《I MARRIED MY MONGOLIAN FAN》💎4-р хэсэг💎
Advertisement
Өнөөдөр бол шинэ жилийн баярын өдөр. Ажлынхаа цаг заваар гэрийнхэнтэйгээ видео дуудлагаар ярьсан. Санаж байна.....үнэхээр их. Гэхдээ би солонгост мөрөөдлөө биелүүлэхийн тулд л ирсэн. Тэвчих ёстой. Хатуужилтай байх ёстой.
Санаа алдаад хэсэг хүлээлгийн буйдан дээр суугаад амарч байлаа. Өдөржин өсгийтэй гуталтай зогсоно гэдэг бас л....
Захирал: Юүна та ажлаа яаж хийгээд байгаа юм? гэхэд нь би год үсэрч бослоо.
" У-Уучлаарай захиралаа. Хөл өвдөөд байхаар нь жоохон сууж байсан юм.... "
Захирал: Би чамайг буйдан дээр суусанг чинь хэлээгүй байна. Чи хүссэнээрээ сууж болно. Удаан зогсоо байх ямар хэцүү гэдгийг нь мэднэ. Гэхдээ чи жоохон анхааралтай байж болохгүй юу? Энэ цувыг яахаараа ийм болгочихдог байнаа? гээд нэг цув миний өмнө барьлаа.
" Захиралаа энэ хувцас яасан гэж? "
Захирал: Энэ ханцуй хэсгийн утас нь тасарчихсан байна. Одоо энийг хэн авах уу? Чи авах уу? 14 сая вон төлөөд авч чадах уу?
" Захиралаа гэхдээ.....зүгээр л утас шүү дээ...бидний хувцасны утас хөвөрч л байдаг...Бас би энийг ийм болгоогүй... "
Захирал: Хэдий энэ энгийн зүйл байж болох ч LV брэнд ямар том гэдгийг мэднэ биз дээ? Чи бид 2 зүгээр л нэг салбарын ажилтан төдий зүйл. Асуудал үүсгэлгүй энийг төлж өг!
" Гэхдээ захиралаа надад 14 сая вон байхгүй шүү дээ..."
: Би энийг авъя. эргээд харвал нэг ах байлаа.
Би ч үг дуугуй хувцасыг нь уутанд хийгээд бэлдэж өглөө.
" Баярлалаа үйлчлүүлэгчээ. Та миний амьдралыг аварлаа."
: Надад биш түүнд л баярла. гээд яваад өглөө.
Шинэ жилийн баярын өдөр болж байгаа болохоор ажил маань жаахан эрт тарж, би ч асуудалгүйгээр цалингаа бүтэн авсан. Баярын өдөр юм чинь жаахан гоё идэх юм авдаг юм бил үү? Гэж бодоод хүнсний дэлгүүр орж бялуу, амттан, хоолныхоо хүнсийг цуглуулаад гэрлүүгээ харьж байтал хар машин дагаад л байлаа. Өвөл эрт харанхуй болдог болохоор тас харанхуй болчихсон, би ч их айж явлаа. Энэ машин намайг ажлаасаа тарснаас хойш дагаж байна.
: Миний дүү машинд суучих. Ах нь хүргээд өгье. гээд цонхоо буулгахад нь харвал түрүүний үйлчлүүлэгч байв.
" Үгүй ээ баярлалаа үйлчлүүлэгчээ...та намайг дагахгүй байж болох уу? "
: Чи намайг танихгүй байна уу? Би BTS ын менежер байна.
Гэж хэлэхэд нь би түүнийг илүү удаан тогтож харж, таньлаа.
" Өө тийм байна шүү дээ. Уучлаарай таныг таньсангүй. "
: Жонгүг намайг чамайг гэрт чинь хүргээд өгөөч гэж гуйсан юм.
" BTS-ын Жонгүг уу???? "
: Тиймээ. Суучих миний дүү. Би түүнд бөхийгөөд машины арын суудалд суух гэтэл цочсондоо хойшоогоо уналаа.
Жонгүг: Хүүе монгол арми зүгээр үү???
" Т-Та энд юу хийж байгаа юм? "
Жонгүг: Эхлээд наашаа суучихаа.
