《Most Popular Playboy》22: Хэн ч биш
Advertisement
Цээжин дотор минь нүх гарсан юм шиг мэдрэмж төрнө. Яг л зүрх минь хэтэрхий хүнд зүйлд даруулчхаад, түүндээ сийчүүлэн амьсгалж чадахгүй байгаа юм шиг.
Би Тэхёнийг Борам үнсэн, цамцнаас нь барин, өөртөө улам татаж байхад Тэхён түүнийг зөрүүлэн үнсэж байгааг харан дэндүү цочролд орсноосоо болж ширтэхээс өөрийг үл хийнэ.
Тэхён түүнийг үнсэж байна.
Миний гэдэс рүү элэгдсэн мэт мэдрэмж төрөхөд хойшоо ухарлаа. Үнэхээр өвдөж байна.
Миний зүрх хатгуулан өвдөхөд би толгойгоо сэгсэрлээ. Үүнийг үнэн гэдэгт итгэж ядан, зүүд байгаасай гэж хүсэж байна.
Тэхён намайг хармагцаа нүд нь томорлоо. Би намайг дагжин чичрэхэд хүргэж байгаа, биеийг минь бүрхэх энэ сонин мэдрэмжээ арилгахын тулд уртаар гүнзгий амьсгаа авав.
Би эргэж харан, тэндээс холдохоор алхана. Би ямар новшоо бодож байсан юм бэ? Би түүнийг уучлалт гуйхад нь хүлээж аваагүйдээ харамсан, энд түүнтэй эвлэрэх гэж ирсэн байтал.
Хэрвээ би ийшээ ирээгүй бол? Хэн ч мэдэхгүй байсан. Зарим зүйлс мэдэгдээгүй байхдаа амар юм.
Би миний нэрийг бүдүүн хоолойгоор дуудан орилхыг сонслоо. Тэхён. Би үргэлжлүүлэн алхана. Гэвч хэнийхийг нь мэдэхгүй шүүгээг гараараа түшин зогслоо. Алхах тэнхэл алга.
Миний бие хөшин, зүрх минь өвдөж байна. Амьсгалж чадахгүй байгаа мэт мэдрэмж гүнд минь тусахад уртаар амьсгаагаа авна.
Нулимс хацрыг минь даган урсахад хурдхан шиг арчлаа. Шал руу харан, нүдээ чангаар анив. Хөдөлж чадахгүй байна. Хэдий зогсож байгаа ч хөлний минь булчин суларна.
Би яагаад гонсойгоод байгаа юм бэ?
"Сонюүл." хэмээн урд минь шивнэх дуу гарлаа. "Намайг уучлаарай. Чи саяны болсон явдлыг харах ёсгүй байсан юм."
"Надад хамаагүй." Би түүнээс холдох хэрэгтэй юм байна. Тэгвэл түүнд сайн байхаа болих байх.
Сайн?
Би түүнд хайртай юм уу? Би үүнийг эсэргүүцэхийг хүсэвч, харамсалтай нь байх ёстой хэмжээнээсээ илүү хайрлаж байна.
"Чи энд юу хийж байгаа юм бэ?" гэж тэр асуув. Би шүдээ зуун нүдээ нээгээд уур хилэнг илтгэх харцаараа түүнийг ширтлээ.Тэр үүнийг ойлгосон бололтой, учир нь хойшооноо нэг алхам ухарсан юм.
Advertisement
"Би энд хараал идсэн уучлалт гуйх гэж ирсэн юм. Гэхдээ гуйхгүй, учир нь хүсэхгүй байна. Чамайг үзэн ядаж байна." хэмээн би хэлээд, гараараа толгойгоо барив.
Би чамд хайртай учраас чамайг үзэн ядаж байна.
Юу?
"Чи яагаад гутраад байгаа юм? Чи өөрөө дууссан гэж хэлээ биз дээ! Бидний дунд юу ч байхгүй, Сонюүл. Би чинийх биш учир чи над руу уурлах ёсгүй!" хэмээн над руу хашхирлаа.
Би нүдээ анин, түүнийг миний нулимсыг хараагүй гэдэгт найдаж байлаа. Нүдээ нээнгээ босоод, түүн рүү нулимстай нүдээр ширтлээ.
Тэр миний нулимсыг хараад, нүд нь томорч, "Сонюүл уучлаарай. Би ингэх гээгү-"
"Үгүй ээ, Тэхён. Чиний зөв. Бидний хооронд юу ч байхгүй." Тэхён гэмшсэн байдалтай толгойгоо сэгсрэхэд, "Бас чи, чи миний хувьд хэн ч биш." хэмээн би сэтгэл хөдлөлгүй хэлээд, орхин явлаа.
