《blind | jhs》19.
Advertisement
***
" Юу болсон гэж байна? "
Хажуудах сандлан дээр өөрийн гар цүнхээ тавьж ороолтоо янзлах аав цонхоор өөр тийш азнангаа ,
" Цаг агаараас болоод онгоц гучин минут хойшилж байгаа гэж байна. Гэхдээ удахгүй хэлэх байх. " гэхэд би толгойгоо дохин аавыг ямар нэгэн идэх юм хайхаар явахыг харах ба өөрийн эрхгүй онгоцны буудлын хаалгаруу харж байлаа. Хамгийн анхны нислэг байсан учир нэг их хүн буудалд харагдсангүй , би үргэлжлүүлэн номоо уншиж эхлэв.
Хүмүүсийн яриаг яг л чихэндээ бөглөрөө хийсэн мэт бөгөлж зөвхөн нэг зүйлдээ л бүх зүйлээ анхаарахыг хичээж байвч бодол сэтгэл минь тал тал тийшээ нисэч байлаа. Аав надад сэндвич өгөн бид хоёр чимээгүй суун идэхэд аав надруу дөлгөөхнөөр харан ,
" Манай эгч чамайг хараад баярлах болно оо. Чамайг бага байхад чинь л харж байсансан. " гэхэд би инээв. Үнэндээ би ч тэр нагап эгчтэйгээ уулзахы хүслэн болж байлаа. Үргэлж л зургуудаар эсвэл аавын ярианаас сонсдог байсны эс тооцвол амьдралдаа би түүнийг маш сайн хүн гэдгийг нь мэдэж байв.
" Берлинруу шууд нислэгийн зорчигчид... " гэх яриа чанга яригчаар сонстоход аав гартаа барьж байсан хогоо хаяж цүнхээ үүрэх ба би ч тэр хөлөн дээрээ тавьсан байсан алчуураа номтойгоо хамт цүнхэндээ хийн бостол араас хэн нэгэн миний нэрийг дуудах нь сонстлоо.
Эхэндээ нэр минь ойлгожгүй байвч хоёр дохоо дуудах хоолойноор аав бид хоёул арагш хартал Хусог , миний харахыг хүсэхгүй байгаа хүн өөдөөс минь хамаг хурдаараа гүйн ирж байв.
" Исүл! "
" Хусог..? "
Аав миний хажууд зогсох нь мэдрэгдэхэд би аавруу харлаа. Хусог миний урд ирэн амьсгаагаа дарж , аавд ёслох ба аав надруу хараад санаа алдан ,
" Би түрүүлээд орж байя даа. Хаашаа ирэхээ мэдэж байгаа биз дээ? " хэмээхэд би зөөлхөн инээмсэглэн толгойгоо дохив. Аавыг биднээс нилээдгүй холдсоны дараа Хусог гэнэт хажуунаас намайг тэврэн авч нэг гар нь миний бэлхүүсээр нөгөөгар нь толгойны миинь ард байлаа. Би түүнээс салахыг хичээн гэдэсрүү нь түлхэхч Хусог түлхэх бүрт тэврэлтээ улам чангатгах ба хангалттай тэмцсэн би бууж өгөн ,
" Хусог намайг тавь. " гэх ч тэр чимээгүй зогссор л байв.
" Намайг тавь- "
" Битгий Исүл... битгий үүнийг хий л дээ. "
Хэчнээн би түүний нүүрийг харахгүй байвч би түүний хоолойноос маш их цөхрөлийг сонсож байсан юм. Нүд минь нулимсаар дүүрч би уйлахгүйг хичээх ч зүрх минь өвдөж байлаа.
Advertisement
" Битгий гуйж байна. Би чамаас гуйж байна. Битгий үүнийг хий. Битгий намайг орхи. "
Хоолой зангиран би түүнийг эргүүлэн тэврэхдээ уйлахгүй байхыг хичээн шүлсээ хэд залгиад ,
" Би чамайг орхиогүй ээ. Би харин өөрийгөө орхиж байна. " гэхэд Хусог тэврэлтээ салган надруу харлаа. Түүний нүүр нь өмнө нь харж байснаас хэд дахин цайж , нүүрнээс нь ядарч байгааг нь ажиж байв.
