《•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]》Нэмэлт: Төгсөлтийн үдэшлэг
Advertisement
11:00
"Воах." би мөрнөөсөө давуулж харав. "Энэ газар улам их хүнтэй болж эхэлж байна." би Мэрэдит рүү үс хатаагчийг давуулан харлаа.
"Тийм шүү. Бид эрт ирсэн нь аз болсон байна."
Энд бүлэг охидууд бөөнөөрөө байх бөгөөд залуус хумсны салонд ирж байв. Өнөөдөр бусад болон манай сургуулийн төгсөлтийн үдэшлэг болно. Өнөөдрийн хийх зүйлсийн жагсаалтын эхнийх нь хумсаа будуулах байв. Би тэвчээртэй суугаад цангис жимсийн өнгөөр будуулж байгаа хумсаа байн байн харна.
Мэрэдит улбар шар өнгөөр хумсаа будуулж байна.
Бид хоёр оройн үдэшлэгт бэлэн болох гэж өглөө эрт боссон. Үдэшлэг долоо гучаас эхлэх боловч хүмүүс цагтаа ирэхгүй болохоор бид хоёр гучин минутын дараа очихоор төлөвлөж байна.
Хумсаа будуулж дууссаны дараа жагсаалтын дараагийн зүйл нь үс байв. Өнөөдөр замын түгжрэл ихтэй байсан тул азаар бид урьдчилан нэг газар бүх зүйлсээ амжуулахаар цаг авсан.
Үсний салон хумсныхтай ойрхон байсан тул тийшээ очиход удсангүй. Би үсээ угаалгуулж, гүн гуужуулж, хатаалаа. Миний хүсч байсан үсний засалт сул долгионтой байсан тул үсчин индүү ашиглаж үсийг минь буржийлган үсний хатгуураар дээш болгов. Тиймээс үсээ суллах цаг болоход долгионоо хадгалсан байна гэсэн үг. Мэрэдит шулуун засалттай болгосон нь түүнд зохиж байлаа.
Бид өөрсөө нүүр будахдаа сайн болохоор ямар нэгэн газарт цаг товлоогүй.
"Ахх." Мэрэдит санаа алдав.
"Яасан бэ?" би санаа зовон асуулаа.
Бид хоолны газар луу алхаж байхад тэр утсаараа мессеж бичиж байв. "Миний хос үдэшлэгт цагтаа ирж чадахгүй болчихлоо гэж байна."
"Баларсан юм. Гэхдээ тэр сүүлд нь ирнэ биз дээ. Бүгд хооллох үед." би хэллээ.
"Тэр дуусахаас өмнө ирэхийг бодно гэж байна." тэр утсаа халаасандаа хийхдээ хэлэв.
"Тэгээсэй билээ." би хэллээ. "Чи Скайлор бид хоёртой хамт болно шүү." би санал болгов.
7:50
Би өөрийгөө толинд харангаа уруулын будгаа давхарлаж түрхлээ. Би үсээ янзлаад Vogue-ийн нүүр зураг дээр байгаа мэт pose авав.
Би өөрөөрөө бахархагч биш шүү тангараглая.
Би миний орон дээр сууж байх Морган руу эргэж харлаа. Тэр эрүүгээ гарныхаа доор тавиад орны толгойн дээр налж байв. "Тэгэхээр би ямархуу харагдаж байна?"
Би урт улаан даашинз өмсөж үс минь урт долгион болгосон байлаа. Би үдэшлэгт зориулж үнсгэлжингийн даашинз хүсээгүй яагаад гэвэл энгийн дүр төрхийг үзэсгэлэнтэй гэж боддог.
"Скайлор түүнийг юу цохихыг мэдэхгүй байна." тэр шоолов.
"Өө боль доо." би хошигнолоо.
Морган босоод хөндлөн огтлолцсон байранд суув. "Хөөе Скайлин." түүний хоолойны өнгө өөрчлөгдөхийг би анзаарлаа.
"За?" би хэлэв.
"Скайлорыг гэдгийг та яаж мэдсэн юм бэ?"
