《Most Popular Playboy》03: Үнсэлтүүд
Advertisement
Дараагийн өдөр нь би өглөө босоод сургуульдаа явахдаа бэлэн болоод, хар бүсэлхий хүрсэн өндөртэй шорт болон цагаан цулгуй "Үгүй" гэсэн бичигтэй футболка өмслөө. Энэ футболка миний өдөр болгоны сэтгэл зүйн байдлыг харуулдаг. Үнэн шүү.
Хэдий манай гэр сургууль 2 алхах хэмжээний ойрхон ч гэсэн ээж намайг машинаараа хүргэж өгдөг. Тэр зүгээр л намайг буулгачихдаг, учир нь тэр дүүг сургуульд нь хүргэж өгөх ёстой ба сургууль маань замд нь оршдог юм. Энэ үнэхээр тохьтой шүү, өглөөний дасгал байхгүй, мөн 1 дэх өдрийн өглөө сургууль руугаа зомби шиг алхаж байгааг минь бусад сурагчид харах шаардлагагүй.
"Хонгор минь, хөгжилтэй байгаарай." ээж минь намайг машинаас буухад ингэж хэллээ. Ха, сургуульд хөгжилтэй байх аа! Яг боломжтой байж харагдаач. Би машины хаалгыг аяар хаахдаа "Баяртай ээж, дараа уулзъя" гэв.
Би сургууль руугаа орох гээд алхаж байна. Ахх, миний өглөөний 7 цагт байх дуртай газар бол сургууль. Итгэчихсэн үү? Мэдээж хэрэг ҮГҮЙ, би сургуулийг үзэн ядаж байна. Надад зүгээр л жилд 2 удаагийн 6 сарын амралт хэрэгтэй байна, энэ л миний хүсэж буй зүйл. Өө тийн, тэд бас математик гэдэг хичээлийг зайлуулчих хэрэгтэй, учир нь энэ зүгээр л тамын тогоо.
Би сургууль руу орж байхдаа Тэхёнийг хайлаа. Яагаад? Учир нь тэр намайг үнсээд, дараа нь БИ ТҮҮНИЙГ ӨШИГЛӨЧИХСӨН. МИНИЙ АМЬДРАЛД НАР МАНДАХГҮЙ НЬ ЭЭ. Өө бурхан минь, би юугаа хийчихээ вэ? Би юу бодож байсан юм болоо? Би яагаад ийм мангар юм бэ? Тэнэг. Тэнэг. Тэнэг.
Би Тэхёнийг өөрийнхөө шүүгээг налаад зогсож байхыг харлаа. Түүний гар хар жинсэн өмднийхөө халаасанд, мөн цагаан цамц нь түүнийг булчинлаг цээжийг гэрэлтүүлээд л. Тэр үнэхээр дэгжин гэдгийг зөвшөөрөхгүй байх ч хэцүү шүү. Түүний харц коридороор хэн нэгнийг хайна. Түүний сайн найзууд болох Жимин Хусог 2 түүний хажууд ямар нэгэн тэнэг зүйлсийн талаар ярьж инээлдэнэ. Жиминий гарыг манай сургуулийн амархан охидуудын нэг болох Нана сугадаад зогсож байлаа. Нана бол Борамын сайн найз ба чи Борам гэж хэн болохыг мэдэхийг ч хүсэхгүй байх, надад итгээрэй.
Advertisement
Би буцаад Тэхён уруу хартал тэр над руу ширтэж байлаа. Өө бурхан минь! Би гялс өөрийнхөө урт хүрэн үсээрээ нүүрээ халхлан, Тэхёнийг өнгөрөн шүүгээ рүүгээ явах гэж хичээв. Тэхён миний нэрийг хоёр удаа дуудсан ч би хариулсангүй, харин ч өмнөхөөсөө хурдан алхлаа.
Хүчирхэг, булчинтай гар миний бэлхүүсээр орж ирэн, намайг эргүүлэн хэн нэгний чээж рүү татав. "Чи яагаад надаас зугтаад байгаа юм бэ?" Тэхён ийнхүү миний чихэнд шивнэхэд миний бүх биеэр тог цохих шиг л боллоо. Би зөрүүлэн "Яагаад надтай яриад байгаа юм?" гэж асуув. "Но ло сээ [Би мэдэхгүй байна]."
"Надтай битгий Испаниар яриад бай!" би түүнд аль болох тушааж хэллээ.
"Пор кэи? Дэ молиста? [Яагаад? Энэ чамд залхуутай байна уу?]" Үгүй дээ. Харин ч тачаангуй байна.
"Тиймээ, мэ молиста [энэ залхуутай байна]."
"Буино [За за]" тэр ийнхүү шивнэв. "Тү хаблас Эспаниол? [Чи Испаниар ярьж чаддаг юм уу?]" тэр нилээн гайхсан байдалтай асуулаа. Би нүдээ эргэлдүүлэнгээ "Хэрвээ чи намайг Испаниар ярьж чаддаг эсэхийг мэдэхгүй байсан юм бол яах гэж надтай Испаниар ярьдаг байна аа?" Тэр мөрөө хавчлаа. Тэнэг. "Би чамтай ярилцмаар байна, зөвхөн хоёулахнаа." Тэр ингэж хэлэнгүүтээ миний бугуйнаас бариад цэвэрлэгчийн өрөө рүү авч явна. "Юу? Одоо хичээл эхлэхэд 2 минут л дутуу байна шүү дээ" Би гомдоллосон боловч харамсалтай нь тэр сонсож байгаа шинж алга. Хэрвээ өөр нөхцөл байдалд байсан бол би уран зохиолоо таслахдаа үнэхээр баяртай байх байсан, гэхдээ энэ Тэхёнтой холбоотой учир аль болох түүнээс хурдан салмаар байна.
