《•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]》[19] Дурсамж
Advertisement
*сэрүүлэг дуугарав*
"Долоон цаг.." гэж би амандаа бувтнасаар орноосоо бослоо.Би нүдээ гараараа нухалчхаад удаанаар ариун цэврийн өрөө рүү алхав.Шүршүүрт орчхоод үсээ хатаасныхаа дараа түргэхэн цамцаа өмслөө.
"Скай, бэлэн болохоороо доошоо буугаад ирээрэй" гэж ээж доод давхраас хэлэв.
Би үсээ дээшээ шуугаад өөрийгөө толинд харлаа.Үнэхээр ядарсан харагдаж байна.Скайлор бид хоёрын хооронд болсон бүгдийг мартаж түүнийг дахиж бодохгүй ээ.Гэхдээ сургууль дээр таарах бүрт тэр урьдын адил буцаад хүйтэн ширүүн Скайлор болчихсон байх нь хэцүү юм.
Энэ явдал болсноос хойш бараг л долоон хоног өнгөрөөд байна.Тэр над руу харахгүй, бүр маш ойрхон байсан ч нэг ч нүдээрээ харалгүй танихгүй хүн шиг л болчихсон.
Би шатаар доош буугаад гал тогооны ширээн дээр Морганы хажууд суув.
"Скай, надад итгээрэй" гээд Морган гараа миний мөрөн дээр тавиад миний нүд рүү харан "Та үнэхээр аймшигтай харагдаж байна"
Би "Тодорхой байгаа биз дээ."
"Хөвгүүдтэй холбоотой асуудал юу?" гэсээр тэр намайг наллаа.
"Магадгүй л юм" гээд би толгойгоо өргөөд санаа алдав.
"Түүнд та таалагдаагүй юу?" гэж тэр асуулаа.
"Тийм ээ.Гэхдээ тэр ч гэсэн надад хэзээ ч таалагдаж байгаагүй." гэж би хариулав.
"Надад нэг зүйлийг санагдуулчихлаа" гэсээр Морган шанаагаа туллаа.
"Юу, чиний тэнэг зохиолуудыг уу?" гэсээр би нүдээ эргэлдүүлэв.
"Тийм ээ! Яг танд тохиолдоод байгаа шиг зүйл болдог...Эйлотыг авар!"
"Хэнийг авар гэнээ?" гээд би хөмсгөө өргөлөө.
"Тэр охин залуу хоёрын нэр хоёулаа Эйлотоор эхэлсэн.Эхэндээ тэр хоёр хоёулаа нэг нэгнийгээ үзэн ядаж байсан ч гэхдээ" гээд тэр ундаанаасаа балгав.
"Гэхдээ юу гэж? Юу болсон юм?" гэж би асуулаа.
"Сайн уу, миний охидууд" гэсээр ээж гал тогоо руу алхсаар ирэв.
"Сайн уу, ээж" гэж бид зэрэг хэллээ.
"Скай, аав чинь өнөөдөр машиныг чинь засч байгаа." гэж тэр кофегоо бэлтгэсээр хэлэв.
"Ингэж нэг юм"
Тэр бид хоёр луу чухал царай гаргаад "Охидоо та хоёрыг гэртээ ирэхээр чинь аав ээж хоёрт нь хэлэх чухал зүйл байна"
Advertisement
"Муу зүйл болоо юу?" гэсээр Морган сандалнаасаа бослоо.
Ээж "Өө үгүй дээ хонгор минь"
• • •
"За ангийнхаан өвлийн амралт эхлэхэд долоо хоног үлдээд байна.Амрахаас өмнө түүхийн холбогдолтой кинонууд үзэж асуугдах ёстой шүү." гэж ноён Данфорд багш хэлэв.
Өнөөдөр ангид ямар нэгэн даалгавар өгөөгүй байгаад үнэхээр баяртай байна.
Скайлор сандлаасаа босон багшийн ширээн дээр очоод хэсэг ярилцаж байснаа ангиас гараад явчихлаа.
"Хөөе Скай, чи зүгээр үү?" гэж Брэтт асуув.
Би түүн рүү хараад "Тийм ээ, зүгээр.Яасан?"
"Чи бага зэрэг цонхигор харагдаад л" гээд миний нүүр лүү харлаа.
