《I MARRIED MY MONGOLIAN FAN》💎2-р хэсэг💎
Advertisement
Хүсэж, догдолж, мөрөөдөж байсан
7 сарын 9н ч ирлээ дээ. Монголоос BTS-д зориулж шоколад авчируулсан. Их хөөрхөн хэлбэр дүрстэй байгаа биз?
Гэхдээ хайртай айдолуудтайгаа ингэж уулзах өдөр ирдэг юм байжээ? Гоёхон дээлээ өмсөөд хамаг хөөрхөн дээрээ тавиад шинээр авсан зүүгээд фэн уулзалт болох газарлуу явлаа даа.
Нэг том зааланд зөндөө олон сандалнууд тавиад, тэр сандалнуудаас нилээн зайтай өндөр том урт ширээ байлаа. Ширээний ард байгаа 7 ширхэг хоосон сандалыг харвал энд 7 залуу маань суух байх. Би олон сандалнуудын хамгийн урд эгнээнд сууж байлаа. Энд бараг 100 хүн ирсэн байхаа. Их олон хүмүүс байна. Гэхдээ энэ дундаас ердөө 70 хүн л сонгогдсон.
Хэсэг хүлээж байтал өнөөдрийн гол дүр болсон долоон гайхамшиг маань орж ирэхэд заал тэр чигтээ орилоон боллоо. Яагаад орилоод байгаа юм бол? Би хэдий тэдэнд үнэхээр их хайртай ч гэлээ орилохгүй тайван суугаад болоод л байнадаг.
" Сайн байна уу? Бангтан сунёндан байна " гэж хэлэн суудлаа эзлэн сууцгаалаа. Тэгээд эхнээсээ авхуулаад арми нар нэг нэгээрээ очлоодоо. Би тэднийг цоо ширтэж байлаа. Аргагүй шүү дээ анх удаагаа ийм харж байгаа юм чинь. Хэдий миний bias Жимин ч гэлээ нүд минь өөрийн эрхгүй Жонгүгийг харж байлаа. Тэр бол миний bias wrecker.
Хүмүүс ярьдаг шүү дээ. Чиний bias чинь чамтай ямар нэг зүйлээрээ адилхан болохоор л чи bias-лдаг. Харин bias wrecker чинь чиний ideal type байдаг гэж. Тиймээ. Жонгүг бол миний ideal type.
Миний ээлж болоход би тэдэнд өгөх бэлэгнүүдээ аваад очлоо. Хамгийн эхний хүн бол Jhope.
Хусог: Сайн уу?
" Сайн. Сайн байна уу?" гээд тэмдэглийн дэвтрээ гаргаж ирэн түүнд өглөө.
Хусог: Чиний нэрийг хэн гэдэг вэ?
" Оюун-Эрдэнэ. "
Хусог: Айн? Уучлаарай дахиад хэлээд өгөхгүй юу. ингэхийг нь мэдээд байсан юм.
" Эндээс хараад биччих." гээд өөрийнхөө нэрийг солонгосоор бичсэн цаасаа харууллаа.
Хусог: Чи их өвөрмөц нэртэй юмаа.
" Гадаад хүн болохоор тэр."
Хусог: Юу??? Чи солонгос хүн биш юм уу?
" Үгүй ээ~ Би монгол хүн."
Хусог: Үнэхээр үү??? Гайхалтай! Чи солонгосоор үнэхээр сайн ярьж байна.
" Тийм байна уу? Баярлалаа. Май энэ бэлэг." гээд шоколадаа түүнд өглөө.
" Энийг би монголоос авчирсан юм."
Хусог: Хөөөх! Үнэхээр их баярлалаа. Амтархан иднээ~
" Бас энэ захиа." гээд түүнд захиа өглөө.
Тэр захиан дээр: Үргэлж сайн сайхан, эерэг зүйлийг эргэн тойрондоо түгээж, нар шиг дулаахан элчээрээ биднийг дулаацуулж байдагт баярлалаа. Хайртай шүү.
