《I MARRIED MY MONGOLIAN FAN》💎18-р хэсэг💎
Advertisement
Жонгүг: Ганцааранг чинь явуулж байгаад үнэхээр их уучлаарай.
" Зүгээрээ. Би монголд очоод дутуу зүйлсээ бэлдээд шинээр авсан хаусаа илүү гоё тохижуулж байя. Та ажлаа амжуулаад хүрээд ирээрэй. Зулзага бид 2 нь таныг хүлээж байя за юу? " гээд Жонгүгт үнсүүлээд түүнээс арай гэж салан онгоцондоо суухаар явлаа. Уг нь Жонгүг өнөөдөр надтай хамт монгол руу нисэх байсан ч гэсэн хамтлаг нь чухал уулзалттай гээд өнөөдөр явж чадхааргүй болсон. Тэгээд 3, 4 хоногийн дараа гишүүдийн заримтай нь хамт ирэх байх.
Үүрээр нисэх нислэг болохоор хүн бага байсан учир Жонгүг өөрөө намайг үдэж өглөө.
Хэдхэн цаг унтчихвал төрсөн гэртээ очих нь ээ~
************
" Ааваа ээжээ би ирлээ!! "
Ээж: Сайн явж ирэв үү? охин минь.
" Сайн явж ирлээ~ " гээд л ээж аавдаа үнсүүлж, тэврүүлж эрхлэлээ. Хэдий би удахгүй ээж хүн болох ч гэсэн үргэлж ээж аавынхаа эрх танхил охин хэвээрээ байх болно.
Ээж: Миний зулзага жоохон таргалаа юу даа?
" Харин тиймээ. Шинэ жил гээд л баахан амттан идээд байсан чинь хэдхэн өдрийн дотор гэдсээрээ цүдийчихлээ "
Аав: Яаж зовж турлаа даа. Битгий буцаж таргалаарай. Миний охин л зовно шүү дээ.
гээд духыг минь үнэрлэлээ. Би жирэмсэн гэдгээ Жонгүгийг ирэхээр тэдэнд хэлье гэж бодоод байгаа.
" Ойлголоо ааваа. Охин нь турнаа "
Ээж: Уулзаагүй хэдэн сар болов оо? "
" 4 сар болсон байна "
Аав: Аавын охин ийм том болоод, хуримаа хийх гэж байдаг...Ямар хоол идмээр байна?
" Аав ээжийн хийсэн ямар ч хамаагүй хоол!"
Ээж: За тэгвэл ээж аав 2 нь хоол хийгээдэхье. Миний охин өрөөндөө ороод хувцасаа солиод байж бай. Ээж нь охиноо ирэх сурагаар л өрөөг нь цэвэрлээд тавьчихсан.
" Баярлалаа. Хайртай шүү "
Өрөөндөө ороод хувцасаа солин гараа угаагаад өрөөнөөсөө нэмж авах, хэрэгтэй гэсэн зүйлсээ бэлдэж эхэллээ. Учир нь би одоо тусдаа гарч, 'эхнэр' хүн болно шүү дээ.
Удаа ч үгүй байтал ээжийн хоолоо идээрэй гэх дуунаар гал тогооны өрөө рүү очлоо. Манай аав ээж 2 ч хоолыг гялалзуулна шүү.
" Ямар гоё амттай юм бэ. Энэ амтыг ямар их санаваа "
Ээж: Ээжийнх нь хийсэн салад ямар байна?
" Хэлүүлэх хэрэг байгаа юм уу даа? Үргэлж л хамгийн шилдэг нь байдаг биз дээ? "
Аав: Аавынх нь хийсэн хоол ямар байна?
" Тасархай. Ээж салад хийхдээ мастер, аав хоол хийхдээ мастер. Та 2 нийлээд төгс зохицол " гээд л хоолоо амтархан идлээ.
Advertisement
" Хоол амттай байлаа баярлалаа. Одоо би нөгөө шинээр авсан хаус руугаа явлаа. Гэрээ тохижуулах, гадуур дотуур хөөцөлдөх ажил байна. Нэг машиныхаа түлхүүрийг өгөөч? Жонгүг ирчихвэл машин авнаа. "
Аав: Алийг нь авах юм?
" Жижиг машиныхийг авъя. Барьж явахад амар байдаг юм "
Аав маань ч надад машиныхаа түлхүүрийг өгөн, намайг гаргаж өглөө.