Салганасан амьтан машинд орж, хойд талын суудалд яг Жонгүгийн хажууд суулаа.
Жонгүг: Сайн уу? Хэд хоног уулзаагүй сайн сууж байсан биз дээ?
" Т-Тиймээ... "
Жонгүг: Чи яагаад чичрээд байгаа юм? Надаас айгаад байгаа юм уу?
" Ү-Үгүй ээ....Зүгээр л хайртай айдолтойгоо ойрхон ойрхон уулзаад байгаа болохоор юу болоод байгааг сайн ойлгохгүй байна... "
Жонгүг: Өмнө чи бид 2 тохиолдлоор уулзсан. Яг л шиг. Өнөөдөр харин би чамтай зорьж уулзсан юм.
" Я-Яагаад? "
Жонгүг: Чи надад маш том тус хүргэсэн шүү дээ. Тэгээд л чамд баярласаа хэлэх гээд. Хэрвээ тэр үед намайг кафэд байсан зураг бичлэг интернэтээр тарсан бол бөөн шуугиан болох байсан. Чи надад тэр асуудлыг зохицуулж өгсөн шүү дээ.
Advertisement
" Яалаа гэж дээ. Би таньд тус хүргээгүй."
Жонгүг: Чи хэдэн настай вэ?
" Эмэгтэй хүний насыг асуух бүдүүлэг шүү."
Жонгүг: Уучлаарай....Чамд ямар бэлэг өгвөл чамд таалагдах вэ?
" Та л эрүүл, аз жаргалтай байвал энэ миний бэлэг. "
Жонгүг: .....
" Ахаа энд ингээд зогсчих." гэвэл менежэр ах зогслоо.
Би машинаас буухдаа: Та хоёрт шинэ жилийн мэнд хүргэе. Бас намайг гэрт минь хүргэж өгсөнд баярлалаа. гээд бөхийгөөд машинаас буух гэхэд Жонгүг гарнаас минь бариад буцаад гялс гараа татаж авлаа.
" Ямар нэг зүйл болоо юу? "
Жонгүг: Б-Би....чамтай уулзахыг хүсвэл хаана очих хэрэгтэй вэ?
" Юу? .....Хэрвээ та надтай уулзахыг хүсээд миний байгаа газар ирвэл олон хүний нүдэнд өртөж магадгүй...Тиймээс би хаана уулзах боломжтойг хэлэхгүй ээ... Баяртай~" гээд машинаас буулаа.
Миний зүрх яг дэлбэрэх нь байна. Тэр надад хүрлээ шүү дээ! Бөөн догдлол болж гэртээ орж ирээд шинэ он гарахыг хүлээнгээ хайртай хамтлагаа үзлээ.
Удалгүй 12 цаг болоход би бялуун дээрээ лаа асаан үлээгээд шинэ оноо угтлаа.
+=========+
Шинэ оны эхний өдөр би кафэд ажиллаж байна. Хүмүүс шинэ он гарсан гээд л бөөн баяр л болцгоож байв. Хүмүүс ч нилээн их байлаа. Захиалгаа авна, захиалгаа бэлтгэнэ гээд их л завгүй байхад ажлын цаг дуусч, цаг орой ч болсон байв. Тэгтэл сүүлийн үйлчлүүлэгч маань орж ирэв.
" Сайн байна уу? Tom N Toms Coffee-д тавтай морил. Та юу захиа---" үгээ гүйцээж хэлж чадсангүй.
" Менежер ахаа энд дахиад юу хийж байгаа юм? " гэж шивнэлээ. Учир нь хүмүүс байсан юм.
Менежер: Жонгүг чамд энийг өгчихөөрэй гэсэн юм. гээд өөдөөс минь шивнэлээ.
" Жонгүг ах уу? Юу юм? "
Менежер: Захиа байсан. гээд нэгэн дугтуйтай захиа надад өглөө.
