《•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]》[36] 1 4 3
Advertisement
Би түүний хажууд зогсоод "Юууу?" Ам минь ангайсан гэдэгт итгэлтэй байна.
"Чшш" Мэрэдит түргэхэн миний амыг дараад чимээгүйхнээр хаалгаа хаав.
"Нээрээ гэж үү!" гэж би шивнээд "Одоо яах гэж байна? Бурхан минь Клей үүнийг сонсоод галзуурах байх даа."
"Би Клейд мэдэгдүүлэхгүй ээ. Бас жирэмсэн эсэхээ сайн мэдэхгүй байна. Гэхдээ миний сарын тэмдэг оройтоод сүүлийн үед дотор муухайраад байгаа." гэсээр тэр гэдсээ илнэ.
Хөөх. Мэрэдит жирэмсэн байж магадгүй, Клей бид хоёр салсан бас Скайлор Нью-Йоркт байгаа. Бүх зүйлс учраа олж эхэлж байна уу даа?
"Тэгэхээр надаар туслуулах зүйл байна уу?"
Тэр толгой дохиод гараа миний мөрөн дээр тавилаа. "Хэрвээ чи миний найз мөн юм бол эмийн сангаас жирэмсний тест аваад ир гуйя. Би ийм байдалтай байгаад байвал үхэх нь байна."
Үнэндээ би эмийн сангаас иймэрхүү юм авах дургүй. Заримдаа би ээж ч юм уу Морганаар авахуулчихдаг. Хэрэгсэл авах бүрт ямар эвгүй байдаг гээч. Хайрцаг дүүрэн тампон авчихаад явж байтал танихгүй хөгшин хүн чимээгүйхэн хажуунаас чинь хараад үйлдэл бүрийг чинь ажаад байвал...
Үүнийг бодсон чинь жихүүдэс хүрчихлээ. Мэрэдит миний бодлыг бараг л байгаа байдлаас минь уншчихсан байх. Гэхдээ энэ Мэрэ-д чухал болохоор туслах нь зөв.
"Тэгэлгүй яахав, би аваад ирье"
• • •
Эмийн сан өнөөдөр олон хүнтэй байхдаа яахав дээ. Гэхдээ энд ямар нэгэн танихгүй хөгшин хүн байхгүй байна л даа. Би заримдаа хэтэрхий тэнэг юм боддог бололтой.
Би Мэрэдитийн жирэмсний тестийг авчихаад цүнхгүй гарсан тул зүгээр л хэтэвчиндээ хийлээ.
Алхсаар явж байгаад дуртай кафеныхаа цонхон дээр тавигдсан амттанг олж хараад өөртөө болон Мэрэдит-д авахаар шийдэв.
Намайг дотогш ороход хаалганд зүүгдсэн хонх нь дуугарна. Би аяган бялуу болон хэдэн ширхэг macaroon захиаллаа. Эд нар ямар сайхан амттай гээч. Мэрэдит үүнд дуртай болохоор түүнд ч гэсэн авав. Төлбөрөө төлснийхөө дараа гадагш гартал нэг зүгээс машины чанга чанга чимээ сонсогдов. Энэ анхаарлыг минь татсан тул тэр зүг рүү харвал хэн нэгэн таксины жолоочтой хэрэлдэн хашхирч байлаа.
Advertisement
Хүлээ!
Би энийг хэн гэдгийг бараг л мэдчихлээ.
Жейсон байна.
Би зам гарсаар түүнийг дагаж явах гэсэн боловч тэр маш хурдан буудал руу орчхов. Буудлын урд очиход энэ Скайлорын байсан газар байлаа.Тэр сургуулийнхаа дотуур байр луу нүүсэн болохоор энд байхгүй нь мэдээж. Ингэж өөртөө хэлсний дараа тэр хоёрыг гарч ирэхийг харсан боловч Мэрэдит дээр хурдан очих хэрэгтэй байсан тул тэр хоёр дээр очилгүй өнгөрлөө.
Эргэж харан буцаад явж байтал хэн нэгэнтэй хүчтэй мөргөлдөж барьж явсан хэтэвчээ унагаачих нь тэр. "Үгүй байлгүй дээ"
Би дэлхийн хамгийн азгүй хүн байхаа. Жирэмсний тест ч бас газар уначихсан байна. Ичиж үхмээр юм.
Скайлор "Өө, Скайлин" Тэр гэнэт гарч ирээд газар унасан зүйлд анхаарал хандуулаагүй байсан тул эхэндээ юу ч бодоогүй байсан байх. Дараа нь тэр доош харан жирэмсний тестыг олж харчхаад царай нь хувьсан "Чинийх бололтой" гээд надад буцаан өгөв.
Түүнд тайлбарлах хэрэгтэй гэдгийг мэдэж байсан ч үг дуугарч чадалгүй чимээгүйхэн л түүний гараас аван хэтэвчиндээ эргүүлэн хийлээ.
Тэр над руу асуулт дүүрэн харцаар ширтэх нь улам л намайг доройтуулна. Түүн рүү харахгүй байхыг хичээсэн ч зугтах арга байсангүй. Бурхан минь энэ миний амьдралдаа мэдэрч байсан хамгийн аймшигтай мөч байсан байх.