*******
" Миний хайр өнөөдөр юу хийв дээ? "
" Хайр нь өнөөдөр гэрээ бүрэн тохижуулж дуусгасан. Бас хуримаа хийх газартайгаа ч гэсэн гэрээгээ хийсэн. Одоо бараг бүх зүйл жин тан болчихсон. Гэхдээ таныг ирэхээр хийх зөндөө зүйл байгаа "
" Миний хайр яасан мундаг юм бэ? Ийм их зүйл ганцаараа амжуулчихсан байдаг. Хайр нь нөгөөдөр очлоо шүү дээ. "
" Зулзага бид 2 таныг зөндөө их
санаж байгаа"
" Эегүүү~~уулзаагүй 2 хон хоносон
байж уу? "
" Тиймээ. Та бид хоёрыг санаагүй
юм уу? "
" Саналгүй яадаг юм " гээд камераа баахан үнслээ.
" Миний хоёр зулзага ийм эрт унтах гэж байгаа юм уу? "
" Тиймээ энд одоо 20:00 цаг болж байна. Наана чинь 21:00 болж байгаа байх. Би жоохон ядраад байгаа болохоор одоо унтах гэж байна. Та унтах болоогүй юм уу? "
" Үгүй ээ. Би одоо гарах гэж байна. Миний 2 зулзага сайхан амраарай~ " гээд дахин нэг утасныхаа дэлгэцийг үнсээд утсаа тасаллаа.
Хайртайгаа видео дуудлага хийчихээд инээмсэглэсээр унтлаа. Би одоо шинээр авсан гэртээ ганцаараа хонож байгаа. 2 давхар хаусанд ганцаараа байх жаахан аймар шүү...
**********
Өглөө нүүрэн дээр минь нар тусахад жаргалтай нь аргагүй өглөөг угтан дасал болсон үйлдэл болох сэрээд шууд утсаа оролдлоо. Интернэт орчинд шинэ мэдээ мэдээлэл гүйлгэж хараад байж байтал тэр нэг нийтлэл миний өдрийг нураачихсан. Үгүй ээ....Бараг .
==============================
❤️❤️❤️
==============================
Я-Яаж байгаа юм бэ? Та намайг яаж байгаа юм бэ??? Өмнөх Сэвонтой хамт байсан гэх цуурхал чинь ямар ч баримт нотолгоогүй байсан болохоор би таньд итгэсэн. Гэтэл энэ чинь бүр зурагтай байна шүү дээ...
Уйлаад сууж байтал Жонгүг надруу залгалаа. Би юу гэж авах вэ дээ. Өчнөөн удаан уйлаад суучихсан сүүлдээ уйлснаасаа болж ядраад, гэдэс дугарах чимээнээр л нэг юм ухаан орлоо. Би одоо юм идэх хэрэгтэй. Бас тайван байх хэрэгтэй. Миний дотор өөр нэгэн бүрэлдэж байгаа шүү дээ.
Хоол хийж идээд арай тайвширан зурагт үзээд аль болох сэтгэл санаагаа тогтвортой байлгахыг хичээлээ. Гэтэл Жонгүг надруу залгахаа больсонгүй. Хэдэн цаг тасралтгүй залгаад байсан болохоор нь аргагүй эрхэнд утсаа авлаа.
Advertisement
" Байна уу?! "
" Хайраа яагаад дугарахгүй байгаа юм бэ? Бас яагаад юм ярихгүй байгаа юм бэ? "
" Та мэдээ үздэг бол яагаад утсаа авахгүй байсныг минь мэдэж байгаа "
" Хайраа би тэр талаар ярих гэж залгасан юм. Би--"
" Хоолойг чинь ч сонсох хүсэл алга "
гэж хэлээд утсаа бүр унтраалаа. Тэгээд шууд л орондоо орон унтхаар хэвтлээ. Би бүр мөсөн унтмаар байна...дахиж сэрэхгүйгээр..
Өглөө нэг бүлцийсэн нүдтэй юм сэрээд усанд орж арай гэж хүн төрхтэй боллоо. Би л арай их сүр бадраагаад байгаа юм болов уу? Үгүй биз дээ? Та нар миний оронд байсан бол яах байсан бэ? Найз залуу, удахгүй нөхөр чинь болох гэж байгаа хүн таньд ч хэлэлгүйгээр шөнө оройн цагаар эмэгтэй хүнтэй хамт архи ууж, тэрнийгээ араас нь тэврээд л... Бөөн цуун ярианд өртвөл та яах байсан бэ? Над шиг уйлаад суух байсан уу?
Хамгийн гол асуудал нь түүнийг эмэгтэй хүнтэй хамт байсанд биш, архи уусанд биш, тэр эмэгтэйг тэвэрсэнд биш юм. Хамгийн гол асуудал нь түүний надад худлаа хэлээд байдагт байгаа юм.
Өглөөний цайгаа уучихаад дахиад л гунигт автлаа. Тэгээд 2 давхарт байх нэг өрөө лүү орлоо. Энэ өрөөг би чамдаа гэнэтийн бэлэг барих гэж тохижуулсан байсан юмсан....
