《I MARRIED MY MONGOLIAN FAN》💎22-р хэсэг💎
Advertisement
Өнөөдөр 6 сарын 13 ны өдөр. Жонгүг гэртээ байхгүй байна. Энтертаймэнт дээрээ оччихсон, хамтлаг нь тарж байгааг албан ёсоор зарлаж байгаа юм. Тэгээд би телевизээр тэдний шууд ярилцлагыг үзээд уйлж сууна. Энэ дэлхий дээрх хамгийн хайртай хамтлаг минь тарж байна шүү дээ!
Намжүн: 14 жилийн хугацаанд бидний ард байсан арми нартаа мааш их бүр маш их баярлалаа. Та нарын маань өгсөн хайрыг хэмжээлж баршгүй их. Та нарт маш их талархаж байна. Хамтдаа сайхан түүхийг бүтээсэнд баярлалаа арми. 7 сарын 9нд Улаанбаатар хотод хийх тоглолтоор сүүлийн удаа уулзацгаая.
гэхэд нь түүний хоолой зангирч байгааг төвөггүй мэдэж байлаа. Би ч илүү ихээр уйллаа.
Гэхдээ тэдний минь амрах цаг ирсэн гэж бодож байна. 14 жилийг энэ 'урлаг' гэх зүйлд зарцуулж өөрсдийнхөө хувийн амьдралыг хүртэл хойш нь тавьсан шүү дээ.
Хэсэг уйлж суун эморч байгаад нүүрээ будан, хөөрхөн болохыг хичээлээ. Учир нь Жонгүг маань жаахан гунигтай ирж магадгүй. Ядаж би цоглог байж түүнийгээ тайтгаруулах хэрэгтэй.
Хайрынхаа дуртай хоолыг хийгээд байж байтал хаалга онгойн Жонгүг орж ирж байгаа нь сонсогдов. Удаа ч үгүй том гар бэлхүүсээр минь орж ирэн өнөө маргаашгүй төрөх гэж байгаа миний гэдсийг иллээ.
" Миний хайр явчихаад ирэв үү? "
Жонгүг: Тэглээ...
" Дуу нь яасан сул байх юм? "
Жонгүг: Жаахан...гунигтай санагдаад байна.
Би эргэж харан түүнийг тэвэрлээ.
" Гуниглах хэрэггүй ээ. Би бас бидний хүү таньд байгаа шүү дээ. Бас Арми нар үргэлж та нарын ард байж байх болно. Хүсвэл та 7 бүгдээрээ цуглаж байгаад шинээр дуу хийсэн ч болно. Тийм болохоор үүрд энэ дуу хөгжим гэдэг зүйлийг орхиж байгаа юм шиг битгий бод "
Жонгүг: Ойлголоо~
Уруул дээр нь нэг үнсчихээд хоолоо үргэлжлүүлж хийгээд Жонгүгтай хамт идчихээд аягаа угаан хайрыгаа тэврээд хамт зурагт үзэн хэвтлээ.
Жонгүг: Хайраа чиний утас дугараад байна.
" Хайрдаа аваад өг "
" Байна уу? "
: Сайн байна уу? Жон Юүна мөн үү?
" Тиймээ мөн байна. Хэн билээ? "
: Korea University, Aram Hospital аас ярьж байнаа.
" Аан за сайн байна уу? "
: Та уг нь 7 хоногийн өмнө төрөх ёстой байсан юм байна шүү дээ. Илүү их хоновол илүү тээлт болж магадгүй учир бид таныг эмнэлэг дээр ирэхийг хүсэж байна. Ирсэний тань дараагаар өвдүүлэх тариа хийж төрүүлэх үү? Эсвэл хэд хоног эмнэлэгт хэвтэж байгаад төрүүлэх үү? Гэдгийг эмчтэй тань зөвлөлцөөд шийдэх юмаа.
" Аан тийм үү? Өнөөдөр очих ёстой юу? "
: Тиймээ. Та боломжтой бол өнөөдөр ирэх шаардлагатай байна.
" За ойлголоо. Би өнөөдөр очъё. "
: Заа баярлалаа.
