《•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]》[9] Сургуулийн үдэшлэг
Advertisement
"Өө алив л дээ, Скай.Чи явах хэрэгтэй!Хэн сургуулиас зохиож байгаа үдэшлэгт явахыг хүсэхгүй байхав дээ?" гэж Бонни тэвдэнгүй хэлээд Жоныг ширээнд суу гэж дохилоо.
"Яасан бэ, Бонни?" гээд Жон түүний хажууд суув.
"Скайлинд сургуулийн үдэшлэг рүү яв гээд хэлээд өг л дөө.Хүн болгон очно ш дээ!" гэсээр тэр хамгийн сайнаараа Жоноос гуйлаа.
"Скайлин өөрөө шийдэх хэрэгтэй гэж би бодож байна.Тэр хүсэхгүй байгаа бол өөрийг нь хүчлэх хэрэггүй." гэж тэр хэлээд бургерээ хазав.
Би түүнийг ингэж хэлнэ гэж зүүдэлсэн ч үгүй.Тэр ихэнхдээ намайг янз бүрийн арга хэмжээнд явахыг ятгадаг.
Бонни бид хоёр хоёулаа Жон руу гайхсан шинжтэй харлаа.
"Намайг уучлаарай.Би зүгээр л Торитой яаж хамт үдэшлэгт явах талаар бага зэрэг зөвлөгөө авах гээд л Скайд хуурамч зөвлөгөө өгч үзсэн юм" гээд тэр жимсний салатаа идэв.
"Зөвлөгөө? Яг ямар?" гэж би асуулаа.
"Хамт үдэшлэгт явах уу?гэж яаж асуух талаар л" гэсээр тэр хариулав.
"Жон.Нээрээ юу?" гээд би түүн рүү итгэж ядсан харж байснаа "Чи түүний анхаарлыг татахаар зүйл хийх хэрэгтэй гэж бодож байна"
Түүнд санаагаа хэлсний дараа Жонд инээмсгэлэл тодроод "Надад нэг санаа байна" гэсээр Бонни бид хоёр луу харлаа.
• • •
"Хичээлийн дараа өдрийг ингэж өнгөрүүлнэ гэж төсөөлсөнгүй шүү" гээд би залхсан царай гаргасаар жижиг наалддаг цаас барин ирэв.
"Өө алив ээ!Чи л өөрөө анхаарлыг нь татахуйц гэж хэлээ биз дээ"
"Бонни бид хоёр чиний хувийн хайрын зөвлөгч үү?"гэсээр би нүдээ эргэлдүүллээ.
"Өө нээрээ би та нартаа хайртай шүү" гээд Жон бид хоёрыг
тэврэв.
Би түүнийг хөнгөхөн цохилоо.
Бонни Жон бид гурав одоогоор сургуулийн зогсоол дээр Торигийн машины урд талын цонхоор дүүрэн наадаг цаасаар Сургуулийн үдэшлэг гэж бичсэн.
"Энэ!"Бонни машин дээр наадаг цаасаа нааж дуусав."Дуусчихлаа.Торид таалагдана гэдэгт итгэлтэй байна" гээд тэр инээмсгэллээ.
"Тийм ээ би ч гэсэн тэгж бодож байна."гэж Жон бувтнав.
"Би Тори руу мессэж бичиж хаана байгааг нь асуулаа" гэсээр Бонни сэтгэл нь хөдөлсөн бололтой чанга хэллээ.
Би инээмсгэлээд "Бурхан минь энэ үнэхээр гоё болсон байна"
Бонни бид хоёр Жон руу харахад тэр яг галзуурсан юм шиг сонин царайлсан байх нь тэр
Advertisement
"Яасан бэ?" гэж бид хоёр зэрэг хэлэв.
"Болилоо"
"Зүгээр ээ" гээд би хамраа үрчийлгэлээ.
Бид хоёр түүнийг чирж машины хажууд аваачив.
"Аа, тэр ирж байна" гэж Бонни доороо үсэрлээ.
"Чшш!нуугдаарай"гээд би хэлэв.
Тори зогсоол руу очоод машинаа хараад гайхан зогсож байх үед ардаас нь Жон нүүрэндээ инээмсгэлэл тодруулсаар баглаа цэцэг, шоколад барин ирлээ.
"Чи надтай хамт үдэшлэгт явах уу?" гэх Жоны үгийг сонсов.
"Тийм ээ!"гээд тэр инээмсгэлээд түүн рүү гүйн очоод тэвэрлээ.
Хэсэг хугацааны дараа Бонни бид хоёр нуугдсан газраасаа гарч ирээд бүгдээрээ тэврэлдэцгээв.
