《blind | jhs》11.
Advertisement
" Исүл..? "
" Яасан? "
" Чи миний дэвтрийг базаад байна. "
Сандран хажуу тийш харахдаа надруу гайхан харах Жиминтэй харц тулгарч , гараа атгахаа болиход миний гарны дор баахан тоо бичсэн ч тал хуудас нь базагдсан дэвтэр байлаа. Түрүүнээс хойш ийм зүйл хийж байсандаа харамсан хурдтайгаар түүний дэвтрийг дээрээс нь гараараа индүүдэх мэт тэгшлэхийг оролдохдоо би хамгийн хурднаараа ,
" Яана аа намайг уучлаарай. Би мэдсэнгүй. Уучлаарай. " гэж хэлж байв. Жимин толгойгоо зөөлхөн сэгсэрч миний гаран доорх дэвтрээ зөөлхөн аван хаах ба ,
" Үнэнийг хэлэхэд бид нэг анги удаан байсан ч гэлээ. Өнөөдөр чи их өөр харагдаад байна. Ямар нэгэн юм болсон юм уу? " гэхэд би эргэн түүнрүү харлаа. Уг нь анх бидний ширээ тусдаа байдаг байсан ч нэг юмны журам өөрчлөгдсөн гэсээр хоёр хүүхдийг хамтад нь суулгаснаас би Жиминтэй хамт суудаг болсон байв.
" Би зүгээр . Би угаасаа л ийм байсан шүү дээ. "
Жимин самбар дээр хичээлээ зааж байснаа утас нь дуугарснаас түр ангиас гарах багшийг түр азнан , тэгш суусан байрлалаа өөрчлөн бага зэрэг бөгтийлөө.
" Би хүний асуудалд орохгээгүй л дээ. Гэхдээ Хусог та хоёрын голд ямар нэгэн юм болсон биз дээ? "
Хусог.
Дахиад л Хусог.
" Яагаад чи тэгж бодоод байгаа юм? Бид шулуун зураас шиг л зүгээр байна. "
Миний яриаг сонссон Жиминий харц нэг тийш маш хурдтай хялам хийснээ миний хариулт хүлээсэн ууртай царайлуу минь харан ,
" Учир нь намайг эвгүйцүүлээд байгаа зүйл нь Хусог ийшээ хичээл орсон цагаас л хойш ширтэж , нэг бол ууртай , нэг бол хоосон , нэг бол санаа зовсон байртай хараад байна. Мэдээж тэр надруу тэгж хараагүй нь ойлгомжтой . " гэхэд би аль болох нүднийхээ завсраар хажуу эгнээний урд талын ширээрүү харахыг оролдоход гэнэт Хусогтой харц тулгарснаас түүнийг хариу үйлдэл хийхээс өмнө би Жиминрүү эргэн харав.
" Бид зүгээр ээ. Шулуун зураас шиг л зүгээр. Магадгүй тэр зүгээр л хараагаа шалгаж байгаа байх. "
Ингэж хэлэх нь болохгүй л дээ. Гэхдээ би түүнд өөрийн тэнэг хайрын амьдралаа ярьж чадахгүй нь. Учир нь би өөрөө ч ойлгохгүй байна. Хэчнээн намайг худлаа ярихдаа муу гэдгийг хэн бүр мэдэх ч энэ удаа Жимин тайван өнгөрөөхийг шийдсэн бололтой үзэгний таглаагаа аван урагш харангаа " Тэгвэл түүнийг наашаа харахыг нь болиулчих тэгэх үү? Би бараг түүний нүүр хувирлыг зурахад ч бэлэн болчихлоо. " хэмээхэд би гүнзгий агаар аван Хусогийн зүг эргэлээ.
Advertisement
Тэгээд л тэр тэнд наашаа тэр царайлаг харцаараа ширтсэн хэвээр. Царайлаг харц.
Би үнэхээр хэлчихлээ гэж үү?
Юм хэлэхийн оронд тэр ширээн доороосоо утсаа нааш ил гарган хуруугаараа заахад , би өөрийн утсаа асаан хартал мессэж ирсэн байв.
👫🐴🏀💕
Чи намайг үл тоогоод
байгаа юм уу?
