《blind | jhs》10.
Advertisement
өмнөх үеүд шиг гэрт Хижүн гэдэг нэрийг дурсах эрхгүй болж , Сүли хэд хоног чимээ аниргүйд автав.
Үнэндээ би энэ үетэй маш олон удаа тулгарч байсан ч түүний гуниг гутралаас илүү хамгийн хэцүү зүйл нь гэрийн бүх ажлыг би хийх ёстой байдаг нь байлаа. Хижүн үхчихсэн эсвэл хорт хавдар тусчихсан биш шүү дээ , гэтэл намайг Сүлигээр хийлгэ гэх болгонд ээж надруу муухай харж " Эгчид чинь хэцүү байгаа , чи хий " л гэдэг байв. Гэхдээ энэ бас ганц миний уурыг хүргэж байсан асуудал нь биш.
Шалгалтууд ойртож , даалгавар ихсэж бас тэрээр зогсохгүй Хусогтой хамт байх бүх зүйлийг хэцүү болгож байлаа. Жундэгийн яриа долоон хоногжингоо толгойд эргэлдэж байн байн харц минь Хусог дээр очиод байснаас намайг ч тэр , Хусогыг ч тэр айлгаж байв. Тэрээр байн байн л гайхсан харцаар " Чи өвдөөгүй биз? " гэж асуух болгонд би яг л тэнэг сансарт хөөрчихсөн юм шиг л ухаан санаагаа нэгтгэж чадалгүй толгойгоо дохисоор л.
Бүх зүйл зүгээр л , хэтэрхий хамтдаа байлаа. Хамтдаа , нэгэн зэрэг.
" Аяга тавгаа угаахгүй яасан юм? Хоолоо хийсэн үү? "
Аль болон ил нүдээ эргүүлчихгүй байхыг хичээн би чимээгүй санаа алдан
" Би маргааш шалгалттай , даалгавраа хийе тэгэх үү? " гэхэд ээж надруу муухай харав.
" Хоол хийх чинь тийм том асуудал гэж үү? Ердөө хоёр гурван цагын л ажил. Гэтэл чи гэнэт одоо даалгавраа хийх чинь чухал байгаа юм уу? "
Ингээд ээжийн зогсолтгүй үглээн эхэлж байгаа юм даа. Хэрвээ одоо босохгүй бол ээжийг юу хийхийг ч мэдэхгүй байгаа болохоор дэвтрээ хаан гал тогооны угаалтуурыг дүүргэсэн ээж аав болон ихэвчлэн Сүлигийн ашигласан аяга тавгыг угааж эхлэлээ. Хэт их уурласандаа нойр хүрч байсан ч толгойгоо сэгсрэн , арайхийн цагын дараа бүх зүйлийг дуусган хэнд ч мэдэгдэлгүйгээр дэвтэр номоо аван өрөөлүү гэлдрэв.
Өрөөлүү явах замдаа Сүлигийн хаалгаруу яг л тэр намайг уурласныг ойлгох мэт муухай харж өрөөндөө орсон даруйдаа орлуугаа үсрэн уналаа. Хэчнээн даалгавраа хиймээр байгаа ч одоо хийх хүсэл байхгүй , гэвч одоо хийхгүй бол маргааш шалгалттай гэх бодлууд миний толгойг тойрон бүжиглэж , өөр юм бодох тоолонд нүдэнд неон гэрэлтэй мэт дэвтэр тусч харагдсаар би дахин даалгавраа хийхээр оролдов.
Дэвтрээ дарааллаар өрж эхнээс нь онгойлгон харах ба ' үгүй ээ , энийг сүүлд нь ' гэсээр хамгийн сүүлчийн лекцийн дэвтэрийг дэлгэх мөчид өрөөний хаалгыг хэн нэгэн тогшлоо. Тэгээд удалгүй ээжийн толгой цухуйн орж ирж ,
" Исүл , Хусог доор ирчихлээ. Чамтай уулзана гээд байна. " гэхэд нь би гайхшран сандлаас босч , доош буухынхаа өмнө өөрийгөө нэг тольдон буутал Хусог буйдан дээр аавтай юм ярин сууж байв.
Намайг шатаар буун ирэхийг харсан аав надруу харахад Хусог ч тэр эргэн харан инээмсэглэх ба би гартаа атгах утсаа хоёр тийш нь хөдөлгөж байснаа ,
" Хоёулаа гадаа гарах уу? " гэтэл Хусог юм асуулгүйгээр аавд баяртай гээд араас гарлаа.
