《blind | jhs》18.
Advertisement
Та нар анзаарсан уу? Миний зохиол хэдэн бүлгийн дараа дуусах гэж байна :)) тиймээс үйл явдал хурдан өрнөсөн байгаа байх.
***
Мөсөнд гацсан цаг хөлддөг үү? Ойр орчин нь дулаанаа алдаж , өнгөө гээж , хаашаа ч хөдлөж чадалгүйгээр гацсан ч гэлээ цаг хөлддөг үү?
Хариулт нь үгүй. Цаг хугацаа нь дуусах хүртлээ , зүүнийхээ сүүлийн үе хүртэл ажилсаар л байна. Бүх зүйл гацсан мэт харагдах ч хэн ч үргэлжлүүлэн явахыг хичээнэ.
Аав гэртээ ирэлгүй яг хоёр долоон хоног өнгөрөх тэр мөчид надад яг энэ мэдрэмж төрж байлаа. Би гацсан байв. Гэсэн ч амьдрахыг хүссээр.
Ээж аав хоёр салах өргөдлөө гаргахаар шүүх хуралруу явж байхад ч хүртэл надад яг л адилхан мэдрэгдэж байлаа. Тэд хэн нь хүүхдээ авч үлдэх тал дээр маргалдах тэр хэдэн тамын өдөр хоногт ч тэр би мөсөн голд гацсан байв. Би насанд хүрээгүй учир заавал эцэг эхийнхээ нэгний хараа хяналтан дор амьдрах хэрэгтэй ба надад бага байхаас минь хойш асуудаг байсан асуулт дахин ирсэн байлаа. Ээж аавынхаа алийг чи сонгох вэ? Ээжтэй үлдэж эндээ хэвийн амьдралаа үргэлжлүүлэн мөрөөдсөн зүйлсээ хийх , эсвэл аавтай хамт явж шинэ амьдрал эхлүүлэх.
Би сонгох хэрэгтэй нь л миний мөсөнд гацсаны хамгийн гол шалтгаан мэт санагдав.
Сургууль дээр яг л нэг шөнийн орон нутгийн шуурхай мэдээнээр манай ээж аав хоёр салах гэж байгаа намайг дараа долоо хоногт шүүх хуралд орно гэх мэдээ гарсан мэт л тархсан байлаа. Хичээлдээ явах нь намайг дээрдүүлэхгүйг анзаарсан ээж эмч нар надад хоёр долоо хоногын чөлөө гэх бичгийг гардуулан өгөв. Хэчнээн тасалхыг хүсэхгүй байгаа ч бас би явахыг хүссэнгүй.
Хусогтой ч тэр би ярилцахыг хүсэж байвч би уулзахыг хүссэнгүй.
" Исүл? "
Цасан шуурга аятай нүүр нүдгүй шуурах үзэгдлийг тодоос тод харуулах зурагтнаас харцаа салган ээжрүү харахад түүний нүдэнд илт давуу санаа зовнил оршиж байв. Ээж намайг эвдэлж байгаагаа анзаарсан байх.
" Чи сандраагүй биз дээ? "
Толгойгоо сэгсрэн нүдээ аних төдийд л зовхи хүндэрч толгой эргэж байлаа. Ээж гарнаас минь атган төвлөрсөн бөгөөд чимээгүй хоолойноор ,
" Чи юу гэж хэлэхээ мэдэж байгаа биз дээ? Зүгээр л хамт явахгүй ээ гээд л хэлэхэд бүх юм болно оо за юу? Дахиж чи ингэж илүү дутуу юмтай орооцолдохгүй. Жирийнээрээ л амьдарна. " хэмээн хэлэхэд би түүний гарлуу удаанаар ширтлээ.
Намайг ямар нэгэн юм хариулаагүй байх үед салгалтын гэрээг баталдаг гэмээр эмэгтэйн яриа эхлэн , тэдний ярих нухацтай үгс яг л утаа шиг агаарт замхарсаар л байв. Нүдэнд минь аяндаа утаа мэт дээш хөөрөөд дээшлэх тусмаа замхарна.
