《[Completed]••Just One Day••Park Jimin••Mongolia••》~~Chapter 4~~
Advertisement
Өглөө гэрээсээ гаран сургууль руу алхаж байхдаа дахин Жонгүгтэй тааралдав. Тэр их л жаргалтай байгаа харагдах бөгөөд ам нь урагдахна уу? гэлтэй инээмсэглэж байлаа.
- Ямар нэгэн сайхан зүйл тохиолдоо юу? гэхэд тэр над луу гайхан хараад дараа нь дахин инээмсэглээд:
- Би чамд маргааш нөгөөдрөөс гэнтийн бэлэг барих болно оо? За? гэхэд нь миний дотор байх хамаг хорхойнууд арвалзах шиг л болон юу болохыг нь мэдмээр санагдаж байв.
- Чи тэгээд юу болохыг нь надад хэлэхгүй хэрэг үү? гэж намайг сониучирхан асуухад тэр над руу бага зэрэг тонгойн нүд рүү минь харж байгаад:
- Удахгүй мэднэ гээд байхад... гэж хэлэн урагш харан үргэлжлүүлэн алхлаа. Би шивнэх шахам:
- Тэгвэл боль... гэж бувтнаад цүнхнээсээ snickers-ээ гаргаж ирэхээр ухаж байтал тэр урд минь зогсоод над луу snickers өгөхөөр гараа сунгаж байв. Би түүний гар луу нэг дараа нь нүд лүү нь хараад:
- Аан... Чи байсан байх нь ээ? гэхэд тэр хэсэг дуугүй зогсож байгаад:
- Тийм ээ, би байсан юм. гэж хэллээ. Би түүний гарнаас snickers-ийг нь аваад:
- Би өөрөө дуртай болохоороо л авч байна. Тэрнээс биш, дахиж надад битгий иймэрхүү зүйл өгөөрэй. Би чамд өртэй юм шиг санагдаад байна.
- Зүгээр дээ. Өчигдөр чамайг дуйрайж хэдэн snickers идэх гэж оролдсон ч хоёрыг идээд л бялуурсан. Чи яаж идэж чаддаг юм бэ?
- Сурчихсан юмаа... гэхэд тэр:
- За тэгвэл ид ид... гэж хэлэн snickers лүү хараад ярвайн хараад сургууль руу орлоо.
.
.
.
Намайг ангид орж ирэхэд миний хажууд суух өнөөх гажиг ирчихсэн байв. Би ууг нь ангийнхаа хүүхдийг гажиг, эргүүгээр нь дуудмааргүй л байна. Тэгэхдээ амлъя! Тэр үнэхээр гажиг. Би түүнээс бага зэрэг зайтай суухыг хичээж аль болох хол суулаа.
.
.
Өнөөх гажиг хичээл дээр юм хийхгүй дэмий л амаа ангайн дээш харан сууна. Нэг харахаар хичээл хийж байгаа мэт харагдавч шал хэрэггүй зүйлс сараачиж байв.
.
.
Уран зохиолын хичээл орж бид хайрын тухай ярилцаж байлаа. Багш:
Advertisement
- Та нар хайртай хүнийхээ ааш араншинг мэддэг гэж боддог уу? Түүний дотор жинхэнэ ямар хүн байхыг мэддэг үү? Та нар ярьж чадах уу? гэхэд ангийн хэн нь ч хариу хэлсэнгүй. Магадгүй ичиж байгаа байх. Хэн ч хариулахгүй байгаад багш бантах шиг болон хүүхдүүдийн нэрийг эхнээс нь дуудан асууж байв. Багш:
- Минжи? Чиний хайртай хүний чинь ааш ямар вэ? гэхэд би урагш Жимин луу харвал тэр бага зэрэг толгойгоо эргүүлэн нүднийхээ булангаар над луу харж байв. Би:
- Сарын тэмдэг нь өвдөлттэй ирдэг охин шиг л байдаг.
(A/N: Уучлаарай намайг. :'))))) )
гэхэд ангийнхан тэр чигээрээ инээлдэж орхилоо. Харин хажуудах гажиг:
- Чи үнэхээр солиотой юмаа! гэж хэлэн хажуу тийш намайг түлхэхэд би сандалнаасаа унан, зөөлөн газардахын тулд гараараа тулахдаа зүүн гараа эвгүй болгочихов. Газар суусан хэвээр дэмий л гэмтсэн магадгүй хугарсан гараа харж байлаа.
- Зүгээр үү? гэж хэлэх зүг лүү харвал Жимин урд минь хагас суун гар луу минь харж байв. Ангийнхан бүгд намайг тойрон зогсож байх бөгөөд багш хажуудах гажигийг загинаж байлаа. Жимин миний гарыг барих гэж оролдоход нь би биеэрээ бага зэрэг холдон:
- Баярлалаа, зүгээр. гэж хэлэхэд тэр над луу хоосон ширтэж байгаад босон суудалдаа суув.