-Монгол Армигаас нь-
Дараагийн хүн Жин байлаа.
Согжин: Сайн уу?
" Сайн. Сайн байна уу? "
Advertisement
Согжин: Чиний нэрийг хэн гэдэг вэ?
" Оюун-Эрдэнэ."
Согжин: Юу гэсэн бэ? Уучлаарай дахиад хэлээд өгөхгүй биз?
" Эндээс хараад биччих." гээд нөгөө цаасаа үзүүллээ.
Согжин: Гадаад хүн юм уу?
" Тиймээ~ Монгол хүн."
Согжин: Чи их хөөрхөн юмаа.
" Яаж таныг гүйцэх вэ дээ. Та чинь цор ганц WWH биз дээ? "
Согжин: Хаха нээрээ тийм шүү дээ.
" Энэ шоколадыг монголоос авчирсан юм." гээд түүнд шоколадаа өглөө.
Согжин: Баярлалаа. Энэ захиа ч бас минийх бололтой тийм үү?
" Тиймээ." гээд захиагаа ч бас өгөв.
Тэр захиан дээр: Таныг анх хараад л байгаа байдал чинь их худлаа, хуурамч санагдсанг хэлэх жаахан эвгүй юм. Гэхдээ яг BTS гэдэг хамтлагт хайртай болсноос хойш таны яг жинхэнэ хүн чанарыг чинь таньж мэдэж эхэлсэн. Үргэлж гишүүддээ анхаарал халамж тавьж хайралдагт баярлалаа. Хайртай шүү.
-Монгол Армигаас нь-
Дараагаар нь би золтой нь л ухаан алдчихсангүй. Учир нь дараагийн хүн миний bias Жимин байсан юм.
Жимин: Сайн уу? Нэрээ хэлээрэй~
" Э-Эндээс хараад биччих." гээд шууд цаасаа харууллаа.
Жимин: Ямар өрмөц нэртэй хөөрхөн охин бэ? Мм?
" Би монгол хүн байгаа юм."
Жимин: Вуаа нээрээ юу?
" Тиймээ. Та монгол улсын нийслэлийг санаж байна уу? Өмнө нь улсын нийслэл таадаг тоглоом дээр зөндөө олон удаа тааж байсан шүү дээ."
Жимин: Аан...за байж байгаарай.. Улаанбаатар! Улаанбаатар мөн үү?
" Тиймээ мөн. Би тэндээс ирсэн юм."
Жимин: Чамд надаас өөр асуух зүйл байна уу?
" Б-Байхгүй ээ....Таны энэ үзэсгэлэнтэй нүдрүү харахаар асуухыг хүсэж байсан зүйлүүдээ мартчихаад байна." гээд түүний нүдрүү цоо ширтээд бүлтэлзлээ.
Жимин хөнгөн инээгээд хацарнаас минь барьлаа. Тэгснээ: Чи ямар хөөрхөн юм бэ.
Би ч бас инээх аядаад түүнд захиа болон шоколадаа өглөө.
Жимин: Баярлалаа~
Тэр захианд: Анх BTS ын талаар юу ч мэддэггүй байхдаа facebook ээс таны нэг live ийн хэсгийг үзээд шууд л унаж тусатлаа дурласан. Таны нүд ямар ч шид, ховсноос илүү намайг ховсддог. Аан бас таньд хэлэх өөр зүйл байгаа юм байна. Та тайзан дээр жижигхэн алдаа гаргасаныхаа дараа хэзээ ч битгий гуниглаж, уйлаарай. Учир нь таныг ямар их хичээсэнг би болон бусад арми нар хамгийн сайн ойлгож байгаа. Мөн өөртөө итгэлтэй биш, хоолны дэглэм битгий бариарай. Та ямар ч байсан миний хувьд төгс нэгэн байсаар байх болно. Хайртай шүү.