" Баярлалаа баяртай~ "
" За хайраа төрөх эмнэлэг рүү явах хэрэгтэй боллоо доо "
===========
Эмч: Ус чинь гараагүй л байгаа болохоос биш бараг өнөөдөр төрөх байсан юм байна шүү дээ. Нилэээн дөхсөн байна. Тиймээс заавал тариа хийж өвдүүлж байгаад төрөх албагүй юм байна. Жаахан хүлээж байгаад өөрөөр нь өвдүүлж төрүүлье.
Advertisement
Жонгүг: Ойлголоо эмчээ.
Эмч: Төрөхөд хэрэгтэй зүйлсийг нь авчирсан биз дээ?
Жонгүг: Тиймээ эмчээ.
Эмч: За тэгвэл та 2 өрөөндөө амраад байж бай даа. гээд гараад яваад өглөө.
" Гэхдээ хайраа төрнө гэж бодохоор л айгаад байна.... "
Жонгүг: Үнэнийг хэлэхэд хайр нь ч гэсэн айж байна. Гэхдээ чи минь чаднаа. Хайр нь чамд итгэж байна.
Бид 2 хэдийн өөрсдийнхөө өрөөнд тухалчихсан байна. Энэ өрөө бол яг л гэр шиг хүүхдийн ор, 2-3 хүн ч унтаж болохоор том ор, бас эргэлтээр ирсэн хүнд зориулсан нэмэлт нэг ор, зурагт, буйдан, угаалгын өрөөтэй өрөө.
" Хайраа та камераа авчирсан уу? Хэрвээ би өнөөдөр төрвөл влогоо хийх хэрэгтэй байх "
Жонгүг: Хайр нь бүгдийг нь авчирсан.
" Өнөөдөр төрвөл их гоё байна байхдаа?
6 сарын 13 шүү дээ "
Жонгүг: Гэсэн ч хүү маань өөрөө хүсэж байж л төрнө шүү дээ хайраа. Одоо хэвт хэвт. гэсээр намайг орон дээр хэвтүүллээ.
Жонгүгт эрхэлж байхад өнөөх дуншилт гэдэг зүйл нь боллоо хөөрхий.
" ЯААААЯ!!!! "
Жонгүг: Яасан бэ?! Юу болсон бэ?!
" Аххх зүгээр болчихлоо....Төрөх гээд өвдөж эхлэж байх шиг байна "
Жонгүг: Нээрээ юу? Хайр нь эмчид хэлчихээд хүрээд ирье. гээд духыг минь үнсээд гарч одлоо.
Ийм олон цаг өвдөнө гэж би төсөөлж ч байсангүй. Өвдөж эхлээд л төрчихдөг гэж бодсон чинь 9 цаг өвдөж байна! Төрөх арай болоогүй байна гэж эмч хэлсэн. Ингэж өвдөж байхын оронд хурдхан шиг төрмөөр байна!
" Х-Хайраа би чадахгүйнээ....Ээж аавыг монголоос яаралтай онгоцоор ир гэж хэлсэн биз дээ? Яагаад ирэхгүй байгаа юм бэ? " гэж уйлагнан асууж Жонгүгаас зуурлаа.
Жонгүг: Хэлсээн. Удахгүй хүрээд ирнэ байхаа. Миний хайр битгий уйл. гэсээр миний гэдэс, нурууг илнэ.
" Хайраа энэ хүүхдийг надаас хурдан гаргаад өгөөч тэгэх үү? Би яг үхэх нь байна "
Жонгүг: Халуун бүлээн ваннанд орох уу? Тэгвэл өвдөлтөнд нь нэмэр болдог гэсэн.
" Т-Тэгье "
Жонгүг намайг 2 гар дээрээ өргөж тэврээд халуун усанд орууллаа. Төрөх гээд зовж байгааг минь хадам ээж аав, Жонгүг хараад яаж ч чадахгүй, санаа зовон сууна. Их орой болсон болохоор Жонгүг сүүлдээ бүр суугаагаараа унтаж байна.
Дахиж 2 цаг өвдсөний эцэст төрөх орон дээр гараад дүлж эхэллээ. Жонгүг хажууд зогсоод гарнаас минь атгаад зогсохгүй давхар влогоо бичээстэй.
" АААА!! "
Эмч: Мундаг охин. Дахиад дүл.