Түүнийг ийм үг хэлнэ гэж бодоогүй тул намайг бодоход хүргэлээ. Би түүнтэй аль болох тодорхой байхыг хүсэв. Би амьсгалаа гаргалаа. "Түүнтэй анх уулзахдаа би түүнийг үзэн ядсан." би инээлээ. "Гэхдээ үүний дараа хувь заяа биднийг үргэлж нэгтгэдэг байсан өөр хүн байж болох байхад. Дараа нь бид хачин харилцаатай болж эхэлсэн, гэхдээ бид хоёулаа энэ холбоо байгааг мэдэж байсан. Тэгсэн ч бид хоёулаа холбоотой байхыг хүсээгүй. Энд нүүж ирэх хүртэл. Тэр үед би түүнийг үнэхээр их санаж байгааг мэдээд түүнийг ирэхэд би дахиж явуулахыг хүсээгүй." би түүнд хэлэв.
Advertisement
"Надад ийм зүйл тохиолддог ч болоосой." тэр мөрөө хавчлаа.
"Тэгэх болноо. Чи өөрийн түүхээ өөрөө бүтээдэг." би түүний гарыг атгав. "Би чиний уншсан апп дээр түүхүүдийн талаар яриагүй." бид хоёулаа инээлээ. "Гэхдээ нээрээ шүү. Магадгүй би хэдэн жилийн дараах төгсөлтийн үдэшлэгт чинь бэлдэхэд тусалж тэгээд чи надад өөрийнхөө хайрын түүхийг яриад зогсож байх болно."
"Баярлалаа." тэр намайг тэврэв.
Үүний дараа ээж намайг дуудахыг сонслоо. Скайлор энд байна.
Би босоод гараа даашинзныхаа хажуу тийш гүйлгэн гүнзгий амьсгаа аваад "Надад амжилт хүсээрэй."
Би доош буухад түүнийг аавын хажууд зогссон байхыг харлаа. Скайлор улаан өнгийн нарийн ширхэгтэй хар өнгийн костюм өмссөн байв.
"Новш гэж." Скайлор хэллээ.
Аав түүн рүү хараад "Үгээ бодоорой хүү минь."
"Тийм ээ. Уучлаарай." тэр бувтнав. Скайлин чи үзэсгэлэнтэй харагдаж байна.
"Баярлалаа." би инээмсэглэлээ.
Аав ээж олон маш зураг дарсан түүний миний цэцгийг толгойндоо зүүснийг хүртэл.
Бид удалгүй төгсөлтийн баяр луу явав.
•
Төгсөлтийн баяр болоод хоёр цагийн дараа бид ангийхантайгаа ширээн дээр суулаа. Рестарон биднийг хоол ундаагаар дайлж байх зуур бид хоорондоо бага зэрэг ярицгааж байв. Аши гэдэг ангийн найз миний хажууд сууж байлаа. Тэр төгсөлтийн хувцсан дээр үнэхээр хөөрхөн харагдаж байв. Тэр цайвар цэнхэр даашинз дээр болор цэцгийн титэм толгой дээрээ өмссөн байлаа.
Бид үдэшлэгт явах санал яаж хүлээн авсан талаар ярьцгааж байв. Учир нь манай сургуулийн зарим залуус үнэхээр хөөрхөн байсан; ялангуяа манай ангийн Жейми. Тэд биднийг биеийн тамирын үеэр "үдэшлэг" (prom) гэж бичсэн том бичээсийг бариулж найз охиндоо зориулсан.
"Тэгэхээр Скай, Скайлор чамаас яаж асуусан бэ?" Аши асуулаа.
Би Скайлор луу харц шидэв. "Тэр надаас албан ёсоор асуугаагүй ээ. Бид аль хэдийн хамт байсан болохоор тэр зүгээр л "тэгэхээр ямар өнгө өмсөх үү" гэж асуусан." би наргив. "Харин чиний хувьд?"
"Чи гео картын талаар сонсож байсан уу?" тэр асуулаа.
