《I MARRIED MY MONGOLIAN FAN》💎3-р хэсэг💎
Advertisement
Би солонгосоор "Сайн байцгаана уу? Намайг Оюун-Эрдэнэ гэдэг. Монголоос ирсэн. Анх удаагаа солонгост ирээд амьдарч байгаа болохоор мэдэхгүй чадахгүй зүйлст минь туслаж дэмжээрэй. Мөн би англи, монгол, солонгос хэлтэй учир англи хэл юм уу? монгол хэл дээр асуух зүйл байвал чөлөөтэй асуугаарай. Дуртайяа туслах болноо " гэж босож зогсож байгаад ангийнхандаа хэллээ. Энэ хүүхдүүд бүгдээрээ нэгнийгээ танихгүй бүгдээрээ л анх удаагаа оюутан болоод 1р курст орж ирж байгаа болохоор өөрсдийгөө танилцуулж байгаа юм.
Багш: Миний охин ямар мэргэжилээр сурах гэж байгаа вэ? гэхэд нь би "Бизнес удирдлага " гэлээ.
Багш: Өө тэгвэл манай ангид чинь бизнес удирдлагаар сурах 3 хүүхэд байгаа юм байна шүү дээ. Та 3 маань тэгээд хамтдаа суралцаад байж дээ. гэхэд нь би буцан суудалдаа суулаа.
: Сайн уу? гэж нэг охин мөрөн дээр минь товшлоо.
" Сайн. Сайн байна уу? "
: Чи яагаад хүндэтгэлтэй яриад байгаа юм? Хэдэн настай юм?
" 17 настай "
: Чи яагаад бид нараас нэг насаар дүү байгаа юм?
" Би 5 настай байхдаа бага сургуулийн нэг дүгээр ангид орж байсан юм. "
: Аан тийм байхнээ? Тэгсэн ч гэсэн хүндэтгэж ярих хэрэггүй. Намайг Чэвон гэдэг. Чамайг Оё...оёон.....хэлэхэд их хэцүү юмаа. Чамайг одооноос эхэлж Юүна гэж дуудаж байя.
" Нээрээ тэгж дуудвал хэн хэндээ их амар байх юм байна."
Чэвон: Энэ манай найз Бёл. 3 уулаа ингээд хамтдаа бизнес удирдлагаар сурах нь байна шүү дээ.
" Аан та 2 бас надтай адилхан мэргэжил сонгосон байхнээ? Гуравуулаа сайхан найзууд болноо."
Бёл: Тэгнээ.
: Хөөе охион чи их хөөрхөн юмаа. гэж нэг хүү хэллээ.
" А-Аан.... за баярлалаа."
: Намайг Бомсу гэдэг. Чамайг?
" Юүна гэж дуудахад болно доо."
Бомсу: Чи солонгосоор бүр үнэхээр сайн ярьж байна.
" Баярлалаа."
Бомсу: Би чамтай найзууд болж болох уу?
" Аан болноо."
Саяхан л 9 сарын 1нд шинэ оюутан болж байсан чинь нэг л мэдэхэд шинэ жил болох гээд байж байна. Шинэ жил болох дөхсөн чинь 2 ажил маань хүртэл үйлчлүүлэгч ихтэй байдаг болсон. Би 7 хоногийн нэг өдөр амардаг. Бүтэнсайнд амардаг. Тэгээд үлдсэн 6 өдөрт нь 2 ажлаа 3, 3 хоногоор нь хувааж аваад ажилдаг. Оюутан болсон чинь нэг бодлын арай бага цагаар хичээл орж сонсох ёстой мэргэжилийнхээ хичээлүүдийг л сонсож байгаа. Хичээл маань өглөө 8 аас өдөр 12 хүртэл ордог. Хичээлээ тараад гэртээ хариад нэг хоол хийж идчихээд хувцасаа солин ажил руугаа явна. Ажил маань 13:30-23:30 хүртэл ажилладаг. Гэртээ байгаад хоолоо хийж байх хугацаандаа гэрийн даалгавараа хийж амжуулдаг тулдаа л ядраад ухаан алдчихгүй явж байна.
Advertisement
Өнөөдөр би LV брэндийн дэлгүүр дээр ажиллаж байна. Маргааш Tom N Toms Coffee-д ажилна.
Тарахад 30 минут үлдчихсэн, хүн ч багатай байсан болохоор хүлээлгийн буйдан дээр суугаад зүйрмэглэчихэж. Үүдний хонх дугарахаар нь би год хийтэл бослоо.
" Сайн байна уу? Тавтай морил. " гээд бөхийгөөд буцаж өндийхдөө цочлоо.
