《•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]》[8] Үдийн хоол
Advertisement
"Ямар новш нь болоод байна аа" гэх танил хоолой сонсогдлоо.
Би хурдан Чейсээс холдоод улайсан хацраа дарав.
"Жейсон" гээд Чейс хоолойгоо засчихаад "Юу байна даа" гэж хэлээд тэр дагзаа маажлаа.
"Надаар юу байхав, Харин та хоёроор юу байна?" гэж тэр асуугаад хөмсгөө өргөв.
"Юмгүй ээ, хөгшөөн" гэж тэр тодруулаад над руу харлаа."Скайлин чи яагаад намайг үнссэн юм?" гэж тэр асуув.
Тэд хоёулаа над руу харлаа.Би үнэхээр ичмээр байдалд байна.Гэхдээ Жейсоны баруун талд зогсож байсан залуу надаас илүүтэйгээр үг дуугарч чадахгүй, гайхсан, будлисан харагдаж байна.
"Мм..нөгөө" би түгшиж бас зүрх хурдан цохилж байгаагаа мэдэрч байна.Би Жейсон руу хальт харвал нөгөө л нэг зэвүүн жуумагнасан царайгаа гаргасан байх ба түүний хажууд байгаа Скайлорыг харвал итгэж ядсан байдал нүднээс нь харагдана.Тэр намайг цоолох гэж байгаа юм шиг нэвт харлаа.Удалгүй харц нь илүү хүйтэн болов.
"Чи түүнийг үнссэн юм уу?" гээд Жейсон хөмсгөө өргөн над руу харлаа.
"Би...явах хэрэгтэй байна." гэж аяархан хэлээд хамаг хурднаараа эргэж хараад найзууд руугаа очив.
"Яасан бэ? Скай" гэж Бонни асуулаа.
Би нүднийхээ булангаар эргэж харвал тэр гурав над руу харж байв.Жейсон над руу үнсэх гэж байгаа юм шиг хошуугаа цорвойлгоход Чейсийн хацар улайна.Харин Скайлар гараа зөрүүлэн доошоо харсан байх ба тун удалгүй бид харц тулгарав.
"Чи мэдэж байгаа биз дээ, зүгээр л шийтгэлээ биелүүллээ." гэж би хэлээд амьсгаа авав.
"Хүүе, би багшийнхаа усан санд нүцгэн сэлсэн байхад чи муугүй л байлаа ш дээ, Скай" гээд Сэла инээлээ.
"За за өнөөдөр хангалттай их эвгүй байдалд орлоо.Одоо юм идэцгээе!"гэж Лорен санал болгов.
• • •
Амралтын өдрүүдээр хангалттай их тархиа амраалаа.Хагасайн өдөр шийтгэлийн тоглоом тоглож орой нь түүдэг галын баяр хийж,Бүтэнсайнд хүйтэн байсан болохоор бид нар гэртээ хүмүүс рүү хуурамч дуудлага хийгээд үнэхээр хөгжилтэй байсан.
Өнөөдөр шүүгээнээс дэвтэр номоо авах шаардлагагүй байсан болохоор өглөө ангидаа эрт очлоо.Би цонхоор бороо орж байхыг харсаар сууж байтал
"Сайн уу, Скай.Чи зүгээр үү?" гэж Брэтт ирээд миний хажууд суулаа.
"Өө тийм ээ, би зүгээр" гээд сулхан инээмсгэлэв.
"Хагасайн өдөр юу болсныг надад тайлбарлахгүй юм уу?"гэж хэлээд тэр над руу харлаа.
"Юу яриад байгаа юм?" гээд би ойлгохгүй байгаа юм шиг жүжиглэв.
Advertisement
"Чи намайг юуны тухай ярьж байгааг мэдэж байгаа"гэж хэлээд тэр над руу ёжтой харлаа.
Би санаа алдаад "За яахав.Бид нар зүгээр л шийтгэлийн тоглоом тоглож байсан юм"
"Хараач, би ийм зүйл болсон гэж мэдээд байсан юм.Би Бонниг яг гаж донтон л гэж бодсон" гээд тэр инээв.
"Тэр тийм биш ээ" гэж хэлээд бас инээлээ.
Хэсэг хугацааны дараа Скайлор ангид орж ирэн суудаг газраа суув.Тэр чив чимээгүй байлаа.Тэр Брэтт бид хоёрт ямар нэгэн үг хэлсэнгүй.Түүнд ямар нэгэн юм болсон гэдэг нь илт байсан боловч түүнээс асууж зүрхэлсэнгүй.