-Монгол армигаас нь-
Миний нүдийг булаагаад болихгүй байсан хүн дээр ирлээ.
Жонгүг: Сайн уу? Нэрийг нь хэн гэдэг вэ?
Би шууд л түүнд цаасаа үзүүллээ.
Advertisement
Жонгүг: Гадаадад амьдарч байсан болохоор ийм нэртэй юм уу?
" Би гадаад хүн байгаа юмаа. Монгол хүн."
Жонгүг: Хөөх нээрээ гэж үү? Чи солонгосоор бүр үнэхээр сайн ярьж байна. Бараг солонгос хүнээс ч илүү ярьж байна.
" Баярлалаа."
Жонгүг: Надаас асуух зүйл байхгүй юу?
" Та сайн байгаа юу? Асуух зүйл гэвэл энэ л байна."
Жонгүг: Би сайн байгаа. Чи сайн байгаа юу?
" Би одоо та нартай уулзаж байгаа болохоор маш сайн байна. Энэ таны бэлэг. "
Би гишүүдийн заримд нь тусгай бэлэг бэлдсэн байсан юм. Яг өөрт нь зориулсан дуртай зүйл нь гэх үү дээ. Жонгүгийн бэлэг бол шоколад, захиа, боксын бээлий.
Жонгүг: Хөөөх боксын бээлий????
" Тиймээ. Бэлтгэлээ сайн хийгээрэй. Амжилт. Бас Жон Бамд мэнд хүргээрэй. "
гээд дараагийн хүнрүү явах гээд эргэтэл ээмэгний маань . Юу вэ? Энэ хонх нь ингэж чанга дугардаг байсан юм байхдаа? Намайг гайхаж байтал Жонгүг ч бас гайхсан аястай нүдрүү минь цоо ширтээд ямар ч үйлдэл хийсэнгүй.
Тэр захиан дээр: Таньтай хамт сагс, гар бөмбөг, газрын теннис тогломоор байна. Даан ч хэзээ ч биелэхгүй хүсэл юм даа. Ямартай ч таньд зөндөө их хайртай шүү. Бэлтгэлээ сайн хийгээрэй.
-Монгол армигаас нь-
Намжүн: Сайн уу?
" Сайн. Сайн байна уу? " гээд цаасаа үзүүллээ. Намжүн ч шууд л хараад бичлээ.
Намжүн: Хаанаас ирсэн бэ?
" Улаанбаатар хотоос. Монголоос ирсэн. Гэхдээ одоо бол сөүлд амьдарч байгаа."
Намжүн: Вуаа чи монголоос ирсэн юм уу? Би монгол явж үзэхийг үнэхээр их хүсдэг. Монгол их үзэсгэлэнтэй байгалтай гэж хүмүүс ярьдаг шүү дээ.
" Тийм шүү манай монголд үзэсгэлэнтэй газрууд зөндөө байдаг. Би та нарын уулзаж байсан анхны монгол арми юу? "
Намжүн: Үгүй ээ. Бид хэд хэдэн монгол арми нартай уулзаж байсан. Гэхдээ фэн уулзалтанд ирж байгаа анхны монгол арми нь чи.
" Анхных нь болохоор сайхан санагдаж байна."
Намжүн: Чи өнөөдөр үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна.
" Баярлалаа. Энэ манай үндэсний хувцас байгаа юм. Орчин үеийн хэв маягтай хослуулсан. "
Намжүн: Гоё юмаа~
" Энийг таньд. "
Намжүн: Баярлалаа. Хөөх энэ монгол гэрний хэлбэртэй юм байна шүү дээ.
" Тиймээ, гэхдээ та монгол гэрийг мэддэг юм уу? "
Намжүн: Тийм ч сайн мэдэхгүй ч хэлбэр дүрсийг нь хараад энэ монгол гэр байна гэж хэлж чадна.