Би өөрийгөө түүнээр халамжлуулаад байх зүйл хийсэн гэдэгтээ эргэлдэж байгаа болохоор түүнд татгалзсан юм.
.
.
.
Намайг ээжийн эмнэлэгт хүргэж ирэхэд бугуй минь маш том хавдсан байлаа. Ээж гарны минь зургийг аван эмчид өгөхөд тэр надад цууралттай болсныг минь хэлсэн юм. Тийм болохоор гараа гипсдүүлж боолгоод гэртээ харьлаа. Ээж юу болсон талаар асууж байсан ч би түүнд хариулаагүй юм. Хэрэв хүүхэд намайг түлхсэнг мэдвэл бөөн сүр дуулиан болгох нь ойлгомжтой.
.
.
Маргааш сургууль дээрээ ирэхэд бүгд надад санаа тавьж буй дүр эсгэцгээж байв. Жинхэнэ санаа нь зовсон хүн бол Жонгүг байсан юм. Түүний харц, түүний үйлдэл бүр намайг гэмтээхгүй гэсэн мэт надтай зөөлхөн харьцаж байсан. Бид салцгаах мөчид тэр:
- Өнөөдөр гэнтийн бэлгээ мэдээрэй. За? гэж хэлэхэд нь би толгой дохин гараа далласаар анги луугаа орлоо.
Advertisement
.
.
Бан Ху(гажиг) ирээгүй байлаа. Намайг ширээндээ суухад миний араас Жимин болон түүний хамтран суугч(Жи На) 2 инээлдсээр орж ирэн суудалдаа суулаа. Жи На над луу эргэж харан санаа нь зовсон мэт царай гарган:
- Яанаа? Гар чинь зүгээр үү? гэхэд Жимин бас эргэж харав. Би Жиминий нүд лүү бага зэрэг ширтэж эхлэхэд тэр харцаа буруулан гар луу минь харлаа.
- Зүгээр дээ... гэхэд тэр дахин миний нүд лүү харан буцаад урагш харлаа. Би уртаар санаа алдан баруун гараа ашиглан цүнхээ онгойлгоод дэвтэр номоо гаргаж байтал ангийн багш орж ирэв. Ангийн багшийн хичээл орохгүй байтал яагаад орж ирснийг гайхаж байтал араас нь Жонгүг ороод ирэв. Тэднийг гайхан харж байхад багш:
- Нөгөө ангиас шилжин орж ирж буй хүүхэд. гэхэд ангийн охид бүгд хашгичлаа. Энэ үед Жонгүг ичингүйрэн доош харан инээж байв.
- Алцгар амьтан. гэж амандаа бувтнахад багш:
- Сул суудал хаагуур байгаа билээ? гэхэд хүүхдүүд:
- Минжигийн хажууд... гэхэд би хажуудах суудал руугаа заан:
- Энд Мин Бан Ху сууж байгаа. гэхэд багш:
- Бан Ху өөр сургууль руу шилжихээр болсон. Тиймээс Жон Жонгүг тэнд суучих. гэж хэлэхэд тэр над луу харан малийсаар хажууд ирэн суув.
- Яа~, тэр гэнтийн бэлэг гэдэг нь энэ хэрэг үү? гэж намайг асуухад тэр толгой дохьлоо.
- Гэнтийн ч гэнтийн байлаа. Тэгэхдээ бэлэг гэх нь ч хаашаа юм. гэхэд тэр над луу харан:
- Би чамд бол бэлэг байхгүй юу? гэж хэлээд cup cake face хийж үзүүлэв.
(A/N: Ингэсэн гэсэн үг л дээ... Тэгэхдээ яг юу гэхийг нь сайн мэдэхгүй байна. Harry дээр л cupcake face гэдэг болохоор ингээд биччихлээ. :')))) )
Би нүдээ эргэлдүүлэн түүнийг шоолон инээлээ.
.
.
.
Бүх зүйлийг баруун гараараа хийх шаарлгатай болсон надад Жонгүг үнэхээр их тус болж байлаа. Цүнхэнд минь дэвтэр номыг минь хийж, үзэгний савнаас минь үзэг гаргахад туслаж, үс боож өгөн надад халамж тавьсаар байв.
.
.
Нэг хичээл цонхолсонтой холбогдуулан тардаг цагаас арай эрт таран Жиминийг гарсны дараагаар цүнхээ үүрэх гэхэд Жонгүг бас туслан үүрүүлж өгөөд бид ангиас гарлаа. Эрт тарсан болохоор бид 2 хэсэгхэн зуур алхахаар шийдэн цэцэрлэгт хүрээлэн орлоо. Бид усан оргилуурын хажууд очин бие биен лүүгээ ус цацаж тоглож байгаад даарахаа мэдэж байсан учир болихоор шийдэн зүгээр л алхацгаав. Газраар цацчихсан мэт их балжингарав цэцгийг харан намайг уулга алдахад Жонгүг цочин миний харж байгаа зүг лүү харан уулга алдлаа. Бид бие биенээ шоолон инээлдэж байгаад цэцэгсийн талаар ярилцлаа.
