《blind | jhs》9.
Advertisement
Амьдрал анх нэг их хэцүү биш мэт санагддаг байлаа. Бүх л зүйл нэг шулуунаар өнгөрч эвгүй зүйл хэзээ ч тохиохгүй мэт байвч хажууд чинь чиний одоохондоо уулзмааргүй байгаа хүн чинь ирэхэд , гэнэт чамд би-яагаад-энэ-н*вшийн-их-өрөө-байхад-яаж-яваад-жорлонд-түүнтэй-тааралдчихав-аа гэж бодол бодогдож байв.
Агаарт хоосон байдлаар инээж , би эвгүй байдалд бүрэн автахгүйн тулд үсээ арагш нь илж байлаа. Жундэ урьдын л адил дөлгөөн тайван инээмсэглэлээр нүүрээ чимсэн байхад яагаад түүнд хэзээ ч эвгүй байдалд автсан нүүр хувирал илэрдэггүйд гайхширч байв. Яагаад би ганцаархнаа энэ эвгүй мэдрэмжийг мэдрэх хэрэгтэй гэж?
" Чи энд юу- "
" Чамайг энд харна- "
Бид хоёр чимээгүйг эвдэн зэрэг ярих нь бүх зүйлийг улам л эвгүй болгож байлаа. Би толгойгоо сэгсрэн түүнийг түрүүлж ярь хэмээх ба Жундэ хэсэг азнан ,
" Гадаа их сайхан байнлээ. " гэхэд нь би дотор хацраа хазлав. Түүний хариуд би чимээгүй тийм гэх авиа гаргахад Жундэ хөлөн дээрээ тавьсан гараа харж байснаа
" Тэгэхээр , яагаад энд сууж байгаагаа надад хэлэхгүй биз? Хэрвээ чамд эвгүй биш бол." хэмээлээ. Өөрийгөө гэнэт гадна энэ жилийн хамгийн гайхалтай гэх үдэшлэг болж байхад нойл дотор сууж байгаагаа бодоход шоолмоор санагдаж , Жундэг юу ч болоогүй мэт суухад нь бага зэрэг талархаж байв.
" Хусог намайг ир гэж гуйгаад байсан юм. "
" Жорлонд уу? "
Толгойгоо сэгсрэн , инээгээд " Ү-үгүй ээ үдэшлэгт. Харин жорлонг бол би өөрөө сонгосон. " гэхэд Жундэ толгойгоо чимээгүй дохин , надаас дахин хариулт олдохгүй асуултуудаа асуухаа амсхийж , " Чи ярь ярь. " хэмээв.
Би толгойдоо асуух зөв үгээ эргэцүүлэхдээ бид хэр удаан энэ нойлд ингээд суухаа бодосхийн өнгөрлөө.
" Чамайг Инсонтой найз гэж бодсонгүй шүү. "
" Үнэндээ тэр миний найз биш л дээ. Би чамтай л адил нэг хүний зогсолтгүй шаналгаагаас болж ирсэн юм. Гэтэл би гэнэт түүнийг алдаад хайж явахдаа чамайг харах шиг болсон , тэгээд л олоод ирлээ. "
Жундэ асуултанд хариулахдаа яг л хэцүү бодлогны хариултыг ганцаараа мэдээд юу ч мэдэхгүй хүүхдүүдийн урд итгэлтэй хариулж байгаа адил асуудалгүй хариулахад , түүний хажууд би юм хариулахдаа дөнгөж хэлд орж байгаа мэт сонсогдож байв.
Чимээгүй байдал дахин биднийг нөмрөхөд гэнэт миний биеэр эндээс гармаар байх мэдрэмж дүүрч эхлэж , намайг ямар нэгэн юм хэлэхийн өмнө Жундэ түрүүллээ.
" Тэгвэл чи яагаад уйлж байсан юм? "
Түүний асуултыг толгойдоо бүрэн дамжуулахад хэсэг хугацаа шаардагдах ба бүх зүйлийг анзаарсан даруйдаа би одоо ч хүртэл нулимснаас болоод норсон нүдээ алгаараа арчин , дахин л нэг хачин байдлаар хальт инээгээд " Юу ч бишээ. " хэмээхэд аль хэдийн тайван инээмсэглэл арилсан Жундэ нэг талын хөмсгөө өргөв.
