... Бён Минжи ч худалч болж гүйцэхнэ дээ...
.
.
.
Өглөө босон урьдны адил зүйлсүүдээ хийсний дараагаар гэрээсээ гарлаа. Үүдэнд Жонгүг хүлээж байсныг мэдээгүй тул бага зэрэг цочив. Жонгүг над руу инээмсэглэнэ. Би түүн рүү хариу мишээсэн ч өчигдөр худлаа хэлсэндээ санаа зовон доош харан бид сургуулийн зүг алхаж эхэллээ. Жонгүг:
- Муур чинь яасан? Чамайг мууртай гэж мэдээгүй шүү. гэж хэлэхэд нь би дахин сандарч эхэллээ.
- Аан эх, үрс бүгд амгалан мэндэлсэн.
Хаанахын хэллэгээр яриад байгаагаа ч ойлгохгүй нь...
Жонгүг намайг шоолон инээхэд нь би:
- Тэгэхдээ бүгдэнг нь эмээгийнх рүү явуулчихсан. Гэрт тэднийг харах хүнгүй болохоор...
- Мм... Тийм үү? Харамсалтай л юм. гэж хэлэн хэсэг чимээгүй болоход нь би сэдэв өөрчлөх ёстойгоо мэдлээ.
- Өчигдөр надтай уулзаж яах гэж байсан юм? гэхэд тэр толгой сэгсрээд:
- Юу ч биш ээ... Хичээл тараад ч юм уу? Орой ч юм уу? Эсвэл бүр дараа, хэзээ нэгэн цагт ярих зав олдох байх. гэж хэлэн санаа алдлаа.
- Яа~, Жон Жонгүг! Чи миний санааг зовоож эхлэж байна шүү. гэж хэлэн түүн рүү духаа үрчийлгэн харахад тэр миний духан дээр гараа тавиад:
- Ээе, ингэж харахаа боль. гэхэд нь түүний яачихаад байгааг ойлголгүй дэмий л ард нь удаанаар алхаж эхэллээ.
.
.
.
Хичээл үргэлжлэн орсоор байсан ч надад нэг л зүйл дутуу санагдан дотроос ямар нэгэн юм хатгана. Тэр бол Жиминий тэврэлт байсан юм. Хачин царайлан Жиминий араас харж суусаар байлаа. Хааяа хааяа Жонгүг над руу сонин сонин харна. Утсаа ширээнийхээ буланд тавин цонх руу хараад ширээ дэрлэн хэвтлээ. Тэр хугацаандаа амандаа бувтнана. Удалгүй утас чичрэхэд харвал Жимин зурвас илгээсэн байв. Жонгүгаас нуух санаатай бага зэрэг хазайлган зурвасыг уншвал "Санаж байна. Намайг санаж байна уу? Их завсарлагаанаар сургуулийн ард хүрээд ирээрэй." гэсэн байв. Би ч дотроо хагартлаа баярлан хариу зурвас бичлээ.
Advertisement
Би: "Хичээлээ хийгээд чамайг санах сөхөө алга даа."
Жимин: "Худлаа ярь. Чи сая санаж үхлээ гээд амандаа бувтнаад байсан биз дээ?"
Би: "Надад чамаас өөр санах хүн зөндөө байна." гэж бичэхэд түүнээс хариу ирсэнгүй. Уурлачихсан бололтой. Түүнийг яаж аргадахаа бодон ширээн дээр эрүүгээрээ тулж байгаад нуруун дээр нь жижигхэн жижигхэн зүрх зурлаа. Жимин ч инээд муутай учир бие нь чичрэн инээж байгааг нь илтгэнэ. Удалгүй зурвас ирэн:
- "Санаад байна гэж хэл"
- "Жимин убба санаж байна. Санаад галзуурах нь байна." гэж бичихэд тэр хариуд нь хэдэн мянган зүрх явууллаа.
.
.
.
Завсарлагаан болонгуут хүмүүсийн нүд хариулж байгаад сургуулийн ард ирэхэд аль хэдийн Жимин ирчихсэн байв. Тэр намайг харангуутаа шууд гараа алдлан зогсов. Би ч түүн рүү гүйн очин бид тэврэлдлээ.