Яг хүүхдээ төрүүлж байхдаа би өвдөж байна гэдэг үгийг нэг ч удаа хэлэлгүй бүх хүч, анхаарлаа хүүхдээ төрүүлэхдээ зориулж байв. Эцэст нь сүүлийн хүч, сүүлийн дусал хөлсний дараа хүүхдийн уйлах чимээ эмнэлэгийн өрөөнд хадлаа.
Жонгүг: Х-Хайраа хүүхэд маань төрчихлөө! Чи минь чадлаа!
Би зүгээр л инээмсэглээд, баярын нулимсаа унагана. Хүч тэнхээ ч алга...Удалгүй ухаан балартаж, зөвхөн цагаан тааз л харагдаж эхлэв.
Сувилагч: Юүна! Жон Юүна! Ухаан ороод нүдээ бүтэн нээгээрэй.
Advertisement
Даан ч би чадахгүй байна шүү дээ....
Эмч: Юугаа хийгээд байгаа юм! Хурдан амьсгалын төхөөрөмж залгаж, даралтыг нь тогтворжуул!
Сувилагч хамарт минь амьсгалын төхөөрөмж залгахад л арай гэж нэг юм өөрийн ухаантай болов. Хэт их ачаалалаас болж ухаан алдах гэж байсан бололтой.
Жонгүг: Хайраа зүгээр үү??! Чи сая яг намайг зүрхний шигдээсээр явуулах гэж байлаа. гээд намайг нүүр нүдгүй үнслээ.
Хадам ээж аавыг нулимс унагаж, Жонгүг бид 2ыг уйлалдан нялуурч байхад өөр нэг сувилагч улаан өнгөтэй бяцхан хүүг минь авчирлаа.
Сувилагч: 6 сарын 13ны 23:54 минутанд 3300 гр хүүтэй боллоо баяр хүргэе.
Жонгүг: Я-Ямар хөөрхөн юм бэ хайраа. Баярлалаа хайрт минь. Чи надад энэ дэлхийн гайхамшигийг энгэртээ тэврэх боломж олголоо. Баярлалаа.
гээд хүүгээ, бас намайг үнэрлэлээ. Би зүгээр л нулимастай нүдээр өөрөөс минь гарсан гэхэд итгэхээргүй бяцхан аз жаргалыг ширтэнэ.
Ж/Ээж: Баяр хүргэе миний хөөрхөн охин.
Ж/Аав: Би бэрээрээ маш их бахархаж байна.
" Баярлалаа " гэж сулхан хэлээд инээсэглэлээ.
Аав: Бумбаалай!
Ээж аав 2ыгоо хараад өнөөх эрх зангаа гаргаад шууд л чанга гэгч нь уйлчихсан.
Ээж: За чшшш~ Миний охин тайвшир. Сайн амаржив уу?
" Мхн... "
Аав: Эвий эвий миний муу охин. гэсээр намайг үнсэнэ.
Ээж: Жонгүг чамайг төрөх гэж байна хурдан ир гэхээр нь санд мэнд л яаралтай нисэгээр хүрч ирлээ. Монгол хэл нь сайжирсан байналээ.
" Төрөхөд ёстой аймар өвдсөн. Жонгүг гарнаас минь тавилгүй атгаж байсан ч үнэхээр их айсан "
Ээж: Заа зүгээр зүгээр. Ингээд эх хүн боллоо доо миний эрх бяцхан охин.
Жонгүг: Сайн байна уу?
Ээж аав 2 ч Жонгүгийг үнсээд хадам ээж аавтай гар барьлаа. Тэд хэл ус сайн ойлголцдоггүй ч гэлээ сэтгэлээрээ ойлголцож, зарим зүйлээ үйлдлээр үзүүлж харилцдаг. Ёстой хөөрхөн.
" Ядраад байна "
Ээж: Ээж нь юу хийх үү?
" Та юу ч хийх гэсний хэрэггүй ээ. Хадам аав ээж 2 манай гэрт ирээд намайг асрана гэсэн. Та 2 аниагийн хүүхдийг харахаа л бод. Солонгост та 2 юу хийх вэ дээ. Маргаашийн нислэгээр буцахгүй юу дөө. Өвдөлт айдаснаа хий дэмий та хоёрыг сандаргаад дуудчихлаа. "
Аав: Зүгээр дээ. Бид 2 маргаашийн нислэгээр буцчихна. Гэхдээ миний охин гамаа сайн бариад ядрахгүй байж чадах уу?
