《•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]》[40] Баяртай
Advertisement
"Тэгээд" би нүдээ эргэлдүүлэв.
Морган миний үйлдлийг давтаж "Тэгээд юу гэж"
"Тэр чинийх биш. Тэр минийх, өөр хүн сонго. " Би эрүүгээ тоншив. "За яахав чи Лиамыг авч болно."
Морган бид хоёр ийнхүү маргалдаж байтал ээж гал тогоонд орж ирлээ. "Охидоо та 2 юунд муудалцаад байна?" тэр асуув.
Бид one direction хамтлагийн гишүүдийг булаацалдаж байсан юм.
"Ээж, та Скайд Zayn минийх харин түүнийх биш гэж хэлж болох уу-" Морган хэлэв.
Би түүнийг таслан "Үгүй байлгүй дээ. Би түүнийг түрүүлж харсан би чамд Лиамыг авч болно гэж хэлсэн биз дээ." би мөрөө хавчлаа.
Тэр санаа алдан "Нэгт би Лиамыг хүсэхгүй байна. Бас хоёрт чи түүнийг түрүүлж хараагүй, хоёулаа зэрэг харсан."
"Худалч" би хэлэв. "Чи түүний хэсэг гарахад найтаагаад зурагт руу хараагүй биз дээ." би бахархалтайгаар жуумалзав.
"ХУДЛАА" гэж Морган хашхирав. "Үнэндээ би түүнийг X-Factorт байхдаа харж байсан, тийм болохоор би түүнийг чиний гараас зайлуулах болно."
Ээж эцэст нь "Zayn гэж хэн юм? Бас яагаад та 2 түүний араас маргалдаад байгаа юм?"
Би утасныхаа зургийг гүйлгэн түүний зургийг гаргаж ирээд ээжид харууллаа.
"Хөөх, тэр царайлаг юм аа." тэр өндөр сэтгэгдэл төрүүлсэн харагдав. "Морган чиний дуртай цуврал дээр гардаг залуу хүү мөн үү?"
"Аха!" Морган шулганав. "Уучлаарай дараа болъё." тэр инээмсэглээд алимаа хазав.
Би өрөө рүүгээ дээш гарахтай давхцан миний macbook-ээс facetime-аар Скайлор залгаж байлаа.
"Сайн уу." би инээмсэглээд ширээнээс сандлаа татан суув.
"Сайн уу хонгор минь. Чи өнөөдөр завгүй юу?" тэр асуулаа.
Би толгойгоо сэгсрэн "Үгүй ээ, яасан?"
"Залуус гэрлүүгээ харих гээд өнөөдөр явж байгаа. Тэд коллежд орж байгаа болохоор магадгүй хэсэг харахгүй байх. Чамайг тэднийг явахаас өмнө уулзахыг хүсэж магадгүй гээд л ."
Одоо ингээд эхэлж байна. Бүгд хуваагдаж сална. Би хэнийг ч явуулахыг хүсэхгүй байна. Зун бүгд үргэлж цагийг хамт өнгөрүүлдэг байсан үе надад таалагддаг байсан. Гэхдээ ийм зүйл болох нь гарцаагүй шүү дээ. "Тийм ээ, мэдээж"
Тэр гэнэт инээж эхлэв.
Би хөмсгөө өргөөд "Юунд инээгээд байгаа юм? түүний инээд халдаж би ч инээмсгэллээ.
"Чиний өмссөн байгаа хүрэм." тэр дахиад инээв. "Чи энэ тод ягаан хүрэмээ манай ресторанд анх ажиллаж эхлэхдээ өмссөн байсныг санаж байна."
"Скай" тэр намайг бариад "Чи хаашаа явж байгаа юм?"
"Ажил руугаа" гэж шууд хэлэв.
"Айн? Чи ажилд орсон юм уу?" гээд дооглосон янзтай асуулаа.
Тэр хэсэг чимээгүй байснаа "Би чамайг хүргээд өгье"
"Хэрэггүй ээ, би алхана." гэж би өөртөө итгэлтэйгээр хэллээ.
"Чи надаар хүргүүл, эсвэл чамайг шөнө хүртэл хажууд чинь дагна шүү"
"Чи сүрдүүлээд байна" гэсээр би толгой сэгсрэв.
"Машинд суу" гэж хэлээд над руу харлаа.
...