Тэр намайг цэвэрлэгчийн өрөө рүү түлхэн, хаалгыг нь хаалаа. Би хана түшин зогсож, санаа алдан "Чи юу хүсээв?" гэж уураа арай ядан барин хэлэв. Тэхён над руу ирэн, эрүүг минь гараараа өргөн, намайг түүний гүн бор нүдийг харах боломжтой болгож байна. Хувцасны өрөө хэдий бүдэг гэрэлтэй ч би түүнийг ёжтой инээмсэглэл тодруулсан байхыг харж байна аа. Тэр "Би чамайг хүсч байна" гэж шивнэлээ.
Advertisement
"Ю-Юу?" Би гацаж байна, өөрийн ухаантай байл даа. Энэ чинь алдарт Ким Тэхён шүү дээ! Тэр инээд алдан "Чи ч өхөөрдөм юм аа, карино минь [хонгор минь]"
Тэр бөхийн, нүүрээ минийхтэй улам ойртуулж байгаагаас болоод би амьсгалаа түгжиж байлаа. Намайг битгий үнсээрэй. Гуйя битгий үнсээч. Миний оюун ухаан зогсоо зайгүй ингэж гуйна. Түүний нүүр минийхтэй сантиметр хэрийн зайнд зогсоход би амьсгаагаа гаргалаа. Түүнээс яг л ямар нэгэн халуун орны жимс шиг үнэр ханхална. Энэ үнэхээр амттай үнэртэж байна.
Тэхён уруулаа минийхтэй нааж, улмаар намайг аяархан гиншүүлэхээр хазлаа. Үгүй ээ! Тэнэг уруул. Тэр миний хариу үйлдэлд инээд алдан, "Лэ дий [Онолоо!]." Новш, хазалт бол миний сул тал. Тэхён бол би үүнийг мэдэгдэхийг хүсэхгүй байгаа ганц хүн.
Тэхён уруулаа хүзүүний минь дээд хэсэгт аваачин, намайг чанга гиншүүлэхээр дахин хазлаа. Миний өвдөг суларсаар байсан тул би түүний мөрийг түшив. Тэр инээмсэглэж байна. Хараал ид. Тэр миний хүзүү эрүүг дамжин явсаар, чихийг минь хазаж, мөн өөртөө улам наана. Миний ам хамхихгүйг мэдэнгүүтээ би уруулаа хазаллаа. Би хүнд амьсгалж байна, бас тэр миний сул талыг мэднэ. Намайг хөл дээрээ тогтоож чадах ганц зүйл.
Яг таг биш ч үнэхээр шижиг хүрмээр юм!
Тэхён намайг юм хэлж амжихаас өмнө дахин уруулаараа минийхийг озлоо. Үгүй ээ! Тэр дахин намайг үнсэж байна!
*_* *_* *_*
😍😅😎😉🤗😊😊
Advertisement
- In Serial461 Chapters
Mrs. Huo is a Crybaby
Song Yaoyao had already died in her previous life. Her life ended on the day of her 19th birthday.
8 973 - In Serial28 Chapters
If We Cannot Grow Old Together
Qiaosheng, you are the one who saves me, yet you are also the one who gives me hell. If we cannot grow old together, I'd rather we've never met before.
8 111 - In Serial27 Chapters
Unexpected
previously named "undeniable attraction" -"You deserve better, but I'm too selfish to let you go. I'll be good for you Willow. I promise." -*slow updates!*
8 242 - In Serial39 Chapters
Love Her Softly
The last thing Liam Mcyntire expected to find in his barn one cold February morning, was a half-starved , frozen-solid woman. She's covered in bruises and full of mistrust and suspicions. He'd been perfectly content in his bachelor life of trapping critters, selling furs and living in solitude but this mysterious woman might just change all that. Emma Hawke was running. Running from her father, from the damage the man had done. Running from a life she didn't want--a life no different from the one that had killed her mother. She's never been off the mountain. She trusts nothing and no one--not even the man who saved her life by bringing her out of the cold. If Liam's going to win her heart, he's going to have to learn patience and how to truly care for someone more than he does himself. He'll have to love her softly. Can Emma overcome her past? Can she learn to trust--possibly even love--despite the fear that she holds of men and of marriage? Or will her past track her down and destroy any hope she has for a future?
8 201 - In Serial35 Chapters
Balcony Boy | ✓
When Amber Bloom got a glimpse of a boy from her balcony, she never imagined she'd ever speak to him, let alone get to know him. When nothing more than clumsiness, an uneven tile and a blue slush bring the two together, Amber's holiday suddenly gets a whole lot more interesting. From mini golf and aquariums to private beaches and karaoke, Amber's going to get a lot more from her annual family holiday than she bargained for.[It gets more interesting at the end of chapter 2, promise 😂]#1 Short Story ~ Jan/2020Cover photo taken by me x
8 255 - In Serial49 Chapters
Harfan Maula
A Cluster Of Short Stories
8 233