• • •
"Скай чи үдэшлэгт явах хэрэгтэй.Тэнд гоё байх болно оо"
"Үгүй ээ, би зүгээр.Брэтт та хоёр болзоно биз дээ.Би гуравдагч этгээд болж та хоёрт саад болмооргүй байна."гэж би хэллээ.
"Чи энийг анхнаасаа төлөвлөсөн юм шиг сонсогдож байна" гээд тэр инээв."Би маргааш танай гэрийн урд чамайг хүлээж байя"
"Ойлголоо доо.Маргааш уулзъя Бон"
"Баяртай!" гээд тэр машинаас буув.
Би тоглуулагч дээр тавих дуугаа сонгоод чангаллаа.
Би дуугаа чангаар дуулаад машиндаа бүжиглэв.Би хүнсний дэлгүүрт ирээд ээжийн өгсөн жагсаалтыг гаргаж ирэв.
Цөцгийн тос
Сүү
Өндөг
Талх
Орео
Мэдээж би сүүлийнхийг нь нэмж бичсэн.
Талхнаас бусдыг нь авчихаад цаад талын эгнээг харвал хамгийн дээд талын тавиур дээр талхнууд өрөгдөн тавьсан байхыг би олж харав.
Би сагсаа газар тавьчихаад доод талын тавиур дээр гишгээд өлмийгөө өргөлөө.Би гараа сунгаад л сунгаад л байв."Одоо дахиад жоохон" гээд би шүдээ зуулаа.
Өлмийгөө өргөж гараа уртаар сунгасаар гэнэт гулсчхав.
Гэхдээ би шал руу унасангүй.
"Вүүх" гэж сөөнгөдүү хоолойтой хүн намайг тавиураас халтирахад өргөж авлаа.
Хэн намайг авсныг харахаар эргэж харав.Тэр нилээн танил харагдаж байна.Бас сайхан гэж хэлж болно.
"Өө.Намайг уучлаарай би болгоомжтой байх ёстой байж" гээд цочсон янзтай түүн рүү ширтлээ.
"Зүгээр дээ" гэж итгэлтэйгээр хэлээд "Чамайг би мэдэх бил үү?"гээд тэр асуув.
"Мэдэхгүй ээ гэхдээ чи танил харагдаж байна" гэж би хариуллаа.
"Чи манай сургуульд явдаг.Бас өдрийн хоолны цагаар Скайлорыг болгож тавьсан биз дээ" гээд тэр бага зэрэг инээв.
"Өө новш гэж.Хүмүүс мартаагүй хэвээрээ байна гэж үү" гэсээр хацар халуун оргилоо.
Тэр инээсээр "Колтон" гээд гараа өгөв.
Advertisement
"Скайлин" гэсээр гар барилаа.
"Ээж чинь ч бас чамайг дэлгүүр явуулсан уу?" гээд тэр миний сагс руу хараад асуув.
"Тийм ээ" гэсээр түүний сагс руу харвал бид хоёулаа адилхан зүйл авсан байхыг харлаа.
"Энэ хачин гэдгийг мэднэ л дээ.Бас бид дөнгөж танилцсан, гэхдээ асуухгүй байж чадахгүй нь, дугаараа өгч болох уу?" гэж тэр сониучаар асуув.
"Мэдээж"
• • •
"Хөөе, модел шиг залуу чам дээр ирээд дугаарыг чинь асуусан бол чи ч гэсэн өгөх байсан." гэж өдрийн хоолны цагаар Боннид хэллээ.
"Үнэн шүү" гээд тэр инээв.
Колтон бид хоёр уулзаад долоо хонож байна.Тэр үнэхээр сайхан залуу.Бид хичээлийн дараа өдрийг хамт өнгөрүүлдэг болсон.Тэр хөгжилтэй, эгдүүтэй, царайлаг.
Гэнэтхэн цайны газарт байгаа хүмүүсийн чимээ багаслаа.Бонни амаа дарсаар над руу харав."Бурхан минь" гэж тэр шивнэлээ.
Би эргэж харвал Колтон шаар болон цэцэг барьсан байх бөгөөд түүний хажууд дөрвөн залуу том зарлалын самбар дээр Надтай хамт үдэшлэгт явах уу?
"Тэгээд?" гээд тэр асуув.
Би инээмсэлээд "Тийм ээ"
Бонни Жон хоёр түрүүлж алгаа ташихад тэнд байсан бүх хүмүүс алга ташицгааж шүгэлдэж бүр бичлэг хийж байлаа.
• • •
Үдэшлэгт
"Хөөх, Жон чи үнэхээр ширүүн харагдаж байна" гэсээр би түүний мөрийг хөнгөн цохив.
