《•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]》[4] Санаандгүй хулгай
Advertisement
"Сайн уу, Морган.Юу хийж байгаа юм?"гэж би асуулаа.
Морган бол миний дүү.Тэр одоо 15 настай 9-р ангийн сурагч.Гэхдээ бид 2 нэг сургуульд сурдаггүй.Тэр сая хичээлээсээ 15 минутийн өмнө ирлээ.
"Зохиол уншиж байна"гэж тэр юм идэнгээ хэлэв.
"Ямар зохиол" гэж би асуулаа.
"The Bad Boy's Girl.Би энэ зохиолд дуртай" гэж Морган хэлэв.
"Сонирхолтой сонсогдохгүй л байна шүү" гэж би хэлээд хөргөгчнөөс жүржийн ундаагаа авлаа.
"Энэ миний амьдралдаа уншиж байсан хамгийн сонирхолтой зохиол шүү"гэж тэр хариулав.
Би түүний тайлбаранд инээлээ.
"Хөөе, тоглоогүй байна!"гээд тэр бараг гэрээр дүүрэн орилоод доороо дэвхцэв.
Ер нь бол тэр дандаа ингэдэг.Морган зохиолууддаа их хайртай.Бас бүр орж уншина.
"Бурхан минь.Одоо болилдоо." гэж би ёоллоо.
"За яахав." гээд тэр нүдээ эргэлдүүлнэ.
Арай гэж чимээгүй боллоо."Ашгүй д-"
"Тэсса чи түүнийг буцаж авчрах хэрэгтэй!!"тэр дахиад л гэрээр дүүрэн орилж эхэллээ.
"БИ ЯВЛАА" гээд би доороо чанга чанга алхаад машиныхаа түлхүүрээ шүүрч аваад гарлаа.
"Уучлаарай!"гэж орилох дуу хаалганы цаанаас сонсдов.
Би машин руугаа очоод хаалгаа онгойлгох гэтэл мэдээллийн самбарийнх нь гэрэл ассан байв.
*Шатахуун дууссан*
Би өчигдөр Чэйндлэрийг хүргэж өгчихөөд машиндаа бензин хийхээ мартчихаж.
Буцаж гэр лүүгээ ороод ээжээс хүргэж өгөхийг гуйлаа.Ээжийг бэлэн болсны дараа Морган бид хоёр ээжийн машинд суулаа."Нусгай амьтан" гэж би Морганд хэлээд амжив.
Машинаар дүүрэн Морган нөгөө зохиолоо чангаар уншиж ээж радиогоор гарах хуучны дуугаа амандаа аялана.
Азаар би хамгийн түрүүнд сургуульдаа ирлээ.
"Дараа уулзъя, Скайлин!"гээд тэр цонхоор даллав.
"Баяртай ээжээ!"
Хэдэн хичээлийн цаг өнгөрлөө. Скайлортой уулзах даалгаварыг даваад гарчихвал энэ өдөр ингээд дуусах нь байна.Түүхийн анги руу ороод сандал ширээндээ суугаад байж байтал Скайлор миний хажууд ирээд суув.
"Дараагийн удаад найзууддаа намайг тайван орхи гэж хэлээрэй"гээд би түүн рүү муухай харлаа.
"Юу яриад байгаа юм ?"гэсээр тэр над руу харав.
"Кравфорд, Жейсон хоёр чинь өчигдөр намайг хоосон ангид түгжсэн.Би тэгээд жижигхэн цонхоор арай гэж гарсан за!" гээд би түүнд уурлалаа.
Advertisement
Скайлор над руу ширтэж байснаа."Нээрээ юу? Чамайг яаж харагдаж байсныг чинь харах байсан юм"гээд тэр зальтайгаар инээв.
"Инээдтэй зүйл алга.Бүдүүлэг юм бэ?"гэж хэлээд би гараа урдаа авлаа.
