《•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]》[1] Шинэ охин
Advertisement
"Тэгэхээр Дэлхийн Хоёрдугаар дайн хэрхэн эхэлснийг хэлэх хүн байна уу?" хэмээн ноён Данфорд багш асуусаар самбараас ширээ рүүгээ алхав.
Би гараа өргөн ангийнхан руугаа хальт харвал энэ энгийн хэрнээ амархан асуултад бүгд л хариулахыг хичээж гараа өргөцгөөж байлаа. Харин тэдний дунд Скайлор ганцаараа гараа өргөөгүйгээр барах уу утсаа оролдон сууна.
"Чи юу гэж бодож байна, Скайлор?" гэж ноён Данфорд түүнийг дуудав.
Тэр ууртайгаар утсаа халаасандаа хийчхээд "Мэдэхгүй болохоор гараа өргөөгүй юмсан" гэлээ.
"Чамайг мэдэж байгаа гэж бодож байна" Багш үргэлжлүүлэн түүнээс боломжийн хариулт авахыг хүснэ.
*Нам гүм байдал*
"Ядаж асуултанд хариулахыг оролд, Скайлор. Эсвэл ангиас гарч болно"
"Ойлголоо" Тэр цүнхээ аваад мөрөн дээрээ тавив. Тэрбээр багшийн хажуугаар зөрөхдөө "Угаасаа надад хичээл чинь хэрэггүй" гэсээр гарлаа.
Скайлорын хэлсэнчлэн нээрээ л түүнд хичээл хэрэггүй. Тэрний эцэг эх манай сургуульд хөрөнгө оруулалт хийсэн болохоор багш нар аргагүйн эрхэнд ийм зангийг нь тэвчдэг гэж сургуулийнхан ярьдаг юм.
Тэгэхээр Скайлор Крүс төгсөх анги. Би зөвхөн 12-р ангийн түүхийн хичээл дээр л түүнтэй хамт сурдаг. Уг нь энэ хичээлийг сонгоогүй л дээ. Учир нь би хичээлийн дундуур саяхан шилжиж ирсэн юм. Тэгээд нэмэлт хичээлийн ангиуд бүгд дүүрээд ганцхан түүхийн анги л үлдсэн байсан нь миний энд байгаа шалтгаан нь гэх үү дээ.
Би тэрний талаар нэг их зүйл мэдэхгүй ч гэлээ түүнийг сайн залуу биш гэж сонссон. Тэр үргэлж өөрийнхөө бүлэг найзууд болох Чейс, Жейсон, Кравфорд гуравтай хамт байдаг.
"Хонх дуугарав"
"Хөөе Скайлин, юу байна даа?" хэмээн Жон намайг цайны газар луу орж байхад хүрч ирлээ.
"Үдийн цайгаа уух гэж байна. Дараа нь гэртээ өдөржин юу ч хийлгүй дэмий өнгөрөөх байх даа" гэсээр зоогийн газарт орж ирэв.
Тэр намайг шоолсоор "Хар даа. Би байхгүй байсан бол чиний амьдрал уйтгартай байгаа биз. Над шиг найзтай даа баярлаарай."
Би нүдээ эргэлдүүлсээр аягатай хоолоо ширээ рүү зөөлөө.
Хоолоо зөөсний дараагаар Жон бид 2 нэг ширээн дээр сууцгаалаа. Энэ сургууль миний өмнөх сургуулийг бодвол цайны газар нь хамаагүй том, шахцалдах зүйл гарахгүй тухтай байдал нь надад таалагдаж байна.Бусад сургууль ийм байдаг ч болоосой. Удсан ч үгүй Бонни бидэн дээр ирээд "Өдрийн мэндийг хүргэе"
Advertisement
Жон бид хоёр нэг нэгэн рүүгээ харц солилцоод Боннид хандан "Бурхан минь, чамд юу тохиолдоо вэ?" гэсээр инээцгээв.
