《•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]》[33] Нэгдэл
Advertisement
Би нусаа татангаа хацар дагуу урсах нулимсаа арчина. Мөн Мэрэдит, Морган хоёр ч орон дээр суугаад уйлцгааж байлаа.
"Үүнд итгэхгүй нь ээ" гэсээр Мэрэдит гуншигнан "Сэтгэл хөдөлчихлөө!"
Би нулимсаа шударсан хэвээр "Тийм шүү.Үнэхээр сайхан байсан болохоор л уйлчихлаа."
Тэр толгой дохисоор нусны алчуураа буцаж тавиад "Би энийг хэзээ ч мартахгүй байх аа"
Бид нар дөнгөж сая "vampire diaries"-ийн сүүлчийн ангийг үзэж дуусаад байж байна. Дуусчихсан гэдэгт итгэж чадахгүй нь. "Энэ үргэлж миний сэтгэлд үлдэх болноо" гэж Морган дурдав.
Зуны амралт эхлэхэд долоон хоног л үлдээд байна. Тэгээд Мэрэдит бид хоёр энэ хугацаанд netflix-ийн сүүлчийн хоёр улирлыг үзэж дуусгахаар шийдсэн юм. Морган аль хэдийн үзээд дуусчихсан ч заримдаа бид хоёр дээр ирж хамт үздэг нь энэ.
Хонх дуугарах сонсогдсон ч аав ээж хоёр зочны өрөөнд байсан болохоор би чимээгүйхэн л өрөөндөө суулаа.
"Тэгэхээр Скай, та бидэнд өчигдрийн болзооныхоо талаар яриагүй байх аа." Морган миний тохойг нудран хөмсгөө өргөсөөр асуув.
Би инээсээр "Яриад байх юм байхгүй дээ.Яахав миний бодсоноос арай дажгүй байсан. Скайлорын дагуулж ирсэн охин азаар их юм ярьсан болохоор."
"Тэгэхээр Клей, Скайлор хоёр хоорондоо хөндий байсан гэсэн үг үү?" гэж Мэрэдит асуулаа.
"Клей Скайлор бид хоёрын яриа болгонд ороод байгаагүй л дээ. Бас тэр Аарон дээр очих хэрэгтэй болоод эрт явсан."
Мэрэдит хэсэг хөмсгөө зангидаад "Хүлээ. Аарон дээр очсон гэнээ?" гэж асуух нь миний хариултад эргэлзсэн харагдана.
Би толгой дохиод "Тийм ээ. Тэр надад Аароны машин унтарчихсан гэж хэлсэн."
"Хмм" гэж тэр санаа алдаад "Сонин л юм"
Морган "Яагаад сонин гэж?"
"Учир нь Аарон надтай хамт байсан. Бид нар түүний найзуудтай нь хамт бүхэл оройжингоо боулинг тоглож байсан ш дээ." гэж Мэрэдит мэдэгдэв.
Би түүнээс яг болздог орой мөн байсан уу гэдгийг асуухад тэр Клей бид хоёрыг байхгүй байсан болохоор Ааронтой хамт байхаар шийдсэн гэлээ.
Намайг яг үг хэлэх гэж байтал ээж доод давхраас дуудах нь сонсогдов.
Advertisement
"Скай. Буугаад ир. Энэ их чухал шүү!" гэж хэлэв. Би очлоо гэж хэлээд орноосоо босоход Мэрэдит Морган хоёр ч хамт бослоо.
"За яасан ээж ээ?"
Ээж нүүрэндээ жуумагнал тодруулахад би түүн рүү гайхсан шинжтэйгээр харав. Юу болох гээд байгааг мэдэхгүй юм. "Зочны өрөө рүү очъё." гэж тэр хэллээ.
Би удаанаар зочны өрөө рүү ороод өрөөг гүйлгэж харвал БУРХАН МИНЬ!! би өрөөгөөр дүүрэн орилж дэвхэцсээр Бонни, Жон хоёр дээр очин тэврэв.
