《•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]》[35] Дотуур байр
Advertisement
"Юу?" гэж тэр асуулаа.
Би зуслан дээр байгаа зураг руугаа заан "Энэ би байна."
"Худлаа ярьж байгааг чинь мэдэж байна."
Би утсаа гаргаж ирээд зургууд дундаасаа үүний ганцаараа авахуулсан нөгөөхийг нь түүнд харуулав.
Тэр дэлгэц рүү дахин нэг шалгаж харсны дараа түүний ам ялимгүй ангайсан байлаа. "Ойлголоо би ялагдлаа." гээд тэр гараа үс рүүгээ явуулаад "Тэгэхээр үнэн хэрэгтээ хоёулаа өмнө нь аль хэдийн бие биенээ мэддэг байсан гэх гээд байна уу?" Тэр хөмсгөө зангидав.
"Хачин ч гэсэн тийм болж таарах нь.Зураг үнэнийг хэлдэг шүү дээ" гэсээр би түүний нүүрэнд утсаа наалаа.
Тэр инээсээр зургийг харж дуусахад бидний хоорондын зай маш ойрхон болсон байв. Яг бидний үнсэлцэж байсан байрлал шиг. Тэр хоолойгоо засчхаад утсыг минь эргүүлж өглөө. "Энэ үнэхээр хачин тохиолдол юм. Би энэ охиныг хэзээ ч чамайг гэж бодож байгаагүй. Энэ л чамайг анх харахад мэддэг юм шиг санагдсаны шалтгаан байх нь."
"Чи анх найзыг маань зодно гэж заналхийлж байсан биз дээ." гэсээр түүнийг шоолон бараг л жилийн өмнө болсон тэр явдлыг эргэн саналаа.
Тэр ч гэсэн инээн "Тийм ээ. Ингэж байсанд уучлаарай."
*Утас дуугарав*
Скайлор утсаа аваад богино хариулт өгөөд удсангүй таслав.
"Тэгэхээр миний дотуур байр бэлэн болсон байна." гэсээр тэр утсаа халаасандаа хийлээ.
Би "Хөөх бүр догдолчихлоо."
"Би гэртээ харьчхаад юмыг чинь баглахад тусалъя "
Тэр миний гарнаас эргүүлж бариад "Тэгье"
Би түүнийг ганцааранг нь үлдээмээргүй байгаа ч гэнэт Клей-ээс салаагүй мөртлөө түүний араар Скайлортой үнсэлцсэндээ харамслаа.
"Нээрээ өнөөдөр би Бонни Жон хоёртой уулзана гээд тохирчихсон юм байна. Уучлаарай." Бурхан минь би ч аймшигтай худалч болж дээ.
"Өө." Тэр аяархан санаа алдав.
Түүний царай барайсан байгааг хараад дотуур байранд нь дараа очъё гэж хэллээ. Үүнийг сонсоод тэр нүүрэндээ буцаад инээмсэглэл тодруулав.
• • •
Ээж Бонни Жон хоёрыг үдэж өгөхөөр бидэнд хоол хийж өглөө. Би тэднийг явуулмааргүй байна. Тэд энд ирээд дөнгөж л 2 хонож байна шүү дээ.
Advertisement
"Гуйя битгий яв л даа." гээд би тэр хоёрыг зуурна.
"Амьсгалж. Чадахгүй нь. Скай." гэсээр Жон ханиалгав.
Би тэр хоёрыг тавиад "Уучлаарай."
Тэр хоёр энэ намраас Калифорнийн Их Сургуульд сурч эхэлнэ.Энэ яг л бид хэсэг болж салаад явж байгаа юм шиг л санагдаж байна.Тэдэнтэй дахиад хэзээ уулзах нь тодорхойгүй шүү дээ.
"Скай, чи уйлаад байгаа юм уу даа?" гэсээр Бонни намайг дахин тэвэрлээ.
Би нусаа татаад нулимсаа арчин "Үгүй ээ, нүдэнд юм орчихсон." гэсээр үргэлжлүүлэн уйлав.
