《blind | jhs》20. Төгсгөл
Advertisement
Цагын зүүн чимээ чихний үзүүрт зөөлхөн сонстоход хөшигний цаанаас орж ирэх нарны туяа нүдэн дээр тусч байлаа. Нүдээ удаанаар нээж толгойн доороо тавьсан гараа суниалгахад яг л тэр хэвэндээ би хэдэн жил хэвтсэн аятай санагдаж байв. Шаргал туяа цагаан обой дээр тусахад өрөө гэрэлтэж нүдээ нээсэн цагтаа л би тайван амгаланг мэдэрч байлаа. Бэлхүүсээр минь тэвэрсэн гарыг зөөлхөн салган би босож суухдаа өөдөөс минь угтах далайг ширтэж удалгүй өнөөдрийн ганц хийх ёстой зүйлээ бодох төдийд л нуруу хүндэрч цээж хоосрон эхлэсэн ч бэлхүүснээсээ салгасан гар эргэн намайг тэврэх нь мэдэгдэв. Нуруулуу минь нүүрээ шигтгэсэн тэр сөөвтөр бүдүүн хоолойгоор
" Эргээд хэвт ээ. " гэхэд би чимээгүй хөхрөн бослоо.
" Надад хийх ажил байгаа болохоор уучлаарай. "
Тэрээр орноосоо өндийн босч арзайсан үсээ арагш нь самнан , " Ямар ажил? " хэмээхэд би шүүгээнээсээ хувцас гарган өмсөнгөө түүнрүү хараад инээмсэглэв.
" Дуусгах ёстой ажил. "
Нойл орон нүүр гараа угаан , янзлаад одоо ч хүртэл түүнийг орондоо эргэн хэвтсэн хэвээрээ байхыг харан гарахынхаа өмнө " Удахгүй уулзья , баяртай " гээд гарахад хаалга хаагдахын өмнө түүний бага сага яриа сонстох ч ойлгож амжилгүй би явлаа.
" Хаана байна? "
Харилцуурын цаанаас сигнал түүний хоолойг дарж тэрээр цааш ойлгогдохгүй үг орилсоноо ,
" Очиж явна аа. Гэхдээ энэ хүмүүсээс болоод хамаг уур хүрэх нь- .. Машин барьж чадахгүй бол алхаач! " хэмээн дахин цааш орилоход би инээдээ барьж чадсангүй.
" Яарах хэрэггүй ээ , урилгыг би чамд тэр өдөр нь ч өгч болно шүү дээ Жундэ. "
Жундэгийн инээмсэглэж байгаа нь ч хүртэл бараг сонстох бөгөөд тэрээр санаа алдан ,
" Урилга аваад харахад хамаг мэдрэмж оршдог байхгүй юу Исүл. Гэхдээ чи хүнтэй уулзана гэсэн биз дээ? Эхлээд уулзаж байхгүй юу. Жуна нэг юм авна гээд байна." хэмээв.
Таксины жолоочид мөнгөө өгөн машинаас буугаад би орох ёстой газарлуугаа харан амьсгал аваад ,
" За за , би хүлээж байя. Ирээд залгаарай. " гээд таслахад яагаад ч юм тэрхэн хугацаанд би тийш алхаж очмооргүй санагдуулж байлаа.
Кофены жижиг хэрнээ тохитой каферуу орох тэр хэдэн алхам яг л гал дүрэлзэж буй чулуун дээгүүр алхаж байгаа аятай санагдаж байлаа. Алхах бүрт буруу тийш хармаар санагдах ч энэ хүрсэн би урьдын адил зугтаж чадсангүй.
Хаалгаар орж ирэх тэр явцад намайг халуун дулаан угтаж байлаа. Харц минь өөрийн эрхгүй ийш тийш дальдчин явахад эцэст нь хайж байсан зүйлээ олж харсан би өөрийгөө зоригжуулах хэрэгтэй мэт санагдав.
Цааш харан цайгаа бага багаар оочлох тэрээр цонхоор ширтэж байгаа байдлаас нь ажихад энд ирээд удсан нь үзэгдэж байлаа. Үсээ арагш нь болгон түүний хажууд очиод би чимээгүй хоолойгоо засахад л түрүүнээс хойш цаашаа харж байсан тэрээр нааш удаанаар эргэн харав.
Энэ олон жилийн дараа түүний инээмсэглэлийг харахдаа би толгой минь хөнгөрч байхыг мэдэрч байлаа. Сандлаасаа босон намайг тэврэх түүний тэврэлтэнд би хөнжил мэт хучигдаж байсан ч түүний дулааныг санасан би эргүүлэн тэврээд инээмсэглэв.
