《blind | jhs》12.
Advertisement
" Тэнгэрт ямар ч үүл байхгүй хэрнээ үргэлж л од харагдахгүй байх юм. "
Миний яриаг даган Хусог тэнгэрлүү гэдийн харангаа амандаа хазсан талхаа зажлах ба дээш харсан хэвээр ,
" Тийм байна , магадгүй хот хэтэрхий гэрэлтэй байгаа юм болов уу? " гэхэд би урагш харж өөрийн сэндвичнээсээ ч бас томоор хазав.
Өнөөдөр бол зул сарын орой. Бид хоёр дэлгүүрээс уух зүйлс аван эргэн манай гэрт баяраа тэмдэглэхээр алхаж байлаа. Газар цасаар дүүрч алхах тоолонд гутлан дор цас шажигнан дуугарахад би мөр гараагүй хэсгүүдэд албаар гишгэж байв. Хажууд Хусог инээн ,
" Жоохон хүүхэд шиг гэдэг нь. " хэмээхэд би түүнрүү хэлээ гаргаж , инээмсэглэнгээ урд замаа амгалан төрхөөр харан инээмсэглэх Хусог дээр харц минь гацаж байлаа. Түүний эрүүний яс улам тодорч хэрвээ давс нэмж хэлвэл талх зүсэхээр ч болсон байв. Үс нь хөвсийж духыг нь нуух ба хүзүүг нь өмнө жилийн шинэ жилээр миний авч өгсөн нэхийн хар ороолт нуун , төд удалгүй тэр надруу харахад цээж халуу дүйгэж байлаа.
" Яагаад чи яг л хацран дээр минь шивээс хийчихсэн юм шиг хараад байгаа юм? "
Харцаа салган , хацраа ямар нэгэн тэнэг ойлгомжгүй мэдрэмжнээс болоод улайхаас нь өмнө ороолтон цаагуураа нуунгаа би тоглоомоор инээхэд Хусог ч тэр надруу харангаа инээмсэглэж байв. Битгий надруу ингэж хараад бай Хусог. Би шийдвэрээ аль эрт хийсэн.
Хэрвээ энэ үеийг хажуу талаас харсан бол хоёр хосын гайхалтай шөнүүдийн нэг байх байлаа. Цас нэг хоёроор дээрээс будран унаж аль алийн сэтгэл маань цаагуураа нэг л хөнгөхөн байв. Бид хосууд шиг харагдах байлаа. Байзаарай , би түрүүн хосууд гэсэн үү? Битгий тэр үгийг тоогоорой , тэнэг нөгөө Исүл маань хэлээд байна.
" Маргааш эцэг эхийн хурал болно гэсэн. Сүли ирэх үү? "
Толгойндоо бага зэрэг бодон би түүнрүү хараад , " Магадгүй ээ. " гэж хэлсэн ч Сүли ирэх нь ойлгомжтой байв. Тэр үргэлж миний эцэг эхийн хурал дээр ирдэг байлаа. Сүли миний хичээл тарах ойртоход сургууль дээр ирж орой тийш эргэн гэрт ирдэг байвч одоо бодохнээ , Хусог түүнийг сургууль дээр үргэлж хүлээдэг байв. Үргэлж. Хурлын орой бүр Сүли хусогтой хамтдаа ирдэг байсан.
Advertisement
Өөрийн гүн бодолдоо өөрөө анзаараачгүй байхдаа автахад нэг зүйл духанд минь хүрэх ба алхахаа болин тийш нь харвал Хусог миний урд , долоовор хуруугаараа духанд минь хүрсэн байсанд би гарнаас нь дөлөв.