Миний нүд гэрэлтэв. Би түүний юу яриад байгааг автоматаар мэдлээ. Би хүүхэд байхдаа ганц удаа л үзсэн ч өнөөдрийг хүртэл санаж явдаг. Энэ үнэхээр хөгжилтэй байсан. "Тийм!" би чанга хэлэв. "Энэ талаар хэл л дээ?"
"Бид бүгдийг олсны дараа хамгийн сүүлчийн цэгээс гараад урд тал руу алхсан. Тэнд очиход найзууд нь аварга том зурагт хуудас, надтай хамт үдэшлэгт явах уу гэсэн бөмбөлөг барьчихсан зогсож байсан." тэр хэлэв.
Мэрэдит бид хоёр хоёулаа гараа цээжин дээрээ тавиад уяран сонсож байлаа.
"Үнэхээр хөөрхөн юм аа." би хэлэв. Би өөрийнхөө болзоогоо харан тохой руу нь нүдэв. "Чи яагаад ийм романтик зүйл хийж гео карт үзүүлж болоогүй юм бэ?" би нүдээ эргэлдүүллээ.
"Би үүнийг жагсаалтандаа нэмнээ." тэр хариулав.
Хэсэг цаг өнгөрөхөд төгсөлтийн баярын найруулагч тайзан дээр гарч ирлээ. Хатагтай Долан төгсөлтийн баярын хаан, хатныг зарлах цаг болсон гэж хэлэв.
Бүх хүмүүсийн анхаарлыг татаж дууссаны дараа тэр микрофон дээр үг хэллээ. "За сурагчидаа. Төгсөлтийн баярын хаан болж та нар хэнийг сонгосныг харцгаая."
Advertisement
Тэр цагаан дугтуйг нээгээд бидэн рүү харуулан "Жейми Белтмон."
Өрөө баяр хөөрөөр бялхаж байв. Жейми ялна гэдгийг бүгд эргэлзээгүй мэдэж байлаа. Тэр хүн болгоны хувьд нэлээд алдартай. Клей тэр хоёр нэг ангид сурч байсан бол үзэлцэх байсан биз.
Жейми бахархалтайгаар урд гарж ирэн титмээ зүүв.
"Чшш. Аяархан." Хатагтай Долан хэллээ. Өрөө аажмаар чимээгүй болж түүнийг хатан зарлахыг хүлээв. Тэр дахин нэг дугтуй нээгээд нүүрэндээ инээмсэглэл тодруулан аажмаар эргүүлэв. "Мэрэдит Бишофф!" тэр зарлалаа.
"Өө бурхан минь!" би орилов. Би миний хажууд сууж байсан Мэрэдит рүү эргэж түүнтэй адилхан босоод түүнийг чанга тэвэрлээ. Тэр тод инээмсэглээд тайзан дээр гаран титмээ толгойныхоо орой дээр зүүв.
Би бүрэн гайхсан байлаа. Мэрэдит хатан байх ёсгүй болохоор биш, түүнийг оролцож байсныг мэдээгүй болохоор. Санал хураалт өчигдөр өглөө болсон ч би хичээлээсээ хоцорсон болохоор санал өгөх боломж олдоогүй байсан юм.
Алгаа ташиж байх зуур Скайлор миний мөрөн дээр товшихийг мэдрэв. "За?" би чанга алга ташилтаас болж бараг л орилж хэллээ.
"Яагаад түүний найз охин төгсөлтийн хатан болоогүй юм бэ?" гэж тэр асуув.
Сайн асуулт байна.
Олон хүмүүс суухад бид хоёр ч ширээндээ суулаа. "Амбер 11-р анги болохоор төгсөх ангийхан түүнийг тэр бүр мэддэггүй. Харин Мэрэдит хөгжөөн дэмжигч болохоор бүгд танина?" би өөрийнхөө онолд итгэхийг хичээв. Энэ зөв байсан гэж найдаж байна.
Скайлор толгой дохин "Шударга сонсогдож байна."
Жейми, Мэрэдит нар хоёул тайзан дээр зургаа авахуулж байлаа. Үүний дараа хатагтай Долан Жейми, Мэрэдит хоёрыг бүжиглүүлэхийн тулд төв хэсэгт зай гаргав.