Замын гэрэлний ачаар л арай гайгүй харагдах гудамжаар бид хоёр удаанаар алхаж байсан ч алин ч үг дуугаралгүй алхасаар байв. Эцэст нь намайг урьдын л адил түрүүлж юм ярихгүйг анзаарсан Хусог бага зэрэг надруу ойртон ,
" Чи зүгээр үү ? Исүл? " гэв. Би түүний нүдрүү эгцэлж харахаас зайлсхийж урдах хоосон замаа л ширтэх ба аль болох жирийн хоолойгоор ,
" Тийм ээ . " гэхэд Хусог гараа өмдний халаасандаа хийн , мөрөө бага зэрэг хавчих нь мэдрэгдэж байлаа. Хөөх , ямар эвгүй уур амьсгал вэ.
" Чи хоёр өдөр өглөө намайг ирж сэрээгээгүй. Хэчнээн давтлагнаас болоод сургууль дээр чи эрт очиж даалгавраа хийж байгаа гэж сонссон ч гэлээ надад зүгээр л .. ямар нэгэн юм унтарчихсан юм шиг санагдаад байна. Чи яг л--надаас дөлөөд байгаа юм шиг. "
Advertisement
Хэлсэн дээ , хэд хоног там шиг байгаа гэж. Нэг шалтгаан нь бас энэ байлаа. Түүнд-өөрийнхөө мэдрэмжийг мэдсэний дараа бүх зүйл нэг л эвгүй санагдаад байдаг болчихсон байв. Түүний үгэнд хариулах үнэхээр хэцүү байлаа. Үгүй гэж хэлмээр байгаа ч нэгэнт л түүнээс аль болох зугтаад байгаа минь үнэн.
" Юу унтрахав дээ? Бас ойрд жоохон стрессдээд байсан юм. "
Тэгээд л миний төгсгөлгүй худлууд ар араасаа цуварсаар л. Хусогийн нухацтай царай алга болж инээмсэглэл тодроход , түүнийг сэдвийг орхисныг анзаарч түрүүнээс хойш хэзээнээ барьсанаа үл мэдэх амьсгалаа сул тавьж , тэрээр миний гарнаас татан ногоон гэрэл асах замын гарцаар чиглүүлэн гарав.
" Би тэгвэл стресс яаж арилгахыг маш сайн мэднэ. "
Хэчнээн энэ бүгд миний зүрхэнд халтай байсан ч би түүнд чирэгдсээр тахианы газрын гадаа ирлээ. Хусог намайг мөрөөр минь чиглүүлэн явж нэг ширээнд суулгах ба түүнд үг хэлж амжаачгүй байхад кассны тийш дэгдээд гүйчихэв. Хэдэн минутын дараа гарандаа хоёр кола соруултай атган авчирах тэр колаг онгойлгон урд минь тавиад ,
" Өнөөдөр би дайлья. " гэх үед өөрөө анзаараачгүй байхдаа би аль хэдийн инээмсэглэсэн байлаа. Үнэгүй хоол.
" Есөн цагт би ингэж их юм идэж болохгүй байхаа. "
Амандаа дүүрэн тахиа чихэх надруу колагаа соруулаар сорж байсан Хусог инээн ,
" Чи мэдэх үү? Гоё амттай хоол ямар ч калоригүй байдгыг. " хэмээхэд би эргүүлэн инээн эрхий хуруугаа гозойлгоод дахин нэг тахиаг амруугаа чихэв.
" Тэгээд Сүли яаж байна? "
Салфеткаар амаа арчин дахиад шарсан төмс үлдсэн эсэхийг шалгах би түүнрүү харалгүйгээр толгойгоо хоёр тийш хөдөлгөн,
" Байдгаараа л , урьдын л савангийн дуурь. " гэхэд Хусог толгойгоо дохин надад өөрийнхөө шарсан төмсийг өгөв.
