《I MARRIED MY MONGOLIAN FAN》💎1-р хэсэг💎
Advertisement
(Эхлэл хэсгүүд нь жоохон уйтгартай санагдаж магадгүй. Гэхдээ гол дүрийн охин маань солонгост очоод бусад гол дүрүүд маань гараад ирвэл та нарыг уйдаахгүй байхаа😉)
(Аан бас нэг зүйл хэлэхэд, зарим дүрийн маань нэр яг монгол нэр учраас нэр нь муухай байна гэсэн гомдол хүлээж авахгүй. Монголоос солонгос нэр лүү хувирах чадамжтай нэрийг л сонгосон учир нэр нь ийм байна тийм байна гэсэн гомдол, шүүмж хүлээж авахгүй гэдгээ хэлэхэд таатай байна.🙂)
Гэртээ орж ирэхэд гэрийнхэн бүгд байв.
" Өө миний охин ирээ юу? Хичээл нь ийм эрт тарчихсан юм уу? " гэж ээж зочны өрөөнөөс надруу хүрч ирэн миний малгай ороолтыг авч байхдаа хэллээ.
" Угаасаа нээх их хичээл орох биш дээ. Аниа ажилдаа яваагүй юм уу?"
Ээж " Явчихаад хүрээд ирсэн. Хоол хийчихсэн байгаа гараа угаагаад хувцасаа сольчихоод хүрээд ир. Ээж нь хоолыг нь халаагаад байж байя " гэлээ.
Би ч гараа угаан сургуулынхаа дүрэмт хувцасыг солиод гал тогооны өрөө рүү орлоо.
Би " Ёооё хэзээ энэ корона дуусч, маск зүүхгүй, амгалан тайван амьдрах юм болоо? Өвөл маск зүүгээд алхана гэдэг бас л чанга байна шүү " гээд хоолоо халбагадлаа.
Ээж: Дүнгүүд нь яаж байна? Одоо эхний улиралын амралт нь болох гээд их хичээл орохгүй байна уу?
" Хичээл тийм айхтар их орохгүй байгаа. Багш нар зүгээр л бие даалтууд өгч байгаа. Гэхдээ бүх багш нар 1-2 бие даалт өгөхөөр зөндөө олон бие даалттай болчихсон. Маргааш л хичээлдээ явчихвал улирлын амралт эхэллээ дээ."
гэж ярьсаар хоолоо идэж дуусаад аягаа угаан өрөөндөө орлоо.
Аниа: Аниа нь тушаал дэвшсэн шд.
" Тийм үү? Баяр хүргэе."
Аниа: Тэгээд шинэ жил удахгүй болох гэж байгаа болохоор аниа нь чамд юу өгөхөө бодоод олчихсон.
" Юу юм? "
Аниа: Солонгос хэлний дугуйланд явах эрх.
" Хөөх нээрээ юу? "
Аниа: Нээрээ~ Сайн сураарай. гээд намайг үнсээд өрөөнөөс гарлаа.
Өөрөөсөө 10 насаар эгч, ажил хийдэг эгчтэй байна гэдэг ямар сайхан юм бэ. Би кпоп гэдэг гайхалтай зүйлд бүрэн автсанаас хойш солонгос хэл сурахыг маш их хүсдэг байсан. Гэвч яг зөв цаг нь таарч өгдөггүй л байлаа. Одоо л яг сурах цаг нь боллоо.
Advertisement
Хамгийн эхний хичээл маань өнөөдөр орох байсан юм. Би ч заасан апп аар нь хичээлдээ орлоо доо.
Багш: За сайн байцгаана уу? Өнөөдрөөс эхлэж та бүхэнд солонгос хэл заах багш байна. Тэгээд бүгдээрээ хэсэг хугацаанд ч гэсэн нэг анги байх юм чинь танилцацгаая.
" Сайн байцгаана уу? Намайг
Оюун-Эрдэнэ гэдэг. Одоо 15 настай, 10-р ангид суралцдаг охин байнаа~ "
Энэ солонгос хэлний дугуйлан миний мөрөөдлийг биелүүлнэ гэж би даан ч мэдээгүй юм....