Жон намайг тайтгаруулаад бид үргэлж хоорондоо утсаар ярьж байна гэдгээ амлалаа.Нүдэнд дахиад л нулимс хуралдан уйлж эхлэв.
"Хүүхдүүдээ машин гадаа ирчихлээ." гэсээр ээж зочны өрөөнд орж ирэв.
Би тэдэн рүү далласаар машин зам дагуу аажмаар алга болохыг харсаар үлдлээ.
• • •
"Хөөе" Клей хаалга тогшчихоод онгойлгов.
Би түүнтэй маргалдсанаас хойш түүнийг манайд ирнэ гэж хүлээгээгүй юмсан. Түүн рүү уурлах уу эсвэл үл тоомсорлох уу гэдгээ бодож байтал
"Хөөе Морган, Скай бид хоёр ярилцмаар байх юм?" гэж тэр хэлэв.
Морган толгой сэгсрээд "Та хоёр энд зүгээр ярилцчих, би саад болохгүй ээ." гээд тэр байрнаасаа хөдөлсөнгүй.
Би Морган руу хараад "Энэ миний өрөө гэдгийг мэдэж байгаа биз дээ"
"Мэднээ." гээд тэр толгой дохив.
Би нүдээ эргэлдүүлсээр Клейтэй хамт өрөөнөөс гарлаа. Бид гадаа гаран жижиг савлуур дээр сууцгаав.
"Тэгэхлээр яасан?"
"Би тэр эмнүүдийг хаясан." гэж тэр шуудхан дурдлаа.
"Нээрээ юу?" гэж би гайхсан харцаар харахад
"Тийм ээ. Чамайг явсны дараа би чиний хэлсэн үгийг бодож үзсэн. Би тэр эм тарианууд намайг илүү сайн болгоно гэж найдах хэрэггүй байж. Учир нь би өөрийгөө ойлгосон энэ зүгээр.." тэр ярихаа болив.
"Энэ зүгээр юу гэж?" гэж би асуулаа.
Тэр гараа эрүүн дээрээ тавиад "Тэр орой. Би сүүлчийн шидэлтээ алдсанаас хойш манай багийнхан хожигдсон. Хүмүүсээс болоод бид үнэхээр хүнд байдалд орсон. Үүнд би өөрийгөө маш ихээр буруутгаж байсан л даа." Тэр чимээгүй болов. Түүнд сагс гэдэг үнэхээр чухал гэдгийг би харж байлаа. "Бүх асуудал надад байгаа гэж бодоод дахиж хэзээ ч ийм байдалд орохгүйн тулд юу ч хийхэд бэлэн байв. Чи хамгийн сайн чаддаг шидэлтээ алдах ямар хэцүү байдгийг мэдэх үү? Үнэхээр хэцүү.Тэгээд би дахиад хэзээ ч ийм байдалд орохгүйн тулд эм хэрэглэж эхэлсэн юм." Тэр үгээ дуусгалаа.
Advertisement
Би түүнийг бусад сайн тоглогчтой хүч тэнцүү байхын тулд л эм хэрэглэж байна гэж бодсон. Би түүн рүү хараад "Клей, би чамд ийм байсныг мэдсэнгүй. Гэхдээ чи өөрийгөө маш сайн тамирчин гэдгээ ойлгох хэрэгтэй. Чамд авъяас байгаа болохоор улсын хамгийн шилдэг спортын сургуульд орох гэж байгаа шүү дээ. Чи өөрийгөө ганц тоглолтоос болоод ингэж дүгнэж болохгүй ээ."
"Баярлалаа." гээд тэр толгой дохиод тэнгэрийн хаяа руу ширтэв. "Би удахгүй их сургуульдаа орно."
"Догдолж байна уу? "
"Үнэхээр их." гэсээр тэр инээмсэглэлээ.
Чимээгүй байдал.
"Эвгүй байна уу?" гэж би түүнээс асуув.
Тэр "Үгүй ээ. Би юу болоод байгааг мэднэ."
"Юу?"
"Бид аль хэдийн салсан. Үгүй гэж үү?" гээд тэр над руу харлаа. "Чиний байгаа байдал үнэхээр илт байна."