• • •
Хичээлийн дараа би номын санд сууж судалгааны ажлаа хийлээ.Гучин минут суусны эцэст хийж дуусгав.Гадаа арай харанхуй болоогүй байсан болохоор алхахад зүгээр байна.Манайх жоохон хол болохоор нэлээд удаан явлаа.Би утсаа гаргаж цаг харчихаад явж байтал..Азгүй юм.Хэдэн залуус миний урдаас ирж явах нь харагдав.
"Сайн уу.Чи ямар үзэсгэлэнтэй харагдаж байнаа." гэж нэг нь хэллээ.
Би үргэлжлүүлэн харсан зүг рүүгээ алхаж явав.
"Өө алив ээ.Бидэнтэй юм ярилдаа" гэж нөгөө залуу нь хэллээ.Тэд бүгдээрээ миний зүг рүү алхаж байв.
Би тэднээс зугтлаа.Энд ямар ч машин байхгүй ямар ч хүн байхгүй байна.Бас хэтэрхий харанхуй болчихож.Айх балмагдах хоёр давхцаж байна.Гэнэт замын хажууд мотоциклийн чимээ сонсдлоо.Нэг залуу мотоциклоосоо буугаад доошоо явж байсан юм.Би яарсандаа тэр хүнээс тусламж гуйсангүй.Азаар түлхүүрээ үлдээсэн байсан болохоор би хамгаалалтын малгайг нь өмсөөд мотоциклыг нь унаад эндээс зугтлаа.Удалгүй түүний хоолой ард сонсогдсоор үлдэв.
Аав намайг 14-тэй байхад мотоциклтой байлаа.Нэг орой би ганцаараа унаж үзэх гээд тоормосоо эрт дараад аваар болж билээ.Тэгээд 2 сар эмнэлэгт хэвтэж байсан.Жаахан охин байж дээ.
• • •
"Тэгээд хэний мотоцикл байсан юм бэ?" гээд Бонни надаас шалгаана.Би хэнийх гэдгийг нь мэдэхгүй байна.
"Энэ Скайлорынх байх.Би өчигдөр түүнийг мотоциклтой явж байхыг нь харсан юм байна." гэж Жон хэлэв.
"Айн!Буруу хараагүй биз дээ" гээд би хэлээд золтой л хашхирсангүй.
"Зүгээр ээ, Скай.Бүгдээрээ тэр мотоциклыг нь сайн нуухад л болно." гээд намайг тайтгаруулав.
"За, тэгвэл хаана нуух уу?" гэж хэлээд би одоо л нэг буцаад эрүүл ухаандаа орлоо.
"Надад нэг санаа байна, танай грашинд хийчихье." гэж Бонни хэлэв.
"Тэгье, болох юм байна."гээд Жон зөвшөөрлөө.
Advertisement
Бид манайх руу очин би грашаа онгойлгоход Жон мотоциклыг орууллаа.Гэхдээ тэр үед нэг зүйлээс болоод зүрхээр явчихсангүй.
Яг нотолгоогоо нууж байх үед...
Чейс улаан машинтайгаа манай байшингийн хажуугаар өнгөрлөө.
"Бурхан минь энэ Чейсийн машин байна.Тэр гэртээ ирчихлээ.Зугтаарай!" гэж би ориллоо.
Бид зугтаж манай байшинд орж ирлээ.
Би мотоциклоо унаад түр зуур зогсож байсан.Тэгсэн чинь гэнэт нэг хүн миний дугуйг унаад явчихсан.
Ямар новш нь авч явдаг байнаа.
"Тэгээд чи хэн авсан гэдгийг нь мэдэж байна уу? гэж Кравфорд нэг аяга шар айргаа балгана.
"Мэдэхгүй ээ.Гэхдээ хэн хулгайлсныг нь мэдэх юм бол тэр хүн миний гарт үхэх болно."
5 минутын дараа
"Хөөе хэн чиний мотоциклыг авсныг чинь мэдчихлээ."гэсээр Жейсон,Чейс хоёр инээсээр орж ирлээ.
