《•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]》[13] Halloween
Advertisement
"Хөөх.Тийш ээ явах гээд өөрийгөө бэлдсэн байх шив" гэсээр Жон миний өмссөн хувцсыг хараад инээмсэглэв.
"Бонни хаана байгаа юм?" гэж би асуулаа.Би Sandy Olsson (Grease) болсон.Мэдээж Чейс надад үүнийг сонгож өгсөн.
"Нүүрний будгаа дахиад өөр газар будуулаад одоо очиж байна гэсэн" гээд Жон нүдээ эргэлдүүлэв.
Би толгой дохиод орон дээрээ суулаа.Жон миний хажууд ирээд сандал дээр суун "Тэгэхээр Скай, чамд Скайлороос болоод хэцүү байна уу?" гэж асуув.Тэр надад чин сэтгэлээсээ санаа тавьж байгаа нь илт байлаа.Түүнийг надаас болоод санаа нь зовнихыг би хүсэхгүй байна.
"Юу? Үгүй ээ, Жон.Би зүгээр."гэсээр хүчээр инээмсэглэв.Тэр над руу мэдэж байгаагаа дохиход би санаа алдан түүн рүү хараад "Би тоохгүй байхыг хичээнэ ээ" гээд би толгойгоо дохилоо.
Тэр над руу нүдээ ирмэчхээд дахиад юм асуугаагүй чимээгүй байсанд нь баярлаж байна.
• • •
"Бурхан минь! Энд хөгжилтэй байх болно оо!" гэж Бонни үдэшлэг дотор хашхирлаа.
"Хэрвээ хүмүүс асуух юм бол та хоёр миний үеэл дүү нар шүү.Би та хоёроос болоод өнөө орой эвгүй байдалд ормооргүй байна" гэсээр Жон бид хоёрт хэлэв.
"Уг нь чи Торитой хамт байх ёстой биз дээ.Нөгөө сургуулийн үдэшлэгт хамт явдаг охин?" гэж би асуулаа.
"Тийм ээ.Бид дахиад хамт явж байгаа л даа." гээд бидэнд хэлчхээд цаашаа явав.
Бонни бид хоёр алхсаар хүмүүс дунд орлоо.Хүн бүрд л энд байх нь сайхан байгаа бололтой.Энд том бүжгийн талбай, анивчсан гэрэл, хоёр DJ байна.
"Скайлин, Бонни, юу байцгаана?" гэсээр Колтон бидний голд орон зогсов.
"Сайн уу" гэж бид хоёр нэгэн дуугаар хариулцгаалаа.
"Скай, чи үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна" гээд Колтон намайг дээрээс доор хүртэл гүйлгэн хараад инээмсэглэв.
Бонни хоолойгоо заслаа.Тэр Египет эмэгтэйн хувцас өмссөн.
"Өө, харин Бонни яг хатан шиг л харагдаж байна" гэсээр тэр инээхэд Бонни ихэмсгээр толгой дохилоо.
"Надтай хамт бүжиглэх үү, Скай?" гэж Колтон асуув.
Advertisement
Бонниг ганцааранг нь үлдээмээргүй байсан ч тэр намайг бүжгийн талбай руу түлхээд "Алив ээ бүжиглэ, би Брэтт дээр очлоо"гэсээр тэр нүдээ ирмэлээ.
Цагийн дараа Бонни бид хоёр тааралдаж хамтдаа цагийг өнгөрөөв.Бид бүжиглэж, дуулж, юм ярин, амттан идлээ.Харин Жон Торитой хамт гадагш гарсан.
Би уух юм авахаар явж байтал урдаас нөгөө залуус хүрч ирэв.
"Скайлин чи мөн үү?" гэсээр Жейсон нүдээ томрууллаа.
"Хөөх, чи өнөөдөр үнэхээр халуухан харагдаж байна" гэж Кравфорд хэлээд "Гэхдээ намайг гүйцэхгүй л дээ" гэсээр жуумалзав.
"Сайхан хувцас байна" гэж Чейс хэлэхдээ нүүрэнд нь инээмсэглэл тодорно.Яагаад гэдэг нь ойлгомжтой.
"Бүгдэнд чинь баярлалаа" гээд би инээмсэглээд тэдний хувцас руу харлаа.Кравфорд далайн дээрэмчин, Чейс цус сорогч, Жейсон жокер болсон байв.Тэд нарыг харахаар инээд хүрээд байна.
Би эргэн тойрноо хэсэг ажиглахад "Хэн нэгнийг хайгаа юу?" гэсээр Кравфорд хөмсгөө өргөв.
"Юу? үгүй ээ." гээд би толгойгоо сэгсэрлээ.
"Скайлорыг хайж байгаа биз дээ"гэсээр Жейсон нүдээ ирмэв.
Би гараа урдаа аваад "Би тэгээгүй"
Кравфорд эргэж харснаа "Хараал ид" гэсээр амандаа бувтналаа.
"Сайн уу, та нар Скайлорыг харсан уу?" гэсээр Кэйси бидэн дээр алхаж ирээд асуув.Түүний хувцас үнэхээр гоё юм.
