《[Completed]••Just One Day••Park Jimin••Mongolia••》~~Chapter 5~~
Advertisement
Жонгүг намайг тэврэхэд би 5 секунд орчим шоконд орчихсон байв. Дараагаар нь түүнийг өөрөөсөө түлхэн:
- Мангар минь яагаад байгаа юм? гэхэд тэр мөрөө хавчаад:
- Зүгээр л чамайг тайтгаруулах гээд л тэвэрсэн юм. гэхэд би түүн лүү сэжигтэй мэт харлаа. Тэр харцнаас минь зугтан дээш хараад:
- Гадаа ч сайхан байна шүү? гэж хэлэхэд нь би толгой сэгсэрлээ.
- Салхитай хүйтэн л байна шт... гэхэд тэр гараа алдлан цаг агаарыг мэдрэх гэсэн мэт:
- Надад бол сайхан л байна. гэж хэллээ.
.
.
.
Миний гар ч бага багаар эдгэсээр гипсээ авахуулан хөнгөхөн боолттой явдаг болов. Жонгүг бид 2 ч улам дотносон хамт суудаг болохоороо ч тэр үү, хичээл дээр байнга элдэвийн зүйл чалчин инээлдэн багш нарын дургүйг хүргэн мөн Жиминээс хэд хэдэн удаа муухай харцаар илгээмж авч байлаа.
.
.
.
Амралтын өдрөөр гэртээ өнгөрөөхийг хичээлээ. Гэрээ цэвэрлэсэн болоод дулаахан цамцаа өмсөөд laptop-оо асаан бага зэрэг интернет орж байтал хонх дуугарлаа. Өрөөнөөсөө гаран хаалга руу зүглэхдээ ганцаараа байгаагаа санан болгоомжлохыг хичээн:
- Хэн бэ? гэхэд хариу дуугарсангүй. Бүр ч их бие арзайн дурангаараа хартал бас хэн ч байсангүй. Хаалгаа жижигхэнээр онгойлгон аажим аажимаар дэлгэлээ. Гэвч хэн ч байсангүй. Санаа амран уртаар амсгаагаа гаргахдаа доош харвал савтай балжингарав цэцэгс байв. Миний ам хагас ангайн доош суун цэцгийг аваад ийш тийш хартал мөн л хэн ч байсангүй. Цэцгийг эргүүлж тойруулан харахад савных нь ард жижигхэн дугтуйтай захидал байв. Хаалгаа хаан гал тогооныхоо ширээн дээр цэцгээ тавин захидалыг нээн уншлаа. Захидал дээр "Надаас өөр хэн лүү ч битгий хараарай." гэсэн учир битүүлэг захидал байв. Ээжид ирсэн илгээмж гэхэд арай л биш санагдаж байв. Хэсэг бодож суусны эцэст Жонгүг санаанд оров. Шууд л өрөө лүүгээ орон утсан дээрээ түүний дугаарыг бичиж байхдаа "Муу мангар амьтан." гэж амандаа үглэсээр түүн рүү залгалаа. Түүнийг утсаа авмагц өөдөөс нь хашгачин:
- Яа~! Мангар минь! Би чамд ингээд хэрэггүй гэж хэлсэн биз дээ!? гэхэд тэр:
Advertisement
- Аан... Юу... Намайг уучлаарай. гэж сулдуухан дуугаар хэлэв. Түүнд арай л хатуудуулсан мэт санагдан арай нам дуугаар:
- Энэ хамгийн сүүлийн удаа шүү! За юу! Хамгийн сүүлийнх... гэж хэлэхэд тэр:
- За ойлголоо. Намайг уучлаарай. гэж дахин сул дуугаар хэлэв.
- Тэгээд... Уурласанд уучлаарай. Маргааш уулзъя. гэж хэлэн утсаа тасаллаа. Санаа алдан буцан гал тогоо руу орон ширээн дээр байх цэцгийг ширтсээр, мөн түүний бичсэн захидлыг бодон хачин царайлж байв.
.
.
.