Нээгээд уншвал: Сайн уу монгол арми? Жонгүг байнаа. Хэлэхэд жаахан эвгүй юмаа.......Гэхдээ....Чи надтай хамт болзоонд явах уу? Ийм үг өмнө нь хэнд ч хэлж байгаагүй болохоор их эвгүй санагдаж байна...Чамайг энэ захиаг авахад хэдийн орой болсон байна байх. Хэдэн цагийн дараа шөнийн 3:00 цагт *****д надтай уулзахыг зөвшөөрч байна уу? Би шөний цагаар л гадуур явахгүй бол хүмүүс намайг таниад байдаг болохоор л шөнө уулзах гээд байгаа юм. Хариугаа манай менежерт хэлээд явуулаарай. Ирнэ гэж найдъя. гэсэн байлаа.
" Э-Энэ үнэн гэж үү? Тэр өөрөө явуулсан гэж үү? "
Менежер: Тиймээ. Хариугаа одоо хэлвэл их сайн байна.
" ....Би очих болноо. Түүнтэй болзохыг зөвшөөрч байна "
Менежер: За би тэгвэл Жонгүгт дамжуулаад хэлье. Баяртай~ гээд шивнээд холдоход нь би түүнийг татаж зогсоолоо.
" Юу хүлээгээрэй..Би та хоёрт кофе бэлдээд өгье. Одоохондоо Жонгүгт өгч чадах зүйл энэ л байна " гээд 2 кофе бэлдэн менежэр ахад өгч явууллаа.
Ажлаа тараа хувцасаа солиод цаг харвал 00:00 цаг болж байв. Би болзоотой шүү дээ! гээд гэр лүүгээ яаравчиллаа. Гэртээ орж ирээд усанд орж, нүүрээ хөнгөн будахад л хэдийн 2 цаг гаран болчихож. Сүрчигээ түрхээд гуталаа өмсөн гэрээсээ гараад хэлсэн газар луу нь гүйх шахам явлаа.
Түүний хэлсэн газар нь өндөр барилгын дээвэр дээр байрлах ресторан байв.
Жонгүг: Сайн уу? гээд надруу хүрч ирлээ.
" Сайн. Та сайн байна уу? "
Жонгүг: Сайн. Наашаа суучих.
Би түүний өөдөөс харж суулаа.
Жонгүг: Намайг захиа явуулсан чинь их гайхсан уу?
" Тиймээ. Бүр үнэхээр их гайхаад итгэж чадахгүй байсан "
Advertisement
Жонгүг: Ингэхэд чиний нэрийг хэн гэдэг билээ? Их хэцүү нэр байсан болохоор мартчихаж.
" Юүна гэж дуудахад болно доо. "
Жонгүг: Юүна~ Чи намайг юу гэж боддог вэ?
Гэнэтийн бас хэтэрхий түргэдсэн асуултанд нь би цочиж орхив.
" Та бол тайзан дээр байхдаа хамгийн чадварлаг, хамгийн халуухан айдол. Гэхдээ тайзнаас буухаараа энгийн л нэгэн Бусан хотын төлөв даруу, сайхан сэтгэлтэй Жон Жонгүг гэдэг хүн. Гэхдээ би таныг айдол биш эр хүн гэж хардаг. Миний хамгийн хайртай.....Зааза март даа "
Жонгүг: Үгээ гүйцээлдээ~
" Хамгийн хайртай хүн....Эр хүний хувиар."
Жонгүг: Вуаа бүр догдолчихлоо. Юүна одоо би чамайг юу гэж боддогоо хэлэх үү? Би...чамд анхны харцаар дурлачихсан. Тэгээд чамайг хажуугаар минь зөрөх гэхэд хонх дугарахад би маш их гайхсан бас итгэж өгөөгүй. Учир нь би хувь тавьлан байдаг гэдэгт итгэдэг. Магадгүй чи миний хувь тавьлан.
" Аххх....Таниас ийм үг сонссон чинь догдлоод үхэх нь байна шүү дээ. Та намайг алахаар шийдсэн бололтой "
Жонгүг: Чи ч бас намайг догдлуулдаг. Би чамайг харах нь байтгуай чамтай уулзаж байсан хэдхэн хоромын тухай бодоход л
догдолдог.
" Надаас болж догдолж байгаа анхны хүн нь та байхаа. "
Жонгүг: Чи өмнө нь найз залуугүй байсан юм уу?
" Тиймээ...Над шиг юмыг хэн тоож хайрлах вэ дээ "
Жонгүг: Яагаад тэр вэ? Чи хангалттай хөөрхөн байна шүү дээ.