Тэр муур болсон байлаа.
"Хараагүй юм байна" гээд Чейс мөрөө хавчив.
Тэр Жейсон, Кравфорд хоёр луу харвал тэд ямар нэгэн нүүрний хувирал гаргалгүй зогсох аж.
Дараа нь тэр над руу харлаа.Миний өмссөн хослолыг харчхаад хүйтнээр инээмсэглээд "Чи албаар энийг төлөвлөсөн үү?"
"Юу яриад байгаа юм?" гэж би асуув, түүний юу яриад байгааг ойлгох зүйл алга.
"Юу ч биш дээ, би түүнийг хайхаар явлаа" гэсээр тэр цааш алхлаа.
"Тэр энд ирэхдээ хөгийн өл*гчин болоод ирсэн байна лээ" гэсээр Чейс аягандаа пиво хийв.
"Түүний "Чи албаар энийг төлөвлөсөн үү?"гэсэн нь юу гэсэн утгатай юм?" гэж би хөвгүүдээс асуулаа.
"Чи удахгүй мэдэх болноо" гэж Чейс хариулав.
"Та нар жинхэнээсээ түүнийг хаана байгааг мэдэхгүй юм уу?" гэж би асуулаа.
Advertisement
"Мэдээж мэднэ.Гэхдээ түүнд хэлж болохгүй." гэсээр Кравфорд Чейсын аягыг булааж аваад пивийг нь балгав.
"Хөгийн амьтан" гээд Чейс Кравфорд руу архирлаа.
"Зайл" гэсээр Кравфорд түүнийг хөнгөн цохив.
Жейсон бид хоёр чимээгүй л тэднийг шоолон зогсоно.Тэд заримдаа яг жоохон хүүхдүүд шиг л болчих юм.
Дуу тоглогдож эхлэхэд би анхаарлаа хандууллаа.
Stacey's mom
"Бурхан минь, би энэ дуунд дуртай!" гэсээр би тэднийг шүүрч аваад бүжгийн талбай руу гаран Бонни, Жон хоёр дээр очив.
"Hey Stacey can i come over, after
sch-o-o-ol" гэсээр би дууллаа.
"After school." гэж Жейсон ардаас хамт орж ирэв.
"We can around by po-oo-ool."
"Hang by the pool" Энэ удаад Кравфорд хамт дууллаа.
"Did your mom get back from her business trip?"
"Business trip" гэж Чейс амандаа аялана.
"Is she there or is she tryna give me the sli-i-iip"
"Give me the slip" гэж Жон бидэнтэй нэгдэв.
"You know I'm not the little boy that i use to be, I'm all grown up now baby can't you see" гэсээр бүгд хамтдаа дуулцгаалаа.
"Stacey's mom has got it going on"
• • •
Би ангийнхаа Клайдтай яриа өрнүүлэн зогсож байтал тэр хэн нэгнийг хараад чимээгүй болчхов.Би эргэж харвал Скайлор миний ард намайг ширтэн зогсож байлаа.Тэр Dany Zuko (Grease) болсон байв.Энэ нь л Кэйсигийн яриад байсан миний төлөвлөгөө байсан байна.Бид хоорондоо төгс хосолсон байна.
Аа муу зэвүүн Чейс. Албаар Скайлорын хос хувцсыг нь сонгож өгсөн байх нь ээ.
Скайлор над руу хараад байсан болохоор би харцаа буруулан Клайд руу эргэж харлаа.Хэдэн секундын дараа Скайлор Клайдын хажууд ирээд
"Яв цаашаа" гэв.
Клайд түүнээс айсан бололтой хурдхан надаас холдон явлаа.
"Чи намайг ганцааранг минь орхиж болох уу?" гэж би өндөр дуугаар хэлэв.
"Үгүй"
"Чи надаас юу хүсээв?" гэсээр би санаа алдлаа.
"Юу? Тэр залуу чинь эмэгтэй хүнтэй жижиг яриа ч өрнүүлж чаддаггүй юм байна лээ" гэсээр тэр шар айргаа балгав.
"Чи явж Кэйсигээ хайгаач! Тэр бүхэл оройжингоо чамайг хайсан биз!" гээд би түүн рүү муухай харлаа.
"Битгий ингэлдээ" гэсээр тэр над руу ойртов.
"Үнэхээр сайхан хос байна.Та хоёрын зургийг авч болох уу?" гэж камер барьсан охин биднээс асуулаа.
"Өө, үгүй ээ, уучл-" Скайлор миний үгийг таслаад
"Мэдээж болно" гэсээр жуумалзав.
Тэр гараа миний бэлхүүсээр ороон өөртөө ойртуулаад намайг тэвэрлээ, яг үнэндээ би түүнээс холдохыг хүссэнгүй.
"За, инээмсэглээрэй!" гээд тэр охин камераа урдаа авлаа.
Би инээсэнгүй.Скайлор над руу харж байгааг мэдэрч байсан ч надад хамаагүй ээ.
"Энэ сайхан зураг боллоо!Баярлалаа" гэсээр тэр охин инээмсэглээд цааш явав.