" Юу хийгээд байгаа юм? "
" Чамайг дэлхий дээр эргэн авчруулж байна. Би бүхэл бүтэн таван миунтжингаа ганцаараа ярьсандаа итгэж чадахгүй нь. "
Хусогийн гарыг сугдан би уучлалт эрэн инээх ба гэрлүү орохынхоо өмнө би уруулаа цорвойлгон ,
" Уучлаарай , би одооноос бүх яриаг чинь сонсож байна аа за юу? " гэхэд Хусог тоглоомоор хөмсгөө зангидан гэрлүү орж ирлээ. Гэрт орж ирэхэд биднийг маш сайхан хоолны үнэр угтах ба бид хоёрын хоёулангынх нь арааны шүлс ялгарч байв. Би гутлаа тэндээ суглан , янзлалгүйгээр гал тогооруу гүйхэд Хусог ардаас ямар нэгэн юм орилсоор үлдэхэд би жоохон хүүхэд шиг хөхөрч байлаа.
" Юу болоод байна? Их баяртай байх чинь. "
Утсаа гарандаа барингаа жүүс уух Сүли гал тогооны ширээнд суунгаа намайг ажиглан хэлэхэд би гадуур хувцасаа тайлан тэндээ өлгөөд ,
" Баярлалгүй яах юм? Энэ чинь зул сар. Бас хоёр гэр хамтдаа тэмдэглэх гэж байна. " гэж хэлэх үедээ би хэзээ сүүлд Хусогийн гэр бүлтэй хамт зул сар тэмдэглэснээ санахыг хичээж байлаа. Бодоход л баярлаж байв.
Хусог ардаас ууттай уух юм барин орж ирж ширээн дээр тавихад Сүли уутнаас нь гаргах ба намайг туслах гэхэд урдуур Хусог орон хамтдаа гаргаж байсанд би нэг алхам хойшилж тэр хоёыг дуусан дуустал чимээгүй ширтлээ.
" Ээж чамайг ийм царайтай зул сарыг угтахыг харахыг хүсэхгүй байх учраас яагаад өрөөндөө очиод хувцсаа сольж болохгүй гэж? Чадвал найзаа ч бас аваад яв. " Сүли бид хоёрыг хөөж байгаа аятай гараараа даллахад би тээнэглзэн зогсох Хусогыг гарнаас нь чирэн дээш авч явав. Тэр явахыг хүссэнгүй бололтой.
" Түүнийг яв гэхэд нь явж байхгүй бол уурлачихдаг юм. "
Хусог орон дээр суун орны минь хөнжлөөр оролдонгоо амандаа мхм хэмээх авиа гаргахад би зузаан цамцаа өмсөн хувцас сольдог хөшигний цаанаасаа гарч ирлээ. Дараа нь түүний хажууд суун гарнаас нь атгаад ,
Advertisement
" Чи Сүлирүү ойртож болно. Гэхдээ эмэгтэй хүн хажууд нь дандаа эрэгтэй хүн байхад дуртай байдаггүй юм. Хэрвээ хайртай л биш бол шүү дээ. " хэмээхэд гэнэт Хусог надруу томоор ширтэн , толгойгоо бага зэрэг далийлгах ба тэр яг л юм ойлгохгүй байх бяцхан гөлөг шиг харагдаж байлаа. Хөөрхөн гэдэг нь.
" Гэхдээ би чиний хажууд дандаа байдагдаа? "
Толгой хоосорч би гэнэт усанд живэх шиг болж байв. Чих халуу дүйгэх тэрхээн явцад Хусог ёжтой инээмсэглэн нэг хөмсгөө өргөөд ,
" Тэгэхээр чи надад хайртай байх нь ээ тийм үү? "
гэхэд би өөрийнхөө зүрхээ зогсож байгааг мэдрэлээ.
" Мэдээж би чамд хайртай байлгүй яадаг юм, яг л би ээж аавдаа хайртай шиг. "
Түүний нүүрэнд томоо инээмсэглэл тодорч нэг л мэдэхэд тэр намайг чангаар тэврэх ба эрүүгээ миний толгойн дээр тавьж ,
" Би ч гэсэн чамд хайртай . " гэх үед түүний хоолой маш бүдүүн сонстож байв. Ярианаас нь ердөө би түүнийг нүдээ анин инээмсэглэж байхыг мэдэрч байхад цээжин дотор зүрх лугшин цохилж , тэр мэдэхгүй ч толгой минь эргэн , гар хөлсөрч байлаа. Болохгүй ээ Исүл , чи мэдэрч болохгүй. Чи түүнээс найзаас өөр зүйл мэдэрч болохгүй.
