《•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]》[32] Болзоо
Advertisement
Би эцэст нь Скайлороос нуугдаж чадалгүй түүнтэй тааралдлаа.
"Тэгэхээр би чамайг гэрээсээ тусдаа байгаа гэж сонссон" гэсээр тэр гараа халаасандаа хийв.
Би хөмсгөө өргөсөөр "Хэнээс сонссон юм?" гэж асуулаа.
"Мм.Чейс.. надад хэлсэн" гэсээр тэр хүзүүгээ маажив.
Би толгой дохисоор "Тийм байх нь.Бид хэдэн сар хамт байсан л даа."
Бидний хооронд хэсэг чимээгүй байдал үүсээд эвгүй байсан болохоор өнөө орой хамт хооллох уу гэж асуулаа. Энэ хачин сонсогдож байгаа ч өөр хэлэх зүйл олдохгүй байсан юм.
Тэр мөрөө хавчаад "Чадахгүй ээ. Би өнөө орой нэг охинтой хамт уулзана гээд амлачихсан байгаа."
"Юу?"
Тэр үгийг минь давтан "Юу?"
"Нээрээ гэж үү. Би зүгээр л-" гэж хэлж байхад нэг охин бидний зүг ирж байгааг олж харав."
Тэр надаас бага зэрэг намхан цэвэрхэн арьстай, хар хүрэн үстэй, бор нүдтэй байлаа. Тэр үнэхээр хөөрхөн юм. "Сайн уу, Скайлор?" гэж тэр даллав.
Тэр намайг байгааг анзаараагүй бололтой "Тэгэхээр өнөө орой гарах хэвээрээ биз дээ?" гэж хэлэхдээ үснийхээ үзүүрээр оролдож байлаа.
Скайлор түүнд тийм гэж хэлэхэд тэр охин намайг олж хараад "Бурхан минь, чамайг энд байсан гэж мэдсэнгүй. Намайг Миа гэдэг. Харин чамайг?" гэсээр гар барив.
"Скайлин." гээд би инээмсэглэлээ.
Скайлорын нүүрний хувирал гэнэт өөрчлөгдөөд "Надад нэг санаа байна.Скай, чи яагаад найз залуутайгаа хамт өнөө орой бидэнтэй гарч болохгүй гэж?" гэсээр тэр гараа зөрүүлсээр жуумалзав.
"Үнэхээр сайхан санаа байна." гэж Миа нэмж хэллээ.
Өө үгүй ээ. Би тэгэхгүй. Хэзээ ч үгүй. Хэрвээ тэгэх юм бол гамшиг болох байх. Скайлор жуумалзсан хэвээрээ байх ба өмнөхөөсөө ч илүү хорон мишилзэж байв.
"Өө, уучлаарай, Б-би чадахгүй ээ." гэж ээрсээр хэлэхэд тэр үүнийг минь анзаараад "Санаа зоволтгүй дээ, ганц орой л гарна шүү дээ"
Чимээгүй байдал үүсэж тэд хоёулаа над руу хариугаа сонсох гэж ширтэнэ.Намайг толгойгоо сэгсрэхэд Скайлор "Алив ээ"
Зөвшөөрсөн ч зөвшөөрөөгүй ч тийм муу юм болохгүй учраас "За яахав" гэсээр санаа алдлаа.
Тэр "Сайн байна. Орой уулзъя."
• • •
Орой болоход би Скайлор болон Миагийн байгаа ресторан руу очихоор болов. Би Клей-ээс өнөө орой хамт очих уу гэж асуухад тэр завгүй ажилтай гэсэн болохоор ганцаараа явж байна.
Би ресторанд орж ирээд тэр хоёрыг хүлээлгийн суудал дээр байхыг олж харлаа. Би удаанаар тэдний байгаа газарт очив. Тэдэнд ганцаараа байгаагаа харуулах үнэхээр ичмээр юм.