Би сургуулиас гаран, гэр лүүгээ алхав. Би ээж рүүгээ залган намайг аваач гэж хэлмээр байгаа ч тэр намайг хичээлээ тасалж байвал хэзээ ч ингэхгүй билээ. Тэр үүнд онцгой ач холбогдол өгөхгүй ч өөрийг нь иртэл намайг сургууль дээр бай гэж хэлэх биз.
Би энэ тамын газарт буцан орно гэж байхгүй ээ. Би утсаа аван, Еэсүл рүү залгалаа. "Хээе Юүл. Бүгд зүгээр үү?" Тэр утсаа аваад, шууд ийн асуулаа.
"Хээе, Сүл. Би гэр рүүгээ харьж байна, бие тийм ч сайнгүй байна."
"За, гэхдээ яг юу болоов?" хэмээн асуухад би санаа алдан, "Юу?"
"Тэхён өмнөхөөсөө ч дор харагдаж байна. Хэрвээ боломжтой бол, чи цайны газрыг орхисны дараа юу болсныг хэлэхгүй биз?"
"Яахав, би Тэхёнийг Борамыг үнсэж байхыг харсан. Бүгдийг нь товчилбол,бид маргалдаад, би гараад ирлээ." Бүх нарийн зүйлсийг нь нэг бүрчлэн санахыг хүсээгүй дээ ийн хэллээ.
"Авв, хонгор минь чи намайг сургуулиа орхиод, чамд зайрмаг авч өгүүлмээр байна уу?"
Би инээмсэглэн, "Үгүй дээ Сүл. Сургуульдаа үлд. Харин надад үзсэн хичээлийнхээ гэрийн даалгаврыг ирж өгөөрэй. Би маргааш сургууль руу явж чадахгүй гэж бодож байна."
Advertisement
Еэсүл инээд алдаад, "Асуудалгүй ээ. Гэхдээ таван өдрийн дараа амралт эхлэх гэж байхад гэрийн даалгавар өгнө гэж бодохгүй л байна шүү."
Би хаалганыхаа түгжээг тайлан, түлхээд, "Баярлалаа. Хайртай шүү, хүүхдээ."
Тэр утасны цаанаас үнсэлт илгээн, "Би ч бас. Гуравдахьд уулзъя."
"За." гэж хэлээд утсаа тасаллаа.
Би тийм ч их гуниглахгүй байна. Энэ сургууль учраас, хүсэхгүй байгаа учраас, би маргааш хичээлдээ явахгүй. Бас өчүүхэн хэсэг минь Тэхёнийг харахыг хүсэхгүй байгаа даа. Учир нь нэг тэнэг залуу миний сэтгэлийг сийчэхийг хүлээн зөвшөөрч чадахгүй.
Миний санамсаргүйгээр дурласан тэнэг залуу.
Бяцхан зөвлөгөө өгье: Хэзээ ч битгий нэг залуутай хуурамчаар болзоорой, хайрын зохиолууд дээр гардаг зүйлс бүгд үнэн. Учир нь чи түүнд дасан дурлахад, тэр чамайг шархлуулна. Гэвч тэр чиний зүрхийг бяцалж хаячхаад чам дээр эргэж ирэхгүй. Тиймээс үүнийг туршиж үзэж болохгүй шүү.
Би хайрыг үзэн ядаж байна. Зөвхөн шаналалыг авчирдаг. Надад итгээрэй, хэзээ ч үүнийг бүү хий.
"Сонюүл? Энэ чи юу, хонгор минь?" хэмээн ээж минь гал тогооноос хэлэх нь дуулдлаа.
"Тиймээ, би байна." гэж би зөрүүлэн орилов. Би гал тогоо руу ороход ээж капкэйк хийж байхыг харлаа. Капкэйк. Би санаа алдан суув. "Бүх зүйл зүгээр үү?" хэмээн ээж асуухдаа гуриландаа элсэн чихэр хийж байв.
Үгүй. "Тиймээ, зүгээр л жаахан бие тааруухан байна. Би маргааш хичээлдээ явж чадна гэдэгтээ итгэлгүй байна." гэж хэлээд галын өрөөнөөс гарах гээд бослоо.
"Заза. Тэгвэл чи маргааш юмаа баглаарай."
Би эргэж хараад, "Яах гэж?" Ээж над руу хараад, хормогчиндоо гараа арчингаа, "Мөнгө аз жаргал авч ирэхгүй ч түүгээр хоол бас бусад зүйлс авч болдог юм шүү." гэж хэлээд,
"Бид энэ амралтын өдрөөр нуурын дэргэд байдаг надтай цуг ажилладаг хосуудын гэрт очиж амрана."
"Дэлгэрэнгүй тайлбарлаж болох уу?" хэмээн би удаанаар асуулаа. Танихгүй хосын гэрт очно оо?