"Магадгүй нүүрээ будаагүйгээс болсон байх." гэсээр би нүдээ эргэлдүүлэв.
Тэр инээсээр "Өө уучлаарай"
Би түүний тохойг зөөлнөөр цохилоо.
"Хадагтай Риверс над руу харахгүй юу" гэж ноён Данфорд хэлэв.
Хичээлийн дундуур нэрээ дуудуулж байгаагүй болохоор би эхлээд гайхаж байснаа
"Мм, за?"
"Скайлин чи сургалтын менежерийн өрөөнд очиж дараагийн семестрт үзэх хичээлүүдээ сонгох хэрэгтэй байна" гэж надад тайлбарлалаа.
"Ойлголоо"
Би ангиас гаран менежерийн өрөө рүү алхав.
Өрөө рүү ойртоход хүмүүсийн ярилцах чимээ сонсогдож байлаа.
"Гэхдээ алив ээ.Би дараа жил дипломоо авна.Ийм хөгийн зүйлээс болоод дахиад хүлээж чадахгүй гэсэн шүү" гэх нь Скайлорын хоолойтой адилхан сонсогдоно.
"Ноён Крүс намайг уучлаарай.Гэхдээ хүн бүр төгсөхдөө багадаа тавин цаг нийгмийн үйл ажиллагаанд оролцсон байх ёстой.Эндээс харахад чи оролдож үзээгүй бололтой" гэх эмэгтэйн хоолой сонсогдов.
Би хаалга онгойлгоход менежер над руу харан
"Сайн уу, Скайлин мөн үү?" гэж тэр асуулаа.
Би толгой дохив.
"Би бол сургуулийн менежер Жэйд." гээд тэр инээмсэглэлээ. "Энд байна" гэсээр тэр надад цааснууд өгөөд "Энэ хүснэгтэд дараагийн жилд сурах хүсэлтэй байгаа хичээлүүдээ бичээрэй.Би хичээлийн хуваарьт чинь оруулаад өгнө.Мөн нийгмийн үйл ажиллагаанд оролцох цагаа сонгоорой" гэсээр Скайлор луу ширүүнээр харав.
"Ойлголоо" гээд би түүн рүү инээмсэглэчхээд сандал дээр суун хүснэгтээ бөглөж эхэллээ.
Удалгүй хадагтай Жейд Скайлорыг сууж хуваарьтаа хичээлүүдээ нэмж бич гэсээр өрөөнөөсөө гарав.
Advertisement
Тэгээд тэр миний хажууд суулаа.Нүдээрээ намайг ширтэж байгааг нь мэдрэхэд дотор нурах шиг л боллоо.
Би "Сайн уу!" Скайлор миний цаасыг шүүрч аваад сонгосон хичээлүүдийг уншиж эхлэв.
"Сайн уу" гэж тэр ээрсээр хэллээ.
"Би хуваариа буцааж авч болох уу?" гэсээр би хуруугаараа ширээг товшив.
"Хөөх эелдгээр асууж байх шив." гээд тэр над руу ойртоод "Үгүй"
"Чи түүхийн гүнзгийрүүлсэн ангид гарын үсэг зурчхаж.Яагаад? Чи түүхдээ муу биз дээ" гэсээр тэр миний мөрөнд хүрэхэд би цаасаа авах гэж гараа сунгана.
"Явж өөртөө л анхаар." гэсээр түүнийг цохилоо.
Тэр надаас холдон төв танхим руу алхав.
"Хөөе, буцаагаад өгөөч" гэсээр би түүнийг дагалаа.
Би түүнийг гүйцэж очоод цаасаа авах гээд үсэрч байтал
"Та хоёр ямар хөөрхөн юм бэ?" гэх хоолой сонсогдов.
"Юу?" гэсээр би эргэж харлаа.
"Та хоёр.Үнэхээр хөөрхөн харагдаж байна" гэж Мэнди хэлэв.Тэр энэ жил сургуулийн номыг гаргаж байгаа.
"Юу яриад байгаа юм?" гэж Скайлор ууртайгаар асуув.
"Halloween-ы үдэшлэг.Хардаа" гэсээр зурагнууд үзүүллээ.