Скайлор намайг харчхаад хөмсгөө зангидан эргэн тойрныг минь эргүүлж харахад "Сайн уу?" гэж би аяархан мэндлэв.
"Өө, сайн уу...Скайлин бил үү?" гэсээр Миа миний нэрийг санах гэж нүдээ эргэлдүүллээ.
Advertisement
"Тийм ээ." гээд би толгой дохив.
"Найз залуу чинь хаана байгаа юм?" гэж Скайлор асуулаа.
"Тэр ирж чадахгүй гэсэн.Мм өөр ажилтай байгаа л даа." гээд би шал руу ширтэн үсээ чихнийхээ ардуур хийв.
Намайг ингэж хэлэхэд тэр миний үгэнд итгэж ядсан царай гаргалаа.
"Хүлээж байгаарай. Би утсаар ярьчхаад ирье." гэж Миа хэлчхээд утсаа барьсаар гадагш гарав.
Скайлор "Би мэднэ."
Би түүн рүү хараад "Юуг?" гэж асуулаа.
"Би чамайг найз залуугүй гэдгийг чинь мэднэ." гэсээр тэр инээмсэглэв.
Би нүдээ томруулсаар "Яагаад тэгж бодсон юм?"
"Учир нь чи намайг одоо болтол мартаагүй." гэсээр тэр над руу харлаа. Удалгүй түүний харц өөр зүгт тусав.
"Сайн уу, Скайлин."
Намайг эргэж харвал Клей ард минь зогсож байв. Тэр намайг өөртөө ойртуулж байгаад бэлхүүснээс минь тэврэн хацар дээр минь үнслээ.
Скайлор харсан зүйлдээ итгэж ч чадахгүй байгаа харагдана. Би түүнд яагаад худлаа хэлнэ гэж? Өөр газар луу нүүгээд удсан байхад Калифорнид байсан зүйлүүдээ мартаж хараахан чадаагүй байгаа гэж бодсон юм байх даа.
Би гайхсаар "Чамайг ирэхгүй байх гэж бодсон ш дээ?"
"Бэлтгэл цуцлагдсан. Тэгээд чамайг гайхшруулъя гэж бодсон юм аа." гэсээр тэр инээмсэглэв.
Би инээмсэглээд түүний мөрнөөс тэвэрлээ. Скайлор бидний зүг харж байгааг ч мэдэрч байна. Би түүнийг намайг хардаасай гэж хүссэнгүй. Зүгээр л гэнэт ийм зүйл болчихсон. Харин ч түүнд найз залуугаа харуулсанд баяртай байна.
Удалгүй Миа орж ирээд Скайлорын хажууд зогслоо."Клей энэ бол Скайлор, Миа. Скайлор, Миа энэ бол Клей." гэж танилцуулахад Клей, Миа хоёр бие биентэйгээ мэндэлсэн бол Скайлор юу ч дуугарсангүй.
"Танай захиалсан ширээ бэлэн боллоо." гэж үйлчлэгч бидэн дээр ирж хэллээ.
Клей түүнтэй гар барих гэтэл Скайлор гараа татаад үйлчлэгчийг даган ширээ рүүгээ очив.
"Энэ залуу яачихсан юм бэ?" гэж Клей шивнэсээр асуухад
"Юу ч биш дээ." гэсээр би толгойгоо сэгсэрлээ.
Бид суудалдаа суун захиалгаа өгөв. Эхэндээ эвгүй байсан ч Клей яриа эхлүүллээ."Тэгэхээр та нар яаж нэгнийгээ таньдаг юм?"
"Би Скайлортой өглөө танилцсан.Харин Скайлинг түүнтэй хамт байхад нь мэдсэн." гэж Миа хариулав.
