《•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]》[11] Ажилд орсон нь
Advertisement
"Аав, ээж" гэсээр би тэдний голд очин буйдан дээр суулаа.
"Яасан, хонгор минь?" гээд ээж зурагт үзэхээ болин над руу анхаарлаа хандуулав.
"Өнөөдөр таны үс сайхан харагдаж байна.Шинэ үсний бүтээгэдэхүүн хэрэглээ юу?"гэж би түүний үс рүү хамгийн сайнаараа сэтгэл хөдөлсөн юм шиг харлаа.
"Үгүй ээ" гээд ээж толгой сэгсрэв.
"Өө" гэж хэлээд би аав руу харан "Ааваа та үсээ засуулсан юм уу?Үнэхээр гайха-"
"Үгүй" гээд тэр үгийг минь таслан "Юу гуйх гэсэн юм,Скай?" гэж мэдсэн юм шиг хэлээд инээмсгэллээ.
"Та хоёр мэднэ дээ, миний машины ямар нэг зүйл үргэлж л болохгүй байдаг.Бас жолоо барихад ч хэцүү.Тэгээд би санамсаргүй эвдэлчихсэн, ааваа"
Тэр хөмсгөө өргөөд "Гэхдээ ажиллаж байгаа биз дээ?"
"Тийм ээ, гэхдээ л..."
"Ажиллаж байгаа бол зүгээр дээ" гэсээр аав толгой дохив.
"Өө алив ээ.Надад шинэ машин хэрэгтэй байна ш дээ.Тэгээд гэр лүүгээ ганцаараа алхаж байгаад хүнд хулгайлуулаад тэд нар намайг алах гэж оролдвол яах юм?" гэж би киноноос үзсэн зүйлээ хэллээ.
"Тийм зүйл болохгүй ээ"
"Аав, Ээж" гээд би хошуугаа цорвойлгон эгдүүтэй царай гаргав.
Тэд бие биен рүүгээ харан нүдээрээ ярилцана.
"За, яахав.Болно" гэж аав хэллээ.
"Тийм ээ!" гэсээр би чанга орилов.
"ГЭХДЭЭ" гэж тэр миний инээдийг тасалдууллаа.
"Гэхдээ юу гэж?" гээд би асуув.
"Чи ажилд орох хэрэгтэй.Чиний дараагийн хэдэн сар ажилласан мөнгөн дээр бид хоёр нэмэрлээд чи хуучин машинаа шинэ загвар болгож болно." гэж надад тайлбарлалаа.
"Нээрээ юу?" гэж би үл итгэн асуув.
"Эсвэл больж болно." гэсээр нухацтай над руу харлаа.
"Би хаанаас ажлаа хайх уу?" гээд аяархан асуув.
"Чи азтай байна.Энд байдаг шинэ ресторан өнөөдөр оройны дөрвөн цагт ажилд орох хүмүүсээс ярилцлага авна" гэж ээж надад хэллээ.
Би цаг хараад шууд л буйдангаасаа ухасхийн босов."3:20?!"гэж би орилох шахам хэллээ."Би явахгүй бол болохгүй нь, баяртай ааваа, ээжээ."Би дээшээ шатаар өрөө рүүгээ хамаг хурдаараа гүйв.Ард тэдний инээх дуу нь сонсогдож байлаа.
Advertisement
"Оройн хоолны үед ирээрэй, хонгор минь" гэж ээж захив.
Дээшээ гаран таван минут шүршүүрт орлоо.Хар богино өмдөө хар цамцтайгаа хослуулж дээр нь цагаан хүрэм өмсөв.Хувцсаа өмссөнийхөө дараа тийм ч өндөр биш өсгийтэй гутлаа өмсөн үсээ дээш шуулаа.
Би доошоо буун гэрээс гараад хуучин машиндаа суув.
Явсаар энд 3:55 гэж ирлээ."Бурхан минь амжлаа."гээд урт амьсгаа авав.
Рестораны дотор ороход "The Cruise"(Крүс)гэж бичсэн байх нь сайхан харагдаж байна.Ширээнүүд нь хоорондоо зайтай хүрэн бор өнгөтэй, мөн тэнд бүдэг гэрэл тусах бөгөөд ард нь хөгжим тоглогдох нь үнэхээр тайван санагдлаа.Удалгүй би менежерийг нь олон ярилцлагаа өгөхөөр түүнийг даган явав.
Ярилцлагын дараа энд ажиллах ямар байх бол гэх бодол төрлөө."Сайн байна уу?" гэж дунд орчим насны эмэгтэй надаас асуув.Тэр үнэхээр царайлаг эгч юм.Шаргал үстэй ногоон нүдтэй.
"Сайн.Та ямар хэргээр яваа юм?" гээд би эелдгээр асуун инээмсэглэлээ.
Тэр миний хажууд суугаад "Тэгэхээр" гээд тэр ширээн дээр гараа тавин инээмсэглээд "Чи ажилд орохоор болсон!"
"Нээрээ юу? Маш их баярлалаа." гэж би инээдээ барьж ядан талархлаа илэрхийлэв.