" Мундаг юмаа~ Энэ захиаг бас таньд."
Тэр захиан дээр: Та бол энэ дэлхийн хамгийн муу ахлагч. Та ядарсан ч ядраагүй дүр эсгэж, өвдсөн ч өвдөөгүй дүр эсгэж, гунигтай байсан ч жаргалтай юм шиг жүжиглэдэг. Та фэнүүдээсээ ядарсан, өвдсөн, шархалж байгаагаа үргэлж нуудаг болохоор та хамгийн муу ахлагч. Муу ахлагч гэдгийн маань утгыг зөвөөр ойлгосон гэж найдъя. Хайртай шүү.
-Монгол армигаас нь-
Юнги: Сайн уу? Нэрээ хэлээрэй. гэхэд нь би бүр мэргэшчихсэн өнөөх цаасаа үзүүллээ.
Юнги: Гадаад хүн юм уу?
" Тиймээ. Би монгол арми."
Юнги: Хөөх тиймүү? Монголд их арми байдаг уу?
" Ер нь бараг 30-40 мянга байгаа байхаа. Та нарын хувьд бага сонсогдож магадгүй ч монгол улсын нийт хүн амын хувьд бол их тоо шүү."
Юнги: Бидэнд нэг хүн байсан ч их санагдана шүү дээ. Монголд ийм их арми байдаг гэж бодсон ч үгүй. Сайхан санагдаж байна.
" Таны өнөөдрийн хувцаслалт их гоё күүл харагдаж байна." гэж хэлэнгээ түүнд бэлгээ өглөө.
Юнги: Баярлалаа хөөрхөн монгол арми минь. гээд алдарт gummy smile-аараа инээлээ.
Тэр захиан дээр: Хал нь гаднаа хайр нь дотроо гэж монголын алдарт зүйр цэцэн үг байдаг юм. Тэр үг яг л таньд зориулагдсан юм шиг санагддаг. Хамтлагийнхаа гишүүдийг харж хандаж, зэмлэх зүйлийг нь зэмлэж зөв тийш нь чиглүүлдэгт баярлалаа. Мөн гишүүдийнхээ аав шиг нь байж, түшиг тулгуур болдогт баярлалаа. Хайртай шүү.
- Монгол армигаас нь-
Хамгийн сүүлчийн хүн бол Ви.
Тэхён: Сайн уу? Нэрийг нь хэн гэдэг вэ? би шууд л цаасаа харууллаа.
Тэхён: Энэ ямар улсын нэр вэ? Чи солонгос хүн биш юм уу?
" Бишээ би монгол хүн байгаа юм."
Тэхён: Хөөрхөн юмаа. Монгол охидууд бүгдээрээ ийм хөөрхөн байдаг уу?
" Монгол ч гэлтгүй бүх улсын бүх охид бүсгүйчүүд хөөрхөн шүү дээ. "
Тэхён: Тийм шүү. Чи их ухаантай юмаа.
" Таньд би бэлэг авчирсан. Энэ шоколадыг монголоос авчируулсан. Харин энэ бээлийнүүдийг би өөрийнхөө гараар нэхсэн юм. Битгий энэ бээлийнүүдийг хаяраарай. Ээж аавдаа өгөөд, өөрөө ч бас нэгийг нь аваарай. Бас Ёнтанд зориулж хөнжил нэхсэн. Ёнтаныг дааруулахгүй, энэ хөнжилөөр дулаалж байгаарай. Аан тийм бас таньд халуун шоколадны бэлдэц ачвирсан. Гэртээ хариад уугаарай. Өвөл болохоор өгсөн бээлийг минь өмсөөрэй."
Тэхён юу ч дугаралгүй миний нэхсэн зүйлсийг харж байлаа. Түүний нүдэнд нулимс цийлэгнэсэн байгааг хараад би маш их сандрав.