" Би 9-р ангид орохдоо 80кг хүртлээ таргалсан. Нүдний хараа маань хүртэл үнэхээр их муудаад зузаан шил зүүдэг, их царай муутай охин байсан. Өөртөө сэтгэл дундуур байдгаасаа болж сэтгэл гутралд орчихсон байхад BTS ын дуунууд л надад урам зориг, хүч өгч сэтгэл гутралаас гаргасан. Маш олон сарын тууштай дасгал хөдөлгөөний үр дүнд би турж чадсан. Гэхдээ солонгос охидын хажууд бол гахай л гэсэн үг. Саяхан солонгост ирэхээсээ өмнө хараа тэглүүлэх хагалгаа хийлгээд л овоо нэг юм хүн төрхтэй болсон минь энэ "
Жонгүг: Их хэцүү байсан байхдаа? Гэхдээ одоо өөрийгөө гахай гэж хэлж байгаа чинь таалагдахгүй байна. Чи одоо ч хангалттай 'төгс' байна.
" Ингэж хэлсэнд баярлалаа. Төгс хүнээр өөрийгөө төгс гэж хэлүүлэх сайхан байна " намайг ингэж хэлэхэд бидний хоол ирлээ. Энд өөр хэн ч байхгүй зөвхөн бид хоёр.
Би өөрийнхөө хоолыг идэж байтал Жонгүг стэйкнээсээ зүсэн амны минь урд барьлаа.
Жонгүг: Ааа гээрэй~
Хэсэг балмагдаж байгаад амаа ангайлаа. Дараа нь өөрийнхөө идэж байсан хоолыг халбагадаад түүнд өглөө. Анхны болзоон дээрээ байж удаан үерхсэн хос шиг л...
Жонгүг: Нээрээ чи надаас насаа нуугаад байсан. Яг хэдэн настай вэ?
" Гахай жилтэй "
Жонгүг: Тэгэхээр....Надаас 10 насаар дүү байхнээ?
" Тиймээ.... "
Жонгүг нэмж юу ч дугарсангүй. Энэ намайг гэнэтхэн л гуниглуулаад ирэв.
" ....Одоо та надтай дахиж уулзахгүй байх тиймээ? "
Жонгүг: Үгүй ээ~ Яасан гэж вэ?
" Та олон насаар дүү хүнтэй болзохдоо дургүй байна гэдэгт би итгэлтэй байна "
Жонгүг: Үгүй ээ. Би тэгэхгүй. Би чамайг өөрийн болготолоо араас чинь гүйх болно. Нас гэдэг зүйл миний чамайг гэх сэтгэлд жоохон ч гэсэн нөлөөлөхгүй.
" Тэгвэл....Би монгол хүн шүү дээ. Солонгос хүн биш....Гадаад хүнтэй уулзаад байвал ээж аав чинь дургүйцэх байх "
Жонгүг: Тэр ч бас надад нөлөөлөхгүй. Зүгээр л миний хэр хол явахыг хараарай~
Уянгын үгэнд нь мансуурч суусаар хоолоо идэж дууслаа.
Жонгүг: Хоёулаа одоо гадуур жоохон алхах уу? гэж асуухад нь татгалзсангүй. Хамтдаа шөнийн сөүл хотоор зугаалж байна. Мэдээж хүнгүй газраар.
Жонгүг: Гарнаас чинь хөтлөж болох уу? гэхэд нь би хариу хэлэлгүй гарнаас нь атгавал Жонгүг хөнгөн инээлээ.
" Таны гар их гоё дулаахан юмаа~"
Жонгүг: Харин чиний гар их хүйтэн юмаа.
" Уучлаарай. Гарыг чинь дааруулчихсан уу? Би цус багадалттай болохоор гар маань ерөөсөө дулаацдаггүй юмаа." гээд гараа түүний гарнаас салгатал тэр бушуухан гарыг минь дахин атгаад, зөөлхөн иллээ.
Жонгүг: Юунд нь уучлалт гуйсан юм бэ? Мм? Би үүрд чиний гарыг дулаацуулах болно. гээд 2 гараараа миний гарыг атгаж дулаацуулав.