" Жорлонд ганцаараа уйлж байгаа чинь тэгээд жирийн үзэгдэл гэж үү? "
Хариулах хариулт олдсонгүйдээ би доош гуяруугаа харах болоход Жундэ миний чимээгүй байдлыг удаан ажиглалгүй " Хусогоос болсон биз дээ? " хэмээн шууд л асуухад би сандран толгойгоо сэгсэрч " Үгүй ээ " гэсэн ч аль хэдийн оройтсон харагдаж байв. Жундэ наад-худлыг-чинь-би-мэднэ гэх харц илгээн
Advertisement
" Чи ч худлаа ярихдаа үнэхээр муу юм аа. " гэхэд би гүнээр санаа алдахаас өөр зүйл хийж чадсангүй. Яагаад Жундэ дандаа филоссофын том профессор шиг бүх юмыг шууд л ойлгоод уншаад аль хэдийн асуух асуулт хариулах хариултаа бодчихсон байдаг юм бэ. Гэсэн ч би бууж өгөлгүй
" Үгүй ээ би..... худлаа яриагүй " гэж хэлэх ч хоолой минь бага багаар чимээгүй болж Жундэ надтай л адил урагш хоосон ханаруу ширтэв. Түрүүхэн би ганцаардаж байсан бол одоо гуниглаж эхлэлээ. Жундэ надруу дахин ширтэн буцаж хараад хоолойгоо засан ,
" Манай сургуулийнхан та хоёрыг хараад юу гэж ярьдагыг мэдэх үү? " гэхэд би зөөлхөн толгойгоо сэгсрэх ба Жундэ бодож байгаа мэт хэсэг хмм хэмээн дуугарахад , түүнийг ярих гээд байна уу эсвэл зүгээр л ингэж дуугарах гээд байна уу гэх бодол бодогдож эхлэх үед тэрээр эхлэв.
" Сохор хос. "
" Сохор юу? "
Түүнрүү гайхсан харц илгээхдээ миний ам хагас ангайсан байлаа. Жундэ миний нүүр хувирлыг харан инээхэд , түүний инээд чих чимж байх ба удалгүй тэрээр
" Тийм ээ сохор хос. Сохор. " хэмээн тодоор хэлэв. Хачин царайг нүүрнээсээ үл арилган , би хүзүүгээ хальт майжин
" Яагаад сохор..? " гэхэд Жундэ доод уруулаа хазсанаа надтай харц тулгарав.
" Үнэндээ би үүнийг хэлэх ёсгүйгээ мэдэж байна л даа. Тэглээд ч хэн нэгэн , найз чинь ч юм уу чамд хэлэх байх гэж хүлээж байсан ч одоо харахнээ чамд хэн ч хэлээгүй бололтой. "
Түүнд толгой дохин ойлгосноо мэдэгдүүлж , үргэлжлүүл гэлээ.
" Та хоёр бие биендээ сайн. Гэхдээ аль нь ч үүнийг анзаардаггүй учраас сохор гэсэн үг. "
Чангаар инээн би түүнийг түлхэх гэснээ гараа болиулж " Юу? Би Хусогт сайн гэж үү? Чи тоглож байгаа биз дээ? " гэсэн ч Жундэгийн нүүрэнд тоглосон төрх ердөө ч байсангүй.
" Бас Хусог чамд ..... сайн. "
Гэнэт би нухацтай болов. Би Хусогт сайн гэж үү? Хусог ч тэр надад энэ олон жилийн хугацаанд сайн байсан гэж үү?