" Хусога гэр бүл чинь ирчихлээ! "
Яг л цагаа олсон гэмээ ээжийн хоолой доод давхараас сонстоход би түүний тэврэлтээс босон түүнийг араасаа татаад , нүүрэндээ хэзээ ч арилшгүй инээмсэглэл тодруулсаар доош яаравчлан гүйлээ.
***
" Чи Хусогтой хамт ирсэн үү? "
Сүли миний урд хоолтой тавгыг тавиад гайхсан харцаар хормогчоо тайлах ба гэрт бид хоёр хоёул л байсан учир өөртөө бас аяаглаад урд суулаа.
" Тийм ээ тэгсэн. Яасан? "
Толгойгоо сэгсрэн би хоолоо дээрээс нь сэрээгээр зоонгоо чимээгүй " Яагаачгүй " хэмээхэд Сүли надруу чимээгүй ширтэх нь мэдэгдэж байв.
" Битгий санаа зов оо , чамайг муу юм хийсэн гэж хэн ч хэлээгүй. "
Би түүнрүү муухай харахад Сүли тодоос тод инээмсэглэж байхад ,
" Хэн наадханд чинь санаа зовсон юм. Угаасаа би сайн хүүхэд. " гэхэд Сүли зүгээр л инээж байснаа гэнэт намайг ууж байсан усандаа хахаж үхэхэд хүргэхээр үг хэлж орхив.
" Тэгэхээр Хусог та хоёрт юу болоод байгаа юм? Нэг л өөр мэдрэмж мэдрэгдээд байна. "
Сүли яг жирийн л зүйл ярьж байгаа мэт гэнэн хэлэхэд би хажууд нь хахаж үхэх дөхөж байлаа. Арайхийн тайвширсаны дараа
" Юу ч болоогүй. Яагаад хүн бүр үүнийг асуугаад байгаа юм? " гэсэн ч Сүлигийн юм агуулсан харц алга болсонгүй. Тэрээр тоглосон инээмсэглэлээр ,
" Би амлья. Хусог ярьсаар л байсан. Голоор нь чамайг оруулж ирээд. Чимээгүй болох гээд эхлэхээр л тэр чамайг ярьж байсныг намайг анзаараагүй гэж бодож байна уу? " гэхэд би уг нь үүнийг сонсоод баярлах байвч нэг талаараа би яагаад Хусог намайг ярьж байсныг мэдэж байлаа.
" Тэр чамтай л ярихыг хүссэн болохоор тэгсэн л байгаа. Ойлгохгүй байна уу би бол гүүр нь. "
Сүлигийн нүүр гайхшрал агуулж тэрээр яг л Хусог шиг толгойгоо бага зэрэг далийлган надруу харав.
Тэд бие биетэйгээ хэт их адилхан юм.
" Тэглээд ч хүмүүс яг л бид хоёр бие биендээ дурлахаас заяагдсан юм шиг аашлах юм. Найзууд бие биендээ дурладаггүй биз дээ? Тийм биз дээ? "
Хоолой минь сонсогдох ёстойгоосоо арай нарийхан гарахад би ярьж дууссаныхаа дараа хоолойгоо чимээгүй засан нойтон болох нүдээрээ түүнрүү харахад Сүлид гайхширсан харцнаас өөр зүйл харагдсангүй.
" Юу гэсэн үг юм? Хусог сайн охинтой юм уу? "
Хоол минь талдаа ороогүй байсан ч би аль хэдийн цатгалан эсвэл аль хэдийн хоол идэх хүслээ алдсан мэт байсанд гар минь ердөө л хоолыг ийш тийш хөдөлгөн тоглож байлаа. Сүли намайг чимээгүй болж байгааг анзаарсан гэдэгт итгэлтэй болох үедээ би ам нээн ,
" Тийм ээ тэр нь- " хэмээхэд том өрөөнд гэрийн утас дуугарч миний яриаг таслахад Сүли утас авахаар том өрөөлүү гүйв. Түүний араас харж байснаа би эргэн урагш харж сэрээгээ ширээн дээр тавилаа.