Тэр Мэрэдитийг бүжгийн талбай дээр гаргаж ирээд удаанаар бүжиглэж эхэллээ. Тэдний бүжиглэхийг минут гаруй ажигласны дараа DJ илүү хурдан хэмнэл рүү шилжин хүмүүс хосоороо бүжиглэж эхлэв.
Би Жеймигийн найз охин Амбер тэднийг суудлаасаа харж байгааг анзаарлаа. Тэр хэдэн хүмүүстэй хамт ширээнд сууж байв. Тэр гунигтай харагдсангүй харин илүү орхигдсон. "Ахх, тэр ганцаардсан харагдаж байна." би хөмсгөө зангидан хэллээ.
Аши "Хэрвээ миний найз залуу хуучин найз охинтойгоо бүжиглэж байвал би ч гэсэн ганцаардах болно." хэлэв.
"Айн?"
"Тэд 9-р ангид том зүйл байсан бөгөөд 10-р ангийн эхэнд салсан юм. Хүмүүс дахин нэг удаа тэднийг хамт харахыг хүсч байсан байх."
Би толгойгоо сэгсрээд "Бид энэ талаар ямар нэг зүйл хийх ёстой." би Скайлор луу харлаа.
Тэр над руу харан гүнзгий амьсгаа авав. "Би үүнийг зохицуулах болно." тэр сандлаасаа босоод хүрэмнийхээ товчийг товчлолоо.
Тэр Амбер луу очиход тэр баярлав. Тэд үг сольж Скайлор гараа сунгахад тэр гараа өглөө. Тэр түүнийг бүжгийн талбай руу дагуулж яван тэд өөдрөг хөгжимд бүжиглэж эхлэв.
Миний нүүрэн дээр инээмсэглэл тодролоо. Түүнтэй хамт бүжиглэх нь түүнд ямар сайхан алхам байсныг би бодов. Чиний хайрладаг залуу анхны хайртайгаа байхыг харах ямар байдгийг би мэднэ, тэр над шиг эмзэг мэдрэмжийг мэдрээсэй гэж би хүсэхгүй байна. Хэдэн жилийн өмнө тэр Мэрэдитээс салсан ч гэсэн.
Аши болзоотойгоо бүжиглэхээр босч би ганцаараа ширээн дээр үлдсэн байлаа. Би ганцаардахыг хүсээгүй тул босч уух зүйл авахаар шийдэв.
"Төгсөлтийн хатан хаан яагаад ганцаараа зогсож байдаг билээ?" миний ард танил хоолой сонсогдов.
Би эргэж харвал Чейс зогсож байлаа. Тэр шар зангиатай хар хослол өмссөн байв.
Би түүнийг Мэрэдитийн болзоо гэж хэлсэн бил үү?
"Чейс!" би дарсаа ширээн дээр тавин түүнийг тэвэрлээ. "Чи ирсэн байна." би тэврэлтээ суллан инээмсэглэв.
Тэр инээсээр "Тийм ээ. Баярлалаа. Замын түгжрэл аймар байлаа шүү."
Тэр өнгөрсөн шөнө нисэх байсан боловч нислэг хойшлогдсон тул энд өнөөдөр үдээс хойш иржээ.
"Ядаж л одоо чи энд байна." би хэллээ.
Чейс өрөөг тойруулж хараад над руу эргэж харав. "Тэгэхээр чиний найз залуу бас миний болзоо өөр хүмүүстэй бүжиглэж байгаад шалтгаан байна уу?" тэр хөмсгөө өргөлөө.
Би санаа алдаад "Энэ урт түүх болноо." би түүн рүү хараад Чейс. Чи надтай хамт бүжиглэх үү?"
Тэр инээмсэглэн "Чамайг хэзээ ч асуухгүй нь л гэж бодож байлаа." тэр миний гарнаас атгаад бүжгийн талбай руу явав.
"Өчигдөр л бид Калифорнид байсан юм шиг санагдаж байна... харин одоо бид энд байна." Чейс биднийг бүжиглэж байхад хэллээ.
