《Most Popular Playboy》11: Урсула
Advertisement
Би сэрэхдээ хэн нэгний чээжин дээр хэвтэж байлаа. Энэ эрэгтэй хүнийх байна. Эмэгтэй хүнийх хэзээ ч ийм хатуу байхгүй. Би хэн гэдгийг нь мэдэхийн тулд гараа чээжнээс нь авч нүүр рүү нь явуулав. Би өндийлгүй гараа дэлгэхэд түүний нэг хөл нь газар байлаа.
Түүний зүрхний цохилт сонсогдож байна. Би дээш өндийлгүйгээр үсийг нь гараараа тэмтэрлээ. Би хэн дээр хэвтээд байгаа юм болоо?
"Хөгжилтэй байна уу? Капкэйк." хэмээн хүнгэнэсэн хоолой дуугарав.
Миний бие цочсоноосоо болж газар уналаа. "Ямар чөтгөр нь вэ? Би яагаад чамайг тэврээд унтаж байгаа юм? Бидний дунд юу ч болоогүй, тийм биз дээ? Тэгээд яаж яваад ийм байдалтай сэрэв?" гэж би хэлэн, эргэн тойрноо харав. Би түүний гэрт байна. Би энд юу хийж байгаа юм бэ?
Тэр босч ирэн, над руу жуумалзаад, "Чи санахгүй байгаа юм уу?" гэж асуулаа. Түүний хоолойны өнгө гүн бөгөөд өдөөн хатгасан байдалтай байв. Юмс аажмаар миний толгойнд зураглагдахад, цохиулсан юм шиг л боллоо. Би Чанёолын өмнө Тэхёнийг үнсэн, түүний гэрт ирээд Алладин, Frozen болон бусад кинонууд үзэн, түүнтэй ярилцан, 3 сарын хуурамч үерхлийн хэлэлцээр хийсэн. Бас түүнтэй их дэлгүүрт таараад, болзсон гэх энгийн түүх зохиосон. Мөн Тэхён намайг инээлгэн, ийм нөхцөл байдалд хүрснийг ч саналаа.
Би инээд алдан сууна. Тэхён их зантай новш шиг биш үедээ хөгжилтэй, эелдэг залуу юм. Би Ариелийг дуурайн, өндөр дуугаран, "Би өөрийнхөө хоолойгүй яаж-" гэтэл Тэхён Урсулатай адилхан аймшигтай сөөнгө хоолойгоор "Хөх!" гэж ориллоо.
Би инээн, толгойгоо сэгсэрч, гар руугаа харав. Хэсэг чимээгүй орчин ноёрхсоны дараа, би Тэхён руу харцаа шилжүүллээ. Тэр намайг гүн бор нүдээрээ нухацтайгаар ширтэнэ. Намайг ямар нэг зүйл хийхээс өмнө Тэхён тонгойн, хүчирхэгээр уруулаа минийх дээр буулгалаа.
Тэхёнийг арагшаанаа буйдан налахтай зэрэгцэн би түүний дээр гарч, мордон суулаа. Боломжийг ашиглан тэр байраа сольсноор хоёр хөлний минь завсар бие нь байрлав. Бидний уруул бие биенээсээ үл сална. Тэр үнсэлтээ салган, чихнээс доошлон хүзүү хүртэл үнслээ. Тэхён намайг шимэхэд би түүнийг хөлөөрөө ороон, үснээс нь базаллаа.
Би хөмсөг зангидан, толгойгоо сэгсэрч, "Үнэхээр тийм зүйл болчихоо юу? Уг нь би болоогүй гэж найдаж байлаа."
Тэхён инээд алдан, "Чи миний аман дотор гиншихдээ дуртай л байх шиг байсан даа." Түүнийг ийнхүү хэлэхэд миний хацар улайлаа. Би шалан дээр суусан хэвээрээ байхдаа нүүрээ гараараа халхалав. Үнэхээр ичмээр юм аа. "Санаа зоволтгүй капкэйк ээ. Надад ч бас таалагдсан." гэж Тэхён хэлэхдээ нүдээ ирмэнэ.
