《I MARRIED MY MONGOLIAN FAN》💎10-р хэсэг💎
Advertisement
Жонгүг хэд хоног манайд байхаар болсон. Laptop дээрээ юм хайж байтал Жонгүг 2 гадилтай сүү авчираад нэгийг нь өөрөө ууж, нөгөөдөхийг нь надад өглөө.
" Баярлалаа хайраа "
Жонгүг: Миний хайр юу хийж байгаа юм?
" ..... " хариуд нь би юу ч хэлсэнгүй.
Жонгүг: Air Mongolia гэнэ үү? Энүүгээр яах гэж байгаа юм?
Би сүүгээ уухаа болин хажуудаа тавиад Жонгүг рүү харлаа.
" Монгол руу нисэх тасалбар захиалах гэж байна. Яг ганц үлдчихэж "
Жонгүг: Яах гэж?
" Ойлгомжтой биш байна уу? Монгол руу буцъя "
Жонгүг: Я-Яагаад гэнэт?
" Их сургуулиа төгсчихсөн. Энд байх шалтгаан байхгүй шүү дээ "
Жонгүг: Би чиний энд үлдэх шалтгаан биш үү?
" Мөн л дөө. Гэхдээ...сургуулиа төгсчихсөн болохоор миний визний хугацаа ч гэсэн удахгүй дуусна. Бараг 1 сар л үлдсэн байх. Визний хугацаа дуусахаас өмнө эндээс явахгүй бол нууцаар харласан гээд дахиж солонгост ирэх боломжгүй болно шүү дээ "
Жонгүг: Я-Яагаад гэнэт ингээд байгаа юм бэ? Мм? Хайр нь чамайг гомдоогоо юу? Гомдоосон бол хайрыгаа уучлаарай.
" Та намайг гомдоогоогүй ээ......Гэхдээ....
Хоёулаа салъя "
Жонгүг: Ү-Үгүй ээ...Би салахгүй. Би чамаас салж чадахгүй.
" Таны юу гэх надад хамаагүй ээ. Би явдагаараа явна " гээд тасалбар захиалах хэсэг дээр дарах гэхэд Жонгүг шууд
laptop-ыг маань унтраачихлаа.
" Яаж байнаа?! "
Жонгүг: Би чамайг явуулахгүй.
" Тэр чинь надад хамаагүй. Би явна л гэсэн бол явна! " гээд утсаа гаргаж ирээд тасалбараа захиалах гэхэд Жонгүг дахиад л утсыг минь булаагаад авчихлаа.
" Буцаагаад өг! Ганцхан суудал үлдчихсэн байналээ. Дуусчихвал яах юм! "
Жонгүг: Сайн л биз.
" Та боль л доо...Яагаад хийсэн шийдвэртээ харамсахад минь хүргээд байгаа юм бэ? Би таньд хайргүй дээ таниас салаад монгол руу явах гээд байгаа гэж бодож байна уу? Үгүй дээ...Одоо л явахгүй бол би ахиж хэзээ ч яг одооных шиг явах зориг гаргаж чадахгүй шүү дээ " гээд сөхөрч унаад уйллаа. Харин Жонгүг намайг энгэртээ нааж тэврээд аргадахыг хичээж байв.
Advertisement
Жонгүг: Хайраа бид одоо яг яах ёстой юм бол? Чамаасаа 10 насаар илүү амьдарсан ч яг ийм үед яах ёстойг мэдэхгүй байна.
" Би ээж аавдаа хэлсэн зүйлээ биелүүлж монгол явах ёстой " гээд нулимсаа арчиж нусаа татсаар утсаа нээгээд хартал өнөөх ганц суудал чинь байхгүй болчихож. Надаас түрүүлээд өөр хүн авчихаж л дээ.
" Өөөө энэ одоо юу вэ? Яагаад дуусчихаж байгаа юм бэ???? " гээд бүр ихээр уйллаа.
Жонгүг: Хайраа гуйж байна битгий уйл л даа. Чамайг уйлахаар сэтгэл өвдөөд байна.