Өглөө сургууль руу Kookie-тэй удаанаар алхаж байхад түүний захидлын талаар асуумаар санагдан хэл загатнаж гаргаж ирээд тасдмаар санагдаж байв. Түүн рүү харсаар байсан намайг анзаарсан Жонгүг:
- Ямар нэгэн юм болоо юу? Зүгээр биз? гэхэд нь би толгой сэгсрээд:
- Асуух зүйл байна? Бишээ байхгүй юм байна... Тэгэхдээ байж ч магадгүй... Ер нь л байхгүй юм байна.. гэхэд тэр над луу хачин царайлан харна.
- Яа~, юугаа яриад байгаа юм бэ? Ойлгомжтой ярь! Тэгэхээр чамд надаас асуух асуулт байгаа юм уу? Байхгүй юм уу? гэхэд нь би хэсэг бодож байгаад толгой сэгсэрлээ. Тэр нүдээ эргэлдүүлэн:
- Тэгвэл боль. гэж хэлэн түрүүлж алхаж эхлэв. Би түүний ард инээд алдан үлдэж удалгүй араас нь гүйцэн очлоо.
.
.
.
Хичээл орон он сараа тавихдаа "10-р сарын 1." гэдгийг бодон 13нд Жиминий төрсөн өдөр болохыг санан урагш түүн лүү харж санаа алдаад дээш харан үглэж эхэллээ. Жонгүг над руу гайхан харж:
- Хөөе! Чиний мэдрэл чинь зүгээр үү? Хоёр хоног амарсан биш бүүр тэнэг болчихсон байх юм. Хэрвээ чи цаг хугацаа өнгөрөх тусам тэнэг болоод байдаг бол би эртхэн шиг чамаас харьцаагаа тасалмаар байна. гэж хэлэхэд нь би түүн лүү том нүдлэн харж:
- Юу гэнэ ээ? Өө заза... Боль боль чи! Яв чи ер нь. гэж хэлэн түүнийг хөнгөхөн түлхээд дэвтрийг нь балаараа холдуулахад тэр инээж байв.
- Юундаа инээгээд байгаа юм. Тэнэг хүн харах гоё байна уу? гэхэд тэр миний хацрыг хоёр талаас нь шахан:
Advertisement
- Aigoo... Энэ тэнэг охиныг яаядаа байз? гэж хэлэхэд багш бидний хажууд ирэн хоолойгоо засаж байв. Kookie шууд л надаас гараа аван багш луу нэг харчихаад дэвтэр дээрээ юм бичиж буй мэт дүр эсгэв. Түүнийг харан хөнгөхөн инээгээд би бас дуурайн юм бичиж буй мэт дүр эсгэлээ.
.
.
.
Биеийн тамир орон бүгд халаалт хийн гүйх нь гүйж, дасгал хийх нь дасгал хийж байв. Биеийн тамирт сонирхолгүй миний бие бусад хүүхдүүдийг харан ангайн сууж байлаа. Хөвгүүд гурав гурваараа хуваагдан нэг баг болцгоож сагс тоглохоор болсон байх бөгөөд нөгөө талд охидууд гар бөмбөг тоглож байв. Надад Жиминий сагс тоглож байгааг харах сайхан байдаг тул хөвгүүдийг үзэхээр шийдлээ.
.
.
Жимин, Ён Жэ, Мин Гу 3 нэг баг болсон байх бөгөөд харин эсрэг баг болох Жонгүг, Хи Чол, Сэ Вүүн 3 болсон байв. Тэдний тоглолт сонирхолтой болох юм шиг санагдан шимтэн үзэхээр шийдлээ.
.
.
Жонгүг Жиминийг шидүүлэхгүй гэсэндээ хамгаалж байгаад түүнийг бага зэрэг түлхэн Жиминийг газар унагачихав. Жонгүг гараа сунган түүнд босоход нь туслах гэтэл Жимин өөрөө босон бөмбөгөө авлаа.
.
.