Advertisement
"Би усанд орлоо. Чи зочдын өрөөний шүршүүрийг ашиглаж болно шүү. Тэгээд гарч үдийн хоол идье. Аль хэдийн өдрийн нэг цаг хагас болчихсон байна." хэмээн тэр шатаар өгсөнгөө хэллээ.
Би санаа алдан, нөгөө талын шатаар нь түүнийг даган өгсөв. Би түүнтэй үнсэлцсэндээ итгэж чадахгүй нь. Тэр надад алчуур өгөн, зочныхоо өрөөнд аваачаад, бэлэн болог гээд ганцааранг минь үлдээлээ.
Би дахин санаа алдан, шүршүүрт ороход, халуун ус биеэр минь дамжин урсана. Надад халуун шүршүүр үнэхээр их таалагддаг. Заримдаа би хэт халуун усанд ороход надад яг л шарсан тахиа болоод идүүлэхээ хүлээж буй мэт мэдрэмж төрдөг. Тиймээс би хэт халуун усан дээр тохируулдаггүй.
Хэрвээ би Тэхёнд дурлавал яах вэ? Эсвэл аль хэдийн сэтгэлээ алдчихаад хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа юм болов уу? Миний хийх ёстой зүйл бол түүнд дурласан ч гэсэн гурван сарыг тэсч өнгөрөөгөөд, дараа нь түүнээс ангижирч, дахиж ярих шаардлагагүй болно. Магадгүй энэ тийм ч муугаар төгсөхгүй байх.
Би долоовор хуруугаа доод урууландаа аваачин, зөөлхөн дээгүүр нь гүйлгэлээ. Чимчигнэж байгаа мэт мэдрэмж төрж байна. Эсвэл энэ зүгээр л миний төсөөлөл байх.
Би Ким Тэхёнийг үнссэн.
Одоо пүрэв гарагийн өглөө болж байна. Тэхён бид хоёр үерхээд сар гаран өнгөрчихлөө. Би аврагдсан. Яахав энд эсэн мэнд байж байгаа болохоор ингэж таамаглаж байна л даа.
Би Тэхёнд дурлаагүй, энэ ч сайн зүйл шүү. Бид хүүхэлдэйн киноны оройноос хойш үнсэлцээгүй. Тэгэх ч шаардлага гараагүй.
Тэр сайн үнсэлцэгч учраас гутармаар л юм. Гэхдээ тэр миний жинхэнэ найз залуу биш учраас үүнийгээ ил гаргах шаардлагагүй байх.
Одоо ердөө хоёрхон сар үлдлээ. Дараа нь би амар тайван төгсөөд, Лондон руу сурахаар яваад дахин сургуульд минь байдаг танхай этгээдүүдийн талаар бодох хэрэггүй болно.
Энэ бол тийм ч хэцүү биш төлөвлөгөө.
"Маргааш бүжигт үдэшлэг болно." гэж миний шүүгээнээс гутал хайнгаа Еэсүл чихэнд чийртэйгээр хангиналаа. Тэр гутлаа шуудан зөөгч рүү шидэн, анхаарлыг нь татах гэж байгаа юм. Учир нь түүний гадаад төрх нь 'үнэхээр өхөөрдөм'. Тэр гутлыг нь хадгалж магадгүй учир одоо Еэсүл минийхийг хулгайлж байна.
Өхөөрдөм залуу руу гутлаа шидээд, ухаалаг Еэсүл. Тэр үнэхээр ахх.
"Чи маргааш юу өмсөх гэж байна даа?" хэмээн Еэсүл асуулаа.