"Өнөөдөр би сайхан хүмүүстэй мэндтэй байхыг хичээж байна. Зүгээр сонс л доо"
Бид ийнхүү хэсэг ярилцан сууж байтал бүлэг залуус цайны газрын хаалгыг өшигчин орж ирлээ. Мэдээж тэдний дунд анги дээр байсан Скайлор болон бусад танихгүй залуус байв. Удалгүй тэд бидний ширээн дээр ирэх хүртэл бүх зүйл сайхан байв.
"Ширээнээс бос" гэж Скайлор захирангуй өнгөөр хэлэв.
Би инээхээ болиод түүн рүү гайхсан шинжтэй хараад "Өршөөгөөрэй чадахгүй нь" гэж хэллээ.
Тэр даруйхан над руу муухай харан дөхөж очоод "Чамд өршөөл хэрэгтэй бололтой. Одоо түргэхэн босч үз"
За яахав, би цуу яриагаа дутуу үнэлжээ. Хүмүүс түүнийг бүдүүлэг гэж ярьдаг боловч тэр надтай болон найзуудтай минь олон хүмүүсийн хажууд ингэж харьцана гэж бодсонгүй. Хамгийн инээдтэй нь цайны газраар дүүрэн хоосон ширээ байхад тэр биднийг сүрдүүлэхээр сонгосон байна. Гэхдээ би доромжлуулж чадахгүй нь.
"Би босохгүй гэж хэлсэн шүү"
Тэр эхэндээ гайхаж байснаа сүүлдээ хүйтнээр харан "Би та нарт сүүлийн удаа хэлье. БОС"
Би түүний анхааруулгыг үл хайхран найзуудтайгаа яриагаа үргэлжлүүлээ."Тэгээд өнөөдөр ямархуу байв?"
Би бодохдоо миний хэлсэн үг түүнийг явуулах байх гэж бодсон ч байдлыг улам доройтуулж байлаа. "Чи мэдэж байгаа. Би чамд гар хүрэхгүй." Тэр гэнэт Жоныг шүүрч аван "Оронд нь би найзыг чинь зодох болж дээ"гэв. Түүний зэвүүн жуумганал нь тэрнийг тоглоогүй гэдгийг харуулна.
Энэ үйл явдлаас болоод цайны газар бүхэлдээ чимээгүй болсон байгааг би анзаарсангүй. Үнэхээр чимээгүй. Тэр ч байтугай бүх охидууд бидэн рүү хяламхийж харж байсан юм.
Өөрийнхөө буруугаас болж Жоныг хэрэгт оролцуулахыг би хүссэнгүй тул "Одоо болно! Би бослоо. Түүнийг тайван орхи."
Нэг залуу Скайлорын хажуунаас тохойг нудраад "Одоо тэр бослоо. Тэднийг энэ удаад зүгээр орхисон нь дээр байх"
Хэдэн секундийн дараа Скайлор санаатайгаар өөрийнхөө сүр хүчээр бусдаар тоглохыг хүссэн дээ л ийшээ ирсэн гэдгийг ойлгов. Би түүн рүү муухай харан харсаар эцэст нь түүнийг орхилоо. Тайвшир. Дахиж ийм зүйл битгий болоосой.
Advertisement
Жон,Бонни бид 3 ширээнээсээ босч мөн идэж дуусгаагүй байсан хоолоо ч орхилоо. Бид зоогийн газраас гарахад хүмүүсийн харц бидэн дээр туссан хэвээрээ, ард Скайлор болон түүний найзууд ширээн дээр сууж юм ярьж, инээлдэх нь сонсдоно. Би ингээд явж чадахгүй нь. Бид буцаж ирэх болно гэж Бонни Жон хоёртой хамт бувтнана.
"Хүлээ.Скай чи яах гэж-"
Би буцаад ширээ рүүгээ очоод аягатай амттангаа авав. Бүх хүмүүс Скайлор бид 2ыг харж байсан юм. Үүнийг нь ашиглан түүний хажууд очоод аягатай хайлсан зайрмагаа доош хөмрүүлэн түүний толгойноос эхлээд савхин хүрэм гээд бүхэлд нь няллаа.
