《Most Popular Playboy》23: Ээдрээ
Advertisement
Би машинаас буун, урдаа буй байшинг ажиглалаа. Энэ том боловч яг л эртний харшид ирсэн мэт мэдрэмж төрүүлж байна. Энэ тийм настай хосууд юм байх даа? Зөвхөн гурван хүн амьдардаг байж хэтэрхий зайтай биш гэж үү?
"Юүл, явцгаая." хэмээн Жонгүүк хэлээд ээжтэй цуг түрүүлээд яваад өглөө. Тэднийг гүйцэхийн тулд би шогшино. Бид үүдэнд нь ирэн, хаалгыг нь тогшив. Хонх дарах нь буруу юм шиг мэдрэгдэж байна. Учир нь ийм аварга хүнд зориулсан мэт байшинд үүнтэй зохицохоор хүнд металан цохиур байх ёстой бус уу?
Хаалга зөөлхөнөөр онгойход үнэхээр сэтгэл татам, ягаан сакуран цэцэгс шигтгэсэн тэнгэрийг санагдуулам цэнхэр кимоно өмссөн, саарал буржгар тайрмал үстэй хатагтай биднийг инээмсэглэн угтлаа. Тэр 60 хүрч яваа байх. "Сайн байцгаана уу? Тавтай морил, ор ор." хэмээн тэр уриалгахнаар хэлээд биднийг оруулах гээд хажуу тийш болоод, дараа нь бидний ард хоцрох хаалгаа хаав.
"Чамайг ирсэнд үнэхээр баярлаж байна шүү, Миран аа." хэмээн тэр ээжид хандан хэлээд, дараа нь дүү бид хоёр руу харан, "Энэ хайр татам хүүхдүүд чинь хэн бэ?"
"Намайг Сонюүл. Харин энэ миний дүү Жонгүүк." гэсээр би инээмсэглэлээ. Тэр биднийг тэврээд дараа нь хойшлон, "Миний нэрийг Юүри гэдэг." гэж тэр хэлээд хоёр гараа урдаа аван бөхийв.
"Бобо! Бидний зочид ирчихлээ." хэмээн тэр орилоод инээмсэглэв. Цагаан үстэй, хөгшин ах хөмсгөө зангидан өрөөнөөс гарч ирээд, "Чи юу гэсэн бэ? Чамайг сонссонгүй." гээд дараа нь харцаа бидэн рүү шилжүүлээд инээмсэглэн, "Аа, Миран! Чи ирчихжээ!" хэмээгээд ээжийг тэвэрлээ.
Ээж инээд алдан, "Бобо, дахиж уулзахад таатай байна. Энэ миний хүүхдүүд: Сонюүл, Жонгүүк." гэнгээ бидэн рүү харна. Тэр биднийг давхраар нь тэврэв. Эд нар үнэхээр зочломтгой юм гээч. Танихгүй хүмүүсийг ингэж халуун дотноор тэврээд л.
"Манай хүү дэлгүүр рүү гарсан. Та хоёртой тэр чацуу. Тэр удахгүй ирнэ. Юм идэж уумаар байна уу?" хэмээн Юүри хатагтай асуугаад инээмсэглэлээ.
Би өөр хэн нэгний гэрт тэдэнтэй цуг идэхгүй л бол муухай санагдаад байдаг юм. "Үгүй дээ, баярлалаа."
"Алив л дээ би чамд капкейк хийсэн. Манай хүү найз охиноосоо салчихаад тэрнээс өөр юм идэхгүй байгаа юм." гэж Юүри хатагтай хэлээд мөрөө хавчив.
Бобо биднийг орхин амралтын өрөөндөө зурагтаар морины уралдаан үзэхээр явлаа. Би Юүри хатагтайг даган гал тогооны өрөө рүү ороход ард минь Жонгүүк явна. Ээж маань аль түрүүн ачаагаа тавихаар дээд давхар луу гарсан билээ.
Бид сайхан дотно мэдрэгдэхээр гал тогоонд орж ирлээ. Энэ үнэхээр гайхалтай юм. Учир нь өвөл энэ байшин үнэхээр дулаахан мэдрэмж төрүүлэхээр юм.
Advertisement
Юүри хатагтай бөхийн шарах шүүгээнээс дөнгөж бэлэн болсон капкейкээ гаргалаа. Тэр тэндээс хоёр капкейк гарган Жонгүүк бид хоёрт өгөв. Минийх ванилтай цагаанаар бүрхэгдсэн байсан бол дүүгийнх маань адил ванилтай боловч шоколадан бүрхүүлтэй байлаа.