Тэд хоёул над руу мишилзэхэд би улам чанга тэврэлээ. "Итгэж өгөхгүй нь!" гээд би хойш нэг алхаад "Яаж? Хэзээ? Юугаар?" гэсээр би инээмсэглээд тэднийг дахиад тэврэв. "Би та нарыгаа маш их санасан!"
"Амьсгалж. Чадахгүй нь. Скай." гээд Жон ханиалгалаа.
Би хойш алхаад "Уучлаарай!" хэмээн наргив. "Тэгэхээр та нар яаж энд ирсэн юм?"
"Аав ээж хоёр чинь бидэнд нислэг захиалчихсан байсан.Бид 2 зуны амралт эхлэх хүртэл хэдэн хоног л энд байна." гээд Бонни инээмсэглэв.
Бурхан минь! Үнэхээр догдолж байна. Зургаан сар хараагүй найзууд маань яг миний урд зогсож байна гэдэг. Тэд нарт шинэ найзуудаа бас хотоо танилцуулахыг хүлээж тэсэхгүй нь.
"Энд ирээд хэд хонож байгаа юм?" гэж би асуулаа.
Жон 2 хуруугаа өргөөд "Хоёр хоног"
Удалгүй Мэрэдит Морган хоёр зочны өрөөнд орж ирэв. Тэд Моргантай мэндэлсний дараа Мэрэдитийг Жон хараад нүд нь томрохыг би олж харлаа. Тэр Мэрэдит дээр очоод гараа сунган "Сайн уу Жон би бол сайхан танилцлаа"
Бонни бид хоёр нэгэн зэрэг харц солилцоод "Намайг Жон гэдэг гэж тэр хэлэх гэж байсан юм аа." гэсээр би нүдээ эргэлдүүлэв. "Мэрэ, энэ бол Жон харин түүнийг Бонни гэдэг. Би тэднийг өмнө нь чамд Калифорнид байгаа сайн найзууд минь гэж ярьж байсан."
"Өө тийм шүү би саналаа." гээд тэр инээмсэглээд Жонтой гар бариад Бонни руу даллалаа.
• • •
Жон, Бонни бид гурав хотоор зугаалсаар одоо бараг л орой болж байна. Мэрэдитийг хамт явъя гэсэн ч тэр намайг найзуудтайгаа өдрийг өнгөрөөгөөрэй гэсэнд нь үнэхээр баяртай байна.
Advertisement
"Дин!"
Утас чичрэн дэлгэцэн дээр мэдэгдэл ирэв. Үүнийг харвал Скайлороос мессэж ирсэн байлаа. Бонни сониучирхан утас руу ойртоод
"Бурхан минь!" тэр дэлгэц рүү харан мэлрэв."Нээрээ би үргэлж түүнийг ямар нэгэн концерт хийгээсэй гэж хүсдэг байсан."
"Би өмнө нь Брендон Урегийн концертод очиж байсан. Нэг үгээр хэлэхэд Гайхалтай."
Жон намайг тэр дор нь засан "Чи үүнийг нэг хүн биш хамтлагийн нэр гэдгийг мэднэ биз дээ?"
"За яахав Брендон болон Ури гэе. Ямар сонсогдож байна даа!" гээд би хөхрөлөө.
Тэр инээгээд "Магадгүй чи Скайлорт хэлэх хэрэгтэй байх." тэр миний гарыг жүжиглэн татаад дуулж эхлэв. "Хэрвээ чи надад хайртай бол намайг явуууул."
"Би энэ Клей гэдэг хүнтэй уулзахад бэлэн байна." гээд Бонни над руу мэдсэн харцаар харав.
"Харин би түүний дүүтэй нь гэрлэхэд бэлэн байна." гэж Жон нэмж хэллээ.
Би түүнээс найз охинтой эсэхийг асуухад тэр толгой сэгсрэн болзохоо больсон гэв.
