《[Completed]••Just One Day••Park Jimin••Mongolia••》~~Chapter 8~~
Advertisement
Гэр лүүгээ ганцаар харих замдаа бодол болон алхана. Жимин надтай орой уулзахаар тохиролцон харин Жонгүг хичээл тарснаас хойш харагдсангүй.
Жонгүг их сонин хүүхэд шиг санагдаж байна. Намайг яаж ч түүн лүү уурласан тэр уучлалт гуйж хэрэв миний буруу байсан ч өөрийнхөө буруу мэт хүлээн авдаг. Намайг гэмтэхэд тэр үргэлж тусалсан. Шалтгаангүй тэвэрдэг. Над руу харахдаа үргэлж инээмсэглэж, Жимин тэр хоёроос өөр над луу тэгж... үгээр илэрхийлэхийн аргагүй харцаар хардаг хүн гэж байхгүй. Түүнийг мэдэх тусам, цаг хугацаа өнгөрөх тусам тэр оньсого шиг юм. Эсвэл бүх зүйл илт байгаа ч би ойлгохгүй байгаа байх. Жон Жонгүг надад тэр харцаараа яг юу хэлэх гээд байгаа юм бэ?
.
.
.
Гэрт ирэн хэсэг нүдээ анин хэвтлээ. Толгойд эргэлдэх олон бодлоосоо салахыг хичээнэ. Хэсэг хэвтсэний дараа хажууд утас дуугарахад би түрхэн зуур зүйрмэглэсэн гэдгээ мэдэн нойрмог дуугаар утсаа авлаа.
Жонгүг: Өө... унтаж байсан хэрэг үү?
Би: Зүгээр дээ. Бага зэрэг л зүйрмэглэчихэж.
Жонгүг: Орой долоон цагаас надтай уулзаж чадах уу? гэж асуухад нь би айж орхилоо. Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч гарын алга хөлөрч байв.
Жонгүг: Минжи? хэмээн намайг амьд эсэхийг шалгах шиг асуухад нь би хоолойгоо засан:
- Аан... Юу... За тэгье. Орой долоон цагт уулзъя. гэж хэлэн утсаа салган хажуудаа тавин гараараа нүдээ дарлаа. Хүнд хүнд амьсгалан хэвтэж байхад дахин утас дуугарлаа. Харвал Жимин байх бөгөөд урт амьсгаа гарган утсаа авлаа.
Жимин: Миний гүнж унтаж байсан хэрэг үү?
Би: Чамайг ч ийм нялуун гэж мэдсэнгүй шүү. гэж хэлэн инээхэд тэр ч мөн адил инээж байв.
Жимин: Чамайг орой долоон цагт очиж авна гэдгээ хэлэх гэсэн юм. гэж хэлэхэд нь би духаа алгадлаа.
Жимин: Юу болоод байна?
Би: Юу ч биш дээ. Ширээн дээрээс юм унагаачихлаа.
Жимин: Заза... Тэгвэл орой уулзъя. Хайртай шүү. гэж хэлэхэд нь би ч бас хариу сэтгэлээ илчлэн утсаа тасаллаа.
Чөтгөр гэж... Яагаад Жиминтэй уулзах ёстойгоо мартчихав даа? Хэнд нь яг юу гэж хэлэх ёстой вэ? Болдог бол биеэ хоёр хуваагаад явчихмаар л байна...
Advertisement
.
.
.
Жимин бид 2 дөнгөж эхлэж байгаа тул харилцаагаа бат бөх болгохын тулд чөлөөт цагаараа уулзалдаж байх хэрэгтэй гэж би шийдсэн болохоор Жонгүгт худлаа хэлэх ёстой болсон юм. Юу гэж хэлэхээ шийдэж ядан өрөөнийхөө дунд холхино. Утсаа гартаа барин түүний дугаарыг нэг хийгээд, нэг больно. Яах учраа олохгүй байсан хэрэг. Уруулаа хазлан яах тухай бодсон ч толгойнд юу ч орж ирсэнгүй. Гэнт гарт байх утас минь чичрэхэд сандран харвал Жонгүг байв. Ямартай ч утсаа авъя гэж бодон утсаа авлаа.