Би хурдхан шиг босоод чимээгүйхэн түүнийг орхин явав.
Харин энэ удаад тэр араас минь дагасангүй.
• • •
"Захисан юмыг чинь авчирлаа." гээд би Мэрэ-д хайрцагтай тест өглөө.
Тэр гараас минь үүнийг аваад "Чи нэлээд удсан шүү. Канад яваад ирсэн юм уу?" гэж тэр нүдээ эргэлдүүлсээр тоглоом хийв.
Би санаа алдаад "Тоглохоо больж үз Мэрэ" түүний орон дээр нурж унаад тааз руу ширтлээ.
"Юу болсон юм." гээд тэр миний хажууд суув.
Би түүн рүү уйтгартай нүдээр харчхаад "Түрийвчнээс жирэмсний тест унаад Скайлор үүнийг олоод харчихсан. Одоо тэр намайг жирэмсэн эсвэл ямар нэгэн юм байна гэж бодож байгаа нь гарцаагүй. Би түүнд минийх биш шүү гэдгээ хэлж ч чадалгүй орхиод явчихсан. " гээд би уртаар санаа алдаад золтой л уйлчихсангүй.
Advertisement
Тэр миний гараас атгаад "Хонгор минь. Дэмий юманд санаа зовоод байгаа юм биш үү. Хэдий чи хоёр нөхөр, арван хүүхэдтэй байсан ч тэр чамайг хайрласан хэвээр байх болно. Би чамайг ахтай минь үерхэж байсныг мэднэ, гэхдээ чи Скайлорыг бодсон хэвээр л байсан биз дээ. Та хоёр удахгүй уулзаад энэ талаар учраа олчихно гэдэгт итгэлтэй байна. "
Тэр намайг ингэж хэлээд тэврэхэд би инээмсэглэв. Скайлор үнэндээ надад таалагддаг байсан ч би үргэлж түүнийг өөрөөсөө хүчээр холдуулахыг хичээдэг байсан юм. Дахиад Кэйси шиг нэгэн гараад ирчих вий, эсвэл Скайлороос болж шархалж үлдэхээс айсандаа л ингэдэг байжээ.
Би толгой сэгсрэн бодлоосоо саллаа.
"За тэгэхээр бид юу хүлээгээд байгаа юм?" Явж бяцхан хүүхэд дотор чинь байна уу эсэхийг шалгъя" гэсээр би түүнийг ариун цэврийн өрөө рүү түлхэв.
Тэр удсан ч үгүй над дээр хүрч ирээд "Гурван минут хүлээ гэнээ. Би үүнийг гартаа баримааргүй байна. Чи барьчих гуйя."
Би толгой дохиод тестийг авлаа. Бид суугаад тестийн хариуг хүлээх үед энэ амьдралын минь хамгийн удаан өнгөрсөн гурван минут шиг санагдав. Сандрахыг хүсээгүй ч Мэрэгийн өмнөөс хөл чичрэн зүрх хурдан цохилно.
Бид цаг руу харахад 4:37 болж байлаа. Тэр тестээ 4:33 болж байхад өгсөн юм. Бид нэг нэгэн рүүгээ зэрэг харахад тэр "Би чадахгүй нь. Чи хараад өгөөч." гэсээр Мэрэдит гараа нүүрнийхээ өмнүүр сэвчиж хөлөө дэвсэв.
"Итгэлтэй байна уу?" гэж намайг асуухад тэр толгой дохилоо.
Би орноос босоод шүүгээний хажууд зогсов. Ийм жижигхэн зүйл ч хүний амьдралыг тэр чигээр нь өөрчилж болно гэхээр галзуурмаар юм.
"Хөөх" би тестийг Мэрэгийн зүг харуулаад "Чи жирэмсэн биш юм байна."
"Бурхан минь!" тэр гүнзгий амьсгаа гаргаад "Амьдрал маань аврагдлаа."
• • •
Би Мэрэдитийн гэрээс гарчхаад оройн хоол идэхээр гэр лүүгээ алхаж байна. Сая Мэрэ бид хоёрын хоёулангийнх нь нуруунаас том ачаа үүрээд авчихсан юм шиг л санагдсан.
Намайг ур талын үүдэнд явж байхад арын хашаанд хачин чимээ сонсогдов. Би ямар нэгэн зүйл байгаа эсэхийг шалгахын тулд үсээ чихнийхээ ардуур хийн анхааралтай чагналаа. Чанга чимээ сонсогдсоор л байв. Би арын хаалгаа чимээгүйхэн онгойлгоод түрийвчээ урдаа барин кинон дээр гардаг шиг хэнтэй ч тулалдахад бэлдээд зогсож байв. Би байшингаа тойрон аажмаар булан эргэлээ. Цонхны хажууд байдаг усан үзмийн модыг харчхаад сая л нэг санаа амран толгойгоо сэгсрэв.
"Скайлор, чи чинь энд юу хийж байгаа юм?" гэж би нүдээ эргэлдүүлсээр асуулаа.