❣️
Үгүй ээ , яасан?
👫🐴🏀💕
Тэгвэл яагаад өглөөнөөс хойш
юу ч ярихгүй байгаа юм?
Өчигдөр оройны явдлаас болсон
биз дээ тийм үү?
Би цагаа олохгүй байсан юм аа.
❣️
Үгүй гэж хэлсэн шүү
дээ, юу ч болоогүй.
Би Исүл , чи Хусог
хэвээрээ л байгаа.
Яагаад өөрийгөө ингэж аашилж байгаагаа мэдэхгүй ч би тэр үед яаж зөв амьсгалхаа ч мэдэхгүй байлаа. Бүх зүйл нэг л итгэмээргүй , боломжгүй мэт санагдаж өмнө нь юу боддог байснаа төдийлөн хальт бодоход л нүдэнд нулимс цийлэгнэж эргэж зүгээр мэт царайлах хэрэг гарч байв.
Түүнээс хариу хүлээлгүй би утсаа чимээгүй болгон ширээн доогуураа хийгээд , эргэн хичээлдээ анхаарав. Гэсэн ч урьдын л адил нүднийхээ үзүүрээр Хусогийн ширээрүү харахад , тэр надруу нуруугаа харуулан суух ч гартаа одоо ч хүртэл түрүүн бидний харьцаж байсан захидлыг уншиж байлаа. Ер нь бол ширтэж.
Юу ч хийж чадахгүйдээ би түүнээс өөрийн эрхгүй дөлж байсан ч хэн нэгнээс энэ бүгд жирийн гэх шалтагыг хүлээж байв. Бүх зүйл мушгиралдан ойлгомжгүй болох ба улам гүн орчих гээд байсан учир дэвтрийн арын хуудсаа дэлгэн дөчин минутыг өнгөрөөх зураг сараачиж эхлэлээ.
Хичээлийн сүүлийн хонх дуугарахад би өнөөдөр бүтэн өдөр юу сурсанаа ч саналгүй , дэвтрүүдээ бүгдийг нь цүнхэндээ эмх замбараатайгаар хийж Хусогыг сагсны багийн нэг эрэгтэй дуудан ангиас гарахыг бас ажиглах ба түүнийг орхин явах гэснээ больж эргэн суудалдаа түүнийг хүлээн суув. Ангийн хүүхдүүд нэг нэгээрээ бие биендээ баяртай гэцгээн гарч таван минутын дотор би ганцаараа үлдэхэд би ширээн дээр хуруугаараа нэгэн хэмнэлээр ая гаргангаа хаалгаруу ширтсээр л байв. Толгойд өч дөчнөөн бодол эргэлдэж толгой өвтгөх ба ширээгээ налан хэвтэхэд хэн нэгний гүйн ирэх нь сонстолоо.
" Би чамайг явчихлаа гэж бодсон. "
Үсээ арагш нь янзлаад би ядарсан царайндаа инээмсэглэл хүчээр тодруулан ,
" Яаж би сайн найзаа орхих юм? " гэж хэлэхдээ хоолойнд юм тээглэж байхыг мэдэрч байв. Маш их ядарч байснаас ч тэр үү би цүнхээ үүрэн түүний хажууд зөөлхөн алхан очиод " Ядарч үхэх нь ээ " гэж чимээгүй бувтнахад Хусог надруу чимээгүй ширтэж байхыг нь мэдэрч байлаа.
Advertisement
" Чи надад ууралчихсан байгаа биз дээ? "
Хөл минь газарт бараг л чирэгдэн явж би цүнхээ арайхийн л дийлж байн байн өргөхөд Хусог цүнхийг минь аван нөгөө мөрөндөө үүрэв.
" Хэчнээн чи үгүй гэсэн ч гэсэн намайг чамд юу ч хэлээгүй удсанд уурлаж байгаа биз дээ? "
Үнэндээ түүнд хариулах хэрэг байсангүй. Түүний яриаг няцаах талаарч бодолгүй чимээгүй газраа харан алхахад удалгүй Хусогийн том дулаахан зөөлхөн гар миний хүйтэн болсон гарыг минь атган өөрийн халаасандаа хийгээд ,
" Би чамд хэн нэгэнд сайн гэж хэлж байсныг минь санаж байна уу? " гэв.