Гомдолийн нулимс хацарыг минь норгохын даваан дээр хаалганы хонх дугарах нь дуулдав. Би нэг санаа алдаад доош буун хаалгаа онгойлголоо.
Намжүн: Юүна ахын дүү сайн уу?
" Хүүе....Сайн та сайн уу? Та өнөөдөр ирэх байсан юм уу? "
Тэхён: Би ч бас ирсэн шүү.
" Өө Тэхён ах. Та 2 яаж энэ хаягийг мэдэж ирсэн юм? Алив дотогшоо орцг--" гээд хаалгаа том дэлгэтэл тэр 2ын ардаас хүн гарч ирэн тэдэнтэй хамт орж ирлээ.
: Хайраа~
гээд намайг тэврэх гэхэд нь би түүнийг өөрөөсөө хүчтэй түлхэж холдууллаа.
Жонгүг: Хайраа чи намайг сонс л доо. Тэр бол--
" Би ахиж таныг сонсохгүй. Хангалттай их шархалж байна миний энэ муу хөөрхийлөлтэй зүрх "
Жонгүг: Тэр эмэгтэй бол зүгээр л миний сайн найз. Ч---
" Тэр чинь надад огтхон ч хамаагүй! "
Жонгүг: Юүна! Чи битгий жоохон хүүхэд шиг хүнийг хий дэмий хардаж уурлаад бай л даа.
" Ю-Юу?? Жоохон хүүхэд шиг хардаж уурлахаа?? Хаха...Тиймээ би жоохон хүүхэд! Гэхдээ таньтай үерхсэн 2 жил надад амархан байсан гэж бодоо юу?! Би чадлаараа л таны ажил мэргэжилийг чинь ойлгохыг хичээсэн! Ойлгохыг хичээх биш би ойлгосон! Ажлыг чинь өөрийнхөө хайр сэтгэлээс өмнө тавьж хүндэлсэн. Гэвч жоохон хүүхэд шиг хий дэмий хардаж уурласан юм байна тийм үү?! " гээд уйллаа.
Жонгүг: Ү-Үгүй ээ хайраа би тэгж хэлэх гээгүй юмаа. Чи намайг энэ удаа л сонсчих гуйж байна.
" Тэгье ээ! Том хүн шиг хүлээцтэй байх гээд үзье! "
Жонгүг: Мижү бид 2 найзууд болоод багагүй хугацаа өнгөрсөн. 8, 9 жил болж байна. Хамгийн анхны шивээсийг маань Мижү хийж өгсөн нь үнэн. Бид их дотно найзууд. Өчигдөр салхилаад явж байгаад түүнтэй бас өөр нэг найзтайгаа таарсан юм. Тэр зураг бол тастчихсан зураг байна лээ. Бид хоёроос гадна өөр эрэгтэй хүн ч бас байсан. Бид 3 эхлээд нэг газар орон архи ууж, хоол идээд дараад нь караоке орсон.
" Хөөх нэг эмэгтэй 2 эрэгтэй хүнтэй хамт караоке орсон байна. Надад хачирхалтай санагдаж байна шүү " гээд түүн рүү муухай хараад явах гэхэл тэр намайг татаж зогсоолоо.
Жонгүг: Тэр зүгээр л найз шүү дээ хайраа... Чи яагаад намайг ойлгохгүй байгаа юм бэ?
" Та зүгээр л надад Мижү гэдэг хүний тухай хэлсэн бол би ойлгох байсан юм. Би шөнө 2 эрэгтэйтэй хамт архи уугаад, хамт караоке руу явсан бол та намайг ойлгох байсан уу? Би нэгэнд нь тэврүүлсэн зураг олонд цацагдаж, Өөр эрэгтэйн цамцийг нь өмссөн зургаа инстаграмдаа зүрхтэй эможитой хамт постловол та намайг ойлгох уу? Шивээсчин залуутай найзлаж биен дээрээ шивээс хийлгэж, уулзаж, бэлэг түүнд өгвөл та намайг ойлгох уу? Гэвч өөр эрэгтэй хүмүүстэй хамт шөнө архи уугаад явснаа таньд хэлэхгүй нууж байсан ч та намайг ойлгох байсан уу?"
Жонгүг: Би ойлгох байсан.
" Хэлэх амархан байдаг юмаа. Аман дээр бэлэн байж байдаг юм. Гэвч яг бүх зүйл өмнө чинь хүрээд ирэхээр өөрийн эрхгүй хойш алхдаг юм....Та бид 2ыг салсан гэх цуурхал аль хэдийг газар авсан. Одоо та яв"
Жонгүг: .....
" Аан....Энэ чинь таны мөнгөөр авсан байшин болохоор би явах хэрэгтэй байх тиймээ?"
