《•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]》[39] Сонирхолтой
Advertisement
Cкайлорыг эмнэлгээс гарснаас хойш гурван долоо хоног өнгөрч байна. Түүний бие өдөр ирэх тусам сайжирч байгаа. Тэр өвдөгний үеийн мэс засал хийлгэсэн болохоор өвдөгний хамгаалалт байнга зүүх болсон. Сүүлийн хэдэн долоо хоногт бид хоёр үнэхээр дотно байгаа. Хэрвээ би түүний дотуур байранд байхгүй бол би гэртээ түүнтэй үргэлж мессеж бичдэг, каллдаг, facetime хийдэг байсан. Тэр миний өөрөөс нь салахгүй наалдаад байгаад огтхон ч дургүйцсэнгүй. Би түүнийг залхаах гэсэндээ биш зүгээр л бүх зүйл хэвийн байгаа эсэхийг л шалгахыг хүссэн юм.
Түүнийг эмнэлгээс гарсны дараахан аав ээж Морган гурав дотуур байранд очиж түүнийг шалгасан. Хэдийгээр тэр хоол идэх дургүй байсан ч ээж түүнд маш их хоол хийж өгсөн. Чейс болон хөвгүүд бүх зүйлийг идэж дуусгасан гэдэгт итгэлтэй байна. Хэдэн долоо хоногийн дараа хичээлийн шинэ жил эхлэх тул би өнөөдөр Морганыг дагуулж явж хичээлийн хэрэгсэл цуглуулна.
"Хөөе, чи явахад бэлэн үү?" Би Морганы өрөө рүү шагайв.
Тэр шүүгээндээ баахан хувцас чихэж байв. "Тийм ээ бараг л"
Тэр охин гахай шиг амьдардаг. Тэр новшийн хувцасаа зүгээр л эвхээд шүүгээндээ хийхийн оронд чихээд хаячихдаг. Тийм болохоор биднийг том болцгооход би өөрийн гэсэн өрөөтэй болсон. Учир нь бид их эсрэг тэсрэг хүмүүс.
"Мэрэдит бидэнтэй хамт явна." гэж би хэллээ. Морган за гэж хэлээд үргэлжлүүлэн гутлаа орныхоо доор өшиглөв. Тэр эцэст нь түрийвчээ аваад бид гарлаа
Багш нар худалдаж авах ёстой зүйлсийнхээ жагсаалтыг хичээлийн эхний өдөр гаргаж өгдөг болохоор би ихэвчлэн түүнээс өмнө юм авдаггүй.
Бид Таргет дээр байгаа бөгөөд Морган манай тэргэн дэх бараг бүх зүйлийг шидэж байна. Азаар тэр хувцасны хэсэгт очиж хүрэм сонирхож эхлэв.
"Хөөе, Клей гэртээ үдэшлэг зохиож байгаа. Чи очих уу?" гэж Мэрэдит асуув.
Би толгой дохин "Мэдээж"
Цаг хугацаа хурдан өнгөрч байгаа нь галзуу юм. Үнэнийг хэлэхэд Аарон, Клей хоёр коллежид явахаар явж байгааг мэдээд гунигтай байна.
"Одоо 12-р ангид орно гэхээр итгэж өгөхгүй нь ээ." Мэрэдит гутлын хэсгийн ойролцоох жижиг вандан сандал дээр суув.
Advertisement
Би түүний хажууд суулаа. "Тиймээ, тэгээд коллеж"
"Биднийг төгсөхөд би уйлах байх даа" Мэрэдит хөнгөн инээв.
Энэ нь намайг инээлгэлээ. Би түүнд би бас тэгэх байх гэж хэлэв. Энэ тухай бодохоор л коллеж ямар байх бол гэсэн жаахан санаа зоволт төрж байгаа ч би яарсангүй.
Биднийг сууж байхад тэр Клей долоо хоногийн дараа Duke-ийн дотуур байранд орохоор явах гэж байгааг хэллээ. "Тэгэхээр түүнийг Талархалын өдөр, Зул сарын баярын амралтаар л харах болно." Мэрэдит дурдав.
"Чи түүнийг санана биз дээ, үгүй юм уу?" Би асуулаа.
Тэр хурдан дооглов. "Өө үгүй дээ. Би түүний өрөөг хувцасны шүүгээ болгож ашиглана."
Бид нэг нэгэн рүүгээ хараад инээцгээлээ.
Морган бидний өөдөөс сандарсан царай гарган ирж байлаа. "Та нар намайг хэнтэй таарсныг итгэхгүй дээ" гэж тэр хэлэв.
Мэрэдит бид 2 сандалнаас босон нэгэн зэрэг "Хэн?" гэлээ.
"Жожа Сива!"
Мэрэдитын ам газарт унаж "Амаа тат"
Морган толгойгоо дахин сэгсрээд "Би худлаа яриагүй байна." Тэр утсаа бид хоёр луу харууллаа. Тэр түүнтэй хамт зургаа авахуулсан байна. "Хар л даа" гээд тэр жуумалзав.
