《•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]》[7] Шийтгэлийн тоглоом
Advertisement
"Хөөе, нойрноосоо сэрээчээ!"гэж Бонни хаалга онгойлгон орж ирлээ.
"Чи дандаа амралтын өдрүүдийг бусниулдаг гэдгээ мэдэх үү?"гээд би түүн рүү харав.
"Тийм ээ, би мэдэж байна. Хүсэхгүй бол би явлаа" гэж тэр бардамнан намайг орхин хаалгаар гарах гэж байлаа.
Би толгойгоо сэгсрээд "Чи өнөө орой юу хийх төлөвлөгөөтэй байна? гэж би түүнийг сонсож чадахаар чанга хэлэв.
"Бид нар өнөөдөр шийтгэлийн тоглоом тоглох гэж байгаа"гэж тэр хөмсгөө хөдөлгөнө.
"Хөөх, сайнаар дуусахгүй л байхдаа"гээд би өөрийгөө тайтгаруулаад "Бусад охидууд хаана байгаа юм?"гэж би асуулаа.
"Бид нар сургуулиасаа хоёр найз урьсан Сэла бас Лорен.Тэд ирж байгаа" гэж тэр хэлэв.
"Чи ч бас тоглож болно" гээд Бонни намайг ятгалаа.
"За яахав тоглоцгооё"
Таван минутын дараа тэд ирж бид нар тогломоо бэлдэцгээлээ.
Харин дараа нь
"За хэн шийтгэлийн тоглоомдоо бэлэн бэ?" гэж Бонни жуумалзана.
"Яаж тоглох юм?" гэж Лорен асуулаа.
"Ерөнхийдөө бол нэг нэгнээ шийтгэж тоглоно.Зөвшөөрсөн бол шийтгэлээсээ бултаж чадахгүй"гэж би тайлбарлав.
"Би айгаад байна"гэж Лорен хэллээ.
"Санаа зоволтгүй ээ" гэж Бонни мишилзээд "Би муу зүйл болохгүй байх гэдэгт итгэлтэй байна."гээд тэр нүдээ ирмэв.
"За тэгвэл хэнээс эхлэх үү?"гэж Сэла алгаа чанга ташаад бидэн рүү харлаа.
Бид чимээгүй сууцгааж хэсэг бие биенрүүгээ ширтэв.
"Сүрэл?" гэж би асуулаа.
"Тийм ээ сүрэл" гэж Бонни зөвшөөрөв.
Би хоёр аяга сүрэл авчраад аяга бүр дээр жижигхэн тоо бичээд Боннид өглөө.
"Энд хоёр аяга сүрэл байна.Эхний аяга нь хэн түрүүлж шийтгүүлэхийг хэлнэ.Харин хоёрдах аяга нь хэн нь хэнийгээ шийтгэхийг хэлнэ.Би аягануудын хоёр талд нь нэгээс дөрөв хүртэл дугаарласан байгаа.Жишээ нь би 1-ын тоог эхний аяганаас авах юм бол би түрүүлж шийтгүүлнэ.Харин 3-ын тоог хоёрдах аяганаас авах юм бол эхний аяганаас 3-ын тоог авсан хүнийг би шийтгэнэ.Бүгдээрээ ойлгосон уу?" гээд Бонни тайлбарлав.
Бид нэгэн зэрэг толгой дохицгоолоо.
"За, сонгоцгооё"гээд Бонни тэсч ядан инээмсгэлэв.
Үр дүн
1)Бонни Лоренг шийтгэнэ
2)Лорен Сэлаг шийтгэнэ
3)Скайлин Бонниг шийтгэнэ
4)Сэла Скайлинг шийтгэнэ
"За Лорен!"гээд Бонни дэггүй инээмсэглээд түүний нүүрэнд шавар нялав.
Advertisement
"Яаж байна аа" гэж Лорен бувтналаа.
"Шийтгэлийн тоглоомын ёсоор би чамайг Харригийн гэрт ороод түүний дотуур өмдийг өмс гэж шийтгэж байна."гээд Бонни гэрээр дүүрэн инээв.
Харри бол бид нараас дээд анги.Тэр өмнө нь хөлбөмбөгийн багийн од байсан.
"Айн нээрээ юу?" гэж хэлээд Лорен барьж байсан чанамалаа унагаалаа.
"Тийм ээ" гээд Бонни инээв.
Тэр тэвдэж санаа зовсон байдалтай цамц гутлаа өмсөөд гэрээс гарлаа.Бид ч түүний араас даган хамт явав.