Клей хоолойнхоо өнгийг засаад "Скай би чамайг Скайлорт татагдаад байгааг чинь мэднэ. Бас тэр ч гэсэн. Анх түүнтэй танилцсанаас хойш л та хоёрын бие биен рүүгээ харах харц чинь тодорхой байсан. Бас буудалд болсон явдал үүнийг бүр ч их баталгаажуулсан."
Би санаа алдаад "Энэ тийм илэрхий байна уу?"
"Скайлин би чамайг сайн мэднэ шүү дээ." гэсээр тэр инээлээ.
"Тэгэхээр бид нэгнийгээ үзэн ядахгүй биз дээ."
"Мэдээж үгүй. Хоёулаа сайн найзууд байж чадна гэж бодож байна." гэсээр тэр намайг тэврэв.
"Үргэлж сайн найзууд." гээд би инээмсэглэлээ.
• • •
Үдээс хойш. Мэрэдит над руу хурдан хүрээд ир гэсэн мессэж илгээсэн болохоор хурдхан гэрийнх нь урд очоод хонхыг нь дарав.
Тэр хаалгаа онгойлгоход би "Юу-" гэж хэлэхийн завдалгүй тэр амыг минь даран "Чшш"
"Юу болсон юм?" гэж би аяархан асуув.
Тэр намайг өрөө рүүгээ дагуулж ороод "Нөгөө би чамд тэр орой Ааронтой хамт боулинг тоглосон гэж хэлснийг санаж байна уу?"
"Тийм ээ?"
Тэр гэмшсэн царай гарган хуруугаараа оролдоод "Бид түүнтэй үүнээс илүү зүйл хийсэн."
"Тэгээд?" Би юу болоод байгааг ойлгохгүй дэмий л Мэрэдит рүү ширтэнэ.
"Тэр орой илүү..дотно зүйл хийсэн." гээд тэр надад дөхүүллээ.
"Өө, бурхан минь!" гэсээр би амаа дарав.
Тэр толгой дохив.
"Тэгээд надад юу хэлэх гэсэн юм?" гээд нүдээ томрууллаа.
Тэр гүнзгий амьсгаа гаргаад "Би жирэмсэн болсон юм шиг байна."
• • •
Би дотуур байраа тохижуулж байтал хаалга тогших чимээ сонслоо. Хийж байгаа зүйлээ орхиод хаалгаа онгойлговол Жейсон, Кравфорд, Чейс 3 ирсэн байв.
"Yo!" би шуудхан л тэдэнтэй гар барилцаад тэвэрцгээлээ.
Жейсон "Өрөө чинь их харанхуй юм аа."
"Санал нэг." гэж Чейс хэлсээр өрөөгөөр минь тойруулж алхав. "Чи яагаад ганц өрөө байр сонгосон юм?"
"Миний юу хүсэх нь чамд ямар хамаа байна?" гэсээр хийж байсан зүйлээ үргэлжлүүллээ.
"Тэгэхээр чи юу хийж байгаа юм бэ даэ?" гэж Кравфорд асуув.
"Хэдэн хайрцаг зүйлүүдээ гаргаж ирээд дараа нь хөргөгчөө засъя гэж бодож байна."
"Бид хайрцагтай юмнуудыг чинь хамт янзалъя." гэж Жейсон хэлээд нэгийг нь авч өргөлөө.
"Хэрэггүй ээ би өөрөө хийчихнэ нь."
"Нээрээ юу? Зүгээр дээ"
"Алив ээ, би үгүй гэж хэлсэн ш дээ." Би бага зэрэг уурлаж эхлэв.
Новш.
Кравфорд хайрцагтай зүйлийг минь барьсан байх бөгөөд "Энэ юу вэ?"
"Юу ч биш." гээд би хурдхан түүнээс аваад халаасандаа далд хийв.
"Энэ үнэт эдлэл үү? Чи эндээс аль хэдийн найз охин олоо юу даа?" гэж Кравфорд мишилзсээр асуулаа.
