《Arranged Marriage |Complete|》"Тэр минийх!"
Advertisement
Дараагийн өглөө сэрэхэд Сэүн хажууд минь байсангүй. Орноосоо хурдхан гэгч нь босоод доошоо шатаар буугаад гал тогооноос ямар нэгэн хоолны үнэр үнэртэж байгааг мэдрэв. Гал тогоо руу ороход Сэүн хормогч зүүчихсэн тогоо бариад зогсож байх нь тэр. Тэрээр эргэж харан "Өглөөний мэнд! Мина" гэж мэндлээд хацар дээр минь үнсэв. Би ч зөрүүлэн хацар дээр нь үнсээд "Өглөөний мэнд убба" гээд инээмсэглэлээ.
"Суучих. Өглөөний цай удахгүй бэлэн болох учраас нөхрийгөө хараад сууж бай хадагтай" гэсээр Сэүн эргэж хараад өндгөө холин тогоо руугаа хийв. Ээ гэхдээ мэдэхгүй л юм. Сэүний хоол хийж байхыг өмнө огт харж байгаагүй учраас эргэлзэж байлаа. "Ямар нэгэн тусламж хэрэггүй гэдэгтээ итгэлтэй байна уу?" гээд сандалнаас босоход Сэүн над руу инээгээд "Зүгээр дээ. Би өөрөө зохицуулж чадах байх. Зүгээр тайван гэгч нь хүлээж бай" гэв.
Хэсэг хугацааны дараа Сэүн өглөөний цайгаа бэлдэж дууссан бололтой. Хоолоо таваглан урд минь тавих бөгөөд хар кофе өгөхөө ч мартсангүй. Хоолоо идэж эхэлмэгц Сэүн над руу тасралтгүй харах бөгөөд магадгүй хоол нь ямар болсон талаар хэлэхийг минь хүлээж байгаа бололтой. Би Сэүн рүү харан инээмсэглэхэд тэрээр их л сандарсан байдалтай хоолноосоо халбагдаад "Ямар байна? Амттай? Түлэгдсэн? Эсвэл хэт шорвог байна уу? Уг нь дажгүй л амттай байна даа" гэхэд нь яагаад ч юм зүрх минь дахиад л догдлов. "Тиймээ зүгээр байна. Идэж болох л бололтой" гээд бага зэрэг тоглоомоор хэлэхэд тэрээр хариултанд минь сэтгэл хангалуун бус байгаа бололтой. Хошуугаа унжуулаад сэрээгээ хий дэмий оролдон доошоо харан суух нь хангалттай эгдүүтэй харагдаж байв.
"Тоглосон юм даа! Бүр үнэхээр амттай байна. Би ч мундаг нөхөртэй бололтой" гэхэд Сэүний нүүрэнд том гэгч нь инээмсэглэл тодров. Түүний инээмсэглэлийг харах болгонд зүрх сэтгэл минь урсчих гээд байх юм аа.
"Өнөөдрийн тухай мартаагүй биз дээ? Хоёулаа өнөө орой үдэшлэгт очно" гээд Сэүн дахин сануулав. Би ч сул дуугаар "Тиймээ мартаагүй" гээд хоолоо зажлав. Яг үнэндээ бол би өөрийгөө явна гэж бодохгүй байна. Өмнө аав дандаа л бизнес эрхлэгчдийн үдэшлэгт оролцоцгооё гэхэд нь үргэлж татгалздаг байсан юм. Нэг бол ээжтэй яваад намайг үлдээ эсвэл тийм ийм ажилтай гээд л үдэшлэгээс зугтах зөндөө арга байдаг байлаа. Гэхдээ баян айлын хүүхдүүд үнэхээр мөнгөндөө хахаж цацсан болоод ч тэр үү? Үнэхээр муухай ааштай байдаг тул би үдэшлэгт ордоггүй байсан юм. Мөн ээж аавын нэр хүнд тухайн бизнес салбартаа хамгийн алдартай нь учир тэдний ганц хүүхэд миний хувьд асар их хариуцлага ирдэг.
Advertisement
Эцэг эх маань л намайг өөрсдийн бизнестээ хүчээр оруулснаас биш би багаасаа л дотор заслын загварын чиглэлээр явахыг хүсдэг байсан. Ядаж доор юм уу дээр минь хүн байсан бол шууд л бизнесийг нь орхих байсан юм. Ажлын өрөөнд хэдэн цаастай зууралдахаас илүү байшингийн дотор заслыг хийх нь сайхан байдаг юм.