" Чаднаа. Гэрт маань 3ын гурван насанд хүрсэн хүн намайг асрах гээд хамт байна шүү дээ "
Ээж: Тэгээд чих, толгой руугаа салхи оруулахгүй, хүйтэн юманд хүрэхгүй, хүйтэн юм уухгүй гээд ерөнхий зүйлээ мэдэж байгаа биз дээ?
" Мэднээ ээжээ. "
Ээж: Чи халуун юм ерөөсөө уухгүй дандаа хүйтэн юм уугаад байдаг шүү! Ядаж ганц аяга халуун цай ууж байгаарай. Болохгүй бол ээж аав 2 нь монголоос аарц явуулж болно шүү. Тэрийг чанаад уувал дархлаа чинь сайжираад бие чинь хурдан тэнхэрнэ.
" Ойлголоо ээжээ. "
Ж/Ээж: За миний охин хүүгээ ээждээ өгөөд хоолоо идчих. Ээж нь халуун шөл хийгээд ирсэн. гээд хүүг минь тэврээд орон дээр нь тавьлаа.
Жонгүг: Ээжээ миний хайр далайн гаралтай хоол идэж чаддаггүй шдээ? Арай загасны шөл хийгээд ирсэн юм биш биз дээ?
Ж/Ээж: За арайч дээ. Бэрийнхээ ямар хоол иддэг, иддэггүйг мэдэхтэйгээ байна шүү! Миний хүү зүгээр л эхнэрээ хооллоод халамжлахаа бод. Аав ээж 2 нь худуудтайгаа гарч хоол идлээ.
Жонгүг: Заа.
" Худууд чинь та 2той хамт хоол идэхээр гаръя гэж байна "
Аав: Зааза тэгвэл бид 4 гарлаа шүү. Бид хэд аятайхан ойлголцоод байна байхаа.
гэсээр л 4үүлээ гарцгаалаа.
Жонгүг: За хайраа аа гээрэй. Хайр нь үлээгээд хөргөчихлөө. гэсээр шөл халбагадаад аманд минь хийлээ.
" Амтгүй юмаа. Давс хийгээгүй юм байхдаа?"
Жонгүг: Давстай юм идэж болдоггүй гэсээн.
гээд дахиад шөлнөөс халбагадан надад өглөө.
Хүүхэд уйлах чимээнээр хоёул цочлоо.
" Яадаг билээ? Одоо яах вэ? " гээд хүүгээ тэвэрлээ. Тэгээд хүүгийнхээ аманд хөхөө хийвэл чимээгүй болчих нь тэр.
" Аан хүү минь өлссөн байхнээ? "
Жонгүг: Хүүдээ өгөх нэрээ бодоод олчихлоо. Жон Ханил. Тэнгэр гэсэн үг.
" Гоё нэр байна. Жон Ханил. "
*****************
7 сард монголд болсон тоглолт 'маш гоё' болж бид хэд ч сайхан аялаад амжсан. Тэд монголд дурлаад л явцгаасан. Тоглолт болох гэж байхад би монгол арми нараараа бахархсан. Монгол арми нар маань тэдэнд маш хүндэтгэлтэй хандаж, намайг ч бас их хүндэлсэн.
*******
Саяхан л 20 настай залуухан ээж болж байсан чинь нэг мэдхэд л 2 жил өнгөрсөн байв. Хүү маань одоо 2 настай. Одоохондоо хөдөө Бусанд өвөө эмээ дээрээ байгаа. Би бол яахав шинээр хийх ажил, бизнесийн санаагаа төлөвлөөд гэртээ завгүй байгаа. Жонгүг саяхан ажлын шугамаар япон явсан. Удахгүй ирнэ гэж бодож байна.
" Ашгүй та 2 хүрээд ирэв үү? " гээд Жимин ах, Хусог ахыг гэртээ орууллаа. Тэгээд тэдэнд цай аягалаж өглөө.
" Та хоёроос юм асуух хэрэгтэй болоод "
Хусог: Тэр яах вэ Юүна ахын дүү.
" Яасан бэ? "
Жимин: Жонгүг чамаар тоглох гээд байна.