" Сайн уу Хоби , олон жил өнгөрч. "
" Чи.. " гээд духан дээрээ итгэж явсан байртай гараа тавих түүний нүд гайхшралаар дүүрч " -үнэхээр өөрчлөгдөж. " гэхэд би зөөлхөн инээмсэглэн урдах кофендоо элсэн чихэр хийлээ.
Advertisement
" Мэдээж шүү дээ , би арван зургаатай биш. "
Хусог одоо ч хүртэл нүүрэндээ инээмсэглэлтэй намайг чимээгүй ширтэхэд би ч тэр тайвнаар түүнийг ажихыг оролдож байв.
Түүний үс өмнөх үеүдээсээ богинохон болсон байх нь түүнийг тэс ондоо хүн мэт харагдуулж байлаа. Хажуу талын сандландаа тохсон түүний хар пальто , дээд талын товчоо товчлолгүй үлдсэн түүний саарал цамц. Түүнийг аль хэдийн томорсоныг харуулж байв.
" Хэтэрхий олон жил өнгөрчээ Исүли. Хэтэрхий олон жил. "
Толгойгоо дохин би чимээ анирт автахад Хусог ч тэр чимээгүй байсан ч ширээн дээр тавьсан миний цүнхнээс цухуйсан урилгыг ажиглах түүний харцанд би олон зүйл агуулагдаж байгааг харж байв. Түүний шархыг би сонсож байлаа.
" Сүли та хоёр..? "
Өгүүлбэрээ дуусгаж амжилгүй би чимээгүй болоход Хусог өөрийн халааснаасаа үрчийсэн урилгыг гарган ирж зөөлхөн инээмсэглэснээ ,
" Тийм ээ , чамайг явсаны хэдэн сарын дараа. " гэхэд түүний гаргаж ирсэн адил урилгаруу ч тэр би чимээгүй харахад хүргэв.
| Хүндэт Жун Хусог таныг 1 сарын 15ны өдөр Сөүлийн Таволо 24 хоолны газарт болох У Хижүн , Мүн Сүли нарын хуримын ёслолд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хурим болох газар : 1 сарын 15 ны 16 цагт.... |
Хусог урилгыг доош харуулан тавиад ,
" Гэхдээ тэр бүгд аль хэдийн өнгөрсөөн. Би зүгээр байгаа. Харин Исүл , чи яажшуухан амьдарч байна? "
Өглөө урилгыг харахдаа маш их гайхширч байсандаа би Хусогт ямар байгааг төсөөлж ч чадашгүй байлаа. Өөрийн хайртай хүн чинь өөр хүнтэй гэрлэвэл гэмтэхгүй хүн хаана байх вэ? Хусог бид хоёр адил зовлонтой хэвээрээ л байлаа.
Аль нь ч хүссэн зүйлээ авч чадахгүй.
Гэвч өөрийнхөө энэ олон жил юу хийснээ бодох төдийд л нүүрэнд минь инээмсэглэл тодорч байлаа. Үүнийгээ ч нуухыг хүссэнгүй.
" Би зүгээр ээ , их сургуулиа амжилттай төгсөж гайгүй ажилтай болсон. Ажилдаа ороод нэг их удаагүй байгаа ч надад таалагдаж байгаа. "
Хусог чимээгүйхнээр доош харсанаа удалгүй " Үерхэж..? " гэхэд би түүнийг энэ үгийг асуухад ямар их хүчин чармайлт орж байгааг мэдэрч байлаа.
Би толгойгоо дохин кофений аяганы бариулнаас барин эргүүлэхдээ түүнд ямар үг хэлвэл зохимжтой эсэхийг хэсэг бодосхийн ,
" Удахгүй бидний 5 жилийн ой болно. " гэх үед Хусог чангалсан биеэ сул тавихыг харан өөрийн эрхгүй арагш сандлаа налав.
" Харин чи.? "
Санаа алдан , аажуу тайвнаар хажуу тийш цонхоор харах тэрээр , " Би яг л хэвээрээ , Исүл. Их сургуулиа хараахан төгсөөгүй байгаа ч ажил аль хэдийн олчихсон. Гэхдээ ... " гээд тэрээр өөрийн бодолдоо бололтой чимээгүй инээв. " одоо ч хүртэл Дрэйкийн тоглолтыг үзээгүй хэвээр л байна. "
Өөрийн эрхгүй чин сэтгэлээсээ инээхдээ би энэ өдрүүдийг өгүүлж байлаа. Хэний дуучин илүү гоё , алдартай гэдгээр хэрэлддэг байсан үес , тоглолтыг нь үзэхийн тулд нэг бөөрөө ч зарахад бэлэн гэж амлаж байсан дүрсгүй амлалтууд. Диваажин мэт санагдаж байв.