Жонгүг: Байна уу?
Би: Аан... Байна аа... Тийн байна.
Жонгүг: Минжи зүгээр үү? Яагаад сандраад байгаа юм?
Би: Аан... Нөгөө юу л даа... гэж хэлэн хэсэг түгдэрч зогссоны эцэст хамгийн түрүүнд толгойнд орж ирсэн зүйлээ хэлж орхилоо.
- Манай муур төрөх гээд байна.
Ашшш... Юун муур хаанаас гараад ирэв дээ?
- Аан... Тийм үү?
- Харин тийм ээ... Найман ихэр зулзага гэсэн.
Бён Минжи чи юугаа л яриад байна даа.
- Хөөрхөн юм аа...
- Харин тийм болохоор одоо би муураа төрүүлэх гээд байна. Ерөнхийдөө чамтай уулзаж чадахгүй нь гэх үү дээ? Уучлаарай.
Малын их эмч: Бён Минжи.
Жонгүг: Аан за зүгээр дээ... Дараа л ярилцъя. Харин надад нэг муужгайгаа бэлэглээрэй.
- За ээжээс нь асуунаа.
Өө тэгэлгүй яахав Минжи. Хаана байгаа нь мэдэгдэхгүй жирэмсэн муурыг төрүүлээд нэг зулзагыг нь чи Жонгүгт өгч болох эсэхийг нь асуутал тэр чамд "Тэг тэг" гэж хэлэх нь л дээ.
Жонгүг: Юу яриад байна даа, Минжи минь. Чи их сандраад байгаа бололтой. За сайн эх барьж аваарай. гэж хэлэн инээгээд тэр утсаа тасаллаа. Орон дээрээ суун өөрийн бяцхан зүрхээ чагнан тайвшрахыг хичээлээ.
Би муу хүн биш гэж үү? Түүнд байгаа ганц найз нь би байтал түүнд худлаа хэлэн найз хөвгүүнтэйгээ уулзахаар явах гэж байдаг. Тэглээ гээд бид хоёрыг харддаг найз хөвгүүнээ ч бас орхиж болохгүй.
.
.
.
Гадаа мотоциклны дуу хадахад Жиминий ирэхийг мэдлээ. Инээмсэглэсээр түлхүүрээ аван гэрээсээ гарлаа. Бид тохиролцчихсон мэт хоёул хар савхи өмссөн байв. Тэр надад дуулга өгөхөд би өмсөх гэж хичээсэн ч учрыг нь олсонгүй. Жимин инээгээд:
Advertisement
- Ээе... Алив нааш ир. гэж дохиход нь би түүн лүү ойртоход тэр надад өмсүүлж өглөө. Өмссөнийхөө дараа би түүн лүү харсаар байсан тул Жимин хойш заан:
- Суухгүй юм уу? гэж хэллээ. Би хачин царайлсаар түүний ард суухад тэр:
- Сайн барихгүй бол унана шүү. гэж хэлэхэд нь би айж байсан тул түүнийг нуруугаар нь чанга гэгч нь тэвэрлээ.
.
.
.
.
Бүхэл замын турш нүдээ анин явсаар Жиминийг зогсоход нүдээ нээн амьсгаагаа гаргахтайгаа болов. Жимин босоод над луу ойртон дуулга тайлангаа над луу харан:
- Чи айсан юм уу? хэмээн санаа зовсон өнгөөр хэллээ. Би түүний нүд лүү харж чадалгүй доош харахад тэр чичирсэн гарнаас минь барин:
- Мангар минь хэлэхэд яадаг юм. Хэлсэн бол алхаад явж болох л байсан шүү дээ. гэж хэлэхэд нь би түүн лүү харлаа. Тэр миний хацрыг илэн:
- Намайг уучлаарай. гэж хэлэн тэвэрлээ. Би түүнийг зөрүүлэн тэврээд:
- Намайг ч бас уучлаарай. гэж хэлэн түүний энгэрт нь шигдлээ.
