《blind | jhs》5.
Advertisement
Утас дарааллан дуугарахад би нүдээ магадгүй хорь гучдахаа эргэлдүүлэн , утсаа арайхийн ард талын халааснаасаа гаргаж ирж , дугаарыг нь харалгүй чихэндээ наалаа.
" Мэдэж байна аа Хусог хайж байна. Тиймээс хэн нэгэн үхэх гэж байгаа юм шиг байн байн залгахаа боль! "
Хусогийн ааваас минь үнэртдэг үнэртэй усыг хамгийн гоё нь гэж , түр зээлье хэмээн зогсоо зайлшгүй гуйгаад байсан гуйлтыг би биелүүлэхийн тулд аавыг ажилдаа явсан хойгуур үнэртэй усан голоос нь хайж байсан ч түүнд хэтэрхий олон төрлийнх байгаад салахгүй бүгд л бараг адилхан үнэртэй санагдаж байв.
Нилээдгүй их цаг зарцуулж бас өнөө өглөө буруу хөлөн дээрээ боссоноос ч тэр үү сэтгэл санаа өнөөдөр тийм ч сайхан дээрээ биш байлаа.
Минут бүрт олсон уу байна уу гэх Хусогоос залхаж гүйцсэн байсан учир авахгүй байхыг хичээж байсан ч гэнэт тэр захиа бичиж эхлэсэн болохоор бүр ч уур хүрч байв. Тэнэг Хусог болон түүний тэнэг болзоо.
" Тайвшир Исүл. Би байна аа. Жундэ. " гэх намуухан хоолой араасаа бага зэргийн инээлттэй ирэхэд би буруу хүнд уураа гаргасандаа өөрийнхөө нүүрийг балбаж авахдаа бэлэн байв. Гартаа барьж байсан үнэртэй усыг тавин би эрс хоолойгоо өөрчлөх ба " Өө Жундэ. Уучлаарай чамайг Хусог гэж андуурчихлаа. " гэхэд Жундэгийн инээмсэглэх нь хүртэл утасны цаанаас сонстож байлаа.
" Зүгээр ээ , би маш олон удаа ийм зүйлтэй таарч байсан. "
Гартаа хамаагүй нэг үнэртэй усыг нь аван би ээж аавын өрөөнөөс гарах ба өөрийн өрөөлүү орхоосоо өмнө ханан дээр арав гучыг заах цагруу харах ба гэнэт чихэнд Хусогийн арван нэгт манай гэрт ирээрэй гэх үг ар араасаа давтагдан сонстож байх шиг санагдаж байв.
" Чи яах гэж залгасан юм? Бас яаж миний дугаарыг? "
Жундэ яах гэж хагсайн өдрийн ийм өглөө залгасан нь гайхшруулж түүнд миний дугаар хаанаас олдсоныг ч бүр мэдэхгүй байлаа.
" Аан ... би нөгөө хичээлийн талаар л залгасан юм. Бас дугаарыг чинь багшаас асуучихсан юм гэнэт залгасан бол уучлаарай. "
Advertisement
Түүний яриа гэмшсэн өнгөтэй болоход би түүнээс арай ширүүн асуусандаа харамсаж " Үгүй ээ үгүй уучлалт гуйх хэрэггүй " гэх үедээ би өөрийн эрхгүй гараа агаарт сэгсэрч байлаа.
" Чи залгасан нь харин сайн юм боллоо би нэг хэсгийг нь ойлгохгүй байсан юм. "
Шүүгээнээсээ хамаагүй сул жийнс , цагаан подвольктой гаргаж ирэн утсаа чихэндээ барьсан хэвээр шургуулах ба дахин утсанд давхар дуудлага ирэхэд нүдээ хэсэг хугацаанд анихад хүргэв.
Гайхалтай.