Бид нар бөөнөөрөө Сэлагийн машинд суулаа.Лорен жолоогоо барьсаар Харригийн гэрээс бага зэрэг зайдуу газар машинаа тавив.Тэр бид нар луу муухай харсаар машинаас буулаа.Бид чимээгүй байдлыг эвдэж Лорен! Лорен! Цонхоор ор! гэж түүнийг байшин руу очихоос өмнө хэлэв.
Азаар Харригийн цонх онгорхой байсан болохоор их амархан гэр лүү нь орох боломжтой байлаа.
"Тэр унахгүй байх гэж би бодож байна."гээд би Лоренг ажиглангаа бяцхан вино уув.
"Тэр хөгжөөн дэмжигчийн багт байдаг.Тэр энэ цонхноос өндөр үсэрч чадах байх шүү Скай!" гэж Бонни наргилаа.
"Бурхан минь тэр тэнд байна" гэж Сэла уулга алдав.
Бид Лоренг байшин руу орж байхыг харлаа.Бид нүдээ цонхноос салгаж чадсангүй.
Харри цонхоо хаагаад түгжчихэв.
"Ямар новш нь болоод байна аа" гэж Бонни хэлээд байшинг ажиглалаа.
"Дин"
"Тэр над руу мессеж илгээлээ" гэж Бонни хэлэв.
Бид түүний мессежийг уншаад Бонни хариу бичих хүртэл туйлын чанга инээлдэцгээв.
Тохиролцсон ёсоороо Бонни түүний хаалга руу очихоор явах үед Лорен төлөвлөгөөндөө буцаж орлоо.Бонни хамаг хурднаараа хаалганы урд очоод хонх дарлаа.
Дараа нь тэр бутны ард нуугдав.
Харри хаалгаа онгойлгоод урд хаалга болон хашаагаа гүйлгэн ажиглалаа.Ингэх зуур Лорен болгоомжтойгоор цонхоо онгойлгон хөлөө давуулж байв. Тэр буцаад дотогш ороод хаалгаа хаалаа.Бонни бутнаас үсэрч гараад Лореныг яаруулан орилов.
Лорен усан үзмийн модонд зүүгдсэн байх бөгөөд Бонни түүнийг буулгахын тулд тэрний хөлнөөс татаж оролдоно.Харин Сэла бид хоёр байшин доторх өрөөнөөс хэн нэгний цонх руу очиж байгаа сүүдрийг харлаа.
Бонни тэр хоёр бараг л модноосоо буух гэж байтал Харри цонхоо онгойлгон тэд хоёулаа модноос унан даруйхан газраар дүүрэн унасан усан үзэмний доор нуугдав.Харри цонхоо хаасны дараа тэд хашаанаас гараад машин дотор суулаа.
Advertisement
"Бурхан минь үнэхээр хөгжилтэй байлаа!" гээд би инээв.
"Чи дотуур өмдийг нь өмссөн үү?" гэж Сэла асуулаа.
"Тийм ээ, өмссөн" гээд тэр ярьж байхдаа амьсгаадав.
Бид түр зогсоод өөрсөд рүүгээ харлаа.Тэр эрэгтэй хүний дотуур өмдийг өмссөн гэхээр үнэхээр инээдтэй байна.
"За одоо миний ээлж" гээд Лорен инээмсгэлэв. "Сэла чамайг Ноён Симмонсын арын хашааны усан санд нүцгэн сэл гэж шийтгэж байна"
Ноён Симмонс бол сургуулийн хамгийг халуухан багш.Тэр 20 гаруй настай бөгөөд физикийн хичээл дунд ангид ордог.Харин Сэла одоо ахлах анги учраас хамгийн сүүлд өмнө жил түүний хичээлд сууж байсан.
Бид бүгд "үүү" гэж хашхиралдлаа.
Сэла шуналтайгаар инээмсэглэнэ.Тэр үнэхээр модел болохоор гоё биетэй.Түүнд шийтгэл нь таалагдсан бололтой.
"Чи тэгээд хаана амьдардгийг нь мэдэх юм уу?" гээд тэр жолоо барьж байхдаа асуув.
"Мэднэ ээ" гээд Лорен жуумалзлаа.
Бид түүний байшингийн тэнд ирээд бүгд машинаас буун усан санд очив.Лорен түүнд биеийн алчуур өглөө.Бид арай холоос Сэлаг ажиглахаар болов.
Сэла усан сан руу очоод удаанаар хувцсаа нэг нэгээр нь тайллаа.Бид түүнийг хараад шүгэлдэхэд тэр бид нар луу муухай харчхаад үргэлжлүүлэв.Гэхдээ сүүдэртэй байсан болохоор бид түүнийг сайн харж чадсангүй.
Тэр унтлагын өрөөний гэрэл асах хүртэл хэдэн минут тэнд сэллээ.