"Хэн авсан юм!" гэж хэлээд би огцом сандалнаасаа бослоо.Миний нүүр буцалж байгаа юм шиг халуу оргиж байгааг мэдэрч байна.
"Скайлин Риверс" гэж Чейс Жейсон хоёр инээдээ барьж ядан хэлэв.
"Надаар тоглоод байна уу?"гээд би тэдэн рүү итгэж ядсан байдалтайгаар асуулаа.
"Үгүй ээ.Бид 2 манайх руу явж байх үед Скайлин найзуудтайгаа грашиндаа мотоциклыг чинь нууж байхыг харсан"гэж Чейс тайвнаар хэлэв.
"Тэр одоо үхсэн" Би хүрмээ өмсөөд машиныхаа түлхүүрээ шүүрч аваад тэднийх рүү явлаа.
"Ямар гоё санаа вэ? Бонни,одоо тэрний найзууд биднийг харчихлаа." гэж би бухимдана.
"Энэ ямар миний буруу юм уу? Анхнаасаа яах гэж мотоциклийг нь хулгайлсан юм!" гэж тэр уурлав.
"Би хулгайлаагүй.Зүгээр л түр авч хэрэглэсэн юм"гэж тайлбарллаа.
Жон цонх руу очиж харснаа царай нь сонин болоод Скайлор гадаа ирчихэж.Бас тэр их ууртай харагдаж байна."
Гэнэт доороос хаалга хүчтэй балбах дуу гарав.
"Би чамайг энд байгааг чинь мэдэж байна Скай!Яг одоо хаалгаа онгойлго эсвэл би энэ хараал идсэн хаалгыг чинь эвдлэнэ шүү!" хэмээн Скайлор ориллоо.
Advertisement
- In Serial19 Chapters
Thy Secrets Should Be Sung
Once upon a time, a Dark Knight abducts a beautiful Princess and carries her away to an enchanted garden, desperate to win her hand. He’s absolutely convinced that only the love of a good woman can save his poor, woebegotten soul. Ha! What a tired cliché! Unfortunately for the Knight, the Princess is far from a helpless damsel in distress or easily beguiled maiden, and as the Knight attempts to woo her, she in turn, works her own agenda.
8 156 - In Serial77 Chapters
Kidnapped By An Alpha Jerk
April Evans: Your average teenage girl, living a regular, boring life. Lame and socially awkward with a witty and sarcastic sense of humor that she prefers to keep to herself. Aiden Knight: 18, likes to get drunk and high, a new girl every night, has a heart of stone, and is a player and total jerk. What happens when two complete opposite come together by mistake? A messed up, weird, wacky, opposites don't attract, kidnapping is the best first way to meet and werewolf-human clash kinda thing... All rights reserved, copyright, owned by IICupcakeII Cover made by TheFirstWhistler :D
8.18 240 - In Serial63 Chapters
Theirs
When she got hired, Katherine Zale thought she had finally fulfilled all of her dreams. The only missing thing was love.But when you add two very mischievous, but very handsome bosses, love won't be just a thought after their first meeting.Add a little secret which Tharion and Draco Lombardi are hiding, and not only will love come and hit her like a truck, but a whole new world will open its doors for her and welcome her with open arms.Published: 01/01/22Finished: -Highest ranks:#1 mate - 18/08/22#1 dragon - 18/08/22
8 604 - In Serial15 Chapters
Empty Halls|| No Bullying Campaign✔️
A group of friends, all separated during a fatal school shooting.No bullying campaign✔️
8 121 - In Serial25 Chapters
Ghost of My Life
The Ghostface killer gets a little more than he bargained for with this latest victim. Was she going to be a victim? Or was she going to join him? Bring him an end to the solo killing life?
8 209 - In Serial13 Chapters
Levihan - Addicted To You
warning: really slow updates >:3Being brought up from the underground and made to live in the outside walls brought a lot of change to Levi's life. But when wars and death comes in between his desired life, choices becomes difficult and life becomes a challenge.Note : Again characters are owned by Hajime Isayama
8 131