" Тэр хэр удаан тийм байдалтай байдаг юм? "
" Мэдэхгүй ээ , би яг ч тоолж байгаагүй. Магадгүй хоёр долоон хоног? Мэдэхгүй юм даа өмнө нь салж байсан ч төд удалгүй эргээд нийлж байсан. Харин одоо эргээд нийлэх эсэх нь бүрхэгдүү л... гэхдээ хоёулаа түр Сүлиг орхие тэгэх үү? Хүссэн хүсээгүй би хэдэн өдөр зовж байна. " гээд би сандлаас босч хувцсан дээрх үл үзэгдэгч хоолны үртсийг гөвөв. Хусог гадуур хувцасаа өмсөн надруу хараад ,
" За хатагтай , гэрлүү чинь явцгаая. " гэхэд би гараараа ёслоод инээлдсээр хоолны газраас гарлаа. Гэрлүү алхах зам өмнөхөө бодвол хурдан бас хөгжилтэй өнгөрөв. Ямар ч эвгүй уур амьсгал байхгүй , өмнөх багын найзуудын уур амьсгал л биднийг бүрхэж байлаа. Үүнд нь ч талархаж байв.
" Аан нээрээ , би нэг гоё кино олсон. Маргааш тав дахь юм чинь орой хамт хононгоо үзэх үү? "
Хариултаа бодохчгүй би толгойгоо дохин " Гоё кино байх хэрэгтэй шүү , өмнөх шиг хачин биш. " гэхэд Хусог чангаар инээн гудамжыг өөрийн үзэсгэлэнтэй жаргалт инээдээр дүүргэж ,
" Би тэр киног найзуудаасаа л сонссон болохоос тийм зүйл гарна гэж мэдээгүй байсан " хэмээлээ.
Намайг толгойгоо сэгсрэх хооронд тэрээр инээдээ дарж намайг хаалга хүртэл хүргэх ба
" Тэглээд ч энэ удаагийнх яг биднийх шиг амьдралтай юм байнлээ. Би бараг юу гардагыг нь сонссон. Чамд үзүүлмээр байсан юм. " гэх үед миний толгойд гэнэт тэр кино нь төсөөлөгдөж эхлэв. Бидэн шиг ээ?
" За , сайхан амраарай гүнж минь. Өглөө над дээр ирж сэрээхгүй бол би маргаашийн шалгалтанд унах байх. "
Эргүүлэн даллангаа би инээж , " Сайхан амраарай , одоо яв даа. " гэх ба Хусог дахин нэг даллан цааш алхаж эхлэхэд гэнэт би нэг юм хийх ёстой мэт мэдрэмж тэр дорхоноо бүрхэж байлаа. Зүрх хурдтай цохилж би хурдтай сандарч эхлэх ба түүнийг хэт их холдохоос нь өмнө би түүнд сонсогдохоор орилов.
Advertisement
" Хайртай шүү Хоби. "
Хусог инээн , цааш алхангаа надруу эргэн харж эрхий хуруугаа надад харагдахаар өндөрт гозойлгох ба дахин түүнрүү би нэг харж арайхийн салганах зүрхтэйгээ гэртээ орж ирлээ.
Тэр эргүүлж хариулсангүй.
***
" Май Исүл. Өнөөдөр тусалсанд баярлалаа. " гэх ангийн хүүхэд надад дэвтрийг минь болон модон чихэр өгөхөд би инээмсэглэсээр цүнхэндээ эргүүлэн хийж байтал Хусог сандлаасаа надруу эргэж харан ,
" Оройн киноны өдөрлөгт бэлэн үү?" хэмээхэд би аль хэдийн гэрт чипс ундаа попкорн зэрэг зүйлсийг бэлдсэн байсан учир модон чихрийг амандаа хийн толгойгоо дохин бид шууд л манай гэрийн зүг явав. Хусогийн компьютерээс киног нь үзэх гэж байсан учраас тэрээр цүнхэндээ компьютерээ хийж , замд нуруу нь яаж их өвдөж байгааг байн байн хэлэх ба би түүний цүнхийг түүнээс булааж аваад би үүрээд өгье гэж хэлэх хүртэл хүргэж байлаа.
" Хусог ямар гээч нь? Чи эр хүн гээ биз дээ? "
" Тоглосон юм аa тоглосон юм. Чиний сэтгэлийн шалгаж байсан юм. Гэхдээ түрүүчээс анзаарахад чи жоохон ч гэсэн сэтгэлтэй л юм байна. "
Би нүдээ эргэлдүүлэн " Би хүн. Чулуу биш. " гэхэд Хусог урьдын л ярьдаг янз янзын зүйлсээ гэрт хүрэх хүртэл чалчиж байв. Түүний багынхан түүнийг сайлж байгааг , тооны багшыг яаж өөртөө сайн хандуулах чадвартай болсон гэх мэтчилэн зүйлсийг яг л би түүний яриаг бичиж аваад , улам инээдмийн болгон цахим ертөнцөөр цацах зурагчин шиг л ярьж байлаа. Гэхдээ надад энэ нь таалагддаг байв. Би түүнээс маш олон зүйлсийг мэдсээр л байсан юм.