Би бүжгэн дээр хамгийн дэгжинээр хувцаслах хэрэгтэй гэдгээ мэднэ. Гэхдээ бүгд төгс гэмээр байдалтай очиж байгаа болохоор яагаад би бас тэгэх шаардлагатай гэж? Яахав, цөөхөн хэдэн магтаал авах байх, тэгээд л болоо. Үүний оронд би жирийн өдөр маш дэгжин хувцаслаад бусдын анхаарлыг татахыг илүүд үзнэ.
Advertisement
"Умм, миний нөгөө хар даашинз."
"Юу?" гэж Еэсүл хашхирахдаа гараа агаарт савчингаа "Тэгвэл доромжилсон болно шүү!"
Би инээд алдлаа. Хүн болгон үргэлж сайн найзынхаа дэмий юманд санаа зовохыг нь харах дуртай. Би орон дээрээ хэвтэн, санаа алдав. Тэхён ядаж л гаднаасаа миний найз залуугаас хойш би түүнтэй цуг явах хэрэгтэй.
"Чи Ким Тэхёнтой цуг явна. Тиймээс чи хамгийн халуухан байхаар хувцаслах хэрэгтэй."
Би зөрүүдлэн, "Яагаад? Тэр аль хэдийн минийх болчихсон ш дээ." Тиймээ, би бидний харилцаа хуурамч гэдгийг хэнд ч хэлээгүй. Сайн найздаа хүртэл шүү дээ.
"Бос. Дэлгүүр хэсье." гэж тэр хэлээд хаалга руу явлаа. Би гоншигнон, босов. Тэнэг цэнгүүн.
*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*
Еэсүл миний үсийг ороож дуусан, хойшоо алхав. "Үнэхээр үзэсгэлэнтэй." гэж хэлэн, ярзайн, "Чи гайхамшигтай харагдаж байна."
Би инээмсэглэн босоод, толинд өөрийгөө харлаа. Би цайвар шаргал өнгийн, чээжин хэсэг дээрээ чимэглэлээр дүүрсэн даашинз авсан юм.
Миний утас чичрэхэд, онгойлгож үзэв. Тэхёноос мессэж ирсэн байна.
Би санаа алдлаа. Тэр намайг үдэшлэг эхлэхээс хагас цагийн өмнө хаях нь ойлгомжтой ш дээ.
Угаасаа хамаагүй, ямар жинхнээсээ биш.
"Хэн бэ?" хэмээн Еэсүл асуулаа.
"Тэхён, тэр найзтайгаа явна гэнэ."
"Юу? Тэр чамайг хаячихаж байгаа юм уу? Тэр чиний найз залуу ш дээ!" гэж гонгинон, "За яахав, би чиний хос болъё." хэмээгээд бид доошоо буулаа.
Манай ээж биднийг хараад, уулга алдан, "Та хоёр үнэхээр сэтгэл татам харагдаж байна!" гэж хэлэнгээ бидний зургийг бараг сая удаа дарлаа.
Би инээгээд, "Баяртай ээж. Дараа уулзъя."
"Хөгжилтэй байгаарай." хэмээн биднийг гарахад ээж ардаас хашхирлаа. Хичээнэ ээ.
*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*
Би цэнгүүн болох заал руу орлоо. Цагаан цэцэгсээр шалыг чимж, гоёмсог өвлийн орныг санагдуулам засалт нь гайхамшигтай харагдуулж байна. Чимэглэлтийн хорооныхныг үүнд дурьдах нь зүйтэй байх.
Би инээмсэглэн, амьсгаа авлаа.
"Тэгээд, чиний найз залуу чинь хаана байгаа юм бэ дээ?" миний ардаас ийнхүү дуугарлаа. Би эргэж харан, Чанёолтой нүүрэлдэв. Гайхалтай.
"Чиний асуудал биш." Түүнийг ямар нэгэн мэдрэл зүйл хэлэхээс өмнө хариулчихаад явав.