" Мүн Исүл? "
Яг л түрүүний ээжийн хоолой адил сонстоход би тэр эмэгтэйн нүүрэнд ч бас санаа зовсон байдлыг харж байлаа. Тэрээр урд ширээндээ гараа тулж нэг гартаа үзгээ эргүүлэх ба
" Чи юу болоод байгааг ойлгосон байх тийм үү? " гэхэд би ээж аавруу ээлжлэн хурдтай харан толгойгоо зөөлхөн дохив. Хэсэг чимээгүй учирч удалгүй шүүгч тэрээр ,
" Чиний сонголтыг бид дэмжинэ. Чи өөрийн сонголтоо хийхээр том болсон. " хэмээх үед би өөртөө ямар том юм үүрч авахаа анзаарч байлаа. Нуруу минь хүндэрч яг л биенээс минь ямар нэгэн юм авах гэж байгаа аятай өвдөхөд би доош харцаа буулган шийдвэр хийхээс няцаж байвч аав минь гарыг минь атган " Зүгээр ээ Исүл. Өөрийн сэтгэлээ л сонго. Би чамайг хүчлэхгүй ээ. " хэмээв.
***
" Исүл! "
Хоолой гарах зүгрүү харан инээмсэглэхэд тэрээр ч бас инээмсэглэн миний зүг гүйн ирлээ. Миний дороо тавьсан гудсан дээр суух үед би түүний дулааныг шууд л мэдэрч байсантай зэрэг сэтгэл минь тэрхэн зуурч бас тайвширч байв.
" Өнөөдөр их гоё шөнө байна шүү. "
Толгойгоо дохин дээш харах явцад Хусогийн харц над дээр ирэх нь мэдрэгдэх ба тэрээр чимээгүй ширтээд байсанд би түүнрүү харлаа.
" Чамайг тэр олон өдрийн дараа намайг өөрөө дуудна гэж бодсонгүй шүү. Чи маш их юм давж байгаа ч би нэг л юу болоод мэдэж чадаагүй... " гэж хэлэх явцдаа Хусог гуталныхаа хажуудах өвсийг хуруун голоо эргүүлж байв. Би түүний нурууг налан санаа алдаад ,
Advertisement
" Зүгээр ээ , Хусог чи мэдэж шаардлагагүй. Одоо бүх зүйл дууссан. " гэж хэлэхэд Хусог дахин надруу харан хоолойгоо заслаа. Би харин бид нараас нилээдгүй зайд ч гэлээ замын гэрэлнээс шалтгаалан тодоо харагдах хоосон хүүхдийн талбайг хэсэг азнан удалгүй чимээ аниргүйг эвдэв.
" Хусог би яагаад чамайг дуудсаныг мэдэх үү? "
Тэрээр их юм бодолгүй толгойгоо зөөлхөн сэгсэрлээ.
Би урдаа байх тоглоомын талбайруу заахад Хусогийн харц миний гарыг даган , " Тэнд , Ким Жундэ надад сайн гэдгээ хэлж байсан. " хэмээхэд гэнэт Хусог хоосон зүйлд хахан ар араасаа ханиалгаж байв. Би түүний нурууг цохин туслахад Хусог намайг хүлээ гэсэн мэт гараа өргөөд тайвширсаныхаа дараа ,
" Юу?! Хэзээ? Бас би яагаад одоо л мэдэж байгаа юм?! " гэлээ. Түүний чанга бөгөөд аймшигтай гайхсан хоолойнд нь би инээмээр байв.
" Хэзээ байсан ч хамаагүй ээ аль хэдийн өнгөрчихсөн зүйл. "
Тэр толгойгоо бага зэрэг далийлгах ба тоглоомын талбайруу харсанаа дараа нь надруу харж ,
" Тэгвэл чи яагаад надад хэлсэн юм? " хэмээхэд би өөрийгөө аль хэдийнээ сандарч байгаагаа мэдэрсэн юм. Ар нуруугаар хүйт дааж гарын алга хөлсөрч эхлэхэд би урдаа хөлөө ачин тэврээд харцаа ийш тийш хурдтай гүйлгэхэд Хусогийн гайхшрал улам тодорч байаа нь мэдрэгдэж байлаа.