Гэрт хүрэх мөчид Хусогийн яриа ч дуусч тэр арай чимээгүй дүрдээ орсон байлаа. Биднийг хамгийн түрүүнд үсээ дээш боож , нүдний шил зүүн , кофе гартаа барин явах Сүли угтахад Хусог түүнрүү санаа зовсон харц илгээсэн ч удалгүй арилган ,
" Сайн уу Сүли? " гэхэд Сүли ч тэр түүнрүү харж байснаа мэндлэн дээш гарав. Хусог Сүлитэй ч тэр багаасаа өсчихсөн учраас эгч гэж дуудахаа больсон байлаа. Гэхдээ Сүли надтай ч шахуу үг дуугарахгүй хэд хоносныг эс тооцвол өнөөдөр анх удаа л үг дуугарч байв.
Эвгүй байдлыг нүүрэндээ илрүүлсэн хэвээр би Хусогийн цамцнаас зөөлхөн татан , Сүлиг өрөөндөө орон хаалга хаах дуу нь гарсаны дараа дээш шатаар татаж , өрөөндөө ч тэр орж ирэн хаалгаа хаалаа.
" Тэр ахилт хийжээ. "
Хусог толгойгоо зөөлхөн дохин юм хэсэг бодосхийх ба намайг очин ороо цэвэрлэж эхлэхэд тэрээр цүнхээ уудлан нөүтбүүкээ гаргаж ирээд залгуурт залгаж эхлэв. Бүх зүйлээ яг таг бэлдэж , кинонд бүрэн орох цаг болоход , би өрөөний гэрлээ унтрааж чипс онгойлгон идэх Хусогийн хажууд талруу үсрэн хэвтээд , хоёр гараараа биеэ түшин дэлгэцрүү харахад киноны эхлэлийн дууг гарч эхлэлээ.
Кино эхэндээ жирийн амьдралтай ахлах ангийн эрэгтэйгээр эхлэв. Түүний бодлууд , багийн дурсамж болон хэсэг найзууд нь нэг нэгээрээ гарч ирээд л.
Эхэндээ би зүгээр л энэ кинонд яг юу гарах тухайд их догдолж байв. Хусог бидний амьдралтай адилхан гэсэн учраас түүнийг яг надад юу хэлэх гээд байгаа болон киноны төгсгөлд энэ гол дүрийн эрэгтэй өөрийн сайн болсон эмэгтэйтэйгээ хамт аз жаргалтай төгсөх болуу ч гэж бодож амжиж байлаа.
Гэвч би анхнаасаа буруу бодсон мэт байв.
Тэнд ямар ч романс байсангүй. Гол дүрийн эрэгтэй дандаа хамт байх эмэгтэйдээ цаг нь тулахад эргүүлж хайртай гэж хэлсэнгүй. Харин эсрэгээрээ тэр эрэгтэй зарим үед нь гарч ирж байсан эмэгтэйн дүүд хайртай болж байгаагаар хамаг киноны утга өнгөрч байлаа.
Би балмагдаж байв. Үнэндээ тоог хэд хараад ч ойлгохгүй байх балмагдал биш , дэлгүүрт алхаж байгаад ээжийгээ алдах балмагдал биш. Энэ нь зүгээр л бүх зүйлийг буруу , анхнаасаа буруу бодсоноо арайхийн ойлгох балмагдал байв.
Юу болсоныг мэдэхгүй ч цээжийг минь алх яг л том төмрөн бөмбөр шиг нүдэж байлаа. Цохих мэдрэмж бүрт цээж хөндүүрлэн өвдөж , гараа хэт чанга атгасандаа алганд минь хумсны хэв гарч улайж байв. Киног зогсоон орноосоо өндийгөөд энэ өвчиныг байхгүй болгомоор байгаа ч би чадахгүй гацаж , нэг л мэдэхэд уйлж байлаа.
Хоёр хацраар минь тарган нулимс урсаж , нүүр минь царай муут гэдэг үгийг л хашхичиж байсан байх.