" Би чамайг санасан Исүл. "
Түүний гарыг атган , би нүүрэндээ зөөлхөн инээмсэглэлтэйгээр , " Би ч бас , чамайг санасан. " гэхэд Хусог эргүүлж намайг атгаад урьдын адил алган дээр минь зөөлхөн дугуй дүрс зурж байв. Тэр заримдаа намайг тайвшруулахын тулд эсвэл зүгээр л нэг юманд хэт анхаарал хандуулахаараа намайг атгасан гар нь дугуй дүрс зурдаг байсансан. Одоо ч хүртэл энэ нь байгаа гэдэгт итгэшгүй юм.
Advertisement
" Гэхдээ бүх зүйл ард өнгөрсөөн Хусог. Бүх зүйл. "
Хусог надруу чимээгүй ширтэн харлаа.
" Яагаад? "
" Хусог их олон жил өнгөрсөн , төсөөлж ч барамгүй олон жил. Тэр олон жилийн дараа би хэчнээн зовж байсан ч хайр гэж юу байдгыг мэдэрч байна. Тиймээс үүнийгээ дахин сүйрүүлмээргүй байна. " гэх үедээ би Хусогоос гараа салган арагш суугаад гараа урдаа ачлаа. Кафед явах намуухан аялгуу чимээгүй дуугаран ямар нэгэн чимээ аниргүйг эвдэлж байв.
" Би чамайг их зовоосон. Одоо би гэсгээлээ хүртэж байна , Исүл. "
Түүний хоолой урьд өдрүүдийг санагдуулам шаналсан сонсогдоно. Ярьдаг өнгөнөөсөө чимээгүй Хусогыг сонсох төдий түүнийг хэн бүр зовж байгааг нь анзаарах аятай.
" Хусог.. "
Хүмүүс орон гарах тоолонд хаалган дээр уясан хонх жингэнэж тэрхэн үед цэлмэг байсан тэнгэрээс том цагаан цаснууд будран газар унаж байлаа.
" Би хэтэрхий сохор байсаан Исүл. Хэтэрхий сохор байсан учраас би юуг үнэн юуг худал гэдгийг ялгаж чадаагүй. Зүгээр л би .... тэр үеүд хэвээрээ байдаг байсан бол би бүх зүйл жаргалтай байна гэж бодсон. Гэтэл би хажуудаа байгаа бүх хүнээ алдсан..... "
Хусог хэсэг чимээгүй болон цонхоор дахин харахад түүний нүд гялтганан миний сэтгэл өвдөж байв.
" Гэхдээ би Сүлиг яагаад алдсанаа мэдэж байна аа Исүл. " гэх үедээ тэр надруу харлаа.
" Учир нь би биеийн хагасаа алдчихсан байсан учраас. "
Түүний үгсийг сонсоход надад яг л эргээд тамруу алхаж байгаа аятай өвдөж байв. Зүрх минь хэдэн хэсэг тийш салах шиг өвдөж , би салганан чичрэх хоолойгоо жирийн байлгахыг хэд үзэх ч бууж өгсөөр байлаа.
" Хусог-... би чамд хайртай.
Гэхдээ ...... "
Хусогийн надруу харах харц нь яг л бүтэн ертөнцийн нууцыг агуулж байгаа мэт санагдаж , тэрээр миний юу гэж хэлэх гэж байгааг аль хэдийнээ мэдсэн харагдана.
" Би түүнд илүү хайртай. "
Үгс амнаас гарсан даруйдаа цас мэт агаараас будран унахад би гараа салаавчлан атгалаа.
" Чиний үлдээсэн .... бүтээсэн тэр ангал, тэр харанхуй ертөнцийг тэр хааж өгсөн. Харанхуй ертөнцөд жижиг ч гэсэн лаа асааж , салхи салхилан унтрах бүрт ирж дахин асаасан. Тэр чиний байх ёстой орон зайг минь нөхөж өгсөөн Хусог. Тиймээс би түүнийг алдмааргүй байна. "
Кафений хаалгаар биднээс гаднах сүүлийн үйлчлэгч гаран одоход би ч тэр гарах ёстой гэдгийг мэдээ байлаа. Хусог нэгэн зүгрүү чимээгүй ширтэх тэр мөчид түүний хэзээд сэргэлэн цовоо гэгддэг байсан нүднээс нь алмааз мэт нулимс хацар даган урсаж тэрээр надруу харан хоолойгоо чимээгүй засав.