" Исү- "
" Хусог би чамайг Сүлитэй үерхэж байгааг мэдэж байна л даа. Гэхдээ... "
Салхи хүчтэй салхилахад гудасны хоосон зах хийсч , Хусог өөрийн малгайтай цамцныхаа малгайг хийсэхээс эмээн барив. Тархи минь битгий гэж зүрх минь аль хэдийн нуугдаж байвч би хүчтэй амьсгал аван нэг амьсгаанд хэллээ.
" Хусогбичамдсайн. "
Хусогийн гаргах царайг би хэдэн өдрийн өмнөөс толгойдоо төсөөлж байсан ч одоо ингээд харахад би бүх зүйлийг зөв төсөөлсөн байв. Хусогийн нүд томорч ам нь хагас ангайлттай байх нь үг хэлэхийг оролдох ч ямар ч үггүй байх мэт. Түүний арьс цонхигор харагдаж байлаа. Үүнийг нь би юунаас болоод ч гэдгийг мэдэхийг үл хүсэв.
Хэр хугацаа өнгөрснийг мэдэхгүй ч цаг хугацаа өнгөрөх бүрт миний гал удаанаар унтарч байсан юм.
" ...... Исүл.. б-би... юу хэлэхээ мэдэхгүй байна. .... чи тоглож байгаа биз дээ? тийм ээ? "
Зөвхөн утаа л үлдсэн байлаа. Хэрвээ гал минь ганц үлээлтэнд унтрах байсан юм бол би асаахгүй байх байсан ч ганц боломж гэх үгэнд би тогтож байсан нь хөх инээд хүргэнэ.
Би зөөлхөн амьсгал гарган инээхэд Хусог одоо ч хүртэл ямар ч зүйлээ хөдөлгөлгүй суусан хэвээр. Яг л би түүнийг хөдөлвөл алчих юм шиг. Гэвч үнэндээ тэр намайг алж байв.
" Яагаад би тоглоно гэж? "
Би Хусогыг тэр үед босоод явахыг хүсч байгааг анзаарч байлаа. Тэр яг л сүнс харсан мэт байсанд би түрүүлж босоод түүнрүү тэрхээн хугацаанд нүднийхээ булангаар ажиглахад Хусог харин одоо ч хүртэл надруу харахаас эмээсээр л байв.
" Би чамайг надад эргүүлж сайн бол гээгүй ээ. Учир нь би чамайг хэзээ ч тэгэхгүйг мэдэж байна. "
Зүлгэн дээр тавьсан цүнхээ авахад л Хусог надруу аажуухнаар харлаа.
" Би зүгээр л ..... би зүгээр л хэн нэгэнд хэлэх хэрэгтэй байсан юм. Гэтэл надад хэлэх өөр ямар ч найз байхгүйг санасан болохоор чамд хэлчихлээ... намайг уучлаарай. "
Тэгээд би хол алхан явж түүний бараа харагдахаа болихоос өмнө түүнрүү арагш харахад Хусог харин одоо ч хүртэл урагш харан сууж байлаа. Өмнө нь бага байхдаа Сүли заримдаа ганцаараа тэгээд суучихдаг байсан нь гэнэт бодогдоно. Мөн удалгүй түүний хажууд Хусог суучихсан байдаг байсан нь ч бас бодогдоно.
Тэгээд би анзаарсан юм.
Би түүнийг харсан анхны өдрөө л алдсан байснаа.
***
Хэдэн өдрийн дараа би ямар их юм хийх ёстой байсан ч гэлээ бидний байнга ордог байсан жижиг хоолны газарлуу орсон. Би зүгээр л ямар нэгэн юм идэх хэрэгтэй байсан болохоор гэж өөртөө хэлж байсан ч хагас тал минь түүнийг тэнд хүлээжㅡсууж байхвий хэмээн хүсч байсан байх.
Үсээ ямар нэгэн хэвд янзлалгүй духаа нууж , хэвийн хар бараан хувцсаа өмсөн хоосон харцаар нүүрээ дүүргэж , яг л бахь байдгаараа.
