《•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]》[29] Төрсөн өдөр
Advertisement
"Скайлин. Бэлэн болсон уу хонгор минь?" гэж ээж доод давхраас дуудахыг сонслоо.
"Тийм ээ, бараг л!" гэсээр би толиныхоо өмнө зогсоод үснийхээ хавчааруудыг тогтоов. Гадаа хүйтэн байсан болохоор би ноосон цамц, зузаан өмдөө өмссөн.
Ээж бид хоёр төрсөн өдөр болгоноор тусдаа гарч, аав Морган хоёр гэрээ бэлддэг.Энэ нь бид нарын жижигхэн уламжлал болчихсон гэх юм уу даа. Тэгээд орой нь бүгдээрээ хамтдаа хооллоно.Би багаасаа одоог хүртэл ээждээ илүү эрхэлсээр ирсэн. Гэхдээ аав ээж хоёуланд нь адилхан хайртай.
Би үсээ янзалж дуусчхаад түрийвчээ аван өрөөнөөсөө гаран доошоо буухад ээж хаалган дээр хүлээж байв.
"Болсон уу?" гэж ээж асуулаа.
Намайг толгой дохиход ээж аав, Морган хоёрт хийх зүйлсийг нь сануулаад гарав.
Бид эхлээд хөнгөн юм идэхээр кафе руу орлоо. Гадаах орчинг харах боломжтой цонхны хажууд суув. Би хэзээ ч ийм олон хүмүүс гудамжаар явж байхыг хараагүй юм байна. Хүмүүс бүгд л завгүй зарим нь утсаар ярьсан, сонин уншингаа алхаж байгаа харагдана.
Би бөөрөлзгөнөтэй франц маягийн талх, жигнэмэг, мөстэй цай авсан бол ээж ч надтай адилхныг захиалав. Тэр суудлаа засаад чухал зүйл хэлэх гэж байгаа бололтой жуумалзсаар "Тэгэхээр Чейс эгдүүтэй сайн хүүхэд. Чи түүнтэй болзоонд явах талаар бодож үзсэн үү?" гэж ээж гараараа шанаагаа тулан асуулаа.
Би цайндаа хахан "Юуууу?"
"Яасан?" гэж ээж хариу барив.
Үгүй ээ, үгүй үгүй үгүй. Ийм юм болж болохгүй. Ээж Чейс бид хоёрыг ингэж бодож болохгүй. Би түүнийг өөрийнхөө найз л гэж хардаг. Зүгээр л найз. Юу гэх гээд байна вэ гэхлээр тэр эгдүүтэй л дээ. Гэхдээ тэр энд долоо л хононо бидний хооронд юу ч болох ёсгүй.
Тийм биз?
"Би түүнийг сайн найзаа л гэж боддог" гэж түүнд тайлбарлалаа.
Тэр зүгээр л толгой дохив. Тэр дахиад үүний талаар нэмж хэлээгүйд нь баяртай байна. Гэхдээ тэр дахиад дараагийн асуултаа асуулаа.
"Тэгвэл Клей-ийн талаар"
Одоо миний хацар халуу дүүгэх нь мэдрэгдэнэ. Би түүний асуултанд зөв хариулж чадахгүй нь үнэхээр эвгүй байна.Ээжтэй хамт хөвгүүдийн тухай ярих ичмээр юм.Тэр миний хацар улайхыг анзаараад нүд нь жижигрэн "Алив ээ. Чи надад бүгдийг хэлж болно шүү дээ" гээд инээмсэглэв.
Advertisement
Би амьсгаагаа гаргаад "За яахав. Тэр эгдүүтэй, гэхдээ энэ тийм том шалтгаан биш ээ." гэж би мөрөө хавчаад жигнэмгээсээ идлээ.
"Чи найзуудтайгаа сайхан харилцаатай байх хэрэгтэй. Бас энд сайхан дурсамж бүтээгээрэй, удалгүй онцгой залуу гарч ирэх ч юм бил үү.Тэр үед чинь ээж нь чамд туслах болно." гэж тэр зөөлнөөр инээмсэглэв.
"Баярлалаа, ээж"
• • •
Кафегаас гарсны дараа бид том дэлгүүр орлоо. Тэндээс сүүлд нь шил, цүнх, гуталнууд авав. Ээж ядрах шинжтэй байсан тул тэндээс хотдог авч идчихээд гарлаа.
"Гэр лүүгээ харьцгаая" гэж ээж утсаа салган над руу нүдээ ирмэв.