Би итгэж ядан "Тийм шүү. Галзуу юм. Арван жилийн дараа чи надад яг өчигдөр үдэшлэг дээр бүжиглэж байгаа юм шиг санагдаж байна гэж надад хэлвэл яах вэ?" би хошигнов.
Тэр ч гэсэн инээлээ.
Дуу дуусахад бүгд өөр өөрсдийн болзоот хүмүүс рүүгээ буцаж очив.
DJ микрофон руу ярьж эхлэхэд түүний хоолой чанга яригчаар цуурайтлаа. "За бүгдээрээ, энэ бол шөнийн хамгийн сүүлийн дуу. Онцгой болго."
Би олны дундаас Скайлорыг хайж байлаа. Би одоо тоглож байгаа дуунд маш их дуртай. Алхаж байтал Чейс миний ар тал руу заахад би Скайлор луу эргэж харлаа.
Тэр тэнд байсан. Яг энэ мөчид бидний нүд цоожилогдов. Үнэхээр бид өрөөнд зөвхөн хоёулаа байгаа юм шиг санагдлаа.
I've been watching you for some time,
can't stop staring at those ocean eyes.
Burning cities and napalm skies,
fifteen flares inside those ocean eyes.
Your ocean eyes.
Би хоёр гараа түүний хүзүүгээр тэврээд гараа түүний мөрөн дээр суллалаа. Түүний гар миний бэлхүүсний дээд хэсгийг бариад бид хөгжмийн хэмнэлээр ганхав. Бид аясын дагуу төгс найгаж байлаа. Бид бие биенийхээ нүд рүү ширтэхэд хөгжим аажмаар ар араасаа бүдгэрч унтарлаа.
"Тэгэхээр чи хэзээ надаар гео карт хийлгүүлэх гэж байгаа юм бэ дээ?" би асуув.
Тэр над руу ялимгүй инээмсэглэн толгойгоо миний чихний ойролцоо буулган "Чи хамгийн бага хүлээж байхад." Түүний халуун амьсгал хүзүүнд минь хүрэхэд нуруугаар чичрэв. Би нүүрэндээ зөөлөн инээмсэглэд тодруулан толгойгоо цээжин дээр нь тавилаа. Энэ мэдрэмжийг хэзээ ч арилгахыг хүссэнгүй. Сүүлчийн дуу тоглоход бид үргэлжлүүлэн бүжиглэсээр үдшийг төгсгөв.
No fair
you really know how to make me cry
when you give me those ocean eyes.
I'm scared,
I've never fallen from quite this high
falling into your ocean eyes
Those ocean eyes...
Advertisement
- In Serial61 Chapters
The Blood Order
"Are you coming to bed firefly?" He says to me laying his hands over my waist joining me in looking over the city. "I want to look out for a little longer if that is alright?" I mumble hoping that he heard me anyways, I wasn't ready to walk into that bedroom, and I don't think I ever would be. "Of course, I'll be getting ready for bed, come in whenever you are ready." He says confidently and walks away leaving my waist cold something for which I am grateful. Especially when my mind burns with other more dangerous thoughts. The warmth that forever lingers in the air, never burning the skin, but always reminding about what is around us. I force air into my lungs feeling the unexpected warmth fill me. He stands in the room watching me even though he said he was getting ready for bed. He is worried about me, about me jumping. I have contemplated it I will admit, but he would stop me before I fell even two feet. I was stuck, and no one could save me. Not even myself, my fucking weak self. His presence is demanding no matter where we are, but right now I could sense everything about him, and I try to suppress the unwanted feelings that curl right under my skin."Firefly? About done?" He calls out and I release my hand from the guard rail not realizing that as I looked at the lights that covered the shining city with the falling fire in the background that my subconscious was thinking about how nice it would be... how relieving it would be... to just fall. True freedom. I take a step back and wrap my hands together turning around to a fully clothed unchanged man and nod once. I could see the fear in his eyes that I would, he knows if he gave me the chance...I wasn't ready for this, but I had to survive. No matter what.Highest Ranks: #17 In Romance #5 in Soulmates
8 201 - In Serial49 Chapters
My Mate is Married?