Бид рестораны урд ирэхэд тэр над руу хачин хараад "Энд чи ажиллах юм уу?"
"Тийм ээ, яасан"
"Тэгэхээр Скай. Чамайг олон удаа харах нь дээ." гээд тэр над руу нүдээ ирмэв.
"Чи юу яриад байгаа юм?"гэж би түүнээс асуулаа.
Тэр рестораны нэр лүү харав. Би сайн харвал түүний нэр байна.
"The Cruise"(Скайлор Крүс)
"Өнөөдрөөс эхлээд чи надад ажиллах болж дээ" гэсээр тэр зэвүүнээр инээлээ.
"Өө тийм байна" би гараа өргөв.
Тэр намайг шоолон "Намайг чиний гартай ярь гэж байгаа юм уу?"
Би толгойгоо дохиод "Тийм ээ, тэгээд чи хоосон дэлгэцтэй ярь би өнөөдөр Бонни руу залгана гээд амлачихсан."
"Тэгвэл дараа залгъя хонгор минь"
•
•
Бонни руу залгахад үдээш хойш болсон байлаа. Би Жон тэр хоёрыг хараад үнэхээр баяртай байна. Миний нүд бараг л дэлгэцэнд цавуудсан юм шиг болсон байв.
"Би та нарыг үнэхээр их санасан." гэж би хэллээ.
"Би чамайг илүү санасан." Бонни хариулав.
Advertisement
"Тийм ээ тийм тийм би санасан." Жон нүдээ эргэлдүүллээ.
Бонни Жон хоёрын коллеж дэх семестр хэдэн хоногийн дараа эхэлнэ. Энэ магадгүй удаан хугацаанд сүүлчийн удаа хоёулантай зэрэг ярьж байгаа үе байх. Гашуун юм аа.
Би тэднийг төгсөх анги байхад 11-р анги байсан. Одоо тэд коллежд орж би ахлах сургуулийн сүүлчийн жилдээ орж байна.
Тэгэхээр, бүгд миний хувьд гашуун байна.
"Хэн ирсэнийг хар даа." Бонни хэн нэгэнийг камер луу оруулав.
Би дэлгэц рүү нүдээ онийлгон харахад удалгүй нүд томров. "Бурхан минь! Брэтт! Энэ чи юу?"
Тэр инээмсэглээд "Тийм ээ, Скай. Энэ би. Чамаар юу байна даа?"
"Би сайн байгаа, сайн байгаа." би хариулав. Би түүнийг хараад үнэхээр гайхлаа. Хуучин сургуулиасаа гарснаас хойш түүнтэй яриагүй байна. "Би чамтай ярьж байгаадаа итгэж өгөхгүй нь ээ, үнэхээр удсан байна шүү!" би инээмсэглэлээ.
"Тийм ээ. Би чамайг муу тал болсон гэж сонссон." тэр инээв.
Би инээсээр "Бид бүгдэнд нь бага зэрэг муу тал байгаа биз дээ."
Бонни дэлгэцэнд буцаж орж ирээд "Скай, би бүх найзуудаараа нэг удаа бүгдээрээ цуглахыг хүссэн юм."
Бид 1 цагийн турш бараг бүх л зүйлийн талаар ярицгаасан. Би яг л гэрээсээ нүүгээгүй юм шиг санагдсан. Яг тэдэнтэй жинхнээсээ хамт байгаа юм шиг. Би үүрд ингээд ярьдаг ч болоосой. Гэхдээ би Скайлорт залуусыг явахаас өмнө түүнтэй хамт очно гэж хэлсэн. Би тэдэнд явах хэрэгтэйгээ хэлэхэд тэд ч гэсэн ачаагаа гаргаж байрлуулах гэж байгаа гэлээ.
Би коллеж нь эхлэхэд тэдэнтэй хүссэнээрээ ярьж чадахгүй болохоо мэдэж байсан тул ядаж л эхлэхээс өмнө тэдний царайг харж авсандаа баяртай байв.
"Ямар гоё санаа вэ? Бонни,одоо тэрний найзууд биднийг харчихлаа." гэж би бухимдана.
"Энэ ямар миний буруу юм уу? Анхнаасаа яах гэж мотоциклийг нь хулгайлсан юм!" гэж тэр уурлав.
"Би хулгайлаагүй.Зүгээр л түр авч хэрэглэсэн юм"гэж тайлбарллаа.