Клей над руу сонин харцаар хараад яаж намайг Скайлортой танилцсаныг асуулаа. Би юу гэж хэлэхээ сайн мэдэхгүй чимээгүй сууж байтал "Түүнийг энд ирэхээс өмнө бид нэг сургуульд сурдаг байсан юм." гэж Скайлор хариулав.Би түүн рүү харахад тэр зүгээр л тайван сууж байлаа.Харин Клей толгой дохиод дахиж юм асуусангүй.
Оройн зоогийн үеэр Скайлор миний бодсоноос дажгүй байв.Тэр бүдүүлэг зан гаргаагүй ч бас тийм ч эелдэг байсангүй. Тэр зүгээр л хоосон царай гаргах бөгөөд түүнийг би уншиж чадахааргүй байлаа. Клей тэр хоёр хоорондоо ховорхон л үг солилцож байсан бол ихэнхдээ Миа янз бүрийн юм ярьсан. Түүнийг байсанд баярлая.
Advertisement
Гэнэт Клей-ийн утас дуугарч тэр гадагш гарав.
"Тэгэхлээр чи юугаар сурч байгаа юм?" гэж би Миагаас асуулаа.
"Би сэтгүүлчээр сурч байгаа. Би сурвалжлагч болохыг хүсдэг!" гэж Миа хэлэв.
"Тэгвэл чамайг байнга зурагтаар харах юм байна даа."
Скайлор миний үгэнд инээсээр над руу харахад бидний харц тулан би өөрийн эрхгүй инээчихлээ.
"Юу нь тийм инээдтэй байна?" гэсээр Миа бид хоёр луу ээлжлэн харахад би уснаасаа балгачхаад "Юу ч биш дээ." гэж Скайлор луу харсаар хэлэв.
"Хонгор минь." гэсээр Клей бидний ширээ рүү хүрч ирээд "Би Ааронд туслах хэрэгтэй болчлоо. Түүний машин унтарчихсан болохоор гэрт нь хүргэх хэрэгтэй байна." гэж тэр тайлбарлав."Би түрүүлээд явлаа шүү?"
Би толгой дохиод "Мэдээж болноо. Би тооцоог чинь хийе.Явж Ааронд тусал даа"
"Ойлголоо, баярлалаа.Чам руу залгана аа за?" гэсээр тэр уруул дээр минь үнсээд "Танилцсандаа таатай байна." гээд Скайлор, Миа хоёр луу даллав.
Клей-ийг яваад удаагүй байхад бид хоолоо идэж дуусгалаа. Зөөгч хүрч ирээд бид нарыг төлбөрөө хувааж хийх эсэхийг асуухад Скайлор бүгдийг нь даана гэж хэлэв. "Өө тэгэх хэрэггүй дээ." гэж би түүнд хэлэхэд
"Би та нарыг энд урьсан гэдгийг санаж байгаа биз дээ." гэсээр тэр халааснаасаа түрийвч гаргаж ирээд зөөгчид картаа өглөө.
Үүний дараа бид салах ёс хийгээд тус тусдаа явцгаав. Миа такси барьж явахаар болсон бол Скайлор бид хоёр дуудлагын жолоочоор хүргүүлэхээр боллоо.
Дуудлагын жолооч ирээд намайг гэрт минь хүргэж өгөв. Скайлортой хамт яриа өрнүүлэхэд үнэхээр сайхан байсан гэхийг нуухгүй ээ. Машин манай гэрийн урд зогсоход тэр намайг гэртээ яг орох хүртэл харна гэж зөрүүдлэлээ.Машинаас буухад ширүүн бороо орж байсан болохоор хамаг хурдаараа хаалга руугаа гүйгээд гэртээ оров.
• • •
Би орон дээрээ эвхрэлдэн хэвтээд бүх л зүйлийн талаар бодож байлаа. Оройн зоог миний бодсоноос хавь илүү байсан.
Удалгүй цонх руу юм шидэх чимээ сонсогдлоо. Эхэндээ би үүнийг тоогоогүй ч дахиад шидээд байсан болохоор орноосоо босч цонх руу очив.