=======================
{2 жил хагасын дараа}
Ээж: Миний охин тэгээд хүний газар биеэ бодож яваарай~
" Заа ээжээ ойлголоо..Баяртай~" гэсээр аав ээж эгчдээ үнсүүлээд 17хон насандаа ганцаараа амьдарч, сурахаар Сөүлийг зорин онгоцондоо суулаа.
Хэлний бэлтгэлд 2 жил яваад маш их хичээсний үр дүнд солонгос хэлний Topic ийн оноотой болж чадсан. Тэгээд 12-р ангиа төгсөөд Сөүлийн их сургуульд 85%ын тэтгэлэгтэй суралцах эрхтэй болсондоо. Хамгийн анх 8-р ангидаа тэр тусмаа гэдэг хамтлагт бүрэн автсанаас хойш энэ Өмнөд Солонгос гэдэг улс чинь миний мөрөөдлийн газар болсон. Одоо тэр мөрөөдлийнхөө газартаа өөрөө бие дааж суралцаж, амьдрана гэхээр яг л зүүд юм шиг санагдаж байна.
3 цаг орчимын нислэгийн дараа онгоц маань олон улсын Инчон нисэх онгоцны буудал дээр газардлаа. Би ачаагаа аван онгоцны буудлаар явж байтал "Солонгост тавтай морил" гэсэн самбар барьсан Навчаа эгчийг олж харлаа.
" Сайн байна уу? Навчаа эгчээ " гэхэд Навчаа эгч: Би сайн чи сайн явж ирсэн үү?
" Сайн явж ирлээ "
" За хоёулаа явцгаая " гээд намайг дагуулаад явж эхэллээ.
Навчаа эгч бол манай сургуулийн гадаад оюутан хариуцсан ажилтан. Хамгийн гайхалтай нь тэр монгол хүн шүү дээ. Анх удаа солонгост ирж байгаа надад туслаж байгаад нь би маш их баярлаж байгаа.
Навчаа: За миний дүү энэ бол чиний амьдрах байр. Сургуулиас чинь 5 минутын зайтай болохоор их амар. Тэгээд хотын төвд, үйлчилгээний төвүүдтэй ойрхон. Эгч нь эзэнтэй нь ярьчихсан байгаа. Түрээсийнхээ мөнгийг боломжтой үедээ төлөөд байж болно.
" Ийм гоё цэвэрхэн байр олж өгсөн таньд баярлалаа "
Навчаа: Тэгээд бас эгч нь чамд хоёр ажил олсон. Алийг нь хийхээ өөрөө шийдээрэй. Эхнийх нь LV брэндийн их дэлгүүрийн салбарт худалдагч хийх. Нөгөө нь Tom N Toms Coffee кафегийн ажилтанг төв салбар дээр нь хийх "
Advertisement
" Хоёуланг нь зэрэг хийе "
Навчаа: Чи ажил хийхийнхээ хажуугаар их сургуульд сурахаар хангалттай ядрана. Гэтэл бүр 2 ажил зэрэг хийхээр чинь яах болж байнаа?
" Хэрэглээний зардал, байрны түрээсийн төлбөр, сургуулийн тэтгэлэгийн 15%ыг би өөрийнхөө гараар олно. Хэзээ ч аав ээжээрээ энэ бүгдийг төлүүлэхгүй. Тэгээд ч одоо зуны амралт болж байгаа юм чинь энэ 3 сарын хугацаанд хоёр ажил хийж жоохон ч гэсэн мөнгө цуглуулж байх хэрэгтэй. "
Навчаа: Зааза чиний хүслээр болгоё. Эгч нь чамд тэр 2 ажлынх нь цагийг зэрэгцүүлээд зохицуулаад өгье.
" Баярлалаа~Навчаа эгчээ "
Навчаа: За миний дүү гэртээ тухалдаа. Тэгээд анх удаа солонгост ирсэн юм чинь мэдэхгүй чадахгүй зүйл байвал эгчдээ хэлж болно шүү. Би ингээд явлаа.