Бид гэртээ таван цагийн үеэр ирлээ. Би олон газраар явж янз бүрийн хувцас өмсөж үзсэн болохоор ядарч байв. Ээжийг хаалга түлхүүрдэн онгойлгохыг хараад дараа нь дотогш орлоо.
Энд хав харанхуй байв.
Дараа нь.
"ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД СКАЙЛИН!!" гэж хүн болгон орилсоор гэрэл асаалаа.
Би эхлээд цочиж байснаа дараа нь юу болоод байгааг ойлгож эхлэв. Миний царайнд гайхаж, баярласан дүр бууж үнэхээр цочирдсон байлаа. Нью-Йорк-д нүүж ирээд удаагүй байгаа ч олон найзуудтай болсон санагдана.
"Бурхан минь!" гэсээр би гараараа нүүрээ дарав.
Аав над руу ойртож тэврээд "Төрсөн өдрийн мэнд хүргэе, Скай" гээд духан дээр үнслээ. Биднийг Морган, Мэрэдит, Клей, Аарон, Чейндлэр, Чейс харж байв.
"Скайлин! Төрсөн өдрийн мэнд!" гээд Мэрэдит над руу гүйж ирээд тэвэрлээ.
"Баярлалаа, Мэрэ" гээд би инээмсэглэв.
Бүгд надад баяр хүргэсний дараа би Чейс, Чейндлэр хоёрыг шинэ найзууддаа танилцуулахаар шийдлээ. Би хөгжмийг давж ярихын тулд чангаар
"Залуусаа, энэ бол Чейндлэр." гээд түүн рүү заагаад "Харин энэ Чейс" гээд түүнийг сугадан "Тэд нар Калифрнид байсан найзууд маань байгаа юм."
Би үргэлжлүүлэн "Харин энэ бол Мэрэдит, Клей, Аарон" гэсээр танилцуулав.
Мэрэдит залуус руу даллан толгой дохилоо.
"Хүлээ. Клей? Аарон? Би та хоёрыг мэднэ. Танил харагдаад байх юм" гэж Чейс тэдэн рүү заав.
Клей хөмсгөө өргөөд "Нээрээ юу?"
Дараа нь Чейс "Lockwood Академийн Сагсны баг"
Advertisement
"Тийм ээ" гэж Клей Аарон хоёр зэрэг хэллээ.
"Би хэдэн долоо хоногын өмнө зурагтаар харсан юм байна. Та нар догь залуус шүү!" гэж Чейс хэлэв.
"Баярлалаа. Чи сагс тоглодог уу?" гэж Аарон асуулаа.
Тэр толгойгоо сэгсрээд "Үгүй ээ, би болон манай залуус өөр сонирхолтой."
• • •
Үдэшлэг дуусах дөхөж хүн болгон л хөгжилдөж байв. Гэхдээ харамсалтай нь маргааш хичээл орно.
Чейс над дээр ирээд "Скайлин, ярилцаж болох уу?"
"Тийм ээ, бололгүй яахав." гээд Чейсийг даган явлаа.
"Яасан?" гэж би асуухад
Тэр хүрэмнийхээ халааснаас жижигхэн зүйл гаргаж ирээд "Чейндлэр бид хоёр одоо буцаад буудал руу явлаа. Тэр өглөө уулзалтанд орно. Өнөөдөр чиний төрсөн өдөр болно гэдгийг мэдээгүй өчигдөр орой л ээжээс чинь сонсоод үүнийг авсан юм" гээд тэр надад жижиг хайрцагтай зүйлээ өгөв.
"Өө, Чейс чи надад заавал авч өгөх хэрэггү-" тэр миний үгийг таслаад
"Скайлин бэлгээ ав." гээд инээмсэглэлээ.
Намайг нээж үзэхэд тэр
"Хэрвээ чи ямар нэгэн шивээстэй болно гэвэл цэнхэр шувууг хийлгэнэ учир нь тэр чиний дуртай амьтан гэж надад хэлж байсан.Тэгээд би түүнийг санаад чамд энийг авсан юм."
Энэ цэнхэр хос шувууг цэнхэр алмазаар урласан зүүлт байв. Үзэсгэлэнтэй юм. "Үнэхээр үзэсгэлэнтэй юм Чейс, баярлалаа" гээд түүнтэй тэврэлдлээ.
"Би одоо явахгүй бол болохгүй нь. Дараа уулзъя Скай"
Би түүний тухай бодсоор зүүлт рүү ширтэв.