.
.
.
Хэдэн минут орчим тэврэлдсэний дараа бид салцгаан хаана ирсэнээ мэдэх сөхөөтэй боллоо.
- Бид хаана байгаа юм? гэж намайг асуухад тэр бага зэрэг инээмсэглэн:
- Манай найзын lounge байгаа юм.
- Юу? гэж хэлэн нүдээ томсгоход тэр гарнаас минь атгаад:
- Энэ хүүхдийг хараад байгаарай. Чамайг найзтайгаа танилцуулах л гэсэн юм. Бас өлсөж байгаа биз дээ? Хоол идэцгээе... гэж хэлэн мөрнөөс минь тэвэрсээр өнөөх газар луу орлоо. Ороход сайхан үнэр үнэртэж байх бөгөөд ходоод минь шууд л ажиллаж эхэлж байлаа. Намайг тэндэхийн эргэн тойрныг ангайн харж байхад Жимин нэг залуутай мэндэлж байв. Жимин:
- Минжи~а, танилцаач? гэж хэлэн над руу гараа сунгалаа. Би түүний гарнаас атгахад тэр намайг өөр лүүгээ татан тэвэрлээ. Би өнөөх залуу руу харвал юунаас ч юм залхсан царайтай, цав цагаан арьстай царайлаг залуу байв. Би түүн лүү харан инээмсэглэхэд өнөөх залуу ч бага зэрэг инээмсэглэн:
- Юнги. гээд гараа сунгахад нь би гарнаас нь бариад:
- Минжи. гэж хэллээ. Тэр толгой дохин бид гараа салгасаны дараа Юнги Жимин лүү харан:
- Шинэхэн хосуудыг тусдаа өрөөнд оруулна аа.. гэж хэлээд биднийг дагуулан явлаа. Бид нэг өрөөнд орж ирэхэд Жимин надад суухад туслан дараа нь өөрөө суухдаа:
- Юнги нөгөөдөхөө... гэж хэлэн толгой дохиход Юнги инээмсэглэсээр гараад явав. Би Жимин лүү хөмсөгөө өргөн хачин харахад тэр над луу зүгээр л инээмсэглэж байв.
.
.
.
Удалгүй бидний ширээн дээр дүүрэн хоол, ундаа, чихэр ирчихсэн байв. Би Жимин лүү гайхан харан:
- Чи ядуус хооллох гэсэн юм уу? Чи надаар даалгах гэж ирсэн бол тэр чинь бүтэхгүй. Надад ямар ч мөнгө байхгүй шүү. Цаг байгаа дээр хурдан зугтъя. гэхэд Жимин чангаар инээд алдлаа.
- Энэ хөөрхөн охиныг хаана нууж, яаж эхнэрээ болгоно оо? гэхэд нь би улайж эхэллээ. Доош харан:
- Бит... Битгий сэдэв өөрчлөөд хүн ичээгээд бай. гэхэд тэр сандалнаасаа босон над луу ойртож ирээд газар өвдөглөн суулаа. Миний нүд томрон:
- Яа~ Пак Жимин юугаа хийгээд байгаа юм? гэхэд тэр над луу инээмсэглэн халааснаасаа snickers гаргаж ирээд:
- Бён Минжи, чи надтай үерхэх үү? гэж хэлэн snickers-ээ надад өглөө. Би инээд алдан Жимин лүү харж байгаад толгой дохив.