"Дандаа тэгж харагддаггүй гэж үү?" гээд тэр инээлээ."Чи өнөөдөр үнэхээр халуухан харагдаж байна"
"Баярлалаа.Чи Бонниг харсан уу?" гэж би хөгжмөө давж ярихыг хичээнэ.
"Тэр титэмнийхээ хэмжээг авахаар явсан" гээд тэр нүдээ эргэлдүүллээ.
"Чи хэнд саналаа өгөх гэж байна?"
Тори, Бонни хоёр үдэшлэгний гүнжийг тодруулахад оролцож байгаа.
"Регина Жеорж"
"Хөөх.За за би Бонниг хайхаар явлаа." гэж түүнд хэлэв.
Би түүнийг хайж явж байгаад Колтоны найзуудтай таараад хэсэг цагийг өнгөрүүллээ.Тэр үнэхээр сайн залуу.
"Сайн уу, Сэла, чи Бонниг харсан уу?" гэж би Сэлагаас асуув.
"Тийм ээ.Брэтт тэр хоёр гадаа гарсан гэж бодож байна" гэсээр тэр бүжиглэлээ.
Гадаа гарахад маш олон хүмүүс байсан тул түүнийг хайхад хэцүү байв.Би хүмүүсийн дундуур алхаж байгаад хэн нэгнийг мөргөчихлөө.
"Өө, сайн уу Чейс" гээд би инээмсгэлэв.
"Скайлин, юу байна?"
"Юмгүй дээ.Энд ямар байна?" гэж түүнээс асуулаа.
"Үнэхээр янзтай.Би болзоот охиноо хүлээгээд л байж байна." гээд тэр шар айргаа балгав.
Надад үнэхээр ичих мэдрэмж төрж байна.Тэр найз охинтой байхад нь би шийтгэлийн тоглоомоор түүнийг үнссэн.Одоо түүнд тайлбарлах хэрэгтэй.
"Сонсооч,Чейс чамайг үнссэнд уучлаарай.Би тэгье гэж бодоогүй ч тэд надад ийм шийтгэл өгсөн.Тэгээд чи бурууга-" тэр миний үгийг таслалаа.
"Скайлин, зүгээр дээ.Ердөө ганц л үнсэлт байсан шүү дээ.Бас шийтгэлийн чинь дараа би найз охинтой болсон болохоор битгий санаа зов." гээд тэр хэлэв.
Одоо л нэг санаа амарлаа."Ашгүй дээ" гэж хэлээд би инээлээ."Скайлор энд ирсэн үү?" гээд би өөрөө ч мэдэлгүй асуучхав.
"Тийм ээ.Тэр ирсэн" гээд тэр хөмсгөө өргөн ёжтойгоор над руу харлаа.
Би нүдээ эргэлдүүлсээр "Дараа уулзъя"
"Баяртай, Скай"
Би алхаад л алхаад л түүнийг олсонгүй.Буцаж ороод Колтоноос асуусан ч тэр хараагүй гэж хэлэв.
"Тэр хаана байж болох вэ?" гэж би амандаа бувтнав.
"Скайлин, тэр Брэттэй хамт байгаа."
Тэд үдэшлэгийн гүнжийг тодруулахад Бонни яллаа.Тэр хөшигний ард талаас гарч ирэн тайзны голд зогслоо.Түүний уруулын будаг өмнөхөөсөө илүү тодорсон байна.
Тэр энд байгаа бүх хүмүүсээс хамгийн үзэсгэлэнтэй харагдана.Би түүний өмнөөс баяртай байна.Би том зурагт хуудсууд дээр "Боннид саналаа өгөөрэй" гэж хашхирч хагас цаг хүмүүст тараасны эцэст Бонни яллаа.
Энэ шөнө үнэхээр хөгжилтэй байна.Бүжиглэж, инээлдээд л энд ирсэндээ баяртай байна.
Би уух юм авчихаад гадаа гараад сандал дээр суув.Хөл минь хэтэрхий ядарсан болохоор гутлаа тайлаад тэнгэр лүү ширтлээ.
"Хэн нэгэн хэтэрхий их бүжиглэжээ."
Би эргэж харвал Скайлор наашаа ирж байв.
"Миний хөл энэ гутлыг өмсмөөргүй байгаа бололтой." гээд жижигхэн хөл рүүгээ хараад түүн рүү эргэж харав.
"Тэгэхээр Чиний хос хаана байгаа юм?" гэж би түүнээс асуулаа.
"Дотор байгаа.Харин чинийх?" гээд тэр асуув.
"Бас дотор" би үргэлжлүүлэн одтой тэнгэрийг харлаа.
Бидний дунд хэсэг чимээгүй байдал үүссэн болохоор түүн рүү нүднийхээ булангаар хартал харц тулгарчихав.