" Битгий Исүл. " түүний үг голоороо тасран тэрээр доош харцаа буулган , " Би ганцаараа үлдмээргүй байна. " хэмээхэд нь миний зүрх хэд дахин зангирч байсан ч би нүүрэндээ инээмсэглэл тодруулахыг хичээн түүнийг өөрлүүгээ харууллаа.
" Чи ганцаараа биш ээ Хусог. Чи хэзээ ч байгаагүй. "
Яг л бид хоёыг ярь гэсэн мэт ойр хавь удаанаар чимээ анирт автаж , би түүнрүү харах ч Хусог надаас зугтан , чимээгүй хэрнээ хэчнээн их гэмтсэн аясаар ,
" Би чамайг үзэн ядаж байна. " хэмээх үед л би өөрийн барьж байсан нулимсаа барьж чадалгүй уйлж байлаа. Амьсгал авах бүрт хоолой хорсох мэт өвдөж энэ их уйлалт гуниглалтаас ядарч байх ба нулимсаа арчих ч дахин нулимс урссаар л байв.
" Хэрвээ чи ингээд байх юм бол би ч бас чамайг үзэн ядна шүү. "
Хусог чимээгүй амьсгал гарган инээж ярих үгэндээ гараа багаханаар агаарт хөдөлгөж байлаа.
" Яагаад намайг үзэн ядна гэж? Чи намайг орхиж байна. Би биш. Тэр олон амлалт , хүслүүдийн дараа чи амлалтаа зөрчиж байна. Би чамд санаа тавьдаг , би чамд санаа зовдог. Бас- "
" Чи надад хайргүй Хусога. Хэрвээ чи үүнийг хэлэх гэж байвал би хэлье. Чи бас надад хайргүй. "
Хусог үсээ арагш нь самнан буруу тийш харсанаа эргэн надруу харж чимээгүй хоолойноор ,
" Би чамд хайртай Исүл. " гэхэд түүний үгс яг л нарийхан зүү шиг зүрхрүү минь шигдэж тэндээ үлдэж байгаа мэт мэдрэгдэж байлаа. Нулимсаа арчин би зөөлхөн инээмсэглэнгээ уйлан харах тэр мөчид ингээд бүх зүйлс эцэс төгсгөлдөө ирж байгаад сэтгэл минь хөрч байлаа. Тэр их өвчин зовлон , ганцаардал , зовлонгийн дараа үүнийг тэвчиж чадахгүйдээ би явж байсан юм. Би бодит амьдралаас зугтаж байв.
" Чамайг надад хайртайг мэднэ ээ Хусог...
Гэхдээ чи надад хайртай биш. "
" Тиймээс өөрийн хүсээгүй зүйлээ хийх гээд хэрэггүй. Чи бол Хусог. Миний зөрүүд , сахилгагүй .. инээмсэглэлээс өөр юу ч мэддэггүй Хусог.. "
Advertisement
***
Бүх юм эргээд хэвэндээ орсон мэт байлаа. Салхи өмнө нь салхилдаг байснаараа салхилж , нар манддаг байснаасаа мандаж , цаг хугацаа урсдаг байснаараа нэг хоёроор урсаж эхлэв. Төгсөлтийн шалгалт өдөр өдрөөр ойртож сурагч бүрийн сэтгэлд хоногшиход урьдын л адил шуугиан болон хичээлээ завсарлагаагүй хийх хүмүүсээр дүүрсэн ангийн өрөөний хаалгаар ангийн багш орж ирэхэд хүүхэд бүр ширээ ширээндээ суулаа.
Багш гараа ширээн дээх тавих тэр мөчид Хусог удаанаар самбарлуу ширтэв.
" Тэгэхээр өнөөдөр надад та нарт хэлэх муу болон сайн мэдээ байна. "
Сурагч бүр уулга алдахад багш Хусогруу харан хоолойгоо засан Хусог түүнрүү харах ч ангийн багш нь түүнээс ямар нэгэн гэрэл гэгээ харч чадахгүй байлаа.
" Сайн нь гэвэл манай ангийн Ким Жундэ өнөөдөр Германд улсын олимпиадад оролцохоор явсан. " Энэ мэдээг мэдэж байсан хүүхдүүд алга ташихад бусад нь ам амандаа уулга алдацгаан алга бас ташиж байвч муу мэдээ нь юу бол гэхээс гайхширч байв.