" Баяртай та. Болгоомжтой яваарай " гээд Навчаа эгчийг үдэж өглөө. Ингээд солонгост амьдраад байдаг юм байждээ. Одоо ч хүртэл итгэж өгөхгүй байна. Чи чадлаа шүү дээ.
Солонгост ирж амьдраад нүд ирмэхийн зуур л нэг сар өнгөрсөн байв. Тэгээд хамгийн анхныхаа цалинг авчихаад, ажлаа тараад алхаж байна. Нүдний буланд дэлгүүр дотор байх гоё гоё зүйлс харагдаж, хамаг анхаарал татаж байв. Үгүй ээ үгүй болохгүй. Чи мөнгөө хадгалах ёстой. Гэхдээ л.....За тэгвэл энэ 2 сая воны 1,400,000 ийг нь хадгалаад 600,000 воныг нь нэг сар идэх хоол хүнсэндээ хадгалаад, 50,000 воныг л дуртай зүйлдээ ашиглъя.
Мөнгөө яаж зарцуулахаа тооцоолоод дэлгүүр лүү орлоо. Эхний хэсэг хүнсний хэсэг байв. Дуртай амттан болох бялуунаас жижигхэнг аваад, манго аваад, мах, ногоо, хүнсний дэл сул юм авахад л ойролцоогоор 130.000 вон болчихлоо. Гэхдээ яахав бялуу, жимснээс бусдыг нь 14 орчим хоног идчих юм чинь үлдсэн мөнгөөрөө дахиад 14 хоночихож болох байхаа. За тэгээд надад угаасаа өөр авах шаардлагатай зүйл байгаагүй учир гэр ахуйн барааны хэсгийг алгасаад явж байтал кпопын барааны хэсэг дээр ирээд гөлрөөд зогсчихлоо. Энэ ын бүтээгдхүүн яагаад ингэж их хүний шуналыг хөдөлгөдөг юм бэ? Би чинь арми хүн шүү дээ. Арми болоод 4 жил болж байгаа ч надад Арми бомб байхгүй биз дээ? Ийм байж өөрийгөө BTS ын фэн гэж хэлэх эвгүй юм.
Би: *солонгосоор* Сайн байна уу эгчээ? Энэ арми бомб хэдэн вон вэ?
Гэж ойр хавьд байсан ажилтанаас асуулаа.
: 50.000
" Үнэтэй юмаа..."
: Гэхдээ энэ арми бомб яг ориг нь шүү. Бас дотроо
" Азын сугалаа?? "
: Тиймээ. BTS хамтлаг сүүлд үйлдвэрлэгдсэн арми бомбнууд дотроо хийсэн юм. Тэгээд сонгогдсон азын сугалааны эзэн BTS ын гарын үсэг авах фэн уулзалтан дээр очих юм гэсэн. Тэгээд сугалааных нь азын тоог үндэсний сувагаар цацана гэж байналээ.
" Үгүй байлгүй дээ. Тэд ийм амарханаар фэнүүддээ боломж өгөхгүй байхаа."
: Нээрээ шүү. Надаас нэг арми бомб авсан охин тэр азын сугалааг нь авчихсан. Тэгээд л надад ирж баярлаад байсан. Одоо ганц л үлдсэн байна. Өнөөх хүүхдүүд чинь нэг удаа авахдаа 10, 20 оор нь аваад дуусгачихсан.
Нэг охин ирснээ: Сайн байна уу? Энэ арми бомб хэд вэ? Би ав--
" Зааза! Эгчээ би энэ арми бомбыг авлаа."
гээд арми бомбыг аваад сагсандаа хийн, сагстай хүнсээ кассан дээр аваачлаа. Яагаад энэ арми бомбыг авъя гэж хэлснээ мэдэхгүй ч яг л түрүүний хүнд алдчих гээд байгаа юм шиг санагдсан юм. Хүнснүүдээ кассан дээр уншуулж байтал кассны хажуугын хэсэгт байх ээмэг ахиад л хүслийг нь татлаа. Хүний шунал дуусахгүй юмаа нээрээ.