"Чи үнэхээр эелдэг юм!Миний охин чамтай чацуу.Тэгээд одоо чамд рестораны мэдээллүүдийг өгнө.Ойлгосон уу?" гээд тэр хэллээ.
"Тийм ээ."
• • •
Анги дээр Жижи бид хоёр төслөө үргэлжлүүлэн хийв.Удахгүй хураалгах болохоор өнөөдөр(Лхагва)хурдан дуусгана.Энэ улирал сайн хичээх хэрэгтэй байна.Бас өнөөдөр Скайлор, Авери хоёр хичээлдээ ирээгүйг би анзаарсан.Гэхдээ надад огт хамаагүй л дээ.
"Сайн уу, Брэтт.Чи Баасан гарагт болох Halloween-ы баярт очих уу?"гэж асуун хуучин суудалдаа суулаа.
"Мэдээж.Энэ жилийн бас нэг галзуу үдэшлэг шүү дээ."гэсээр тэр нүдээ ирмэлээ.
"Тэгнэ л дээ.Угаасаа чи чинь үдэшлэгийн амьтан." гэж би инээсээр нүдээ эргэлдүүлэв.
"Тэнд цагийг сайхан өнгөрүүлнэ ээ, Скай"
"Чиний зөв" гээд би инээлээ.Гэхдээ миний инээд хаалга чанга нээгдэх дуунаар зогслоо.
Тэгэхээр хэн хичээлээс хорин минут хоцорсон бэ?
Advertisement
Мэдээж Скайлор, Авери хоёр.Гэхдээ тэр охины юбка нь миний дургүйг хүргэж байв.
Дэндүү богино мөртлөө эргэчихсэн.
Халцарсан харагдах нь балиар юм.Ангийнхан тэднийг ярьж байх хооронд багш цаас авчрахаар өрөө рүүгээ явсныг ганцхан би л анзаарсан байх.
"Чи сургуульд байгаагаа мэдэж байгаа биз дээ" гэсээр би нүдээ эргэлдүүллээ.
"Чамд хамаагүй" гэсээр Скайлор сандалдаа суун гараа толгойныхоо ард авав.
Би удаанаар эргэж харан санаа алдлаа.
• • •
"Бурхан минь!Чи ажилд орсон юм уу?Үнэхээр янзтай!Хаана байдаг юм?"гэж Бонни сонирхон асуув.
"Хотын төвд шинээр баригдсан The Cruise."гээд би инээмсэглэлээ.
"Үнэхээр гайхалтай.Хэзээнээс ажилдаа орох юм?" гэж тэр асуун гүзээлзгэнэтэй аяган бялуунаасаа хазав.
"Өнөөдөр" гээд би хариуллаа.
"Айн.Чи Баасан гарагт ажиллах юм уу?" гэсээр Жон хөмсгөө атируулав.
"Үгүй ээ.Баасан гарагт амарна."
"Ашгүй дээ" гэж Жон толгой дохилоо.
• • •
Би гэртээ очоод шүршүүрт орон ажлынхаа хувцсаа өмсөв.Цамцны зүүн дээд буланд нь "The Cruise" гэж жижигхэнээр бичсэн бөгөөд түүнтэй хос хар өмд болон хар гуталтай.
Би гэрээсээ гаран машиндаа суулаа.
Тэгээд яасан гээч
Ассангүй.
"Ашш ажлын эхний өдөр яагаад асахгүй байгаа юм бэ?" гэж би гомдоллов.
Аав, ээж хоёр хоёулаа ажил дээрээ байгаа.Жон өнөөдөр сагсны дугуйлантай,Боннид машин байхгүй.
Би санаа алдан алхаж эхэллээ.Автобусанд сууж явахаас.Алхсаар Чейсын байшинтай тааралдав.Тэднийх манайхаас доошоо байдаг.Дараа нь би танил цагаан машинаас нэг хүн тэдний гэр лүү орж байхыг харлаа.
"Зүгээр л үргэлжлүүлэн алх.Скайлин тэр чамайг анзаарахгүй." гэж өөрөө өөртөө хэлнэ.
"Скай?" гэж Скайлор намайг дуудав.
Би санаа алдан түүн рүү хараад "Яасан?"
"Чамайг алхаж байхад чинь би үлгэр шиг чам дээр очно гэж бодсон уу?" гэсээр тэр жуумалзлаа.
Би юм дуугарсангүй.Үргэлжлүүлэн алхав.
"Алив ээ, Скай.Битгий жоохон хүүхэд шиг аашлаад бай." гээд тэр инээлээ.Түүний инээд аймар.Гэхдээ сайн талаасаа л даа.Би гараа урдаа аван алхсаар л.
"Скай" тэр намайг бариад "Чи хаашаа явж байгаа юм?"
"Ажил руугаа" гэж шууд хэлэв.
"Айн? Чи ажилд орсон юм уу?" гээд дооглосон янзтай асуулаа.
"Тийм ээ.Хүсвэл бас ажил хийж болдог юм ш дээ." гэсээр би нүдээ эргэлдүүлэв.