Тэгээд л Хусог киног зогсоосон байх. Мэдээж шүү дээ, кинонд ямар ч өрөвдөлтэй юм гараагүй байхад би яг л гол дүр үхчихсэн юм шиг уйлж байсан юм чинь.
Хусогийн тэр үед гаргасан нүүр хувиралыг би хэзээ ч мартахгүй гэдгээ мэдэж байлаа. Хусог надруу ийм зүйл болох байсан ч ингэнэ гэж мэдсэнгүй гэх харцаар ширтэж байв. Хэвтсэн байрнаасаа босч суугаад надруу бага зэрэг ойртон ,
" Исүл? ..... Я-яагаад чи уйлаад байгаа юм бэ? " хэмээн хэлэхэд би нүүрээ таглан нулимсаа зогсоохыг хичээж байлаа. Би яагаад ийм уйланхай юм бэ. Хусог надаас ичиж байгаа байхдаа.
Намайг юу ч хариулахгүй байсан ч Хусог сандарч , санаа зовсон хоолойгоор " Исүл? Зүгээр биз дээ? Энэ кино таалагдахгүй байна уу? Ямар нэгэн юм болоо юу? " гэж ар араасаа миний хүртэхгүй асуултуудыг асууж эхлэхэд цээж улам л хүндэрч байлаа.
" Чи ... ч-чи яагаад хэлээгүй юм? "
Үгс амнаас минь ус шиг урсаад л байв. Би түүнд юу ч биш ээ гэж хэлмээр байвч ам минь надаас зөрж түүнээс сонсохыг хүсэхгүй байгаа хариултыг нэхэж эхлэлээ.
Хусог надруу хөмсгөө өргөн , гайхшрал тодруулан ажиглах ба " Юу? " хэмээн сандран хэлэхэд би хацар даган урсах нулимсаа хамаагүй арчив.
" Энэ бүх хугацаанд чи миний эгчид сайн байсныг. "
Чимээгүй болон харцаа доош буулгах тэр хэсэг хугацааны дараа миний одоо ч хүртэл нулимс гаргахгүйг хичээх нүдрүү минь хараад нулимсыг минь хуруугаараа арчих ба чимээгүй шивнээ мэт хоолойгоор ,
" Чи үүнээс болоод уйлаад байгаа хэрэг үү? Би нуусан болохоор уу? " гэж хэлэхэд би түүний гарнаас дальдчин холдлоо.
Тэр үгүй гэсэнгүй.
Тэр худлаа гэсэнгүй.
Хэтэрхий бодолдоо гацсан би Хусогыг үл тоож , урагшаа гол дүрийн эрэгтэй эцэст нь түүний дүүг хайраа гэдгийг анзаарч хайртай гэдгээ хэлэн тэврэлдэх киноны сүүл хэсэгт гацсан компьютерийн дэлгэцрүү харав. Хусогийн харц намайг чимээгүй ажигласаар л байлаа.
" Исүл? Намайг хэлээгүйд уучлаарай. Би зүгээр л хэлэх зөв цагаа олохгүй байсан юм. Гэхдээ яагаад ингэж их уйлна вэ? Би чамд цаг нь болохоор л хэлэх гэж байсан юм. "
Тэр үед би хийсэн ганц үйлдлээ л маш тод санаж байлаа. Нулимсаа арчин түүнрүү инээмсэглээд урьдын л адил " Хусог ... би киног үргэлжлүүлж чадахгүй нь ээ. Чи ингээд гэртээ харьчих. Бас би зүгээр ээ. Зүгээр л хэтэрхий шоконд орчихлоо. " гэж хэлээд Хусогыг чимээгүй бүх юмаа цуглуулан өрөөнөөс гарахыг харан суув.
Тэнэг Хусог.
Тэнэг кино.
...... тэнэг Исүл.
Advertisement
- In Serial42 Chapters
Eventually Yours
A younger sister cannot wed before an older sister.It's a law of their society, a rule vehemently obeyed by prominent families in the nobility, and it's always been Ella Harrington's buffer. Ella has never been interested in marrying for anything short of love itself. Unfortunately for her, love is a rarity in the marriages of the aristocracy. Fortunately for her, her sister Emily is precisely one year older than her and is the most unpleasant, disagreeable, sulking woman to ever debut in all of England. So Ella may never have to marry at all.A free woman, she enjoys her time on the sidelines and wishes for nothing more. That is, until a tall, dark, and brooding Duke comes to town alongside an old friend of her brother's. Suddenly, Ella finds herself questioning the antiquated marriage order rule as her buffer begins to feel more like a barrier. Not that it matters. The Duke isn't interested in her anyway.Right?