"Ойлголоо гайхалтай юм." гэж би амандаа бувтнаад "Яагаад бид хоёрт хэлээгүй юм?"
Тэр мөрөө хавчаад "Тэр яг эндээс гарах гэж байсан юм. Тэгээд би зураг даруулах сайхан боломжоо алдахгүй гээд л"
"Аан сонирхолтой юм." Би нүдээ анивчлаа.
Таргет -ээс гарсны дараа би Мэрэ гийн гэрт түүнтэй хамт цагийг өнгөрүүлэхээр шийдэв. Харин Морган гэртээ орж аав ээжид худалдаж авсан зүйлсээ үзүүлнэ гэлээ. Тэр өөрийгөө Youtuber болно гэж тангаргалсан.
Мэрэдит бид 2 тэднийд Netflix- ээс Stranger Things-ийн ангиудыг үзэхээр болов. "Би үнэндээ Steve-ийг үзэн яддаг." гэж тэр хэллээ.
"Нээрээ юу? Би Jonathan-д дургүй үнэндээ. Тэр үнэхээр уйтгартай." хэмээн би хариуллаа.
Би босч уух юм хийхээр явлаа. Мэрэдит надад хамт авчраарай гэж хэлэв. Гал тогоо руу очоод хөргөгчнөөс 2 sprite гаргаж ирлээ.
"Сайн уу" гэх хоолой ардаас сонсогдов.
Би эргэж харвал Клей гал тогооны дэргэд зогсож байлаа. "Сайн уу, Клей."
Advertisement
"Скайлор та хоёр ямархуу байна даа? Тэр зүгээр байгаа биз дээ?" Тэр хаалга налан зогсов.
Би толгой дохиод "Тийм ээ, тэр өвдөгний хамгаалалтаа хэдэн долоо хоногийн дотор авна." Клей миний нүд рүү эгцэлж хараад байсан болохоор би газар луу харлаа. Би үүнийг тийм ч эвгүй байна гэж бодоогүй гэхдээ тийм байна. Клеэ-ээс Скайлор луу очсон нь түүнээр тоглоод хаясан юм шиг санагдаж байгаа ч би ингье гэж огт бодоогүй шүү дээ. "Сонсооч Клей би-"
"Хэрэггүй ээ." тэр яриаг минь таслав. "Би чамайг юу гэх гэж байгааг мэдэж байна."
"Нээрээ юу?" би хөмсгөө өргөлөө.
Тэр хаалга налахаа болиод "Бид 2-ын хооронд эвгүй байдал үүсэх хэрэггүй байх, тийм биз? Хоёулаа салж чи одоо Скайлортой байгааг чинь ойлгож байна, гэхдээ тэр өдрөөс хойш 2 удаа л хоорондоо юм ярьсан тэр нь зүгээр л сайн уу эсвэл дараа уулзъя байсан."
Би түүний юу яриад байгааг бүгдийг ойлгож байна. Бид маш их зүйл хоорондоо ярьдаг байсан одоо бол бидний хооронд зай үүсчихээд байна. "Тийм ээ сүүлийн үед бид хоорондоо харьцахгүй байгаа. Гэхдээ найзууд хэвээрээ үлдэж болно биз дээ. Бас чи коллеж гээд хол газар луу явах гэж байгаа." би нэмж хэлэв.
"Би дэлхийгээс явах гээгүй шүү. Дараа нь юм бодож олно гэж найдаж байна." Тэр инээв.
Би мөр лүү нь зөөлөн цохиод "Сайн байна"
•
Оройн 11 цаг би Скайлортой facetime хийж байлаа. Тэр орон дээрээ хэвтэж байх бөгөөд гараа хүзүүнийхээ араар оруулсан байна.
Энэ удаан үргэлжилдэг оройн яриануудын нэг байв. Бид бүх л зүйлийн талаар ярьсан. Би түүнтэй дахиад хэдэн цаг ярьсан ч уйдахгүй байх аа. Тэр инженер болж технелогийн компанид ажиллана гэж хэлсэн.
"Гоё санаа байна. Би ямар мэргэжилтэй болохоо одоо болтол бодож байгаа." гэсээр би толгой дохив.
"Чи юу ч хийхээр болсон түүнийгээ хашраана гэдгийг би сайн мэдэж байна." тэр хэллээ.
Энэ нь намайг улаан болгов. "Би олны танил хүн болмоор байна. Ингэхэд нээрээ би Жожо Сиваг таних уу?" гэж би асуув.
Тэр хөмсгөө өргөн "Кино юм уу?"
Би нүдээ эргэлдүүлэн "Үгүй ээ."
Жейсон цаанаас нь "Би хэн гэдгийг нь мэднэ шд." Тэр камерт орж ирээд "Ima come back like a boomerang"
Скайлор эргэлзсэн харагдах нь үнэхээр хөгжилтэй. Би баахан инээв.
Би амьсгаагаа аван "Тэр жоохон хүүхдүүдийн дунд алдартай. Морган өнөөдөр таарсан."