- Яг хойно чинь сууж байгаа хэр нь хүрэхгүй л бол болохгүй юм шиг санагдаж байгаа нь хачин байна. Чамайг байнга хажууд байлгаад үргэлж тэвэрч баймаар байна. гэхэд Жимин хөнгөхөн инээн:
- Үнсмээргүй байна уу? гэхэд нь би түүнээс салан:
- Тийм юм ярихаа боль!
- Ohh... Уучлаарай. Харамсалтай нь хоёулаа аль хэдийн үнсэлцчихсэн. гэж хэлэн уруулаа хазлаа.
Би түүний хамранд хүрэн:
- Больж үз Пак Жимин! гэж хэлэн доош харан буцан түүн лүү харахдаа хөмсгөө өргөөд:
- Аль эсвэл чи надаар үнсүүлэхийг тэгж их хүсээд байгаа юм уу? гэхэд тэр сандран:
- Үг... Үгүй ээ... Тийм биш.. гэж хэлэн бантсандаа над руу харан инээсээр байлаа.
(Жич: Жонгүг хажуунаас гарч ирээгүй болно. :')))) )
Намайг түүний нүд рүү ширтэж эхлэхэд тэр бүр их ичин доош харлаа. Хаанаасаа ч гараад ирсэн зориг юм бүү мэд би түүний нэрийг дуудан тэр над луу харахад түүний хүзүүгээр нь тэврэн үнслээ.
.
.
.
Хичээл эхлэн анги чив чимээгүй байхад гэнтхэн Жимин ганцаараа инээгээд эхлэв. Бүгд хачин царайлан Жимин лүү харна. Харин тэр дундаас би ганцаараа түүнийг яагаад аз жаргалтайгаар инээж байсны учрыг мэдэж байсан юм. Багш уурлан Жиминийг ангиас гарахыг шаардахад тэр инээхээ зогсоолгүй ангиас гарав. Толгой сэгсрэн үргэлжлүүлэн хичээл хийхдээ хальтхан хаалга руу харвал Жимин над луу харчихсан байснаа гэнтхэн зүрх гарган үзүүллээ. Би түүнийг харан инээдээ барьж ядаж байхад багш намайг дуудах нь тэр.
.
.
.
Бид хоёул ангиас хөөгдөөд сургуулиар хэсэж эхлэлээ.
- Чамаас боллоо. гэж намайг хэлэхэд Жимин хэнэг ч үгүй:
- Харин ч чи надад баярлах хэрэгтэй. Ингэснээр хоёулаа болзох цагтай боллоо шүү дээ.
Advertisement
- Болзоо? Хичээлээ таслаж уу? хэмээн дуугаа өндөрсгөн хэлэхэд тэр толгой дохин:
- Ихэнх хосууд ингээд байдаггүй л байх шүү.
- Би лав урьд нь Хус.... гээд үргэлжлүүлэх гэж байхдаа буруу яриа руу орсноо мэдлээ. Нүдээ анин өөрийгөө зүхэж байхад Жимин гарнаас минь татан:
- Юу? Юу? Яасан гэнэ ээ? Урьд нь яасан гэнэ ээ? гээд миний ам луу орчих шахам асууна. Би нүдээ аньсан хэвээр:
- Жимин~а! Хайртай шүү. гэж хэлээд эсрэг тал руу гүйлээ. Жиминий инээд ард хангинан:
- Яа~, Бён Минжи наанаа зогс! гээд миний араас хөөж эхэллээ.
.
.
.
.
.
Хичээл таран Жимин намайг гэрт хүргэж өгөн орой ажилтай болохоо хэлээд явлаа. Ороод хоол хийж тавьчихаад хичээлээ хийхээр ширээндээ суув.
.
.
.
.
Дууссаных нь дараа мөрөө барин хүзүүгээ хөдлөгөж байхад утас дуугарлаа.
Жонгүг: Гарч ирж чадах уу?
Би: Тийм ээ, одоо бол завтай байна.
Жонгүг: За тэгвэл 10 минутын дараа гараад ирээрэй. гэж хэлчихээд тасалчихав. Санаа алдан хувцасаа өмсөж эхэллээ.
.
.
.
Бид хүүхдийн тоглоомын талбайн савлуур дээр сууцгаана. Жонгүг надад гүзээлзгэнэтэй сүү болон snickers авчирсан байв. Түүнд талархсанаа илэрхийлэн аваад сүүгээ ууж эхэллээ.