" Тэгэхээр энэ хүрээд бид бүрмөсөн дуусч байгаа гэж үү? "
" Мэдээж үгүй , бид үргэлж л найз байсан биз дээ? Сайн найзууд. "
Доод уруулаа зөөлхөн хазах Хусог толгойгоо зөөлхөн дохиход түүний үс нь духыг нь нуун бууж орж ирж байлаа. Түүний нүүр бага зэрэг туранхай болсоныг эс тооцвол тэр ахлах сургуульд ямар байсан яг л тэр төрхөөрөө харагдаж байв. Түүний хөвсгөрдүү зөөлөн үс духыг нь нууж , бага зэрэг эрүүгээ чангалахад хацрын хонхорхой үзэгдэнэ. Хэчнээн ингээд бүх зүйл дуусахгүй гэж хэлэх ч бидний аль аль нь үүнийг ингээд дуусч байгааг мэдэж байв.
Бидний нөхөрлөл.
Бидний бие биенийгээ олоогүй хайр.
Хусог нулимсаа арчив.
" Би одоо ажилтай учраас ингээд явья даа."
Ширээнээс босохдоо би одоо ч хүртэл кофендоо ганц ч уруул хүргээгүйгээ анзаарч нэг том балгах ба хоёр гарныхаа голд дулааныг нь мэдрэн тэврэх кофегоо ч тэр Хусог ганц ч уугаагүйгээ санагалзан амруугаа ойртуулав. Түүний нүүрэнд кофегоо амталсан даруйдаа эхүүн хувирал илрэхэд , би бүх хувцсаа өмсөн явахынхаа өмнө зөөлхөн хөхрөн , хажуудах ширээн дээр байсан ууттай сахарыг түүний гарны хажууд тавиад , " Элсэн чихрээ их хийж байгаарай гэж хэлж байсныг минь санаж байна уу? Би дахиж хэлэхгүй шүү. " гээд түүнрүү сүүлийн удаа инээмсэглэн гараа далласаар шилэн хаалгыг онгойлгон , арагш ганц ч харалгүй хүйтэн агаартай уулзлаа.
Гадна хөлөө тавьж урдаа орох цасыг ширтэх тэр мөчид би энэ олон жилийн дараа анх удаа л цээж дүүрэн амьсгал бүтнээр авч , нуруун дээрх ачаа минь унасан байхыг мэдэрч байв. Бүх зүйл өнгөрсөнд үлдэж , шинэ зүйлс одоо л намайг угтаж байгаа мэт санагдахад би нэг зүйлийн ардаас ямар удаан гүйснээ анзаарч байлаа. Хэзээ ч тийм зүйл болохгүй гэж ярьдаг байсан мөртлөө алхах бүрт ямар их гэмтдэг байснаа ч хүртэл.
Одоо ч хүртэл ардаас минь ширтэх нь мэдрэгдэх Хусогруу эргэн харалгүй би ажлын зүг удаанаар алхахдаа , утас минь халаасанд чичрэх нь мэдрэгдэж , Жундэ байх хэмээн харах ч өөр дугаарыг харахдаа нүүрэндээ инээмсэглэл тодорч байхаа анзаарав.
" Байна уу? "
" Исүл? Чи ирэх болоогүй юм уу? Би өглөөний цай бэлдсэн ч муудах нь байна. "
Би үүнд нь зөөлхөн инээж " Уучлаарай , хүнтэй уулзах хэрэг болоод байсан юм. Одоо түүнд очиод урилгыг өгөх гэж байна. " гэхэд харилцуурын цаанаас тэр ч бас инээх нь дөнгөж сэрсэн сөөнгө хоолойноос сонстож байлаа.
" Бид өнөөдрийг хамтдаа өнгөрөөнө гэж бодсон юмсан. "
" Одоо очиж байна аа. Тиймээс ахлах сургуулийн хүүхэд шиг гоншигнохоо болиод костьюм пиджакаа явж авахдаа бэлд. "
Хэсэг чимээгүй намайг угтав.
" Хүлээж л байя даа Исүл. Надад өөр хийх зүйл ямар байгаа биш.
Хайртай шүү Исүл. "
Би инээмсэглэн , замын цаана надруу харах Жундэрүү болон түүний хажууд машинаасаа юм уудлан зогсох түүний ярьж байсан Сэил гэх үзэсгэлэнт эмэгтэйг олж харан түүнрүү даллав.
" Би ч гэсэн чамд хайртай ........
Жин. "
***
Төгсөв.
Олала. Та нар ийм төгсгөл хүлээгээгүй л биз :))) би та нарт сүрприйз барина гэснийг минь санаж байна уу? Тэгвэл тэр сүрприйз чинь энэ байна.