-------------------------------
A/N: Ашш... За юугаа ч биччихэв. :'))))
Үжээнээ ✌✌✌
Advertisement
- In Serial75 Chapters
Mail Fox Tales
When trying to save an injured animal while drunk you don't really expect many consequences. If you were sober, you'd likely expect to be saddled with a few bills and some work finding the owner.In either case, being saddled with divine duties by an ancient animal spirit is probably not amongst the things you expect. Neither did Eva when she picked up an injured canine after an evening out drinking with a friend to celebrate their arrival in Tokyo.At least those duties are little more than a part time job as a delivery-fox. And they come with room and board, as well as making her life that much more interesting.
8 262 - In Serial10 Chapters
The Sensible Knight
This story revolves around Maximilian Radcliffe, born in a world with status, magic, demon lords and summoned heroes. He has a very, very faint recollection of his previous life but is otherwise no different than any other kid around. Watch him grow and get recruited in the hero's party and travel around with his harem *cough* PARTY as they fight against the demon lord and corrupt humans. Watch him handle cliched events *cough* SERIOUS OBSTACLES in a calm and cool manner in a world which favours hot-headed, hot-blooded men...... Author's note :- Hello, readers. My first work here. After reading countless isekai stories online, here is my take on the genre. This story is about a cliched world with an unconventional MC .... cheers!!!!
8 180 - In Serial42 Chapters
A New Line Through The Lives Of Kanto
Gary, (no relation to Pokemon professor Gary Oak,) began a journey that would haunt him for the rest of his life, taking away his lifelong friend, Aly. In the sequel to Bridging The Gap; The Final Records In Unova, 16 years later, his life is headed downhill, but a chance arrives to do his first journey in Kanto all over again, and save her. But a butterfly effect will ensue that could result in Gary's greatest wish, becoming the planet's worst known nightmare...
8 153 - In Serial39 Chapters
My Poems
I love making poems for my sparetime. They are inspired by random stuff. Hope you drop by and enjoy them~( ╹▽╹ )/
8 558 - In Serial67 Chapters
PANTHER (JJK)
"I'm not a kitten, Y/n." Jungkook smirks while closing in on me, my back hitting the wall. His hands that are on either side of me block my escape as he whispers in my ear, a deep low purr radiating from his chest and his body feels hot. "I bite hard, baby. I leave marks." _________________________Kim Y/n and Jeon Jungkook are high school rivals, of course the whole school knows this since they constantly bicker in class and in the hallways. But what will she do when she finds out that her sworn enemy has... cat ears?!And now, two years after graduating high school, what will Y/n do when hybrids are exposed to the world?Most importantly, what will she do when she stumbles upon an illegal hybrid adoption center that has a now weak and abused hybrid in it who she recognizes as her enemy from high school? The answer is simple, she saves him.MOST IMPRESSIVE RANKINGS#1 - jeonjungkook ⭐️ #1 - jungkookxreader ⭐️ #1 - hybridjungkook #1 - btshybrid#1 - hybrid ⭐️ #1 - taehyung#1 - bangtan ⭐️ #3 - bts ⭐️ #3 - bangtansonyeondan#3 - btsfluff#4 - btsfanfic#4 - btssmut#23 - fanfiction Includes side ships, poly relationships, mature themes such as smut, very minor angst, too much humor and fluff. Is an enemies to lovers trope. Includes all members of BTS but is a Jeon Jungkook (and another surprise mate 👀) fanfic.
8 229 - In Serial65 Chapters
Typhoon & Tempest
Lily Morgan knew she was different, but that had nothing to do with her supernatural abilities. In a world of abnormal creatures she was an outcast. With no idea what species she is, Lily keeps her head down throughout school; juggling boring and unusual subjects and research in the library for the lost records of the supernatural. Until a rainy day when her creature unleashes - the calm before a brutal war of a storm. Wolves catch her scent. Vampires crave her blood. Witches curl their magic in fear. Fairies tremble on fractured wings.For Lily Morgan, school was the least of her worries.Typhoon is part one - completed at 110,000 - 120,000 wordsTempest is part two - completed at 100,000 - 110,000 wordsTyphoon: Watty Awards 2019 Contender(c) Elizabeth H. Blake
8 157