Би коктайл аван суулаа. Хэдэн эргүү дээд ангийн банди нараас болж үүнд алкохол байсан ч надад хамаагүй. Миний болзоот залуу надгүйгээр энд ирэн, хуучин найз залуу маань над дээр ирээд, амьдралынхаа чухал өдрүүдийн нэг болох одоо энд ганцаараа коктайл уун суухыг тооцож үзвэл үнэхээр гайхалтай юм аа.
Энэ бол хүмүүс яагаад цэнгүүнд гоёж ирэхгүй байх шалтгаан. Лав л өөрийг чинь сүүлийн нэг минутанд хаях халуухан залуугийн төлөө биш шүү.
"Хээе, капкэйк." хэн нэгэн миний хажууд ийнхүү дуугарлаа. Би хажуу тийш Тэхён руу харав. Новш, тэр гэмшсэн шинжгүй харагдаж байна.
"Сайн уу?" би коктайлаа балгангаа хэлэв. Би үүнд алкохол байгаасай гэж найдаж байна.
"Чи хэнтэй ирээв?" Хах, би чи биш Тэхёноо! Би сүүлийн нэг минутанд хүссэн хүнээ олж авч чадахгүй ш дээ.
Би санаа алдана. Би зүгээр л юу мэдэрч байгаагаа шулуухан хэлчихдэг хүмүүсийн нэг байсан ч болоосой.
"Еэсүлтэй."
Тэхён толгой дохин, буцаад заалыг тойруулан харлаа.
Тэр одоо юу бодож байгаа бол?
"Харин чи хэнтэй?" гэж би асуулаа. Уг нь би мэдэхийг хүсэхгүй байна л даа. Гэвч үүнийг асуулаа гээд надад алдах зүйл байхгүй биз дээ, тиймүү?
"Тэхён." гэж шингэхэн хоолой дуугаран Тэхёний гарыг өөрийнхөө мөрөн дээр тавьчихлаа.
Борам.
Мэдээж, Нам Борам. Манай сургуулийн хамгийн алдартай, тэнэг, хөгийн ян**н. Бас топ 5-ын ахлагч.
Гайхалтай, тэр аль хэдийн Парисаас ирчихэж.
Борам бол манай сургуулийн хамгийн алдартай охин ба тэр миний амьдралыг там болгох хувийн даалгавартай. Тэр үнэхээр сайн ажиллаа.
"Өө, Сонюүл! Хараач, чиний найз залуу чинь надтай цуг үдэшлэгт ирсэн." хэмээн Борам бах нь ханасан аятай хэллээ.
Би босон, "Баяртай, Тэхён." гэж хэлээд, явав.
Намайг гадагшаагаа гарахад бороо орж байлаа. Яагаад дандаа бороо орж байдаг юм бэ? Би үүл уйлж байна гэж бодож байна. Тэд миний хийхийг хүссэн зүйлийг хийж байна.
Би санаа алдан, сандал дээр суулаа. Би минут хэртээ суугаагүй хэрнээ аль хэдийн норчихож. Ямар тэнэг нь л бороотой үед энд байв гэж, тиймээс би ганцаараа байна.
Нулимс хацрыг минь даган урсана. Гэхдээ үүнийг борооны дуслууд халхалж байлаа. Тэхёнд хайртайдаа ингэсэнгүй. Харин найз залууг минь орлох хүн маань намайг хаян оронд нь Борамтай ирсэн учраас өвтгөж байна.
Газрын самрын тосноос илүү үзэн яддаг ганц охин учир.
Өөр охин байсан бол зүгээр байх байсан юм. Тэр Ким Тэхитэй ирсэн ч надад хамаагүй байх байсан, гэхдээ Борамтай?
Зүрх минь бутарч байна. Тэхён намайг Борамыг үзэн яддагийг мэдсээр байж түүнтэй ирлээ шүү дээ. Яаж тэгж чадаж байна аа, Тэхён?
"Сонюүл?" хэн нэгэн миний хойноос дуудах нь сонсогдов.