Цонхоо онгойлгоход Скайлор зогсож байлаа.Би түргэхэн шиг доошоо буун хаалгаа онгойлгоод "Чи энд юу хийж байгаа юм?" гэж асуув.
Тэр нүдээ эргэлдүүлээд "Хүйтэн байна. Чи үүнийгээ таксинд орхисон байна лээ." гээд тэр халааснаасаа миний түрийвчийг гаргаж ирлээ.
"Өө.Баярлалаа." гээд түүний гараас түрийвчээ авав. "Чи шалба норчихсон байна." гэсээр түүнийг шоолон инээлээ.
"Дин" гэж Скайлорын утас дуугарав.
Тэр дэлгэц рүүгээ хараад ууртайгаар"Энэ надаар тоглоод байна уу!"
"Юу болсон юм?" гэж би асуулаа.
Тэр утсаа эргэж харуулаад надад өгөв. Түүнд дуудлагын жолооч нь эндээс явсан гэх мэдэгдэл ирсэн байна.Бас тэр картаа машинд нь үлдээчихсэн гэлээ.
Намайг түүнийг шоолох зуур тэр норсон чигээрээ жолоочид уурлан зогсоно.Тэр ямар нэг зүйлд сэтгэлд дундуур байх үед үргэлж дух нь дээр нь бичээстэй байдаг. Одоо тэр нь тод харагдаж байна.
Би түүнийг ханиад хүрэхээсээ өмнө дотогш ор гэхэд тэр "Баярлалаа" гэв.
Би түүнийг үүдэнд хүлээлгэж байгаад алчуур авчирч өгөхөөр дээш гарах зуураа аавын шүүгээнээс түүнд солих хувцас бэлдлээ.Түүнд таарна гэж найдъя.
"Энэ" гээд түүнд алчуур өгөхөд тэр үсээ хатаан хувцсаа тайлав.
Тэр подволкоо тайлсныхаа дараа өмдөө тайлахаар тэлээндээ хүрэхэд "Өөө Хүлээ хүлээ хүлээ." гээд түүний гарыг аваад "Энд ариун цэврийн өрөө байгаа." гэж тийш ээ заалаа.
"Чи хармааргүй байна гэж үү?" гэсээр тэр жуумалзахад би түүнийг цохисоор 00-ын өрөөний зүг түлхэв.
Түүнийг хувцсаа сольж дуусахад би аль хэдийн орондоо орчихсон байлаа. Тэр миний ор луу зүглэсээр ирэхэд "Чамд газар ор зассан. Би тийм ч муу хүн биш байгаа биз." гэсээр инээхэд тэр ч мөн адил инээв.
Бүх зүйл чимээгүй амар тайван байсан бөгөөд би нүдээ анин борооны чимээг сонсон унтах гэж байтал энэ байдлыг Скайлор эвдэн
"Найз залуу чинь энд ирдэг үү?" гэж асуулаа.
Би нүдээ аньсан чигээрээ чангаар санаа алдаад "Тийм ээ тэр ирдэг. Одоо чи чимээгүй болж болох уу? Би унтмаар байна."
Үүний дараа тэр юм дуугарсангүй. Өрөө тэр чигээрээ чимээгүй боллоо.Өнөөдөр урт өдөр байсан болохоор нойр хүрч яг унтах гэж байтал "Хөөе Скай." гэх түүний хоолой сонсогдлоо.
"Скай." гэж тэр дахиад дуудав.
Тэр бараг өрөөгөөр дүүрэн "Скайй"
"Яасан!!" гэж хагас зүүднээсээ сэрсээр хэллээ.
Хэсэг чимээгүй байж байснаа тэр дахиад "Чи унтаж байна уу?"
Одоо хангалттай. Би босоод түүн рүү өөрийнхөө дэрээ шидэв. "Скайлор чи намайг дахиад нэг удаа сэрээх юм бол цонхоор гаргаад шидчихнэ шүү!"