8 140 - In Serial51 Chapters
Deceptive Love
Poison is the name of the most deadliest assassin to ever exist. The most feared men on earth is afraid of her but no one knows her real name or identity and the one who saw her, died. Jade Carrington, daughter of the American Mafia leader, a mafia princess. People thinks Jade is only a girl who goes to school and do other teenage stuffs but no one really knows her.Lorenzo De Luca, The leader of the Italian mafia. Pretending to live a normal life only to maintain his hidden identity as the heir of Killian De Luca who owns a billion dollar companyWhat happens when these two meet? The school bad boy and bad girl.20/03/22 - #1 In assassin22/03/22- #1 in murderer07/04/22- #1 in badgirl
8 233 - In Serial65 Chapters
Surviving His Royal Highnass, Prince Ashton
**COMPLETED AND UNDERGOING EDITING**Note: The title's not a typo.His fingers traced up my arms as I steadily backed away, stopping only when I felt the wall. His feather light touch sent satisfying shudders down my spine. He leaned in and kissed my collarbone and slowly moved up, leaving a trail of kisses behind. I hissed and reached up to stop him."Ash!" I chastised.He looked into my eyes with his own, the blue in his glazed over with desire, "Hm?""We can't. Not now."He let out a low whimper, "Then when?"He'd never been so persistent before.It was the wine.What if your kingdom was on the verge of destruction, and the only thing that you could do to stop it is by marrying an intolerant, rudimentary, blue-blooded man who has never been on your good side from birth? The king of Sedalia has passed away, bringing two kingdoms on the verge of war. Evelyn must marry Prince Ashton in order for him to take over the kingdom as the rightful heir. How will this arrangement work out, if at all? Will Evelyn succeed with all the duties of being Queen, nonetheless being the wife of a highnASS?
8 142 - In Serial50 Chapters
Beloved Brother (BxM)
"I was at my friend's place. " "a friend? " he asked as his face leaned toward mine and his breath hits my cold cheeks and I bit my lips to hold in my voice. "yes." I told him and he looked straight into my eyes. "and why didn't you tell me about this?""I forgot. ""are you sure this isn't some relationship or physical need matter?" he asked and my eyes widen as I gasped at him and his eyes showed anger. He was agitated, but why?Don't he want me to have a lover?**********A story where a brother falls in love with his brother. Will his love reach him? Will his feeling be accepted? Will he ever tell his feelings to him?what will be their relationship after all this?Just so you know, this book is nothing like you see it in description. 😂😂 There are secrets so...... Let's find out!!!!Tags :- #bxb #mature*****************#1 - boyxboyromance 7sep 2021#429 - forbidden (24. 3 k) 4 Oct 20#396 - ^^^^^^^ 5 Oct 2020#360 - ^^^^^^^18 Oct 2020#46 - (⊙_⊙) ^^ 19 October 2020
8 187 - In Serial18 Chapters
Reckless Love
You want the kind of love that takes over, engulfs you. That's what I had with Julie Molina but what happens when your faced with real life? Could reckless love change into the real deal. Asking her out was a dare, but was falling in love a mistake?
8 116 - In Serial49 Chapters
Seeing the light at the end of the tunnel
[EDITING]For him, the whole world was on fire except her.And he didn't let a single flame touch her. For her, she herself was on fire. And she protected the whole world from her flames. Especially him.+++Living with the demons of her past who are no one but her own self and her parents who bring out a constant reminder as to why she deserves such demons. Rhea Sangster moves into a new town along with her alcoholic mother, splitting away from the few remnants of her once happy and wholesome family. With a past as dark as hers and a promise, she made to never accept any sort of happiness as to which she thought she deserved but was proved wrong when he comes crashing back in...Being diagnosed with a disorder that could ruin one's life by uncontrollable anger, Damien Jones strives each day with the hope of not blacking out and causing harm to the few people he actually cares about. From being in rehab for less than a year and having to retake his senior year as a high schooler while living with his stepbrother, stepfather and mother in the opulent side of town which he merely despised. From spending his time racing and skating, keeping his mind away from drugs he finds the biggest drug of his life. Everything spins when he meets the eyes of the girl who once was able to cure him...
8 151