" Тийм үү би харин өнөөдөр хоёулаа номын санд бэлдэх үү гэж асуух гэж байсан юм. Хэрвээ чи завтай бол хоёулаа уулзах уу? "
Би цүнхэндээ үнэртэй усыг хийн гэрээс гарах ба хаалгаа түгжингээ " Тэгье ээ , хэдээс уулзах уу? " хэмээхэд Жундэгийн хариултанд толгойгоо дохин түүнд удахгүй уулзья гээд утсаа тасаллаа.
1 цагт.
Хусогийн гэрийн зүг алхалангаа би чихэндээ чихэвч зүүн , өөрийн нуугдмал уураа арилгахын тулд дуртай дуугаа тавих ба амнаас минь гарах уурыг харан алхаж байв.
Хүйтэнд алхсаар Хусогийн гэрийн гадаа ирэн хаалгыг нь тогшиход газарт чанга чанга дуу сонстон Хусог хаалга онгойголоо.
Тэрээр хар сулдуу цамц өмсөж дороо хар жийнс өмссөн байх ба сулдуу цамцных нь цаанаас түүний эгэмний яс хүртэл тодрон харагдаж байв.
" Чи яг цагаа олж ирлээ Исүли. "
Би хальт инээмсэглэн түүний хажуугаар өнгөрөн ороолтоо тайлах ба түүнрүү эргэн харж хувцсыг нь дахин нэг дээрээс нь доош шинжлэн түүнрүү харлаа.
" Үнэнээ хэлье. Чи тачаангуй харагдаж байна. "
Хусог миний гэнэтийн ярианд чангаар инээн ардах хаалгаа хаах ба хажууд байсан ханан дээрх тольруу харж
" Юу яриад байгаа юм. Би угаасаа л тачаангуй. " гэхэд би нүдээ эргэлдүүлэн инээж " Тийм үү? Би хараагүй л юм байна. " хэмээв.
Хусог толины тусгалаар надруу харан өөрийн хувцасаа хальт янзлах ба амандаа чимээгүй " Чи л хараагүй болохоос. " хэмээн бувтнах ба янзтай нь гэвэл би түүнийг маш цэвэрхэн сонсож чадлаа.
Гэсэн ч нэг их юманд бодолгүй түүний хажууд очин утасны камераа гаргаж ирэв.
Advertisement
" Тэгвэл тачаангуй ахтайгаа зургаа авахуулахгүй бол болохгүй нь ээ. "
Миний толгой түүний мөрний хажуугаар таарахад би мөрийг нь налангаа баруун хөлөө нугалан дээш өргөж хачин зогсолт авах ба Хусог ч бас инээдтэй зогсолт аван бид хоёр хорь гучиад зургыг нэг л мэдэхэд авсаар л байснаа түүний утсанд захидал ирэх хүртэл анзаарсангүй.
Би Хусогийн хачин царайнуудад элгээ хөштөл инээж байсан ба Хусог хамт инээж байснаа арай тайвширч очин утсаа харан , эргэн надруу харав.
" Тэр удахгүй уулзья гэнэ ээ. "
Би эрхий хуруугаа гозойлгон хальт инээмсэглээд , хажуу буйдан дээр нь тухлан суух ба түүнийг ширээн дээрээс түрийвчээ , утсаа өмдний халаасандаа хийх бүх үйлдлийг нь ажиглаж байтал гэнэт Хусог надруу харахад би түүнрүү тасралтгүй ширтэж байсан харцаа хурдтай өөрчлөн юу гарч байгаа нь мэдэгдэхгүй телевизорлуу харлаа.
" Чи энэ хавийг янзлачихаад гэртээ харьж чадна биз дээ? "
Буйдан дээр хэтэрхий тавтай хэвтэж байснаас ч тэр үү би маш инээдтэй инээдээр хальт инээж " Би юу юм? Чиний хүүхэд үү? " гэхэд Хусог миний хариултыг ойлгон инээгээд , үүдэнд очин гутлаа өмсөн яг гарах гэтэл нь би түүнийг дуудан зогсоов.