" Муу нь гэвэл ... " багшийн дөлгөөн харц Хусогруу очино. " манай ангийн Мүн Исүл сургуулиасаа гараад гадаадруу явчихсан. Хэзээ ирнэ гэдгийг нь сонсоогүй ч миний бодлоор тэр энэ ангид дахиж суухгүй бололтой. "
Хусог доош бөгтийн ширээгээ дэрлэхэд , түүний хажууд Исүлийн хоосон ширээ үзэгдэж байлаа. Тэгээд тэр нүдээ анин бодит амьдралаас явахад Исүл тэнд суун түүнрүү хараад инээмсэглэж байснаа удалгүй тоос мэт алга болов.
Яг л энэ газарт шуурга болох гэж байгаа мэт Хусогт санагдана. Ямар ч нар , ямар ч аз жаргал үгүй. Тэр удаанаар унтарч байлаа.
Сүли түүний мөрөн дээр толгойгоо тавин телевизорын дэлгэцнээс харцаа салган Хусогруу харахад тэрээр харж байсан газраасаа харцаа салган Сүлируу аваачив. Сүли түүнрүү чимээгүй ширтэж байснаа ,
" Кино чамд таалагдахгүй байна уу? " гэх ба Хусог толгойгоо сэгсрэн инээмсэглэн " Үгүй ээ таалагдаж байна. " гэхэд Сүли эргэн кинонд анхаарах тэр мөчид л Хусог дэлгэцэнд гарах киног ажлаа.
Гэвч кино түүний өмнө нь үзэж байсан нэгэн кино байв. Исүлийн дуртай гэгддэг , өдөр болгон гардаг байсан бол үзээд л байна гэж ярьдаг байсан ах дүүгийн хайрын тухай Charlie St.Cloud гарч байв.
Дүү нь нас барсан атлаа сүнс нь ахдаа харагдаж байсан учраас бие биенийхээ хажууд байна гэж амласан тэдний түүх ах нь эмэгтэйд дурлахад дүү нь мартагдаж дараа нь түүний сүнс тэнгэрт халин явдагаар төгсдөг.
Тэр олон удаа үзэхдээ Хусог нэг л ойлгодоггүй байлаа. Яагаад дүү нь ахыгаа үзэн ядаагүйд , яагаад тэр амлалтаа зөрчсөнд ганцаараа үлдсэн ч явах цаг болсоноо мэдсэнээ.
Гэхдээ одоо тэр ойлгож байлаа.
Дүү нь ахдаа хайртай учраас түүнийг тавин явуулжээ. Дүү нь ахынхаа сайн сайхныг бодсон учир өөрөө явжээ.
Киногоо төгсгөлгүй унтсан Сүлигийн толгойн дор дэр тавьж дээгүүр нь хөнжил нөмрүүлээд , чимээ аниргүйд түүнийхээ тайван царайг хэсэг ажсан Хусог удалгүй хамаг зүйлсийг агуулах шатаар дээш өгсөж Исүлийн өрөөний урд ирлээ.
Дотогш орсон тэрээр ойр хавийгаа нэг их бодохгүйг хичээх ч түүнд булан тохой бүр өвдөлт авчирч цээжинд нь хөндүүрлэн өвдөнө. Газар ор налан суусан Хусог өөрөө анзаараачгүй байхдаа нулимсанд автах тэр зуур түүний нүдний урдуур бүх зүйл нисэн өнгөрч байв.
Тэгээд тэр халаасандаа хийсэн утсаа гаргаж ирэн юу ч бодолгүй Исүлийн дугаарлуу залгахад чимээгүй байсан харилцуур " Уучлаарай таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна. Та дохио дуугарсаны дараа хэлэх зүйлээ үлдээнэ үү? " гэхэд Хусог чимээгүйхнээр ярьж эхлэлээ.
" Исүл...? Хусог байна. Энэ мессэж чамд очихгүй гэдгийг би мэдэж байна. Гэхдээ би үүнийг хэлэхийг үнэхээр их хүсч байна.......
Чиний сүүдэр гарахгүй энэ газар , энэ хот , энэ гудамж яг л хаяагдсан мэт санагдаж байна. Хэчнээн өдөр хоног өнгөрч байгаа ч би яг л .. нэг газар-.. гацчихсан мэт.