" Айн? "
Хусог: Жимин бид 2 түрүүн Жонгүгтай видио дуудлагаар яриад. Тэгсэн Жонгүг маргааш ирнэ гэж байна. Тэгээд ирэнгүүтээ чамд " Би чамд хайртай байхаа больсон, Хоёулаа салъя, Би хүүхдээ өөр дээрээ авна" гэж хэлж пранкдана гэж байна. Гэнэт очих гэж байгааг нь чамд битгий хэлээрэй гэсэн л дээ. Гэхдээ би хүнд худлаа ярьж чаддаггүй болохоор чамд хэлэх ёстой юм шиг санагдаад.
" Намайг гомдоохыг хүссэн юм байхдаа? Өөдгүй юм бэ......Надад нэг санаа байна. Та хоёрын бас Тэхён ахын тусламж хэрэгтэй болох нь "
Өнөөдөр гэртээ ирлээ. Жимин ахтай ярьж тохирсоны дагуу Жимин ах миний Юүнаг пранкдаж буй мөчүүдийг бичиж байна.
Төлөвлөгөөгөө бодож жуумалзсаар унтлагынхаа өрөөнд ортол...
" Хайр.....Та 2 нэг оронд юу хийж байгаа юм?"
-
-Vote😬🍑💗
-
Advertisement
- In Serial1363 Chapters
VRMMO: The Unrivaled
Lu Chen used to be a ranker of the most popular VRMMO game, Spirit of Grief. After a car accident turned his dreams into dust, his disability left him incapable of escaping the pit of mediocrity he was thrown into. Helpless and defeated, his story ended.Two years later, the Eternal Moon Corporation launched a new VRMMO called "Heavenblessed", and Lu Chen stumbled into another terrible accident that left him in a complicated situation far beyond his ability to handle. That won't stop him from rising to the top, however. Not again.Come witness the rise of the sword-wielding zombie and the relationships he makes during his journey to the apex! For riches and bi- ahem, for career and love!He wields a demonic sword from Hell, he dons armor shining with Heaven's light. His boots stride across the sky as his helmet devours the souls of his enemies. On his left side sits the Goddess of Death. On the other, the Angel of Beauty.From the land of ice and death, a generation of Asura Kings rises, their roars reverberating throughout the world.Tremble in fear, noobs!
8 8158 - In Serial1353 Chapters
Refining the Mountains and Rivers
A young man's life changes when he stumbles upon a mysterious item. Qin Yu had never been a lucky person. Weak of body, bullied by his peers, and with only his friend as his family, he struggles day-by-day to live. But everything changes when he stumbles upon a little blue lamp. An immortal and demonic cultivating adventure.
8 3346 - In Serial2455 Chapters
Mortal Cultivation Biography
A poor and ordinary boy from a village joins a minor sect in Jiang Hu and becomes an Unofficial Disciple by chance. How will Han Li, a commoner by birth, establish a foothold for himself in in his sect? With his mediocre aptitude, he must successfully traverse the treacherous path of cultivation and avoid the notice of those who may do him harm. This is a story of an ordinary mortal who, against all odds, clashes with devilish demons and ancient celestials in order to find his own path towards immortality.
8 1057 - In Serial1503 Chapters
Dragon Prince Yuan
Destiny stolen at birth, the prince of the once mighty Great Zhou Empire, Zhou Yuan, has been plagued all his life by a fatal poison, forced to suffer powerlessly until one day when fate draws him into a mysterious domain where he meets a beautiful girl in green, a bizarre dog-like creature and an unfathomable old man in black.Join Zhou Yuan as he is thrust into the whirlpool of destiny while he seeks the pinnacle of cultivation.
8 1060 - In Serial677 Chapters
Ranker's Return
In the early days of the virtual reality game, Arena, meleegod was the strongest ranked player! He deleted his character and suddenly left. In order to restore his bankrupt family, he returned to Arena!"Do you want to create a character?"
8 1719 - In Serial1525 Chapters
Monarch of Evernight
Qianye rose from hardship but was felled by betrayal. From then, one man, one gun; he tread the path between Evernight and Daybreak and became a legend. Even if Evernight was destined to be his fate, he still intends to become the ruler who dictates.
8 22867