Жонгүг: Чи өөрийнхөө тухай яриач.
" Би бол энгийн л нэгэн монгол охин. Баян ч биш ядуу ч биш айлын хүүхэд. Аав, ээж, эгчтэйгээ хамт амьдардаг. Эгч маань надаас 10 насаар эгч. Нандин-Эрдэнэ гэдэг. Ээж аав 2 маань 1975 оных. Аавыг маань Содбилэг, ээжийг маань Оюунгэрэл гэдэг. Тэгээд л ер нь хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж солонгост ирсэндээ. Сайндаа ч монголд 4 жил сурдаг мэргэжилийг солонгост 2 жил сурдаг гэсэн
болохоор нь л..."
( Энэ 2 жил сурна гээд байгаа нь мэдээж худлаа)
Жонгүг: Хичээлд дургүй юм уу?
" Дуртай хүн байдаг юм уу? "
Жонгүг: Хаха нээрээ л тийм байхдаа.
Хэсэг алхаж байгаад нэгэн сандал дээр сууцгаалаа. Одоо ч нэгнийхээ гарнаас хөтлөсөн хэвээр.
" Энэ миний анхны болзоо....Их догдлоод байх юмаа.. " гэвэл Жонгүг инээвхийлээд надруу харлаа.
Жонгүг: Юүна....Энэ бол бидний анхны болзоо... гэсэн ч бид нэгнээ тийм ч сайн мэдэхгүй хэвээрээ л байгаа...Цаг хугацаа өнгөрч бид албан ёсоор үерхдэг болвол чи бидэнд ирэх дайралтанд надтай хамт үлдэж, тэмцэж чадах уу?
" Амархаан, чадна гэж хэлж чадахгүй ч...
үнэхээр таньд чин сэтгэлээсээ хайртай бол сүүлчийн амьсгал авах хүртлээ л атгасан гараа салгахгүй байх. Гэхдээ тэр дайралтууд ямар чанга хэцүү гэдгийг төсөөлж ч чадахгүй байна "
Жонгүг: Чи их ухаантай юмаа....Би зөвхөн өөрийгөө бодож амиа зан гаргаад чамайг хий дэмий зовоочих вий гэхээс үхтлээ айж байна.
" Хэрвээ та үхтлээ айж байсан бол намайг болзоонд урихгүй байх байсан биз дээ? Та айхгүй байгаа болохоор л намайг энд дуудсан. Би ч мөн адил айхгүй байсан болохоор л энд ирсэн "
Жонгүг: Тийм юм байна.
Жонгүг ахтай элдэвийг ярьсаар хэдийн үүрийн 6 цаг болсон байлаа.
Жонгүг: Би чамайг гэрт чинь хүргээд өгье.
гээд намайг хөтөлсөн чигтээ манай гэрийн үүдэнд ирлээ. Өвөл болохоор их орой гэгээ ордог учраас хүмүүс түүнийг харахгүй гэж бодоод л тэгсэн байх.
" Хүргэж өгсөнд баярлалаа......Хоёулаа дахиж уулзах болов уу? " гээд би гэрийнхээ үүдэнд ирээд хөтлөлцсөн гар луугаа хараад хэллээ. Энэ бүх хугацаанд бид гараа нэг ч салгаагүй. Түүний дулаахан том гарыг тавихыг хүсээгүй. Тэр ч миний гарыг дулаацуулахаа болихыг хүсээгүй.
Жонгүг: Заавал уулзах болно. гэж хэлээд гарыг минь зөөлөн үнслээ.
Жонгүг: Зааза гэртээ ордоо. Одоо менежер ирж байгаа. Би менежертэй хамт явчихна.
гэж хэлээд эргээд явах гэхэд нь би түүний гарнаас татаж зогсоолоо.
" Миний дугаарыг авахгүй хэрэг үү? "
Жонгүг: Авмаар л байна шүү дээ.
Би цүнхнээсээ хуурай салфетик гаргаж ирэн уруулын будгаараа өөрийн дугаараа бичээд түүнд өглөө.
" Зааза би орлоо. Болгоомжтой яваарай " гэж даллаад гэртээ орлоо.