Advertisement
Хусог тэнд байгаагүй. Цонхны дэргэд халуун кофе , хоёр шарсан талхтай өндөг зайдас. Өглөөний хоол урдаа тавьсан би хоолоо бага багаар идэж байсан ч хаалгаар орж ирэх бүх хүнийг ширтэж байлаа. Магадгүй энд суугаагүй ч гэсэн хаалгаар ороод ирэх болов уу гэж. Гэхдээ бүгд танил бус царайнууд байв. Би түүнтэй уулзах хэрэгтэй байв. Тэр утсаа аваагүй. Тэр надтай дахин уулзаагүй. Тэр гэртээ ерөөсөө байгаагүй. Тэр хичээлдээ ирээгүй.
Түүнийг надаас зугтаж энэ бүгдийг хийж байгааг мэдэх ч надад хэн нэгэн хэрэгтэй байсан юм. Хажууд минь юм хэлэхгүй ч зүгээр л сонсох нэгэн. Хэчнээн ойлгомжгүй чих өвдтөл ярих ч юм ярих нэгэн.
Хагас цаг өнгөрч , шийдвэр минь бүрэн ирж байлаа. Юу ч хийлгүй суусан би цамцан дээрх хоолны үртсээ гөвөн утсаа аваад , ширээнээс босох гэтэл тэр , тэнд зогсож байв. Дотор биш. Хаалган дээр ч биш. Харин шилний цаана.
Хусогтой харц тулгарахад яагаад ч юм амьсгал хүндрэх мэт санагдаж байсан ч би түүнээс харцаа огтхон ч салгасангүй. Яг л миний төсөөлсөнөөр. Хэвэнд оруулаагүй үс , хар бараан хувцас. Бас хоосон царай.
Бид хоёр хэр удаан харцаа нэгтгэснээ би мэдэхгүй ч би түүний нүднээс ямар нэгэн зүйл хайж байлаа. Санаа зовнил , харуусал биш. Хайрыг ч биш. Зүгээр л дулаахан харц. Гэхдээ би түүнээс өнөөдөр юу ч авахгүй байсан бололтой.
Хусог орж ирэх үү алхаад явах уу эсвэл зүгээр л хараагүй мэт жүжиглэх үү гэдэг сонголтны дунд төөрсөн мэт санагдаж байлаа. Тэр маш алдагдсан харагдаж байв.
Гэхдээ би түүн дээр очих хүсэл оргилж эхлэхэд , сэтгэлдээ хоосон хөндий Хусогоос , найз Хусогоо санаж байсан юм.
Тэгээд намайг хаалгаруу нэг алхам ойртоход харин Хусог арагш нэг алхам алхаснаар би байрандаа зогсон үлдлээ. Надад ямар ч сонголт байсангүй. Тэр аль хэдийн сонголтоо хийсэн байв.
Би түүний араас харсаар л байлаа.
Түүнийг хажуу тийш явсаны дараа ч гэсэн.
***
" Хусог би орлоо шүү. "
Ээжийн хоолой хаалган цаанаас сонстоход би хариулалгүй түүнийг хаалга онгойлгож орж ирэхийг хүлээлээ. Ээж гартаа аягатай жүүс болон тавгатай усан үзэм барьсан байх ба миний хичээлээ хийх ширээний хажууд авчран тавив.
" Төгсөлтийн шалгалтандаа бэлдээд завгүй байна уу? "
Мхм гэх авиа гарган би жүүснээс балгалхад ээжминий ширээг ажсанаа компьютерийн минь хажуу жаазлан тавьсан Исүл бид хоёрын зургыг аван ойроос харахад би ч тэр зураглуу харлаа.