Намайг юм бодохыг анзаарсан Жундэ чимээгүй суухад , би төд удалгүй
" Чи яагаад намайг сайн гэж бодсон юм? " хэмээн чимээгүй асуух ч Жундэ маш тодоор сонссон байлаа. Тэрээр надруу инээмсэглээд
" Чи анзаараагүй гэж үү? Чи үргэлж л түүнийг ярьж байдаг. Хусог ч тэр нэг удаа хамт байхад чамайг л ярьж байсан. Тэглээд ч хэн тэр удаан хугацаанд бэлдсэн бие даалтынхаа илтгэл дээр нөгөө баг нь Хусог болчиход ялагдачих нь гэж мэдэх юм бэ. " гэх үед гэнэт би Жундэтэй хамт бүтэн долоо хоног бэлдсэн бие даалтынхаа илтгэлийн өдөр ихэнх багуудыг ялж явж байснаа , Хусог Жиминий багтай өрсөлдөх болох тэр нэгхэн асуултны хариултыг мэдэж байсан хэрнээ Хусогийн нэгэн нууцлагдмал харцнаас болоод юу ч хариулалгүй үлдсэн үе гэнэт зурсхийн санагдлаа. Хэчнээн Жундэгийн сэтгэл нь гонсойж байсан ч зүгээр л инээмсэглэн толгойг минь жоохон хүүхэд шиг илээд өнгөрч байсныг санаж байв. Би харцаа доош буулган гарлуугаа ширтлээ. Гэтэл гэнэт Жундэ чимээгүй хөхрөн нүүрээ гараараа таглах ба одоо ч хүртэл амандаа инээмсэглэл зүүгээстэйгээр
Advertisement
" Ахх~ би уг нь ийм гүн орохгээгүй юмсан. Их эвгүй санагдчихлаа. " гэх үед миний нүүрэнд эргэн инээмсэглэл ирж би байрлалаа өөрчлөтөл , нойлын хаалга гэнэт сэрхийн онгойход сууж байсан газартаа огло үсрэхэд хүргэв.
Үсээ дээш нь босгож , хүзүүтэй хар цамц өмссөн Хусогийн харц эхэндээ над дээр ирсэнээ дараа нь хажууд суух Жундэрүү шилжин өөрчлөгдлөө. Бид хоёр одоо ч хүртэл шалан дээр сууж байгаагаа анзааран гэнэт газраасаа өндийж , Жундэ хальт инээмсэглэх ба " Сайн уу Хусог? " гэхэд Хусог нэг хөмсгөө өргөн зүгээр л ширтэв.
Тэрээр Жундэг үл тоож , дотогш орж ирэн , надруу хараад " Та хоёр энд юу хийж байгаа юм? " хэмээн нэг тиймэрхүү жирийн биш өнгөөр хэлэхэд л чимээгүй түүнийг ажиглаж байсан би , " Жундэ яг явах гэж байлаа. Тэр чамайг байхгүй байх хооронд надад хань болж байсан юм. " гэж хэлэх үедээ би чамайг гэдэг хэсгээ маш тодоор хэлэхийг хичээж байв. Жундэ надруу даллан Хусогруу эвгүй байдалтай инээмсэглэл илгээгээд , нойлоос гарах ба би газар тавьсан ' аль хэдийн батерей нь дууссан ' утас гадуурх цамцаа шүүрэн авч түүнрүү хараад ,
" Гэртээ харья. Би ороо санаж эхлэж байна. " гэлээ.
Хусог үг хэлэлгүй чимээгүй ардаас дагах ба би бие биетэйгээ наалдан бүжиглэх хүмүүсийн голоор таслан орж , арайхийн амьд гарч ирэн Хусогруу харахад тэрээр хажуугаар чимээгүй хэвээр алхах нь уур амьсгалыг гэнэт хүйтнээр үлээж байв.
Зам дээр очин гараа өргөн такси хүлээх явцдаа аль нь ч үг хэлэлгүй чимээгүй байх нь намайг дотроос минь алж байсан ч яагаад ч юм амнаас үг цухуйж чадахгүй байлаа. Таксинд суун жолоочид очих газрын хаягаа хэлтэл радионы дуугаа чимээгүй дээр тавьж , ямар ч дуу гаргахгүй байх жолоочыг харахад бид хоёрын голд гэнэт үүссэн үүлийг анзаарч ярих орон зай өгч байгаа мэт санагдахад би яриаг эхлүүлэхээр оролдов. Хэчнээн надад энэ бүгдийг түүнтэй зүгээр л багаасаа найзалсан найз шиг хийх хэцүү байсан ч гэсэн.
" Чи ууралчихсан юм уу? "
Яагаад би түүнээс ууралсан эсэхийг асууж байгаадаа гайхаж байлаа. Хусог юу ч хариулалгүй цонхоор өнгөрөн явах зүйлсийг ширтэх ба утас барьсан гараа чангалахад түүний судас тодрон гарч ирж байлаа. Бурхан минь. Зүгээр л , ямар гээч нь?