Жон цонх руу очиж харснаа царай нь сонин болоод "Скайлор гадаа ирчихэж. Бас тэр их ууртай харагдаж байна."
Би дурсамжаасаа салав.
"Тэгэхээр дараагийн удаа хүртэл?" Жон хэллээ.
Би гүнзгий амьсгаа аваад нулимсаа барих гэж оролдон "Тийм ээ дараагийн удаа." би толгой дохив.
"Баяртай Скайлин." тэд зэрэг хэлцгээлээ.
Би гараа даллан "Баяртай залуусаа."
•
•
"Хөөх, энэ охин хэн бэ?" гээд нөгөө залуу нь над руу харав.
"Өө нээрээ чамайг хэн гэдэг бэ?"гээд намайг дагуулж явж байгаа залуу асуулаа.
"Скайлин Риверс."
"Намайг Кравфорд, харин тэрнийг Жейсон гэдэг" гэж тэр танилцууллаа.
"Чи хаашаа явж байгаа юм?" гэж Жейсон нэг хөмсгөө өргөн асуув.
"Компьютерийн лаборатори"гэж Кравфорд хариуллаа.
"Янзтай, би ч гэсэн тийш ээ явж байгаа"
Би тэднийг хэдэн минут дагаж явсны эцэст нэг хаалганы урд хүрч ирлээ.Тэд хоёулаа зогсоод намайг дуудаж хаалга онгойлгож өглөө.
"Эмэгтэй нь эхлээд ороорой"гэж Жейсон хэлэв.
Би дотор ороход хүн ч байхгүй компьютер ч байхгүй хоосон өрөөг олж харлаа.
"Намайг яг одоо эндээс гарга!" гэж би хашхирав.
"Ха ха"Кравфордын инээх дуу сонсогдож удалгүй тэр хоёр хоёулаа явж одлоо.
"Тийм ээ. Би цонхоор авирч гарсан." би гараа урдаа авав.
Чейс, Жейсон, Кравфорд гурав инээлдэж байлаа.
"Инээдтэй биш байна." би хоосон ширтэв.
"Инээдтэй байна." Жейсон нүднээсээ нулимсаа арчилаа.
Жейсон, Чейс, Кравфорд зун Нью-Йоркоос явахдаа бэлдэж байв. Тэд коллежоос болоод Калифорниа руу буцаж байгаа. Би тэднийг санана гэдэгт итгэж өгөхгүй нь ээ. Тэд үргэлж Скайлорын дотуур байранд амьдардгаас хойш тэд нартай найзууд болсноо хүлээн зөвшөөрсөн.
Скайлор бид 2 буйдан дээр суун ахлах сургуульд дахь дурсамжуудаа ярьцгааж байлаа.
Энэ мөч үнэхээр сайхан байсан. Дуусгамааргүй байсан ч дуусахаас өөр аргагүй.
Цагийн дараа Кравфорд зогсож ирээд сунгалаа. "Тэгэхээр. Бидний явах цаг болсон бололтой."
Advertisement
"Удахгүй гэж үү?" би асуув.
Тэр толгой дохилоо. Хөвгүүд эд зүйлсээ цуглуулж эцэст нь бид өрөөнөөс гарч дотуур байрны гадаах хүртэл дагаж явав.
Тэд Скайлорыг тэвэрлээ.
Тэгээд миний салах ёсны ээлж ирэв. Би кино дээр гардаг шиг сэтгэл хөдөлгөм байхыг хүссэн болохоор тус тусаар нь баяртай гэж хэллээ.
Жейсон эхлээд байв.
"Жейсон. Чи анх миний хамгийн бага дуртай нь байсан." би хэлэв. "Харин одоо, чи миний хоёр дахь хамгийн бага." би түүнийг шоглолоо.
Тэр намайг баавгайн тэврэлтээр тэврэв. "Аа тийм ч нялуун биш."
"Би амьсгалж чадахгүй нь ээ." би амандаа бувтнав.
Дараагийнх нь Кравфорд.
"Чи мэднэ дээ, арван жилийн дараа ч гэсэн намайг ангид түгжсэнийг чинь санах болно. Би чамайг буцааж авахаа хэзээ ч зогсоохгүй." би инээв тэр ч гэсэн.