"За яахав, тэд надтай нэг барилга дотор ажилладаг хос байгаа юм. Тэгээд би тэдэнтэй найзууд болсон юм л даа. Тэд биднийг өөрсөдтэй нь цуг долоо хоног амрахыг урьсан юм л даа. Тэгээд би зөвшөөрчихсөн. Бид тав дахь өдөр очоод дараагийн бямба гарагт нь буцаж ирнэ. Бас тэд Жонгүүк та хоёртой чацуу хүүтэй гэж байна лээ. Магадгүй чи найзууд болох ч юм билүү? Бас татгалзсан хариулт хүлээн авахгүй." гэж хэлээд буцаад бялуугаа хийх ажилдаа орлоо.
Би санаа алдаад, дээшээ өрөө рүүгээ гарлаа. "Аан бас хонгор минь?" гэж ээж араас хашхирлаа. Би зөрүүлэн, "ЗА, ЭЭЖ."
"Намайг инстаграм дээр дагаарай. Тэгэхгүй бол утсыг чинь хурааж авна шүү." хэмээн намайг сүрдүүлэхэд би инээд алдан, "За!"
Би хаалгаа хаагаад, шүүгээнээсээ аяны цүнхээ гаргалаа. Одоо бэлдчихвэл би маргааш санаа амар унтаж чадах болно. Би энэ болон дараагийн долоо хоногийг хурдан өнгөрөөсэй гэж хүсч байна. Учир нь тэгвэл би гэртээ ирээд амралтаар Netflix-ээс кино үзээд, унтаж идэхээс өөр юу ч хийлгүй суух болно.
Би дотуур хувцсаа нэг талд нь хийгээд, ягаан өнгөтэй косметикээ бас цамц, шорт, усны хувцасаа авлаа. Ээж тэднийг миний насны хүүхэдтэй гэж хэлсэн. Тэр өхөөрдөм байвал яах вэ? Тэгвэл би ч бас хөөрхөн харагдаад, тэгээд бид хоорондоо дурлалцаад, би хурдхан шиг Тэхёнийг мартах болно.
Би ачаагаа баглаж дуусчихаад, дээшээ харан хэвтлээ. Одоо нэг долоо хоног амралтанд явчихдаг юм байж. Дараа нь юу хийх вэ? Миний амьдрал нэгэн хэвийн тойргоор үргэлжилнэ.
Утгагүй юм.
Advertisement
- In Serial7 Chapters
CEO Cinderella - A modern humorous retelling
Life is good for Max Bilan. He’s made it to the top of the corporate ladder and even secured a hot date for the Winston Charity Ball. So it’s a nasty surprise to discover that his new secretary failed to get him tickets for the sold-out event. With just hours to go before the ball, his chances of finding a couple of spares seem slim.To make things worse, an eccentric, winged lady shows up in Max’s office claiming to be his long-lost godmother. She didn’t even make an appointment! But she’s promised to get him to the ball and she might just be his only chance. Max must swallow his instincts and his pride and play along with her peculiar demands, or end up missing the networking event of the year.
8 150 - In Serial16 Chapters
Cultivation Can Wait; Anime Is My Fate!
After reincarnating into a world where qigong cultivation is commonplace, our main character makes the obvious decision to become a weeb.
8 164 - In Serial25 Chapters
The Girl With The Cellphone
There are only two types of people: people who can hack and the other. I am a hacker. I'm here to discover their secrets in order to destroy them. I'm talking about men. Those disgusting creatures who are only here to make fun of you, to play with you, to throw you away when not needed anymore. They are those kinds of people.I'll discover your secret.You can't hide from me.My name is Suzuki Amy, and I'm here to make your life miserable. Fear me and disappear forever before I'll come and get you. Had this idea through this music: https://www.youtube.com/watch?v=bZHiGLt7g8E&list=PL9VUbOfVqUpps-4FLtmm2lUGoe4027FRa&index=36&shuffle=15245
8 164 - In Serial13 Chapters
"My concubine, farewell we all go!"
" The king had once been all-powerful but in the end all he had left was one woman and one horse." - Farewell My Concubine (1993)'My Concubine, Farewell We All Go', is a story about love, revenge, poetry, and Memories. This story focuses on the melodramatic romance of two complex characters from the novel and hit tv show 'Kinnporsche', Kinn Theerapanyakul and Pete Phongsakorn Saengtham. The story unfolds in the 17th century in Siam, Thailand, as these two characters make way to each other, in this heartwarming book.This book is now and forever part of you.
8 267 - In Serial13 Chapters
Talking Loudly
So she can't hear but it doesn't stop her from falling in love.
8 150 - In Serial40 Chapters
Stolen Hearts
"Please Mr Rai..." he didn't let me finish has he took step close to me too much close to have my heartbeats speed up to ten times more faster." you know me better Riya and we are getting married now, so be ready" with that said he turned and left the room .Love finds it way even in broken hearts.... And when it does it is already stolen. ---------------journey of falling in love again.........Journey of struggle.....
8 188