" Би уурлах ёстой биш билүү Хусог? Чи надтай холбогдоогүй , би тэнд ганцаараа бүтэн шөнөжингөө байсан. "
Яг л тэр буруу зүйл хийгээд байгаагаа мэдсэн мэт арай л гэж надруу харахад би түүнрүү уурлан харав.
" Гэтэл одоо чи надад уурлаад байгаа юм уу? "
Хариулахад Хусогт хэсэг хугацаа шаардав.
" Үгүй- үгүй ээ мэдээж үгүй. " тэрээр гүнээр амьсгал авч доош надруу харан , " Зүгээр л - ... зүгээр- " гэхэд би түүнийг яг юу хэлэх гээд байгаад гайхаж байлаа.
" Зүгээр л чамайг баахан хайж яваад нойл дотор- Жундэ..... новш. "
Түүнийг гэнэт амандаа чимээгүй харааж эхлэхэд сандрах мэдрэмж намайг бүрхэх ба түүнийг гэнэт харааж байхыг хэзээ ч харж байгаагүйгээ мэдэв.
" Эгч чинь надруу залгасан. "
Хусог хэсэг чимээгүй байсны дараа дахин ярих ба би түүнрүү харахад тэр өөрийнхөө үсээ арагш нь самнаж байлаа.
" Сүли зүгээр л уйлаад л их сандарчихсан- эсвэл нэг тиймэрхүү маягаар яриад чамайг асууж байсан- "
Би түүнийг яриаг голоор нь " Юу? " хэмээн гацаахад тэрээр нүдээ бага зэрэг эргүүлэн " Хижүн гэх найз банди нь түүнээс салчихсан. Тэр чамайг асуугаад аав ээж гэж яриад байхаар нь би чамайг хайсан юм. Гэтэл чи. " гээд тэр зогсоход хэчнээн Сүлигийн салсан нь харамсалтай байсан ч Хусог үүнээс болж надад уурлаад байгаа нь намайг уурлуулж эхлэв.
" Тэгээд чи надад уурлаад байгаа юм уу? "
" Үгүй ээ үгүй- "
Таксины жолоочид мөнгийг нь өгөөд би таксинаас гарахдаа уурласан хэвээр " Сүли найз бандиасаа салсан тэгээд би хажууд нь гашуудлыг нь арилгах ажлыг нь хийж өгөхөөр байгаагүй болохоор чи надад уурлаад байгаа юм уу? Хусог чи өөрөө намайг тэр хогийн үдэшлэгт явья гэж гуйсан тэгснээ өөрөө надтай холбогдоочгүй алга болсон байтал одоо тэгээд , энэ бүгд миний буруу юм уу? " гэж хэлэх үг бүрт уур минь ихсэж байв. Амнаас минь гарах агаар халуун болж , толгойд ердөө уур уцаар л дүүрч байлаа.
" Үгүй ээ , Исүл чи буруу бодоод байна. "
Байшиныхаа үүдэнд ирэн ардаас минь дагаж байсан Хусогруу хараад аль болох уураа даран тайвнаар ярихыг хичээж байлаа. Би ууралвал бидний яриа ямар ч төгсгөлгүй дуусна.
" Хусог чи намайг тэнд байсанд уурлаад байгаа юм уу? эсвэл миний эгчийг Хижүн хаясанд нь уурлаад байгаа юм уу? Би ойлгохгүй байна. Бүх зүйлд би буруугүй байхад чиний амнаас гарч байгаа үг болгон чинь намайг буруу хийсэн болгоод байна. "
" За за , би Жундэтэй хоёулахнаа байж байсанд чинь уурласан. Бас эгчийг чинь хаясанд ууралсан...... тиймээс миний буруу за юу? Хангалттай юу. "
Түүний яриа цөхөрсөн өнгөнд хувирч эхлэж амьсгал нь хурдан болж эхлэхэд хэчнээн тэр надаас хэд дахин өндөр байсан ч хамаагүй хоёр мөрөөр нь гараа явуулан тэврээд , түүний толгойг мөрөндөө дэрлүүлэв.