Тэр намайг тэврээд "Өөртөө анхаарал тавиарай, Скай."
Тэгээд Чейс байлаа.
Чейс бол надтай хамгийн их холбогдсон хүн байсан. Түүнтэй ярихад намайг шүүж байгаа мэдрэмж төрүүлдэггүй ганц хүн. Тэр үнэхээр тэвчээртэй. Надад хэрэгтэй үед тэр үргэлж миний хажууд байдаг гэдгийг би мэднэ, тиймээс түүнтэй салах ёс хийх нь хамгийн хэцүү байна. Түүнийг дахиж хэзээ харахаа мэдэхгүй байна. Хүн болгон тус тусдаа замаар явж тэд коллежид өөрсдийнхөө зүйлсийг хийцгээнэ. Хэн нэгэн коллежид явснаас болж нөхөрлөл холдож хоёр цагийн facetime энгийн "хүүе сайн уу?" гэсэн мессеж болон хувирдаг. Би үүнийг хүсэхгүй байна. Гэхдээ ийм болохыг мэднэ. Тэдэнтэй, Бонни бас Жон, Клей хүртэл.
Би Чейс рүү харлаа. Гэхдээ би юу ч хэлсэнгүй. Юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Нүдэнд нулимс цийлэгнэж байсан ч тэднийг унагаагүй.
"Өө нааш ир" тэр хэлэв.
Тэгээд би түүнийг тэврэв. Чейс миний хувьд үргэлж сайн найз байсан бөгөөд би түүнийг санахаа мэдэж байна.
Тэврэлдэж дууссаны дараа, хөвгүүд ачаагаа авцгаан тэднийг хүлээж байсан машинд суулаа. Скайлор гараа миний бэлхүүсээр тэврэн нүүрээ хүзүүнд минь наав.
"Тэд эргэж ирэх болноо" тэр хэллээ.
•
•
Өнгөрсөн шөнө 7:30 гэж бодон сэрсэн боловч 11:30 болсон байв. Би Клей-ийн явах үдэшлэгээс бүрэн хоцорсон байлаа. Миний утсанд Мэрэдитээс аваагүй дуудлагууд ирсэн байсан. Би өчигдөр орой түүн рүү мессеж бичсэн боловч намайг сэрэхэд тэр унтсан байсан байх. Би өнөө өглөө түүн рүү залгахад Клей дөнгөж нисэх онгоцны буудал руу явсан гэж хэлсэн. Би түүн рүү залгасан боловч бүгд дуут шуудан болсоор байв. Онгоцны буудал манайхаас холгүй байсан тул түүнийг хайж олно гэж найдан таксинд суулаа. Түүний нислэг өдрийн нэг цагаас эхлэх тул би түүнийг хайх цаг гарав.
Онгоцны буудал төөрдөг байшин шиг л байсан. Би Duke гэж бичсэн цэнхэр цамцтай хүн хараагүй байсан бол бууж өгөх гэж байлаа. Тэр түүнийг гэдгийг би мэдэж байна.
"Клей! Хүлээ." би түүн рүү гүйв.
Тэр эргэж харлаа. Намайг харсандаа гайхсан харагдаж байв. "Скай? Энд юу хийж байгаа юм бэ?"
"Үдэшлэгт очиж чадаагүйд уучлаарай." Би амьсгаадсаар "Би Морган ээжтэй өдөржин байж байгаад зургаан цагаас нойр авах гэж байгаад 11т сэрсэн."
Үүнийг үзэн ядаж байна. Би хэзээ ч энгийн хүмүүс шиг богино унтаж чадахгүй юм аа. Аав 5н минут унтаж болоод байхад би эсрэгээрээ. Хэрвээ зөвшөөрвөл миний унталт ажлын гурваас таван өдрийн дотор хэлбэлзэнэ.
"Сайн байна." тэр инээлээ. "Би чамайг энд харна гэж бодсонгүй."
"Тийм ээ. Би Мэрэдитээс чамайг хаана байгааг асуусан юм. Чамайг явахаас өмнө баяртай гэж хэлэх гээд л."
Тэр ихэд гайхсаар "Нээрээ юу? Би чамайг ийм буцашгүй гэж мэдсэнгүй."
Би түүний хажууд байж чадаагүй. Юу гэхээр тэр миний анхны найз залуу гэх гэсэн юм. Тэр надад үргэлж сайхан ханддаг байсан. "Тийм ээ чи миний хувьд сайн найз гэж хэлмээр байна."