Тэр дандаа хаа явсан газартаа хорон санаа гаргаж байдаг бол өнөөдөр ямар ч зэвүүн царай, жуумганал, зодоон, асуудал гаргахгүй зүгээр л чимээгүй байна.
• • •
Баасан гарагийн өглөө.Би уйтгартайгаар босон сэрүүлгээ унтраахад цаг 11 болж байв.Новш гэж, унтчихсан байна.
Нэгэнт унтсан болохоор хичээлдээ явна гэж бодсонгүй.Өдрийн хагас өнгөрсөн болохоор би гэртээ ганцаараа байна.Би угаалгын өрөө орж шүршүүрт ороод шүдээ угаалаа.Нүүрээ цэвэрлэчхээд үсээ дээш шуун өглөөний цайгаа уухаар доошоо буув.
Хөргөгчөө онгойлгоход
Хоосон.
Би утсаа гаргаж ирээд орж болохоор ресторан хайлаа.Гэрээс холгүй газар олоод машинаа асаагаад ресторан руу явав.Тэнд хэдэн суудал байх ба би ариун цэврийн өрөөний урд суумааргүй байсан тул голын ширээ рүү очлоо.
"Энд хүн сууж байгаа юм болов уу?" гэж би нэг залуугаас асууулаа.
"Үгүй" гэж тэр хариулав.
Би ширээн дээр суугаад хажууд сууж байсан залуу руугаа хараад "Скайлор?" гэж би хөмсгөө зангидсаар асуулаа.
Тэр над руу эгц харснаа "Чейс энд байхгүй юмсан." гэж хэлээд тэр уух юмаа балгав.
Хмм.Бүдүүлэг байлаа."Баярлалаа, гэхдээ би хоол идэх гэж ирсэн л дээ"гээд хоолны менюгээ тэвчээртэйгээр эргүүллээ.
"Сайн байна уу.Захиалгаа өгөх үү?" гэж хэлээд зөөгч над руу харав.
"Тийм ээ,би аньстай шарвин болон жүүс авъя" гэж би хариуллаа.
Тэр толгой дохин "Ойлголоо"
Би эргэж Скайлор луу хараад "Чи яагаад сургуульдаа яваагүй юм?"
"Харин чи?" гээд тэр над руу харав.
Би мөрөө хавчин "Унтчихсан"
"Зүгээр л явмааргүй санагдаад" гэж хэлээд тэр аягаа ширээн дээр тавилаа.
Би юу ярихаа мэдэлгүй утсаа оролдсон болж жүжиглэхдээ Боннигийн илгээсэн мессэжд хариу бичив.
Боннигоос:
Скайлингаас:
Би утсаа доош тавин зөөгч хоол авчирч ирэхийг хүлээн суулаа.
Гэнэт тэр "Чи яагаад Чейсийг үнссэн юм?" гэж огцом асуув.Би түүний асуултанд золтой л цочсонгүй.
Advertisement
"Айн?" гэж би эв хавгүй хэллээ.
"Би өөрийгөө аяархан хэлсэн гэж бодохгүй байна" гээд тэр над руу үргэлжлүүлэн харав.
Би санаа алдаад "Энийг ярихад их юм болноо."
Тэр над руу харж байснаа дараа нь аяга руугаа харлаа.
Би амьсгаагаа гаргаад "Үнэхээр их мэдмээр байгаа юм бол за яахав. Би шийтгэлийн тоглоомоор түүнийг үнсэхээр болсон юм."
"Найз залууд чинь энэ үйлдэл таалагдахгүй байх даа." гэж тэр хэлэв.
"Хэн, Брэтт үү?"
Тэр толгойгоо дохилоо.
"Тэр надад таалагддаггүй, тэглээ ч тэр Боннид сайн" гээд би нүдээ эргэлдүүлэв.
Зөөгч ирж ширээн дээр захиалгыг маань тавихад би талархлаа илэрхийллээ.
"Чи Чейст таалагддаг гэж би бодож байна" гэж тэр дахиад л дэмий чалчиж эхлэв.
"Юу, яагаад?" би шарвингаа сэрээнээсээ унагаачихлаа.
Тэр мөрөө хавчаад "Зүгээр л"
"Тэр гоё залуу л даа.Гэхдээ би найз залуутай болохыг хүсэхгүй байна."гээд би шарвингаасаа авч идлээ.
"Тэгэхээр чи ижил хүйстэн гэсэн үг үү?" гэж тэр хэлээд нүдээ томруулав.
Би хоолондоо хахаад "ЮУ? ҮГҮЙ ЭЭ! Би энд шинээр ирсэн.Одоохондоо хичээлдээ илүү анхаарал хандуулах хэрэгтэй гэж болож байна" гэж би тодрууллаа.