" Чи . "
Advertisement
- In Serial56 Chapters
Viking Tribute
At sixteen, Sunngifu is more of a spoiled child than a dignified thane's daughter. She is destined to a life of wealth and power. Until her father fails to pay the Viking's tribute...
8 190 - In Serial39 Chapters
Dusk // Twilight // Emmett Cullen [ON HOLD]
Allison Tucker was different than anyone else in school, besides one Bella Swan who managed to learn what Allison had known for quite a while. The Cullens were a 'family' of vampires- a coven, the only coven for miles. Allison had known for a few years, she kept their secret safe. Allison had a few secrets of her own, some of which a few of the Cullens knew. Her friends didn't even know those few secrets. Her friends weren't really much of friends anymore, she spent most of her times with the Cullens if she could. Despite the fact that people thought she was strange for hanging out with the Cullens, she was somewhat popular. Which was kind of a bad thing coming from a few of those secrets she had. Allison was closer to one Cullen more than what she was to the others, and that was Emmett.DISCLAIMERI DO NOT OWN TWILIGHT OR THE CHARACTERS I ONLY OWN MY CHARACTERS AND THEIR STORIESEVERYTHING ELSE BELONGS TO STEPHANIE MEYERS
8 204 - In Serial42 Chapters
And You became my Dawn
Ahmed Wali, a man in his late twenties, the heir of Wali Brothers, a famous name in the constructions companies of the country. Family, friends, wealth, looks, he was blessed with everything a person could dream of and just like any other person, he has his flaws. Hiding the part of his personality that seeks revenge for his part, he was living a full life. Showing off his wealth and power, he has the reputation of Casanova among his friend circle. Sandal Khaleel, a girl in her early twenties, in a desperate search of a job to support her family as the sole earner. Burdened by an incident of past which turned her life upside down and the responsibilities of her family, she struggles to start a new life.A story of a girl who lost her half family in a terrorist attack and a man who was wandering around in the darkness of the past. A job interview, a small deed of kindness and she was brought in front of Ahmed. Sandal, a girl with eyes so empty that he found the darkness in his heart brighter. Fighting their own demons, they find something unexpected. A ray of light in the darkness of night and they walked until the appearance of dawn, the end of a dark night and the beginning of a new day...# 105 in Romance (13-6-2016)(Not edited, read at your own risk)
8 89 - In Serial93 Chapters
The Hoodie Girl
Wren Martin is socially awkward. She blocks off herself to the world, hiding behind her favorite hoodie. All she wants to do is keep a low profile, and graduate well enough to qualify for a college scholarship. But then a babysitting job leads her to cross paths with Asher Reed, Eastview Highʼs notorious athlete. When a field injury kickstarts his senior year, heʼs turning his free time and attention to Wren.And maybe she might not want to be invisible after all. *****[Watty's Collector's Edition Winner][TFA Runaway Prize Winner][[word count: 150,000-200,000 words]]Cover designed by Ashley Santoro
8 173 - In Serial38 Chapters
Regret The Rejection |✔️
NEW EDITION. REVISION IN PROGRESS"She turned her pain into power, her visions into victory.""Behind every bad bitch is a sweet girl who got tired of everyone's bullshit."A girl whose past overshadows the present. A boy who loves, but knows not how to show it.A girl who is tired and wants nothing more than freedom. A boy who doesn't want to let go.Family aren't the people you're born to, it's those you're willing to die for, they said. Good thing, Kiara Evergreen isn't willing to die for her family then, not when she's destined to deserve so much better.A tale of love, courage, determination and regret you'll never forget. • • • • •( Extended description inside... )__________________________________Peak Position : WW-1 | PN-1
8 301 - In Serial12 Chapters
Advice
Sometimes giving or receiving advice is a form to communicate what really is in your heart. Ash has many questions, and Gary has some of the answers. But will advice really be enough for Ash to know how Gary feels about him and vice versa? Palletshipping, fluff, OOC AshxGary
8 86