Бид хоёр түүн рүү ойртоод харвал манай сургуулийнхны үдэшлэгийн олон зургууд байв.
"Энэ" гэсээр тэр бид хоёрын зураг руу заахад бид хоёулаа үг дуугарч чадахгүй чимээгүй зогсоно.
Бид хос хувцасласан байлаа.Скайлор гараараа миний бэлхүүсийг ороосон байх бөгөөд над руу инээмсэглэсэн байв.Чин сэтгэлээсээ инээмсэглэсэн...
"Үүнийг мартчихаж" гэж би шивнэлээ.
Тэр "Новш"
"Юу?" гэсээр би түүн рүү харахад тэр зүгээр л толгой сэгсрэв.Тэр зургийг хараад будлисан харагдана.
• • •
"Өвлийн амралтаар та нар юу хийх гэж байна" гэж Бонни асуулаа.
"Би цанын бааз явна" гэсээр Брэтт нүүрээрээ дүүрэн мишилзсээр хэлэв.Тэр үнэхээр догдолж байгаа бололтой.
"Би ч гэсэн! Хаана?" гэж Жон асуулаа.
Брэтт "Аспен"
"Хөөх" гээд Жон чимээгүй болсноо "Би ч бас" гээд тэр хоёр инээлдэв.
"Тэгэхээр та хоёр өвөл хамт хөгжилтэй байх юм байна" гэсээр би инээв.
"Чи юу хийх юм, Скай?" гэж тэр асуулаа.
"Мэдэхгүй л юм.Одоохондоо төлөвлөөгүй байна" гэсээр би мөрөө хавчив.
"Би ч гэсэн" гээд Бонни хошуугаа унжууллаа.
"Та хоёр хүсвэл бидэнтэй хамт Аспен явж болно ш дээ" гэж Жон хэлэв.
"Бурхан минь! Мэдээж" гэсээр Бонни догдолсоор "Скай, чи юу гэж бодож байна?"
"Дуртайяа" гээд би инээмсэглэлээ.
"Тийм ээ!!" гэж Жон орилоход бид бүгд инээлдэцгээв.
Энэ л миний хайж байсан зүйл юм шиг байна.Хамгийн дотны найзуудтайгаа хамт хэдэн долоо хоног цанаар гулгаад л, ямар ч хичээл байхгүй сайхан амрах нь байна.
• • •
Аав машин засч байгаа болохоор гэр лүүгээ машингүй алхаж байна.
Би замдаа зайрмаг авах гээд зогслоо.Эндхийн зайрмаг үнэхээр амттай.
Гэхдээ нэг зүйл болсон.
Үнэхээр хачин зүйл олж харав.
Скайлорын найз охин өөр залуутай явж байлаа.
Тийм ээ.Чи зөв сонссон.Кэйси өөр залуутай хамт байна.Би хүмүүсийг дандаа сайнаар харах гэж хичээдэг боловч үнэхээр дургүй хүрч байна.
Тэд үнсэлцэж байхыг хараад шууд тэндээс холдов.
"Би магадгүй буруу хараад байх шиг байна" гэж өөртөө хэлээд харсан зүйлээ мартахыг хичээлээ.
Би Скайлорт хэлэх хэрэгтэй юу? Эсвэл надад хамаагүй болохоор зүгээр л орхих уу? Бодол болон алхсаар гэртээ орж ирэв.Цүнхээ өрөөндөө тавиад байж байтал зочны өрөөнөөс ээж дуудлаа.
"Сайн байна, чи ирчихлээ" гэсээр ээж алгаа ташив.
Би Морганы хажууд буйдан дээр суугаад бид хоёр хоёулаа аав ээж рүү харлаа.
"Тэгэхээр аав нь амжилттай ажиллаж тушаал дэвшихээр болсон." гээд аав инээмсэглэв.
Манай аав автомашин техникийн захирал.Тэр машины дэвшилтэд загвар гаргаж зураг төслийг нь хийдэг.Бас хэд хэдэн дэлгүүрүүдтэй.
"Баяр хүргэе ааваа!" гэж Морган алгаа ташлаа.
"Сайн хэрэг болж ааваа.Гэхдээ яагаад бүгдээрээ чухал яриа хийнэ гэсэн юм?" гэж би хэлэв.