Орой боллоо. Хамгийн уйтгартай аан бас залхмаар томчуудын үдэшлэг дээр хоёр хөлөөрөө алхаад ирсэн гэдэгтээ итгэж чадахгүй нь ээ. Олон компанийн захирал төлөөлөгчид гартаа хундага дарс барьсаар их л чухал зүйлс ярилцан зогсох бол би энд аль болох өөрийгөө тайвшруулж инээсэн царай гаргахыг хичээн явж байлаа. Энд орж ирсэн цагаасаа би нэг ч Сэүн ээс холдсонгүй. Яагаад ч юм яг л алдчих юм шиг санагдаад байгаа учраас алхам ч холдсонгүй. Сэүн бид хоёр хүмүүстэй мэндлэн явж байгаар Ноён У, хадагтай У г харлаа. Тэр хоёр бас л хүмүүстэй ярилцан зогсож байв. Бид хоёрыг хармагцаа нааш ир хэмээн дуудан өнөөх ярилцаж байсан хүмүүстээ Сэүн бид хоёрыг танилцууллаа. Дахиад л уйтгартай санагдаж байсан учраас би зөөгчөөс нь угаалгын өрөөг нь асуугаад оров.
Цүнхнээсээ хэдэн будгаа гаргаж ирэн сэргээж байхад нэг эмэгтэй намайг ширтэж байх бөгөөд яг л би түүнд буруу зүйл хийж байсан юм шиг аймшигтайгаар ширтэх нь тэр.
Би: "Уучлаарай!? Ямар нэгэн асуудал гараа юу?!" гээд аль болох эелдгээр асуулаа.
__: "Хммм, мэдэхгүй ээ. Магадгүй...магадгүй тэдний нүдэнд асуудал байгаа байх тийм үү?"
Би: "Тэд гэж хэний тухай яриад байгаа юм?" гээд бага зэрэг ууртайгаар асуухад тэрээр уртаар санаа алдан
__: "Эхлээд өөрийгөө танилцуулсан нь дээр бололтой. Намайг Жиёон гэдэг. Чиний нөхрийн сүй тавьсан бүсгүй нь байсан юм. Гэхдээ чамайг сонгосныг бодоход тэдний нүдэнд асуудал байгаа бололтой. Яахав, эмэгтэй хүн эмэгтэй хүндээ гэж хэлэхэд Сэүн чамайг хэзээ ч хайрлахгүй байх. Чи шалтгааныг нь надаар хэлүүлэхгүй мэдэж байгаа байх. Сэүн надад хайртай болохоос чамд хайртай биш бүсгүй минь. Тэр зүгээр л намайг мартах гэж чамайг ашигласан юм. Шударгаар хэлвэл, би түүнийг орхиж нэг новшийн залуу сонгосноо буруутгахгүй ээ. Гэсэн хэдий ч би энд өөрийнхөө алдааг засахаар ирсэн. Юу гэсэн үг вэ гэвэл түүнийг чамаас буцааж булааж авна аа гэсэн үг. Сонссон уу?"
Advertisement
Би түүний яриаг сонсоод чангаар инээн "Одоо тэгвэл миний өөрийгөө танилцуулах ээлж биз дээ!?! *ёжтой инээмсэглэх* Намайг У Мина гэдэг. Сэүний эхнэр. Тиймээ чи түүний сонгсолт БАЙСАН. Чи түүний сүйт бүсгүй нь БАЙСАН бол би одоо түүний ЭХНЭР нь. Тйимээ чамайг надаас үзэсгэлэнтэй гэдэгт би маргахгүй ээ. Ази төрх, гуалиг бие чамд байдаг юм байна. Бүх залуусын мөрөөдлийн бүсгүй байж болох ч бурхан минь, зүүднээсээ сэрж үз!!! Чи Сэүнийг орхиод өөр залуу руу явсан чинь чиний сонголт байсан. Хамгийн новшийн зүйл нь чи гэрлэхээсээ сарын өмнө явсанд байгаа юм. Харин би чиний тэр алдсан боломжийг чинь ашиглачихсан. *инээх* ОДОО ТЭР ЗАЛУУ ЧИНЬ МИНИЙХ ГЭЖ БАЙНА!!! ТҮҮНИЙГ БУЦААЖ АВМААР БАЙНА УУ? ХИЧЭЭГЭЭД ҮЗ Л ДЭЭ, БИ ТИЙМ ЗҮЙЛ ХЭЗЭЭ Ч БОЛГОХГҮЙ" гэж хэлээд нойтон гарынхаа усыг түүн рүү цацан хажуугаар нь мөрлөн угаалгын өрөөнөөс гарлаа. Би үнэхээр ийм ааш гаргаж байгаагүй учраас өөрөөсөө бага зэрэг айв. Сэүнийг хайж очоод суумаар байгаагаа хэлтэл тэрээр толгой дохин ширээ рүү хүргэж өгөөд суулгав. Сэүн хажууд минь суугаад удаагүй байтал бидний өөдөөс хэн ирсэн гэж бодож байна?