Би үүнийг хэлэх эрхгүй гэдгээ мэдэж байна аа Исүл. Би н*вш байсан. Чи харин миний н*вшоос болж олон зүйл туулсан.
Энэ мессэж чам дээр хүрэхгүй хүрсэн ч чамайг авчрахгүй гэдгийг мэдэж байгаа болохоор би чамд ганц л зүйл хэлье.
Хэчнээн би үүнийг төгсгөл гэж хэлэхгүй ч бас эхлэл гэж хэлж чадахгүй нь ээ Исүл. Би чамайг санаж байна. Чамайг нэг л өдөр явах байсныг чинь мэдэж байсан бол би анхнаасаа юуг ч хийхгүй байсан гэдгийг чи мэдэж байгаа биз дээ? Би зүгээр л ...... зүгээр л ..
Чамд хайртайгаа хэлэх гэсэн юм.
Бас уучлаарай гэж хэлэх гэсэн юм.
Тиймээс ..
Жаргалтай байгаарай Исүл..... "
Advertisement
- In Serial23 Chapters
Ban All Singles
Wen Qiuxing, a straight male bachelor who traveled to the interstellar age, was notified by the empire to pick up his spouse at the civil affairs office within a week. Wen Qiuxing happily went there, he fantasized that he would get paired with a beautiful girl, but he came back with a handsome man who had blue eyes and was 1.9 meters tall! In order to abide by the marriage rules of the empire, the straight male earth man and the alien handsome guy lived intimately together. Immediately afterwards, he learned that his partner was a fine one, and his other identity was that he was the majesty of the empire. The problem was that his partner was dedicated to erase his own royal identity!
8 887 - In Serial130 Chapters
The Dragon Priestess
Release Schedule: Saturday 3pm GMT-7 Yuelan, the daughter of the prime minister of Kilin, goes to the imperial library just as she often does. This time, things are different. She finds herself in a different world in the kingdom of Longuo, learns the secret of the library and its librarian, and gets forced into politics because of a decree from Longuo's emperor. Now she must rely on the skills she learned at her father's side and the librarian who is more than what he seems as she fights to survive the battle between the princes over the title of crown prince and the right to inherit the throne of the emperor. In the process she will learn about the unique history of her mother's maternal line and how to control the magic she is inherently able to use.
8 225 - In Serial25 Chapters
The Big Book of Yanderes
No one asked for this and I know its a bad idea to handle like 5 books at once but I honestly don't care :3. I'm afraid someone's gonna take my idea so basically this is a bunch of one-shot scenarios but they're all yandere and they're all different types (neko, shy, stalker, demon etc.). I wouldn't mind doing SOME real anime characters but I'm scared they'll all suck :). The art work is mine I'm sorry its kinda sorta really really bad but I tried! Hope you enjoy~ ;))
8 160 - In Serial16 Chapters
Mistaking a Billionaire for a Gigolo
At her engagement party, her fiancé had betrayed her.She announced she wanted to take revenge on her fiancé. ---------- A man’s icy lips covered hers as he devoured her, giving her temporary respite from the heat. She reached out and flung her arms around his neck, sucking his lips greedily.Loud moans and pants soon resounded around the room. Their shadows on the wall opposite overlapped with a burning passion.As the light was dim, Charlotte couldn’t see the man’s face clearly. The only thing that occurred to her was how beastly he was in bed. He savagely took her until dawn.
8 219 - In Serial37 Chapters
Wait 4 Me (mxb) - COMPLETED
When Lex, a carefree 23-year-old biker, meets stunning and smart young athlete Jimmy at a friend's party, their mutual attraction is instant. After an evening of longing looks, a handful of sassy remarks and plenty of sexual tension, Lex finds himself believing that Jimmy has it all... he's finally, finally, finally found someone who peaks his interest...But nothing in life is easy and straightforward...so, of course, there is a teeny tiny detail regarding Jimmy that's going to nip Lex' euphoria in the bud...Written March-July 2020
8 195 - In Serial38 Chapters
Boy Meets Girl / Criminal Minds Fanfiction.
A spilled drink, a ruined jacket, and a love for books. Who knew that was all it took to change some ones life forever? .
8 94