Жиминийг шидэх гэж байх мөчид Kookie хамгаалан блок хийх гэж байхдаа түүний гарыг цохин алдаа хийчихэв. Жимин бөмбөгөө газар хүчтэй саван Жонгүг лүү дайрч эхэллээ. Би шууд л сандалнаасаа босон тэдний зүг нухацтай харвал Жимин Жонгүгийн цамцнаас зууран түүн лүү муухай харан ямар нэг зүйл хэлж байх шиг байв. Жимин гар далайн түүнийг цохих гэж байхыг хараад би шууд л тэдний зүг гүйн очоод голуур нь орон хэн хэнийх нь цээжин дээр гараа тавьсан байв. Жимин:
- Аятайхан байгаарай! хэмээн Kookie-д анхааруулах шиг болон цээжин дээр нь байх миний гарыг хүчтэй холдуулахад би тэр хэрээр нь хойш ухарлаа. Гэмтэлтэй байсан гарыг минь тэр түлхсэн учир бага зэрэг янгинаж байсан ч Жонгүг рүү харан зүгээр эсэхийг нь асуулаа. Тэр ч мөн ялгаагүй уурласан байх бөгөөд тайвширах гэж хичээн урт урт гүнзгий амьсгаа авна. Би өөрийн гараа түүнд мэдэгдэлгүйгээр зөөлхөн барин өвчин нь намдчих юм шиг санагдан илж байлаа. Хэрвээ тэр намайг өвдсөнийг мэдсэн бол Жимин дээр очин дахин хэрэг мандах байсан гэдгийг би ойлгосон юм.
.
.
.
Тарахад 3 цагийн хичээл дутуу байхад Жимин аль хэдийн бүх юмаа аваад яваад өгсөн байв. Түүнд бага зэрэг санаа зовж байсан ч гайгүй гэдэгт итгээд үргэлжлүүлэн хичээлдээ анхаарлаа.
.
.
Тарах болон цүнхээ үүрэхээр зүүн гараараа тулахдаа дахин эвгүй болгон би бага зэрэг дуу алдлаа. Жонгүг над луу сандарсаар хүрж ирэн:
- Яасан бэ? Эдгэж байсан биз дээ? Яагаад өвдөөд байгаа юм? гэхэд нь би өвдөлтөө тэвчин зүгээр мэт инээмсэглээд:
- Эмч бүрэн эдгэх дөхөөд ирэхээрээ бага зэрэг өвдөлт өгдөг гэсэн. гэж улайх ч үгүй түүнд худал хэллээ. Тэр ч итгэсэн бололтой толгой дохин надад цүнхээ үүрэхэд минь туслав.
.
.
.
Гэртээ ирэн орон дээрээ хэвтээд өрөвдөлтэй гараа харан бага зэрэг базлаж байхад утас дуугарав. Харвал танихгүй дугаар байх бөгөөд утсаа авахад цаанаас хэн ч хариу хэлсэнгүй. Таслах гэж байтал танил хоолойгоор:
- Минжи~а? гэх сонсогдов.
----------------------------
All the love.
Үжээнээ ✌✌✌
Advertisement
- In Serial6 Chapters
Gangster Of 1929: How The End Of Oppression Started
Losing his mother and father on a road, a boy aged ten must look after his seven year old sister while growing in an apocalyptic great depression. Towns are all run by federal segregated mobs. Survival is slim, but little Clyde Briess is determined to thrive and seek answers to his father's murder. That search will lead him into much more than he would have initially anticipated. Bonnie.
8 136 - In Serial24 Chapters
Diary of an Insomniac
The content from the diary of an individual who may be more than what he seems. It contains his thoughts, outlook on life, stories of his days, and tales of his sleepless nights. There are frequent and sudden changes in stories and mood. I am not sure what to make of it. I think there may be something wrong with him.
8 187 - In Serial13 Chapters
Tree of Ten Thousand Daos
Story of how a young man dominates the world of Grand Daos not just with strength but with different schemes and means.
8 213 - In Serial7 Chapters
The Monologues of Margo McClain
Margo McClain has been to many mental hospitals in her past, but during her stay at Westwillow Behavioral Hospital, she meets someone who changes her life forever.
8 183 - In Serial7 Chapters
How to be a Good Boyfie |b. katsuki x reader|
History repeats itself. He got a girlfriend because of WikiHow, so it doesn't hurt to gather more information there as to how he can be a good boyfriend, right?-sequel to: How to Get Your Crush to Like You
8 279 - In Serial34 Chapters
Run To You | Pietro Maximoff [1] ✓
ʀᴜɴ ᴛᴏ ʏᴏᴜ | "I never really enjoyed running, so forgive me if I role my eyes at your speed because Maximoff, you're not that impressive."LOST SOULS SERIES | BOOK 1[MARVEL CINAMETIC UNIVERSE | AGE OF ULTRON]Plot by tinkertaydustBeautiful cover by @yuerise
8 174