Advertisement
- In Serial38 Chapters
The Nash Brothers (Completed)
Step-brother bully enemies to lovers romance.I met them once before, many years ago at our parents wedding, they had made it very clear then we would never be family and I was happy with that, I didn't want three brothers, especially not sanctimonious jocks like them. and anyway I would never see them, they lived across the others side of the county with my dad and their mum and I lived with my mom. Any time I had seen my dad since then, had been at my grandparents house when they had gone to see their dad.But now everything had changed and I would have to live with them...
8 352 - In Serial40 Chapters
The Tatted Psycho
✔️ --When Emily Hearst learned that her mother kept her father out of her life simply so she could use Emily as a slave, Emily ran. She ran all the way to where her father was. She wasn't ready for newly found family, or the dark man that everyone seemed to think was a psychopath. But they all bring Emily a life she never thought she could have.|#1 in mc||#1 in Psycho||#1 in psychopath||#1 in stutter||#1 in bikers|
8 94 - In Serial41 Chapters
ကံကြမ္မာစေရာ [OC] (Completed)
"အမေ အခုကျွန်တော့်ကို ၁၉နှစ်အရွယ် ကလေးသာသာကောင်မလေးနဲ့ လက်ထပ်ခိုင်းနေတာလား""ဘုန်းမြတ်မင်းသွေး""အကိုက မှူးကို သနားလို့ လက်ထပ်မယ် ပြောတာလား ဒါမှမဟုတ်အကို့ကို သစ္စာဖောက်ခဲ့တဲ့ မိန်းမကို စိတ်နာလို့ သူ့ကိုရွဲ့ပြီး မှူးကိုလက်ထပ်မှာလား""မြမှူးသော်တာ""ကိုဘုန်းက ငါ့အတွက်တော့ ၀ှက်ဖဲတစ်ခုပဲ ငါအပြင်မှာရှုပ်ပွေလို့၀ရင် ကိုဘုန်းရဲ့ မိဘတွေကိုဆန့်ကျင်ပြီး ကိုဘုန်းကိုရအောင်လက်ထပ်မှာ ပြီးရင်တော့ ကျန်တဲ့ဘ၀ကို ဆရာ၀န်ကတော် ဆိုပြီး သိက္ခာရှိရှိနဲ့ ဖြတ်သန်းတော့မှာ""ရွန်းလဲ့ယမုံ"သူတို့သုံးဦးရဲ့ စိတ်၀င်စားဖွယ်ဇာတ်လမ်းက ဘာတွေဆက်ဖြစ်မှာလဲ.............?Zawgyi"အေမ အခုကြၽန္ေတာ့္ကို ၁၉ႏွစ္အရြယ္ ကေလးသာသာေကာင္မေလးနဲ႔ လက္ထပ္ခိုင္းေနတာလား""ဘုန္းျမတ္မင္းေသြး""အကိုက မွဴးကို သနားလို႔ လက္ထပ္မယ္ ေျပာတာလား ဒါမွမဟုတ္အကို႔ကို သစၥာေဖာက္ခဲ့
8 207 - In Serial33 Chapters
HIS PRINCESS | K.TH
In the city of Kaz, the people are divided into three classes: the elite, the worker, and the scum of the underground. Aeri is part of the working class. Her parents, even though they must struggle to make ends meet, treat her and her brother with love and teach her to stand by the right things. Always.V is a shadow who crosses between the elite and the underground. He carries many identities: the heir, the street fighter, the ruthless dealer. He is all of these things. But even then, he still doesn't know how to quite deal with a little girl who offers to trade him his cigarette for a lemon lollipop.And when something happens to Aeri that devastates her entire family, V loses her for over six years in the claws of the Underground.What happens when they meet each other again, with Aeri nothing like who she was before?
8 120 - In Serial24 Chapters
His Tiger (Jasper Hale Fanfic)
He has been waiting for her. His mate. What he didn't know was that she was a werecat and she is alpha. She has been watching over them. Protecting them. She knows her mate is a vampire in the Cullen coven. He doesn't know she watches over them.She will protect them with her life.NOTE: This takes place during Breaking Dawn.One more thing. I DONT OWN TWILIGHT. EVE IS THE ONLY CHARACTER I OWN.
8 104 - In Serial66 Chapters
Beta Mates
Book #2: The Mated SeriesEmitt Smith, one of a kind party animal with a knack for making people love him instantly. A sweetheart with a filthy mind, Emitt is loved by all, especially in his pack as the future Beta, living life in complete bliss except when it comes to a certain blonde guy. Beckett Stone, loyal friend with a heart of gold, adored by all of the female species, he's earned a reputation of a lovable jock. His sole purpose in life is to please his parents by being the amazing Beta they want him to be and to find his mate. Two packs merged, equaling two betas. How will they add up? Especially when they find out they're mates. (UNEDITED: READ AT YOUR OWN RISK)
8 125