"Үгүй ээ." гэсээр би толгойгоо маажив. "Энийг ээжид бэлэг болгож авсан юм." гээд би хүрмээ өмсөөд "Би гарчхаад ирье."
Би дотуур байрнаасаа гараад халааснаасаа жижигхэн хайрцгаа нээгээд үзэсгэлэнтэйгээр гэрэлтэх алмазан бөгжөө гаргалаа.
Advertisement
- In Serial87 Chapters
Reincarnated Renegade
The son of a Duke woke up with amnesia. It's the truth. Was it the whole truth? Not necessarily. The whole truth was that the Duke's son's memories were replaced. By Bellavarn. Bellavarn didn't think he deserved a second life if that was what this was. He died young, sure. But he was the one who ended it in the first place. Did he want this life? It wasn't his, wasn't deserved, and unasked for. Take one of the thousands who beg uncaring gods instead, not him. He wanted oblivion. Examining his new surroundings, the plush pillows, expensive draperies, and the nervous maid, he assumed the worst. Who was he in this world? Time to find out. So... "Close the doors." "Lord?" "Do it." *This Novel contains dark themes not suitable for all readers. This is an original novel. Any similarities to existing characters, locations, or otherwise is purely coincidental. (Cover art is my original drawing.)
8 94 - In Serial27 Chapters
The Possessive Billionaire✔️
Being one the world's most successful Billionaire bachelor, Zachary Lockwood had no interest in settling down anytime soon. But what happens he begins to fall for his new personal assistant, Riley, and and believes that there is such thing as love?~ ~ ~ ~This story may include sexual content and mature languageCOMPLETED
8 534 - In Serial46 Chapters
When the Sun Fell |✔|
When Summer Princess Lumikki is offered to the Winter King as payment for a debt, the Winter court is dragged into chaos. Alone in a foreign land, with no one but herself to rely upon, Lumi is quick to adapt in order to survive. But the longer the winter king stays with her, the more he is unable to let her go. Like the sun and moon, fate continuously has them moving towards each other- yet apart. As her life unfolds in unexpected ways, Lumi realizes that love can only be found, if all else is sacrificed. But are they willing to pay such a price? And are some loves worth fighting for? This is a story of redemption. This is a story of strength. This is a story of revolution.This is a story, of when the sun fell. COPYRIGHT:©Joy (world_joy_) All rights reservedThank you for reading | COMPLETED
8 112 - In Serial15 Chapters
MY TYPE | KTH ✓
𝐋𝐎𝐕𝐄 𝐀𝐍𝐃 𝐂𝐇𝐄𝐌𝐈𝐒𝐓𝐑𝐘, 𝐋𝐈𝐓𝐄𝐑𝐀𝐋𝐋𝐘❝𝐌𝐚𝐲𝐛𝐞 𝐈 𝐚𝐦 𝐰𝐨𝐫𝐭𝐡𝐲.❞▬▬▬▬▬▬▬▬▬▬▬Kim Taehyung; Romance; Slice of Life; Campus AU© 2017 -hyungnim
8 164 - In Serial27 Chapters
False Pretense [EreRi/RiRen AU]
Since their childhood days, Levi is a friend of the Yeager twins. They're inseparable, and something being more than friends eventually developed. But there comes an unfortunate event, an event that separated them. With a promise that they'll meet again, Levi continued his life, waiting for the day that they'll meet again to come. After five years of waiting, Levi's hope to see them is slowly withering. That is until a certain brunet decided to show up and repeat the history, continuing what was left off in the past by jerking the swing off once again. Now that they're together again, how will things work out? Is it going to be the perfect love story they dreamed of? Or will a dark pretense destroy everything? ******* Disclaimer: I don't own anything except for the plot. All credits belong to their respective creators/owners.
8 150 - In Serial12 Chapters
Corner's Café
"Good Afternoon! This is Corner's Café, where we sell more than just coffee, how can I help you?""More than just coffee? So how much will it be for a sloppy?"In which a boy and a girl talk over a landline without knowing each other's identities, but what happens when things begin to unravel?[dialogue || storyline]
8 147