"Тэгэхээр Клей тэр хоёр манай найз Аароны гэрт болох үдэшлэг рүү явах гэж байгаа. Хэрвээ та хоёр хүсвэл явж болно."
Тэд бараг шууд л зөвшөөрцгөөлөө.
• • •
Би сандал дээр суугаад Клей-ийг хүлээнэ. Жон Мэрэдит хоёр хаа нэг газар, харин Аарон Боннид эргэн тойрноо танилцуулж байгаа. Тэр Брэттэй үерхсэн хэвээрээ байгаа болохоор энийг сайхан санаа гэж бодохгүй л байна. Хэдийгээр би Миаг ирээсэй гэж хүлээгээгүй ч тэр байсан. Мэдээж түүнийг Скайлор урьсан нь ойлгомжтой.
Би Клейг ирэхийг хүлээн эргэн тойрноо харж байтал азаар утсанд мессэж ирэв.
Клей: Уучлаарай скай гэхдээ өнөөдөр би очиж чадахгүй болчихлоо :( нэг тийшээ явах хэрэг болоод... дараа залгая хонгор минь
Юу болоод байгааг ойлгохгүй нь Мэрэ надад тэр шөнө Клей Аарон дээр очоогүй гэдгийг санаад санаа зовниж байна. Би шууд ямар нэгэн дүгнэлтэд хүрэхийг хүссэнгүй ч яагаад тэр надад худлаа хэлснийг мэдэхгүй нь.
Би саяхан Аароноос Скайлортой хамт давхар болзоонд явдаг өдөр түүнийг Мэрэдиттэй хамт байсан эсэхийг асуухад тэр тийм гэсэн. Клейтэй зууралдахыг хүсээгүй болохоор түүн рүү зүгээр л "ойлголоо" гэж илгээлээ.
"Сайн уу Скайлин." гэсээр Дан гэх залуу над руу чиглэн ирж байв. Тэр өнгөрсөн улирал надтай нэг ангид сурдаг байсан.
"Сайн уу, юу байна даа."
Тэр миний хажууд суугаад "Юмгүй ээ. Сайхан үдэш байна шүү."
"Тийм ээ"
"Клей энд байгаа юу?" гэж тэр асуув.
Би хөнгөн санаа алдаад "Үгүй ээ. Тэр ирж чадахгүй гэсэн."
Зөөгч бидэн дээр ирээд уух юм авах эсэхийг асуулаа. Бид зөвшөөрөхөд тэр хоёр аяга ширли өгөв.
Дан надад уух юмыг минь авч өгөнгөө "Хэрвээ би чамтай спортын талаар яривал чи яах уу?" гэсээр тэр инээлээ.
"Би аравтайдаа хөл бөмбөг тоглодог байсан болохоор өөрийгөө спортын талаар бага ч гэсэн мэддэг гэж боддог" гэж хариулав.
Тэр над руу мэлрээд "Домгууд энд байна" гээд тэр тохойгоо ширээн дээр тавихдаа аягатай уух юмыг минь асгачихлаа. "Новш гэж! Уучлаарай."
"Зүгээр дээ." гэсээр би босон газар унасан аягаа авахад Дан амны алчуураар ширээг цэвэрлэв.
"Би дахиад аваад ирье." гээд тэр надаас хоосон аягыг минь аваад оронд нь өөрийнхөө уух юмыг өглөө. "Чи минийхийг уучих. Би ерөөсөө уугаагүй байгаа." гээд бослоо.
Түүнийг явсан хойгуур би түүний өгснөөс хэд уугаад эргэж ирэхийг нь хүлээв.
Толгой өвдөж эхлэх хүртэл бүх зүйл хэвийн байлаа.Тийм ч хүчтэй өвдөөгүй ч цочролд орсон юм шиг л мэдрэгдэж байна.
Миний толгой эргэж эхэллээ. Нүд бүрэлзэж зөвхөн зүрхний цохилтоо л сонсоно. Чанга хөгжим тус болсонгүй. Би босох гэж хичээсэн ч эцэст нь бүдрээд уначхав.