"БУРХАН МИНЬ!НОВШ ГЭЖ" түүний хоолой цайны газрыг бүхэлд нь цуурайтуулж байсан юм.
"Одоо чи жинхэнээсээ гоё харагдаж байна" гээд би түүн рүү зэвүүн инээв.
Цайны газраас гарав.
"Бурхан минь, түүний царайг харсан ч болоосой. Үнэхээр гайхалтай!" гэж Жон Бонни бид 3 коридороор дүүрэн чанга инээлдэнэ.
"Өөрийгөө тэнгэрийн амьтан гэж бодсон юм байх даа." гэж би үглэнэ.
"Гэхдээ сая яг юу болоод өнгөрчхөв өө?" гэж Жон асууна.
"Одоохондоо мэдэхгүй ээ" гэж би хариуллаа.
"Одоо Скайлор Крүс чамд дургүй болсон гэж бодож байна уу?"
==========================
❤️
Advertisement
- In Serial27 Chapters
The Reject (On Hold)
Edith Gailent de Albemont is the crown princess of the American Kingdom. Her life is full of happiness and joy and is ultimately complete when meeting her mate and to her surprise they are twins. After just one glance at her, they decide to reject her. What will happened to Edith? Will she choose the fate that happened to her or will she accept the new fate given to her by the moon goddess.
8 231 - In Serial22 Chapters
Just Business?
Olivia Hamilton just graduated after 4 years of business classes. She needed a new job now. Her best friend, Trinity, is the receptionist at one of the biggest companies there is, Wright Inc. Aiden Wright, CEO of Wright Inc, is in need of a new personal assistant. Trinity was determined to get Olivia in there. Her boss is hot, but Trinity already has a boyfriend, Nikko. Olivia was hopeful that she could work for such an amazing company. When Olivia & Aiden start to work together will things be just business?
8 142 - In Serial15 Chapters
Crush X Reader one shots
Just a couple of one shots for you and your crush(・ω -) ~ Have Funnn ❤️
8 75 - In Serial45 Chapters
Badly Broken
We all know the cliché story of the bad boy falling for the nerdy girl, but what about a bad boy falling for another bad boy?Every Friday, Kai Yoon and Lucas Beck fight. Not only for the enjoyment of the sport, but to release the pent-up hatred they have for one another.After a drunken night, their loathe changes into something else, something new, and their school rivalry becomes insignificant. Unforeseen romance blossoms between the two, but broken families and deadly secrets prove to be perilous obstacles.Mix hidden pasts, a thirst for revenge, and an underground fight club with two of the most lethal and dangerous fighters in the state to unravel the mysteries that lay behind the badly broken.(Under editing)
8 90 - In Serial76 Chapters
Love is the Drug
He's the perfect boyfriend in every way... but one.I can't believe Griffin Davis wants me. Griffin Davis, who's seven years older and used to be my brother's best friend. Griffin Davis, who's heart-stoppingly handsome, lives in a beautiful house on the beach and drives a Porsche. Griffin Davis, who refused to touch me until I turned eighteen, and when I did, worshipped and adored me in every possible way. He's the kindest person I've ever met, and treats me like a precious object. Breakfast in bed, snuggles on Sunday mornings, flowers every week. He gave me a credit card with no spending limit, bought me a pair of Jimmy Choos and is paying my college tuition. When I was nine, I said I wanted to marry him. And it looks like my childhood wish could come true. There's only one catch: he's one of Miami's biggest drug lords.*CONTENT WARNING: This book contains graphic references to trauma, sex, drug use and sexual assault.
8 228 - In Serial10 Chapters
Welcome to the candy cane mini awards 2022!!•Open{}•Judging{}•Closed{🤍}✼ Starting date 11/18/22- runs till 12/23/22 ✼
8 184