Скайлор над руу харахдаа миний урьд өмнө харж байгаагүйгээр зөөлнөөр инээмсэглэлээ.
"Скайлор, чи энд байж ээ.Чамайг би бүхэл шөнөжингөө хайлаа.Явцгаая." гэсээр Кэйси түүнийг дуудав.
Тэр санаа алдан түүнийг даган явав.Тэр над руу харсан харцнаасаа өөр харцаар түүн рүү харж байлаа.
Advertisement
- In Serial109 Chapters
Entangled: Crisscross
When a secret from the past rears its head, a young hacker must choose between marrying a CEO she has never met before and loving her nerd best friend, not knowing that they're the same person.
8 584 - In Serial13 Chapters
SIN SECRETOS- CYNTHIA RYTLEDGE
Aquella chica gordita y tímida del instituto de Lynwood se había marchado a la gran ciudad después de la graduación... y volvió diez años más tarde convertida en una estilizada y elegante madre soltera. Todo el pueblo se había quedado boquiabierto con la transformación de Trish Bradley, pero a ella sólo le preocupaba la reacción de un hombre...Nunca podría olvidar el baile de graduación en el que había entregado su inocencia al guapísimo y popular Jack Krieger. Poco después había descubierto que él sólo había estado con ella para ganar una apuesta... y, además, la había dejado embarazada. ¿Durante cuánto tiempo podría guardar aquel secreto? Y sobre todo, ¿cuánto tiempo podría mantener su corazón a salvo de aquel encantador traidor cuando sus deseos le decían que no se resistiera más?Esta obra no es mia.
8 150 - In Serial8 Chapters
OVER THE WALLS (MEDIEVAL! YANDERES X READER)
𝘏𝘌𝘠 𝘠𝘖𝘜, 𝘋𝘖𝘕'𝘛 𝘠𝘖𝘜 𝘛𝘏𝘐𝘕𝘒 𝘐𝘛'𝘚 𝘒𝘐𝘕𝘋𝘈 𝘊𝘜𝘛𝘌 𝘛𝘏𝘈𝘛 𝘐 𝘋𝘐𝘌𝘋 𝘙𝘐𝘎𝘏𝘛 𝘐𝘕𝘚𝘐𝘋𝘌 𝘠𝘖𝘜𝘙 𝘈𝘙𝘔𝘚 𝘛𝘖𝘕𝘐𝘎𝘏𝘛. → In which a girl wakes up in the world of her favorite novel. She wants to spend her time admiring the characters from the sidelines but little does she know, the female lead isn't the one the characters have eyes for.
8 69 - In Serial68 Chapters
The CEO's Safe Haven [EDITING SOON!]
"Your not serious right?"He gave me a bored look, turning around to face me fully. He brought his face a little closer and parted his lips to reply,"Kitten I've been serious the moment you fell into my arms"---Noah King had it all. He was well-known, handsome, influential, and the CEO of his company; King Enterprise. He knew he had everything but deep down, he knew that he was missing something.That 'missing something' was no longer incomplete within a few weeks. Now, what would you do if you were in his shoes and two annoying friends of yours wanted a little more sauce, a little more spice brewing in the air instead of the constant repeat of work both in and out of business hours?Sparks fly suddenly when Lily Cole becomes a new employee at King Enterprise. Despite working at the company for a short period of time, she's heard the famous name 'Noah King' but never seems to know his face.Lily's initial aim is to work diligently with minor flaws along the way but clearly, it doesn't work like that...Now what happens when these two individuals meet over someone who planned it all? Someone who desperately wanted their paths to cross? Someone who wanted a little more action?One simple flaw turned into something major; making their presence become the greatest thing yet. Little did they both know that despite the heartache and pain, the screams, taunts and the kindness... it was fate that brought them closer than ever before.Read the journey of Lily and Noah and see what happens. Will love blossom between them or will they continue to have elephants in the room? There's only one way to find out! By reading of course!! --Rough Drafts Began From: May 2018Official Published Start Date: 25th Oct 2018Official Published End Date: 28th Feb 2020--1M Reads: 21st Oct 2020
8 292 - In Serial45 Chapters
Lady Sarah's Secret
Sarah is in trouble, so she's willing to fall back on an old betrothal contract to save herself from a lecherous guardian out for her inheritance. One problem - her last hope is long dead and now it's his brother with the title and estate. The brother she always loved... and the one who never wanted her. Can she keep her secret long enough to outrun her guardian? Or will someone recognize her while she hides in plain sight?
8 97 - In Serial12 Chapters
Into My Heart
#38 in chicklit on 1/1/18#40 in chicklit on 22/12/17#46 in Chicklit on 23/12/17#2 in Sanam on 2/3/18Two mates. Two souls . Two hearts . Two people . One emotionLove...Loving someone for a long time is hard..It becomes harder to love them without knowing whether they love u or not whether they even remember u or not whether they remember about your existence or not...But still the love for them can't be betrayedThe place of them in the heart can't be given to anyone else..Story of Ananya Kaushik & her childhood love
8 82