Жонгүг: Би чамд хайртай хүнийхээ талаар ярьж байсан билүү? гэж хэлэхэд нь яагаад ч юм сандраад эхэллээ. Намайг удаанаар толгой сэгсрэхэд тэр:
- Тэгвэл одоо чамд ярьж болох уу? Надад ярилцах хүн хэрэгтэй байна. гэхэд нь би түүний яриаг сонсохоор түүн лүү харлаа.
Жонгүг: Би өмнөх сургуульд байхдаа нэг охинтой үерхдэг байсан юм. Хамгийн сонирхолтой нь тэр миний араас гүйдэг байсан. Тэр байнга надтай зууралддаг байсан болоод ч тэр үү? Би түүнд бага багаар дасаж байх шиг санагдаад нэг л өдөр түүнд үерхэх санал тавьсан. Тэр ч мэдээж зөвшөөрөөд бид таван сар орчим үерхсэн. Энэ бүх хугацаанд би үнэхээр тэнэг байснаа одоо л ухаарч байна. Тэр надад үргэлж сайхан хандах гэж хичээж байхад би түүнийг үл тоон эсвэл түүнд уурладаг байсан. Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч, ямар ч шалтгаангүйгээр зүгээр уурлаад л түүнийг гомдоочихдог байсан. Тэр ч бас над луу уурлавал би түүнтэй хэдэн хоног ч юм ярихгүй өнгөрөөж чаддаг байсан. Тэр л эцэст нь уучлалт гуйдаг. Одоо бол харьцахгүй байсан хоног бүртээ харамсаж байна. гэж хэлснийхээ дараа чимээгүй болон тэр доош харлаа. Түүний царайг харах гэж хичээсэн ч харанхуй болсон байсан тул тийм ч сайн харагдсангүй. Удалгүй түүнийг хүнд амьсгалаж эхлэхэд нь би түүнийг уйлж байгааг мэдсэн юм.
Тэр нулимсаа арчаад над луу харан:
- Тэр чамтай их адилхан. Ааш араншин, байгаа байдал, гадаад төрөхөөрөө ч тэр. гэж хэлэн гунигтайгаар инээмсэглэхэд нь би түүнийг дагаад уйлчих гээд байв. Би түүн лүү харж чадалгүй өөр тийш харан гүнзгий амьсгаа авлаа. Тэр үргэлжлүүлэн:
- Түүнтэй байхад яах ёстой байснаа чамтай цуг байхдаа би ухаарсан. Түүнийг над луу уурлахад уучлалт гуйж аргадах ёстой, түүн лүү үргэлж инээмсэглэн харж байх ёстой, заавал шалтаг шалтгаангүйгээр тэвэрч байх ёстой, өглөө гэрээс нь очиж авах ёстой, дуртай амттангуудыг нь авч өгөх ёстой. гэж хэлэн дахин доош харлаа. Харин энэ удаад би түүнийг даган уйлж байлаа.
- Жонгүгаа, чи тэр охин дээрээ очоод уучлалт гуйгаад тэвэрч болохгүй гэж үү?
- Одоо... одоо... бүгд оройтсон. Тэр хэдхэн хоногийн өмнө өвчнөөр нас барчихсан. гэж хэлэхэд нь би түүнийг үнэхээр их өрөвдөж байв. Би шууд л босон түүнийг тэвэрсэн ч яг юу гэж хэлэх ёстойгоо мэдсэнгүй. Жонгүг:
- Би үнэхээр азгүй тэнэг хүн юм аа. Би ингэж амьдарч чадахгүй нь. Минжи би яг яах вэ? гэж хэлэн бүр ихээр уйлж эхлэв. Би түүний нуруун дээр товшин:
- Би ойлгож байна аа. Жонгүг~а хэсэгтээ хэцүү л байна байх. Тэгэхдээ чамд тохирох эмэгтэй байж л таараа шүү дээ. Чи хамгийн гол нь сэтгэлээ барьж тэвчээртэй хүлээх л хэрэгтэй. гэхэд Жонгүг над руу нулимстай нүдээр хараад:
- Тийм гэж үү? гэхэд нь би түүн лүү санаа зовсон харцаар харан толгой дохьлоо.