" Хайраа одоо би яг яах ёстой юм бол? "
Жонгүг: Визнийхээ хугацааг дуустал надтай хамт манайд байцгаая. Харин визний чинь хугацаа дуусах үед хоёулаа хамтдаа монгол руу явж, би танай гэрийнхэнтэй танилцъя.
" Х-Хэрэггүй байхаа......би найз залуутай гэдгээ гэрийнхэндээ хэлээгүй..."
Жонгүг: ......Миний тухай тэдэнд хэлмээргүй байсан юм уу?....Хаха гэтэл би зөвхөн чамтай л хамт ирээдүйгээ төсөөлж, хурдхан чамайг эхнэрээ болгох гэж хичээж байдаг...Би ч тэнэг юм даа. гээд гунигтай бөгөөд хөндий хоолойгоор хэлээд хувцасаа аван үүдрүү зүглэж эхлэхэд нь би түүнийг амжиж зогсоолоо.
" Хайраа тийм бишээ! Та буруу ойлгоод байна. Би яг одоо ээж аав руугаа залгаад очихоо больсон тухай бас найз залуутай болсон гэдгээ хэлье "
Жонгүг: Хэрэггүй дээ. Хэрвээ тэгэх юм бол би чамайг хүчилж байгаа юм шиг санагдана. Юу хүссэнээ хийч гээд хаалганы бариулаас барихад нь би газар унаад чангаар орилж, уйлж эхэллээ. Би уг нь ингэж их уйлаад байдаг хүн биш юмсан.
" Одоо та хүртэл намайг ийм хэцүү үед орхиод явж байгаа юм уу? Гомдоосон бол уучлаарай. Гэхдээ ядаж миний тамир тасраад бүхнээс зугтах хүртэл хажууд минь байж болохгүй гэж үү? Яагаад заавал зөвхөн би таныг хүлээх ёстой гэж? Яагаад зөвхөн би таныг ойлгож, хүлээн зөвшөөрч байх ёстой гэж? Та намайг хүлээж, та намайг ойлгож болохгүй юм уу? Таньд хэцүү байж магадгүй. Гэхдээ надад ч гэсэн хэцүү байна.....Таньд хайртай болохоор. Таньд хайртай болохоор надад үнэхээр хэцүү байна. Миний таныг гэх сэтгэлд хайртай гэдэг үг ч хангалтгүй. Гэтэл та я--"
Advertisement
намайг яг л чимээгүй бол гэж байгаа аятай уруул дээр минь үнслээ.
Жонгүг: Хайрыгаа уучлаарай. Хайр нь дандаа л чамайг уйлуулж байх юм даа.
гээд намайг үнсэж, тэвэрч аргадах бол би түүний энгэрт жоохон хүүхэд шиг ээрэх аж.
" Би ээж аавтай ярьлаа. Нүүрээ угаачихаад ирье " гээд угаалгын өрөө ороод арай хүн төрхтэй болоод гарч ирлээ. Тэгээд laptop асаан аав руу аар залгав.
" Хайраа чи намайг гараад ир гэх хүртэл битгий гарч ирээрэй за юу?"
" Байна уу? Сайн уу миний охин? "
" Сайн та сайн уу? Ээж хаана
байгаа юм? "
" Ээж нь энд байнаа "
" Сайн уу ээж? "
" Сайн сайн. Миний охин хэзээ ирэх гэж байна? "
" Маргааш нисэх гэж байсан онгоцны суудал захиалах гэсэн боловч суудал нь дуусахаас нь өмнө авч чадсангүй. Гэхдээ 2,3 долоон хоногийн дараа очноо. "
" Зааза. Ээж аав нь ирэхийг нь дөхүүлж байгаад өрөөг нь сайхан цэвэрлье "
" Тэгээд бас....нөгөө.... "
Бараг 2 минут юм хэлэх гээд хэлж чадахгүй байхыг аав ээж 2 анзаарав.