- Би энд ийм их балжингарав цэцэг байдаг гэдгийг мэдэхгүй юм байна. гэхэд Жонгүг:
- Би ч бас... Чи энэ цэцэгт дуртай юу? гэхэд нь би толгой дохьлоо.
.
.
Жонгүг:
- Чи нэг л уйтгартай байгаа юм шиг харагдаад байна? гэхэд би түүн лүү гайхан харахад тэр надад санаа зовсон мэт харагдаж байв.
- Миний хажууд суух ёстой байсан ч шилжсэн гэх хүүхдийг санаж байна уу? гэхэд тэр толгой дохьлоо. Би санаа алдаад:
- Тэр хүүхэд надаас болоод өөр сургууль руу шилжихээр болсон юм шиг санагдаад... Би л арчаагүйтэж ганц унахдаа гараа гэмтээгээгүй байсан бол... Тэр багштай цуг захиралтай уулзан арга хэмжээ авахуулахгүй байсан байх... гэж хэлэн гунигтай царайлахад Жонгүг миний урд зогсон:
- Зүгээр дээ... Битгий өөрийгөө буруутга. гэж хэлээд намайг тэврэв.
---------------------------
A/N: Жоохон байгаад үнэхээр их уучлаарай... :'( Дараагийн партуудаас илүү их хичээнээ. All the love.
Үжээнээ ✌✌✌
Advertisement
- In Serial521 Chapters
Defiance of the Fall
Zac was alone in the middle of the forest when the world changed.The whole planet was introduced to the multiverse by an unfeeling System… or God. A universe where an endless number of races and civilizations fought for power and dominion. Zac finds himself stuck in the wilderness surrounded by deadly beasts, demons, and worse. Alone, lost and without answers, he must find the means to survive and get stronger in this new cut-throat reality.With only a hatchet for his weapon, he’ll have to seek out his family before the world collapses… or die trying.
8 1288 - In Serial21 Chapters
War of the Broken
I, the King of the Humans in the Kingdom of Rune need help. We have a war on two fronts and are losing both of them. The Goblin King army has taken half of the human lands on the Sheltered Plane. The monstrous Demi-Humans have rejected the Human Kingdom and have fought us off the Shattered Plane. Not to mention our lumberjacks at the Silverwood have disappeared. My last option I have is to Summon a Hero. But will he be enough? -- Posting Chapters Mondayat 12pm EST.
8 160 - In Serial16 Chapters
Commoners Magic
Dropped. I may or may not come back to this. Crear is an ass at the best of times and hates humans as a whole. He wants only one thing in life: Revenge His weapons? His snark and his uncanny abilities as a ranger.His trademark? A blindfold and more snark. But first, he has to get rid of the adventurer group the Guild Master has pushed onto him.
8 164 - In Serial19 Chapters
The Forsaken America
The year is 3007. Earth has been divided into two super continents; Beauland, and The Forsaken America. Beauland was formed by the users of Xenopram; a drug that makes one immortal, but impotent. These people call themselves 'Eternals', and have deemed all mortal as 'The Rotten Evil', condeming them all to death and exile. The Forsaken America is a nuclear wasteland home to foul raiders, murderous cannibals, and an evergrowing presence of Beauland's government, The Eternal Protectors. This is a tale of two perspectives. The first is of KC Homstov, a Rotten Evil women who must escape the tyrannical Beauland due to an unwanted pregnancy. The second is of an immortal man with no name wandering the barren wastes of The Forsaken America in a strenuos fight for survival.
8 231 - In Serial15 Chapters
Second Echo
Ryker is your average 17 year old guy who doesn't overly try hard to succeed at anything. But one day his peaceful life of staring into the distance was disturbed. He finds that a masked man attacks his class and he is killed while trying to save his friends. Unfortunately, his friends soon met the same fate as he did. He is given the chance for a new life and like him many others chose the same fate. Thus with a group of a 100 people he embarks in a journey to escape an apocalyptic world. The catch is, to truly escape he must first die 9 times and on his final life he must escape the final attempt. With each Death his powers will grow and the enemies he faces will grow. As he travels back and forth from his world and hell he finds that the possibility of a second echo relies entirely on his strength.----------------------------Am not sure how well this one will work out~ But chapters will be released when I feel like it and size will be dependent on the chapter.Not sure how the whole mature setting will go but It won't be to an extreme~
8 128 - In Serial11 Chapters
My Princess ( Draco Malfoy x reader)
You've had a crush since first year. He's had a crush since first year. But you both act like you hate each other. Let's see how long that lasts.WILL CONTAIN SOME SMUT.#1 rated under luciusmalfoy
8 86