-----------------------------------------------
A/N: Ahh... За тэгээд Жонгүг маань эцсийн эцэст Минжид сайн биш байх нь байна шүү дээ. Өчигдөр та нарт бага зэрэг hint өгөн Jungkook-ын өрөвдөлтэй амьдрал гээд update орсон. Яг үнэндээ тэр hint биш миний алдаанаас болсон юм л даа. :')))) Тэр алдаанаас минь болж хэд хэдэн хүн галзуурахаа шахсан. :'))))))
За тэгээд өгүүллэг маань ямархуу болж байна даа? Урт гэгч нь сэтгэгдэл бичвэл би чинь нисээд л явчихна шүү дээ. Уншиж байгаад баярлалаа. Дуусах болоогүй шүү :')))
All the love.
Үжээнээ ✌✌✌
Advertisement
- In Serial8 Chapters
Fantasy fugitives (Dropped)
Nate's childhood friend, Mindy, has been obsessed with the occult as long as she can remember. Dubious rituals, demons, spirits... these were always something to get excited about. One day, when Nate lost a bet, Mindy made him participate in one of her rituals. A ritual to open a gate to another dimension.But... hmm? Why are we suddenly in a forest? W-wait... don't tell me it actually worked?! We transported into a fantasy world?!Follow the duo in the new world as they discover that this world is NOT what they thought it would be. Humans? What is that? This world hosts no such thing.
8 222 - In Serial12 Chapters
The Naruto system
Tristan thought he was dead after he was run over by the infamous Car-kun/smashed his skull, only to find himself staring at a masked man upon opening his eyes. The man produced a piece of paper and handed it over him with a single question. "Will you sign it?" Author’s note: Hey guys, the outline of the novel is already ready. I am working on it to make it more concrete. I promise this novel isn't based on Naruto itself. Even if you don't know who Naruto is, you'll easily be able to understand the story. So please do not leave the story if you think this is just a Naruto fanfiction repeat. Please read and comment if you feel anything is amiss I would really appreciate it. Thank you! ?
8 93 - In Serial15 Chapters
Just a Game
“A great corruption is spreading. The people cry out for a savior. For a hero. For YOU! Come join the fight, as the chosen of World Tree! Receive the blessings of the gods, battle fierce monsters, and become the hero you were meant to be, in Arcanum Online!” It was the cheesiest commercial Ethan had ever heard, but the gameplay was enough to draw him - and thousands of others - to the fantasy world of Lazuros. It’s the sort of place that can really draw you in - a huge open world, a deep character customization system, and a feature that makes time pass slower inside the game, extending your limited playtime! It was a little strange, though. As if it was a bit too realistic for a game of swords and sorcery. The NPC’s seemed almost alive, most quests didn’t reset and monsters respawned slowly. Still, for all it’s quirks, it was a good game! Just a game. And nothing more. …right?
8 350 - In Serial60 Chapters
Arrogance is justice!?
A boy, reincarnated to another world, must learn to be an Arrogant Young Master™ from a devil stuck in his head. While doing that he'll have to save the universe, get stronger and maybe find love on the way.
8 168 - In Serial8 Chapters
That's why I love him most || TaeKook
"Don't get near to my girl." - JJK"He was freaking hot" I said, getting a strong hit on my shoulder as a reply."Why he patted on your butt?" - JJK asked lowkey angrily. Boy, you could have back hugged me. You need to learn more. How boring -KTH thought "Taehyung, I promise you after this night, I'll show you the real love which you never get from anyone." - JJK, he promised *A short series of Taekook where Kim Taehyung got bullied by his crush, an imagination of Taehyung and his sassy thoughts"#Taekook#Taehyung #JUNGKOOK #TopkookFLUFFYSOME 18+ CONTENTS
8 213 - In Serial19 Chapters
airplane// mashikyu ff
"why can't I travel to Korea in peace?" 'An Airplane ticket for a tangled journey to find the author of his favorite book suddenly became a disaster.' Highest ranking ; #1 in Mashikyu #2 in Airplane A Yg Treasure Box Fanfic Started: 1/22/19 Ended: 2/7/19 Boy X Boy Mashiho X Junkyu
8 167