"Сэла! Хараал идсэн өгзгөө аваад уснаас гар!" гээд дахин нэг гэрэл байшингаас асахад хэлэв.
Тэр хамаг хурднаараа алчуураар биеэ ороогоод хувцсуудаа барин машин руу гүйлээ.
"Миний зүрх тасралтгүй хурдан цохилж байна.Баригдах шахлаа" гэж Сэла хувцсаа өмсөнгөө хэлэв.
"Үнэхээр инээдтэй харагдсан шүү!" гэж би инээлээ.
"Тийм ээ!Хэн чамд сургуулийн хамгийн халуухан багшийн усан санд нүцгэн сэлэх боломж өгсөн билээ!" гээд Лорен хөхрөв.
"Би чиний оронд байсан ч болоосой" гээд Бонни инээд нэмэрлэлээ.
•
"За Бонни, чиний ээлж" гээд би жуумагнав.Яг одоо бид Жон-ы зохиож байгаа үдэшлэгт байна.Тэр биднийг саяхан урихад Бонниг шийтгэхэд сайхан тохирсон газар байсан болохоор бид зөвшөөрсөн.Би өрөөг ажиглаж байгаад танил царай олж харлаа."Бонни чамайг Брэттийн хүзүүг үнс гэж шийтгэж байна" гээд би инээв.
"Чи тоглоод байна уу? Тэр намайг гаж донтон гэж боддог юм байгаа биз дээ!" гэж Бонни гоншигнолоо.
Би толгойгоо сэгсрэв.
Дараа нь Бонни түүн дээр очин юм ярьж эхлэлээ.Тэгээд түүнийг арагшаа харах үед нь ардаас нь түүний хүзүүг үнсэв.Тэр хурдхан шиг тэндээс холдон түүний хариу үйлдлийг харахыг хүссэнгүй бидэн рүү урвайсаар ирлээ.
"Энэ миний хийж байсан хамгийн ичмээр үйлдэл байлаа." гэж Бонни хэлэв.
"Гэхдээ бодсоноос муугүй байлаа" гэж би инээлээ.
"Одоо чиний ээлж, Скай" гээд Сэла үдэшлэгт ирсэн хүмүүсийг гүйлгэн харав.
"Хэнийг хайж байгаа юм бэ?" гээд би хөмсгөө өргөлөө.
"Чи удахгүй харна аа" гээд тэр жуумалзав."Шийтгэлийн тоглоомоор чамайг..." тэр эргэн тойрноо харж байгаад муухай инээмсгэлэл тодруулаад
"Чейс Данелсыг үнс гэж шийтгэж байна"
"Өө үгүй ээ.Би чадахгүй шүү" гээд би толгойгоо сэгсэрлээ.
"Алив ээ!Хүн болгон шийтгэлээ амссан.Чи одоо буцаж чадахгүй Скай!" гэж намайг ятгав.
Би санаа алдаад "Миний амьдрал сүйрч байна даа"
Би Чейс рүү алхахад тэр намайг харлаа.
"Скайлин.Юу байна даа?" гээд тэр инээмсгэлэв.
"Өө ю-юмгүй ээ." гэж ээрлээ.Би эргэж харвал нөгөө гурав маань хошуугаа цорвойлгон үнс гэсэн дохио өгөв.
"Чи юу өмсчихсөн юм бэ?"гээд тэр намайг дээрээс доош хүртэл харлаа.
"Өө нөгөө, энд ирнэ гэж бодоогүй юм л даа.Би найзуудтайгаа явж байгаад ийшээ ороод ирсэн юм."гээд би гараа урдаа авав.Энд үнэхээр хүйтэн байна.Миний нимгэн юүдэн тус болсонгүй.
"Миний хүрмийг өмсчих" гээд тэр хүрмээ тайлав.
Би түүнийг зогсоогоод "Үгүй ээ хэрэггүй дээ, би нөгөө яахаар ирсэн, үгүй ээ юу"
Тэр хөмсгөө өргөөд "Юу яана гэж?"
Би эргэж харвал манай охид над руу даллаад "Алив ээ" гэж шивнэлээ.
"За яахав" гэж би бувтнаад миний уруул түүний уруулд хүрэв.
Эхлээд тэр бага зэрэг ширүүн үнсэж байсан бол дараа нь уруулаа суллаж биеэрээ найгаж байлаа.Үнсэлт удааширсан ч надад халуу мэдрэгдэж байна.Тэр гараа миний бэлхүүсэн дээр тавив.Үнсэлт дуусах гэж байтал...
"Ямар новш нь болоод байна аа" гэх танил хоолой сонсогдлоо.