"Ойлголоо доо" гэсээр тэр толгойгоо дэрнийхээ доор шигтгэлээ. "Хэн нэгэн буруу тал руугаа харж унтаад байна уу даа" гэсээр тэр амандаа бувтнав.
Би тэссэнгүй босч ирээд "Чи яагаад анх Брэттэй хардаж байсан шиг ээ намайг Клейтэй хардахгүй байгаа юм?" гэсээр биеэрээ түүн рүү эргэж хараад асуулаа.
Тэр хэсэг чимээгүй байсны дараа "Надад итгэ. Би хардмаар байсан ч чадаагүй. Чи түүнийг харахдаа нүүрэнд чинь инээмсэглэл тодрохыг би харсан.Тэгээд би инээмсэглэлийг чинь алга болгохыг хүсээгүй юм." гэлээ.
Advertisement
- In Serial51 Chapters
Love on the Scale
When Christelle, a plus-sized girl with zero confidence, gets the opportunity to move out with her older brother (who's a model) and escape a home she's never felt comfortable in, she jumps for joy. But simply "moving out" turns into so much more. Suddenly she's thrust into a world filled with individuals whose job it is to be confident. Including Neil, a man who--for some crazy reason--is interested in her. She'll be forced to confront her insecurities head-on, along with her past demons, if she wants to make through unscathed.
8 247 - In Serial19 Chapters
Umbrella | Yandere x reader
One day you were just about to walk home- though sadly it starts to rain."Here, use my umbrella." A boy with the same school uniform offers you, his oddly coloured yellow eyes seemingly shining against the rain.You accept his offer and start to walk home; umbrella in hand, not noticing the horrible look in the boys eyes... "Oh? Too bad you don't remember (y/n)~ because you are mine~" Cover made by @Sophiec321The final chapters were written by @Magicalgirlizumi1 ** thank you! **WARNING THIS STORY IS A JOKE**
8 170 - In Serial75 Chapters
1984
What would you do if you woke up one day and you didn't know where you were? (Not the story by George Orwell)***WARNING***-foul language-sexual abuse-just abuse in general-pretty graphic scenes ((blood, gore, smut, that stuff))-bodily fluids are a thing and are gross to some
8 129 - In Serial44 Chapters
Walking a fine line✔️
[COMPLETED] "Why people would ever choose to sleep with someone as vexatious as you is beyond my imagination," I scoffed. "Careful." He smirked. "Its a fine line between love and hate." ~~~ When Rory Cooper takes part in the Inter-school Championship she thinks nothing more of it than a fun, school competition. Insufferable hot guys and prank wars only happen in books, right? Wrong. One chemistry disaster later, Rory has accidentally attracted the attention of Griffin Carter, the star athlete of rival school, Beckfall High, who's a known player on and off the field. ~~~The shy nerd and the cocky athlete, a tale told many times over. Yet what happens when the nerd isn't so shy, and the athlete has a brain?
8 155 - In Serial32 Chapters
Smile For The Camera ~ trixya
Katya knew what she had to do. There was no way she'd let an amateur ruin her movie. If she couldn't get someone else to fix the situation, she'd simply take care of the problem herself. If no one else would remove Trixie from the movie, she'd make the girl quit.Oh, she was gonna make Trixie Mattel's life hell.Highest rank: #2 in trixya
8 105 - In Serial42 Chapters
Insatiable Desire GxG (intersex)
Kali is intersex, she is the loner and the bullied nerd that no one liked. All she wants is to get out of highschool and leave everything and everyone behind her, specially a girl named Avah. Avah was cheer captain and the popular girl in her school, she had many hobbies but her favorite was to bully Kali and make her life a living hell. What happened when they meet again after highschool? will Kali forgive Avah for what she's done? or things will go bad again?
8 248