" Эгчээ энэ ээмгийг бас авъя." гээд худалдагч эгчид өглөө.
: За 175,500 вон болсон байна.
Гэртээ орж ирээд зурагтаа асаан бялуугаа сүүтэй хамт урдаа тавиад идэж эхэллээ. Тэгтэл зурагтаар BTS ын фэн уулзалтанд очих азын сугалааны тоог зарлаж байв. Би чинь нээрээ арми бомб авсан шүүдээ хэмээн бодоод өнөөхөө задалж дотор нь байх цаасан дээрх тоог харлаа.
гэж амандаа бувтнаад зурагт руу харлаа.
Хөтлөгч: Хамгийн сүүлийн азын сугалааны тоог зарлая..... гэсэн тоог сугалсан хүн таньд баяр хүргэе. Та 7 сарын 9нд болох BTS-ын фэн уулзалтанд тэй боллоо. Та яг одоо дэлгэцийн доор гарч байгаа дугаарлуу залгаж, холбогдоорой.
" ААААААА!!!!! ЮУ ВЭ ҮНЭН ГЭЖ ҮҮ?!!!! БИ 7 ХОНОГИЙН ДАРАА BTS-ТЭЙ УУЛЗАНА ГЭЖҮҮ!!!! "
-
-Vote💣
Advertisement
- In Serial8 Chapters
If You Wish For Something Useless
Evelyn was a stranger and didn’t share a drop of blood with them.There was no place for an impostor who acted as a replacement for the sake of the graceful main character.‘If I’m meant to be kicked ou...
8 124 - In Serial6 Chapters
The Last Job
Beware of an old man on his last job.Terrence Wicht is a grizzled Bounty Hunter. He survived two decades in the profession where those younger than him succumb, he battled the wilds and the outlaws, and enemies magical and mundane, but in the end, it was his advancing age that caught up to him.As advancing civilization mercilessly encroaches on the frontier, and the world becomes better connected than ever before, Bounty Hunters may eventually become things of the past as well.Down on his luck, burdened by the age, and out of money, the protagonist accepts the suspicious contract of locating the valuable missing shipments for the Federal government and gets entangled in the problems he didn't bargain for. But in the world of magic and technology, where bottled health becomes ever valuable, it might also be a job that solves his biggest problem.His last job.
8 91 - In Serial9 Chapters
The Avaricious Merchant System
In a moment of boredom, a sickly youth finds that he possesses a System. A Merchant system. The System promises him immortality if he follows its advice. While the youth is not interested in becoming the greatest merchant to ever exist and while being tantalized by the prospect of immortality, he remains cool-headed despite the amount of pain he receives because of his system even to the point of being swindled out of his hard-earned money by it.Follow Clyde Dominic, the second prince of the Dominic kingdom, as he strives to work hard in the hopes of living a leisurely immortal life.
8 222 - In Serial55 Chapters
Freshman
"This is it. This is the day my life begins. This is my first day of high school. I would always lay awake wondering what it would be like. Would these four years really be the best four years of my life? That's what my middle school principal told us. But I doubted anything he said; everyone did."The life of a few "babies" of high school.For other titles you may enjoy, please check out:- What Cancer Cannot Do- It's Just Prom
8 169 - In Serial18 Chapters
Human Crisis
The fictional setting of Felarya, a dimension where larger people eat smaller people alive, is turned on its head when one of its most notorious predators ends up as a mere human. Note: Felarya and Crisis along with some other characters belong to Karbo, other characters belong to FrenchSnack, and a few characters are mine. The creators of each character will be credited at the end of each chapter in which the character appears.
8 234 - In Serial13 Chapters
Elf anew
Felia wouldn't brag about her life. As the Church's of Parva Cleric nothing really happens in her life to justify bragging about it. Until one day, she fails the most important quest in her life and is forced to leave her old life behind and seek future in the lands of Moria. However, she has no idea what kind of adventures she'll get herself into, and what mischievous acts the world powers plot against each other.
8 180