Advertisement
- In Serial67 Chapters
Lucky Peasant Woman: Raising kids and making wealth
Ater blowing up the car of her husband and his mistress. Gu Chunzhu a business entrepreneur, opened her eyes and transmigrated to Xiaohetou Village, Ming Dynasty which was not in history. Having a crippled husband, two small skinny children. A thatched house that seemed to collapse anytime and will leak when it rains. It won't be easy...Novel not mine. Translations by me. [NekoCat Translations] // Fan madeAuthor: Fish flavored pork.Originally a CN novel.Chinese title: 旺家農婦:養包子發大財Author: 魚香肉絲包Ranked #1 Ancient China - 05/25/20 #1 Dailylife - 05/28/20 #3 Novel - 06/03/20 #1 Novel - 06/14/20 #1 FemaleProtagonist - 7/17/20
8 235 - In Serial46 Chapters
Till The End Of Forever
I told myselfthat I'd diebut not fall out of love with a manwho claimed to love medespite everythingLittle did I know that his love was nothing butthe end to my foreverbefore it even beganI told myselfI can never love a girl so out of my leaguemade for someone elseyet tied to me by fateWhat I didn't knowwas just a glance in her eyesAnd I'd be goneTill the end of forever||#1 in Halal as of 17th February 2021||||#2 in IslamicRomance as of 22nd March 2021||||Added to @WattpadRomanceIN's official Love After Marriage Reading List as of 12th July, 2021||
8 327 - In Serial11 Chapters
The Shadow Lover
The boy who fell in love for a girl in an age where he's too young to understand his feelings, but by the time when he's able to understand his feelings he's no longer with her. Let's see what's written in his destiny, whether he'll meet her or will lose her? And if he meets her then what happens next? -------------------------- * Note: This is a project that I am doing as side work for relief and enjoyment. I don't work on it daily, hence the updates may not be fast enough. If you like the story, then rate it and vote.This can act as a motivation for me to work so then you people can get faster updates. * I am not a professional writer, not a native English speaker, hence do tell in comments for any error you find * ENJOY !!! Author : amanasci
8 133 - In Serial38 Chapters
When The Sun Sets In The East
37-year-old Genevieve Ukaji has never been the one to play outside the rules but one mistake of a one night stand with a younger man puts her on the rails and consequences come faster than she'd ever expected. * * *☆ FEATURED ON @WattpadStars reading list (stars did NaNo), @Romance (Romance spotlight: Featured stories), @AmbassadorsNG reading list, @Wattpad reading lists (escape through stories) (strong female leads), @WattpadExplorer reading lists (#CelebrateBlackStories), (Black girl magic) (April, Editor's pick) and @ContemporaryLit reading lists (Hot picks) (contemporary romance) (celebrate women's history month)☆Successful banker, Genevieve Ukaji had never made a plan to stay single till the age of 37 but it so happens that's her life story. Her mother can't seem to stop reminding her that she's turning forty soon and in need of a life partner. The people at work, also, can't seem to stop making her the topic of gossip and now, she just had to wake up in a stranger's bed. Regardless, Gene is ready to put it all behind her. Well, that is until the stranger walks into her home, LITERALLY, and she realises the BIG age difference between them.Genevieve is too ashamed and she wants nothing more to do with him but it doesn't seem the same for the cute stranger who keeps pushing her buttons in the darnest ways.That is not all, she finds out a little life is growing inside her. It would seem the universe was toiling with her but is the little glimmer of hope really happiness knocking on her door or a shadow of it? What is she to do when the society begins to make her the topic of gossip and her family can't seem to wipe the disappointment off their faces?Keep reading to find out.THIS IS A NaNoWriMo2020 PROJECT.THIS BOOK IS COMPLETEPremiered: 06/11/20Completed: 29/11/20Edited with the help of @SabaUmmeSalma
8 109 - In Serial26 Chapters
Hierarchy
After going to jail for manslaughter, Regina WestWood wants a normal quiet life when she comes out. However, with a school stuck in elitist ways and her brother right in the middle, it's only expected that people have questions for her late arrival.
8 110 - In Serial41 Chapters
Make You Beautiful - [Jeff the Killer x reader]
[COMPLETED]"There's something I just have to do. Remember that incident with BEN?" I frowned and slowly nodded my head. "Well, I need to make sure something like that never happens. I need to make sure that everyone knows that you're mine."He smirked and took a knife that was on a night table next to the bed. "How about we leave a mark on you?" _______________________________________DISCLAIMER: this story contains vulgar language, gore, abuse, murder, sexual content. My first fanfic. Hope you enjoy ^^(The cover pic is mine btw)(Y/n) - your name (E/c) - eye color (S/c) - skin colorHighest rankings:#1 in JeffTheKiller#1 in HorrorAnd I don't quite remember any more, wasn't paying attention :DD
8 95