"Сонсооч, Скайлин би-" Скайлорын үгийн таслан танил хоолой сонсогдов.
"Скай, орж юм идэх үү?" гэсээр Колтон надаас асуухдаа Скайлор луу нүднийхээ булангаар зальтайгаар харлаа.
"Тэгэлгүй яахав" гээд би босов."Скайлор чи сая юу гэх гэж байсан бэ?" гэж би асуулаа.
"Юу ч биш" гэсээр тэр толгойгоо сэгсрэн цааш явав.
Бид юм идсэний дараа гэртээ харихаар боллоо.Колтон намайг гэрийн үүдэнд хүргэж өгөөд явав.
"❤️"
Advertisement
- In Serial40 Chapters
Long Live The Mad Wife!
Six years ago, Feng Chuge, who was 10 years old, became a disgrace to the entire Feng Family because she was incapable of cultivating. She was then expelled from the family. When the number one killer of the 21st century possessed her body, the world was in turmoil. Calling me trash? Saying that I don't have any spiritual force? Then I'll let you see who's the genius who changed her fate!
8 641 - In Serial22 Chapters
A Portrait Of A Witch
How Would A Person See the World Filled With no Faces? Would God Even Hear the wish of poor man's Soul? One And Many Wears Mask More Than Few Are Used. And Yet Here I Am Your Lost little Lamb Not Knowing Where to Go? As one of the many that haven't seen the Worlds of the Cruel. But I, Your little lamb you can't even love. I A person Who wished to be loved. I Who Desire's To be Loved I Who wished for your Grace. Yet Even The Near of My Death why Can't you shine your Radiant Light. I Cursed you and World I Once Love You the Once I Trust yet the Anger and Wrath That Shrouded my Hearth. And Yet I Who Prays For You yet Again. I who wish to be Loved I Who wished to be blessed with your light I who begs For Your Grace why Can't My Love Reach You're Heart.
8 119 - In Serial11 Chapters
Milo
One long summer at their house in the South of France is much like all those previous summers. Except this year is different. Milo turns sixteen. Childhood is receding. There are expectations. No longer can he hide in the imagined worlds of literature. This will be a summer like none other. Will he survive the storms?
8 201 - In Serial48 Chapters
Mafia's Chef (COMPLETED)
Xavier Romano, 27, a mafia leader. Ruthless, cold , arrogant are the words you use to describe him. Lost his parents in a mafia war. He has a twin sister only family left. Scarlet Rivera, 25, chef by profession. Happy, lovely, caring, kind. She grew up in orphanage. Has no family. But a best friend who she considers her family. She runs a small diner named Foodie's.Dive in the story of these two so different individuals. One a mafia and and other a chef. How these two will meet? What will happen when Xavier is in desparate need of Chef? I know I suck at description, but dont ignore me. I promise you story would be interesting!Give this book a try please! I wont disappoint you.Also you can check my previous book too which is completed 'Arranged to Love❤' and ongoing book 'Loveless Marriage'Best rankings:#26 in billionare out of 1.66k stories.#2 in chef out of 1.47k stories#1 in Xavier out of 1.47k stories (06/12/20)#7 in mafia out of 1.77k stories (23/12/20)#2 in Scarlet out of 1.37k stories (25/12/20)#1 in Italy out of 1.54k stories (17/01/21)#1 in billionaire out of 1.6k stories (06/02/21)#5 in Italy out of 1.57k stories (07/03/21)#6 in mafia out of 1.8k stories (15/03/21)#2 in Newyork out of 22.3k stories (29/06/21)#1 in Xavier out of 1.47k stories (26/08/21)#6 in Romance out of 1.94k stories (4/4/22)
8 283 - In Serial40 Chapters
Darling|Genshin Impact males x reader [Gender-Neutral (mostly)] REQUEST OPEN
Welcome to Darling~ This is a one-shot, Genshin impact-based story. The setting and time period is a modern-day story. What would it be like to date some of the female characters but as a male? Experience what it would be like to date gender-bent female Genshin impact characters! If you could choose one guy from Genshin impact, who would it be? Why not experience time with all of them? He extends out his hand, "Are you sure you're ready to make a deal with a demon?" I reach out and shake his hand, "Yes." "Welcome to Hell." May contain some mature themes!
8 141 - In Serial66 Chapters
This Time
Book 1Aiden Guevarra lives to survive, throughout her life, all she wanted to do was finish her education, find a stable job and live her remaining moments with her family. She never takes a risk and stayed in the comfort of her zone. Falling in love was never in her plan, but she soon finds herself in the swirl of emotions that consist of her Professor, Amayah Peterson. tw: Sex, language, child ab*se, domestic violence and discrimination WARNING: Cliché, mature-rated and shitty.
8 222