Тийм ээ , би санаж байна. Чиний хоолой харц чинь яаж бие биетэйгээ хосолж нэгэн зүйлийг нууцалж байсныг. Яаж би тэр шөнө тэр сайн хүн нь магадгүй өөрийгөө байхвий гэж санаа зовон хэдэн шөнө унтаж чадаагүйгээ. Би бүгдийг нь кино шиг л санаж байлаа. Бас өөрийгөө үзэн ядаж байв. Би Хусогт хайртай биш. Бид зүгээр найзууд. Найзууд. Багийн найзууд.
" Үнэндээ би өөрийгөө Сүлид сайн болчихно гэж бодоогүй........ " тэр гэнэт чимээгүй болон алхаа нь удаашрахад би ч тэр зогсон харцаа түүн дээр аваачлаа. Хусог маш санаа зовсон бас ядарч сульдсан харагдаж байв.
" Чи намайг эгчид чинь сайн болсонд үзэн ядаж байгаа биз дээ тийм үү? "
Тийм ээ.
" Үгүй ээ . Гэхдээ чи хэзээнээс эгчид минь дуралсан юм? "
Хусог чимээгүй амьсгал гарган инээхэд өнөөдөр хүйтэн байгаагаас ч тэр үү амнаас нь уур гарч байлаа.
Түүнийг хариултаа бодож эхлэхэд би түүнийг эрт дээр үеийн хугацааг хэлэх гэж байгааг гадарлаж байсан юм. Магадгүй таван жил? Долоон жил? Эсвэл биднийг уулзасны дараа юу?
" Таван настай байхаасаа. "
Тэр үед би өөрийнхөө ямар нэгэн юмыг дахин гэмтэж байгааг мэдэрч байв. Хэрвээ төв царай гаргаж сураагүй байсан бол нулимс аль хэдийн нүүрийг минь бүрхчих байлаа.
" Тав аа? "
Миний хоолой өөрийн эрхгүй шивнээн мэт гарч байсанд би чанга болгохыг хичээж байв. Хэрвээ тэр намайг гуниглаж байгааг анзаарчих юм бол гомьдчихно. Би түүнийг надад гомьдоомооргүй байна.
" Арван нэгэн жил чи түүнийг харсан гэж үү? "
Гунигласан царайг нүүрэндээ өвөртөлсөн Хусог надруу зөөлхөн харцаараа харангаа толгойгоо дохиод буцан инээмсэглэн шилэн хүзүүгээ илэх ба тэр үед би өөрийн зүрхээ хагарахаас илүү түүнийхийг мэдэрч эхлэв. Тэр миний эгчийг арван нэгэн жилийн турш харж явсан. Гэхдээ тэр одоо ч хүртэл юу ч хийгээгүй.
Тиймээс би өөрийгөө зураасыг хэтэрч болохгүйгээ анзаарсан юм. Хайр аа? Шал утгагүй юм. Сайн найзууд бие биендээ дурладаггүй юм. Харин ч сайн найзууд бие биенийгээ унасан үед босгож дэмжих хэрэгтэй. Би өөрийгөө түүнд сайн гэж буруу бодож ч байж болно. Сэтгэл хувирдаг шүү дээ. Би үүнийг л маш сайн мэдэж байв. Тиймээс би өөрийн сайн мэддэг зүйлээ л хийх гэж байна. Намайг гэмтээж байсан ч хамаагүй.
" Хусога? "
" Мм? "
" Би чамд тусалья. "
Хусог надруу харахад түүний миний гарыг атгах нь чангарч байлаа. Тэр баярлаж байна.
" Нээрээ юу? Исүл? Чи надад тусална гэж үү? "
Би толгойгоо дохин түүний халааснаас өөрийн гараа аваад оронд нь өөрийн хүйтэн халаасандаа хийв.
" Тийм ээ ,
би чамд эгчтэй минь нийлэхэд тусалья. "
Би зүгээр л хэнд ч өмнө нь сайн байгаагүй болохоор түүнтэй хамт байсныгаа буруугаар бодож эргэлзэж байгаа. Үүнээс өөр юу ч биш.