Тэр толгой дохиод хоосон аягаа хоёр гар луугаа ээлжилж шиднэ.
Би үргэлжлүүлэн шарвингаа идлээ.Түүний хажууд суух хачин юм.Бас түүний мэдэхийг хүссэн юманд хариулаад л.
"Чи надад мотоциклыг минь яагаад хулгайлснаа хэлээгүй" гэж тэр үргэлжлүүлэн хачин асуултаа асуув.
"Чи өөрөө надаас асуугаагүй"
Тэр над руу харав.Түүний царай нь өмнөхөөсөө арай дээр харагдана.Тэр үргэлжлүүлэн надтай ярьж эхлэлээ. "За, яагаад?"
Би хоолоо идэхээ болиод түүн рүү хараад "Би орой хичээлээсээ тараад гэр лүүгээ алхаж байтал бүлэг залуус над руу дайрахаар нь мотоциклоор чинь зугтсан юм"
Тэр зүгээр л толгой дохив.Удалгүй тэр тооцоогоо хийгээд явлаа.Таван минутын дараа би хоолоо идэж дуусаад тооцоогоо хийгээд гэр лүүгээ харив.
• • •
Оройн таван цаг болж байна.Би Морганыг бүжгийн дугуйлангаас нь авах гээд тарахыг нь хүлээгээд сургуулийн гадаа суув.Би машиныхаа цонхыг онгойлгоод байж байтал хүүхдүүдийн дуу сонсогдлоо.
"Юу вэ?"гээд эргээл хартал хэдэн охидууд бөөгнөрөлдсөн явах нь харагдана.
Морган машины цонхоор намайг харснаа зугтаад явчхав.
"Бурхан минь!" гэж хэлээд тэр бүлэг хүүхдүүд рүүгээ гүйлээ.
"Хөөе Морган!" би машинаасаа буугаад түүний араас гүйв.Би гүйж явж байгаад нэг зүйл олж хараад ихэд цочирдлоо.Кравфорд нэг залууг чанга өшиглөж байв.
"Алив ээ, Франциско, яагаад бидэнд ингэснээ хэл л дээ" гээд Скайлор маадгар алхана.
"Франциско" гээд Кравфорд шоолж байснаа "Энэ ямар төрлийн нэр вэ?Чи ийм нэртэй дэгдээхэй сонсож байсан уу?"гэж тэр чанга инээлээ.
"Намайг.Намайг зүгээр л явуулчих л даа" гэж Франциско гэх залуу гуйв.
"Буруу хариулт" гээд Скайлор түүнийг баруун гараараа унатал нь цохилоо.
Би хэзээ ч түүнийг ийм байхад нь харж байгаагүй.Тэр яг л өөр хүн шиг харагдаж байна.
"Яагаад энийг алахгүй байгаа юм?" гэж Жейсон чанга инээв.
Чейс тэнд зүгээр л зогсох ба толгойгоо сэгсрэнэ.
"Харин чиний тухайд" гээд Скайлор өөр залуу руу харав. "Миний мөнгө хаана байна?"
Тэр залуу Скайлор луу үзэн ядсан байдалтай хараад "Уучлаарай хөгшөөн.Надад байхгүй" гэж тэр шивнэлээ.
Скайлор маш их уурласан харагдах ба түүний хамрыг цохив.Түүний гар цустай хутгагдсан байлаа.
"Дууссан уу?" гэж Чейс асуув.
"Энэ зөвхөн бие халаалт байлаа"гээд Скайлор гараа сэгсрэлээ.
Гэхдээ би цаана Морганыг олж харав.
"Морган!" гээд би түүн рүү очлоо.
"Хөөе! Чамайг яахчихгүй ээ, битгий зугтаад бай!" гэж нэг залуу түүнд хэлэв.
"Үгүй ээ" гэж Морган хэллээ.
Тэр залуу гараа ташаандаа аваад "Үгүй ээ, үгүй шүү!" гэж хэлэв.
"Надаас хол бай, солиотой хүн минь!" гээд Морган тохойгоороо өөрийгөө халхаллаа.
"Хөөе! Дүүд минь битгий хүр" гэж би түүнийг чангаар түлхэв.
Хүн болгон бидэн рүү харж байгааг мэдэрч байгаа ч энэ надад хамаагүй.Зөвхөн энэ солиотой залууг дүүгээсээ холдуулахыг хүсч байна.
Тэр нүднийхээ булангаар над руу хараад "Чи сая яасан бэ ?"
Одоо үнэхээр муухай байдалд байна.Би хамаг хүчээрээ тэр залууг түлхэж Морганаас холдуулахыг хичээв.