Бид цайны газрын жижиг сандал дээр хэсэг ярилцаж суув. Тэр шинэ бэлтгэлийнхээ талаар болон энэ жилийн тоглолтонд орох болсондоо ямар баяртай байгаагаа надад ярьж байлаа. Сайхан явж байлаа.
Энэ бол миний дэндүү их танил болсон хэсэг. Түүнтэй сайхан яриа өрнүүлсний дараа түүний явах цаг нь болжээ.
"Би чамайг дагаж яваагүй шүү, амлая."
Түүний нүүрэнд инээмсэглэл тодорч байсан ч тэр үүнийгээ нуусан юм.
"Нээрээ гэж үү?" гэсээр тэр бөмбөгөө залсаар заалыг тойрон гүйв.
"Тэгэхээр чи зүгээр үү?" гэсээр түүн дээр очлоо.
Тэр чимээгүй болоод зүгээр л толгойгоо сэгсрэв.
"Уучлаарай" гэж би аяархан хэллээ.
Бидний дунд хэсэгхэн чимээгүй байдал үүсэв. Түүний байгаа байдлыг харвал ямар нэгэн зүйл түүний уурыг хүргэж байгаа гэдэг нь тодорхой харагдаж байлаа.
"Энэ миний сүүлчийн тоглолт байсан." гэж тэр нэг ухраад шийд рүү бөмбөгөө шидэв.
"Миний сүүлчийн ахлах сургуулийн тоглолт. Аваргын тоглолт. Би шидэлтээ алдсан болохоор багынхнаасаа ичиж байна." гэсээр дахин бөмбөгөө шидлээ.
"Ийм зүйл болсонд үнэхээр харамсалтай байна Клей. Гэхдээ чи өнөөдөр чин сэтгэлээсээ тоголсон. Ялсан ч бай хожигдсон ч бай чи ямар ч эргэлзээгүйгээр талбай дээр байсан хамгийн шилдэг тоглогчийн нэг байсан."
Тэр над руу энэ удаад инээмсэглэн "Үгүй ээ, би тийм биш" гэж инээхэд
Би "Эргэлзээгүйгээр мөн"
Би урт амьсгаа аваад "Тэгэхээр . Амжилт хүсье." би инээмсэглээд түүнийг тэвэрлээ.
"Тийм ээ, чамд ч гэсэн. Төгсөх жил бас ч амаргүй шүү." тэр хэлэв.
Бид бие биенээсээ холдоход тэр бага зэрэг инээмсэглэлээ. Тэр цааш алхаж яваад гэнэт зогсож эргэж харан "Дараа уулзъя!"
Тэгээд тэр олон хүмүүсийн дунд орон алга болов.
Би цүнхээ яаран аваад Мэрэдитийн гэр лүү гүйлээ. Энэ төгсөх жилийн эхний өдөр бөгөөд би унтчихсан байна.
"Өө бурхан минь" Мэрэдит ёолов.
"Би мэдэж байна аа, мэдэж байна, би их унтсан, уучлаарай."
Бид уламжлалт ёсоор хичээлийн эхний өдөр сургууль руу хамт явараар төлөвлөсөн юм. Зун маш их завгүй байсан, юу гэхээр уналт босолт уналт босолт гээд л, гэхдээ би бүх зүйл шалтгаантай болоод л болдог гэдгийг би мэдэж байна муу сайн ч хамаагүй.
Сургууль дээр ирэхэд жаахан сонин санагдсан. Миний танихгүй хүмүүс зөндөө байсан. Энэ магадгүй Мэрэдит бид хоёр ихэвчлэн дээд ангийхантай цагийг өнгөрөөдөг байснаас болсон байх. Одоо тэд нар байхгүй бид хоёр л үлдсэн. Бид 2 шинэ ахлах ангийнхан болон багш нартай зөрөн сургуулийн хонгилоор явж байлаа.