"Тэгээд ямар сургуульд явдаг юм бэ дээ?" Би капкейкээсээ амтархан хазаад, Жонгүүкийг түрүүлж хариулах боломж олголоо. Өө бурхан минь! Энэ капкейк үнэхээр амттай юм аа. Энэ хөвсгөр бялуу ба аманд ороод л шууд уусан хайлж байна. Үүнийг тодорхойлвол диваажин яг л ийм амттай байх гэмээр.
"Би өмнөд хэсэгт байдаг Нулливер ахлах сургуульд сурдаг." хэмээн Жонгүүк хэлээд, капкейкнээсээ хазлаа. Би зажлаж дуусан залгиад, "Би Киллвэлл ахлахад явдаг."
"Вуа, манай хүү ч бас тэнд сурдаг ш дээ." гээд тэр инээмсэглэв. "Үнэн үү? Түүний нэрийг хэн гэдэг юм бэ?" хэмээхдээ би хөмсгөө зангидахгүй байж чадсангүй.
Гэтэл хаа нэгтээгээс "Ээж, би ирлээ!" хэмээх бүдүүн, гүн хоолой цуурайтан дуугарав. "Аа, чи түүнийг мэддэг юм бол яагаад одоо очоод харж болохгүй гэж? Тэр одоо өрөө рүүгээ явж байгаа байх."
Би толгой дохин, үлдсэн капкейкээ ширээн дээр тавиад дээшээ гарахаар явлаа. Өхөөрдөм л байгаасай. Царайлаг л байгаасай. Би алгаа хавсран, дээшээ өгсөнө.
Тэнд таван ижил хаалга байна. Би эхний өрөө рүү шагайхад хоосон байна. Би дараагийн хаалгыг тогшиход, "Ор ор." хэмээн Юүригийн хүү орилоход би хаалгыг түлхэн орлоо.
Энэ хоолой үнэхээр танил сонсогдоод байх юм...
Намайг дотогшоо ороход тэр цээж нүцгэн цаашаа харж байсан ба хаалгыг нь хаахад эргэн харлаа.
Яахав, тэр ч царайлаг юм аа.
"Сонюүл?" хэмээхдээ тэр хөмсгөө зангидаж, цамцаа углана.
"Тэхён." гэж би шивнээд, уртаар санаа алдлаа.
"Сонюүл, чи энд юу хийж яваа юм?" гэхдээ тэрний нүд томорно.
Өө бурхан минь энэ үнэхээр аймшигтай юм. Би Тэхёноос аль чадах чинээгээрээ хол байхыг хүссэн. Гэвч түүнтэй бүтэн долоо хоног хамт амьдрахаар болчихлоо шүү дээ. Би яагаад үүнийг анзаарсангүй вэ? Үнэндээ би Тэхёнийг Боботой ярьж байхыг санасан, гэвч би зүгээр л үүнийг тохиолдол байгаасай гэж хүссэн.
Үгүй ээ, би хэнтэй тоглоод байгаа юм бэ? Бобо гэдэг нэр тийм ч түгээмэл биш, ганц шахуу байхад... Энэ яг л эвдэрсэн хаалга шиг санагдаж байна.
Гэхдээ, жинхэнээсээ би энд юу хийж байгаа юм бэ? Би зүгээр л орхиод гарах уу? Би Тэхёнтой ганц хором ч хамт байхыг хүсэхгүй байна.
"Сонюүл...?" хэмээн Тэхён удаанаар намайг дуудлаа.
Би арагшаанаа ухран, түүн рүү ширтэнэ. Би яагаад яаж ярьдагаа мартчихсан юм шиг таг гацчихваа?
Чи ер нь солонгосоор ярьж чадах уу?
Advertisement
"Би... Ахх... Жэ нэ пахле Кохеин [Би солонгосоор ярьж чадахгүй нь]" Юу? Ямар чөтгөр нь вэ? Одоо би Францаар яриад байна уу даа? Зааз.
"Юу?" хэмээгээд Тэхён хөмсгөө зангидлаа. Би ухарсаар, магадгүй би ингээд явчихвал тэр надтай ярихаа болих байх. "Ихш пэрехэкейн Корианиш [Би солонгосоор ярьдаггүй]." гэж би удаанаар хэллээ. Өү, би бас Германаар яриад байна уу? Яахав, энэ гайхалтай биш гэж үү? Өөрийнхөө төрөлх хэлээр ганц ч үг дуугарч чадахгүй мөртлөө шүү дээ? Ямар ичмээр юм бэ?
Би нуруугаараа өөр хэн нэгний хатуу чээжийг мөргөлөө. Би эргэн Тэхён руу инээмсэглэн байгаа Жонгүүкийг харав. "Өү, сайн уу залуу минь, чи чинь манай эгчтэй цуг түүний өрөөнд хоёулахнаа байсан залуу байх шив!" хэмээн Жонгүүк Тэхёнд хандан хэллээ. Би яг одоо духаа алгадахыг хүсч байна. Гэхдээ өөрийгөө дарахгүй бол болохгүй.