" Миний охин юу хэлэх гэсэн юм? "
" Би...нөгөө....та 2 битгий уурлаарай. Нэгэнт болчихсон зүйл болохоор битгий намайг эрдэм ном сурахгүй юу сурсан хүүхэд вэ гэж загнаарай. "
" Жирэмсэн болчихсон юм уу? "
" Үгүй ээ юу гэж дээ....Би найз залуутай болсон...Жил 6 сар үерхэж байна. Тэгээд та хоёрт хэлэхээс айгаад байсан юмаа. "
" За тэр найз залуу энэ тэр ч яахав. Эрт жирэмсэн болчихгүй л бол зүгээр за юу? Миний охин одоо том болчихсон юм чинь бэлгэвч хэрэглэж байгаарай. "
" Ээжээ энэ талаар хэлэх гээгүй юмаа. Миний найз залуу солонгос хүн... "
" Чи чинь одоо гадаад хүнтэй үерхээд байгаа хэрэг үү? Гадаад хүнтэй үерхэхийг чинь зөвшөөрөхгүй "
" Ааваа яагаад вэ? Би жоохон хүүхэд биш шүү дээ. Юугаа ч мэдэхгүй жоохон охин биш. Юмны наадах цаадахыг ойлгохтойгоо байна. Яагаад болохгүй гэж? Гэхдээ дахиад нэг асуудал байгаа нь манай найз залуу алдартай хамтлагийн дуучин. Их од. Бас... Надаас 10 насаар ах "
" Эгчтэйгээ чацуу хүнтэй үерхээд байгаа хэрэг үү? За охин минь бид сайн хэлж мэдэхгүй л байна шүү. Чам шиг жоохон, залуухан охиноор зугаагаа гаргаж, ашиглаж байгаад хаячихвал яана? Бүр жирэмсэн болгочихвол яана? Бид лав итгэхгүй л байна шүү "
" Ээжээ тэр тийм хүн бишээ. Би нарт танилцуулъя. Хайраа нааш ир " гээд Жонгүгийг дуудахад Жонгүг хажууд минь ирж суулаа.
( Аав ээж нь солонгос хэл мэдэхгүй, Жонгүг монгол хэл мэдэхгүй болохоор Юүна дунд нь орчуулж өгч байна гээд ойлгоод уншаарай )
Жонгүг: "Сайн байна уу?"
" Наадах чинь юу гээд байгаа юм? Бодвол мэнд ус асууж байна уу? "
" Тиймээ. Сайн байна уу? гэж байна "
" Бид мааш сайн байна. Өөрийг чинь хэн гэдэг билээ хүү минь? "
" Хайраа таны нэрийг асууж байна "
Жонгүг: " Аан намайг Жон Жонгүг гэдэг "
" Жон Жонгүг гэдэг гээд өөрийгөө танилцуулж байна "
" Харахад нүдэнд дуулаахан л юм. Гэхдээ нүүрээ яасан их цоолуулаа вэ? Уруулаа, хамсөгөө цоолчихсон байна. "
" Ямартай ч бид өөрсдийн биеэр уулзаж байж л зөвшөөрөх эсэхээ шийднэ "
" Нээрээ юу???! Баярлалаа ааваа! "
" Гэхдээ наад хүүдээ байнга бэлгэвч хэрэглэ гэж хэл. Миний охиныг жирэмсэн болгож болохгүй шүү гэж хэлээдэх "
" Ааваа би энийг чинь яаж орчуулж хэлэх юм бэ? "
" Хэлээдэхээ хэлээдэх "
" ...Таныг байнга бэлгэвч хэрэглэж бай гэнээ. Тэгээд намайг жирэмсэн болгож болохгүй шүү гэж байна "
Түүнд ингэж хэлэхэд тэр доошоо харж инээгээд чихэндээ хүрлээ. Энэ үйлдлээс нь түүнийг ичиж байгааг мэдэж болно.