Дуртай айдол мөн 9-р ангиасаа хойш хайрлаж байгаа хүнтэйгээ болзсон гэхээр итгэж өгөхгүй байна....
( Үлгэр эхэлтэл хүлээ )
-Vote🍐
Advertisement
- In Serial9 Chapters
Paradox
Have you ever wanted to time travel? Ever had a moment in your life that you wished you could change? What if the opportunity appeared, but the price was an eternal nightmare? This story isn't about time travel, or anything fantastical. It is about a man with schizophrenia who believes himself to be part of a hivemind, an entity called 'Paradox'.
8 201 - In Serial11 Chapters
Evolve or DIE !!
It was like any other normal day on earth, the sun was shining and the birds were chirping. Everyone was busy doing their tasks, some were working, some were chatting while others were resting.Suddenly, the sky was lit up by thousands of blindingly bright lights coming towards the earth at an extremely fast speed. Seeing this, people all around the world woke up from their carefree attitude and immediately turned their attention towards the sky. Some were confused, some were scared while others just sat down and prayed silently but everyone knew that it was the sign of an impending disaster.What are these bright lights and who has caused this ? Is it a human ? Is it god ? Is it the devil ? Or is it something beyond our wildest imagination ?Warning: Tagged [15+] for gore, violence and strong language.P.S: This is the rewrite of my first novel so please go easy on this poor soul. ^_^. Infrequent updates so don't blame me later on that you do not update it often.Also the first few chapters are a bit short, however the later ones will be of reasonable sizes.P.P.S: Don't try to apply science to this novel, because it will not help and wherever it might be used, the MC can do it himself.__________________________________________________________________________Side Info : This is not another novel with an OP MC, the MC will not get overpowered anytime soon, so if you want to read an OP novel, you've come to the [wrong place].
8 104 - In Serial18 Chapters
Technocide
For several years now, humanity has known and accepted that we would be the cause of our own extinction. Thanks to all of the effort we've put into improving weapons to kill each other since the beginning of time, there was never any other way we were going to go other than mutually assured destruction. Long story short, some people just don't know when to stop pushing buttons, pun intended, and the world has ended in fire. Human kind finally pulled the trigger and decided that 'You know what? Living kinda sucks, lets all die real quick.' This story follows a young man named Lucas Cob who was born a few generations later as he attempts to find himself in the new world. The world that emerged from the fire, born anew. [Participant in the NaNoWriMo Royal Road challenge] (PaInThNaNoWriMoRoyRoaCha ?) {Cover is not permanant nor do I own the rights to the picture, If you are the owner contact me and it is gone}
8 343 - In Serial11 Chapters
Monsters Cookbook
In yet another world of swords, magic and, most importantly, monsters, a young lad defies centuries of tradition to cook the rarest and most bizarre creatures he can find, even if it means risking his life in the fields of battle. The Monsters Cookbook offers not only the creative and groundbreaking recipes of Chef Erion but also his own records of the adventures that led him to find the many unexplored flavors of the World.
8 216 - In Serial17 Chapters
Rosa Perri Gilbert
Think there were only two Gilbert siblings? Think again, this is the story of Rosa Perri Gilbert, she is the younger twin sister of Jeremy Gilbert. Before her parents died, Rosa was accepted to The National Academy of Dance, she still went knowing her parents would want her to follow her dreams. But when Rosa comes home for school holiday she is thrown into the world of the supernatural, and a certain Original family takes an interest in her.
8 209 - In Serial37 Chapters
Enchanted Academy: the missing princess of Encantadia
*COMPLETED*⚠️ UNEDITED SO EXPECT THE UNEXPECTED ⚠️Queen Jasmine Alexandra Ella Hertzian Enchant and King Marishan josviel jose Enchant have a children named prince dark marigem josbien Hertzian Enchant 5 years old and princess light jefflesia Hertzian Enchant 3 years old.Queen Jasmine is the most powerful in Encantadia. so the black kingdom want her death so they Set the war.the war is done and Encantadia win. the black enchanty was gonebut because of the war princess light was missing.and they don't know where is she.they investigate and they find that her yaya was kidnap her.where did they go?Just find out!😉*****hai sana kagustuhan nyo po!-bitch_stitch
8 126