" Орой болзоогоо дуусгаад залгахаа мартваа Хоби. Хэдэн цагт ч байсан хамаагүй би бүх үйл явдлыг товч тодорхой сонсмоор байна шүү. "
Миний шийдвэрт Хусог толгойгоо бага зэрэг сэгсрэн зөөлхөн хөхрөх ба надтай адил эрхий хуруугаа гозойлгоод баяртай гэж хэлэхээс минь өмнө гэртээ намайг ганцааранг минь үлдээн гарлаа.
Яг үүнтэй адил үнэртэй ус ч хүртэл аль хэдийн мартагдсан байв.
****
Тэгэхээр би өнөөдөр хөдөө явна. 🏖Тиймээс долоон хоног ч юм уу тавихгүй байж магадгүй шүү ^_^ Тиймээс тэвчээртэй хүлээгээрэй ☺️🙌🏼🙏🏽
Advertisement
- In Serial436 Chapters
Standing Right Next To You
Lina Yang had everything that you could want.
8 1045 - In Serial26 Chapters
Alpha and Me
COMPLETED I ran frantically hoping to elude my pursuer. My arms were scraped form the surrounding shrubs. I heard him growl "Mine" and I ran further. His following steps stopped and I kept running hoping he'd stopped. I smacked into a wall or rather a chest. I felt arms wrap around me encasing me in his embrace."W-what do you want?"My voice trembled"You're mine" he growled "Mine only!"***********************************************I only wanted to have a peaceful walk, what that so much to ask for? I never expected to be swept into this mess. I never thought the word coming from his handsome face would be "That's my mate... Grab her."WARNING: Mature scenes & Mature languageThis story is original and may not ever be copied in any way shape or form. The photo is not mine I simply added too it.
8 205 - In Serial49 Chapters
Archaic - Archaic #1 (Complete)
Ava is a typical seventeen-year-old dealing with everyday teenage problems. A job opportunity for her father takes her parents overseas. Not wanting to move, she accepts her grandmother's offer to let her live with her, until her parents return.On her first day at school in the new town, she meets Jared Walker-tall, dark and gorgeous, with an ego to match. Ava soon discovers that there is more to him than meets the eye. He is hiding a secret that will pull her into his world and put her life in danger.Meet Ava Delaney. Analyze the way she looks, the way she acts and who she is. Memorize who she is, because she'll never be the same again.
8 202 - In Serial40 Chapters
The CEO's Shy Girl (Editing)
"Ms. Peterson, did you attend a club Friday night? " Mr. Shaw said causally as he focused his eyes on his twirling pen."No" I said trying not to show that I was lying. But then again people always think I'm lying."Well I just ask because when I went to a club Friday night...there was a girl who looked an awful lot like, you dancing on one of the tables at a bar with a bra on as a top" he said focusing his narrowing eyes on me now." Is that question really appropriate to ask in the work place sir?" I said confused."I'm not sure? Is it Ms. Peterson?" he said a little sarcastically."Well... since you are not sure, I will just be on the safe side and not answer it sir" I said hoping to get a positive response for what I just said. "Very well. Get out now" he said coldly and I walked out of the office with my next assignment.Why didn't God answer my prayer about Mr. Shaw getting attacked by a bear? I thought to myself when i had close the door behind me.(Written September 22 2017Has mature language and I might write another part for the steamy scenes and this is my first book so take it easy.This is still Jenjen010101 I just changed it to Enn0114 because I can.#233 on July 6DON'T STEAL MY FREAKING WORK. I GOT RIGHT'S ON THIS BITCH , BITCH. Thank you and have a pleasant read)
8 194 - In Serial7 Chapters
〖Sally Face Oneshots〗 (x Reader) ✔️
characters included↴sal fisher larry johnson ashley campbell todd morrison travis phelps no lemons, limes, smut requests: open [] closed [•]
8 94 - In Serial7 Chapters
Kuro x Mahiru
It's Mahiru's Birthday and he doesn't know it and I'm just going to let you read to figure it out.
8 158