" Би ч BTS-д донтож байгаа юм байна даа. Эсвэл бүр мэдрэлийн гүн ядаргаанд орчихож. Хий юм харах харахдаа Жонгүгийг харж байгаа хэрэг үү? "
Жонгүг: Хэхэ...Чи зүүдлээгүй байнаа монгол арми~
" Хөөх бүр ярьж байна. Бүр миний тухай санаж байна. Би ч их галуурч байна даа."
Жонгүг: Чи өөрийгөө нэг чимхээд үзсэн нь дээр байхаа. гэхэд нь өөрийгөө чимхэж үзлээ. Өвдөж байна. Бас нүдээ анивчан толгойгоо сэгсэрсэн ч Жонгүг алга болсонгүй.
" Яанаа! У-Уучлаарай...Үнэхээр их уучлаарай. Өөрийгөө хий юм л харж байна гэж бодсон юм."
Жонгүг: Зүгээрдээ. Уучлалт гуйсны хэрэггүй... хүнд таалагдах цүнх санал болгооч?
Тэр найз охиндоо авах гэж байгаа юм байхдаа? Аххх....гунигтай санагдаж байгаа ч тэр хүний хувийн орон зайг нь хүндлэх хэрэгтэй.
" Яг ямархуу хүн юм бол? "
Жонгүг: Ммм.....Үнэхээр хөөрхөн бүсгүй. Миний мэдэх хамгийн сайхан сэтгэлтэй, хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй.
Уг нь би хэд орчим насны хүн болохыг нь л асуусан шүү дээ. Хэр хөөрхөх эсэхийг нь биш. Жонгүг маань дурлалдаа сохорчихсон яваа бололтой.
" Тэгвэл.....Найз охинд чинь энэ цүнхнүүд тохирох байх."
Жонгүг: Би найз охиндоо авах гээгүй ээ. Ээждээ авах гэж байгаа юм.
" А-Аан тийм байхнээ? Тэгвэл тэр цүнхнүүд ээжид тань таалагдах байх." гээд цаад эгнээнд байсан цүнхнүүдрүү заалаа.
Жонгүг тэр цүнхнүүдийг харж байхдаа надруу харалгүйгээр: Яагаад намайг найз охиндоо цүнх авах гэж байна гэж бодсон юм?
" Гүэ яахав дээ...Та одоо 27, солонгос насаар 28 хүрчихсэн идэр насны залуу юм чинь найз охинтой байх гэж бодсон юм."
Жонгүг: Даан ч надад найз охин байхгүй юмдаа.
Advertisement
" Тиймүү? Яагаад? Угаасаа их завгүй байдаг байх л даа. Уучлаарай хэт хувийн орон зайд чинь халдсан зүйлс асуучих шиг боллоо. Энэ ямар байна? "
Жонгүг: Арми чи надад сонгоод өг. Чи цүнх авах гэж байна гэж бодоод л сонгоод өг.
" Юу...дэмий байхаа үйлчлүүлэгчээ."
Жонгүг: Зүгээрээ арми би чамд итгэж байна. гээд хөөрхөн инээлээ.
Би бодож бодож нэг цүнх сонгов.
Жонгүг: Энэ цүнхийг авъя. гэхэд нь би цүнхийг нь аваад касс руу очлоо.
" За энэ цүнх 3сая 700 мянган вон болсон байна."
Жонгүг шууд л хар картаа гаргаж ирэн тооцоогоо хийлээ.
" Та ганцаараа явж байгаа юм уу? Бие хамгаалагчгүй? "
Жонгүг: Тиймээ.
" Аюултай шүү дээ. Би таныг энд ирсэн талаар хэнд ч хэлэхгүй ээ. Амлая." гээд чигчий хуруугаа гозойлголоо. Жонгүг инээмсэглээд өөрийнхөө чигчий хурууг минийхтэй нийлүүллээ.
Жонгүг: Баяртай монгол арми.
" Баяртай. 7 давхарын цахилгаан шатны хажуугын хаалгаар гарвал хүн багатай байдаг шүү."
Жонгүг: Заа ойлголоо баярлалаа. гээд гарч явлаа. Энэ хүн бид 2 танил, дотно биш хэрнээ яагаад ийм халуун дулаан мэдрэмж төрөөд байгаа юм бол?
Маргааш оройны 22 цагт би кафэд ажилаа хийж байлаа. Хүн ер нь л бага байлаа.
" Сайн байна уу? Tom N Toms coffee-д тавтай морил." гээд дээш хартал өчигдөр харсан царай байв.
Жонгүг: Чи энд ч бас ажилдаг юм уу?
" Тиймээ. Та юу захиалах уу? "
Жонгүг: Нэг ногоон цайны латте... гэснээ хажуудаа зогсох хүн рүү хараад: Менежерээ та юу захиалах уу? гэлээ. Тэгэхээр энэ хүн манай залуусын менежер байхнээ?