Магадгүй Чейс муугүй ч юм уу?
Зочны өрөөнд байх үед ээж миний хажууд сууж ирлээ. Тэр нэгэн хайрцаганаас жижигхэн зураг барьсаар "Намайг юу олсныг хараач, Скайлор"
Би бувтнасаар "Юу юм?"
"Би чиний жоохон байхдаа авахуулсан нэг өхөөрдөм зургийг олсон."
Новш гэж. Одоо би ээжийн олсон дурсамжит юмыг нь харж суух нь.
Би чангаар санаа алдан " Алив л дээ ээж ээ.Одоо би том болсон. Наадахыг чинь харах сонирхол алга."
Тэр зургаа миний нүүрэн дээр ойртуулаад " Утгагүй юм. Чи үүнийг санаж байна уу? Аавтайгаа загас барьж байсан байна."
Би зургийг нь аваад инээд хүрэн "Тийм ээ."
Тэр дахиад нэг зураг гаргаж ирээд "Өө хонгор минь үүнийг санаж байна уу? Би түүний нэрийг мартчихаж ээ"
Би үүнийг саналаа. Энэ зурган дээр олон жилийн өмнө зуслан дээрээ нэг охинтой авахуулсан зураг байна.
"Чи энэ охиноос анхны үнсэлтээ авч байсныг би санаж байна." гэсээр тэр инээв.
Би толгойгоо сэгсрээд "Энэ жинхэнэ үнсэлт биш байсан ш дээ ээж. Зүгээр л үнссэн. Бас би тэр охиныг санадаггүй."
"Хамаагүй ээ. Үнсэлт бол үнсэлт"
Advertisement
- In Serial42 Chapters
Lily Bouquet - A Girls Love Anthology
Lily Bouquet is a collection of different short stories with a common theme: they're all stories about love between girls. The stories might vary in themes and genre, but they're all focused on the romantic relationship between two or more girls. While some stories might be a continuation of previous ones, this will be mentioned at the start, so any story can be read by itself.
8 121 - In Serial61 Chapters
Love By Chance
"No one falls in love by choice, it is by chance."What happens when two individuals are brought together by Chance..?Will they choose to remain like that..?Or Will their Choice take them apart..?Does their destiny decide or their hearts..?Kyaa hoga.."Love By Chance...!"?FF based on Ishqbaaaz Characters Shivaay and Anika.But has a different storyline. Not related to the show's story.Cover - me
8 238 - In Serial30 Chapters
Lady Noir (Ladybug x Chat Noir) - Book One
Behind that cocky and arrogant mask that Chat Noir puts on, lies sweet and shy (not to mention cute) Adrien. And under the hard-to-get Parisian superhero that everyone calls "Ladybug", is a klutz of a teenager, Marinette. Marinette in her normal, non-superhero life, has a humongous crush on Adrien. Chat Noir in his not normal superhero life thinks that Ladybug is the cat's meow. Little do they know that they both like each other, superhero or not. But the more the fight crime together, and sit near each other in class, they both begin to grow suspicious of each other? Will their masks fall off? Will they find out each other's identity? (Fan fiction of Miraculous Tales of Ladybug and Chat Noir)Started: April 1, 2016. Completed: July 22, 2016
8 154 - In Serial13 Chapters
For Moonwalkers And Girls With Lost Hearts
[a section of poems written by the force of the moon]
8 195 - In Serial27 Chapters
Hunter's Beta (mxm)
Alpha- fearless leader stronger than any other shifter.Beta- second in command and faithful confident.Finding out that their mates proves to be less important than stopping a deadly pastime enemy emerging from the darkness to destroy their kind.
8 192 - In Serial59 Chapters
Fuck Me: Better
"Has your husband ever fucked you like me, Miss White?""No... You fuck me better."___________________________________________________________Kenya is left beaten and broke after trying to scam some money from a rich, perversed man. She then finds herself conversing with an eight year old boy who announced himself her saviour. Which wasn't completely off the market since he opened a door for her to get a job. But drama stirs when her self proclaimed saviour's mother, returns home. Just when Kenya slips out of one troubled situation, she gets yanked into another.Let's see how Kenya deals with her saviour's sexy, crazy pair of parents and their brewing feud.STATUS: COMPLETED (rough draft)Started: January 20, 2021Ended: March 18, 2021Word Count: 60,000 - 70,000
8 210