Би дээд давхар луу гараад хоромын дотор өөрийн гэсэн хувцасаа баглаж дуусаад доош буулаа. Харин нөгөө 3 чинь их л баргар царайтай зогсож байлаа.
" Намжүн ахаа, Тэхён ахаа...Та хоёроос уучлалт гуйя. Та 2 л их эвгүй байдалд орчихлоо "
Намжүн: Зүгээрээ Юүна.
" Хэлийг нь ч мэдэхгүй газар дэмий ирж дээ. Гэхдээ Намжүн ахаа та энд англиар яриад байвал алцахгүй ээ....Бусад гишүүдэд хэлээрэй. Энд ирэх хэрэггүй гэж....Учир нь хурим болохгүй "
Жонгүг: Айн???
" Хурим болохгүй гэж байна "
Жонгүг: ЮУ???? Яагаад гэнэт--
" Хурим болохгүй л гэсэн бол болохгүй! "
гээд хаалгаа саваад гарч одлоо...
-
-Vote
-
Advertisement
- In Serial26 Chapters
Magnus
Updates daily at 23:06 UTC. 2/1/2021 NOTE! This trilogy is being published by Aethon Books starting with book one on 5/1/2021. All books have been removed from RoyalRoad. This story was posted on RR in its entirety before being removed. Magnus Cromwell kills for a living. He’s organized, professional, efficient. Like a machine. But when his family’s life is on the line? That’s something else. That calls for the kind of warm-blooded vengeance that scorches earth and summons tungsten rods from space, leaves a whole lot of melted flesh, and no one to tell the tale. It should've been a blue milk run. As by-the-book as it gets. With his sister Nina out safe and the opposition decimated by hypersonic gunfire, MC wondered where they got the guts to even try. Then something hits him. Lays him out cold, and leaves him waking up to a fantasyland with nothing but his armor and a half-written note to guide him. It's a strange place where even stranger predators eye him for their next meal. Where his life’s on a timer, and where the darkest horrors haunt his dreams, painting visions of death. There's no right day to mess with Magnus Cromwell. But the universe sure managed to pick the absolute worst one. --- - MC is stone-cold, strong(OP), and gets even stronger, but he'll still face his fair share of challenges, both internal and external. - LitRPG-lite. No stats and an unconventional system. Expect abilities and progressions, but there will only ever be a handful of them. - Science Fiction and Fantasy collide, with a touch of mystery, Lovecraft, and body horror. - Professionally painted art scenes! - This series is finished. A Huge thank you to RoyalRoader MikeWe for the banner, and to NoDragons for his help editing the synopsis. Cover and scene art by the talented John Molinero Discord: https://discord.gg/s6e5rTj [participant in the Royal Road Writathon challenge]
8 310 - In Serial17 Chapters
A Tower Of Dreams
In a world recovering from the devastation brought by a great plague, a girl with more issues than sense is muddling her way through life. Until she unwittingly sets her foot into a tangled mess of problems that will change her life forever. Disclaimer: Characters, organizations, and objects depicted are fictional. The author will not take responsibility for the loss of any sanity or causation of mental trauma, physical injuries, nightmares, existential crisis, or spontaneous combustion of ducks resulting from reading this work.
8 188 - In Serial23 Chapters
The Overzealous Healer
CONTENT WARNING: Gore, animal cruelty Genre: Transgressive, dark fantasy Book 1 Blurb: Timo is a child who commits magical murder, and the farm sends a witchhunter to investigate. Without modern social nets that we take for granted, he is shunned, consumed by inexplicable loneliness. To survive, he must find an acceptable outlet for his powers and his moral insanity. However, Timo plans to have fun while he's at it, and mayhem is on the menu. The Scorpion, a jaded witchhunter, tracks down the suspect. As he digs further, he must ultimately make the hardest decision of his life. ---Please read [Roadmap Announcement] for details.
8 209 - In Serial22 Chapters
The Baron
In the time of crazy youth, the one bought a barony. It was inexpensive, and at the time there was a lot of wild money going through his hands. Also, the name of the barony created an amusing pun with the surname. Barony Grave Stone with Baron Grave. The one bought a nice paper and thought its a fun joke. But every action has consequences. And the past will always find a way to bite you in the ass.
8 212 - In Serial25 Chapters
Raft
Sam Windsor, Honey Candy and Sonia Kristen runs the school's film club together alongside Ben Hawkins. The club begins to tear apart after Ben's impromptu resignation as the darker sides of their personalities come to light. Now, sitting in their own filth, the three are faced with a moral dilemma. Should they continue running the club together, or is it best to go their separate ways before something worse comes to light?
8 120 - In Serial30 Chapters
Purpose ❆ Benny Rodriguez
[Book 2 - Sequel of All That Matters]❝You give me purpose.❞All Rights Reserved » NotMakayla
8 88