***
А / N
12 р анги болсон болохоор ч тэр үү ерөөсөө зохиож чадахгүй юм :") болохгүй болхоороо би монгол фанфик уншиж байналдаа. Гэхдээ Таутай гоё зохиол мэдэх үү? Тэгвэл надад хэлээч.
Гэхдээ Тау миний биас биш шүү хха. Зүгээр л уншмаар санагдаад. :))
| одоо уншиж байгаа зохиол ~
Би Эксо...Пак Чанёолтай үерхэдэг.
Гоё юм байнлээ. Уншвал уншээрэй. |
Advertisement
- In Serial87 Chapters
Reincarnated Renegade
The son of a Duke woke up with amnesia. It's the truth. Was it the whole truth? Not necessarily. The whole truth was that the Duke's son's memories were replaced. By Bellavarn. Bellavarn didn't think he deserved a second life if that was what this was. He died young, sure. But he was the one who ended it in the first place. Did he want this life? It wasn't his, wasn't deserved, and unasked for. Take one of the thousands who beg uncaring gods instead, not him. He wanted oblivion. Examining his new surroundings, the plush pillows, expensive draperies, and the nervous maid, he assumed the worst. Who was he in this world? Time to find out. So... "Close the doors." "Lord?" "Do it." *This Novel contains dark themes not suitable for all readers. This is an original novel. Any similarities to existing characters, locations, or otherwise is purely coincidental. (Cover art is my original drawing.)
8 94 - In Serial10 Chapters
The therapy appointment
A young doctor with a lot to achieve collides with a young athlete struggling with life while pretending to be a psychiatrist and the old memories they share , navigating through struggles of life
8 81 - In Serial46 Chapters
Split Fanfiction
What if he didn't leave her there in that cell. What if he took the girl with him back to his home his real home not the place under the zoo. What if he's keeping her because he wants her not because she's needed like he's convinced the others.
8 153 - In Serial5 Chapters
Philline's Writer Room
A book where I share writing tips (including templates you can use to craft your own stories), give sneak peeks and post background info about my novels! It's a fun time!
8 172 - In Serial79 Chapters
BL | Bai Yueguang From Slag Gong And I Have HE [Quick Wear]
⚠MACHINE TRANSLATIONTitleBai Yueguang From Slag Gong And I Have HE [Quick Wear]/渣攻的白月光和我HE了AuthorGuzheng/故箏Status79 Chapters (Completed)http://www.jjwxc.net/onebook.php?novelid=4613705https://m.shubaow.net/145/145905/https://www.pilibook.com/book/2143.html.INTRODUCTIONWang Weichu, a name that is very perfunctory for cannon fodder passers-by at first glance, his life is indeed cannon fodder,He was picked up by his father from the mountain village, and the first thing he did was to marry into a wealthy family as a man and wife.His husband, Mr. Cheng, is handsome and young, and he looks up to and adores Mr. Cheng.However, the whole city knows that Mr. Cheng has Bai Yueguang in his heart, and he can't get it after several years, and he can't even get one percent of Bai Yueguang.Until the family banquet, Wang Weichu saw Bai Yueguang Cen Yao,This noble and elegant, indifferent and unapproachable Bai Yueguang hooked his leg under the table...[Quick Transmigration, the copywriting is only a summary of the first world, self-cutting, the whole text is a routine, and is redeemed and healed by Bai Yueguang. Dog blood dog blood Su Shuangtian, bold. Bai Yueguang is beautiful and fierce 1! Don't stand wrong! 】
8 376 - In Serial20 Chapters
All in our heads
"When you figure out what you want, then come talk to me. Until then...get out of my face. I will speak to you in the morning." She said angrily and slammed her bedroom door in my face. I threw my body onto the hallway floor as tears streamed down my face. Screaming and crying as I pound on the door. "Johanna I'm sorry! Please I'm so sorry please don't go!" I slammed the door in Katie's face and sat on the floor as I listened to her scream and cry. Tears ran down my face and I banged my head against the door as I listened to my baby scream for me.
8 118