"Тиймээ..." хэмээн Тэхён хөндий дуугарлаа. "Та хоёр одоо хүртэл хамтдаа байгаа юм уу? Би та хоёрыг үерхэж байсан гэж сонссон. Та хоёр бие биедээ тийм их хайртай юм уу? Эсвэл одоо хамт байхаа больчихоо юу?"
Заза, би түүний толгой руу чанга цохимоор байгаагаа тэвчихэд хэцүү болж байна шүү.
"Бид одоо хамт байхаа больсон. Бас-" гэж намайг үгээ дуусгаж амжаагүй байтал Тэхён, "би үргэлж түүнд хайртай байсан. Одоо ч тийм." гэхэд би түүн рүү гайхсан харцаар харлаа.
Тэр согтуу биш хэрнээ надад хайртай гэж хэлж байна.
Тэхён над руу нухацтайгаар ширтэхэд би хайлаад урсчих шиг л боллоо. "Энд ч үнэхээр сонин байдал үүсч байна шүү." хэмээн Жонгүүк чимээгүй байдлыг эвдэн дуугарав.
Би эргэж харан, хаалга руу алхаад Тэхёний өрөөний баруун талд байрлах хоосон өрөө рүү орон, хаалгаа чимээгүйхэн хаагаад орон дээр үсрэн хэвтээд, санаа алдлаа.
Тэр үнэхээр надад хайртай юм болов уу? Тэр өөр охин үнсчихээд, намайг өөрт нь хэн ч биш гэсний дараа итгэхэд хэцүү л үг юм. Тэр өөрийг нь уучлаач гэж хэлсэн ч би түүнийг уучлах ёстой юу?
Хайр бол зүгээр л чиний шидээд хаячих зүйл биш. Магадгүй тэр энэ гурван үгний цаана байдаг утгыг өгүүлээгүй байх. Гэвч би түүнд итгэх эсэхээ мэдэхгүй байна. Хэдий хүсч байгаа ч гэсэн.
Уфф, би маш их ядарч байна. Би баавгай шиг ичээнд ормоор байна. Би амралтын төгсгөлд ядарсан хэвээр байна гэдэгтээ мөрийцсөн ч бэлэн байна.Хэдий би гурван жилийн турш унтсан ч ядаргаагаа гаргаж чадахгүй л байх.
Би зүгээр л ичээндээ орон бүх зүйл зүгээр мэт жүжиглээд миний дурласан байх магадлалтай залуутай цуг амьдрахгүй байж болдоггүй юм байх даа? Би хайр гэж юу байдгийг мэдэхгүй хэрнээ яаж өөрийгөө дурласан эсэхээ мэдэх юм бэ?
Хэзээдээ миний амьдрал ийм төвөгтэй болчихвоо? Яагаад би дурласан ч юмуу шаналах мэдрэмж мэдрэхгүйн тулд бүх сэтгэл хөдлөлөө алдаж болохгүй гэж?
"Хүүхдүүдээ! Өдрийн хоолны цаг боллоо!" хэмээх Юүри хатагтайн хашхирахыг би сонслоо.
Би санаа алдан, өндийгөөд өрөөнөөсөө гарав. Би Жонгүүкийг доошоо хамаг хурдаараа гүйж өнгөрөхийг харан инээхгүй байж чадсангүй. Хэзээ ч битгий Жонгүүк хоол хоёрын голоор ор.
Хэн нэгэн намайг хана руу түлхэхэд би тэр хүн рүү муухай харлаа. "Бид дахин уулзах шив, капкейк." хэмээн тэр шивнэхдээ намайг хана руу шахна.
"Чи юу хийгээд байгаа юм?" гэж би зөрүүлэн шивнэлээ.
Би Сонюүл рүү нүдээ цавчилгүй ширтэнэ. Би түүний юу хийгээд байгааг мэдэхгүй нь, гэвч үүнд нь дургүй хүрч байна. Би түүнтэй дахин хамт байгаадаа ганцаараа баяртай байгаа юм шиг надад бодогдож байгаа нь тэнэг санагдаж байна.
Новш, үнэн юм байна л даа.
Үгүй ээ, би гуниглаж байгаагаа ил гаргахгүй гэж хичээж байна. Энэ үнэн юм шүү. Миний эцэг эх нас барсан учир Сонюүлтэй хамт байхдаа л би жаргалтай байж чаддаг.
Үүнээс ч илүү би түүнийг үнсэхийг хүсч байгаагаа нуухыг хичээж байна. Миний хийх гэж буй зүйл маань үүнийг хориглоно. Би түүнийг намайг үнсэхийг галзууртлаа хүсэхэд хүргэх болно. Тэр өөрөө намайг үнстэл би түүнийг түрүүлэн үнсэж чадахгүй. Энгийн. Гэвч энэ хялбар байхгүй. Би түүнийг юунд дуртайг, түүний тэвчээрийг яаж алдагдуулахаа мэднэ.