Жонгүг: " Би байнга бэлгэвч хэрэглэдэг болохоор та битгий санаа зовдоо "
" Юу гэж байна? "
" Б-Байнга бэлгэвч хэрэглэдэг болохоор битгий санаа зов гэж байна "
" Зааза тэгээд бидэнтэй илүү тухтай танилцуулсан цагт л цаашдаа уулзаж болох эсэхийг чинь зөвшөөрнө "
" Баярлалаа ааваа ээжээ. Баяртай~ "
Дуудлага дуусахад нэг гүнзгий амьсгаа аваад гаргалаа.
Жонгүг: Хайраа бүтсэн үү? Намайг зөвшөөрсөн үү?
" Бараг зөвшөөрчихсөн " гэхэд намайг чанга тэвэрлээ.
Жонгүг: Одоо тэдэнтэй уулзах өдрийг л тэсэн ядан хүлээе.
-Vote😙💗
Advertisement
- In Serial174 Chapters
Psycho X Psychic
Teren Hark – Quiet and ordinary at school. Passive and nothing noteworthy about him. However, one of his classmates thinks otherwise.Iesa Hun – Quiet but extraordinary. Aggressive when provoked. On to...
8 189 - In Serial9 Chapters
Squire of Eden 1: The Tooth of Leviathan
The Tooth of Leviathan, The Claw of Behemoth, and the Feather of Ziz --the sceptre, crown, and cape of evil to unite all evilness, a symbol of power for the anti-christ, remains a threat to the balance between the human world and the realms beyond."Humans are humans, all the good guys are up in heaven, and we're all stuck here before some of us go to hell and purgatory. Right? Sister?" Back in 2011, 12-yr-old Macau resident, Sariella Lui could have never imagined this world beyond her acknowledgement. Reuniting with her long-lost twin brother, Sariel, the teenager got to know about the mysterious world of angels, demons, mystical creatures and the Sacred Order of the Paladins of Eden. Together, the siblings fought alongside the fallen angels for their redemption, with the help of their companions, in hope to restore balance within the realms beyond the very world they live in. At the same time, the outcasts struggled to find their position in this world. The young Russian psychic, Nikolai Rostov, struggled to find a cure for his curse while Ezov, the offspring of Prince Seere of Hell and a fallen watcher, struggled to understand the responsibilities of his blood. Lukas the cambion desired to leave his father, Belial, one of the nine Kings of Hell, but his demonic origin made him an outcast at the paladins, not to mention the fact that they were a total mess. As the youngsters grow into young adults, their battle continues, and this is merely the first step.
8 214 - In Serial8 Chapters
Bloodlain
Rain Azaro D'Rudolf is his name. An illegitimate son of the Lord of the vampires. Born as a half-human, he has been treated as an outcast by his own people and abused by his own family. But after the war, he was taken in by the bloodlord of the kingdom of Finah, the human kingdom, and was introduced to things he never new... Love and care... This is where his story begins.. The journey of an outcast, of how, and the things he had to do to become the most powerful being.
8 186 - In Serial11 Chapters
When the throne calls
A newly graduated teacher begins his career while trying to overcome certain things from his past.His mysterious semblance shall attract lots of people, but he shall not care. Well, things are about to change!
8 187 - In Serial88 Chapters
Inazuma Eleven x Reader (closed)
title explains it all :)
8 240 - In Serial7 Chapters
The Spear and The Cross
The World of Marrh has been embroiled in a decades-long struggle between the eventually divided Zurul Horde and the ever-decaying Juman Empire. A war whose causes for carnage have long been forgotten. A half-orc and a human will eventually meet paths, their fates intertwined to save their dying world from their peoples' conflict and from an outsider's interference... Will they succeed, or will they succumb to failure? Only the Divine will truly know. NOTE: I upload chapters (about +2,500 words) on an irregular basis, so don't expect much from me. I write for fun only, and this book is an amateurish attempt at showcasing my world on The Spear and The Cross. If you still want to stick around, then go ahead. Maybe it'll be a fun ride. And also, a big thanks to my artist friend, Milkuii, for the wonderful cover art.
8 133