" Зүгээр ээ Хусог. Чиний буруу биш. Зүгээр л үүнийг мартья. За юу? "
Түүний ууралсан байдлыг тайвшруулахын тулд би хамаагүй үгсийг амнаасаа урсгаж байсан ч би ямар ч зүйлийн утгыг ойлгохгүй байлаа. Түүний ууралсан нь анхнаасаа ямар ч утгагүй байв.
Ойлгохгүй байна.
Advertisement
- In Serial14 Chapters
Heiress of the Blood Throne
"You are a VonMerlyn, Pandora. And the last of your bloodline.” What's a girl to do when she finds out not only is she not as human as she thought she was, but that she is actually the sole heir of a supernatural kingdom? Pandora (formally Dove), just shy of her twenty-fifth birthday, is pulled into a world she's known nothing about and has just a few short months to learn everything she can about leading a kingdom. As if that weren't difficult enough, she also has to contend with a Wizard who would very much like to remain on the throne, and navigate her sudden relationship to her arranged fiance, an Elf named Caspian. Too much has changed far too quickly and Pandora isn't sure she has what it takes to be Queen. Regardless, she will soon learn she will not have a choice if she wants to keep her newfound kingdom in the family.
8 90 - In Serial10 Chapters
Star-Like: The Series
The story follows first-year college student, Kichi, who finds herself rapidly drowning in the girl she had come to like. And Ray, who fell in love with Kichi at first sight.
8 163 - In Serial10 Chapters
Kazuya miyuki x reader
Just when you thought your life was crumbling, you find yourself in the world of your fictional lover. You wake up in the world of anime you know as diamond no ace. What will you do when you suddenly find your fantasy crush, Kazuya Miyuki, right in front of you?
8 194 - In Serial42 Chapters
Eternal Love ✔
EditedIrfa Zafar had never thought that in a span of an year her life would turn upside down. She hadn't expected her qadr to play like this. It was long back when she had accepted her fate and miseries but then again her fate plays. Landing her somewhere she hadn't imagined to be. And with people who would become her home. Shehreyar Siddiqui was contented with everything he had. His tawakal in his lord never died. He had never lost his composure but when a certain someone enters his house and knocks on his heart's door he finds himself in a frenzy. A series of misunderstandings and then realization follows leading him to realize his feelings._______Started- March 29, 2019Ended - October 21, 2019© All rights reserved.2019. ayesh1love
8 221 - In Serial30 Chapters
Pianissimo (Lesbian Story) (gxg)
[Lesbian New Adult Fiction]Would you fall in love for your professor? A story about self-discovery, in a scenario full of music and desires.Olivia Harding was finally living her dream. Moving out of a rural city in Arizona, she was renting an apartment in Brooklyn with three strangers. From the size of the buildings to the sound of traffic, everything appears to her as part of a sonata. What she didn't expect, however, was to feel the way she does about her new professor, a tenacious genius pianist. She would never see herself as a lesbian, but now she can barely understand her sexual feelings, while also facing the challenges of becoming a performing pianist.Would she be able to trust herself and follow her heart?Copyright @2022 Kasia AmaralProhibited any copy and/or distribution.
8 96 - In Serial37 Chapters
Arta - the last princess
"Who did you say she is?" Osman demanded from the man.The prisoner was shaking and pleading for his life but did not say anything as he got aware of the terrible blunder he had made."Answer me or I will end your miserable life right here right now" waves of anger was visible in Osman's eyes. He raised his sword intending to cut the man's throat."Stop" Arta shouted.Osman slightly turned his head to Arta's direction while his sword was still high above his head ready to strike. Arta's heart was beating so fast, she was frightened but at the same time, she couldn't see this monster kill one of her people and do nothing. "I am Shahzadeh Arta. The only daughter of King Darian." Arta confessed. Her voice was louder than normal and a bit shaky.Osman chuckled coldly. A devilish smile appeared on his face.In the blink of an eye, he cut the man's throat. Everyone was silent only a faint hysteric cry of a woman from the cage could be heard. Arta's body was numb. She was just gazing at the man's lifeless body with teary eyes.Osman turned back and after cleaning the blood on his sword with the prisoner's clothes he lowered his head and whispered into Arta's ear, "you are just a slave now".
8 94