Энэ л хайр, тийм үү?
Галзуурал...
"Намайг үүнийг яагаад хийснийг минь тайлбарлах боломж олгооч дээ, Сонюүл?" хэмээн би намуухнаар түүнд шивнэлээ.
Тэр доош хараад толгойгоо дохиход би гүнзгий амьсгаа гаргав. Би саяхныг хүртэл амьсгаагаа барьж байсан гэж үү? "Намайг уудаг тэр өдөр миний эцэг эхийн нас барсан өдөр байсан юм. Би чамайг тэнд харна гэж огтхон ч төсөөлөөгүй. Намайг уучлаарай. Миний буруу гэдгийг би мэднэ ээ. Миний Борамыг үнссэн шалтгаан нь цээжин доторх нүхээ бөглөж сатаарахын тулд хийсэн зүйл юм шүү. Түүнийг үнссэн нь тэнэг хэрэг ч би тэр үед эрүүлээр сэтгэх чадвар байгаагүй юм. Намайг үнэхээр уучлаарай. Надад хоёр дахь боломж олгооч?"
Би уучлалт гуйхдаа үнэхээр муу юм гээч. Гэхдээ А үзүүлбэр амжилттай болсон юм шиг байна.
Сонюүл санаа алдан, "Яагаад чамайг уучлах ёстой шалтгаан хэл дээ?"
"Би чадахгүй нь." хэмээхдээ би түүний булбарай уруул руу ширтэнэ. Тэр намайг түлхэн холдуулж шатаар доош буулаа.
Б төлөвлөгөөний цаг.
Түүний үзэн яддаг тоглогч дүрдээ эргэн орох.
😂😂
Advertisement
- In Serial238 Chapters
His Devious Harbinger: How To Tame A Wicked God?
Explore the story of a reborn woman who unleashes the Dark God and hilariously tries to tame him into her younger brother. A modern woman is transmigrated to a young girl's body in the wor...
8 661 - In Serial36 Chapters
Cabin of Memories
After a lengthy inpatient hospital stay Auora is given the opportunity to spend a year recovering at an idyllic cabin. Out in the middle of nowhere Alaska, is a suspiciously luxurious cabin where her only responsibility will to be its caretaker. Oh, and she was given just one more small task after arriving, just to record her days in a journal. After all the owner is interested in getting her take on the cabin and the area for research purposes. They think it is important to note how long it takes for Aurora to meet the other occupants of the cabin. (Two point five stars) Review from Aurora: “I didn’t know haunted otome was a genre, or how much I would love living it! Five stars for the story, zero stars for the cabin, DO NOT EVER LIVE THERE! And who is my OTP you ask, sorry a girl has to have some secrets. Wait what my journal entries are in here?!?!” Updates randomly. I hope to eventually have a set schedule date, but for now? Let randomness reign!
8 111 - In Serial30 Chapters
Completing the List
A woman named Lizzy Sheppard is forced to endure a very hard situation with the untimely death of her husband Hayden. While trying to cope with her loss, Lizzy uncovers something that changes the direction of her grieving process: her late husband's bucket list. 30 things Hayden wanted to do before he died, with only the first four scratched away. Lizzy makes a bold decision to finish the list for her husband and the journey to discover new things about the man she fell in love with. Completing the list brings Lizzy closer to his family, his friends and to the dreams that Hayden wanted to share with her, the love of his life.
8 141 - In Serial13 Chapters
Teasing maid-sama
After spending his whole life in solitude and misery Dan is reincarnated as Alphard beathauxen the 1st, richest man alive(after his dad of course). But he isn't interested in the kingdom's prosperity or gaining power. He wants to be with his one true love. But, much to his surprise, his one true love is....A Maid! A youthful love comedy begins!
8 175 - In Serial51 Chapters
Princess of Dragons
Ciara Tarakona is the youngest princess of the Dragon Kingdom - known across the waters for their affinity with the mighty, winged beasts. One day, the southern Fire Kingdom sent for an alliance which would promise prosperity and crops in return for their airborne army in case of war. Only, to assure the deal would be upheld, the Fire Kingdom demanded one of the princesses would marry their king. That is how Ciara ended up across the waters in a kingdom filled with people terrified of her and the dragons she brings. With no one on her side, save for a single dragon, she is to face a whole kingdom filled with hatred. Not to mention a king, who likes her just as little as she does him.
8 285 - In Serial25 Chapters
Sonnets For You
"Do read those lines of mine written for you;Those lines in which I shared my feelings true.And may in heart of yours form something newFrom rhymes of mine that bear a story blue"
8 356