Жонгүг: За нэмээд нэг американо авчихъя.
" За 20 мянган вон болж байна." гэхэд тэр төлбөрөө хийлээ. Удаачгүй байж байтал зураг авах чимээ гараад эхэллээ. Хальт харвал хажуугийн ширээнд сууж байсан хэдэн охин ам хамараа дараад орилж чарлаад Жонгүгийн зургийг авч байлаа. Жонгүг тэр даруйд л маскаа илүү сайн зүүж, саравчтай малгайгаа бүр илүү доошлуулж царайгаа нууж байлаа.
Хамт ажиллаж байсан хүн минь тэдний захиалгыг бэлтгэж байх зуур Жонгүг болон түүний менежер их л сандарсан байдалтай хүлээж байлаа. Би тэвчилгүй текний ардаас гараад өнөөх охидууд дээр очлоо.
" Уучлаарай охидуудаа. Би та нарыг хараад л байлаа. Одоо зураг бичлэг авахаа болихгүй юм уу? Хүний зургийг зөвшөөрөлгүй авах чинь хууль бус. Өөрөөр хэлвэл 'гэмт хэрэг' гээд солонгосын хүний эрхийн тухай хуулинд заачихсан байгаа. Миний үеийн л хүмүүс байх шиг байна. Ухаантай байж одоо шууд наад зураг бичлэгээ устгавал яаж байна? " гээд инээмсэглээд нүднүүд рүү нь цоо ширтлээ.
: З-За тэгье ээ...
" Баярлалаа~ "
Би буцаад тэкний ард орлоо.
" Май энэ захиалга чинь. Арын хаалгаар гарвал хүмүүс бага байгаа байх."
Жонгүг: Баярлалаа. Чи бол . Чамд үнэхээр их баярлалаа мундаг монгол арми. Дараа уулзъя.
-
-Vote🌷
Advertisement
- In Serial1363 Chapters
VRMMO: The Unrivaled
Lu Chen used to be a ranker of the most popular VRMMO game, Spirit of Grief. After a car accident turned his dreams into dust, his disability left him incapable of escaping the pit of mediocrity he was thrown into. Helpless and defeated, his story ended.Two years later, the Eternal Moon Corporation launched a new VRMMO called "Heavenblessed", and Lu Chen stumbled into another terrible accident that left him in a complicated situation far beyond his ability to handle. That won't stop him from rising to the top, however. Not again.Come witness the rise of the sword-wielding zombie and the relationships he makes during his journey to the apex! For riches and bi- ahem, for career and love!He wields a demonic sword from Hell, he dons armor shining with Heaven's light. His boots stride across the sky as his helmet devours the souls of his enemies. On his left side sits the Goddess of Death. On the other, the Angel of Beauty.From the land of ice and death, a generation of Asura Kings rises, their roars reverberating throughout the world.Tremble in fear, noobs!
8 8158 - In Serial1353 Chapters
Refining the Mountains and Rivers
A young man's life changes when he stumbles upon a mysterious item. Qin Yu had never been a lucky person. Weak of body, bullied by his peers, and with only his friend as his family, he struggles day-by-day to live. But everything changes when he stumbles upon a little blue lamp. An immortal and demonic cultivating adventure.
8 3346 - In Serial2455 Chapters
Mortal Cultivation Biography
A poor and ordinary boy from a village joins a minor sect in Jiang Hu and becomes an Unofficial Disciple by chance. How will Han Li, a commoner by birth, establish a foothold for himself in in his sect? With his mediocre aptitude, he must successfully traverse the treacherous path of cultivation and avoid the notice of those who may do him harm. This is a story of an ordinary mortal who, against all odds, clashes with devilish demons and ancient celestials in order to find his own path towards immortality.
8 1057 - In Serial1503 Chapters
Dragon Prince Yuan
Destiny stolen at birth, the prince of the once mighty Great Zhou Empire, Zhou Yuan, has been plagued all his life by a fatal poison, forced to suffer powerlessly until one day when fate draws him into a mysterious domain where he meets a beautiful girl in green, a bizarre dog-like creature and an unfathomable old man in black.Join Zhou Yuan as he is thrust into the whirlpool of destiny while he seeks the pinnacle of cultivation.
8 1060 - In Serial677 Chapters
Ranker's Return
In the early days of the virtual reality game, Arena, meleegod was the strongest ranked player! He deleted his character and suddenly left. In order to restore his bankrupt family, he returned to Arena!"Do you want to create a character?"
8 1719 - In Serial1525 Chapters
Monarch of Evernight
Qianye rose from hardship but was felled by betrayal. From then, one man, one gun; he tread the path between Evernight and Daybreak and became a legend. Even if Evernight was destined to be his fate, he still intends to become the ruler who dictates.
8 22867