Тэр хэсэг чимээгүй байснаа "Би чамайг хүргээд өгье"
"Хэрэггүй ээ, би алхана." гэж би өөртөө итгэлтэйгээр хэллээ.
"Чи надаар хүргүүл, эсвэл чамайг шөнө хүртэл хажууд чинь дагна шүү"
"Чи сүрдүүлээд байна" гэсээр би толгой сэгсрэв.
"Машинд суу" гэж хэлээд над руу харлаа.
Би алхахаа болиод хэсэг түүн рүү харж байгаад "За яахав."
Бид рестораны урд ирэхэд тэр над руу хачин хараад "Энд чи ажиллах юм уу?"
"Тийм ээ, яасан"
"Крүс гэснүү, тэгэхээр Скай.Чамайг олон удаа харах нь дээ." гээд тэр над руу нүдээ ирмэв.
"Чи юу яриад байгаа юм?"гэж би түүнээс асуулаа.
Тэр рестораны нэр лүү харав.Би сайн харвал түүний нэр байна.
"The Cruise"(Скайлор Крүс)
Надаар тоглоод байна уу.
"Өнөөдрөөс эхлээд чи надад ажиллах болж дээ" гэсээр тэр зэвүүнээр инээлээ.
Advertisement
- In Serial148 Chapters
Cold Hearted Devil Fell In Love
When Ivy Hughes meets Ceo and Underworld boss Noah Adler sparks and fists fly. The first time she meets him she hates him, the second time she meets him she saves his life. Burnt by love before she wants to be free with no ties but Noah wants her everything.
8 1623 - In Serial46 Chapters
Kisses For A Devil
*Highest ranking /7/ in romance* /1/ in humor*"Ms. Sanders?" He said in his deep and sexy voice after scrutinising me from head to toe.''Sir.''I gulped loudly before I said, ''I'd like to give you a blow job." ********Jane Sanders is a personal assistant of a playboy billionaire Leonardo Vincenzo. He hardly noticed her as a person. For him, she is a Robot who follows his commands and does everything from managing the meeting schedules to get rid of his regular one night stands without even complaining. They are the opposites of each other and the thing with being opposites is that when they get too close it's hard to resist. Circumstances make them realize that they both need each other whether it's professionally or emotionally. One challenge, two overdramatic families and a myriad of aww spawning kisses is enough to cast a spell of love.
8 179 - In Serial10 Chapters
Star-Like: The Series
The story follows first-year college student, Kichi, who finds herself rapidly drowning in the girl she had come to like. And Ray, who fell in love with Kichi at first sight.
8 163 - In Serial24 Chapters
Twilight A Different Kind Of Love
Esto Swan, a shy, unconfident gay teenage boy moves to Forks. Under the rainy sky there, he meets the mysterious, alluring Edward Cullen. Nothing can prepare him for what will await; the long drives, random walks, and aching heart. A/U of Twilight with male Bella. (Ranks) #807 in Horror #264 in homosexual #745 in horror #669 in horror #308 in horror #467 in horror #466 in horror #521 in horror #524 in horror #470 in horror #457 in horror #486 in horror #433 in horrorAll Right's Reserved Copyright is not permitted, I own this story and all the rights to it, except for some of the characters and other things which is owned by Stephanie Meyer, if you see this story anywhere else please report it immediately and contact me about it, thank you!May Be Mature in some places.
8 220 - In Serial66 Chapters
The Alpha's Promise ✔️
Werewolves long for the day they meet their mates. For Zane and Alessandra that's not the case. Zane is in love with Alessandra's sister and Alessandra isn't looking for love. Can these stubborn wolves resist the mate bond?They might deny the bond, but fate has other plans. After all, this story isn't just theirs, it goes back centuries.(Slow burn romance)COMPLETED 5/21/22
8 105 - In Serial36 Chapters
Even In Pieces [bxb]
-KIND OF MATURE-"I wouldn't fuck you if you paid me." Well, at least my question is answered. He can get more punchable. We glare at each other, I am surprised neither of us have raised our fists yet. It wouldn't be the first time. "Who says you'll be the one fucking?" I snap back. _______________________________________Zachary Alvarez has always hidden his broken parts behind his charm, sarcasm and arrogance. He is a complete asshole to most, especially one man in particular who he occasionally wants to lick all over or shoot in the head (He isn't picky). Nothing in Zach's life is constant. All he has ever cared for is himself since nobody else did. A lot of drinks, one-night stands, relationships that he never put effort into and people always leaving, that's all he has ever known. And Everett absolutely hates Zach's guts and hates how his smirk makes him feel triggered. Everett has always been this or that for people, always an image. Most times he doesn't even care, but sometimes it gets irritating. But somewhere both Everett and Zach starts to see each other. All that hate gets a bit too exhilarating. In so many ways... _________________________________________If you guys are looking for an enemies to lovers with a lot of sexual tension... #1st in lovers #1st in homosexual#1st in bxb#1st in university #2nd in drama #4th in Lgbt#8th in mxm#19th in romance
8 109