" Хүүеээ та зүгээр үү? "
Тэхён: З-Зүгээрээ...маш их баярлалаа. Үнэхээр их баярлалаа. Би ийм нандин зүйлсийг яаж хаяж зүрхлэх юм бэ?
" Өө энэ захиаг өгөхөө мартах гэж байна."
Тэхён: Баярлалаа.
Тэр захиан дээр: Таньд хэлээд байх олон үг байхгүй ээ. Зүгээр л таньд хайртай.
-Монгол армигаас нь-
Ингээд миний ээлж дууссан чинь гунигтай санагдаж байна. Намайг буцаад суудалдаа суухад Жонгүг намайг цоо ширтэж байлаа. Яг л нээрээ гэж үү? гэж бодон эргэлзэж, бас ажиж байгаа аятай. Гэхдээ ээмэгний минь хонх яагаад Жонгүгийн хажуугаар зөрөхөд тэгж чанга дугарсан юм бол?
-Vote🍏
Advertisement
- In Serial1363 Chapters
VRMMO: The Unrivaled
Lu Chen used to be a ranker of the most popular VRMMO game, Spirit of Grief. After a car accident turned his dreams into dust, his disability left him incapable of escaping the pit of mediocrity he was thrown into. Helpless and defeated, his story ended.Two years later, the Eternal Moon Corporation launched a new VRMMO called "Heavenblessed", and Lu Chen stumbled into another terrible accident that left him in a complicated situation far beyond his ability to handle. That won't stop him from rising to the top, however. Not again.Come witness the rise of the sword-wielding zombie and the relationships he makes during his journey to the apex! For riches and bi- ahem, for career and love!He wields a demonic sword from Hell, he dons armor shining with Heaven's light. His boots stride across the sky as his helmet devours the souls of his enemies. On his left side sits the Goddess of Death. On the other, the Angel of Beauty.From the land of ice and death, a generation of Asura Kings rises, their roars reverberating throughout the world.Tremble in fear, noobs!
8 8158 - In Serial1353 Chapters
Refining the Mountains and Rivers
A young man's life changes when he stumbles upon a mysterious item. Qin Yu had never been a lucky person. Weak of body, bullied by his peers, and with only his friend as his family, he struggles day-by-day to live. But everything changes when he stumbles upon a little blue lamp. An immortal and demonic cultivating adventure.
8 3346 - In Serial2455 Chapters
Mortal Cultivation Biography
A poor and ordinary boy from a village joins a minor sect in Jiang Hu and becomes an Unofficial Disciple by chance. How will Han Li, a commoner by birth, establish a foothold for himself in in his sect? With his mediocre aptitude, he must successfully traverse the treacherous path of cultivation and avoid the notice of those who may do him harm. This is a story of an ordinary mortal who, against all odds, clashes with devilish demons and ancient celestials in order to find his own path towards immortality.
8 1057 - In Serial1503 Chapters
Dragon Prince Yuan
Destiny stolen at birth, the prince of the once mighty Great Zhou Empire, Zhou Yuan, has been plagued all his life by a fatal poison, forced to suffer powerlessly until one day when fate draws him into a mysterious domain where he meets a beautiful girl in green, a bizarre dog-like creature and an unfathomable old man in black.Join Zhou Yuan as he is thrust into the whirlpool of destiny while he seeks the pinnacle of cultivation.
8 1060 - In Serial677 Chapters
Ranker's Return
In the early days of the virtual reality game, Arena, meleegod was the strongest ranked player! He deleted his character and suddenly left. In order to restore his bankrupt family, he returned to Arena!"Do you want to create a character?"
8 1719 - In Serial1525 Chapters
Monarch of Evernight
Qianye rose from hardship but was felled by betrayal. From then, one man, one gun; he tread the path between Evernight and Daybreak and became a legend. Even if Evernight was destined to be his fate, he still intends to become the ruler who dictates.
8 22867