Намайг заал руу шагайхад хэдэн хөвгүүд сагсны бэлтгэл хийж байв. Шууд л Клей санаанд орж түүнийг дэмжиж байсан өдрүүд толгойнд орж ирлээ. Түүнгүйгээр заал руу харах хоосон санагдаж байв. Би магадгүй өнгөрсөн үетэйгээ зууралдсаар байгаа байх. Бонни, Жон, Брэтт, Чейс, Жейсон, Кравфорд, Клей, Аарон бас Скайлор нар бүгд коллежийнхаа 1-р курст суралцаж эхэлсэн. Морганыг эс тооцвол Мэрэдит бид хоёр л ахлах сургуульдаа үлдлээ.
"Бид төгсөх анги боллоо шүү дээ." Мэрэдит дуу алдав.
Би инээмсэглэн "Тийм ээ."
Тэр над руу хараад "Энэ жил гайхалтай байна гэдэгт итгэлтэй байна."
Би зөвшөөрөв.
Тэр надтай үдийн цайны цагаар уулзана гэж хэлээд бид өөр өөрсдийн анги руу орохоор саллаа.
Бүх ширээнүүд дүүрсэн байхыг харах хүртэл өөрийгөө хоцорсон гэдгээ мэдсэнгүй. Нэгийг эс тооцвол Жеймигийн хажууд.
Тэр хөлбөмбөгийн багийн хамгаалагч байв.
Гэхдээ одоо бол би сайн мэдэж байна.
Би танил харагдаж байсан охиныг олж харлаа. Өмнөх улирал түүнтэй адилхан хичээл сонгож байсан юм. Зургийн хичээл.
"Сайн уу, Амбер?" би нам өнгөөр хэллээ.
Тэр дэвтрээсээ над руу хараад "Сайн уу?"
"Мм, би холоос самбар харахдаа муу болохоор суудлаа надтай солихгүй биз?" би асуув.
Тэр хэсэг эргэлзэж байснаа "Чиний суудал аль нь юм?"
Би цонхны хажууд заагаад "Жеймигийн хажууд."
Тэр шуудхан өөрийнхөө зүйлсээ аваад "Тийм ээ, мэдээж Скай, асуудал биш дээ."
"Баярлалаа, Амбер."
Жеймигийн хажууд суугаагүйн шалтгаан нь тэр бол муу залуу.
Би сургамж авсан байх гэж бодож байна.
Үгүй бол миний хувьд огт өөр түүх дахин эхлэх байсан байх.
Advertisement
- In Serial111 Chapters
Greed and Despond (Ban x Sin!Reader)
!!!WARNING-SLOW BURN!!!{Seven Deadly Sins}~ Completed ~The Seven Deadly Sins- a group famously known for their attempt to overthrow the kingdom by killing the Holy Knight Grandmaster.... but there wasn't seven. There were eight. The only reason the legends don't speak of her is because she wasn't a part of the so-called scheme. Well, not until now. -------Highest Ranks: #1 in #humor#1 in #sevendeadlysins#1 in #animestory#1 in #banxreader#1 in #nanatsunotaizai#1 in #nanataunotaizaixreader#1 in #manga#1 in #sevendeadlysinsxreader#1 in #ban#1 in #sds#1 in #characterxreader#2 in #animexreader#3 in #anime#8 in #xreader#42 in #fanfic#44 in #fanfictionCover By: @ggukjinn
8 167 - In Serial37 Chapters
The Witch's Alpha
Grace did everything she could to separate herself from the supernatural world. Little did she know, one moment of weakness would destroy all of her hard work. Can she get over her fears for love?---------------------------------------------------------"Grace, have you ever heard about werewolves and mates?" I looked at him confused. "No, what does that mean?""It means every werewolf has a mate. One person made specifically for them. Their soul mate in a way.""Do you have a mate?" I asked quietly. "Yes..." Shock and fury ran through my body like a bolt of lightning and I scrambled off his lap."IS THAT WHY YOU CAN'T SLEEP WITH ME, OWEN? BECAUSE YOU HAVE A MATE BACK HOME? A PERFECT WOMAN WAITING FOR YOU?!" I screamed at him. "NO! No, no, no Grace that's not it at all! Please, just listen to me!" His face contorted into a mixture of shock and fear that made me put a lid on my righteous indignation for a hot second to let him explain. "Ok, then what is it?" I narrowed my eyes."It's you Grace. You're my mate."Cover made by @ViaAlyssaNicole
8 383 - In Serial82 Chapters
Meeting Her Fate & His Fledgeling | Complete | Book 1 & 2
** THIS WORK HAS BEEN SPLIT INTO TWO BOOKS DUE TO ITS LENGTH ** BOOK ONE - MEETING HER FATE 'You've accepted your fate with an admirable amount of grace.' When a tall, dark and handsome man happens upon a beguiling waif girl alone in the woods, he makes a choice not to harm her. Months later, they reencounter one another, and their lives take an unexpected turn when he must decide her fate once more.Forced together by their strange circumstance, they traverse the tricky line between tolerance and friendship and take each other on a journey where both of their worst and better natures are challenged. Despite his secretive nature and her naïve honesty, neither are what