Тэр толгойгоо эргүүлэн над руу хараад "Өө, мм. Чамайг харахаар ирсэн юм л даа."
Би түүний авирч байсан цонх руу хараад "Аав, ээж хоёрын өрөөгөөр дамжиж уу?"
"Харин ч чулуу шидээгүй байгаадаа баяртай байна." гэсээр тэр авирч байсан модноосоо буув.
"Бид ярилцах хэрэгтэй байх." хэмээн тэр хэлээд над руу алхлаа.
Уг нь бодол санаагаа цэгцэлж байгаад түүнд бүх зүйлээ тайлбарлана гэж бодсон юмсан. Би бодоогүй байхдаа ярьж чаддаггүй юм. "Бид ярилцах гэсэн үү? Эхлээд яагаад манай гэрт нууцаар орж ирсэн талаар бүтэн мэтгэлцээн хийсэн ч багадана. Юуны өмнө яагаад хонх ч дараагүй байж байшин руу авирч байсан юм, Скайлор? Толгойнд минь маш олон зүйл байгаа ч би яаж зөвөөр ойлгуулахаа үнэхээр мэдэхгүй нь, Клей бид хоёр дөнгөж сая салсан, stranger things-ыг үзэж дуусгаагүйн шалтгаан нь чамайг үргэлж бодож, яагаад одоог хүртэл хажууд минь байгааг чинь, бас чамтай дандаа буруу нөхцөл байдалтай үед таарчихдаг болохоор ямар эвгүй байдаг гээч бурхан минь уучлаарай үнэхээр тайлбарлаж чадахгүй нь би яг л зургаан настай галзуу хүүхэд шиг байгаагаа мэдэж байна л даа би-"
"Би чамд хайртай" Скайлор үгийг минь таслав.
Миний биеэс бүх зүйл сарних шиг болж "Юу?" гэж би шивнээд түүний нүд рүү ширтлээ.
"Би чамд хайртай, Скайлин."
Advertisement
- In Serial20 Chapters
PAINTER'S MODEL
[✉] Yandere male x Female reader ✒ A short book that contains the story of a female model who has been assigned to be a subject for a famous artist's painting.___➢ This story rightfully belongs to @WITTYC4MELLI4. The artworks included in this book do not belong to me, it goes to their rightful owners or artists. This story may also contain sensitive topics, thus readers must beware. Also, beware for shitty writing.
8 205 - In Serial7 Chapters
Senior, ME & Beer
A short story about a young couple who always had an ambiguous relationship, never committing to each other. Before they got the chance to do that, their paths diverged. Now, they have met again by chance, after many years, let’s see how love unfolds their hearts. Senior, Me & Beer is a project under the company ‘NEW LEAF DIGITAL WORKS’ written by author who goes by pen name ‘Priyank Porwal’ and Edited by ‘Jeevesh Sharma’. Poster concept by ‘Piyush Gupta’ and it is created by ‘Kratika Gupta’. English is not my first language so pardon me for it
8 161 - In Serial55 Chapters
Il Mio Gattino
Nicole Jackson is a 24 year old waitress at The Star Cafè. She ran away from her abusive parents from California to New York in search for a better life. She hopes to find peace and happiness in the new city.Dante Moretti is a 27 Mafia king. He is known for killing anything or anyone who even thinks of looking his way which is why many people tend to avoid his presence as a whole. He only cares for his family and close friends. Uses women as toys and sees no use in respecting them since it's either they want him because of his looks and money. Deep inside all of that hard exterior he carries, he wishes to find his Queen.He finally meets a curvy yet small girl with curly hair at his Club. Will she be his future Mafia Queen?Why don't you find out[Still to be edited]
8 404 - In Serial51 Chapters
i'm right here || jasper whitlock
"'cause i'm right here!"a story in which charlie swans goddaughter feels invisible until she meets jasper cullen.
8 197 - In Serial16 Chapters
Gumtree Loneliness
A lonely girl who wishes people can just accept her... And a human-like alien who thinks humanity is absolutely boring, until he reads lonely girl's thoughts.★ Science Fiction, Romance and Fantasy ★© 2014 - 2015 by Larissa, stars_are_MAGIC. All Rights Reserved.Note: I wrote most of this story when I was sixteen.
8 134 - In Serial87 Chapters
Growing Attached To My Competition ✔️
Adrian always felt like he was never the best at anything. His school grades were mediocre, he wasn't much of a popular person and the girl he likes doesn't know he exist. The only thing he had going for him was being the star player and captain of his school's hockey team. That was until the spotlight turned to his new rival Brody.Confusion and circumstances causes them both to grow closer beyond their imagination.~~~~~~~~~~~~Highest rankings:• LGBT - #1 (26/4/20)• Bisexual - #1 (1/5/20)• Boyxboy - #1 (28/05/20)• Rivalstolovers - #1 (7/4/20)• Gaylove- #2 (29/9/20)• Cheesy - #2 (1/5/20)• Enemiestolovers- #2 (22/12/20)• Wholesome - #2 (30/5/20)• Cheesyromance - #3 (17/6/20)• Rivalry - #4 (12/4/20)• Enemies - #4 (30/7/20)~~~~~~~~~~~~
8 91