" Та хоёр их жаахан байждээ. Тэгсэнээс Исүл яагаад ойрд харагдахгүй байгаа юм? Хамгийн сүүлд би түүнийг сарын өмнө нь л бараг харсан байх. Та хоёр муудалцаа юу? "
Толгойгоо хүчтэй сэгсрэн би инээгээд ,
" Үгүй ээ бид хоёр зүгээр. Би түүнтэй долоон хоногын өмнө уулзсан. Орой гараад явахдаа. "
" Тэр ч бас шалгалтандаа бэлдээд завгүй байгаа болохоор өглөөдөө ирж чадахгүй байгаа гэсэн. "
Ээж толгойгоо зөөлхөн дохин инээмсэглээд ,
" Битгий Исүлтэй муудалцаарай даа. Чамайг Сүлитэй хамт байхыг илүүд үзэж байгааг чинь мэдэж байгаа ч гэсэн та хоёр чинь багаасаа найзалсан шүү дээ. " хэмээхэд би чимээгүй болон доош харлаа.
" За хичээлээ хий дээ. "
Ээжийг гарсаны дараа би зургыг чимээгүй ажиглан суув. Гэтэл түүний надад..... сайн гэж хэлж байсан өдөр бодогдоход би шууд л толгойгоо сэгсрэлээ. Үүнийг худлаа байгаасай гэж хүсэхгүй ч бас жинхэнэ байгаасай гэж хүссэнгүй. Яагаад .. Исүл надад дуралчихсан юм бэ? Найзууд бие биендээ дуралдаггүй гэж Исүл чи өөрөө надад түрүүлж хэлж байсан биз дээ? Яагаад?
Утасны биржигнээн биржигнэхэд ширээ чичрэн би утсаа шүүрэн авлаа. Захиаг харсан даруйдаа өөрийн эрхгүй сандрах шиг болж , яг л шалгалтын цаасаа эргүүлэн харж хамгийн дээд талын буюу онооны хэсгээ харж байгаа мэт санагдав.
Сайн уу Хоби~ яагаад
надтай огтхон ч уулзахгүй
байгаа юм? Арай тэр өдрөөс
болоод байгаа юм биш биз
дээ?
Би тэр өдөр тоглож байсныг
чи мэдэж байгаа байлгүй дээ.
Би чамайг шууд л гадарлах
байх гэж бодсон ч чи одоо
хүртэл итгэсэн хэвээр л байгаа
юм уу? Хоби~ тэнэг гэдэг нь.
Түүний үгэнд би тайвшрах ёстой эсвэл уурлах естойгоо үл мэднэ. Тэр худлаа ярьж байсан юм уу? Тэгвэл яагаад тийм үнэмшилтэй санагдсан юм бол?
Чамайг шалгалтандаа бэлдээд
завгүй байгааг чинь мэдэж байгаа
ч чи маргааш манайд өглөө хүрээд
ирж чадах уу? Надаас зугтаад
Сүлитэй гэрт уулзахгүй байгаад
байх хэрэггүй ээ. Би тоглож
байсан гэдгийг хэлсэн шүү :))
-
Өглөө нь би сэрсэн даруйдаа нүүр гараа угаагаад шууд л тэдний гэрийн зүг гүйв. Исүлийг харсан даруйдаа түүний толгойг гартаа хавчаад үсийг нь үрэнгээ яаж намайг хэд хоног тийм байдалд байлгасанд ууралмаар байлаа. Хаалганы нь урд очин тэдний машин гражнаасаа гарсан байгааг анзааран хаалгыг нь тогшиход хэн нэгэн маш хурдтайгаар гүйн ирж хаалгаа онгойлгох ба би Сүлиг харсан даруйдаа инээмсэглэв.
" Өглөөний мэн- "
" Би чамд хэлсэн шүү дээ. Намай өнөөдөр аргалчих л даа. " Сүли утсаар ярьсан хэвээр надад юу ч хэлэлгүй шууд л цаашаагаа явахад би даллах гартайгаа гацан үлдлээ. Тэгээд түүнийг эргэж ирэхгүйг анзаарсан болохоор би дотогш өөрөө орон гутал хувцасаа тайлаад Исүлийн өрөөлүү очин хаалганых нь урд ирэн өөрийн эрхгүй хувцас болон хоолойгоо засч байгаагаа анзаарсан юм. Би яагаад сандраад байгаа юм? Исүл тоглож байснаа хэлсэн. Тиймээс би юу ч болоогүй мэт аашлах ёстой тийм биз дээ?