Надад Дан миний урд зогсох нь харагдана.Үүний дараа би юу ч харахаа больж зөвхөн харанхуй угтаж авлаа.
Advertisement
- In Serial7 Chapters
HIM and HER
The story talks about lives led by two simple people with difficulties of their own. The female lead, Inez, is a college student and is 21 years of age and the male lead, Aziel, is a CEO of a reputed company and is 25 years of age. The protagonists first meet each other on a flight with rather an un-frinedly encounter. Then again they meet through different encounters and then form rather a friendly relationship but tragedy strikes on Inez and they part away. Fast forward to 3 years they meet yet again on different encounters and they continue their journey together facing all hurdles laid in front of them. But before that, there will be events on how the both of them dealth with the parting 3 years ago. A sweet-loving story is all I want to convey, something that will just give warmth to the readers, nothing too complicated nothing to brain wrecking.
8 61 - In Serial79 Chapters
The Unwanted Matrimonial ✔
Layla Jones and Damon Kingsley found themselves being unwillingly bound to matrimony because of a business arrangement between their families and the two cross roads, in a way that neither of them had imaginedWill they be willing to endure each other's proximity on a daily basis or will their relationship take a drastic turn?
8 396 - In Serial16 Chapters
What The Heck I Gotta Do To Be With You (Lin-Manuel Miranda x Reader)
You met Lin at "Hamilton" auditions, and since then, you've had a huge crush at him. Then, you're introduced to your best friend's new boyfriend... a.k.a., Lin. Life only gets more complicated from there.
8 169 - In Serial13 Chapters
Torbellino Rojo (Traducción) (Antigua Versión)
Había cientos de millones de hombres en el mundo de los que ella podría haber elegido enamorarse. Su mayor enemigo y ese idiota Naruto, sin embargo, no era uno de ellos. *Traducción* *Aka Whirlpool* *Antigua Versión*
8 91 - In Serial30 Chapters
Daminette Fanfic - Arranged Marriage Conflict: My Story
Hey guys, I'm back with another story. The title says it all. But if you want a little sneak peek then here: ~~~~~Please, Give me till December to find a match! I'm begging you! I'm tired of you choosing my future and trying to control my life! If you don't then I will run away again! Fine. But if you don't find one then we will choose your suitor! Understood? Yes, thank you. And to help you with that, we will be holding a ball every other Saturday night for all of the wealthiest people and our closest workers and associates. Don't mess this up. Yes mother, father. ~~~~~As I previously stated in my announcement this has: - Daminette- Jason x Marin- Rich Mari- Arranged Marriage- League of Assassins- Adrien saltPlease also check out: 1. Daminette Fanfic: My Story 2. Daminette/ Marin Fanfic: My Story 3. Daminette/ Teen Titans Fanfic: My Story 4. A Vampire and A Werewolf (Daminette) Fanfic: My Story 5. A Vampire and A Werewolf (Daminette) Fanfic 2: My Story 6. Daminette Spies Fanfic: My Story7. Miraculous One Shots Fanfic: My Story8. Daminette Mermaids Fanfic: My Story 9. Daminette Soulmates Fanfic: My Story11. Daminette Fanfic - His Luna, Her Alpha: My Story*Remember, the images and pics you see here aren't mine neither are the characters. Obviously. The credit goes to dc and miraculous ladybug and the original artists of the pics*Well that's all, Bug Out!!~EssyMLBDC~
8 194 - In Serial26 Chapters
Angel Academy
Emma Rose is happy with her normal life. Until two hot older guys kidnap her!! Shes taken to a school called Angel Academy, where she is told she has the ability to control an element, just like everyone else at the school. Can she survive this crazy school, where gym teachers shoot fire at her and she has to pass survival tests? Nothing seems normal anymore, but with the threat of a new and powerful enemy, it's up to Emma and her friends to save their school.
8 240