"Тийм биш ээ" гэж аав хэлээд ээжтэй харц солилцоод
"Тушаал дэвшиж ажиллах газар нь Нью-Йоркийн салбарт"
Би "Тэгэхээр та хоёр биднийг орхиж явах юм уу?"
"Үгүй дээ хонгор минь" гэж ээж зөөлнөөр инээмсэглэлээ.
"Бид нар бүгдээрээ Нью-Йорк руу нүүнэ" гэж аав хэлэв.
Advertisement
- In Serial110 Chapters
Unwanted
Malia Pierce at the age of nineteen was alone, constantly moving in fear she would be hunted down and found by her tormentors. She is the Alpha's daughter of the Phobos pack, where father, and his whole pack despised her just for her existence. He became a ruthless man, turning to drugs and alcohol. He started to abuse her at the age of 5, the young child not able to comprehend what was happening and why. His pack was falling apart and was running out of money. So, her father sold her to a pack of sadistic men when she was 15. She has been never shown love or compassion, afraid to trust.Orion Black is the 21 year old Alpha of the Mountain Ridge pack .He was taught from little up to treat ladies with respect and decency. His name was given to him after the Greek hunter, Orion, because he would be known for his strength and his ability to lead and keep his pack safe. He has been looking for his mate since he was 16, the time of his first shift, but she has never showed.WARNING! MAY BE SPELLING AND GRAMMATICAL ERRORS BEFORE I EDIT THIS BOOK!I DO NOT MIND IF YOU POINT THEM OUT. NOT ONE OF THOSE TYPICAL 'I MEET MY MATE AND I LOVE HIM INSTANTLY' BOOKS. (MORE OF A SLOW BURN)Highest ranks#1 Featured#1 in wolves#1 in fictional#1 in rouges #1 in werewolves
8 820 - In Serial30 Chapters
My Mate The Alpha King
Read the story to find out.This is my first story so bear with me.Amelia the Alpha of the most powerful pack.Xavier the Alpha prince soon to be the Alpha king.Read their love story.The credit for the cover goes to @_navyblueee_
8 273 - In Serial58 Chapters
Me And A Rejection ✔
One more step and my whole life changes. I'll become a rogue, all the connections I have with the pack will be lost.Do I really want to do that? Do I just want to walk away from everything? Am I gonna ruin my pack life just because of a stupid rejection? What will I do after I leave? Where will I go?*******'Rejection' Who knew that this word, would crash my world? What would you do, if you wait 7 years for your mate to arrive, and the first thing they do, after laying eyes on you is, to reject you. I'm Alexis Greyback and this is how I survived being a reject.
8 139 - In Serial11 Chapters
Fractured Horizons
I am discontinuing this story, it is not fully baked and I want to full rewrite it. However as it stands I do no recommend this, It will a poor incomplete experience, I will have other fictions and will eventually rewrite this one, but I am not deleting it as to me I am still proud that I did this, I am just not proud of the outcome. Thank's yall for understanding Zara, a princess, is set to be wed in three days to a beautiful prince. However the royalty is corrupt, and the prince is repulsive. Her life was destined for unfulfillment and suffering. On her wedding day, when all looked lost, she is captured by a dragon. Waking up in an unfamiliar place, she learns that this dragon wants to change the world. To unify the nations. They begin a Journey of unifying the nations of the world no matter how long it takes, and how hard it is. This is my first serious writing project so any feedback is welcome and appreciated! Go hard, even if it hurts it will make me better, and the story stronger.
8 142 - In Serial13 Chapters
Myungjin - I Fell For You~
CEO Park Jinwoo|Graphic Designer Kim Myungjun|This is a Myungjin FanficEnough is said~
8 58 - In Serial29 Chapters
Serial Dating
Milo Park is a serial romantic with an addiction to online dating. Lee Asano is the barista stuck taking the orders of every date Milo reels in. It wouldn't be an issue if Milo wasn't such a hot topic-star running back for the USFC football team as a freshmen, member of the most iconic fraternity at USFC, and general campus heartthrob.When Milo convinces Lee to be his gym buddy, it sounds and feels like the friend zone. But who knew the #GymLife was so gay anyway? Certainly not Lee.
8 187