*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*
Advertisement
- In Serial35 Chapters
Fight for me (Completed)
Amy Green knew she was too good for Ethan Harris. She knew falling in love with a hot millionaire like him was stupid. She knew Ethan falling for her was crazy. She knew marrying him was insane. Yet she shut her brain and followed her heart until he realized she was not enough.It's been three years since she stopped following her heart and listened to her instincts. Her instincts say she should not agree to meet her ex-husband. Her instincts say she should not agree to pretend that they are back together. Her instincts say she should stop following her heart and start listening to it because she was only setting herself up for another heartbreak. If only her heart could stop beating for him. If only her heart could stop wanting him. If only her heart could stop wanting him to fight for her.Please fight for me, Ethan. At least onesTrigger Warning: Violence, Rape, self harm
8 521 - In Serial51 Chapters
Deceptive Love
Poison is the name of the most deadliest assassin to ever exist. The most feared men on earth is afraid of her but no one knows her real name or identity and the one who saw her, died. Jade Carrington, daughter of the American Mafia leader, a mafia princess. People thinks Jade is only a girl who goes to school and do other teenage stuffs but no one really knows her.Lorenzo De Luca, The leader of the Italian mafia. Pretending to live a normal life only to maintain his hidden identity as the heir of Killian De Luca who owns a billion dollar companyWhat happens when these two meet? The school bad boy and bad girl.20/03/22 - #1 In assassin22/03/22- #1 in murderer07/04/22- #1 in badgirl
8 233 - In Serial71 Chapters
I Become The Wife of The Male Lead
I possessed the body of "Fiona," the final villain whose soul was sentenced to eternal suffering after her gruesome demise at the hands of the world's savior.Just because she was an illegitimate child, she was tortured by her own family.And so... arriving six years before the start of the novel, I was sent to war at the age of thirteen! Fortunately, as the story's greatest villain, Fiona was a magical genius.I had to survive the monster invasion. But now, I couldn't be in the middle of a battlefield.Just before I ran out of breath, I encountered the adolescent male lead....... Why was he here?Anyway, if the male lead dies here, then the world will be destroyed. So, let's save him first!AUTHOR: Winter Leaves / 겨울잎
8 270 - In Serial15 Chapters
MY TYPE | KTH ✓
𝐋𝐎𝐕𝐄 𝐀𝐍𝐃 𝐂𝐇𝐄𝐌𝐈𝐒𝐓𝐑𝐘, 𝐋𝐈𝐓𝐄𝐑𝐀𝐋𝐋𝐘❝𝐌𝐚𝐲𝐛𝐞 𝐈 𝐚𝐦 𝐰𝐨𝐫𝐭𝐡𝐲.❞▬▬▬▬▬▬▬▬▬▬▬Kim Taehyung; Romance; Slice of Life; Campus AU© 2017 -hyungnim
8 164 - In Serial74 Chapters
The Guy Next Door (COMPLETED)
"Every good girl wants a bad boy who is good only for her." "Every bad boy wants a good girl who is bad only for him." "Whenever you are looking for love don't look too far he might be right next door." Clara Wilson is your typical clichéd teen fiction protagonist with exactly two friends, no social life and a 4.0 GPA. She has been in love with Alec Evans, the unattainabley popular football quarterback and her next door neighbour forever. She thinks she's in for a quiet senior year until Jake Henderson arrives. Bad boy extraordinaire, he's arrogant, rude, undeniably gorgeous and shares a past with Clara that she wants to do nothing more than to forget.Caught between two boys, her life is turned upside down in the most ridiculous of ways. But maybe in the midst of all the confusion and chaos she finds not only love but also herself. Romance #2
8 104 - In Serial48 Chapters
သူပိုင်တဲ့အရာ ၊ သူပိုင္တဲ့အရာ (Uni+Zaw)
D ShinenaNay Yatt WonMahar Myittar
8 164