Өөр өөртөө толгой дохин би түүний өрөөний хаалгыг тогшилгүй хэрвээ Исүл унтаж байвал цочихоор , хэрвээ нүүрээ будаж байсан бол санамсаргүй илүү будахаар хүчтэй онгойлгон шууд л ,
" Исүл! Чи өнөөдөр үхсэн гэж мэд- " гэх ч түүнийг өрөө хоосон байгааг анзаарав. Ор нь янзалсан яг л хэн ч унтаагүй мэт , хаалттай байх ёстой хөшиг нь томоо онгойлттой , дандаа хувцас овоорсон байдаг сандал нь өнөөдөр гайхамшигтайгаар цэвэрхэн харагдлаа. Тэр зөвхөн баяр тохиолдоход ч цэвэрлэдэг учраас би өнөөдөр баяр билүү хэмээн хэсэгхэн бодосхийн дотогш оров. Нойлын өрөөнийх нь гэрэл унтраастай байсан учраас нэг давхарт байсан байх хэмээн бодож түүний цэвэрхэн орыг эвдэлхээр ойрттол орон дээр нь нэгэн дөрвөлжин сав байхыг анзаарав.
Ямар ч өнгөгүй цав цагаан сав , дээрээ ямар ч бичиг хаяггүй байсан болохоор би илүү дутуу юм бодолгүй Исүлийг ирж байгаа эсэхийг сонсоод хэн ч сонсогдохгүй байсан болохоор савыг онгойлгон үзлээ.
Гэхдээ саван дотор миний хүлээж байсан ямар нэгэн нууц захиа , эсвэл өөр зураг гээд юу байна тийм зүйл хүлээж байсан ч оронд нь намайг ганц бугуйвч угтан авав. Бараг шинээрээ шахуу усан дусалтай сахиус миний анх өгсөн яг л тэр хэвэндээ үл хуучирсан үзэгдэхэд би савны эргэн тойрныг харах ч гэнэт хэн нэгэн хаалган дээр ирэхэд таглааг хааж сандран,
" Исүл би юу ч хараагүй " гэхэд Сүли хаалган дээр зогсож байлаа. Түүний нүд гунигыг агуулж хаалган дээр чимээгүй зогсож байсанд би түүнрүү яаран очин тэврэв.
" Сүли? Яасан бэ? Битгий уйл. "
Сүли миний тэврэлтээс түлхэн холдоход би түүний нүүрлүү бага зэрэг бөгтийн харлаа.
" Хусог..? Чи мэдээгүй юм уу? "
Түүний уйлахыг харахад зүрх эмтэрч байв. Зүрх минь хүчтэй лугшин цохилж би арагш Исүлийн хоосон өрөөг харах ба чимээгүй хоолойноор ,
" Юу? " гэхэд Сүли хэлэх эсэхтэээ эргэлзэж байгаа аятай хэсэг чимээгүй байвч удалгүй ,
" Исүл чамд хэлээгүй юм уу? " гэхэд би яагаад ч юм газраас нисэх мэт мэдрэгдэж толгой хоосорч байв.
" Юуг? Ээж аав хоёр чинь салсаныг уу? Ээж аав хоёрынхоо аль нэгийг сонгох ёстой болсоноо юу? "
" Исүл явчихсан Хусог. "
Амьдралдаа анх удаа би энэ хоосон мэдрэмжийг мэдэрч байлаа. Яг л тэрхээн хугацаанд зүрх минь цохилтын хэмнэлээ алдаж эргэн ажиллах гэж хүчээ шавхаж байгаа мэт. Энэ мэдрэмж зүрх сэтгэлийг минь эзэмдэж байв. Өрөөний хоосон цагаан хананууд жижгэрэх мэт толгой эргэхэд нүдэнд минь зовлон агуулсан нулимс цийлэгнэж би арагш нэг алхам хийхэд хүргэв.
" Исүл тэр өдөр аавыг сонгоод өнөө өглөө аавтай явчихсан Хусог.
Исүл дахиж ирэхгүй.. "
***
Advertisement
- In Serial39 Chapters
Book of TLC (Poem Book)
My Poems, writing contests, children's books and written nothings. Some mature some aren’t. Some are funny, some aren’t…You get it right? Poems start when I was still in school, as early as grade 9.