Ким Сокжин.
Тэгэхээр би угаасаа бүх гишүүдээр зохиол бичнэ гээд амлачихсан байгаа. Харин Жиний зохиолыг бичихдээ сүрприйзийн утга учир нь Исүл Жиний зохиол дээр ч гэсэн гол дүр байна аа гэсэн дээр оршиж байгаа 😉☺️
Гэхдээ гэхдээ гэхдээ .. Би 900+ дагагчтай болсон үедээ дараачийн зохиолоо бичиж эхлэх учрас тэр хүртэл амрах хугацаа надад олдож байгаа бус уу. :)
Тэгээд Жиний зохиолыг уншиж эхлэхдээ та нар бүр сайн ойлгоноо л гэсэн үг.
Энэ хүртэл уншсан уншигчиддаа баярлалаа. Хэчнээн тийм их алдартай болохгүй , би хэдэн удаа шантарч байсан ч та нарын ачаар дуусгадаг юм байжээ.
Тиймээс дараагийн зохиол дээр уулзацгаая~
Бичиж дуусгасан огноо :2017.11.08
Кикүчи Оюука
Advertisement
- In Serial64 Chapters
The Billionaire's Proposal
Jane Hamilton is an ordinary waitress at Douglas Diner which no guy is interested in. Adrian McKeller is the well known billionaire who is loved by everyone, especially women. He also happens to be Jane's daily customer. What happens when he comes up with a proposal she can't deny? "No Attachments." "No Love." "And no questions about the past." Will they be able to survive? Will she be able to overcome the consequences of accepting...The Billionaire's Proposal? Read to find out.Highest Ranks #1 in generalfiction || 05.07.22
8 607 - In Serial34 Chapters
Forever HEART
Diya - A cute, kind-hearted, orphan girl -works as a lecturer-longing to have a family Arjun - A arrogant handsome billionaire- workaholic- with loving parents and one best friend "You know you're in love when you can't fall asleep because reality is finally better than your dreams." - Dr SeussThis is going to be a cliche love/romantic story with a Lil bit of drama and lots of romance.By the way, I'm a new author and this is my first book
8 216 - In Serial83 Chapters
Eva's Sins
Society games. Intrigue. Love and desire for someone who isn't meant to be yours and a true friendship strong enough to struggle against fate only to protect the other. A 15-year-old innocent girl is sent to meet a wild world of the XVIIIth century after entering the secret Ladies' society called "Red Ants". From that moment Eva's adventure against the world and against herself starts. Will she be able to surpass all these obstacles or she will be sucked into her own games? Only together we will find it out.
8 705 - In Serial22 Chapters
The quiet felon/ BWWM
"What's in your pocket? Your wallet?" She asked him as she tried to get comfortable while sitting on his lap. Why would his wallet be so weirdly shaped?"My pockets are empty, Muffin." He whispered lowly in her ear as he held her hips still because she kept wiggling. She blushed hardly as he smirked. ~~~~~~~~~~~~~~~~~~(This is a Mafia book)This story is about two people. {bwwm} {wmbw}The first is Ace Hardwick he's a man that has just gotten out of prison for a crime he didn't commit. He went into the system when he was 16. He was at the wrong place at the wrong time. He's been in prison for 8 years and he just got out 2 weeks ago. He went from talk of the party to anti social. He just got a job at a local coffee shop. He's just trying to make a living as a wrongfully convicted felon.The second person is Teagan Travis she's a woman that's making it somewhat some where in life. She's had a trouble childhood that she likes to think she forgot about. She has a nine to five job working as a IT girl at a big company. She is a person that lives by routine. She wakes up at a certain time eats and sleeps at a certain time. What happens when Ace comes and turn her life upside down, but maybe in a good way?This book is definitely not edited!Started August 17, 2020. Ended November 26,2021.
8 191 - In Serial11 Chapters
Fundy x Dream
A long story about Fundy And Dream's love life starting from the very beginning.
8 174 - In Serial42 Chapters
Eternal Love ✔
EditedIrfa Zafar had never thought that in a span of an year her life would turn upside down. She hadn't expected her qadr to play like this. It was long back when she had accepted her fate and miseries but then again her fate plays. Landing her somewhere she hadn't imagined to be. And with people who would become her home. Shehreyar Siddiqui was contented with everything he had. His tawakal in his lord never died. He had never lost his composure but when a certain someone enters his house and knocks on his heart's door he finds himself in a frenzy. A series of misunderstandings and then realization follows leading him to realize his feelings._______Started- March 29, 2019Ended - October 21, 2019© All rights reserved.2019. ayesh1love
8 221