Скайлор Жейсон руу хараад "Чи яаж түүнийг мэддэг юм?" гэж асуув.
"Би арван настай дүүтэй хүн." Тэр мөрөө хавчлаа.
Чейс хуруугаараа заан "Өө би ойлголоо. Чи энийг уух юманд нь хийх хэрэгтэй."
Жейсон толгойгоо Чейс рүү толгойгоо сэгсрээд "Тэнэг санаа байна, яагаад тэр үүнийг түүний уух юманд хийнэ гэж. Харин хоолонд нь хий." тэр санал болгов.
Би нүүрээ гараараа нуулаа.
"Ингэж байгаад тэр үхчихвэл яах юм?" Кравфорд хэлээд над руу харав. "Гутланд нь хий. Тэгвэл тэр гутлаа өмсөхдөө мэднэ."
Би хүндээр санаа алдаад "Муу тэнэгүүд" Би Чейс Жейсон хоёр луу зааж байгаад "Та 2 түүнийг хахуулахыг хүсээ юу?" Би Кравфорд руу хараад "Харин чиний санаа бүтэх эсэхийг мэдэхгүй байна тэр аль хэдийнээ гутлаа өмссөн байгаа шүү дээ." гээд би толгойгоо сэгсрэв.
"Тэгвэл яагаад түүний ээж ч юм уу дүүгээс нь асууж болохгүй гэж?" Жейсон санал болгов.
Би хэдэн секунд бодоод "Тэгнээ. Гэхдээ надад өөр төлөвлөгөө байна. Эхлээд та нарт харуулахыг хүссэн юм."
🤍
Advertisement
- In Serial188 Chapters
The Last Snow: Love Me Once Again For A Year
Park Chunghee had been in a relationship with a man named Lee Donghwa for ten years. He loved him so much, but as for Donghwa himself… he doubted it.
8.18 362 - In Serial58 Chapters
Her Prince
(COMPLETED) "I will break her into million pieces until she turns into ashes." - Brandon Maxwell. "I will always be yours even if you don't want me." - Sofia Martin.Book Published: 03/02/2017Completed: 28/03/2018#289 in Romance - 09/02/2017#102 in Romance - 20/02/2017#62 in Romance - 05/03/2017WARNING:This story is meant for the audience of 18+. This Story's content is not meant for any innocent adult or sensitive reader. This story also uses strong language, violence, and rape so if you are of under age or sensitive to such things then continuing to read is strongly not advised. Please do not read the book only to leave hateful comments.
8 435 - In Serial53 Chapters
The Prince is a Yandere
"I accidentally made the prince obsessed with me and now he'd murder everyone in the kingdom just to find me."---Intimidating and cocky Prince Rowan Quentin takes interest in Riselle Astor. An equally cocky noble who wants nothing to do with him.Will this be the start of a fairytale relationship, or the long road to Riselle's ultimate doom?#5 in fantasy-romance [11/14/20]#2 in Yandere [01/23/21]Note: This is an original story, and it is NOT a reincarnation bookCover illustration done by TeroGaCompleted: 07/07/21
8 165 - In Serial48 Chapters
Camp Closeted
Micah Vallenti has been in the closet all his life, taking his time in coming to terms with his sexuality as well as himself. Everything all of a sudden changes the second he gets outed by a boy he had trusted and known for years. Broken, dismayed, and confused, Micah's world is buried in turmoil as he wonders how something so personal has now been made accessible to everyone around him. In efforts to help with Micah's issue, his mom signs him up for Camp Closeted. A camp exclusively made for boys who also happen to be on the same page as Micah. Things only get crazier for him when all 20 of these boys turn out to be rich, hot, and extremely charming.✿✿✿Welcome to the world of Camp Closeted! All comments and votes are so greatly appreciated. Follow me on socials where you can ask me questions and talk about anything you want!instagram:kobealcala
8 419 - In Serial255 Chapters
forbidden
Manik Shah, 26, the son of the richest diamond merchant in India, is dating his best friend's sister.But with fates rolling their dice continuously, his grandfather dies and in his will, he declared Manik the heir to his whole empire, provided that he acts as a guardian to a girl child, Roshni. Manik, on meeting her, realises, she is not exactly a child.Now, he is living in Surat, in close proximity to this girl-who-is-not-a-child, and away from her girlfriend. He is slowly getting attracted to her... But is it right, when she is so young and above all his ward? Hell no! It is forbidden.Now he is in a dilemma, should he keep trying to maintain this relationship with his girlfriend even though they are losing their spark? Or should he get into a forbidden and slightly scandalous one which will, though, make both Manik and Roshni happy?
8 144 - In Serial26 Chapters
Secret Soulmates • Jack Grazer x Reader
You've been secretly dating Jack Grazer for a while. When your mom starts dating Jack's dad, you two must do everything in your power to break them up in order to stay together.𝕃𝕠𝕧𝕖𝕣 𝕟𝕠𝕥 𝕒 𝕗𝕚𝕘𝕙𝕥𝕖𝕣❤️#1 in jackgrazerxreader: 04-07-19
8 182