Тэр уурласан харагдах ба нүүр нь ув улаан болсон байлаа.Тэр тохойгоороо намайг цохих гэж байтал "Чи муу-"
Скайлор түүний гарыг барьж аваад надаас холдуулав.
"Одоо чамайг яахыг чинь харъя" гээд Скайлор түүнийг цохин газар савуулан унагаалаа.
Дараа нь тэр над дээр ирээд "Хурдан цаашаа яв."
Би тэнд гайхширан зогссоор л...
"Одоо яв гэж хэлсэн шүү" гэж тэр хэлэв.
Би санаа алдаад Морганыг дагуулан машин руугаа алхлаа.Хэрвээ түүнд ямар нэгэн зүйл тохиолдсон бол би үхэх байв.
Бид машиндаа суугаад "Чи зүгээр үү" гэж би асуугаад түүнийг дээрээс нь доор хүртэл харав.
"Энэ үнэхээр... гайхалтай байлаа"гэж тэр мишилзлээ.
Advertisement
- In Serial19 Chapters
More Than Anything Else (Tooru Oikawa)
Asuga Azumane, the twin sister of Asahi and libero of the Karasuno girl's volleyball team, has a secret. A secret she has been holding in ever since she met her brother's friend, Daichi Sawamura. Yes, Asuga has been hiding a crush on the boy's volleyball team captain for three years and hasn't even told her best friend, Yui Michimiya, due to the fact that they have the same crush.One afternoon, while throwing a pity party for herself due to a handful of events, she has a fateful encounter with a flirtatious yet childish boy. They both spill secrets to each other without knowing who each other are until they meet again.#1 in #tooruoikawa 8/9/19#1 in #haikyuufanfiction 12/25/19#1 in #oikawa 1/26/20#3 in #haikyuu 2/6/20
8 213 - In Serial25 Chapters
The Holiday Competition ✔️
Originally posted in Prima Facie.FULL EXTENDED STORY EXCLUSIVE TO IREADER.Amity and her friend, Winnie, are coerced into entering a holiday competition by their best friend, Saffron. The three girls win a spot each and are sent to Switzerland along with seven other women. The prize is a romantic holiday in a beautiful castle for two weeks. What Amity didn't realise, however, is that the contestants will be dating three eligible bachelors. The bachelors are looking for their soulmates, but something strange is going on at night...
8 91 - In Serial6 Chapters
Valentine's Day Contest 2019
We are pleased to present you the second edition of the multilingual and multi-profile Valentine's Day 2019 Contest! If you are are eternal lovers, if you're in love with Love, then this writing contest is perfect for you. Join us in this fantastic Romance adventure! Participating profiles:@AmbassadorsAF @AmbassadorsCZSK @AmbassadorsES @WattVampiros @ClasicosES @AmbassadorsFR @RomanceFR @FRFantasy @AmbassadorsGR @ActionGR @AmbassadorsITA @FanfictionIT @FantasiaES @HistoricalFictionIT @TenebrisIT @AfterRomanceIT @AmbassadorsNO @AmbassadorsRo @AmbassadorsTR @RomanceES @RomanceTR @action @classicauthors @cupid @dangerouslove @Fanfic @FoodKart @lgbtq @lgbtqES @lgbtina @music @Mystery @OUATfans @Retold @sport @superhero @SuspenseLP @WattAmbChronicle @WattpadAfterDark @WattRiverdale @WattRowling @WattVampires @WPRomantik @WPAfterDark @StoriesUndiscoveredWith the support of @Romance_Ro @SafeLoveRomania @ScifiTR @PoetryTR @FanficsTR @MysteryTR @ClassicsTR @HorrorIT @ClassiciIT and @MediaDirectory who hosted the Cover Contest.Cover Designed by @YMDias
8 226 - In Serial16 Chapters
From a Cullen to a Mikaelson *Klaus LS* (Twilight x TVD )
Skyler Cullen is Renesmee's twin. The forgotten one. When the Volturi comes after the Cullen's Carlisle calls an old friend to come help. The Mikaelson's. When they do Klaus and Skyler grow close too each other and become very protective over each other. but when Skyler father suddenly 'loves' her things change. will she choose the Mikaelson's who love her with all there heart or the Cullen's when her own mother doesn't really like her and her aunt and father hate her with a burning passion.*has not been edited and was written by a grade 7/8*
8 220 - In Serial70 Chapters
That's Why I Love You
I never wondered what this could be...I just fuck you and leaveYou never wanted nothing from me....I just fuck you and leaveRead To Find Out More
8 101 - In Serial27 Chapters
notes on a boy ⇒ yeonbin
soobin begins to keep a journal on his classmate, yeonjun, detailing the boy's personality as well as his own emerging feelings.
8 198