(Highest ranking #1 in lust 💗💗💗)A man walked towards my mate as he called out to her."Who's that" I whispered."Oh that ..... that would be my husband." She said slowlyHusband...... a husband .......my mate has a HUSBAND.What happens when your mate has already found 'the one'. When the one person in this world that is meant to bring you happiness has already committed to another. Alpha Ace will need to figure out what to do once he finds his beautiful married mate! -----------------------------Warning : I feel like the beginning is maybe a little slow but it gives the information you need for the story - so keep reading it gets better !! 😀So this is my first ever wattpad story.I've used wattpad for a while now for reading and it's been a great stress reliever in my life. I figured I'd give writing a try. Please be kind as most of my chapters will be unedited. I really appreciate any advice/ guidance from any readers or writers out there!! Highest Ranking: #1 in lust !! 💗 Read, Vote, Comment 😊💗Enjoy !!Remember this is a mature book intended for 18+ readers.
8 170 - In Serial36 Chapters
My Orphan Mate ✓
MATE TRILOGY #1 | Being an orphan at the mere age of sixteen, Lyra Dane, with no place in the pack is faced with an ultimatum; to go Rogue or marry Alpha Gabriel. Although, not mated by destiny, Gabriel is determined to make Lyra his. Meanwhile, Alpha Alexander, leader of the largest pack, believes his existence is solely for the purpose of leading and protecting his pack. So what happens when he discovers that his mate is promised to none other than Alpha Gabriel- his exact enemy?MATE TRILOGY:1. My Orphan Mate2. My Luna Mate3. My Eternal MateHighest Ranking:#1 Short Story#2 Werewolf#13 Romance
8 163 - In Serial54 Chapters
Villainess! Your Father Wants to Marry Me!
"If Heaven will give me a chance, I will take your hands and run away with you"Those were the last words that came out from the villainess's mouth before they execute her.She thought that she died but when she opens her eyes a woman with waist-length midnight black hair appeared before her eyes. The woman is smiling brightly while extending her hands at her."If you're so tired, then why don't you run away with me?" The woman asks.Tears fell from the eyes of the villainess. Her death wish came true! She went back to the time where a woman offered her hands to run away with her. She came back 2 years before her execution.This time the villainess accepted the hands of the woman and live in the countryside with her. There she experienced joy and she's very satisfied with her life. She was about to marry the man that she loves...But what is this?! Why did her father come here to find her?! And why does her father wanted to marry her savior?!••••Gabriella was reincarnated to the body of a cannon-fodder of the novel 'You Shall Pay!'She grew up with her brother and live in the countryside to prevent her tragic future. One day she meets the villainess in her weakest state. She couldn't handle the scene of the pitiful villainess, So she took her hands out and offered it to the villainess."If you're so tired, then why don't you run away with me?" She said.The villainess strangely accepted her hands and came with her to the countryside. There, the villainess meets her brother and they fell in love with each other. They were about to live happily ever after...But what's with this? What are you doing here, Villainess's father?!You wanted to take your daughter?!No way! My brother and my sister-in-law would be miserable!"Will you marry me, Gabriella?"Villainess! Your Father Wants to Marry me!•••Cover not mine ©tto Started in: 05-13-21Ended in: ...Reminder:English is not my first language
8 167 - In Serial69 Chapters
The Silence Within
Within her was the rising wave of memories, bowling over in violent tides, trying to crash through the barrier she had built over the years. She could feel the force that shook the restraints, leaving her almost breathless. She won't let it happen. The bang intensified, shaking and nearly spilling. She held back, pushed back, her fist tightening. What roared inside her was the need to breakdown and the need to remember a dark past.
8 131 - In Serial47 Chapters
Lawfully Wedded
*COMPLETED*This is the story about Rohan and SanjanaRohan Mehra is an established lawyer who always fights for justice, who doesn't care about money if it means he'll bring justice. He and his brother co-own a law firm. Sanjana Shukla is a girl with many issues. She has trust issues and suffered from nightmares. She holds two degrees in law. So what happens when Sanjana, who hates men is pulled into the twist of fate? What will happen to them? Will she finally let go of her prejudices and let Rohan in? Or will she push him away too?
8 72985