8 181 - In Serial43 Chapters
The Star Goddess (Watty's 2018)
Stella Dea is new to the small town of Mooncrest. She is finally settling down with a family after being in the system for twelve years of her life. As her eighteenth birthday approaches, she notices changes in her body and attitude along with strange changes in her school peers. They all watch her, closely, carefully. Especially the one boy in school who people told her to stay away from. Elliot Wulfric is the son of the alpha of the Mooncrest Alliance Pack. His father is weak and dying as Elliot gets stronger. He is the bad boy in school, the one people hide from if they are weak or in trouble with the pack. Eliot gets into every fight possible and plays with every girl he sees. He is the definition of a trouble maker. Until he meets Stella Dea. He senses that she is his mate, but he also feels a draw more powerful than that. Almost as if he were standing before the Moon Goddess herself. As the two of them embark on their journey together, they will uncover secrets they never knew they had. And they will become closer than any other force in existence. Until everything changes again.
8 198 - In Serial46 Chapters
Italian Coffee House [BWWM]
A Recipe for a DisasterServing 6Ingredients:1 lb. Brute of a Sinfully Gorgeous Boss1 lb. Shy Beautiful Broken Waitress2 tbsp. Gorgeous Matchmaking Sister1 1/4 tsp. of Dreamy Crush1 cup of Sassy Best Friend1 bowl of Melted ChocolateMethod:Add Brute of a Boss and Broken Waitress to a large bowl together with a bowl of warm molten Chocolate. Stir well before adding Matchmaking Sister to the mixture. Heat one cup of Best Friend in a saucepan before drizzling over the mixture and again, stir well. Finally, for a burst of flavor garnish with a 1/4 cup of Crush. Do enjoy!--------★ UNEDITTED ˙˙˙˙˙˙Highest Rank: #1 in Romance - 10/08/22Highest Rank: #2 in General Fiction - 21/05/17All Rights Reserved.
8 221 - In Serial10 Chapters
Sessions
A coming-of-rage urban fantasy novella centering on the mental health journey of Arthur Silva. It follows his struggles with self-worth, and his interpersonal relationships between his family, friends, coworkers and partners. This novella is in it's first draft so if it's a bit rough around the edges that's why. I just want to get some feedback on it as well as what's working.Each chapter can be very stylistically different from each other as a means of separating the different months that each chapter takes place to better put the reader into the headspace of Arthur.
8 129 - In Serial42 Chapters
The Mafia Stalker (Crazy Mafia series Book 3)
"Do you have any idea how dangerous I am?" The old white haired man sneered at me with his yellowish teeth quite on display.Eww, Colgate should take him for the experiment!"I don't. How it is even related to what we are talking about? Being dangerous is another of your secret?" I wondered loudly, trying the best of my ability to understand what exactly is the old man's problem."F**king hell, where did you idiots get her from?" He yelled out loudly at the men surrounding me.Bambina Fae Black is an amazingly lucky person you could ever meet. She is lively yet silly, crazy and has love for challenges and extreme sports. How will the young twenty two year old meet the hero of her life who is nothing but dangerous and cruel?Faustino Ale Diaz is the Mafia leader of the greatest known Spanish organization. He is cruel, dangerous, arrogant, conceited and most importantly, damn handsome. How will his life take absurd turns when a troublemaker like Bambina crashes in?Follow the journey of Bambina and Faustino and see what twists can make the formidable Mafia bend how Bambina wants.~*~*~*~*~*~
8 169 - In Serial32 Chapters
My Hubby Is A MAFIA | COMPLETED
Devin Easton Black This is the name that you should be careful with. The only aura he brings is DARKNESS. Never in his LIFE giving you happiness. Only nightmares will be his presence for his victims.Kyara Rose Heartson is a bubbly girl who loves to brighten up any people day without even trying. Ballet is her passion, She was surrounded by many people that love her What happens when The dangerous man laid his eyes on bubbly Kyara?Highest rank #17 in WerewolfEdited by MHIAM Team - @Orange_Neon - @httpmoose1976Cover made by :@lizkoala
8 230