they seem, yet truths gradually reveal themselves as they form a unique and everlasting bond. BOOK TWO - HIS FLEDGELING “Sometimes dreams come true. Sometimes not the ones you want. Fate can be cruel that way.” With her destiny in her hands, Karou Morgan, a newly sired vampire, bravely ventures towards a future that finally looks bright. Empowered by her transformation, immortality and renewed lease on life, high hopes and dreams are plenty. Unfortunately, fate has more twists and turns in store. Just as Karou had begun to adjust to her lifestyle at The Compound and cultivate her newfound bond with her Sire, Warren Howard, fate ushers yet another person into her life. The foreboding arrival of this person and the news they bring will cause Karou to question who she is at her very core. Indeed, changes are afoot and ones that threaten another uprooting and another beginning. Karou must decide who she is and where she wants her life to take her. When she realises her choices are far vaster than she could ever have imagined, leaving her future to a fate no longer seems possible. READING ORDER OF MY WORKS Book One ~ Meeting Her Fate (Novel)Book Two ~ His Fledgeling (Novel) Short Story I ~ Business or Pleasure Short Story II ~ Florence Book Three ~ My Mother's Sire (Novel)Book Four ~ Duty of the First Born (Novel) ** WARNING - Content may offend some readers and includes - questionable morality, profanity, sexual references and otherwise mature content. Content is entirely fictional, including character names and locations * | All rights reserved | DO NOT USE THIS WORK AS YOUR OWN | | Email me - [email protected] | Follow me on Tumblr - verba-writing |
8 262 - In Serial66 Chapters
House of Ashes [Complete]
•Safa Hayat•Her flounders against the world haven't been known to anyone. Neither do the scars that run deep inside the abyss of her frail soul. She's been hurt. Brutally. Both, physically and mentally. The physical scars, however, fade with time. But what about the emotional ones? Never! They never leave you. The turmoil never leaves you. It stays there, eating away at you, minute by minute, second by second.•Azlan Shehryar•The CEO, and the humanity servant who wants to bring a change to this world and firmly believes in the youth. He runs a school in the small destrict where she lives. But that's not his only agenda. He has come to destroy her. To avenge someone he loved deeply.So what happens when they both meet? Will he ever revert his plan or the cruelty of this world will once again be inflicted on her? Or would that even be a cruelty in the first place? Maybe she deserves it. Maybe not. To know, join me in their journey. _____________________Highest rank in spiritual: #1 [Four Times]Highest rank in spirituality: #3Highest rank in sarcasm: #18Highest rank in Pakistani: #1 (5th Sept, 2020)Highest rank in Pakistan: #1 (18th June, 2021)Highest rant in desi: #1Highest rank in ashes: #1Highest rank in education: #1 (18th July, 2021) _____________________WARNING: Slightly mature language. Some scenes might be disturbing and triggering.Mature [self-harm & murder]DISCLAIMER: This book contains Muslim characters but it's not an accurate depiction of Islam. It's not meant to preach so just take it easy and enjoy the equally fun, humorous, and agonizing ride.
8 297 - In Serial34 Chapters
oblivion [hg]
❝do i ever cross his mind?❞in which a girl is oblivious to the love a boy has for herUNDER EDITING-© all rights reserved to @skambaby
8 215 - In Serial64 Chapters
Bastard
**This is a SEQUEL you need to read Feral first**Wolves. They're family oriented creatures and werewolves are no different. Returning home after being missing for nine years should've felt amazing, but for Cloud, it was hell. Returning to his pack reminded him of all the things he hating growing up - the rumors, insults, loneliness.After a fighting with his brother, Cloud decides he's had enough of the Dark Woods Pack and decides to leave the pack and his past behind. But his plans are derailed when he crosses into the Howling Night Pack and meets Raiden Beckett, his mate.
8 88

